Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 12]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Advertisements
One comment

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 12 – Мөрдлөгө

Тэрээр үхэхээсээ өмнө, эцэст нь нэг юм ойлголоо.

Тэр Линлэйн аавын оршуулгын ёслолд оролцсон. Тэр түүний аавыг үхсэнийг мэдэж байсан.

Хөгжилтэй зүйл нь гэвэл, тэр түүний амийг өршөөх болов уу гэсэн итгэл найдвар тээж байсан нь юм.

Гэсэн ч одоо, тэр Линлэйн хийсэн зүйлийг бүрэн ойлгосон. Патерсон сэтгэлийнхээ гүндээ, ингэж үхэж байгаатайгаа эвлэрхийг хүсэхгүй байлаа. 7-р зэрэглийн дайчин гэдгээс нь үзвэл, түүнд 200-300 жил амьдрах нь тийм ч хэцүү зүйл биш.

Түүний амьдрал урт удаан байх ёстой байсан.

”Би үхэж байна, гэхдээ Клайд, чиний амьдрал тийм ч илүү байхгүй бололтой.” Патерсоны сүнс ах Клайдаа үзэн ядсаар Доод ертөнцөд татагдан орлоо.

Патерсоныг үхэхийг хараад, Линлэй эргээд хэвийн төрхөндөө орлоо.

”Клайд. Тэгэхээр Клайд энэ бүхний ард байжээ.” Линлэй барайв.

Клайд өөрөө 9-р зэрэглэлийн дайчин. Линлэй түүнийг барьж авсан ч, 9-р зэрэглэлийн дайчинд амархан гэмтэл учруулж чадахгүй. Тэдний хоорондын ялгаа хэтэрхий их.

Бас Клайдын эрх мэдэл маш хүчтэй.

Фэнлайн удирдагчийн хувьд, түүний туг доор хэр олон дайчид байдаг билээ? Мөн, Фэнлай хаант улсыг олон жил удирдсан, Ариун нэгдлийн 6 хаант улс дундах тэргүүлэгч хаант улс ба Гэрэлт сүмтэй маш дотно холбоотой. Түүний үндэс маш гүн гүнзгий.

Клайд Линлэй хоёрын хүч бол харьцуулах зүйл биш.

”Магадгүй сүүдэрт нуугдаж байгаа маань л ганц давуу тал минь байх.” Линлэй Клайдыг хэрхэхээ тугаан бодсоор байв.

Делин Кевоте Хуйларч буй луу бөгжнөөс гарч ирэн. Тэр даруй Линлэйд хандан, ”Линлэй, энд цагаа бүү үр. Энд байгаа илчлэгдэж болзошгүй зүйлсийг одоохон устга. Тэгчихээд даруй эдлэн рүүгээ буц, эс бөгөөс, хэтэрхий оройтвол, Патерсоны аллагын мөрдлөгө эхлэх үед чамайг сэжиглэнэ шүү.”

Линлэй сэргээд.

За!

Түүнд байгаа цорын ганц давуу тал нь тэр сүүдэрт байгаа гэдэг нь. Юу ч болж байсан, Клайдын эсрэг хамгаалалтаа бууруулж болохгүй.

”Нотолгоог үнс болтол нь шатаах цаг.” Линлэй тэр дарай Патерсоны цогцсыг тойруулаад хэд хэдэн галт бөмбөлөг үүсгэлээ. Түүний одоогийн сүнсний энергиэс үзвэл, энэ галт бөмбөлөгний темпратур маш өндөр.

Патерсоны бие шатаж эхлэх тэр мөчид, агаар өмхий үнэрээр дүүрлээ. Дараа нь, хэдхэн шаралсан яс болоод үнс л үлдлээ.

Линлэй өмхий үнэрээс болж хөмсөг зангидна.

”Линлэй, чиний хувцас.” Делин Кевоте хэллээ.

Линлэй хувцасруугаа харвал. Лууны хувиралд орсоноос болж хувцас нь юу ч үгүй урагджээ. Линлэй өөрийнхөө эд зүйлс, гадуур хүрэм болон өмдөө эргэлзэх ч үгүй шувтлан авлаа. Тэгээд, тэр даруй хувцсаа шатаалаа.

Линлэй механизмыг идэвхжүүллээ.

”Ччрр.” Чулуун хаалга томоо нээгдэхэд, Линлэй яаравчлан гарвал, чулуун хаалга эргээд хаагдаж байлаа.

Ямартай ч, энэ чулуун хаалгийг хаасан дээр. Үгүй бол, хаалга нээлттэйгээс болж хүмүүс шатсан махны үнэрийг анзаарч магад.

