Чөтгөр бурхдын домгууд 115

Энэ хэсгийг ивээн тэтгэсэн Azure Asure

Энэ долоо хоногын ивээн тэтгэсэн хэсэг 12-9

Дараа долоо хоногт 4 хэсэг ивээн тэтгэгдсэн. Өөр бас 2 хэсэг тэтгэгдсэн байж магад. Ямартай ч лавлаж үзнээ. Хүн мөнгө явуулчихаад хэн гэдэг нь мэдэгдэхгүй байна.

Advertisements
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 115- Хөгшин заваан эр

Энэ арай хэтэрч байна. Би хотын захирагч шүү!

Бас үнэнийг хэлэхэд….

Е Зонг дахиж тэссэнгүй. “Ар” түүний бие үлэмж том болоод Галт Могойн хүлээснээс гарч Хавцлын баавгайг цохив. Хавцлын баавгай хэдэн метрийн цаана уналаа.

Не Ли даруй бусад чөтгөрийн сүнснүүдийг Е Зонг уруу дайрах тушаал өгөв. Е Зонг нууц техник хэрэглэж хүчтэй болсон ч гэсэн ийм олон чөтгөрийн сүнс ална гэдэг байж боломгүй. Е Зонг Домгын зэрэглэл хүрдэггүй л юм бол энэ байгуулалтыг эвдэлнэ гэж үгүй.

Е Сю Не Лигийн хажууд ирж ичингүйрэн хэллээ. “ Не Ли зүгээр явуулчихаач дээ. Ингээд байвал Хотын захирагчийн нэр нүүр барагдана. Чи нэг буугаад өгчихөөч дээ.”

“Яаж болох билээ? Бид чинь мөрий тавьсан шүү дээ. Хэрэв тэрээр Тай И үхлийн байгуулалтыг эвдэж чадахгүй бол Зиюун бид хоёрын хэрэгт хөндөлсөхгүй гэж тохирсон. Хэрэв би буугаад өгчихвөл ялагдлаа хүлээн зөвшөөрлөө гэсэн үг.” Не Ли мишээн зэвүүнээр инээлээ.

Энэ хоёр нөхөр ямар зөрүүд юм бэ?

Нэг нь нэр нүүрээ бодоод зовно. Нөгөөх нь болсон явдлыг уучлахгүй. Энэ хоёр хамт байвал ирээдүйд их л зовох нь дээ.

Е Сю гутарч Не Лиг ятгах үед Не Ли гэнэтхэн хэллээ. “Намайг ятгах гээд хэрэггүй. Хүн хадам аавтайгаа үргэлж дайсан байдаг юм.”

Не Лигийн хэлсэн үгийг сонссон Е Сю ээрэв. Тэрээр бараг газар унах гэж байлаа. Е Зонг чамайг Е Зиюунтай гэрлэхийг зөвшөөрсөн юмуу? Е Зонг зөвшөөрсөн ч Зиюун зөвшөөрөөгүй

Не Лигийн увайгүй занг хэн ч гүйцэхгүй.

Е Зонг бүх хүчээ гаргана. Хар Хайрст Газрын луу нь догшин боллоо. Эргэн тойрон дахь газарт нүхнүүд үүсэв. Гэсэн хэдий ч тэрээр Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнснүүд болоод Тай И үхлийн байгуулалтыг яаж ч чадахгүй.

Е Зонг аль хэдийн Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстний оргилд хүрсэн. Домгын зэрэглэл хүрэхэд ганц алхам дутуу. Тиймээс Не Ли ямар ч онц ноцтой техник хэрэглээгүй. Хэдэн Хар Алтан зэрэглэлийн хүн байсан бол, магадгүй 5-6 хүн аль хэдийн алуулчих байсан юм. Тэд хоронд өртвөл шавар л болно.

Хоёр цаг өнгөрлөө. Е Зонг аль хэдийн өөрийнхөө биеийн хязгаартаа хүрэв.

