Чөтгөр бурхдын домгууд 113

Энэ хэсгийг Azure Asure ивээн тэтгэсэн.

Энэ долоо хоногын ивээн тэтгэсэн хэсэг 12-оос 7 .

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 113 – Мэдээж зориудаар байсан юм.

Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрлөө. Не Ли Зиюуны хашаанд ирээд долоо хоног болов. Энэ долоо хоногт Не Ли Арван Мянган Чөтгөрийн Сүнсний байгуулалт хийснээс гадна Е Зиюунтай үе үе ярилцаж, бусад цагуудаар бэлтгэлээ хийнэ. Өөр онц юм тохиолдсонгүй.

Не Ли 5-одтой Мөнгөн зэрэглэлээс гарч Алтан зэрэглэл хүрлээ. Энэ маш хэцүү зүйл. Энгийн хүмүүс тохиромжтой цагийг хүлээн энэ давааг даван гардаг. Гэхдээ Не Ли, Е Зиюуны хувьд энэ маш амархан хэрэг.

Анхилуун цэцэгс үнэртэж, шувууд жиргэнэ. Эргэн тойрон дахь байгаль машид үзэсгэлэнтэй.

Не Лигээс хамгаалахын тулд Е Зонг оффисоо энд нүүлгэн ирсэн. Өдөр бүр тэрээр завгүй байдаг ч сүнсний хүчээрээ хашааг бүрхэн авч юу болж байгааг танддаг. Не Ли ямар нэгэн буруу үйлдэл хийхээс сэргийлж буй хэрэг.

Е Зонг албан ажлаа гүйцэлдүүлэн, мөн Не Лигээс сэргийлээд оюунаараа ядарч байсан ч нэг ч хором амарсангүй.

Е Сю гэнэтхэн ороод ирлээ.

“Хотын захирагч аа, Гу Ян ерөнхийлөгч бараалхах хүсэлт тавьсан байна. “ Е Сю бөхийн хэллээ.

“Өө? Гу Ян ерөнхийлөгч энд байгаа юмуу? Хурдан оруулаад ир.” Е Зонг даруй хэллээ. Алхимийн Холбоо өмнө нь чухал ач холбогдолтой байсан ч өндөр байр суурьтай байгаагүй. Гэхдээ хэдэн тангуудаас болж Гу Ян ерөнхийлөгчийн байр суурь Е Зонгоос дутахааргүй болсон.

Гу Ян ерөнхийлөгч хэсэг хугацааны дараа ороод ирлээ. Тэрээр саарал дээл өмссөн байв. Е Зонг уруу харан хөнгөхөн бөхийн хэлэв. “Хотын захирагчийн амгаланг эрж байна.”

“Гу Ян ерөнхийлөгч, эелдэг байх хэрэг юу байхав. Гэртээ байгаа мэт тухла.” Е Зонг инээмсэглэн хэлэв. Тэрээр Гу Яныг харан гайхшран асуулаа. “Гу Ян ерөнхийлөгч өө, танд хэлэх чухал зүйл байх шиг байна. Таныг энд юу авчрав даа.”

Гу Ян эргэн тойрноо сэжиглэн харлаа. Тэрээр машид болгоомжилсон мэт байлаа.

“Гу Ян та тайвширна уу. Энд байгаа хүн бүр бидний хүмүүс. Хар Алтан зэрэглэлийн хүмүүс ч энд ирж чадахгүй.” Е Зонгийн дотор гэнэт харанхуйлав. Гу Ян ерөнхийлөгч ихэд болгоомжилж, ямар нэгэн чухал зүйл болох мэт.

Гу Ян царай нухацтай болон Е Зонг уруу ширтэв. Тэрээр хэсэг зуур чимээгүй байснаа хэлэв. “Энэ үгийг би хэлэх ёстой үгүйгээ мэдэхгүй байна. Гэхдээ би хэлэхгүй бол түүний уршиг маш хүнд.”

“Гу Ян, үнэн үг гашуун ч хор авчрахгүй.”

