Чөтгөр бурхдын домгууд 109

Энэ хэсгийг Azure Asure ивээн тэтгэсэн.

Энэ долоо хоногын ивээн тэтгэсэн хэсэг 12-аас 3.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 109 – Боломж ч олгосонгүй.

Не Ли Тэнгэрийн ариун хил орсон байна.

Тэр үед Не Ли Үүсгэн байгуулагч Е Яныг аваад гараад ирсэн юм байхдаа?

Үүсгэн байгуулагч Е Ян сүнсэн хэлбэртэй. Хэрэв Тэнгэрийн Ариун Хилээс гарах аваас сүнс нь замхрана.

Гэхдээ Не Ли эртний үүсгэн байгуулагч Е Янд сүнсний хүүхэлдэй хийж өгч тамгалснаар түүнийг замхрахаас сэргийлсэн. Энэ гэхдээ их буруу зүйл. Хамгийн хачирхалтай нь Е Ян үүсгэн байгуулагч өөрийн хүсэлтээрээ сүнсний хүүхэлдэйд орсон явдал юм.

Юу л болоод байна?

Е Ян сүнсний хүүхэлдэйнд байгаа хэдий ч Е Зонг мөн Е Сюгийн хувьд хэнээр ч сольшгүй чухал хүн.

“Е Зонг Ноён үүсгэн байгуулагчид ёсолж байна.” Е Зонг хөнгөхөн бөхийв.

“Е Сю Ноён үүсгэн байгуулагчид ёсолж байна.” Е Сю ч гэсэн их эелдэгээр мэндчилэв.

Хэрэв Е Ян үүсгэн байгуулагч өөрсдөд нь заавалчилгаа өгөөгүйсэн бол Яруу алдрын хот аль хэдийн сүйрэх байсан. Е Ян өөрсдийнх нь өвөг дээдэс байгаад зогсохгүй багш нь. Тэд багшдаа яаж хүндэтгэлгүй хандаж болох билээ?

“Ноён үүсгэн байгуулагч аа, хэрэв Не Ли таныг хүчилсэн бол би энэ жаалыг даруй алаад таны сүнснийг аварья.” Е Зонг хилэгнэн Не Ли уруу харан дарамт учруулав.

Не Лигийн сүнсний хүч өмнөхтэйгээ харьцуулашгүй хурдан өссөн байв. Түүчнлэн Аянгат Бурхны Солирын илд өөрт нь байгаа учраас тийм ч их дарамт мэдрэхгүй байв. Е Зонгоос хөнгөхөн л дарамт мэдэрнэ.

Е Ян үүсгэн байгуулагч тайвнаар хэлэв. “Би өөрийнхөө сүнсээ Сүнсний хүүхэлдэйнд өөрийнхөө хүсэлтээр тамгалуулсан. Та хоёр намайг багшаа гэж боддог бол Не Лиг ч мөн ялгаагүй тэгж бодох хэрэгтэй.”

Е Ян Не Ли мөн Е Зонг хоёр ямар харилцаатайг мэдэхгүй. Не Ли маш уужим мэдлэгтэй мөн түүний сүнс нь машид хүчирхэг тул өөрийг нь бишрүүлж чадсан. Не Ли өөрийнх нь хувьд жаахан хүүхэд биш. Харин нууцлаг хүчтэн юм. Тийм учраас Е Ян Не Лиг өмөөрч үг хэлэв.

Не Лиг Өвөг дээдэс Е Янтай адилхан хүндлэх ээ?

Е Зонг үүнийг сонсоод аманд нь ялаа ороод залгисан мэт болов. Энэ аймшигтай тухгүй мэдрэмж түүний бүхэл биеэр тархана. Энэ муу жаал охиных нь эрх чөлөө, эрхэмсэг оршихуйд халдсан. Одоо харин Е Зиюунтай хамт амьдрана гэж хүсч байна. Не Лиг өнөөдөр тасдан хаяхгүй орхивол аль хэдийн маш том хүндлэл.

Боломжгүй.

