Чөтгөр бурхдын домгууд 107

Энэ хэсгийг Зулаа, Azure Asure ивээн тэтгэсэн.

Энэ долоо хоногын ивээн тэтгэсэн хэсэг 12-ээс 1. (Үнэгүй нэг хэсгээ зүгээр тоондоо оруулчихлаа. Тоолоход хялбар)

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 107 – Үнэгүй биш

Е Сю Не Ли уруу харав. Түүний өмнө алдартай өсвөр насны суут хүү байна. Хөгшин ааш зантайгаас гадна онц зүйл түүнээс харагдахгүй.

Энэ мөчид Метал биетэй шувуу Не Ли мөрөн дээр буулаа.

Энэ сүнс металаар хийгдсэн ч харц нь хүнийг сүлбэм хурц ажээ. Хэмжээлшгүй хурц мэдлэг энэ харцны цаана нуугдана. Энэ харцыг харсан Е Сю цухалдав.

“Энэ Сүнсний хүүхэлдэй байна.” Е Сю зүрх дагжин чичрэв. Е Мог олон жилийн турш дагасан учир Е Сю олон зүйлийн талаар мэддэг. Сүнсний хүүхэлдэйн талаар дуулсанч өмнө хэзээ ч хараагүй. Сүнсний хүүхэлдэйг хэрхэн хийх аргыг дурдаад ч хэрэггүй биз.

Сүнсний хүүхэлдэйг бүтээсэн эзэн нь л удирдаж чадна.

Не Ли сүнсний хүүхэлдэйтэй учраас Сүнсний хүүхэлдэй бүтээсэн гэсэн үг. Сүнсний хүүхэлдэй бүтээх арга олон зууны өмнө д алга болсон. Не Ли үүнийг хэрхэн хийсэн юм бол? Түүнчлэн энэ сүнсний хүүхэлдэйн нүднээс харахад их ухаантай, эрдэм төгс сүнстэй байна.

Хэрэв өсвөр насны энгийн хүүхэд байсан бол Цаст Салхин гэр бүлиийн нэрийг сонсоод л дагжин чичрээд зугтаах байсан. Тэр байтугай Цаст Салхин гэр бүлийн гуравдугаар хүчтэн Е Сюг хараад өмнөндөө дусаах байсан биз. Гэтэл Не Ли өөр уруу нь нууцлагаар харсаар. Энэ нь Е Сюг гайхшруулна.
Е Сю өмнөө байгаа өсвөр насны хүүхдийг сонирхоно.

“Би Яруу алдрын хотод гайхалтай ухаантай хүүхэд гараад ирсэн гэж дууллаа. Өөрийн биеэр нэг хараад үзье гэж бодсон юм” Е Сю инээмсэглэн хэллээ. Тэрээр Не Ли ааш занд дургүйцэхгүй байв.

“Е Сю настан ирсэн нь ингээд л дуусах учиргүй дээ.” Не Ли хэллээ.

Өмнө байгаа хүүхэд үнэхээр арван гурваас арван дөрвөн настай гэжүү? Хэтэрхий аймшигтай юм.

Е Сю цэх зогсоод хэлэв. Тэрээр Не Лиг дахин өсвөр насны хүүхэд гэж бодохгүй. Инээмсэглэн хэлэв. “Надад нэг хүсэлт байна.”

Не Ли анхандаа Е Сюг энд хотын захирагч Е Зонгийн хэлсэн үгийг дамжуулахаар ирсэн гэж боджээ. Е Зонг өөрийг нь харахыг хүсэхгүй учраас Е Сюг явуулах учиртай. Не Ли Е Сюг сайн танихгүй. Е Сю өөрийн биеэр ирсэн учраас Не Ли мэдээж туслана. Е Сю бол Цаст салхин гэр бүлийн гуравдугаар хүчтэн. Мөн Е Зиюуны авга ах.

“Е Сю ахаа та шулуухан хэл. Хэрэв миний чаддаг зүйл байвал туслалгүй яахав. Та чинь Зиюуны авга ах, тиймээс миний авга ах л гэсэн үг.” Не Ли цээжээ дэлдэн хэлэв.

Не Ли үгийг сонссон Е Сю мишээв. Тэрээр Е Зонг яагаад хилэгнэснийг ойлгов. Не Ли өсвөр насны хүүхэд ч гэлээ Е Зиюуныг эхнэр мэт ярина.

“Гүү. Гүү” Е Сю хоолойгоо засч ханиалгаад ном гаргаж ирэн хэлэв. “Не Ли, Е Мо ноёнтон бид хоёр аялж байхдаа үүнийг оллоо. Үүнийг юу болохыг хэлж мэдэхгүй биз?”

Е Сю энэ нууцлаг жижигхэн номыг гаргаж ирвэл Не Ли цэвэр ариун сүнсний хүч олгойдон гарахыг мэдэрлээ.

Энэ үнэхээр онцгой зүйл.

“Алив, би нэг хараадахья.” Не Ли хөмсгөө зангидан хэллээ. Энэ номыг Е Сюгээс аваад болгоомжтойхон ажив.