”Энэ өрөөнд хувцас байх ёстой.” Линлэй дотуур хувцасруугаа харлаа. Тийм ээ, тэр дотуур хувцастай явж чадахгүй. Энэ нь сэжиг төрүүлнэ. Өөр нэг өрөөнд орон шүүгээг нь нээж үзвэл.

Шүүгээ хувцсаар дүүрэн байлаа.

Линлэй хар өнгийн хувцас сонгож авсан нь, сүй тавих ёслолд өмссөнтэй нь адилхан байлаа. Хувцсаа өмсөөд, Линлэй дахин нэг салхны хандлагийн шившлэгээ ашиглан хиншүүний муухай үнэр, цусны толбыг арилгалаа.

”Яаравчилсан нь хамгийн зөв. Хэн ч юу ч анзаараагүй байгаа дээр нь.” Хамаг хурдаараа хөдөлж, Линлэй шууд хашаа руу гүйхэд, минут ч хүрээгүй байхад урд талбайд ирсэн байлаа.

Энэ үеэр, цөөн хэдэн язгууртнууд л үлдсэн байх ба сүй тавих ёслолын талаар ярьцгааж байв.

”Өө, Ноён Линлэй. Та яваагүй байсан юм уу?” Гүн Зуно түүний зүг явав. Линлэй холгүй харагдсан тул, тэр дулаанаар мэндчиллээ.

Линлэй инээмсэглээд. ”Тийм ээ. Гэдэс маань жаахан эвгүйрхээд, салхилхаар явсан юм.”

Гүн Зуно Линлэйтэй мөрөө зэрэгцүүлэн алхана.

”Ноён Линлэй, би бол таны сийлбэрийн том шүтэн бишрэгч. Би таны Проулкс галерейд тавьсан анхны гурван сийлбэрийг тань худалдаж авсан.” Гүн Зуно Линлэйд бахархалтайгаар хэллээ. Гүн Зуно Линлэйн дэлгэсэн анхны гурван сийлбэрийг худалдаж авсанаараа бахархаж байлаа.

Линлэйн гурван сийлбэр, гаднаасаа харвал 6 – 7 мянган алтан зоос болох байх.

Гэсэн ч… Линлэйн байр суурь одоо өөр. Тэр бол ‘Зүүднээс сэрсэн нь’-ийг уралсан мастер сийлбэрч. Байр суурийн хувьд, Прулкс болон Хуп Женсе нарынхаас дутаад байх зүйл байхгүй. Ийм хүний анхны гурван бүтээлийг яаж багаар үнэлэж болох билээ?

Түүний тооцоолол болон далд үнэ цэнийг нь бодож үзвэл, Гүн Зуно-д байгаа эдгээр гурван сийлбэр дор хаяж 100 мянган алтан зоос болно.

Энэ магадгүй Зуно-г хамгийн ихээр баясгадаг цуглуулга нь байх. Гүн Зуно энэ гурвыг цуглуулгандаа хадгалхаар шийдсэн. Тэрбээр… Линлэйн ирээдүйн амжилт гайхамшигтай байх ба эдгээр гурван сийлбэрийн үнэ ч нэмэгдэнэ гэдэгт итгэнэ.

”Ноён Линлэй, аюулгүй хариарай.” Дебс овгийн үйлчлэгч Дебс овгийн эдлэнгийн хаалга дээрээс хүндэтгэлтэйгээр хэллээ.

Линлэй толгой дохиод. Гүн Зунотой салах ёс хийгээд сүйх тэргэндээ суулаа.

”Эргээд явцгаая.” Линлэй сүйх тэргэндээ ороод тайвнаар хэллээ.

”Мэдлээ.”

Сүйх тэрэгний хөтөч нь Гэрэлт сүмийн 7-р зэрэглэлийн дайчин ба тэр даруй тэргийг жолоодон Линлэйн эдлэн рүү явлаа.

”Би Патерсонтой 15 минут хамт байсан.” Линлэй энгэрийн цагаа гаргаж ирээд харлаа.

Энэ бол түүний шидтэний зэрэглэлд олгосон олон бэлэгнүүдийн нэг.

”15 минут эсвэл түүнээс ч их. Гүн Зуно болон үлдсэн хүмүүс хамгийн сүүлийн зочдын тоонд багтана. Хэрэв тэд түүнд анхаарлаа хандуулаагүй бол, намайг сэжиглэх боломжгүй.”Линлэй өөртөө хэллээ. ”Өөр асуудал гэвэл, Патерсон үйлчлэгч нь өөрийг нь хэн нэгэнтэй уулзана гэдгийг мэдэж байсан ч, хэнтэй гэдгийг нь мэдэхгүй гэсэн.”

