Чөтгөр бурхдын домгууд 110

Энэ хэсгийг Azure Asure ивээн тэтгэсэн.

Энэ долоо хоногын ивээн тэтгэсэн хэсэг 12-аас 4.

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 110 – Арван Мянган Чөтгөрийн Сүнсний Байгуулалт байгуулсан нь

Е Зиюун амандаа бувтнахыг сонссон Не Лид хөгжилтэй санагдав.

Не Ли гараа даллан Е Зиюунтай мэндчилэв. “Зиюун, дахин уулзлаа.”

Е Зиюун толгойгоо өргөн гайхшран Не Лиг харлаа. Хэсэг зуур хөшиж зогсож байснаа яг л дэвхрэг мэт үсрэв.

“Чи энд яагаад ирсэн юм бэ?” Е Зиюун сандарч эхэллээ.

“Би энд яагаад байж болдоггүй юм бэ?” Не Ли жуумалзан хэлэв. “Би Сяо Юутэй хамт энд амьдрахаар ирсэн.

Не Ли эргэн тойрноо харлаа. Түүний харц Е Зиюуны хажууд байх байшин уруу чиглэв. “Бид өнөөдрөөс хамт амьдарна.”

Е Зиюун Не Лиг гараараа түлхэв. Даруйхан түүнийг явахыг шаардана. “Не Ли амьнаасаа уйдаа юу? Аав маань чамайг алчихна шүү дээ. Чи явсан нь дээр. Алив хурдал. Аавд маань баригдвал үхсэн гэж мэд.”

Е Зиюун өөрт нь санаа тавна. Не Ли зүрх сэтгэл хөдөллөө. Тэрээр гэмгүй инээмсэглэн гайхшран харлаа. “Аав чинь чамд хэлээгүй юмуу?”

Е Зиюун гайхшран асуув “Юу хэлэх ёстой гэж?”

Не Ли духаа алгадав. Нэг юм болохгүй байгаа мэт царайгаа барайлгаснаа хэлэв. “Өө тэгэхээр чи мэдээгүй байсан юм байжээ.”

“Юу мэдээгүй гэж?”

Зиюун хэсэг зуур амс хийлээ.

“Аав чинь зөвшөөрсөн.”

“Юу зөвшөөрсөн гэж?”

Е Зиюун улам сонирхов.

“Тэр намайг чамтай гэрлэхийг зөвшөөрсөн. Маргааш хоёулаа” Не Ли дотроо хөхрөн инээж байсан ч гаднаа ихэд нухацтай харагдана.

“юу?” Е Зиюуны нүд бүлтийв. Тэрээр балмагдан харна.

“Яаж байж болдог юм бэ?”

“Яагаад байж болохгүй гэж? Аавтай чинь уулздаг өдөр салсны дараа аавд чинь би баригдсан. Аав чинь намайг тамлан зовоосон. Тэгээд аль хэдийн болоод өнгөрсөн зүйлийг гадна цуу яриа тараахыг хүсэхгүй бол надтай суулга гэж хэлсэн. Тэгээд л хоёулаа гэрлэхээр болчихлоо.” Не Ли гэм зэмгүй харцаар харан хэлнэ. “Аав чинь намайг хүчилсэн учраас надад өөр сонголт байгаагүй.”

“Чи…… Яаж ийм байж бодлог юм бэ?” Е Зиюун царай улайн газар дэвслэн хэлэв. “Бид яавч…..”

Зиюун ичингүйрэх нь Не Лигийн сэтгэлийг хөдөлгөв. Не Ли болсон бүх талаар бодон өнгөрсөнөө саналаа. Энэ амьдралдаа Зиюуныг өөрөөсөө яасан ч холдуулахгүй.

Не Ли өөрийгөө тайвшруулахыг хамгийн ихээр хичээнэ. Тэрээр гараа сунган хэлэв. “ Энэ хэргийн талаар би зөвшөөрөө ч үгүй. Гэхдээ аав чинь аль хэдийн шийдсэн учраас. Би эсэргүүцсэн ч одоо яаж ч чадахгүй..”

“Эсэргүүцэх ээ? Яаж ч чадахгүй ээ?” Е Зиюун Не Лиг ширтэн харна. “Не Ли, би чиний эхнэр болоход зэрэг зиндаа хүрэхгүй гэжүү?” Е Зиюун ууртайгаар Не Лигийн хөлөн дээр гишгэлээ.

Не Ли хөлөө барин чангаар орилно. “Мэдээж үгүй. Чи үнэхээр төгс. Чиний зэрэг зиндаа хүрэлгүй яахав.”

“Чи….” Е Зиюуны хацар улайв. Не Лигийн урхинд дахин орсноо тэрээр ойлголоо.

Зиюун сандарч байгааг харсан Не Ли мөн Е Сю хоёр инээмсэглэнэ. Е Зиюуныг өсч том болохыг тэд харсан. Сургуулилалт хийхээс гадна Зиюунд найз нөхөд гэж үгүй. Тэрээр өөр хүнтэй барагтай бол ярьдаггүй. Е Зиюун ингэж инээмсэглэхийг тэд удаан хараагүй.

