Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 14]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 14 – Хоригдсон нь
Усан хаш нууцаар хил давуулахын тулд, Дебс овог өндөр шан харамж төлсөн. Бернанд энэ хэргийг Гуравдугаар ахыгаа үүр гэж тушаасан, харин энэхүү Лансэр ах дүүс нь түүний Гуравдугаар ахын баруун зүүн гарын хүмүүс юм.
Уулзалтын танхимын голд зогсох Линлэй тун ч тайван байлаа. Сүүдрийн хулгана, Бэбэ ч бас Линлэйн мөрөн дээр чимээгүйхэн зогсоно.
Юу ч болоогүй мэт зогсох шидэт араатан болон залуу хүү, чимээгүйхэн бүхнийг ажиглана. Бернанд түүнээс тусламж гуйхыг харсан ч, тэр багахан ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.
Хэсэг хугацааны дараа…
Хүнд гинжний дуу сонсдлоо. Хоёр алтлаг үстэй эрчүүд дөнгөлөгдчихсөн ордны харуулуудын хамгаалалт доор уулзалтын танхимд орж ирлээ. Тэр хоёрын гар хөлийг дөнгөлсөн байлаа. Зөвхөн хөлийн төмөрний зузаанаас харахад л, дөнгө 2-3фунт болох нь харагдана.
Эдгээр хүнд дөнгийг энэ хүчирхэг дайчидыг дөнгөлөхөд ашиглажээ.
”Овгийн ахлагч.”
Тэд уулзалтын танхимд орж ирээд өвдөг дээрээ сөгдөн Бернандыг хараад, нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо. Тэд үнэндээ Бернандад хүндэтгэлтэй хандаж байгаа нь энэ байлаа.
Хажууд нь зогсох Линлэй үүнийг ойлгож байв.
Эдгээр ах дүүс нь Дебс овгийн нууцтай холбоотой хууль бус худалдааг удирдсан хүмүүс.
”Дебс овог асуудалд орлоо.” Линлэй чимээгүйхэн ажиглана.
Дөнгөлөгдсөн хоёр эрийг хараад, Бернанд төөрөлдлөө. ”Аа? Лансэр болон Лангмүир, яагаад та хоёр эрхэм дээдэст хоригдчихсон байгаа юм бэ? Би та хоёрт хэдэн сарын өмнө амар жимир амьдар гээд 100000 алтан зоос өгсөн биз дээ?”
Хоёр алтлаг үстэй эр гайхширснаа, инээд алдаад.
”Овгийн ахлагчаа, та тоглоом хийгээд байгаа хэрэг үү?” гээд Лансэр инээд алдлаа.
Түүний хажууд байх Лангмүир ч гэсэн хөхрөв. ”Овгийн ахлагч аа, та өөрийнхөө худал хуурмагийг нууж чадна гэж бодоо юу? Мартаж үз. Та гэм буруугаа хүлээн зөвшөөр.”
Бернандын царайнаас уур хилэн харагдана. Тэр гэнэтхэн өндийгөөд, тэр хоёр руу ууртайгаар ширтээд. ”Лансэр, Лангмүир, миний Дебс овог та хоёрыг бага балчираас чинь хойш өсгөж өндийлгөсөн. Та хоёрт яаж ханддаг байсныг санах хэрэгтэй шүү.”
”Үнээн, та бид хоёрт сайн ханддаг байсан. Гэхдээ бид хоёрт олон жил Дебс овогт амьдрах маш эрсдэлтэй байсан.” Ах Лансэр хүйтнээр хэллээ.
