Чөтгөр бурхдын домгууд 111

Энэ хэсгийг Azure Asure ивээн тэтгэсэн.

Энэ долоо хоногын ивээн тэтгэсэн хэсэг 12-оос 5.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 111 – Та л өөрөө хэлсэн

Не Ли Арван Мянган Чөтгөрийн Сүнсний Байгуулалтыг дүрслэн. Не Лигийн зааварчилгааг авсан Е Сю бэлтгэсэн материалуудаа цэгцэлнэ. Хотын захирагчийн алба маш завгүй боллоо. Зарим газрыг буулган, зарим газрын тоосгыг буулгаж нураана. Зарим газарт нь шидийн хээн бичээс тавьж байлаа.

Е Зонг, Е Сюгээс гадна цөөхөн хүмүүс л яг юу хийгээд байгааг ойлгоно. Хотын захирагчийн эдлэнд хөл толгой нь мэдэгдэхгүй байв.

Тэнгэр харанхуйлж шөнө айсуй. Шөнийн саран тод томруунаар гэрэлтэнэ.

Не Ли цэцэрлэгээр зугаална. Холыг ширтсэн цагаан даашинзтай эмэгтэйн хувцас гэрэлтэн яг л дагина мэт харагдана. Энэ эмэгтэй цагаан манангаар хүрээлүүлж бүүвэйлүүлж байв. Цагаан манан дотор хүн төрхтэй чөтгөрийн сүнс харагдана. Энэ чөтгөрийн сүнс бас цагаан хувцас өмснө. Энэ чөтгөрийн сүнс толгойнд титэм байх бөгөөд хатан хаан мэт харагдана.

Энэ Е Зиюуны Цасан Хатан Чөтгөрийн сүнс!

Тоо томшгүй олон чөтгөрийн сүнс шингээж Бурхын өсөлтийн хурдтай болсон учраас Цасан хатан хаан маш хүчтэй. Бүхэл хашаа маш хүйтэн болсон байв.

Агаарт буй хүйтэн эрчим маш эелдэг зөөлхөн мэт боловч хэрэв Зиюун дайрвал энэ хүйтний эрчим хурц хүйтэн жад болон хувирна.

Үүнийг харсан Не Ли хөнгөхөн инээмсэглэв. Цаст хатан болоод Е Зиюун маш сайн нэгдэнэ. Сэрүүн сэвшин салхилах салхи Не Лиг ээвэл Не Ли Зиюун аль хэдийн хоёр тулааны чадвар сурсан гэдгийг гадарлана. Энэ хоёр тулааны чадвараараа, 3-одтой Алтан зэрэглэлийн дайчин Зиюуныг дийлж чадахгүй.\

Не Ли Е Зиюун уруу ойртон алхана. Зиюуны сүнсний хүч хувьсхийж байхыг мэдэрнэ.

Жижигхэн байшингийн нэгэн буланд бас нэг хүн зогсоно. Сарны тусгал энэ хүний царайг гэрэлтүүлвэл энэ хүн Е Зиюуны аав Е Зонг болох нь тод болов.

Е Зонг энэ мөчид өөрийнхөө тогтворгүй сэтгэл хөдлөлөө барьж намжаана.

Е Зиюуны сүнсний хөгжил маш хурдан өсч байгааг тэрээр анзаарсан. Цаст хатан хаанаас гараад ирсэнийг тэрээр мэдэхгүй. Е Зиюун ийм хурдан сүнсний хөгжлөө өсгөнө санаагүй. Өнгөрсөнд Е Зиюун өөрийнх нь урмыг үргэлж хугалдаг байсан. Өөр шиг нь хүчтэй сүнсний хөгжилгүй охинтой ажээ. Маш их хэмжээний материал нөөцөөр хангасан ч 1-одтой Хүрэл зэрэглэл хүрч чадахгүйд хүрсэн. Бусад үе тэнгийнхнээсээ хүчтэй ч Хотын захирагчийн охины хувьд тийм ч сайн үзүүлэлт биш.