Энэ мөчид Е Зонг Тай И үхлийн байгуулалт ямар хүчтэйг мэдэв. Не Ли өөрт нь нууцаар энэрэнгүй хандаж тулалдаж байгааг ойлгов. Хэрэв энэ үхэл амьдралын тулаан байсан бол тэрээр аль хэдийн үхчихсэн байх байсан.

Одоо тэрээр ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Хэрэв ялагдлаа хүлээн зөвшөөрөх юм бол Не Ли мөн Зиюун хоёрын хэрэгт оролцож чадахгүй. Юн эрийг Не Лигээс аваад явлаа ч Не Лигээс тэрээр хамгаалж чадахгүй. Не Лигийн гарт хөгшин Е Зонг зовоод байхад Юн Эр яах бол?

Юн Эрийг яаж найран Не Литэй суухыг төсөөлөхийг хүсэхгүй нь..

Энэ талаар бодоод Е Зонг гутарлаа. Не Ли охиныг нь элдэв янзаар бодож явдаг нь тодорхой. Гэтэл Не Лиг яаж ч чадахгүй байх гэж

Таас

Е Зонг хойшоо нислээ. Хавцлын баавгайн цохилтоос болж газар хүндээр амьсгална. Хар Алтан зэрэглэл хүрсэнийхээ дараа ийм муугаар зодуулж үзээгүй. Түүний бие агшиж, Хар Хайрст Газрын луугийн бие удаанаар аажмаар замхран алга болов. Е Зонг хүн төрхөндөө орлоо.

Ялагдал

“Ямар байна? Хотын захирагч аа ялагдчихлаа шүү дээ.” Не Ли хоёр гараа ташаандаа тавин Е Зонгийг дээрээс харна.

Хмм Хмм, Хотын захирагч ялагдлаа гээд яадаг юм? Чи надаар даажигнах болоогүй шүү.

Е Зонг ууртайгаар Не Ли уруу харна. Эхлэх хүртэл Не Ли бүгдийг төлөвлөсөн. Е Зонг харин хүүгийн урхинд орсон. Ялагчийн царай нь ‘намайг зодооч’ гэсэн царайнаас өөрцгүй байв.

Е Зонг гэнэтхэн үсрээд Не Лигийн гуянаас барин түүнийг өргөлөө. Не Ли толгой доошоо харна.

“Өмхий жаал чинь. Охиныг маань хүсээд зогсохгүй намайг хуурна гэнээ? Чамайг яаж ч чадахгүй гэж бодоо юу?” Е Зонг хилэгнэнэ. Өнөөдөр ингэж уурлаж буй анхных нь өдөр.

“Новш. Та хотын захирагч. Үгэндээ ч хүрэхгүй юм даа. Ямар ичгүүргүй юм бэ?” Не Ли 5-одтой Мөнгөн зэрэглэл хэдий ч Хар Алтан зэрэглэлийн дайчинтай тулалдах хэцүү. Түүний тулааны мэдлэг байгаа ч Е Зонг түүнийг дарж авах хангалттай хүчтэй.

Не Ли нууц техник ашиглан хамт үхэх юм гэжүү?

“Чи одоо ч ярьж чадаж байна уу? Би ичгүүргүй байлаа гээд яадаг юм? Чамтай увайгүй үйлдлээр л биш бол үзэлцэх боломжгүйг би ойлголоо.” Е Зонг хүчтэйгээр Не Ли-ийн бөгс уруу алгадав.

“Новш. Алж болохгүй, гутааж болохгүй болохоор чи миний бөгсийг алгадаж байна уу тэ?” Не Ли гийн бөгсөнд дахин *Па* хийх дуу сонсдов.

“Яасан? Би Е Зиюуны аав болохоор ингэх эрхтэй. Чамайг үүний дараа Юн Эрийг дахин харах зүрхтэй эсэхийг харья л даа.” Е Зонгийн амнаас хараал урсаж түүний бөгсийг дахин хүчтэй алгадав.

