Чөтгөр бурхдын домгууд 108

Энэ хэсгийг Azure Asure ивээн тэтгэсэн.

Энэ долоо хоногын ивээн тэтгэсэн хэсэг 12-ээс 2.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 108 – Охиноороо солилц

“Сүнс сайжруулах үрлэн эм, Сүнс нягтаршуулах үрлэн эм энэ бүгд домог болсон эмнүүд. Сүнс хөгжүүлэх үрлэн эм, Улаан бие сайжруулах үрлэн эм, Есөн хувьсал үрлэн эм ч гэсэн бид чамд хүссэн хэмжээгээр өгч болно. Ямар ч сүнс хөгжүүлэх техник хүссэн бай бид чамд олж өгөхөд туслах болно….” Е Сю бардамнан хэллээ. Хотын захирагчийн газар авч өгч чадахгүй зүйл гэж юу байхав.

Е Сю үгийг сонссон Сүнсний хүүхэлдэй тэнэг хүн харж буй мэт ширтэнэ.

Яруу алдрын хотын үүсгэн байгуулагчийн хувьд хэдэн сүнс хөгжүүлэх техникийг мэддэгийг хүн таамаглахыг аргагүй. Гэсэн ч Не Лигийн өмнө тэрээр шившигээ тарьсан. Хотын захирагчийн газрын хог мэт сүнс хөгжүүлэх техникүүдийг Не Лигийнхтэй зүйрлэх аргагүй. Е Сю Не Лид сүнс хөгжүүлэх техник санал болгоно гэнээ?

“Е Сю ахаа, таныг Хотын захирагчийнд ирэхэд мэдээ дуулгаагүй бололтой. Эдгээр үрлэн эмүүдийн жорыг би Алхимын холбоонд өгсөн.Хэрэв танд Сүнс сайжруулах үрлэн эм хэрэгтэй болвол надад хэлчихээрэй. Би гурваас таван мянгыг танд бэлэг болгоод өгч болох юм. Е Сю ахын нэр нүүрийг бодоод.” Не Ли гараа саван хэллээ.

Яруу алдрын хотод үрлэн эмийн жорыг нь Не Ли өгсөн гэж үү? Энэ талаар Алхимын холбооны ерөнхийлөгч, Хотын захирагч Е Зонг, мөн хэдэн хүн л мэднэ. Е Сю яаравчлан нууцлаг ном барьж ирсэн учраас энэ талаар мэдэхгүй.

“Энэ….” Е Сю бантав.

“Хотын захирагч Е Зонгод хэл хүргэ. Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалтыг угсрах боломжтой. Гэхдээ надад нэг хүсэлт байна.” Не Ли инээмсэглэн хэллээ.

“Ямар хүсэлт билээ?” Е Сюгийн нүд сэргэв.

“Би дүүтэйгээ хамт Зиюуны хашаанд нүүж ормоор байна. Зиюунтай хамт амьдармаар байна. Эс бөгөөс би Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалтыг байгуулж өгөхгүй.” Не Ли мишээн хэллээ.

“Юу?” Е Сюгийн нүд бүлтийв. Не Ли ийм шаардлага тавина гэж тэрээр санаагүй. Не Лиг хэсэг зуур ширтэн харна. Не Ли хотын захирагчийн охиныг хүсч байгаад Е Зонг сонсвол царай нь ямар болох нь нүдэнд нь харагдана.

Не Ли хэдэн настай билээ? Бусад үеийнхнээсээ арай хурдан өсч томорсон юм байхдаа? Эрэгтэй эмэгтэй хүний харьцааны талаар мэддэг юм болвуу?

Не Лигийн шаардлага их этгээд байв.

Е Сю шүлсээ залгилав. Хэрэв өөр хүн байсан бол, магадгүй Е Зонг байсан бол түүнийг үхтэл нь занчих байсан биз.

Е Сю хэсэг зуур чимээгээ аядав. Тэрээр гашуунаар инээмсэглэн хэлэв. “Би энэ талаар дур мэдэн шийдвэр гаргаж чадахгүй. Хотын захирагчтай хэлэлцэж зөвшөөрлийг нь авах ёстой.”

Арван мянган морьд Е Сюгийн дотор давхилж буй мэт санагдана. Энэ талаар яаж Е Зонгд хэлнэ ээ? Е Зонг охиноо Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалтаар солих бовуу? Е Зонг энэ талаар дуулаад ямар царайтай болох нь нүдэнд нь харагдсаар.

Хэрэв тэр зөвшөөрөхгүй бол… гэхдээ энэ Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт хэтэрхий чухал.

Гэсэн ч Е Зонг зөвшөөрвөл энэ жаалыг Зиюуны өрөөнд оруулсанаас ялгаагүй.

Ийм ичгүүргүй хүн хаанаас гараад ирдэг байна?

Инээх уйлахын тэн голд байсан Е Сю Не Лигийн хашаанаас гарлаа.

Хотын захирагчын их танхим.

