Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 13]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 13 – Нууц дэлгэгдсэн нь
Шөнө харуй бүрийд.
Ордон руу явах замаас сүйх тэрэгний дуу сонсдоно. Линлэй сүйх тэргэн дотор ганцаараа суух ба хөл дээр нь Бэбэ байлаа. Хажуугийн сүйх тэрэгт, 10 ахлах хүлэгт баатар байх бөгөөд тэднийг ордны зарц удирдана.
Сүйх тэрэгт.
Линлэй бодож байснаасаа ч барайсан байв. ”Хэтэрхий оройтож. Гэхдээ Клайд хаан гэнэтхэн намайг ордонд дуудуулаад. Яасан юм бол?” гэж хэлээд, буруугүй хүн шиг өөрийгөө тайвшрууллаа.
Линлэй Патерсонг алж өнгөрсөнд болсон зүйлийг олж мэдсэн, Патерсонд Линлэйн ээжийг хулгайл гэж зааварласан хүн нь Клайд. Товчхондоо, Клайд тэр хоёрын хооронд хэтэрхий их өс хонзон бий.
Үнэндээ, Линлэй Клайдаас үргэлж болгоомжилж байсан.
”Би хоёр өдрийн өмнө, Клайд Вангийн эдлэнгийн үйлчлэгчийг бариулсан, мөн Патерсоны хэргийг өргөн хүрээнд мөрдөн шалгаж эхэлсэн.
Патерсон түүнд өөртэй нь уулзаж байгаа гэж хэнд ч хэлээгүй гэж хэлсэн. Гэхдээ үүнд итгэж болох уу?” Линлэй тодорхой мэдэхгүй байлаа.
Магадгүй Патерсон Линлэй хоёрыг уулзсан гэдгийг гэрийн үйлчлэгч нь хэдийнээ мэдэж байсан.
Хэрэв гэрийн үйлчлэгч нь Клайд хаантай уулзахдаа мэдэгдсэн бол, энэ нь Линлэйн хувьд аюулын харанга дэлдэж буй хэрэг юм.
”Линлэй, санаа бүү зов.”
Делин Кевоте оюун санаагаараа хэлж, түүнийг тайвшрууллаа. ”Линлэй, хэрэв Ван Патерсон гэрийн үйлчлэгчдээ чамтай уулзана гэдгээ хэлсэн байсан ч, чамайг яах ч үгүй.”
”Яах ч үгүй ээ?” Линлэй Делин Кевоте руу сониучирхан ширтлээ.
Делин Кевоте толгой дохиод. ”Үнэндээ, чамайг түүнийг алсан гэдгийг мэдэж байсан ч, тэр олон нийтэд дэлгэж чадахгүй.”
”Учир нь… Клайд чиний Патерсонг алсан шалтгааныг мэдэхгүй.” Делин Кевоте-ийн царай итгэлээр дүүрэн байлаа.
Линлэй гайхаж орхилоо. Клайд Линлэйг яагаад Патерсонг алсан гэдгийг мэдэхгүй байлаа ч… Алуурчин гэдгийг нь мэдэж байгаа гэж үү?”
”Энгийн л зүйл. Патерсоны ярьсанаар бол, тэр хоёр тийм ч дотно биш. Тэр түүнийг Сангийн сайд болгож байхад, Патерсон авлигыг дэлгэрүүлсэн. Тэрбээр сэтгэлдээ, Патерсонг тийм ч их хайралдаггүй байсан. Тэрнээс илүүтэйгээр… Клайд та хоёрын хооронд өс хонзон байгаа гэдгийг мэдэхгүй. Тиймээс, Тэр шалтгаангүй чиний эсрэг босохгүй. Учир нь тэр чамайг түлхэх эсвэл алахыг хүсвэл, эхлээд Гэрэлт сүмээс зөвшөөрөл авах хэрэгтэй болно.” Түүний нүд гялтганаад, Линлэй рүү харлаа.
”Ххмм, Клайд ч жинхэнэ хаан юм гээч? Гэрэлт сүм түүний засаглалыг түлхэн унагаах эрх мэдэлтэй. Дээрээс нь чи Гэрэлт сүмийн хувьд үнэ цэнэтэй хүн. Тэр яаж чамтай тэрсэлдэх билээ?” Делин Кевоте Линлэйг тайвшрууллаа.
Линлэй толгой дохилоо.
Тэрээр энэ логикийг ойлгож байсан юм.
Гэсэн ч…
Линлэй Клайдын эсрэг хамгаалахыг хүсэхгүй байлаа. Хэрэв Клайд Линлэйгээс болгоомжилбол, тэр яаж ээжийнхээ байршилыг мэдэж, ээжийнхээ өшөөг авах билээ?