Гу Ян толгой дохин хэллээ. “Өмнө нь манай Алхимийн Холбоо Ариун Гэр бүлийг Харанхуйн бүлгэмтэй нууц хуйвалдаан зохиож байгаа гэж бодсон. Саяхан Ариун Гэр бүлийн үйл ажиллагаа хариуцсан настан Шэн Мин хэсэг хүмүүс дагуулан Не Лиг алах гэсэн боловч олзлогдсон. Манай Алхимийн Холбооны байцаалтаар Ариун Гэр бүлийн үйлдлүүдийг хүлээн зөвшөөрсөн.”

“Тийм юм болсон юмуу?” Е Зонгийн хөмсөг зангирав. “Шэн Миний мэдүүлэг хангалтгүй. Ариун Гэр бүл Харанхуйн бүлгэм хоёрыг хуйвалдсаныг батлахын тулд хөдөлшгүй баримт хэрэгтэй.”

Гу Ян толгойгоо өргөн нухацтай харан хэлэв. “Шэн Мин үүнийг хүлээн зөвшөөрсөн ч ямар ч баримт байхгүйг бид мэдсэн. Ариун Гэр бүл биднээс саяхан их хэмжээний тан худалдаж авсан. Бид тангуудад байршил тогтоогч суулгаад Гурван толгойт нохойн араатангаар үнэрлүүлэн явбал энэ тангууд Харанхуйн бүлгэм уруу явж байсан нь тогтоогдсон.”

Хэрэв ийм бол Ариун Гэр бүл яасан ч зүгээр мултрахгүй.

“Ариун Гэр бүл Яруу алдрын хотод байр сууриа бөх тавьсан. Үүнийг баталгаажууллаа гээд бид тэднийг яаж ч чадахгүй. Шэн Миний мэдүүлэг ч Ариун Гэр бүлийг яаж ч чадахгүй нь дээ.” Е Зонг хэсэг зуур чимээгээ аядав. Гу Ян ерөнхийлөгч хүнийг худал гүтгэх шаардлага үгүй. “Би хүн явуулж үүнийг судлая.”

Е Зонг Е Сю уруу харан хэлэв. “Е Сю чи энэ хэргийг хариуцна шүү.”

“Мэдлээ.” Е Сю даруй толгой дохин хариулав.

Гу Ян багахан сандарч байлаа. “Өмнө нь бид Ариун Гэр бүлийг судласан учраас тэдний анхаарлыг татчихсан байгаа. Е Сю болгоомжтой байгаарай.”

“Ойлголоо.” Е Сю толгой дохив. Ариун Гэр бүл аль хэдийн гурван Хар алтан зэрэглэлийн дайчинтай. Түүний ард нуугдах хүчтэй Харанхуйн бүлгэм ч бий. Энэ ажилд хуумгай хандаж хэрхэвч болохгүй.

Удалгүй Гу Ян явлаа.

“Е Сю, энэ хэргийг даалгасанд уучлаарай.” Е Зонг санаашрав, “Яруу алдрын хотод итгэж болох хүн маш цөөхөн байна. Яруу алдрын хотод тулаан ойрын жилүүдэд улам нэмэгдлээ. Гэхдээ Яруу алдрын хотоос төрөх суутнууд улам багасч байна. Гадна ханатай байлаа ч бид чөтгөрийн араатнуудаас хамгаалах хэцүү болвуу.”

“Хотын захирагч санаа бүү зов. Юн Эр, Не Ли хоёр шиг мундаг хүүхдүүд байгаа. Тэд ирээдүйд Яруу алдрын хотын багана болох биз.” Е Сю тайвшран хэлэв.

“Тэд нарыг бид хүлээгээд байж болохгүй. Тэд том болно гэж хэдэн жил болох билээ?” Е Зонг гашуунаар толгойгоо сэгсрэв. Одоогийн нөхцөл байдлыг Е Зонг сайн мэднэ. Гурван үндсэн гэр бүлийн нэг Ариун Гэр бүл урвасан бол юу болох бол?

Е Сю ч мөн гунигтай байлаа. Тэрээр Е Мотой хамт гадна талд аялдаг байсан. Яруу алдрын хотын эргэн тойрон дахь Цасан Салхит араатнууд улам хүчирхэг болж байгааг мэднэ. Энэ сүрэг араатнууд хэзээ хотод ирэх юм бол?

