Чөтгөр бурхдын домгууд 114

Azure Asure ивээн тэтгэсэн хэсэг

Манай editor-ууд ч юмуу эсвэл магадгүй би андуураад хассан бололтой..

Сурталчилгаа
One comment

Өмнөх

дараах


Хэсэг 114- Тай И үхлийн байгуулалтын хүч

Не Ли албаар Е Зонгийг өдсөн. Е Зонг өмнө нь өөрийг нь Зиюуны хашаанд сайн болгож өгсөн. Не Ли үүнийг санаж байгаа учраас хариу барих хэрэгтэй.

Зиюуны аав байлаа ч би чамайг Зиюуны өмнөөс сургаад өгье л дө.

Е Сю найрамдагч болох гэж байсан ч Не Лигийн үгийг сонсоод шүлсэндээ хахлаа.

Е Зонг хүйтнээр амьсгалаа гаргав. “За алив. Чиний Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт ямар хүчтэйг харья л даа.”

“Хотын захирагч аа, нэг зүйлийг анхааруулаад дахин нэг хэлчихье. Энэ Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт биш. Харин түүний нэг жижигхэн хэсэг нь. Арван Мянган Чөтгөрийн Сүнсний байгуулалтыг дуусгачихвал та….” Не Ли Е Зонгийг хялам хийж харлаа.. “цү цү” хийх дуу гаран толгойгоо Не Ли сэгсэрнэ. “та хүчийг нь туршихад хангалтгүй.”

Е Зонг Не Лиг заамдаж авмаар санагдатлаа уурлав. Хотын захирагчийн хувьд л тэрээр биеэ барьж байлаа. Эс бөгөөс биеэ барих шаардлагагүй бол Не Лиг болгоод өгсөн байх байв. Тэрээр Не Лиг үнэхээр яаж ч чадахгүй юм. Не Лигийн туслалцаа хэрэгтэйгээс гадна ард нь Супер нэгэн хүчтэн бий.

“Би чиний үхлийн байгуулалтыг устгачихвал яах вэ?” Е Зонг Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстнийхээ хувьд бардам байдаг. Не Лигийн өдөөн хатгалгыг яаж зүгээр сууж харах вэ?”

“Хэрэв чи үхлийн байгуулалтыг эвдэлчихвэл Би таныг ааваа гэж дуудья.” Не Ли хүйтнээр амьсгалаа гаргав.

Е Зонг Не Ли уруу ширтлээ. Не Ли өөрийг нь ааваа гэж дуудна аа? Не Ли хүссэн ч би хүлээн зөвшөөрөхгүй. Охинтой минь гэрлэхийг хүсч байвал сэрүүн зүүд шүү.

“Хэрэв би үхлийн байгуулалтыг чинь эвдэлчихвэл охиноос минь зайгаа барина шүү.”

“Чи эвдэлж чадахгүй бол яах вэ?” Не Ли Е Зонг уруу басч харав. Тай И үхлийн байгуулалтыг минь эвдэлнэ гэнээ. Өөрийгөө Домгын зэрэглэлийн дайчин гэж бодоо юу? Домгын зэрэглэлийн дайчин байлаа ч Тай И үхлийн байгуулалтыг эвдэлж чадахгүй.

“Хэрэв би эвдэлж чадахгүй бол яах вэ гэж үү?”

“Хэрэв та эвдэлж чадахгүй бол бид хоёрын харилцаанд дахин хажуунаас хөндөлсөхгүй шүү.” Не Ли Е Зонг уруу уйлах инээхийн алин мэдэхгүй харна.

“Тохирлоо.” Е Зонг Не Лигийн залийг мэдэхгүй. Тэрээр Тай И үхлийн байгуулалт уруу алхлаа.

