Breakers-2

Солонгос Breakers зохиолын хоёр дахь ангийг уншигчид та бүхэн хүлээн авна уу.

Сурталчилгаа
One comment

Өмнөх                                                                                                                                Дараагийн

Бүлэг 2- Эхлэл #2

“Душу. Бага зэрэг оройтчихлоо энэ өглөөний цай.”

Түүнийг майхнаас гарч ирэх үед Карак өглөөний цайгаа уух гээд ширээний ард сууж байлаа. Ин-гон эргэн тойрноо харж байгаад Каракын ширээн дээр очиж суув. Тэнд нилээд олон майхан байх бөгөөд ашиглагдаагүй анхан шатны бэлтгэлийн талбай байх шиг байлаа.

“Энэ хотыг хамгаалах цэргийн бааз юм байхдаа?”

Тэнгэр үнэхээр цэлмэг байлаа. Ин-гон ширээн дээр очиж өглөөний цайгаа уув. Тэнд хэдэн зүсэм талх, таваг ногоо мөн мах байв.

“Шутра чинь ханхүү биз дээ?”

Тэр үүнд хэсэгхэн хугацаанд эргэлзэв. Хэрвээ ямар нэгэн баяр болж байгаа бол хачирхалтай л хэрэг байна. Ин-гон туршилтаар махнаас хазаж үзлээ. Яг л мах шиг амтагдаж байсан ч гол асуудал нь үүнд байсангүй. Ин-гон итгэхээс өөр аргагүйд хүрлээ.

“Жинхэнэ юм байна.”

Энэ мэдрэмж, харагдах байдал, үнэртэх бас амтагдах зүйлс бүгд бодит байгаа нь түүнийг дуу алдахад хүргэхэд хүргэлээ.

“Хоооо.”

Тэр гуниглахгүй байж чадсангүй.  Ин-гон гүнзгий амьсгаа аван хэн энэ уулыг мануулж байгаа талаар Каракаас асуухаар шийдлээ.

“Карак, энэ хэдэн он бэ?”

Карак энэ сонин асуултаас болж нүүрээ үрчийлгэв. Тэгээд асуултыг нь асуултаар хариуллаа.

“Чи өчигдөр шөнө халуураа юу даа?”

Ин-гон хурдан толгой дохин хариуллаа.

“Тийм ээ, сэрэхэд л толгой их өвдөж байсан. Миний ухаан санаа орж гараад байх шиг байна.” Энэ инээдтэй хариулт гэдгийг тэр мэдэж байгаа ч түүнийг шахахаар шийдлээ. Түүнээс асуух маш их асуулт байлаа.

“Үгүй ээ, энэ орк ханхүүг яагаад ингэж хооллож байдаг билээ?”

Тэр Баатрын түүх дээрх шиг ханхүү л бол Шутраг мэдэх л ёстой. Гэхдээ тэр сул дорой, шидийн хүч нь ч муу, зожиг, мөн өв залгамжлагч болох ямар ч боломжгүй.

“Тэр хаягдсан. Бүх л улсдаа тэр үл ойшоогддог.”

Тэгээд ч, Карак чинь орк. Баатрын домог дээр оркууд хүчирхэг учир хэзээ ч сул дорой ханхүүг дагахгүй. Тийм ээ, энэ орк түүнийг үл ойшоогоогүй. Энэ дүр өөрөө ширүүн дүр. Ин-гон Карак Шутра хоёрын харилцааны хувьд үл ойшоогдох нэгэн биш. Карак нүүрээ үрчийлгэн нэг юм санах гэж хичээсээр л байв.

“Тйим ш дээ, 512 он мөн бид Жишүка уулын хормойд байна. Ханхүү, та энд бэлтгэл хийх гэж ирсэн. Би дөнгөж өчигдөр л уулзсан шүү дээ.”

“Бэлтгэл?” Дайн болж байгаа юм байх даа?”