Энэ номны гадаргууд нууцлаг үгс сийлээстэй. Дотор нь хээн угалзнууд байсан нь их сүржин.

Не Ли мөрөн дээрх сүнсний хүүхэлдэй мөн энэ номыг ажив.

“Энэ юу бэ? Ариун эзэнт гүрний үеийн хэл байна.” Не Ли мөрөн дээрх сүнсний хүүхэлдэй хүний хэлээр хэлсэн нь Е Сюг айлгав.

Сүнсний хүүхэлдэй ярьдаг гэжүү? Е Сю одоохондоо энд байгаа сүнс Яруу алдрын хотын таван үүсгэн байгуулагчий нэг гэгдийг мэдэхгүй.

“Чамд уужим мэдлэг байдаг гэж онгирдог биз дээ? Энэ Ариун эзэнт гүрний хэл биш. Энэ Ариун Эзэнт гүрний хэлнээс гаралтай ч энэ Модонгазар эзэнт гүрний хэл.” Не Ли басамжлав.

“За би ядаж 80-90% зөв таалаа…” Е Ян өөрийгөө өмөөрнө.

“80-90 хувь таах ямар хэрэг байна? Энэ ном ямар учиртайг мэдэж байна уу?” Не Ли нүдээ эргэлдүүлэв.

“Энэ нэг төрлийн чөтгөрийн сүнс удирдах арга байна. Энэ хээн угалзнууд чөтгөрийн сүнс удирдах нэг төрлийн хээн угалз.” Е Ян хэллээ. Е Ян дотроо нууцханаар бардамнав. Үүнийг хараад их зүйлийг мэдэж байгаа нь бардамнууштай хэрэг.

Не Ли Е Яны үгийг дахин басамжлав. “Та 20-30 хувь зөв хэллээ. Та юу ч мэдэхгүй ч бардамнах хэрэггүй. Энэ мэдэхгүй байгаагаас бараг ялгаа алга.”

Е Ян цөхрөнгөө барав. Амьд байхад түүнийг нэвтэрхий толь гэж хочилдог байсан. Гэхдээ Не Ли өмнө тэрээр хэн ч биш. Өөрийнхөө хөгшин царайг сөхөх ч аргагүй.

Не Ли мөн Е Яны харилцан яриаг сонссон Е Сюгийн хөлс цував. Сүнсний хүүхэлдэй аль хэдийн 20-30 хувь хариулна гэдэг сайн хэрэг. Е Сю энэ номыг хараад юу ч ойлгоогүй. Тэд энэ номны зориулалтыг нь ч мэдэхгүй байсан.

Сүнсний хүүхэлдэй Не Лид шүүмжлүүлээд байхад Е Сю энэ сүнсний хүүхэлдэйнд ч дүйцэхгүйдээ дургүйцэв. Е Сюгийн нүүр улайв.

Не Ли Е Сю уруу харлаа.Е Сю магад газар доор нүүрээ хийчихээр нүх хайж байгаа биз. “Е Сю ахаа, би танийг хэлээгүй юм шүү.”

Не Ли үгийг сонссон Е Сю газар толгойгоо шаагаад үхэхийг хүснэ.

“Е Сю ах хаанаас энэ номыг авчирсанийг мэдэхгүй нь. Гэхдээ энэ энгийн нэг ном биш. Е Сю ах сайн хадгалж байх хэрэгтэй шүү. Энэ номыг Арван Мянган чөтгөрий араатны байгуулалт гэдэг. Энэ арван мянган хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнсийг удирдаж супер байгуулалт үүсгэдэг. Гэгээнтэн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн ч энэ байгуулалт дотор орвол амархан үхнэ.” Не Ли энэ номыг Е Сюд өгөн номыг хаалаа.

Е Сю Е Ян хоёр Не Лигийн үгийг сонсоод толгой нь шинэ ертөнцийг харах мэт болов.

Домгын зэрэглэлийн чөтгөрийн сүнстэнг амархан алах аа? Энэ байгуулалт дэндүү хүчтэй биш гэжүү?

Е Ян бодлогоширов. Не Ли энэ номны зургыг яг тайлбарлав. Хэсэг зуур Не Лиг харан бишрэн харав. Модонгазрын эзэнт гүрний үеийн бичгийг мэдэх ч гэж. Энэ номны зориулалтыг нэг хараад л мэдлээ шүү дээ. Не Ли үнэхээр агуу юм.

Өөрийгөө ухаантай гэж боддог байсан нь үнэхээр доог тохуу мэт. Өөрийгөө бодсон Е Ян өөрөөсөө ичив.

Е Сю Не Ли гарнаас номыг нь авав. Хэсэг зуур бодоод асуув. “Арван Мянган чөтгөрийн сүнсний байгуулалтыг хотын захирагчийн эдлэнд байгуулвал юу болох бэ?”