Линлэйн хөмсөг атирав. ”Гэхдээ би түүний үгэнд итгэж чадахгүй байлаа. Магадгүй үйлчлэгч нь надтай уулзана гэдгийг мэдэж байсан ч Патерсон хэн ч мэдэхгүй гэдгийг надад итгүүлж тайвшруулах гэсэн байх.”

Линлэй ийм боломж байгаа гэж бодлоо.

Патерсоны үйлчлэгч!

Энэ мэдээж алдаа байж.

Тэрнээс илүүтэйгээр… Хэрэв мөрдлөгө болбол, хүмүүс Линлэйг 15 минут байхгүй байсныг нь мэдэх болно. Гэхдээ тэр үеэр, язгууртнууд сүй тавих ёслолын талаар яриад хайнга байсан. Ийм шалтгаанаас болоод ганц хүнийг судална гэдэг үнэхээр хүндрэлтэй.

”Ядаж л намайг Патерсонтой уулзаж байхыг хэн ч хараагүй. Патерсон ч тэр нэг зарцаа алчихсан.” Линлэй өөртөө хэллээ.

Хамгийн гол нь, зарим хүмүүс түүнийг сэжиглэж магадгүй. Гэхдээ түүний эсрэг ямар ч нотлох баримт байхгүй билээ.

”Эзэнтээн, та юу гэж бодож байна?” Бэбэ Линлэйн хөлөн дээр хэвтэж байснаа толгойгоо өргөөд Линлэй рүү харлаа.

”Юу гэж ч биш.” Линлэй Бэбэгийн бяцхан толгойг илээд тайвширлаа.

”Эзэнтээн, бид ирлээ.”

Линлэй сүйх тэргийн хөшгийг нээгээд толгойгоо өргөн төгсгөл үгүй тэнгэр рүү ширтлээ. Яг одоо бол, шөнийн тэнгэрийг одод бүрхжээ. Линлэйн зүрх сэтгэлд баяр баясал төрөхийн сацуу, Клайдыг алах хүсэл нь улам нэмэгдэж байлаа. ”Патерсон өнөөдөр үхсэн. Дараагийнх нь Клайд.”

Патерсон нэг хоёр өдөр алга боллоо. Патерсоны үйлчлэгчээс өөр хэн ч ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарсангүй.

Дебс овгийн эдлэнд, дунд эргэм насны хаш үстэй эр болон Бернанд хоёр л байлаа.

”Бернанд, Каланы сүй тавих ёслолын орой, Ноён ван танай эдлэнгээс гарч явсан уу?” Хаш үстэй дунд эргэм насны эр асуулаа. Энэ эр бол Ван Патерсоны үйлчлэгч, Лоди.

Бернанд түүний хэлсэн зүйлд санаа нь зовинон, ”Вангийн алга болсон талаар надаас асуугаад байна уу?” Тэр шөнө, Патерсон хүнтэй уулзана гэж хэлээгүй ба ганц ч үг хэлэлгүй яваад өгсөн. Түүнийг яасныг, Бернанд яаж мэдэх билээ дээ?

”Ноён Ван явсан. Манай эдлэнд байгаагүй.” Бернанд хариуллаа.

Сүй тавих ёслолын дараа өдөр, Бернанд зарцын цогцсыг зайлуулахаар хүн яваалсан юм. Түүний зарц тэр жижигхэн байшингаас Патерсоны ул мөрийг олоогүй.

”Өө.” Лодигийн хөмсөг нумран, Бернанд руу ширтлэ э. ”Бернанд, Вангийн ул мөр олдвол, надад тэр даруй мэдэгдээрэй. Энэ хэрэг том ч бай жижиг ч бай. Том хэрэг болбол, Дебс овгийн чинь хууль бус хэрэг ч гэсэн ил болно шүү.”

Бернандын царай хувьс хийлээ.

”За тэгвэл, би буцлаа.” Лоди бодолдоо дарагдан яваад өглөө.

Лодигийн явахыг хараад, сэтгэл нь зовинон, Патерсоны ашиглаж байсан тэр байшинд нэн даруй очих шийдвэр гаргалаа.

Дебс овгийн эдлэнгийн доторх нууц барилга.