Каракын хандлага Ин-гоны асуултаас болж өөрчлөгдлөө.  Тэр түүнрүү үнэхээр их зовсон байдалтай харж байлаа.

“Та үнэнээсээ асууж байна уу?”

“Зүгээр л надад хариул.”

Ин-гон сонин зүйл мэдэрлээ. Түүнд ой санамжаа алдсан хүн шиг л санагдаж байлаа. Азаар, оркууд их энгийн бөгөөд тэр хэсэг хугацааны дараа ярьж эхэллээ.

“ Улаан оркуудын овог энд үймээн самуун дэгдээж байгаа. Улсын захаас эхлэн үймээн эхлүүлсэн учир тэд өөрсдийгөө ялна гэж бодож байгаа. Гэсэн ч төвөөс өөр ханхүү, гүнж нарыг илгээсэн. Би энд ханхүүгийн хамгаалагчаар ирсэн.”

“Тэгвэл бусад ханхүү, гүнж гар хаана байна?”

“Тэд өөрсдийн хуваарилагдсан хэсгүүдэд байгаа. Ханхүү Крисийн хэсэг бол ойрхон харин Кайтлин гүнжийнх тэр.”

Крис Кайтлин.

Энэ залуус бол чөтгөрийн хааны долоо болон найм дахь хүүхдүүд. Дөрөв дэх хатан Елайна Мүүнлаятын хүүхдүүд(чононуудын хатан хаан).

“Намайг Зефирээр тоглож байх үед ч надад нэлээд асуудал удсан даа.”

Тэдний арми тийм ч хүчирхэг биш ч тэд чононууд болбол өөр асуудал.

‘They gave me a hard time when I was playing Zephyr. Ялангуяа, Крис Кайтлин хоёр чонон сүрэг дундаа хүчтэйдээ тооцогддог.

“Тэд залуухан хэвээрээ байна.”

Тэр тэдний насыг нарийн мэдэхгүй байгаа ч Ин-гон ямар ч л байсан Кайтлин, Зефир хоёроос дүү. Крис Кайтлинаас хэдхэн насаар ах.

“Чи эргэлзээ чинь тайлагдсан байх, тэгэхээр бэлтгэлээ эхэлцгээе” гэж Карак хэлээд тавагтай махаа харлаа.  Ин-гон түүний тайлбарлахыг сонсон цайгаа ууж байхад “Бэлтгэл” гэсэн үг түүний чихэнд тодоор сонсогдлоо.

“Бэлтгэл?”

Энэ байгаа байдал нь тоглоом боловч нөхцөл байдал нь тоглоом шиг биш байлаа.

“Тэгэхээр надад орктой тулалдах шаардлага байхгүй.”

Каракын гарны булчин нь бараг л түүний цээж шиг өргөн байлаа. Энэ шиг мангаст цохиулбал ясаа хугалуулах нь тодорхой.

Карак уруулаа долоож байхад Ин-гоны царай барайж байлаа.

“Санаа зовох хэрэггүй. Би ханхүүг хэр гэдгийг нь мэднэ. Энэ  яг л өчигдрийнх шиг л байх болно. Би ханхүүгийн биеийн хүч нь тийм ч их биш гэдгийг би мэднэ. Би өөрийгөө дарах болно оо.”

Тэр Ин-гоныг бэлтгэлээ хийхээр бэлэн болохыг харлаа. Эхний бэлтгэлээрээ бид энэ хоосон майхан дунд эхлэх болно. Түүний хувьд энэ тийм ч муу санаа биш байлаа.

Үүнийг сонссоныхоо дараа, Ин-гон санаа алдан бослоо. Ин-гон хөнгөхөн шогшиж эхэллээ.

“Крис Кайтлин хоёр. Хөлөг баатрын домогтой ижилхэн нөхцөлд байгаа болов уу? Хэрвээ тийм бол, тэдний ирээдүйд том асуудал учирна. Баатрын домогт цаашдаа юу тохиолдох бол?”