”Хаалгаа онгойлго. Би байна.” Ордны зарц чанга дуугаар хашхирлаа.
Үүнийг сонсоод, Линлэй хэдийнээ ордны хаалган дээр ирсэн гэдгээ мэдлээ. Үлэмж араатан мэт, гялтганасан хаалга нээгдэв. Хагас цаг орчим болсны эцэст сүйх тэргүүд ордонд ирлээ.
Нэг сүйх тэргэнд нь Линлэй байх бол нөгөө сүйх тэргэнд нь Бернанд байлаа. Харин бусад нь өөр язгууртнуудыг авч явж байсан юм.
Ордны уулзалтын танхимд.
Хаалганы дэргэд хоёр харуул байх ба өрөөнд байх бүх хүмүүс өндөр хэргэм зэрэгтэй хүмүүс байв. Тэнд нийтдээ 8 хүн байсан юм. Тэдний дунд Дебс овгийн ахлах Бернанд ч байв. Эрхэм шүүхийн тайж, Линлэй. Зүүн гарын сайд, Ван Боналт. Ерөнхий зааварлагч, Хамптон.
”Линлэй, чи иржээ.” Бернанд дулаанаар мэндчиллээ.
Бусад бүх язгууртнууд ч гэсэн тэр даруй түүнтэй мэндэллээ. Язгууртнуудыг хараад, Линлэй тайвшраад явчихав. Түүнийг онцолж дуудаагүй байж.
”Эрхэм ээ, Эрхэм дээдэс биднийг яагаад дуудсаныг мэдэхгүй биз?” Линлэй шуудхан асуулаа.
Ван Боналт, Зүүн гарын сайд, тэр нэг чухал зүйл мэдэж л байх ёстой.
”Магадгүй, Ван Патерсон алга болсонтой холбоотой байх.” Ван Боналт дулаанаар инээмсэглэн хариуллаа.
Бернанд, хажуунаас нь, ”Ван гуай, Ван Патерсон алга болсон нь надтай ямар хамааралтай юм бэ? Шүүхэд би ямар ч хариуцлага үүрэхгүй байлтай.”
”Өнөөдөр, Эрхэм дээдэс биднийг шүүх гэж бус хэргийг шалгах гэж л дуудсан. Үгүй бол, яагаад ганц би биш Ерөнхий зааварлагч хүртэл энд ирэх билээ?” Ван Боналт шулуухан байгаа нь харагдана.
Бернанд толгой дохилоо.
Гэхдээ Бернандын сэтгэл амарсангүй.
Патерсон алга болсноос хойш, Бернандын сэтгэл тавгүйтлээр дүүрсэн. Тэр Дебс овог болон Ван Патерсон хоёрын хооронд болсон усан хаш хууль бусаар хил давуулсан хэрэг илчлэгдэх вий хэмээн эмээнэ. Хэрэв хэрэг илчлэгдвэл, овог бүхэлдээ үгүй болно.
”Эрхэм дээдэс ирлээ.”
Гэнэтхэн, ордонд чанга хоолой хадлаа. Танхимын хаалганы талаас, Клайд алхан ирээд, суудал дээрээ суухад, дэргэд нь байсан хоёр зарц нь хүндэтгэл үзүүллээ.
”Эрхэм дээдэстэн!”
Бүх язгууртнууд бөхийгөөд магтан дууллаа.
Клайд язгууртнуудруу хараад. Тайвнаар толгой дохиод, ”Хэдийнээ орой болж. Эхэндээ би та бүхэнд саад болохыг хүссэнгүй, гэсэн ч дүү Патерсон маань алга болсон нь тун ноцтой хэрэг байлаа. Тиймээс та нарыг энд хүчээр авч ирүүлсэн юм.”
”Эрхэм дээдсээ, Ван Патерсон алга болсон нь биднийг дуудахтай ямар холбоотой билээ? Линлэй яаравчлан асуулаа.
Энд байгаа 8 хүнээс ганц Линлэй л Клайдтай ийм зүйл ярьж зүрхлэх хүн биз. Учир нь энд байгаа хүмүүс цөм Клайдад захирагддаг бол, Линлэй өнгөн талдаа л Фэнлай хаант улсад харъяалагддаг ч, Гэрэлт сүмийн дор байдаг.
”Линлэй, Би энэ хэргийг тодруулахыг хүсэж байна.” Клайд инээмсэглээд, чанга дуугаар, ”Вангийн гэрийн үйлчлэгч Лоди-г авчир.” гэлээ.
Лоди? Вангийн гэрийн үйлчлэгч ээ?
Линлэй болон Дебс овгийн ахлагчийн зүрх хурдтай цохилж эхэллээ.