“Хэрэв үхлийн байгуулалт ойрхон байгаа хүмүүст нөлөөлдөг бол энэ алдаатай гэсэн үг.” Не Ли улив. Түүний сүнсний хүч биенээс нь гарч гараараа тамга хийв. Тай И Үхлийн байгуулалт гэнэтхэн хүчтэй чичирхийлж, чулуун баганаас хээн бичээсүүд гэрэлтэнэ.

Чичиргээ, Чичиргээ.

Газар чичирхийлэв.

Е Зонг царай нь багахан хувьсхийв. Энэ Тай И үхлийн байгуулалт бас муугүй юм. Гэхдээ Не Литэй мөрий тавьсан учраас одоо хулчийх цаг нь биш. Е Зонг хамраараа хүчтэй амьсгалаа гаргавал сүр жавхаат сүнсний хүч нь биенээс нь гадагшилав.

Е Зонгийн бие улам бүр томров. Түүний бие өөрийнх нь эгэл хэмжээнээс хэд дахин томорлоо. Хоёр гар нь улам хатуурч, бие нь хар хайрсаар бүрхэгдэв. Ахар сүүлнээс нь урт сүүл ургаж үзүүрт нь хар өнгийн гал гарлаа.

Хар Хайрст Газрын луу!

Е Зонг Хар Хайрст газрын луутай нэгдсэн юм биз дээ. Хар Хайрст газрын луу бол луун төрлийн чөтгөрийн сүнс. Луугийн цустай учраас луугийн овогт бараг харьяалагддаг. Чөтгөрийн сүнснүүдээс Луугийн чөтгөрийн сүнснүүд хамгийн хүчирхэг нь. Луугийн төрлийн муу сүнснүүд хүртэл хар алтан зэрэглэл байдаг.

“Хар Хайрст Газрын луу бол Онцгой өсөлтийн хурдтай сүнс. Сайн гэж хэлж болох юм. Харамсалтай нь чи миний Тай И үхлийн байгуулалтын эсрэг үзэж байгаа.” Не Ли орилвол чулуун баганууд гэрэлээ цацаргана.

Ааар!

Байгуулалт доторх чөтгөрийн сүнснүүдийн уур хилэн хөдөлнө.

Тэд бүгдээрээ Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнснүүд. Тэдний хүч нь Тай И үхлийн байгуулалт дотор муудсан ч гэсэн тэд хүчтэй хэвээрээ.

Зуун жилийн туршид Хар Алтан зэрэглэлийн олон Чөтгөрийн сүнснүүдийг цуглуулсан. Гэхдээ хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн үгүй бол энэ чөтгөрийн сүнснүүдийг удирдах боломжгүй. Гаднах техник болох Тай И үхлийн байгуулалт зэрэг чөтгөрийн сүнс удирдах техник Яруу алдрын хотод түүхэндээ анх удаа гарч ирлээ.

Арван Мянган Чөтгөрийн Сүнсний байгуулалтыг барихын тулд Хотын Захирагчийн газар өөрсдөдөө байсан олон жил хадгалсан Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнснүүдээ гаргасан.

Таас!

Үлэмж том Хар Алтан зэрэглэлийн Хавцлын Баавгай чөтгөрийн сүнс үсрэн гарч ирлээ. Е Зонгийн Хар Хайрст газрын луутай мөргөлөнө.

Таас Таас Таас!

Сүнсний хүч олгойдон гарна. Энэ аймшигтай чичирхийллийн долгонууд газарт нүх үүсгэнэ.

Е Зонгийн зүрх чичирхийлэв. Тай И үхлийн байгуулалт ийм хүчтэй байна гэж мэдээгүй. Хавцлын баавгайн 80 орчим хувийн хүч энэ чөтгөрийн сүнснээс гарна. Хавцлын баавгайн хүчийг удирдах хамгийн хэцүү. Өдийг хүртэл Хавцлын баавгайтай амжилттай нэгдэж үзсэн чөтгөрийн сүнс гэж үгүй.

Ганц Хавцлын баавгайг л аргалах тун хэцүү.

