Чөтгөр бурхдын домгууд 112

Энэ хэсгийг Azure Asure ивээн тэтгэсэн.

Энэ долоо хоногын ивээн тэтгэсэн хэсэг 12-оос 6.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 112 – Надтай ярилц

Не Лигийн хэлэхийг сонссон Е Зонгийн царай ногооров. Өөрийг нь байхгүй байхад муулна гэдэг сайн зүйл биш. Хэрэв Не Лигээр Арван мянган чөтгөрийн байгуулалт байгуулуулах гээгүй бол аль хэдийнээ Не Лиг хатуу сургах байлаа.

Е Зиюун гуниглан хэлэв. “Не Ли, аавыг маань битгий буруугаар ойлгоорой. Аав маань их сайн хүн. Надтай хамт байхыг их хүсдэг. Гэхдээ аав маань Хотын захирагч шүү дээ. Тэрээр эргэн тойрныхноо хамгаалж Яруу алдрын хотыг мөхөхөөс сэргийлэх ёстой. Би өөрийгөө хэтэрхий сул дорой гэдэгт л их харамсаж явдаг. Тэгээгүй бол аавынхаа ачаанаас үүрэлцэхгүй юу…”

Е Зиюуны үгийг сонссон Е Зонг буланд чимээгээ аядав. Тэрээр ихээхэн шаналж байлаа. Охин нь хатуу аавынхаа өмнө дуулгавартай байдаг байсан. Тэрээр өөрийгөө хэтэрхий хатуу байснаа мэднэ. Е Зиюундаа өртэй мэт санагдана. Е Зиюуны үгийг сонссон тайван Е Зонг гэнэтхэн бодлогоширон бодолд умбав.

“Не Ли, өөрийнхөө авьяасаар би аавынхаа зэрэгт хүрэхгүй гэж боддог байсан. Чи надад сүнсний хөгжлийн техник мөн Цаст хатан чөтгөрийн сүнс өгсөн учраас би хувьссан. Одоо миний хүч хувьсалд орж байна. Би мөрөөдөлдөө хүрч чадахаар боллоо. Аав маань хоёуланг хамт байхыг хэзээ ч зөвшөөрөхгүй ч, би чиний ачыг хариулахын тулд гурван хүсэлтийг чинь биелүүлье. Би татгалзахгүй юу ч байсан.” Е Зиюун гэнэтхэн нэг зүйл ухаараад хацар нь улайв. Гэхдээ тэрээр цээжээ түнтийлгэн, нүд нь шийдсэн хүний царайтай байв.

Аав нь багаас нь ачыг хариулах ёстой гэж зааж сургаж ирсэн. Тиймээс амлалтандаа тэд хүрдэг хүмүүс.

Е Зонг хөмсгөө зангидав. Түүний сэтгэл хөдөллөө. Е Зиюуны сүнсний хөгжил хурдан байгаа нь Не Лигийн ач гавьяа. Не Лиг бодох бодол нь бага зэрэг өөрчлөгдөв. Не Ли Зиюунд их сайн хандах юм.

“Нээрээ гэж үү? Бүр ямар ч хүсэл байсан чи татгалзахгүй юмуу?” Не Ли гэнэтхэн хорон инээмсэглэн Е Зиюун уруу ойртов.

Не Лигийн хорон инээмсэглэлийг харсан Е Зиюун алхам ухарлаа. Түүний хацар улам улайв. Не Ли яах гэж байна? Түүний толгойнд олон бодол төрнө. Тэрээр гэхдээ нэг зүйлийг ухаарав. Не Лигийн гурван хүсэлт юу ч байсан амлалтандаа хүрэх ёстой. Эс бөгөөс бусад хүмүүс өөрийг нь юман чинээ тоохоо болино.

Не Ли алхам алхамаар ойртон Е Зиюуны хажууд ирээд доошоо харан Е Зиюуныг харав. Е Зиюун энэ үед маш их ичимхийрэв. Хоёр цорвойсон улаан зөөлхөн уруул, гялтгахан болор мэт хамар, нүд нь ч мөн маш сэтгэл татам байлаа. Яг л боловсорч гүйцсэн усан үзэм мэт түүнийг хазаад авмаар.

Цагаан даашинз өмссөн Е Зиюун цагаан торгон даавуугаар цээжээ ороосон. Түүний эгдүүтэй хөөрхөн дүр нь хүний сэтгэлийг булаана. Сэвшээх салхинд шөнийн дагина мэт эмэгтэй хүний анхилуун үнэр үнэртэнэ.

Сэтгэл татмаар охин юм!

Өмнөх амьдралынх нь дурсамжууд сэдэрнэ. Тэрээр дотроо ихээхэн баярлана. Энэ хаш мэт эмэгтэйг тэврэхийг ямар их хүснэ бэ?