Уулзалтын танхим тэр чигтээ анир чимээгүй болов. Хүн бүр Лоди-г өчиг өгөхийг нь хүлээцгээнэ. Линлэй тэнд зогссоор байх ба, Сүүдрийн хулгана Бэбэ мөрөн дээр нь байлаа.
Хормын дараа…
Ордны харуулуудын хамгаалалт доор, дунд эргэм насны хаш үстэй эр алхан орж ирлээ. Энэ хүн туйлын эмзэг харагдах бөгөөд сэгсийсэн үстэй, зовнисон байртай харагдана.
Бернанд ганц хараад л энэ эрийг танив. Энэ хүн бол Ван Патерсоны гэрийн үйлчлэгч, Лоди байлаа.
”Лоди, бүх зүйлийг дэлгэрэнгүй тайлбарла.” Клайд Лоди руу зандчив.
Лоди Клайдад аль хэдийн бүхнийг тайлбарласан байв. Энэ тайлбар нь Линлэй болон бусад хүмүүсийн ашиг тусын тулд байлаа. Лоди шударгаар, ”Эрхэм дээдсээ, 6-р сарын 18нд, Дебс овгийн сүй тавих ёслолын үеэр, Ван тийшээгээ явсан. Гэхдээ ёслолын дараа, Ван эргэж ирээгүй.”
”Лоди, нэг талд зогсоно шүү.” Клайд хүйтнээр хэллээ.
”Мэдлээ эрхэм дээдсээ.” Лоди айсан байлаа. Тэрээр сандарсан байв.
Клайдын харц 8 язгууртан дээр тусаад.
”Миний мөрдлөгөөс олж мэдсэн мэдээллээр бол, Дебс овгийн сүй тавих ёслолын шөнө, та хэд хамгийн сүүлд явсан. Миний асуух гэсэн зүйл бол та нар Ван Патерсонтой уулзсан уу?” Клайд энгийнээр асуулаа.
”Цэнгүүний дараахан, Патерсон явсан.” Зүүн гарын сайд, Боналт чанга дуугаар хэллээ.
Линлэй толгой дохиод. ”Би ч бас Патерсонг эрт явахыг нь харсан.”
Харин бусад нь Патерсонг эрт явсан эсвэл хараагүй гэцгээлээ.
Бүгдэнгийнх нь хэлэхийг сонсоод, Клайд инээмсэглэн толгой дохиод, Лоди руу дахин эргээд. ”Лоди үргэлжлүүл.”
”Мэдлээ.” Лоди үргэлжлүүллээ. ”Тэр шөнө, Дебс эдлэн рүү явахаасаа өмнө, Ван Патерсон чухал хүнтэй уулзана гэж надад хэлсэн, гэсэн ч хэлэлцэх зүйл болоод хэнтэй гэдгээ хэлээгүй. Тиймээс, эдлэнгээс явах үед нь өөрийг нь дуурайж бай гэж надад тушаасан. Үнэндээ, Ван эдлэнд байсан.”
”Ван Дебс овог дахь уулзалт товолсон нууц газар нь аюулгүй гэж хэлсэн.” гэж Лоди нэмж хэлээ.
Үүнийг сонсмогцоо, Бернанд Дебсийн царай хувхай цайв.
”Эрхэм дээдсээ, Эрхэм дээдсээ.”
Бернан яаравчлан, ”Энэ надтай хамаагүй зүйл. Ван хэн нэгэнтэй уулзахыг хүсэж байна гэж хэлсэн, тиймээс л би тэдэнд уулзалын өрөө бэлдэж өгсөн. Би түүнд татгалзаж чадаагүй юм.”
”Бернанд. Бүү яар. Би хэнийг ч буруутгах гээгүй.”Клайд инээмсэглэлээ.
”Баярлалаа, эрхэм дээдсээ.” Бернанд шалавлан хойш алхсан ч, царай нь цонхигор хэвээрээ л байлаа.
Клайд Линлэй болон бусадруу нь хараад. ”Хэрэв хэн нэгэн чинь Патерсонтой уулзсан бол, магад тэр хүний байр сууриас болсон байх. Хэн чинь байсан бэ? Би хувьдаа… хамгийн сүүлд явсан хүнийг гэж бодож байна.”
Линлэйн зүрх чичирж байлаа.
Ван Боналт, Гүн Зуно, Тайж Хамптон, мөн бусад хүмүүс рүү Клайд ширтэж байлаа. Одоо л тэд яагаад өөрсдийн хаан дуудсан болохыг мэдлээ.
Эрхэм дээдэс тэднийг сэжиглэж байна.
”Эрхэм дээдсээ, би түүнтэй уулзаагүй.” Гүн Зуно, Тайж Хамптон болон бусад нь яаравчлан хэллээ.