Е Зонг тэнгэр уруу амаа ангайлган архирав. Түүний амнаас хар өнгийн гал Хавцлын баавгай уруу чиглэнэ.

Хар Хайрст Газрын луу нь Харанхуйн шинж чанарын өгөршүүлэгч шинж чанартай. Хэрэв Хар Алтан зэрэглэлийн ямар ч чөтгөрийн араатанд хүрвэл тэрхүү араатан хүчтэй шархадна. Чөтгөрийн сүнснүүдээс Хар хайрст газрын луу Хавцлын баавгайтай үзэж чаддаг сүнс биш. Гэхдээ Е Зонг Хар Хайрст Газрын Луутай нэгдсэн учраас түүний хүчний 150% ийг гаргаж ашиглаж чадна. 80 хувийн хүчээ гаргаж буй Хавцлын баавгай удаа дараа дайралтын дараа тэсч үлдэж чадахгүй.

Хар гал Хавцлын баавгайнд хүрэх гэж буй мөчид усан бамбай гэнэтхэн гарч ирэн хар галыг бүрхэн авлаа.

Цсс цсс цсс.

Усан бамбай дотор хар гал хурдан унтрав.

“Юу болоод байна?” Е Зонгийн зүрх зогсох шиг болов. Үлэмж дайны өт цэнхэр өнгийн гэрэл цацруулан үсэрч байлаа. Тэрээр үсэрч шүлсээ хаях болгондоо хар өнгийн ус гаргана.

Хар Усан Дайны Өт!

Энэ бол шаварлаг газар амьдардаг аймшигт төрлийн амьтан. Ер гаруй хувь нь хар өнгийн хортой шингэнээс тогтсон байдаг. Бас амь нь маш их. Хэдэн арван жил занданшуулсан ч гэсэн биенээс нь ганц дусал л үлдсэн бол дахин амьд үлдэж чадна.

Ийм төрлийн чөтгөрийн сүнс Яруу алдрын хотод байсныг тэрээр мэднэ. Гэхдээ энэ чөтгөрийн сүнс хэзээнээс Яруу алдрын хотын захирагчийнд ирсэнийг мэдэхгүй. Энэ төрлийн чөтгөрийн араатныг алах тун хэцүү.Хар Алтан зэрэглэлийн Хар Усан Дайны өтийг Домгын зэрэглэлийн дайчин л алж чадна. Энэ өвөг дээдсийнх нь үлдээсэн өв байх.

Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болгон энэ Хар Усан Дайны өтийг эрхшээж чадахгүй. Эрхшээсэн ч гэсэн удирдахад тун хэцүү. Гэхдээ Тай И үхлийн байгуулалт дотор энэ чөтгөрийн сүнсийг бүрэн удирдаж байна.

Энэ хортой хар шингэнийг харсан Е Зонгийн шар үс бослоо. Биед нь хүрэх юм бол үхдэггүй юм гэхэд арьс нь хууларна.

Тай И үхлийн байгуулалт ийм олон чөтгөрийн сүнснийг эрхшээх гэж. Бас энэ нь дайснаа алахын тулд бие биенээ дэмжиж байна. Энэ аймшигтай хэрэг. Наян хувийн хүчийг нь гаргаж байгаа ч гэсэн энэ аймшигтай хүчтэй.

Е Зонг Хар Усан Дайныөтөөс зугтах гэтэл хэдэн Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстнүүд өөрийг нь хүрээлэн авсныг ажив.

Энэ чөтгөрийн сүнстнүүдийг хараачээ.

Хавцлын баавгай, Хар Усан Дайныөт, Хуурай шувуу, Галт могой, Хорт мэлхий. Энэ сүнс бүр өмнөхөөсөө хэцүү.

Е Зонгийн эрдэнэсийн сан дотор ийм аймшигт Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнснүүд байсныг мэдээгүй.