Бернандын уур улам бадарлаа. Гар нь чичрээд, ах дүү хоёр руу чичлэн. ”Та хоёр хайр энэрлийг мартаж, шударга үнэнийг зөрчиж байна. Үнээн, та хоёр олон жил Дебс овогт ажилласан, гэсэн ч эдгээр жилүүдэд, та хоёр овгийн мөнгийг өсгөх нэрийдлээр авилгалд идэгдсэн. Тэрнээс хагас жилийн дараа, та хоёрыг бидний төлөө удаан ажилласан болохоор чинь, би та хоёр 100000 алтан зоос өгч гэртээ харьж амар жимир амьдар гэж хэлсэн. Гэхдээ… гэхдээ та хоёр… тус мэдэхгүйгээс гадна, одоо бүүр хууль бус хил давуулалт хийнэ гэнээ? Тэгээд баригдчихаад, Дебс овгийг гүтгэж байна уу?”
Ах дүү хоёр хамгаалалтаа сулруулан, Бернандыг гайхшран ширтэнэ.
”Бид… бид авилгалд идэгдсээн? Та… Та бидэнд 100000 алтан зоос өгсөөн?” Лансэр болон Лангмүир хоёр бүүр төөрөлдөж орхив.
Бернандын уур хилэн дэлбэрч, гэнэтхэн эргэн Клайдын өмнө өвдөг сөгдөөд. Нулимс дуслуулан хэлээ, ”Эрхэм дээдсээ, энэ хоёр бол ханаж цаддаггүй чононууд. Тэд бага байхад нь, өнчин, өрөвдөлтэй харагдсан болохоор нь өөр дээрээ авсан, тэгээд хожим чухал албан тушаалд томилсон. Тэгтэл тэд овгийн мөнгөөр өөрсдийнхөө халаасыг л дүүргэдэг байсан. Тэгсэн ч гэсэн, би өөрсдийнхөө олон жилийн холбоог бодоод тэдний амьдралыг хамгаалж 100000 алтан зоос өгсөн. Тэдэнд маш энэрэнгүй өгөөмөр хандсан гэхэд болно. Гэтэл одоо яаж байна? Тэд манай Дебс овгийг буруутган гүтгэхээр энд ирээд байж байна. Тэд манай овгийг устгахыг хүсэж! Ямар аймшигтай хэрэг вэ! Эрхэм дээдсээ, миний сэтгэл эмтэрч байна. Сэтгэл минь эмтэрч байна!”
Бернандын зовлонтойгоор уйлахыг хараад, уулзалтын танхимд байсан олон язгууртнууд ах дүү хоёрыг үнэхээр Дебс овогт байсан эсэхийг нь гайхна.
”Бернанд, чи… чи…” ах дүү хоёрын царай улайсан ч, ганц ч үг хэлэх боломжгүй байлаа.
Дебс овог энэ ах дүү хоёр шиг хэдэн хүнийг золиосолсон бол?
Тэд овгоо хууль бусаар бараа хил давуулсан хэрэгт татан оролцуулсан, яагаад гэвэл тэд үхлээс айхгүй байгаа. Хэрэв энэ удаагийн хэрэг ийм дээрээ тулаагүй бол, Клайд хааны санал маш сонирхууштай байсан ч, тэд Дебс овгоос урвахгүй байх байсан.
Гэсэн ч Бернандын хэлсэн зүйл цөм худал!
”Өө, тийм үү?” Клайд Бернанд руу ширтлээ.
Клайд Бернандыг бэлтгэлтэй ирсэнийг мэдэж байсан, үгүй бол, тэр гэнэтхэн л энэ олон худал зүйлийг өчихгүй байх байсан. Мөрдлөгө явуулсан бол, магадгүй тэд ямар ч худал зүйл илрүүлж чадахгүй байх байсан биз.
”Ххмм. Бернандын гуравдугаар ах голд живчихсэн болохоор цогцос нь олдоогүй. Хэрэв Бернандын өмнө ахыг нь аваад ирсэн бол тэр юу ч хэлж чадахгүй байх байсан юм.” Клайд уцаарлалаа.
Усан хаш хууль бусаар хил давуулах.