Клайд инээмсэглээд. ”Энэ ердөө миний сэжиг. Хэн чинь ч юу ч хийгээгүй юм бол юунд сандарцгаанав? Линлэй энэ дунд хамгийн тайван нь байлаа.
Линлэй инээмсэглэсэн ч дуу гаргасангүй.
Клайд бүлэг хүмүүс рүү хараад, сэтгэлээсээ хүйтнээр инээгээд. ”Би Патерсонг алга болсон гээд шийтгэл өгөх гээгүй. Үнэндээ, Патерсоны бүх нууц холбоог устгаж ийм гайхалтай боломж бий болгож өгсөнд тэр хүнд талархах гэсэн юм.”
Тэр Сангийн сайд байх урт хугацаандаа, Патерсон асар том нягт холбоог бий болгосон. Түүний нөлөө маш их байсан. Клайд Патерсонг зүгээр ч нэг хайж мөрдөөгүй, түүнийг хаант улсад олон асуудал үүсгээсэй гэж хүсээгүй дээ байсан юм.
Энэ бол Дебс овгийн Патерсонтой хамтарч ажилласан шалтгаан.
Гэхдээ одоо, Патерсон алга болсон. Луусын бүлэг удирдагчгүй болсон.
Аянга адил хурдан хөдөлж, Клайд Патерсоны далавчийг тасдахын тулд хэрцгий арга хэрэглэсэн бөгөөд урт хугацааны туршид бий болгосон нөлөөг нь сулруулсан байсан юм.
Харин одоо Патерсоны зааварчилгаагүйгээр, хамтран зүтгэгчид нь эсэргүүцвэл тэд аймшигтай мөчүүдийг туулах болно. Мөн тэдэнд Клайд хааны дарамтыг ч эсэргүүцэх арга үгүй.
Клайд Линлэй болон бусад руу нь харан. Инээд алдаад, хэллээ, ” Дүү Патерсон маань алга болсон нь хамгийн том хэрэг нь. Гэсэн ч намайг гайхшруулсан хэд хэдэн зүйл дэлгэгдсэн юм. Лоди, олон нууцуудыг дэлгэсэн.”
Линлэй Лоди руу арга буюу харлаа.
”Лоди, тэдэнд хэл.” Клайд Лоди руу инээмсэглэлээ.
Яг одоо, Клайд машид сэтгэл хангалуун байлаа. Дүү нь үхсэн нь Клайдад ямар ч хамаагүй. Хамгийн чухал нь… тэр дахин Фэнлайн хүчийг хуримтлуулж чадна.
Лоди хэллээ, ”Эрхэм дээдсээ, тэр өдөр, Ван сүй тавих ёслолын үеэр нууцлаг хүнтэй уулзах болсон нь Давсон худалдааны пүүстэй холбоо тогтоохын тулд байсан. Тиймээс… тэр хүн гарцаагүй Давсон худалдааны пүүстэй нягт холбоотой байж таарна.”
”Давсон худалааны пүүс?”
Линлэй цочирдлоо.
”Миний дүү яагаад Давсон худалдааны пүүстэй холбоо тогтоохыг хүссэнийг та нар мэдмээр байна уу?” Клайд хүмүүсрүү харж инээгээд. ”Лоди үргэлжлүүл.”
”Мэдлээ.” Клайд Лодиг сүр хүчээрээ далайлгаж ээ, тэр түүний хэлсэн болгоныг ярьж байлаа. ”Эдгээр жилүүдэд, Ван Патерсон өөрийн улсаас ашиг сонирхлынхоо үүднээс олон удаа урваж байсан. Өнгөрсөн хэдэн сард, тэрээр Дебс овогтой хамжин их хэмжээний усан хаш хууль бусаар хил давуулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ бол хаант улсын түүхэн дэх, хамгийн том усан хашны хөтөлбөр байсан юм.”
”Түпп.”
Дебс овгийн ахлагч, Бернанд өвдөг сөгдөн, газарт уналаа. Тэрбээр яаравчлан, ”Эрхэм дээдсээ, гүтгэлэг! Манай Дебс овог үргэлж нээлттэй шударга зарчмаар бизнесээ явуулдаг байсан. Бид хэзээ ч хаант улсын эрх ашигаас тэрсэлж байгаагүй билээ. Манай овгийг гүтгэж байна!” гэлээ.
”Гүтгэлэг?” Клайд Бернанд руу хүйтнээр ширтлээ.
”Лансэр ах дүүсийг авчир!”
Энэ үгийг сонсоод, Дебс овгийн ахлагч Бернандын царай цусгүй болсон мэт цайлаа.


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.