Бернанд ганцаархнаа дотор байлаа. Үхсэн зарцын цогцсыг Бернандын явуулсан хүн цэвэрлэснээс хойш урт хугацаа өнгөрч. Барилгыг хараад Бернандын хөмсөг атиралдлаа. ”Ван Патерсон зочинтой уулзана гэж хэлсэн, гэхдээ тэр гэртээ ирээгүй байна. Энэ байж…”

Бернандад гэнэтхэн нэг байж болох боломжит хувилбар төрөв.

Дебс овгийн хэдхэн хүн л газар доорх нууц өрөөг мэднэ. Үнэндээ, цогцсыг зайлуулахаар явуулсан хүн тэр газрыг мэдэхгүй болохоор тэндэхийг шалгаагүй.

Гэхдээ Бернанд Ван Патерсонд газар доорх нууц өрөөний талаар хэлчихсэн. Бүүр болоогүй түүнд түүний яриаг хэн ч сонсож чадахгүй гэдгийг ч хэлчихсэн.

”Байж боломгүй юм. Ийм зүйл болох боломжгүй.” Бернанд яаравчлан гол танхим руу гүйгээд шууд механизмыг идэвхжүүллээ.

Хана шиг чулуун хаалга дөнгөж нэгдвэл, шатсан махны өмхий үнэр үнэртлээ.

Бернандын царай базаахгүй харагдана.

Нууц өрөө рүү яаравчлан алхахад, боржигон шалан дээр цус болоод цурсан сэвний ул мөр харагдлаа. Хажууханд нь, шатсан хүний яс болон үнс овоолоостой байв.

”Хэн нэгэн энд үхэж.” Бернанд баттай мэдэж байлаа.

Дараа нь, тэр үхсэн хүнийг шатааж. Гэхдээ чухам хэн болохыг Бернанд хэлж мэдэхгүй байлаа.

”Бөгж.” Бернанд гэнэтхэн үнсэн дундаас саарал өнгийн мөнгөн бөгж харлаа. Бөгжийг харвал, Ван Патерсоны зүүдэг бөгжтэй тун ч төстэй харагдлаа.

Тэр даруй, Бернандын царай цусгүй болсон мэт цайлаа.

”Патерсон үхчихсэн бололтой.” Бернандын бодол үймэлдэж байлаа.

Дебс овогт Ван Патерсоны тусламжтайгаар усан хашийг хууль бусаар хил давуулахын тулд их хэмжээний хүч шаардагдсан тул тэд хадгаламжийнхаа тал хувийг залцуулсан.

Энэ бол Дебс овгийн хувьд маш чухал бизнес. Гэхдээ хэрэв хууль бусаар хил давуулсан гэдэг нь илчлэгдвэл… энэ мөнгөө алдах асуудал биш. Магадгүй, Клайд галзуурсандаа Дебс овгийг бүхэлд нь хүйс тэмтэрч ч магадгүй.

Бүхэл бүтэн Дебс овгийн… төгсгөл ирнэ.

”Үгүй ээ, тэгж болохгүй. Ван Патерсон 7-р зэрэглэлийн дайчин байсан. Яаж ийм амархан үхнэ гэж? Түүний хувийн зан чанараас үзвэл, тэрээр өөрөөсөө хүчтэй хүнтэй уулзах хүн биш.” Бернанд ийм зүйл харснаа хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа.

Үнэндээ. Патерсон маш болгоомжтой хүн. Харамсалтай нь, Патерсон хүчийг мэддэггүй байсан.

Фэнлай хот бүхэлдээ амгалан тайван байлаа. Линлэй өдөр бүрийг эдлэндээ бэлтгэлээ өнгөрөөнө. Гэхдээ, Ван Патерсон алга болоод хагас сар болсон тул, тайван байсан Клайд хаан тушаал буулгалаа. Эхний алхам нь Вангийн үйлчлэгч Лоди-г авчирах. Хоёрдахь нь Вангийн байршлыг өргөн хүрээнд мөрдөх байв.

Линлэйн эдлэнгийн гол танхим.

”Ноён Линлэй, Эрхэм дээдсийн тушаалаар, Ноён Линлэйг ордонд зочилхыг хүссэн байна.”

Ордны үйлчлэгчийн авчирсан зарлигийг хараад, Линлэйд бага зэрэг эвгүй мэдрэмж төрөв. Яагаад намайг дуудуулдаг билээ?

”Түр хүлээнэ үү. Би хувцсаа сольсоныхоо дараа ордон руу даруй явах болно.” Линлэй инээмсэглэн хариуллаа. 


Өмнөх

Дараах

 

1 comments on “Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 12]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s