Ганц ганцаараа тийм хүчтэй биш ч олуулаа эвлэлдэн нэгдвэл энэ Хар Алтан Зэрэглэлийн Чөтгөрийн сүнснүүд бие биенийхээ дутууг нөхөж дэмжихээр харагдана.

Таас.

Ийм олон чөтгөрийн сүнснүүдийн дотроос Хавцлын баавгай Хар Хайрст Газрын луугийн цээжийг цохив.

Таас.

Хар Хайрст Газрын луу газар уналаа. Е Зонг амьсгалахад хэцүү болов. Хавцлын баавгайн хүч их юм. Хавцлын баавгай наян хувийн хүчтэйгээ байгаа хэдий ч Хар хайрст газрын луугаас илүү. Е Зонг газар хэвтсээр байлаа.

Е Зонг архиран үлэмж сарвуугаа өргөв.

Энэ мөчид Галт могой түүнийг ороож аваад Е Зонгийг хөдөлгөөнгүй болов.

Хавцлын баавгай архиран Хар Хайрст Газрын луугийн толгой уруу галзуу мэтээр дайрлаа.

Таас Таас Таас!

Е Зонгийн толгой эргэнэ. Хар Хайрст Газрын луу зузаан арьс, махтай ч энэ дайралтуудыг бүрэн тэсвэрлэхгүй.

Яаж эргэж хариу тулалдах вэ?

Е Зонг бүх хүчээ гаргавал бусад Хар алтан зэрэглэлийн чөтгөрүүдийн хамтаар үхэж болно.

Хотын захирагч амиа золиослох хэрэг үү? Энэ Хар алтан зэрэглэлийн сүнснүүдтэй үхэх тийм сайн хэрэг биш.

Е Зонгийн сэтгэл санаа үймэрсэн байла. Залуу хүний удирдсан хэдэн хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнснүүдэд зодуулж байгаагаа бодохоор уур нь хүрнэ. Гэхдээ нөгөө талаас Тай И үхлийн байгуулалт ийм хүчирхэг бол Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт улам хүчтэй байна биш гэжүү? Энэ нь Яруу алдрын хот дахин нэг нууц гилийн тамгатай болно гэсэн үг.

Не Ли Е Зонгийг Хотын захирагч болохыг үл харгалзав. Е Зиюуны хашаанд цамцыг нь урагдтал зодсон. Өнөөдөр юу ч болсон бай хариу бэлэг барих хэрэгтэй.

Не Ли Тай И үхлийн байгуулалтыг ажиллуулав. Хавцлын баавгай улам ууртай болж Е Зонг уруу нүүр нүдгүй цохиж өшиглөнө.Хавцлын баавгай Е Зонгийн царайн дээр суугаад дээшээ доошоо болно.

Е Сюгийн ам мушгиралдав. Тэрээр хөмсгөө атируулан алмайрав. Не Ли үнэхээр эрээ цээргүй юм. Хавцлын баавгайг Е Зонгийн нүүрэн дээр суулгачихлаа шүү дээ. Хэрэв Хотын захирагч Е Зонгийн сүр жавхаат нэрийг мэддэг хүн түүнийг харвал түүний нэр алдар нуран унах болно.

Түүхэнд Хотын захирагчийн нүүрэн дээр сууж үзсэн хүн байгаа билүү?

Е Сю инээмсэглэх уйлахаа мэдэхгүй байлаа. Хэрэв үргэлжилвэл Не Лигийн эсрэг Е Зонг бүхнээ гаргах байлгүй.

Е Зонг бүхнээ гаргахыг хүсэхгүй нь. Тай и үхлийн байгуулалт доторх чөтгөрүүдийг түүнд агнах хэрэг үгүй. Харин ч өөрт нь хохиролтой. Не Ли нүүрэн дээр нь суусан.

Энэ өршөөмгүй зүйл

Нүүрэн дээр нь буй хавцлын баавгайг бодон Е зонг уурандаа тэсрэх шахна.


Өмнөх

Дараах

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 114”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.