Е Сю Не Ли Зиюун хоёр үерхэж байгаа гэж бодож байлаа. Е Зонг л тэр хоёрыг хамт байхыг зөвшөөрөхгүй байгаа мэт харагдана. Энэ нь дараа нь зөрчилдөөн болон хувирсан байх. Хэрэв тийм бол Е Сю Е Зонгийг ятгаад Не Ли мөн Е Зиюун хоёрыг гэрлүүлэх хэрэгтэй. Аав нь хүссэн хүсээгүй охин үр ч гэсэн хэзээ нэгэн өдөр гэрлэнэ шүү дээ.

Е Сю юу болоод байгааг ойлгохгүй байлаа. Е Зиюун Не Лиг найзаа гэж боддог. Эхлэхээс төгсөх хүртэл Не Ли ичгүүргүйгээр түүнтэй ярьсан. тиймээс Е Зиюун өөрийнх нь ярьсан зүйлийг үсүйсгэх боломж олдоогүй юм.

“За, би үргэлжлүүлж ярьвал цаг их өнгөрнө. Өрөөгөө хараадахья. Өнөөдрөөс эхлэн би энд байрлана. Хэрэв өрөө муухай байвал энд харин байрлахгүй шүү.”

Не Ли эргэн тойрноо харан Е Зиюун амьдарч буй байшинг харав. Түүний нүд сэргэн Зиюуны байшинд ойртон алхлаа.

Үүнийг харсан Зиюун сандрав. Не Ли өөрийнх нь өрөөнд өмнө нь дайран орсон. Энэ талаар мартаагүй. Аль хэдийн Не Лиг дахин харахгүй гэж бодсон ч Не Ли гэнэтхэн өрөө уруу нь дахин дайрч орох вий.

Не Литэй нэг өрөөнд амьдрах юм гэжүү?

Зиюун энэ талаар бодвол сэтгэлээр унав. Зиюун ихээхэн зөөлхөн тайван амьдралтай. Тэрээр бусадтай маш эелдэгээр ярилцдаг. Бусад хүмүүстэй маш эелдэг ч энэ удаа тийм байж чадахгүй.

Түүний царай уйлан, хурц сэлмээ аван цагаан хүзүүндээ тулгав. Тэрээр Не Ли уруу харан хэлэв. “Не Ли, чамайг миний өрөөнд амьдрахыг зөвшөөрөхгүй. Хэрэв чи хүсээд байвал яваад ор л доо. Би тэгвэл….”

“Чи яагаад сандраад байна. Би чиний өрөөнд амьдрана гэж хэлээгүй. Чи намайг харахыг хүртэл зөвшөөрөөгүй биз дээ. Үнэхээр харамч юм. Би өөрийнхөө өрөөнд л орно.” Не Ли хөхрөн инээгээд Е Зиюуны хажууд байрлах байр уруу явав.

Не Лигийн ар нурууг харсан Зиюуны хацар улайн дахин өөрийгөө хууртсанаа мэдлээ.

Не Ли үнэхээр зэвүүн юм.

Гэхдээ Не Литэй хамт байх нь хэд дахин сайхан байв. Хүйтэн ганцаардсан зүрхийг нь Не Ли төвөгшөөж байгаа нь гайхалтай хэрэг. Не Ли өөрт нь садаа болохгүй бол Не Лиг санаж эхэлсэн.

Энэ ямар мэдрэмж бэ? Зиюун хүртэл сайн мэдэхгүй.

Сүүлийн хэдэн өдөр тэрээр уурлаж, инээмсэглэж, уйлж, бас баярласан. Өөрийгөө амьд гэдгээ мэдэрсэн юм.

Не Ли байшин уруу орвол Не Ли шүгэлдэн хэлэв. “Сяо Юу, чи тэнд амьдрах болно шүү.”

Не Ли холын байшинг заагаад хэлэв. Не Ли ахын байшинд өөр өрөө байж л таараа. Гэхдээ яагаад Не Ли өөр газар түүнийг амьдруулах гэсэн юм бол?

Не Ли үгийг сонссон Е Сю үгийг таслан хэлэв. “Сяо Юу хүүхэд учраас чамтай хамт амьдарсан нь дээр. Тэгж байж чи санаа тавьж чадна шүү дээ.”

Не Ли Е Сю уруу харав. Тэрээр нүдээ ирмэнэ. Энэ хурц харц нь бүхнийг харж болох мэт.

Е Сюд бага зэрэг тухгүй санагдсан учир эргэж харав.

Не Лигийн төлөвлөгөөг яаж мэдэх билээ? Е Зонг охиноо Не Литэй хамт амьдарч байгааг бодоод яасан ч зүгээр суухгүй. Е Зонг эс бөгөөс ийм амархан хүлээн зөвшөөрөхгүй байх учиртай. Е Зонг эсрэг барилгад Не Лиг хянах байх.