Не Ли ойртож ирж байгааг анзаарсан Е Зиюун улам ичимхийрнэ. Түүний зүрх улам хурдан цохилно. Хаш цагаан хүзүү нь улаан болж хувирна.

Сэтгэл татам эрчим хоёр хосуудыг бүрхэн авна.

Энэ шөнө үнэхээр гайхалтай байлаа.

Харанхуйгаас Не Лиг Зиюунд нь ойртож байгааг харсан Е Зонг уурандаа багтрах шахна. Не Лиг сайнаар бодож байсан юу ч үгүй нуран уналаа. Судас нь товойн гарч ирнэ. Хэрэв Не Ли Юн Эрд гар хүрэх л юм бол тэрээр Не Лиг ээж нь танихгүй болтол нь зодоход эргэлзэхгүй.

Не Ли хүчтэй амьсгал авлаа. Е Зиюун Не Лигийн шуналтай аргагүй амьсгалыг мэдэрнэ. Түүний нүдэнд гуниг болон ганцаардал хуримтлагдсан харагдана. Энэ мөчид бүх зүйл зүүд мэт санагдана. Не Ли шөнө бүр хар дарж зүүдэлдэг байлаа. Е Зиюун үхэх мөчийг шөнө бүр зүүдэлж тэрээр сэрэхдээ дэрээ нулимсаараа норгосон байдаг байв.

Е Зиюун мөнхийн хайр нь. Үхэл амьдралынх нь заагт хамт туулсан мөчүүд, мөн зуу зуун жилийн ганцаардал нь үүнийг батална. Е Зиюун сэтгэлийг нь дулаацуулна. Энэ мэдрэмж Не Лигийн ясанд тултал шингэсэн.

Дахиж амилсан учраас Не Лиг тэнгэр өршөөсөн мэт санагдана. Тэрээр энэ бүхнээ дахин алдахаас хамгийн их айна. Зогсоо зайгүй өөрийнхөө хүчээ нэмж буй шалтгаан нь хайртай хүмүүсээ эгзэгтэй үед хамгаалахад буй.

Юу ч болсон бай энэ хүмүүсээ дахин алдахгүй.

Е Зиюунтэй ойрхон зогссон тэрээр хайртыгаа мэдэрнэ. Не Ли энэ тэврэлтийг машид үгүйлж, бие биетэйгээ дахин ярилцах энэ мөчийг удаан хүлээсэн. Зүрхнийхээ гүнээс энэ бүхнийг тэрээр олон жил санагалзсан. Удаан харж зогссоны эцэст гүнээ санаашраад энэ бүх мэдрэмжээ дотогшоогоо нуулаа. Хэрэв одоо Е Зиюуныг тэвэрчихвэл Зиюун айсандаа цочих биз.

Не Ли мишээв. Е Зиюуны чихэнд аажмаар шивнэн хэллээ. “Миний… чамаас… хүсэх эхний хүсэлт бол….чамтай….” Не Ли ‘чамтай’ гэж албаар тодоор хэлэв.

Не Ли үгийг сонссон Е Зиюун бие нь чичирхийлэв. Хоёр гар нь чичирч байлаа. Ийм төрлийн хүсэлт тавина гэж таамагласан. Энэ ёс зүйгүй ч өөрт нь том тус хүргэсэн учраас Не Лигийн гурван хүслийг биелүүлэх ёстой.

Хэрэв Не Ли ийм хүн юм бол Зиюун хүлээн зөвшөөрөхөөс аргаггүй.

Энэ талаар бодсон Зиюуны зүрх шуурганд автсан мэт болов.

“Жижигхэн чөтгөр, чамайг засаад хаячихья л даа.” Е Зонг чангаар гараа атгана. Тэрээр тэсрэх шахна. Хар Алтан зэрэглэлийн хүч нь хэзээ ч дэлбэрч магадгүй. Хэрэв Хар Алтан зэрэглэлийн дайчин хүчээ гаргах юм бол бүхэл хашаа өртөнө.

Е Зиюуны цагаан гар цээжин дээрээ байлаа. Тэрээр захаа чангаар мушгисан ч чичирхийлнэ. Түүний зүрх галзуу мэт цохилно. Хацар нь улайвал улам сэтгэл татам харагдана. Тэрээр дотроо олон зөрчилдөөнтэй тулгарна.

Е Зонгийн аймшигт эрчмийг мэдэрсэн Не Ли хэтэрснээ мэдэрлээ. Дахин өдөх аваас Е Зонг уурандаа тэсрэх байх.

Не Ли гараа ташаандаа тулаад инээмсэглэн хэлэв. “Чамтай ярилцмаар байна.”

“Ярилцах аа?” Е Зиюун гар гэнэт зогсов. Тэрээр алмайрбан Не Ли уруу харна.

“Намайг өөр юу хүснэ гэж бодно бэ?” Не Ли асуув. Тэрээр Е Зиюуны улайсан хацрыг харна. Тэрээр амаа ангайгаад цочирдсон дүр үзүүллээ. “Арай, чи намайг чамтай түүнийг хийнэ гэж бодсон уу? Би тийм увайгүй хүн шиг харагдаж байна уу?”