“Чамайг даа, чи хэнийг алгадаж байгаагаа мэдэх үү? Би уурлавал хэцүү юм болно шүү.” Не Ли мултрах гэсэн боловч Е Зонгийн гар төмөр гав мэт түүнийг хөдөлгөхгүй.

“Уурлахаар яана гэсэн бэ? Энд аав чинь илүү ууртай байна? Одоо чи юу хэлсэн ч хамаагүй ээ.” Е Зонг дахин Не Лигийн бөгсийг алгадав. Чангаар алгадах чимээ тодхон сонсогдоно.

“Шудрагаар үзээд ялж чадахгүй байна уу? Хөгшин заваан эрээ?”

“Би хөгшин заваан эр байлаа гээд яав л гэж?”

Е Зонг дахин Не Лигийн бөгсийг алгадав. Не Ли өвдсөндөө орилов.

Үүнийг харсан Е Сю инээх уйлахийн алиныг мэдэхгүй харж зогсов. Юу л болоод байна даа? Е Зонг ингэдэггүй юмсан. Е Зонг өөрийнхөө нэр төрөө бодолгүй, мөн Хотын захирагчийн сүр жавхаагаа хайхрахгүй байв. Яг л ачлалгүй хүүгээ сургаж буй аав мэт харагдлаа

“Хүү минь, бууж өгөх үү?” Е Зонг хөмсгөө зангируулав.

“Булхайцаж байна, Би бууж өгөхгүй.”

“Чи бууж өгөхгүй бол дахин алганы амт амс. Чамайг бууж өгтөл чинь балбана даа. Охиныг минь бодохгүй болтол чинь үзье.”

“Та үгнээсээ буцсан. Өөрийгөө хотын захирагч гэх үү одоо? Та муу хөгшин худалч.”

“Би хөгшин худалч байлаа гээд яах уу?” Е Зонг бүх уур хилэнгээ алгадалтандаа гарган сэтгэл хангалуунаар алгадна. Энэ жаалыг сургах хэрэгтэй.

Тэнгэр харанхуйлав. Өдөр ингээд өнгөрлөө.

Не Ли Е Зиюуны хашаанд сэтгэл гутралтай оров. Тэрээр Е Зонгийн эсрэг босч Хавцлын баавгайг нүүрэн дээр нь суулгасан. Тэрээр өшөөгөө аваад мөрийнд хожсон. Гэтэл Е Зонг үгнээсээ гажиж түүнийг нэг сайн сургалаа даа.

“Хотын захирагч муу… Ёстой нэг.” Не Ли бөгсөө шалавлан барилаа. Тэрээр машид хүчтэй зодуулсан. Бөгс нь ихэд өрөвдөлтэй харагдаж байлаа. “Удахгүй хариу баринаа.. Хисс.”

Хотын Захирагчийн эдлэнгийн өөр газарт.

Е Сю сонин царайлж Е Зонгийг дагана.

“Хотын захирагч аа, Энэ Тай И үхлийн байгуулалт…” Е Сю энэ талаар дурдах гэж байтал хэн нэгэн хөхрөн инээлээ.

“Хаха….” Е Зонг инээдээ барьж дийлэлгүй галзуу мэт хөхрөн инээлээ. Эргэн тойрны хананд энэ цуурайтна. Не Лиг сургаж өгсөн явдал түүнд маш таатай.

“Юу…” Е Сю Е Зонг уруу харан гайхшрав. Ийм зүйл өмнө тохиолддоггүй. Е Зонг үргэлж тайван тогтуун хүн байсаар ирсэн. Өнөөдөр гэхдээ юу болчихов?

Е Зонг гараа савчаад инээдээ бариад хэлэв “Өршөөгөөрэй Е Сю ярьж байснаа үргэлжлүүл дээ.”

“Энэ Тай И үхлийн байгуулалт….” Е Сю үргэлжлүүлж хэлэх гэтэл дахин Е Зонг хөхрөн инээлээ.