Не Ли аль хэдийн Е Зонгийг ингэнэ гэдгийг мэдсэн. Өөрийг нь хянахыг мэдсээр байж Не Ли Е Зиюуны хажууд байхыг хүснэ. Учир нь Е Зиюун ихэд ганцаарддаг. Ээж нь нас барснаас хойш аав нь л үлдсэн. Аав нь гэхдээ өдөр тутмын ажилдаа дарагдаад сардаа цөөхөн уулздаг. Маш ганцаардмал учраас Зиюуныгаа Не Ли өрөвдөнө.

Не Ли Е Зиюуныг ашиглах талаар бодоогүй. Түүний хувьд Зиюун хэнээр ч орлуулашгүй хүн. Зиюуныг сайхан амьдраасай л гэж хүсдэг.

Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалтыг байгуулах талаар би тийм ч том шаардлага тавиагүй.

Е Сю Не Лигийн араас дагаад хэлэв. “Алив Арван Мянган Чөтгөрийн Сүнсний байгуулалтыг байгуулья.”

“Яарах хэрэг юун? Би дөнгөж ирлээ. Амарч ч амжсангүй.”

“Мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн сүнстний хувьд чи долоон өдөр унтаагүй ч чи ядрахгүй шүү дээ….” Е Сю хэллээ. “Арван Мянган Чөтгөрийн сүнснүүдийн байгуулалт маш чухал.”

“Хэрэв чамд тийм чухал юм бол надад тийм биш. Намайг амарсны дараа ярилцья. Эхлээд материалаа цуглуулаадах. Арван мянган Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнсээ цуглуул.”

“Хар АЛтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнснүүдийг бүгдийг бэлдчихсэн.”

“Арван хүчирхэг зэвсэг…”

“Бас бэлэн…” Е Сю Не Ли уруу гэмгүй харцаар харна.

Ямар ч материалыг Не Ли нэхсэн Е Сю аль хэдийн байгаа гэсэн хариулт өгнө. Энэ Не Лиг гайхшруулахад хүргэв. Ийм хэцүү олоход ховор материалуудыг аль хэдийн цуглуулна гэдэг. Хотын захирагч үнэхээр баян юм. Тэдэнд бараг бүх зүйл байх ажээ. Дийлэнхи эрдэнэсүүд Яруу алдрын хотод ирсэн.

“За яахав. Тийм бол байгуулалтыг эхлүүлье.” Не Ли санаашран хэлэв. Тэрээр газрын зураг гарган ирээд хэлэв. “Энэ Хотын захирагчийн эдлэнгийн тойм газрын зураг.”

Е Сю Не Лиг гайхан харав. Энэ тойм зураг гэжүү? Аль хэдийн маш нарийвчлан зурсан байна шүү дээ. Хотын захирагчийн газрыг маш чанга хамгаалдаг. Газрын зураг гадагш алдагдах ёсгүй. Не Ли энэ газрын зургыг яаж авдаг байна.

Е Сю юу бодож байгааг мэдсэн Не Ли хэлэв. “Би Үүсгэн байгуулагч Е Янаар тэнгэрээс харуулаад энэ зургыг зуруулсан юм.”

Ийм учиртай байж. Е Сю ойлгов. Хотын захирагчийг маш чанга хамгаалдаг. Энгийн хүмүүс ороход хэцүү. Гэхдээ шувууг харуулууд анзаарч хамгаална гэжүү?

“Нээрээ Е Ян үүсгэн байгуулагч хаана байна?” Е Сю энд ирэхэд Өвөг дээдэс Е Ян энд байхгүй байгааг анзаарав.

“Би түүнийг Яруу алдрын хотын гадна Харанхуйн бүлгэмийн байршлыг олоодох гэж туршуулд явуулчихсан.” Не Ли хэлэв. Харанхуйн бүлгэм маш нууцлаг. Яруу алдрын хотоос хэдэн зуун жил нуугдан улам хүчирхэг болсоор ирсэн. Тэд Яруу алдрын хотын гадна нэг хаант улс байгуулсан.

Яруу алдрын хотын олон гэр бүл Харанхуйн бүлгэмийг устгах гэж үзсэн. Гэхдээ Харанхуйн бүлгэмийг олоогүй гэдэг. Домгын зэрэглэлийн дайчин Е Мо хүртэл яаж ч чадаагүй гэсэн.

“Өө.” Е Сю толгой дохив. Тэрээр хэлэх үггүй болов. Не Ли ямар аргаар Эртний өвөг дээдэс Е Яныг ийм дуулгавартай болгосон юм бол?

Тэнгэрийн Ариун Хил ордог тээр нэгэн жил Эртний өвөг дээдэс Е Янд загнуулан байж сурч билээ. Загнуулахдаа эгцлэн харж ч чадалгүй тэрээр гараад ирсэн гэдэг. Гэтэл Эртний өвөг дээдэс Е Ян Не Лиг дуулгавартай аргаггүй сонсно. Өөрийнх нь бараа бологч болж явах нь үнэхээр итгэмээргүй!


Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд 110”

      1. Алдаа урьд урьднийхаасаа эрс багассан байна. Мэр сэр хүмүүсийн нэр солигдож эсвэл ганц нэг үсэг илүү яваад байх шиг байсан. яг хаана гэдгийг нь санахгүй байна.

        Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.