Гэхдээ одоо Е Зиюуны сүнсний хөгжлийн хурд арай хурдан байна. Сүнсний хүчээрээ Е Зиюун аль хэдийн 5-одтой Мөнгөн зэрэглэл хүрсэн гэдгийг мэдэв. Түүнчлэн Е Зиюуны нэгдсэн Цаст хатан бусад Цаст хатнуудаас хэд дахин хүчтэй байлаа. Саяхан л 1-одтой Хүрэл зэрэглэл хүрч чадаагүй охин яаж ийм богино хугацаанд 5-одтой Мөнгөн зэрэглэл хүрчихэв.

Өөрийнх нь сонирхолыг энэ маш ихээр татна.

Өөрийнхөө авьяасаа харьцуулвал ичих булчирхай нь ажиллав. 1-одтой Хүрэл зэрэглэлээс 5-одтой Мөнгөн зэрэглэл хүртэл Е Зонг хэдэн жил зарцуулсан.

Өөрийг нь хамгийн их балмагдуулж байгаа зүйл нь Цасан хатнууд маш ховор чөтгөрийн сүнс байсанд юм. Яруу алдрын хотод хэдхэн Цасан хатан бий. Е Зиюуны цасан хатныг маш онцгойг тооцон үзвэл ийм хүчтэй чөтгөрийн сүнстэй таарах явдал саяд ганц тохиолдоно.

Балмагдахаасаа гадна Е Зонг охиныхоо сүнсний өсөлтийн хурдад их сэтгэл хангалуун байлаа. Яруу алдрын хотын нөхцөл байдлыг Е Зонг хамгийн сайн мэдэх хүн. Бүх хором мөчид, бүх секундэд хотод аюул нүүрлэх эрсдэлтэй. Яруу алдрын хотын нөхцөл байдлыг бодсон Е Зонг шөнө тайван ч унтаж чаддаггүй. Яруу алдрын хотод өөрийнхөө бүхнээ зориулдаг тэрээр Яруу алдрын хотын иргэдээ өөрийнхөө гэр бүлээ хэмээн боддог. Яруу алдрын хотын захирагчийн охины хувьд олон хүн түүнийг хамгаалах ч, охин нь өөрөө хүчтэй болж байж биеэ хамгаалж чадна.

Е Зиюун хүчтэй болсон нь өөрийг нь ихэд баярлуулна. Тэрээр эхнэрээ бодлоо. Түүний нүдний аньсганд чийг татлаа.

Не Лигийн асуудлын хувьд аав охин ойлголцолд хүрээгүй байгаа. Тэд яриагүй их уджээ. Тэрээр Е Зиюунтай яриа эхлүүлэх бэлтгэлээ базаасан. Охиныхоо сэтгэл дотор нь юу болж байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр гарч ирэхийг завдах тэр агшинд өөр хүн гараад ирлээ. Энэ хүн Не Ли байсан учраас Е Зонг муухай харан хүйтнээр амьсгалав.

Не Ли Зиюуны өрөөнд хагас нүцгэн байсан. Энэ уучилж болшгүй явдал. Хэрэв Е Зонг Не Лигийн ар талыг хариуцаж буй хүнд нүүр өгөөгүй бол түүнийг аль хэдийн хананд саван алах байсан. Арван Мянган Чөтгөрийн араатны явдал болсноос хойш хэдэн өдөр л өнгөрсөн.

Яруу алдрын хотын төлөө Е Зонгод өөр сонголт үгүй. Не Лид найр тавин энд амьдрахыг нь зөвшөөрсөн. Гэхдээ охиныхоо аюулгүй байдлын төлөө Е Зонг эндээс түүнийг ажиглахаар ирсэн. Не Лиг үсэртэл нь өшиглөхийг хүснэ. Ууртай байсан ч өөрийгөө барих хэрэгтэй. Не Ли Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалтыг байгуулах хэрэгтэй.

“Юу төлөвлөж байгааг чинь харья. Зиюунд маань гараа хүргэдэг л юм бол Арван Мянган Чөтгөрийн Сүнсний байгуулалтыг мартаад чамайг хөнгөлөөд өгье.” Е Зонг хилэгнэн бодов.