Усан хаш нь хаант улсын үндэсний баялагийн нэг. Товчхондоо, Клайдын баялагийн нэг хэсэг.
Усан хашийг хууль бусаар олборлон хил давуулна гэдэг Клайдаас хулгай хийж байгаатай адил. Үнэндээ Клайд маш их уурлаж байгаа.
Гэхдээ Бернандын гуравдугаар ах нь голд живж амиа хорлосон болохоор ах дүү хоёрыг уравсан болгохоор бэлтгэж.
”Бернанд, би гэмгүй хүнийг буруутгахгүй.” Клайд нам дуугаар хэллээ.
”Баярлалаа, эрхэм дээдсээ!” Бернандын царайг нулимс хучжээ.
Гэхдээ Клайд хүйтнээр, ”Гэсэн ч, би хаант улсаас урвах гэсэн хүнийг өршөөхгүй. Надад байгаа мэдээлэл дээр үндэслэвэл, хууль бусаар хил давуулах хэргийг хариуцаж байсан хүн нь танай гуравдугаар ах байсан.”
”Миний гуравдугаар ах аа?” Бернанд Клайдыг гайхширсан байдалтай ширтлээ.
Клайд Бернанд руу хүйтнээр ширтээд. ”Юу, чи ямар нэгэн зүйл хэлсэн үү?”
Царайн дээрх тавгүйрхлыг хараад, Бернанд, ”Мэдээж, эрхэм дээдсээ. Би үнэхээр таны юу яриад байгааг мэдэх юм алга, гэхдээ жилийн өмнө, миний гуравдугаар ах Фэнлай хаант улсыг орхиж олон улсаар аялах болсон. Тэрээр хэдэн өдрийн өмнө, бидэн рүү захидал явуулсан.”
Клайдын харц улам хүйтэн боллоо.
Бернандын гуравдугаар ахыг барих гэж байгаад өөрийнх нь эрчүүд түүнийг хүндээр шархдуулахад, тэрээр өөрөө гол рүү үсэрсэн. Тэд түүний ул мөрийг олж чадаагүй.
”Эрхэм дээдсээ, та шударга ёсыг барина уу!”
Бернанд ах дүү хоёр руу ууртайгаар ширтээд. ”Та хоёрын жигшүүртэй худал ярианд чинь итгэхгүй, хаант улс гэдэг үнэнч овгуудийн зүрх сэтгэл дээр тогтдог юм.”
”Бернанд, чи! чи!” ах дүү хоёр ууралсан ч юу хэлэхээ мэдэхгүй байлаа.
Клайд гэнэт босож ирэн Бернанд руу хүйтнээр ширтээд. ”Би хэдийн гэмгүй хүнийг буруутгахгүй ч хаант улсаас уравсан хүнийг өршөөхгүй гэдгээ хэлсэн. Надад байгаа нотлох баримт дээр тулгуурлан, Дебс овгийг хаант улсаас уравсан гэж сэжиглэж байна, харуулаад!”
Бернандын царай тэр даруй өөрчлөгдлөө. ”Эрхэм дээдсээ! Эрхэм дээдсээ! Би бол хаант улсад үнэнч хүн!”
Хоёр ордны харуул уулзалтын танхимд орж ирлээ.
”Бернанд.” Клайд Бернанд руу инээмсэглэлээ.
Бернанд толгойгоо өргөөд, Клайдруу эцэг эхээсээ юм гуйж гувшиж байгаа мэт харлаа.
”Танай гэр бүл үнэнч эсэх нь нотлох баримтаар шийдэгдэх асуудал. Би чамд боломж өгье. Би танай овгийг устгахгүй.”
Сэтгэлдээ тэрээр, санаа амарлаа. Тэр Дебс овог нь устгагдах вий гэхээс айж байсан. ”Аз болоход, би нууц өрөөг үзсэн нь надад энд бэлтгэх боломж олголоо.” Тэр өдрөөс хойш, Бернанд тасралтгүй бэлдэж иржээ. Үнэндээ тэрээр өөр олон зүйл бэлтгэсэн байсан.