Е Зонг нэг зүйлийг бодон мишээв. “Хэдэн өдрийн дараа Хан Эр буцаж ирнэ. Хоёр жилийн өмнө тэр аль хэдийн 1-одтой Алтан зэрэглэл байсан. Одоогийн сүнсний хүч нь ямар бол гэхээс гайхаж байна.”

Е Зонг нэг хүү үрчилж авсан нь Е Хан юм. Түүний авьяас гайхалтай байсан. Номин ногоон сүнсний тойронтой учраас Е Зонгийн анхаарлыг татсан юм. Тэрээр одоо хорин настай. Овгийнх нь тэргүүн настантай хамт бэлтгэл хийхээр явж үхэл амьдралын зааг дээрээс бэлтгэгдэн ирнэ. Е Зонг түүнийг дараагийн Хотын захирагч болгоно гэж төлөвлөсөн.

Е Сю чимээгүй байсаар байлаа. Е Зонг Е Ханыг өөрийнхөө төрсөн үрээ мэт санадаг. Гэхдээ энэ хүн Цаст Салхин овгийн хүн биш. Хотын захирагчийг зөвхөн Цаст Салхин овгийн шууд угсаа залгамжлагч л авч болно. Энэ хүн бол мэдээж Е Зиюун. Өнгөрсөнд Е Зиюуны сүнсний хүчний өсөлт муу байсан. Гэхдээ одоо Е Зиюун гайхалтай сүнсний өсөлтийн хурдтай. Яруу алдрын хотын захирагчийн суудлыг дахин нэг бодолцох хэрэгтэй.

Е Сю гадны хүн болох Е Ханд тийм ч дуртай биш.

Е Сю нэг зүйлийг бодоод Е Зонгоос асуув. “Би Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалтийн нэг хэсэг дууссан гэж сонссон. Аль хэдийн хүчээ гаргаад эхэлсэн болохоор Хотын захирагч үүнийг нэг сонирхох уу?”

Не Ли өмнө нь Е Сюд Арван Мянган Чөтгөрийн Сүнсний байгуулалт найман жижиг хэсгүүдээс бүрддэг гэж хэлсэн. Энэ найман жижиг байгуулалтууд сайн. Энэ найман жижиг байгуулалтууд нэгдвэл илүү хүчтэй болдог. Не Ли аль хэдийн нэг жижиг байгуулалтыг байгуулсан учраас багахан хүчийг нь харж болно.

Е Зонгийн хөмсөг зангирав. Не Ли өмнө Арван Мянган Чөтгөрийн Сүнсний байгуулалтын талаар хэлэхэд итгэж чадаагүй. Не Лигийн хэлсэн шиг хүчтэй байж чадах болвуу? Хэрэв Не Ли шиг хүчтэй байж чадахгүй бол тэрээр маш их хөрөнгө зарсандаа харамсах болно.

Е Зонг Арван Мянган Чөтгөрийн Сүнсний байгуулалтыг бүрэн дуусгаж байж туршиж болно гэж санасан. Өмнө нь шалгаж болно гэдгийг мэдээгүй учраас шалгах гэж машид тэвчээр алдана.

“Алив явцгаая.” Е Зонг хэлэн суудлаасаа өндийв.

Хотын захирагчийн газрын зүүн хэсэг.

Энэ газарт томоо барилга байгууламжууд байдаг байсан. Гэхдээ Арван Мянган Чөтгөрийн Сүнсний байгуулалтийг барихын тулд энэ газрыг тэгшилсэн. Үлэмж том талбайд үлэмж том чулуун баганууд сүүндэрлэнэ. Энэ чулуун баганууд олон төрлийн хээн бичээстэй байсан ба дотор нь олон төрлийн чөтгөрийн араатнуудын дүрс харагдана.

Энд байгаа Чөтгөрийн сүнс бүр Хар Алтан зэрэглэл. Тэдний дүрсний гадна талд алтан өнгийн аура байна.

Энэ бол Арван Мянган Чөтгөрийн сүнсний найман Үхлийн байгуулалтийн нэг Тай И үхлийн байгуулалт.