Тайлбарлавал Баатрын домог 513онд болж буй үйл явдлын талаар өгүүлдэг. Харин энд 512 он болчхож тэгэхээр 517 он буюу “Аллагийн өдөр” хүртэл нийт 5 жилийн хугацаа байна.

“Одоо, би Шутрагийн дүрд орчихсон болохоор… Цаашдаа юу хийх хэрэгтэй вэ?”

Эхлээд, нуугдсан нь дээр байх.

Дараа нь, Зефирийн баруун гар болтлоо зүтгэнэ.

Дараа нь, Зефиртэй тулалдана.

Энэ ертөнц хоёр талд хуваагдсан гэдгийг хэлэх шаардлагагүй биз. Зефир “Аллагийн өдөр” өөрийн хамаатан садан, ах дүү гэж ялгалгүй бүгдийг нь ална. Хэрвээ нуугдаж байгаад баригдвал түүнийг нуугдахад тусалсан хэнийг ч ална. Тэгэхээр ганцхан сонголт л үлдлээ.

“Амьсгаадах. Миний тамир ч үнэхээр муу юм аа.”

Тэр хэдхэн тойрог гүйсэн ч одоо үнэхээр хүндээр амьсгаадаж байна. Хэрвээ тэр Баатрын домгийн Ян Байху байсан бол түүнтэй тулах тийм ч хэцүү байхгүй байсан байх даа? Тэр ийм биетэй Зефиртэй тулалдаж чадахгүй.

Яг энэ мөчид.

[Таны түвшин нэмэгдлээ.]

Түүний нүдний урд гэрэл цацран эмэгтэй хүний хоолойгоор ингэж хэллээ.

“Ээ хэ хэ?”

Ин-гон гайхсан шинжтэй нүдээ цавчлаа. Түүний амьсгаа намдан түүний хүч буцаад ирчхэв. (RPG болон ихэнх түвшин ахидаг тоглоом дээр түвшин ахих бүр цус, мана зэрэг зүйлс нь эргээд дүүрдэг.)

“Ханхүү? Сая ямар төрлийн шид байсан бэ?” хэмээн Караз цочсон шинжтэй асуулаа.

“Хүлээгээрэй.”

Ин-гон Каракыг түүн рүү ширтэхийг нь зогсоох гэж түүнийг эргүүлэв.

“Би шалгах хэрэгтэй байна.”

Тэр зүгээр л ямар ч утга учиргүй гүйгээд түүний түвшин өснө гэдэг. Өөрөөр хэлбэл тэр түвшингээ хурдтай өсгөх боломжтой. Тэгэхээр юу өөрчлөгсөн байна. Ин-гон түвшний цонхоо нээлээ.

[Нэр: Шутра Игнус]

[Нас: 14]

[Төрөл: Гандхарва]

[Мэргэжил: Гол дүр]

[Гоц зүйл: Ханхүү/ Хөлөг баатар]

[Түвшин: 2]

Хүч: 7

Оюун ухаан: 7

Шаламгай байдал: 7

Авьяас: 7

Тэсвэр: 7

Оюуны хүч: 7

Шидийн хүч: 7

Шившлэг: 7

Нэмэлт оноо: 2

“Хөөх, миний үзүүлэлт бүгд хоёроор өсчихжээ?”

Түүний үзүүлэлт муу хэвээрээ ч энэ ямар ч хамаагүй.

“Дахиад түвшингээ нэмэхийн тулд хэр их хичээх хэрэгтэй вэ? Арай заль биш байгаа?”

Энэ яг л Баатрын домог дээрх залилан шиг санагдаж байв.

“Чадварууд, чадварууд цонхыг харцгаая.”

Чадварын цонхыг нээх гэж байх үед түүний гар чичирч байлаа.

[Ялалтын түвшин -]

[Гол дүрийн түвшин 1]

Эдгээр чадваруудыг тэр харж байгаагүй. Ялалтын түвшин ямар нэг шалтгааны улмаас идэвхжээгүй байх шиг байна.

“Хэрвээ гол дүрийн түвшин…. түүний зөв бол?”