Гэхдээ Не Лигийн ард Эртний үүсгэн байгуулагч байна шүү! Үүсэл гарлын хувьд Цаст Салхин овог бол Е Ян үүсгэн байгуулагчийн мах цусны тасархай. Өвөг дээдсийн холбоо буюу цусны холбоог үгүйсгэх аргагүй. Хэрэв Өвөг дээдсээ үл хүндлэх аваас өөрийнхөө эцэг эх, өвөг эцгүүдээ үл хүндэлсэнтэй адилхан.

Не Лигийн гэмгүй царайг харсан Е Зонг галзууртлаа, тэсэртлээ уурлах гэсэн ч үүнийгээ гаргаж чадахгүй.

Е Зонг Не Лиг шүүмжилж, сургах гэж ирсэн. Гэхдээ Эртний үүсгэн байгуулагч ирсэн юм чинь Не Лиг яаж шүүмжилж болох билээ?

“Ноён үүсгэн байгуулагч аа, надад шийдэх ёстой асуудал байна. Би түрүүлээд явья.” Е Зонг хүйтнээр Не Лиг ширтээд явлаа. Тэрээр ханцуйгаа мушгаад эргэж хараад яваад өгөв.

Не Лиг сургаж чадахгүй бол энд үлдээд байх хэрэг юун? Не Лид доромжлуулаад ингээд сууж чадахгүй.

Е Зонг эргэж харах тэр агшинд Не Ли инээмсэглэн хэлэв. “Хадам аав хурдан явж байна шүү. Болгоомжтой буцаарай. Бүдрээд уначихав даа?”

Е Зонг хаалгаар гарах тэр мөчид Не Лигийн үгийг сонсов. Үгийг нь сонссон Е Зонг босгоор давахдаа бүдрээд уначихсангүй. Е Зонг тэнцвэрээ олоод цээжээ дэлдээд явав. Хэрэв Не Ли ингэнэ гэж мэдсэн бол өмнө боломж байгаа дээр нь хананд саваад алчих байсан юм.

Ертөнцөд харамслыг эдгээх үрлэн эм байсан бол Е Зонг уух л байв.

Гэхдээ энэ ертөнцөд харууслын эм гэж үгүй шүү дээ.\

Е Зонг хүчтэй хамраараа амьсгалаа гаргав.

Не Ли Е Зонгийн ар нурууг хараад үлдлээ. Е Сю уйлах, инээхийн тэн голд байлаа. Е Зонгийн жудаг ёсоор жижигхэн зүйлст уурладаг хүн биш. Гэхдээ Не Ли үнэхээр өдөхдөө сайн хүн юм. Тэр тусмаа Не Лиг яаж ч болохгүй.

Е Зонгийн ааш зангаар бол Яруу алдрын хотын захирагчийн эдлэн байсан ч, Яруу алдрын хотын хаана ч өөрийнх нь тушаалыг эс биелүүлэх хүн үгүй. Өөртэй нь тэрсэлдэх хүн үгүй. Е Мо ноёнтноос гадна өөрийг нь бууж өгүүлэх хүн үгүй. Гэхдээ Не Ли хаанаас ч юм гарч ирээд Е Зонгийг дарамтална.

Не Ли энэ ертөнцөд дарангуйлах тавилантай төржээ.

Е Сю дотроо хөхрөн инээнэ. Энэ мөчид нэг зүйл гэнэт бодолд нь зурвас хийн орлоо. Не Ли хүүхдээрээ хөгширчихсон ч гэсэн энэ авьяасийг нь гүйцэх хүн энэ хотод үгүй. Е Ян өвөг дээдсийг бас харгалзан үзвэл Е Зиюунтай энэ жаал үнэхээр сайхан таарах хүн байлаа.

Гэхдээ аав нарт охиных нь хэнтэй гэрлэхийг заах бол хэцүү асуудал. Е Зонг ингэж аашлах нь энгийн хэрэг. Не Ли Е Зонгт анхны сэтгэгдлээ буруу тавьсныг бас хэлэх үү?

Е Зонгийг Не Ли бага зэрэг өдөж байлаа. Е Зиюуныг эхнэрээ болгон авья гэвэл аавтай нь аажмаар дотносох хэрэгтэй.