“Хэн ч хотын захирагчийн эдлэнд ойртож чадахгүй. Хэдэн Домгын зэрэглэлийн хүмүүс ч чадахгүй.” Не Ли эргэлзэлгүй хэлэв. Энэ Арван мянган чөтгөрийн сүнсний байгуулалт тоглоом биш. Хамгийн энгийнээр нь угсарлаа ч Домгын зэрэглэлийн чөтгөрийн сүнстнийг амархан ална. Не Ли үүний хүчийг нэмэгдүүлвэл хүчийг нь төсөөлөхийн аргагүй.

Не Лигийн үгийг сонссон Е Сю хэсэг зуур хөшиж зогсов. “Үнэн үү?”

Не Ли толгой дохин хэлэв. “Би үнэн гэж хэлсэн.”

“Чи тэгвэл Арван мянган чөтгөрийн сүнсний байгуулалтыг байгуулж чадах уу?” Е Сю асуув. Хэрэв Хотын захирагчийн газар доор энэ байгуулалтыг баривал бүхэл Яруу алдрын хотын нийт хүн амыг хамгаалж чадна. Хэцүү цаг хугацаанд хүмүүс хотын захирагчийнд ирж аврагдаж болно.

“Мэдээж би байгуулж чадна.Арван мянган чөтгөрийн байгуулалт байгуулна гэдэг их төвөгтэй. Бас ядаргаатай. Маш их материал шаардагдана. Бас арван мянган хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнс хэрэгтэй” Не Ли толгой сэгсрэн хэлэв .” Би бас сургуулилалт хийх хэрэгтэй.”

“Арван мянган Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнс авчрахад асуудалгүй. Хэр их цаг орох бэ?” Е Сю асуув. Ийм хүчтэй байгуулалтыг арваас хорин жил барих байлгүй дээ. Е Сю сэтгэлээ барив.

Арван мянган чөтгөрийн сүнсний байгуулалтыг ямар ч мөнгө зарлагдсан барих учиртай. Энэ амь аврах хэрэгсэл.

Не Ли хэсэг зуур бодон хэлэв. “Хоёр сар хэрэгтэй.”

“Ю…. Юу хоёр сар аа?” Е Сю хэлэв. Өөрийнхөө омог бардам зангаа тэрээр хаяв. Буруу сонсоогүй биз гэж тэрээр гайхшрав.

Ийм хүчтэй байгуулалтыг арван жил барьсан ч Е Сю удаан гэж бодохгүй. Гэтэл Не Ли хоёр сарыг удаан гэнээ? Хоёр сарын хугацаанд Яруу алдрын хотыг аврах сахиустай болно гэж үү? Үүнийг бодсон Е Сю догдлов.

Гараараа ёслоод хэлэв. “Хотын захирагчийн газрыг төлөөлөн Е Сю миний бие танаас Арван мянган чөтгөрийн сүнсний байгуулалтыг угсарна уу хэмээн хүсч байна.” Өмнө байгаа хүн арван гурван настай ч энэ мөчид Не Лиг хүүхэд гэж харахгүй.

Не Ли мөрөө хавчив. “Үнэгүй хийхгүй.”

“Үнэгүй хийхгүй ээ?” Е Сю хэсэг зуур хөшөөд асуув. “ Яруу алдрын хотын аюулгүй байдлыг бодолцон, иргэн нь байж яаж?”“

Е Сю хэлж дуусаагүй байхад Не Ли тасалдуулав. “Таны зөв. Би яруу алдрын хотын иргэн. Гэхдээ би Хотын захирагчийн газарт туслах албагүй биз дээ. Та нарт туслаад байхад буруудах зүйл байхгүй. Гэхдээ Е Сю та хотын захирагчийн төлөөлөгч биз дээ. Хэрэв Арван мянган чөтгөрийн байгуулалтыг байгуулмаар байгаа бол ядаж хотын захирагч өөрөө ирж асуух хэрэгтэй биз дээ?”

Арван мянган чөтгөрийн байгуулалт байгуулах нь хэцүү биш. Не Ли сүнсний хөгжил Алтан зэрэглэл, Хар алтан зэрэглэл хүрэх хагас жил хүрнэ. Тиймээс хоёр сарын хугацаанд энэ байгуулалтыг байгуулах нь муу зүйл биш.

Е Зонг гэхдээ өөрийн биеэр ирж гуйх ёстой. Е Зонг өөрийг нь цусаар бөөлжтөл зодсон. Одоо Е Зонгд туслаж Арван мянган чөтгөрийн сүнсний байгуулалтыг байгуулна гэжүү? Өөрийг нь тийм ч амархан дээрэлхэхгүй шүү.

Не Лигийн үгийг сонссон Е Сю хөшив. Не Ли юу гэх гэж байгааг ойлголоо. “Не Ли Арван Мянган чөтгөрийн сүнсний байгуулалтыг баривал Яруу алдрын хотод үлэмж хувь нэмрээ оруулсан хэрэг. Бид чамд үлэмж бэлтгэлийн материалаар хангая….”

“Хүлээ.” Не Ли гараа саван хэллээ. “Е Сю ахын бодлоор Хотын захирагч надад юу санал болгох юм бэ?”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s