Тэр идэвхгүй чадвар шиг санагдаж байна, гэхдээ энд ямар ч тайлбар алга.(Passive буюу идэвхгүй чадвар нь хүсээд хэрэглэж болохгүй ч түвшин ахих бүр сайжирч, хэрэглэгддэг чадвараас дутахааргүй том нөлөө үзүүлнэ. Жишээ  нь: 1 сумаар харвадаг чадвар түвшин ахих үед 2 сумаар зэрэг харвадаг болох гэх мэт.)

“Бас энэ юу ялалт? Энэ надад….”

Тусгай даалгавар биелүүлэх үед хэрэглэгддэг цол байх. Энэ харваас тусгай үед л хэрэглэгдэх чадвар байна.

“Миний түвшин нэмэгдсэн. Тэгэхээр би чадвараа хэрэглэж болно.

Тэгээд ч болоогүй. Тэр энэ талаар бодоогүй ч газрын зурагны хажууд идэвхтэй цэс байсаар л байлаа. Тэр цүнхнээсээ (Inventory буюу цүнх нь RPG тоглоомд олсон хэрэгслүүдээ хадгалдаг сав юм.) нэг зүйл авч үзэхээр шийдлээ.

“Нөөц”

Дүнгэнэх чимээ гарлаа. Нэг хэрэгсэл түүний цүнхэнд гарч ирлээ.

[Чулуу]

“Тийм ээ! Болчихлоо!”

Ин-гон гараа зангидан өргөлөө.

“Ханхүү?”

Карак түүнийг дуудсан боловч Ин-гон түүнд хариулсангүй.

Тэр ганц үүнээс болж баярлаагүй байлаа.

Шутра хамгийн сул дорой ханхүү ч түвшингээ ахиулж болно гэдэг?

Газрын зураг болон цүнх үнэхээр гайхалтай юм. Иймэрхүү зүйл болж байгаа учир, ид шидийн зүйл ч боломжтой.

Энд бас нэг чухал баримт байна.

“Миний мэдлэг.”

Миний өмнө тоглож байсан Баатрын домогт болж байсан бүх зүйл энд тохиолдоно гэсэн баталгаа байхгүй. Хэрвээ тийм зүйл болохгүй бол, хэн ч алга болохгүй.

Мэдээлэл.

Хэн бас хаана. Хэрэглэлүүдийн байршил. Өрсөлдөгчийнх нь нууцууд. Тэр чөтгөрийн ертөнцөөс илүү хүний ертөнцийг илүү мэддэг.

“Би чадна, би үүнийг хийж чадна!”

Тэр Зефиртэй тулалдаж чадна. Үгүй ээ, чөтгөрийн хаан ч болох боломжтой.

“Тийм ээ, одоо буцсан нь дээр. Гэхдээ тэр чадахгүй, тэгэхээр тэр урагшлах л хэрэгтэй гэж үү?”

Тэр галзуу юм шиг бодож байсан ч энэ тийм ч буруу байгаагүй.

Тэр энэ ертөнцөөс яаж гарахаа мэдэхгүй. Тийм болохоор тэр амьд үлдэх хэрэгтэй.

“Өө… Ханхүү? Та зүгээр үү?”

Карак санаа зовсон шинжтэй түүнээс асуулаа. Ин-гон толгойгоо аяархан дохилоо.

“Энд нэг л өөр байна. Гэнэт л түүний нүдэнд гал дүрэлзэж эхэлсэн.”

Магадгүй тэр хэтэрхий хөөрсөн байх. Баярлалаа Карак, түүний сүнсийг буцааж авчирсанд.

“Хэтэрхий эрт байна. Надад илүү мэдээлэл хэрэгтэй байна. Ин-гон Карак руу гайхан харж мэдэхийг хүссэн зүйлээ шууд асуулаа.

“Карак таны түвшин хэд вэ?”

Өмнөх                                                                                                                                Дараагийн

1 comments on “Breakers-2”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s