“Хахаха…. элэг хөшөөж алах нь ээ. Энэ жаал өөртэй нь шудрага байна гэж бодсон юм байхдаа? Түүнийг сайхан болгосон доо.” Е Зонг галзуу мэт хөхрөн инээсээр. Элэгээ барин нүүр нь ув улаан болсон байв.

Е Сю алмайран өөрийгөө барьж чадахгүй байгаа Е Зонгийг харлаа. Тэрээр хэлэх гэж байсан асуултаа мартан хэлэв. “Хотын захирагчаа таныг инээж дуусахаар ярилцая.”

“Хахахаа. Хотын захирагчийн эдлэн миний газар. Би үгнээсээ буцсан ч намайг яаж ч чадахгүй.

Хотын захирагчийн эдлэнд Е Зонгийн инээдэм цуурайтна.

Харуулууд Е Зонгийн инээдийг сонсоод гайхширав. Хотын захирагчийнд өнөөдөр юу болж байгаа бол гэхээс тэд сониучирхав. Хотын захирагч өмнө хэзээ ч тогтуун зангаа алдаж байгаагүй. Ямар нэгэн баяртай зүйл тохиолдсон юм болов уу?

Энэ олон жил Е Зонг инээмсэглэж үзээгүй. Е Зонг хүн бүхэнд алт мэт чухал хүн байсан. Е Зонг үргэлж тэдний өмнөөс санаа зовж шаналдаг байсан. Өнөөдөр инээж байгаа нь нэг л хачирхалтай байлаа.

Е Сю харин Е Зонг яагаад ингэж байгааг ойлгов. Энэ олон жил Яруу алдрын хотын төлөө Е Зонг олон зүйлээ золиослосон. Тэрээр өдөр бүр нухацтай царай гарган явдаг байсан. Охинтойгоо ч уулзах цаг хомс. Е Зонг залуудаа ийм байгаагүй.

Не Ли өөрийг нь өдөж хоргоовол түүний далд нуугдсан ааш нь илрэв.

“Магадгүй энэ Е Зонгд тустай байх” Е Сю дотроо нууцаар бодлоо.

Е Зиюуны хашаа.

Не Ли доголон орж ирэхэд нэгэн хөөрхөн охин гүйж ирлээ. Энэ Сяо Юу байлаа.

“Не Ли ахаа та хаана байсан юм бэ? Таныг хагас өдөр олсонгүй.” Не Юу том нүдээ анивчин харна. Түүний гахайн сүүл мэт хоёр талдаа боосон үс нь улам хөөрхөн харагдуулав.

Не Ли дүүгийнхээ толгойг илбэн инээмсэглэн хэлэв. “Би гадуур гарсан юм.”

“Не Ли” нэгэн хүний дуу хажуунаас сонсогдов.

Не Ли эргэж харвал Сяо Нин Арь хажууд нь зогсож байлаа. Тэрээр бэлтгэлийн хувцас өмссөн байлаа. Түүнээс сэтгэл татам мэдрэмж гарна.

“Нин Арь яагаад ирсэн юм бэ?” Не Ли инээмсэглэн хэллээ.

Сяо Нин Арь хэллээ. “Чамайг хуучин газарт чинь олох гэсэн боловч чи тэнд байсангүй. Чамд ямар нэг асуудал тохиолдсон юм биш байгаа гээд Зиюунаас асуух гээд ирсэн. Гэтэл чи ийшээ нүүгээд ирсэн юм байжээ.”

Сяо Нин Арь харуусна. Яагаад ч юм Не Ли зүрхэнд нь шигдээстэй. Өдөр бүр тэрээр Не Литэй сургуулилалтийн талбайд болсон явдлыг мөрөөдөн суудаг. Тэрээр энэ талаар их бодох дуртай.

Тэрээр удаан эдгэрэхийг хүссэн. Ингэж байж Не Лигийн тусламжийг сайн авч чадна. Гэхдээ энэ талаар бодох бүрт түүнд бас харуусал төрдөг. Не Ли Зиюунд сайн шүү дээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд 115”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s