”Хамгаалагчид, Бернанд болон Дебс овгийн залгамжлагчийг Хар уст шоронд аваач. Дебс овгийн хууль бус наймааны талаарх энэ хэргийг Баруун гарын сайд Мерит шалга.” хэмээн Клайд тушаалаа.
Тэр даруй, хоёр хамгаалагч Бернандыг аваад явж байтал.
”Эрхэм дээдсээ! Би Эрхэм дээдсийн мэргэн ухаанд итгэж байна!” хэмээн чирэгдэж байхдаа Бернанд Клайд руу хашхирав.
Морин төвөргөөн болон хашхираан Дебс овгийн эдлэнгийн зүг дуулдахад, Дебс овгийн гишүүд айдаст автлаа.
”Юу хийж байгаа чинь энэ вэ? Энэ хэний газар болохыг мэдэх үү?” хэмээн Бернандын хоёрдугаар авга ах ордны харуулууд руу хашхирлаа.
Хүлэгт баатрын ахмад хүйтнээр, ”Чи эрхэм дээдсийн тушаалыг зөрчих гээ юу?”
Тэгтэл хоёрдугаар авга толгойгоо өргөөд, ” Эрхэм дээдсийн тушаал аа? Та нарыг эрхэм дээдсийн тушаалыг худал дамжуулж байгаа эхэсийг яаж мэдэх юм? Хэл! Юу хүсээв?”
”Хоёрдугаар авга, гадаа юу болоод байна аа?”
Одоо бол, Дебс овгийн олон гишүүд яаран гүйлдэж байлаа.
Алис Роулинг хоёр ч гэсэн хувцсаа өмсөн яаравчлан гүйн гарлаа. Юлан тивд, сүй тавих ёслолын дараа, ихэвчлэн сүйт залуу сүйт бүсгүй хоёр хамт амьдардаг. Гэхдээ, тэд зөвхөн гэрлэх ёслолын дараа л хоёр сүйт бүсгүйгээ өрөөндөө оруулж болно.
Үнэндээ…
Аль альных нь хүслээр, гэрлэх ёслолоос өмнө нэг өрөөнд байдаг байсан тохиолдол ч бий.
”Эгч Алис, гадаа юу болоод байна вэ?” Роулинг Алисын гараас тас атгасан байлаа.
Алис гайхсан байдалтай. ”Мэдэхгүй байна.”
Дебс овгийн эдлэн дотроос хэдэн зуун хүн гайхширсан байдалтай гарч ирэхдээ. Усан хаш хууль бусаар хил давуулсан талаарх үнэнийг мэддэг овгийн гишүүд л айцгааж байлаа.
Дебс овог усан хашийг маш их хэмжээгээр нь хууль бусаар хил давуулсан.
Зөвхөн үйл ажиллагаанд л хэдэн арван сая алтан зоос зарлагадсан. Хэрэв амжилттай болсон бол, хэдэн зуун сая алтан зоос олох боломжтой байсан. Дебс овгийн ахлагчийн бодлоор, үүнийг ганц удаа хийхэд л болох байсан.
Гэсэн ч энэ үйл ажиллагаанд асуудал гарсан.
”Калан ахаа, яах вэ?” Роулинг Каланаас асуулаа.
Калан толгой сэгсрээд, мэдэхгүй байгаагаа илтгэлээ.
Ордны хүлэгт баатруудын салаа эдлэнгийн гадаа цуглаад. Тэдний удирдагч, Хүлэгт баатрын ахмад, Дебс овгийн олон гишүүд рүү харан, хувцсаа янзлаад тод дуугаар хашхирлаа. ”Эрхэм дээдсийн тушаалаар, Дебс овог нь усан хаш хууль бусаар хил давуулах гэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа тул, овгийн ахлагч болон түүний залгамжлагчийг Хар уст шоронд нэн даруй хорь сугай.”