Е Зиюун аавынхаа байгааг анзаараагүй. Е Зонг Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн. Өөрийгөө нуухыг хүсвэл өөрийг нь олох хүн цөөхөн.

Е Зиюун нэг хүн ирэхийг мэдрээд нүдээ нээлээ.

“Чи…” Не Лиг харсан Зиюун яагаад ч юм сандарч эхэллээ. Хацар нь ичимхийрэн улайв. Түүний ичимхийрсэн тэрхүү харц өөрийг нь улам сэтгэл татам харагдуулна.

“Оройн мэнд.” Не Ли жуумалзав. Тэрээр Е Зиюун уруу нүдээ ирмэлээ.

“Чи яагаад ирсэн юм бэ?” Е Зиюуны нүд дальдчив. Тэрээр өөрийн мэдэлгүй нэг алхам ухарлаа. Не Ли өөрийг нь сандараадаг. Үдэш сарны тусгалд энэ хашаанд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёулхнаа байна. Е Зиюун өөрийнхөө байрандаа байх дургүй байлаа. Не Ли хэзээ ч хамаагүй нэвтрээд орох аюултай. Энэ хашаанд бэлтгэл сургуулилалтаа хийвэл түүнд амар санагдана.

Не Ли Е Зиюунаас гурван метрийн зайтай зогслоо. Түүний хурц мэдрэхгүй хашааны буланд нэг хүн байгааг мэдрэв. Мишээгээд дотроо бодно. Е Зонг Зиюуныг хуурч чадах ч Не Лигээс нуугдаж чадахгүй.

“Би дөнгөж хоолоо идээд байж байлаа. Чамайг бэлтгэлээ хийж байхыг хараад хүрээд ирлээ.” Не Ли инээмсэглэнэ.

Е Зиюун толгойгоо өргөн харлаа. Не Лиг харвал дахин толгойгоо гудайлгана. Тэрээр санаашран хэлэв. “Авга ах Е Сюг яаж найрч зөвшөөрүүлснийг мэдэхгүй нь. Гэхдээ бид ирээдүйд уулзаж болохгүй.”

“Юу… Намайг харахыг хүсэхгүй байгаа юмуу?” Не Ли зүрх нь шархалсан хүүхэд мэт харна.

“Танай язгууртан айлын хүүхдүүд ч энгийн ард надтай нийлэхийг хүсэхгүй байгаа байлгүй дээ.”

“Үгүй ээ. Тийм бишээ…” Не Лигийн царайг харсан Е Зиюун гараа савчин хэлэв. Тэрээр эелдэг сайхан сэтгэлтэй хүн учраас Не Лиг шархлуулахыг хүсэхгүй. “Не Ли чи нэг л этгээд ч гэсэн….. хэтэрхий шулуухан. Би чамайг сайн хүн гэдгийг мэднэ. Чи бас найзууд чинь. Эс бөгөөс чи надад ингэж туслахгүй байсан байх. Чи намайг удаа дараалан өдөж хоргоосон ч чамайг би үзэн яддаггүй. Харин ч эсрэгээрээ. Чамайг намайг ирж өдөөсэй гэж хааяа хүсдэг. Би хотын захирагчийн газарт ихээхэн ганцаарддаг. Энэ том газар би ганцаараа. Сюэ авга эгчтэйгээ би хааяа ярьдаг. Өмнө нь надад нэг сайн найз байсан. Тэр нь Сяо Нин Арь. Гэхдээ тэр хэзээ ч энд ирж байгаагүй. Түүнээс гадна чи миний хоёр дахь сайн найз.”

“Чамайг би ойлгож байна. Аав маань гэхдээ хоёуланг хамт байлгахгүй.” Е Зиюун гунигтайгаар хэлэв.

Не Ли нүднийхээ булангаар хашааны буланд байгаа хүн уруу харна. Тэрээр хүйтнээр хэлэв. “Е Зонг аав чинь байх эрхгүй. Энэ хашаанд чамайг ганцааранг чинь үлдээгээд чамайг найз нөхөр ч үгүй, ярих ч хүнгүй болгож байна. Аав гэж хэлүүлэх эрхгүй.”