Не Лигийн үгийг сонссон Е Зиюун газар том нүх ухан дотор нь орохыг хүснэ. Не Ли өөрөөс нь ёс бус зүйл хүснэ гэж бодсон….. Цаст салхин гэр бүлд өсч торнисон тэрээр олон гэр бүлийн асуудлыг сонсч байсан. Арван гурван насанд хүнтэй сууж болох нас. Тиймээс энэ талаар Зиюун мэдэх нь аргагүй.

Хэрэв Не Ли зальхай биш бол Зиюун шалиг бодолтой гэжүү? Үгүй ээ Не Ли албаар түүнийг ийм зүйл бодоход хүргэсэн.

“Не Ли, чамайг үзэн ядаж байна.” Е Зиюун ойлгов. Не Ли өөрөөр нь даажигнасан байлаа. Уурандаа тэрээр Не Лигийн хөлөн дээр хүчтэй дэвслээд эргээд гүйгээд явчихлаа. Не Ли үнэхээр уур хүргэм юм. Албаар ингэсэн байна шүү дээ.

Дотроо байгаа эргэлдсэн бодлуудаа цэгцэлвэл Зиюуны зүрх тайвширч эхлэнэ.

“Ёоооё.” Өвдөөгүй ч гэсэн Не Ли хөлөө барин хашгирлаа. Е Зиюуны зугтааж байгааг харсан тэрээр орилов. “Хөөе, миний хүсэлтийг биелүүлнэ гээгүй билүү? Надтай ярилгүй яагаад зугтаачихав аа?”

“Өөртэйгээ ярь” Е Зиюуны хүйтэн амьсгал сонсогдов. Тэрээр аль хэдийн байгшиндаа оржээ.

Туяхан уран гуалиг Е Зиюун орохыг харсан Не Ли сэтгэл хөөрлөө. Тэрээр баяртай аргагүй шүгэлдэн алхална.

Е Зонг буланд уурандаа тэсрэх гэж байсан боловч одоогийн нөхцөл байдлыг хараад хүчтэй эрчмээ татав. Не Ли Е Зиюунд муу зүйл хийхгүй бол Е Зонг оролцох шаардлагагүй. Гэхдээ одоо л Е Зонг ч гэсэн Не Лид чадуулснаа ойлгов. Хол байгаа шүгэлдэн алхлах Не Лигийн өмнө хүчин мөхөсдөнө.

Не Ли үнэхээр ойлгоход бэрх.

Не Ли ямар хүн юм бол? Хэн ч мэдэхгүй

Не Ли арван гурван настай жаал хүү шүү дээ. Түүнийг ойлгоход яагаад ийм хэцүү юм бэ?

Олон нийтийн дунд биеэ авч явах байдлыг нь бодвол Не Ли тийм муу хүн биш.

Зиюун сайхан сэтгэлтэй ухаантай охин. Даанч Не Ли өөрөөр нь их даажигнах юм. Не Ли ямар нэгэн атгаг санаа агуулж байгааг үе үе ирж тандах хэрэгтэй.

Е Зонг харанхуйгаас удахгүй арилан алга болов

Е Зонг алга болохыг мэдэрсэн Не Ли инээмсэглэв. Сая Е Зонгоор даажигнасан төдий. Ирээдүйн хадам аавынхаа нухацтай царайг харах уйтгартай. Хотын захирагчийнд Е Зиюуныг өдөж, Е Зонгийг уурлуулах сонирхолтой юм.

Е Зонг аль хэдийн явсан учраас Не Ли бэлтгэлээ үргэлжлүүлэв.

Не Ли нэг чулуун дээр суугаад бодлоо цэгцлэв. Тэрээр харанхуйтай бүрэн уусчээ. Не Лигийн чөтгөрийн сүнснүүд болох Соёот Хулсны баавгай, Сүүдрийн чөтгөрийн сүнс хоёр Аянгат Бурхны Солирын Илдтэй холбогдлоо.

Аянгат Бурхны Солирын Илд гэрэлтэнэ. Түүний эргэн тойронд аянга цахилна. Энэ аянга эелдэг зөөлөн мэт харагдавч үнэндээ маш хүчтэй. Не Ли энэ Аянгат Бурхны Солирын илдийг дайрахад ашиглавал хүч нь үгээр хэлэхийн аргагүй хүчтэй

Е Зонг энэ Не Лигийн эргэн тойронд байгаа эрчмийг мэдэрсэн бол балмагдах байсан биз. Не Лигийн сүнсний хөгжил насанд нь байхааргүй их. Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн ч үүнийг ойлгоход бэрх.

Не Ли ‘Би’-ээс гарах сургуулилалтаа үргэлжлүүлнэ.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.