Е Зонгийн хувьд…

Өнгөрсөн амьдралдаа Не Ли Е Зонгийг алсаас харж байсан. Хоёр хөл нь чичрэх хүртэл түүнээс зөндөө айж байсан түүхтэй. Энэ амьдралдаа Не Ли юунаас айх билээ? Е Зонг Яруу алдрын хотод олон тус хүргэж эрэлхэгээр нас барсан ч Е Зиюуны аавын үүргийг муу хийсэн хүн. Тиймээс Е Зонгийг бага зэрэг өдөж хоргооход буруудах юмгүй.

“Не Ли….” Е Сю үг хэлэх гэж байлаа.

Не Ли царайгаа нухацтай болгов. “Би ганц шаардлага тавьсан. Хэрэв биелүүлж чадахгүй бол март даа. Надад алдаад байх зүйл угаасаа байхгүй. Хэрэв Е Сю намайг ятгах гэж байвал Е Ян өвөг дээдэстэй эхлээд ярь даа.”

“Үүсгэн байгуулагч Е Ян, Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалтын хувьд….” Е Сю Сүнсний хүүхэлдэй уруу нүүрээ улалзуулан хэлэв. Е Янаар Не Лиг ятгуулах гэж оролдов.

Е Ян өвөг дээдэс толгой сэгсрэн хэллээ. “ Би Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалтыг яаж угсрахыг мэдэхгүй. Надтай ярих хэрэг юун?”

Е Сю газар дээрээ хөлдөн зогсов. Тэрээр гашуунаар инээмсэглэн эргэж хараад Е Зонгийн араас гүйлээ. Юу ч болсон бай Е Зонгийг ятгах хэрэгтэй. Арван Мянган Чөтгөрийн Сүнсний байгуулалт Яруу алдрын хотод амин чухал.

Е Зонг машид хилэгнэнэ. Түүний хүчтэй сүнсний хүч олгойдон гарна. Хажуудаа байгаа хоёр модыг дарамталж хатаж хорчийход хүргэлээ.

Е Сю өмнө нь хотын захирагчийг ийм ууртай байхыг харж байгаагүй.

“Ноён Е Зонг….”

“Битгий төвөг удаад бай!” Е Зонг ууртайгаар орилов. “Хэрэв би энэ жаалыг алах боломж тохиовол, мөч мөчөөр нь салгахад надад битгий саад болоод байгаарай.”

Е Сю дотроо бувтнав. Хэрэв Не Лиг алахыг хүсч байгаа бол аль хэдийнээ алчихгүй яасан юм? Одоо хүртэл хүлээх юун? Е Ян өвөг дээдэс гарч ирсэнээс хойш одоо та юу хийж чаддаг юм? \

Е Зонг Е Сю уруу хараад чангаар орилов. “Е Сю, тэр жаалыг намайг алж чадахгүй гэж бодоод байна уу? Е Ян өвөг дээдэс гарч ирсэн болохоос би тэр жаалаас айх юм гэнээ?”

Е Ян шалавлан хариулав. “Е Зонг ноёнтон та тайвшишр. Е Зонгийн хүчээр Не Лиг алах хялбархан. Та тиймээс санаа зовох хэрэг юун?”

“Хмм.” Е Зонг хүйтэн амьсгалаа гаргав. “Тэр жаал миний охиныг шалиг бодлоор боддог байх. Хунд дурласан мэлхий юм даа. Түүнд ямар ч боломж өгч болохгүй. Хэрэв охинд минь хүрдэг л юм бол би түүнийг энэ хорвоод төрсөндөө харамсах хүртэл нь тарчлаана.”

Е Сю гашуунаар инээмсэглэв. Гэхдээ үүнийгээ ил гаргахгүй. Тэрээр нүдээ эргэлдүүлэн хэлэв. “Е Зонг ноёнтон. Бид бууж өгвөл яасан юм бэ? Тэр Арван Мянган Чөтгөрийн Байгуулалт бидэнд хэрэггүй шүү дээ.”

Е Сюгийн үгийг сонссон Е Зонг хөшив. Хэрэв Арван Мянган Чөтгөрийн байгуулалттай болчих юм бол Яруу алдрын хотыг эгзэгтэй үед нь аварч болно. Хэрэв ингээд буугаад өгчих юм бол өрөвдөлтэй хэрэг биш гэжүү? Не Ли Е Зиюуныг буруугаар бодсон ч энэ үг өөрт нь хүчтэй нөлөөлнө.