“Юу? Тэр новшийг тасдаад хаямаар байна! Шөнө оройн ажлаа дахин хийхгүй болтол нь зэрэмдэглээд хаячихья л даа!” Е Сюгийн үгийг сонссон Е Зонг хилэгнэн уурлав. Сандлынхаа бариулаа тэрээр бяцалчихав.

Е Зонгийн судаснууд товойн гарна. Хэрэв Не Лид жаахан ч болов нүүр өгвөл өөдөөс бөгс өгөхөөр хүн байна. Зиюуны хашаанд байхад нь Не Лиг зэрэмдэглэчихдэг байж л дээ.

“Хотын захирагч аа, уужим сэтгэл гарга. Энэ хэрэг манай Яруу алдрын хотын зуун сая иргэдийн хувь тавилантай холбоотой. Бодож үзээч дээ!” Е Сю шалавлан хэллээ. Е Зонг ийм хариу үйлдэл гаргана гэж тэрээр мэдэж байсан

“Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт гэсэн үү? Энэ жаал ямар нэгэн юм санаанаасаа бодож олсон биз. Охиныг нь бурхан мэдэх аргаар л залилан авах гэсэн санаа. Огт оргүй хоосон зүйлээр охиныг нь авахыг хүсвэл энэ бол сэрүүн зүүд!” Е Зонгийн уур хилэн дээд цэгтээ хүрэв.

Е Сю толгой сэгсрэв. “Хотын захирагч аа энэ Не Ли жаал худал хэлээгүй болов уу. Хэрэв тэр худлаа хэлсэн бол Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалтыг хоёр сарын дотор угсрана гэж худлаа хэлэхгүй байсан. Хоёр сарын хугацаа их хурдан шүү дээ. Хэрэв хоёр сарын дотор угсарч чадахгүй бол худал хэлсэн нь илчлэгдэнэ. Хэрэв худал хэлсэн бол гурав ч юмуу таван жил гэж хэлж болох байсан шүү дээ.”

Е Зонгийн уур хилэн намжин дарагдав. Е Сю их тайван байлаа.

“Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалтыг байгуулж чадлаа ч охиноор минь солино гэдэг байж болохгүй зүйл. Сэрүүн зүүдэлж байх шив. Би одоо би түүний хашаанд очоод түүгээр Арван Мянган Чөтгөрийн Араатны Байгуулалтыг байгуулуулаадахья. Хэрэв байгуулахгүй гэвэл намайг бүдүүлэг загнасанд тавиландаа гомдоорой Не Ли!” Е Зонг ширээгээ цохиод босоод явлаа.

Е Зонг харсан Е Сю цочирдон балмагдана. Тэрээр Е Зонгийг даруй даган гарлаа. “Хотын захирагчаа бодолцож үз л дээ. Хэрэв Арван Мянган хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнсээр энэ Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалтийг байгуулчихвал энэ үнэхээр гайхалтай хэрэв. Энэ хэргээс болж байгуулалтыг алдаад дараа нь тулаанд ялагдал хүлээвэл бид тэр үед юу хийх юм бэ?”

“Е Сю, би тэгээд хүлцэнгүй охиноо гарт нь бариулаад өгөх хэрэг үү?” Е Зонг уурласан арслан мэт байлаа.

Е Сю даруй хариулав. “Би тэгж хэлээгүй ээ. Не Ли Юн Эрд талтай санагдсан. Юн Эрийн насаар өөр ямар ч гэр бүлд байсан хүнтэй аль хэдийн суучихсан байсан биз. Не Ли хүч дорой ч гэсэн их авьяастай бас олон зүйлийг харгалзаж үзвэл Юн Эртэй сайн тохирно. Хэдэн арван жилийн дараа дараачийн Домгын зэрэглэлийн дайчин төрөхийг хэн мэдэх билээ? Энэ жаал Юн Эртэй сайн тохирно шүү дээ.”

“Сайн тохирно оо? Хөх инээд битгий хүргээд бай. Ийм залуу насандаа залилан хийгээд сурсан хүнтэй охиноо суулгаад юу болно гэж хүлээж суудаг юм? Энэ жаал ийм ч гэсэн гаднаа бол хүүхэмсэг эр. Далавчит луу овгийн Сяо Нин Арь, Хуяан овгийн Хуян Ланруо хоёр ч байгаа. Хмм.” Е Зонг ууртайгаар Е Сю уруу харан хэллээ. “Энэ хэргийн талаар битгий дахин ярь. Эс бөгөөс бүдүүлэг загнасанд битгий гомдоорой.”

Е Сю амаа ангайлаа. Тэрээр гашуунаар инээмсэглэн амаа хамхив. Е Зонг Не Лид голоосоо дургүй бололтой. Е Сюгийн хувьд Не Ли тийм ч муу хүн биш. Не Ли хүүхэмсэг байлаа ч хэнд хамаатай юм бэ? Ийм насыг дайраагүй хүн хэн байх билээ? Яруу алдрын хотын язгууртнуудаас цөөхөн хэд нь л ганц эхнэртэй. Энэ маш энгийн үзэгдэл. Е Зонг хүртэл өөрөө хоёр эхнэртэй.