Е Зонг хажуунаас уурласан ч нүдэнд нь гуниг мөн шаналал хуралдав.

“Не Ли, аавын маань талаар ингэж битгий ярь. Түүнд сонголт байхгүй. Яруу алдрын хотын захирагчийн шийдвэр бүхэн Яруу алдрын хотын аюулгүй байдлын төлөө. Түүнд өдөр тутмын маш олон ажил бий. Тиймээс л намайг асарч хандаж чаддаггүй. Би сайн сургуулилалт хийвэл хүчтэй Чөтгөрийн сүнстэн болоод Аавынхаа ачаанаас үүрэх болно. Өнгөрсөнд юу ч болсон бай миний сүнсний хурд өсдөггүй байсан. Чамд баярлалаа….” Е Зиюун баяртайгаар Не Лиг харна. Не Лигийн ач тусыг хариулахыг тэрээр ихэд хүснэ.

Не Ли гараа савчив. Е Зиюун хэлэх ёсгүй зүйлээ хэлсэн мэт тэрээр аашлав. “Үүнийг дахин дурсахгүй байя. Е Зонг аав чинь учраас үгэнд нь орох зүйн хэрэг. Өмнө нь намайг шархдуулсан учраас гэхдээ би асуудлаа шийдэх ёстой. Чамд нүүр өгөөд гэхдээ би энэ асуудлыг дахин сөхөхгүй.”

Е Зонг шүлсэндээ хахах шахлаа. Не Лигийн үгийг сонсоод гэхдээ Е Зонг дахин уурлав. Хэн хэнтэй асуудлаа шийдэх гээд байна? Чи миний охины өрөөнд хагас нүцгэн байсан. Асуудлаа шийдмээр байгаа нь би юмсан.

Е Зонг Не Лиг ямар увайгүйг анзаарав.

Не Ли инээмсэглэн хэлэв. “Би энд хэсэг зуур байна. Аав чинь намайг яаж ч чадахгүй. Надаар Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт хийлгэх хэрэгтэй. Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалтаар тэр чамайг надад өгсөн.”

“Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт аа? тэр чинь юу вэ?” Е Зиюун нүдээ бүлтийлгэв.

Не Ли хэлэв. “ Арван мянган чөтгөрийн сүнсний байгуулалт гэдэг нь Арван мянган Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнсээр байгуулсан байгуулалт. Нэг төрлийн шидэт хээн бичээсүүдийн нийлбэр. Байгуулаад дуусчихвал Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт хэдэн Домгын зэрэглэлийн дайчдаас хамгаалж чадна. “

“Ийм учиртай байжээ.” Е Зиюун хэсэг зуур хөшин хэлэв. “Аав маань зөвшөөрсөн нь аргагүй байж…”

“Аавынхаа үнэн төрхийг харлаа. Яруу алдрын хотын төлөө тэрээр юугаа ч өгөхөөс буцахгүй.” Не Ли нуугдаж байсан Е Зонгийг хилэгнүүлэх үг хэлэхээ яахан мартах билээ?

Не Ли үгийг сонссон Е Зонгийг царай барайв. Охиноо Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалтаар тэрээр өгөхийг хүсээгүй. Гэхдээ Е Зиюуны царай ихэд барайсан байлаа. Зиюун толгойгоо өргөн хэлэв. “Не Ли чи үнэхээр Арван Мянган чөтгөрийн байгуулалт байгуулж чадах юм бол. Аав маань байсан ч…. надад гомдоллох зүйл алга. Чи миний хашаанд байх ч болно… би чиний найз охин болохыг хүссэн ч би зөвшөөрнө.” Е Зиюуны хацар улайгаад энэ үгийг хэлэв

Не Ли Е Зиюун уруу харав. Түүний зүрх ихэд уярна. Аав охин хоёр Яруу алдрын хотын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй юм. Не Ли жуумалзаад хэллээ. “Чи өөрөө хэлсэн шүү. Ам алдвал барьж болдоггүй.”


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 111”

  1. Wow Ингээд өөрөөр нь хэлүүлчих гэж зальтай булдруу юмдаа хаха хүнийг бас ингэтэл нь ярьж болдог л юм байна.

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s