Е Сю санаашраад хэлэв. “Надад нэг ачлалгүй хүү байдаг нь харамсалтай. Хэрэв надад охин заяасан бол Е Зонг ноёнтны зовлонг хуваалцахгүй юу.”

Е Зонгийн царай хувьсхийв. Тэрээр хүйтнээр амьсгалаа гаргаад хэлэв. “Юу ч болсон би өөрийнхөө гараараа охиноо түүнд хүлээлгэн өгөхгүй шүү.”

“Е Зонг ноён санаа зовох хэрэггүй ээ. Надад нэг арга байна.”

“Өө, ямар арга юм бэ? дээ?”

Е Сю даруй Е Зонгийн чихэнд шивнэн хэлэв. Е Зонгийн зангирсан хөмсөг хөнгөрөв. Тэрээр толгой дохин хэлэв. “Сайхан санаа байна. Бид тэгвэл ингэж тохирьё.”

Е Сю жуумалзан Не Лигийн хашаанд оров.

Не Ли Е Сю уруу харан инээмсэглэн хэлэв. “Хотын захирагч зөвшөөрсөн үү?”

Е Сю хэсэг зуур хөшиж зогсов. Не Ли өөрийг нь эргэж ирээд Е Зонг хүлээн зөвшөөрнө гэж аль хэдийн таамагласан байжээ. Тэрээр ханиалгаад хоолойгоо засаад хэлэв. “Ноён Е Зонг зөвшөөрсөн.”

Не Ли толгой дохин хэлэв Не Юу дүүдээ хэлэв. “Сяо Юу, алив явцгаая. Бэр эгчийнд чинь одоо очно.”

“За.” Не Юу толгой дохив. Тэд аль хэдийн өөрсдийнхөө том чемоданаа бэлдсэн байжээ.

Не Ли аль хэдийнээ бэлдсэн юм уу?

Е Сю алмайрав. Нэг зүйл буруу эргээд байгааг мэдэрсэн ч яг юу болохгүй байгааг тэрээр мэдэхгүй байв. Не Ли Не Юу хоёр Е Зиюуны хашаа уруу явахыг харсан тэрээр хурдлан араас нь явлаа.

Е Зиюуны хашаа.

Энэ мөчид урт үстэй Е Зиюун чимээгүйхэн том бул чулуун дээр суугаад хиймэл нуурын өмнө бэлтгэлээ хийнэ. Түүний хувцас машид сэтгэл татам харагдуулна. Тунгалаг торгон нүдэнд нь хөнгөхөн гуниг хуралдсан харагдана. Нуур уруу харсан тэрээр хөнгөхөн санаашрана. Түүний бодол эмх замбараагүй байлаа.

Не Ли өөрийг нь дандаа өдөж хоргоодог байсныг санасан тэрээр ууртай байсан ч түүнийг санана. Бусад хүмүүс түүнийг үзэн яддаг ч түүнийг байхгүй үед санах тун хэцүү. Не Литэй хамт байхдаа тэрээр аз жаргалтай.

Аавыгаа эргэн бодов. Аав нь одоо хүртэл тэр өдрийн явдалд ууртай байгаа болвуу? Не Ли аавыг нь уурлуулаад байвал аав нь Не Лид харгис хандаж магад….

Энэ талаар дахиж бодолгүй санаашрав. Тэрээр Не Лиг дахин харахгүй гэж бодож байлаа. Бүхэл амьдралынхаа туршид найзгүй байх тавилантай юм байхдаа? Хажууд нь байдаг найзууд нь нэг нэгээрээ түүнийг орхино.

Нуур уруу харан энэ талаар бодож байтал нэг хүн гараад ирлээ. Инээдтэй гэмээр царай гаргасан хүн түүнийг харан зогсно.

Е Зиюун толгойгоо сэгсрэн амандаа бувтнав. “Өмнө шөнө сайн унтаж чадаагүйгээс би хий юм хараад байгаа юм байхдаа?”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s