Не Ли болон түүний нөхөд Тай И үхлийн байгуулалтын өмнө зогсоно. Энэ байгуулалт сүр жавхаат, тэнгэрт тулсан үхлийн эрчмийг ялгаруулна.

Не Ли энэ Тай И үхлийн байгуулалтийн хүчийг нуух гэж хичээсэн ч энэ байгуулалт хүчтэй нь хэн ч хараад мэдэгдэхээр байв. Үүнийг нуух боломж үгүй. Үлэмж том чулуун баганууд дангаараа хүний анхаарлыг татна.

Тай И үхлийн байгуулалтанд далан хоёр алах техник байгаа. Не Лигээс гадна тусгай удирдах техникггүй бол хэн ч үүнийг удирдаж чадахгүй. Домгын Зэрэглэлийн дайчин ирэхгүй л бол үүнийг устгана гэдэг боломжгүй.

“Жаалаа энэ чиний хэлээд байсан Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт уу?”

Е Зонг толгойгоо өргөн хэлнэ. Үүнийг хараад цочирдсон ч гэсэн юу ч болоогүй мэт царайлсаар.

“Энэ Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт биш. Зөвхөн нэг жижигхэн хэсэг нь.” Не Ли өөрийнхөө сул талаа Е Зонгд харуулахгүй. Тэрээр гараа цээжин дээрээ зөрүүлэн хөнгөхөн хэллээ. “Нэг жижигхэн хэсэг нь ч гэсэн хэдэн Хар алтан зэрэглэлийн жаалуудыг алах асуудал биш.”

Не Ли албаар Е Зонгийг өдөв.

Не Ли үгийг сонссон Е Сю, Е Зонг басамжлан мишээнэ.

Хар алтан жаалууд аа?

Яруу алдрын хотуудад Не Лигээс гадна Хар алтан зэрэглэлийн супер хүчтэнгүүдийг ингэж нэрлэх хүн байх уу?

Домгын зэрэглэлийн дараа Хар алтан зэрэглэл байдгыг санах хэрэгтэй.

Е Зонгийн уур хилэн бадрав. Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүдийг ингэж Не Ли дуудсан нь өршөөж боломгүй хэрэг. Энэ Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн дайчдын эрхэм чанарыг гутаасан хэрэг. Тэрээр хүйтнээ амьсгаагаа гарган хэлэв. “Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстнийг ердөө энэ алж чадах юм гэжүү? Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн ямар хүчтэйг чи ингэхэд мэдэх үү?”

Е Сю гашуунаар инээмсэглэнэ. Е Зонг мөн Не Ли хоёрын асуудлыг тэрээр мэдэхгүй. Тэр хоёр хамт байх үе бүрд гал ус хоорондоо уулзсан мэт харшилна. Е Зонгийн байр суурь өндөр. Яруу алдрын хотын захирагчийн хувьд түүнд бардам зан бий. Энгийн хүүхдүүд түүнийг хараад л өмдөндөө дусаах шахдаг. Гэхдээ Не Ли өөрөөс нь огтхон ч айхгүй. Тэр ч бүү хэл Не Ли Е Зонгийг үе үе өдөж хоргооно. Е Сю үүнийг хараад аргаа барна.

“Хотын Захирагч аа, Не Ли ингэж хэлэх гээгүй бололтой. Тэрээр энэ үхлийн байгуулалтын хүчийг тайлбарлах гэсэн төдий. Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстнийхээ хувьд та юу гэж амархан ялагдах вэ?….” Е Зонгийн ууртай царайг харсан Е Сю найрамдлын зууч болохыг оролдоно.

“Би мэдээж ингэж хэлэх гэж байсан.” Не Ли царайгаа дээш болгон Е Зонгийг хараад хүйтнээр амьсгалаа гаргав. “Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстнүүд хүчтэй гэж бодоод байсны хэрэг байхгүй. Та нар супер хүчтэнгүүдийг өмнө харж ч байгаагүй. Та нар худганд байгаа мэлхийнүүд шүү. Миний нүдэнд Хар Алтан зэрэглэлийн дайчид бол зүгээр нэг жаалууд. Хотын захирагч аа та сая Тай И үхлийн байгуулалт Хар алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнийг алж чадахгүй гэсэн. Та туршиж үзмээр байна уу?”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s