Гэвч Зиюун бол Е Зонгийн ганц охин. Е Зонг ятгах хэцүү.

Не Лигийн хашаанд.

Е Зонг хөл гишгэмэгц нэг хүн урин дулаахнаар хэлэв. “Өө, Хадам ааваа, таныг ямар салхи энд авчирав?”

Е Зонг энэ үгийг сонсоод түүнийг гурвантаа тасдаад хаямаар санагдана. Түүний бүхэл бие уурандаа дагжин чичирнэ.Не Лигээс болж ухаан нь балартаж эхэлнэ.

Энгийн үед Е Зонг энгийн үедээ бул чулууг ганц өшиглөлтөөр бутлах чадвартай. Не Лигээс өөр хүн түүнтэй ингэж ярихгүй. Не Ли одоо хүртэл амьд байна гэдэг өөр ертөнцийн нэгэн гайхамшиг билээ.

Таас.

Е Зонгийн биенээс хүчтэй сүнсний хүч олгойдон гарлаа. Түүний нүүр хав хар болон барайсан байв. Газарт түүний хөлийн ул гаран яг л тамаас ирсэн чөтгөр мэт харагдана.

Е Сю хүртэл Е Зонгийн сүсний хүчнээс айв. Е Зонг Цаст салхин гэр бүлийн тавдугаар үеийн хамгийн хүчтэй хүн. Хэдэн жил өнгөрсөн учраас Е Сю хотын захирагчийг холоос биширхээс өөрцгүй байдаг.

“Хотын захирагчаа…” Е Сю даруй нэрийг нь дуудав. Не Лиг уураа барилгүй алахаас айж байлаа. Энэ Яруу алдрын хотод том гарз хохирол.

Е Зонг хоёр алхам ойртов. Өмнө нь байгаа Не Ли цунами мэт хүчтэй сүнсний хүчний дарамтыг мэдэрнэ.

Е Зонгийн дарамт Не Лигийн биеийг хүрэх агшинд нэгэн хүн дуу гарлаа. Сүнсний хүүхэлдэй Не Лигийн мөрөн дээр суугаад хүний хэлээр хэлэв. “Е Зонг жаалаа, Би Е Ян үүсгэн байгуулагч байна. Одоохон наадахаа зогсоо.”

Энэ үгийг сонссон Е Зонгийн биенээс сүнсний хүч гарахаа болив. Энэ танил хоолойг сонссон тэрээр тээнэгэлзэв.

“Е Зонг жаалаа намайг мартчихаа юу? Өвөг дээдсийнхээ эсрэг зогсох нь уу даа?” Е Ян хүйтнээр Сүнсний хүүхэлдэй дотроос хэлэв. “Хэрэв Би чамд долоон зүрхэн хөгжүүлэх техник Тэнгэрийн Ариун Хилд өгөөгүй бол чи өдий зэрэгтээ явах байсан уу?”

“Өвөг дээдэс Е Ян минь?” Е Зонг Не Лигийн мөрөн дээрх Сүнсний хүүхэлдэй уруу харав.

Не Ли гэмгүй царай гарган инээмсэглэв. Энэ Е Зонгийг улам уурлуулна.

Үүсгэн байгуулагч Е Ян хэлэв. “Зөв, тэр чинь би байна.”

Е Зонгийн царай улам барайв. “Не Ли чи муу амьтан. Өвөг дээдэс Е Яны сүнснийг хулгайлан Сүнсний хүүхэлдэйнд тамгалсан байна. Өршөөж болохгүй хэрэг. Чамайг би өнөөдөр алахгүй бол Е овогтон байхаа больё.”

“Чи муу эрээ цээргүй амьтан. Чи Е овогтон биш бол өөр ямар овогтой юм?” Е Ян ууртайгаар хэлэв. “Би өөрийнхөө сүнсээ энд тамгалуулахыг өөрөө хүссэн юм.”

“Хадам ааваа та арай хүндээр хүлээж аваад байх шиг байна. Таныг яагаад уурласныг мэдэхгүй ч уучлалт гуйя.” Не Ли жуумалзав. Тэрээр гэхдээ уучлалт гуйсан мэт харагдахгүй байв.

Үүнийг харсан Е Сю хэсэг зуур цочирдов. Е Ян өвөг дээдэс ээ?

Тэрээр Е Ян өвөг дээдэстэй маш танил. Яруу алдрын хотын нууцуудын нэг бол энэ. Тэнгэрийн АРиун хилд тэнцсэн хүмүүс л энэ талаар мэднэ. Тэнгэрийн Ариун Хилд нэг сүнс байдаг нь энэ Өвөг дээдэс Е Яны сүнс билээ. Хар алтан зэрэглэлийн дайчдаас маш олон хүн түүний тусыг авсан байдаг.

Гэхдээ Е Ян өвөг дээдэс Тэнгэрийн Ариун Хилээс гараад Сүнсний хүүхэлдэй боллоо гэжүү? Юу болоод л байна даа?


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s