Тэр даруй, Дебс овгийн бүх гишүүдийн царай хувьс хийлээ.
Дебс овгийн гол гишүүдийн царай улам хурц болж байхад, Алис, Роулинг болон бусад гишүүд цөм гайхаж хоцорлоо.
Хэдэн хамгаалагчид Каланы өмнө ирж түүнийг баривчлахад.
”Аваад яв.” хэмээн.
Хүлэгт баатрын ахмад хашхирлаа.
Энэ мөчид, Каланы бүх мөч хөнгөхөн болчихсон мэт санагдлаа. Тэр хамгаалагч нарыг хаалга руу дуулгавартай дагаж явсан ч. Хаалган дээр хүрээд, гэнэт ухаан орон эргэж хараад, ухаан мэдрэлээ алдсан мэт, ”Хоёрдугаар авга, Алис та хоёр намайг аврах ёстой шүү!”
Калан чангаар хашхирхад, ордны хамгаалагчид түүнийг шорон руу аваад явлаа.
Алис, Роулинг болон Дебс овгийн гишүүд Каланыг авч явахыг харан юу ч хийж чадсангүй. Тэдний овог хүчирхэг ч, хааны эсрэг яахан эсэргүүцэж чадах билээ?
Дараа өглөө нь, Дебс овог хууль бусаар усан хаш хил давуулан худалдаалах гэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэх мэдээ Фэнлай хотыг тойрсон язгууртнуудын чихэнд хүрлээ. Фэнлайн олон язгууртнууд энэ асуудлыг онцгойлон анхаарч байлаа.
Өөрөөр хэлбэл, Фэнлай хаант улсын баруун гарын сайд Ван Мерит энэ хэргийг хариуцаж байгаа.
Ван Меритын эдлэнд.
Ван Мерит хэдийнээ 70 насыг зооголсон ч, одоо ч хүчирхэг дайчин хэвээр ба дунд эргэм насных мэт л харагдана. Түүний богино алтлаг үс нь толигор бөгөөд гялтганасан.
Яг одоогоор, Ван Мерит сандал дээрээ суунгаа. Дебс овгийн зочин Каланы хоёрдугаар авга Нимиц рүү харж байлаа.
”Ноён Мерит, манай овог гүтгэгдэж байна. Би, манай овгийхон танд итгэж байна.”
Тэрбээр ярьж байхдаа, хажуунаасаа ном гаргаж ирээд. ”Ноён Мерит, би таныг ариун бичээс цуглуулах дуртай гэдгийг чинь мэднэ. Энэ ариун бичээсийг 3000 жилийн өмнө Гэрэлт сүм гаргаж байсан юм. Нэн ховор эд.”
”Өө, ариун бичээс үү?”
Мерит дуртайяа хүлээн аваад хуудсуудаа эргүүлж үзэж байтал, гэнэтхэн хуудасны завсар карт байхыг анзаарлаа. Энэ нь Дөрвөн эзэнт гүрний Алтан банкны үйлдвэрлэсэн карт байлаа. Шидэт кристал карт.
Меритийн нүүрэн дээр инээмсэглэл тодорлоо.
Нимиц Меритийн хариу үйлдлийг анхааралтай ажиглаж байлаа. Мерит ариун бичээсийг хаагаад, хажуудаа тавин инээмсэглээд.
”Нимиц, чи ариун бичээсийг гаднаас нь хараад л мэдэх биз, би бол сийлбэрийн том шүтэн бишрэгч. Надад ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэр надад маш таалагдсан. Танай сүй тавих ёслолын үеэр, би Алисыг харсан. Тэр сийлбэр дээрх эмэгтэйтэй тун ч төстэй харагдсан. Би… Алистай хувийн яриа өрнүүлж болох болов уу?”


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s