Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 9

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын 9-р хэсэг.
Энэ долоо хоногийн сүүлийн үнэгүй хэсэг.
Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

Орчуулагч Ариунбилэг.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 9: Тэд үүнийг боол гэж нэрлэдэг

Нэг…Хоёр…Гурав…

Би энэ маягаараа 2 долоо хоног ажиллаад 40 мөнгөн зоос олж чадлаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэр өдөр би Мотояасу руу шидсэн мөнгөө нөхөөд, дээр нь жаахан илүүг олсон гэсэн үг.

Бүх л зүйл найдваргүй санагдаж байлаа. Миний дайралтын хүч миний очиж чадах газруудаар л хязгаарлагдаж байсан учраас тэр биз.

Би огт гэмтээгүй ч ,нэг удаа ой руу явахаар оролдсон юм.

Би Улаан Бөмбөлгөн мангас гэж бодоод нэг зүйл рүү нүцгэн гараараа дайрсан боловч, өөдөөс сөргүүлэн дайрав. 30 гаран минут тулалдсаны эцэст суларч байгаа шинж огт мэдэгдсэнгүй. Үүнээс болоод маш их сэтгэлээр унан, толгойгоо унжуулсаар буцав.

Тийм учраас зүлэгт нугыг орхилгүй түвшингээ ахиулахаар 2 долоо хоног өөрийгөө хүчлэв. Эцэст нь 4-р түвшинд хүрлээ. Бусад баатрууд ямар түвшин хүрсэн нь сонирхлыг минь татаж байв. Үүний тухай бодмооргүй байв.

Ойд ахин очтол Улаан бөмбөлөг гарч ирэн гарыг минь хазлаа. Яг л ясаа хэмлэх нохой мэт үргэлжлүүлсээр байв. Би ой руу долоо хоногийн өмнө сүүлд ирсэн. Түүнээс хойш би сайжирсан байх ёстой. Тэгээд бөмбөлгөн мангасыг цохихыг оролдов.

Дүшшш!

“Санаа алдах…”

Миний дайралт хэтэрхий муу хэвээрээ л байв.

Хэрвээ миний дайралт муу байвал, би мангаснуудыг агнаж чадахгүй..

Хэрвээ би мангасуудыг агнаж чадахгүй бол, би түвшин нэмэх оноо цуглуулж чадахгүй.

Хэрвээ би түвшин нэмэх оноо цуглуулж чадахгүй бол, би дайрах хүчээ нэмэгдүүлж чадахгүй.

Новш гэж! Ямар ч шийдэл харагдахгүй байна. Би зоогийн газрын ард байдаг, нуга руу хөтлөх нэгэн замаар явж байлаа. Гэвч тэр өдөр онцгой өдөр байсан юм.

“Та асуудалд орсон бололтой эрхмээ.”

“Юу ?”

Нэгэн сонин эр намайг гудамжны нэгэн булангаас дуудаж байлаа. Тэрээр торгон малгай, цув өмсжээ. Түүнийг хаанаас нь ч харсан сонин эр гэж хэлэхэд болохоор байлаа: хэтэрхий тарган бие , гялалзсан шил зэрэг. Тэр энэ ертөнцийн гэхээргүй, яг л дундад зуунаас ирсэн мэт харагдаж байв. Тийм ч учраас зогсон буй газраасаа илт онцгойрч байлаа. Тэгээд түүнийг үл тоох нь ухаалаг алхам гэж үзээд, яаран зөрж өнгөрөв.

“Чамд хүмүүс хэрэгтэй.”

Би гэнэт зогсов. Тэр намайг зогсоохын тулд юу хэлэх вэ гэдгээ сайн мэдэж байлаа.

“Энэ бол чиний яагаад илүү хүчтэй мангас агнаж чадахгүй байгаа шалтгаан.”

Түүний хэлсэн болгон миний уурыг хүргэж байв.

“Би энэ бүхэн тантай ямар холбоотой болохыг сайн ойлгохгүй байна л даа.”

“Гишүүд авах тал дээр чинь би туслах юм бол , чамд боломж олдож магадгүй.”

Надад шуналтай хонжоо хайгчийг хөлслөх ямар ч мөнгө юм уу хүсэл байсангүй.

“Багийн гишүүд гэнэ ээ ? Ахахаха үгүй ээ. Би чамд бүр их хэрэг болох зүйл өгч чадна.”

“Жишээ нь ?”

Тэр эр над руу дөхөн ирэв.

“Сонирхлыг чинь татав уу?”

“Битгий ийм их ойрт, аймаар амьтан минь.”

“Ахахаха. Чи надад таалагдаж байна, хүүхдээ. За яахав би чамд хэлье.”

Тэр эр цээжээ хөдөлгөн сүртэй амьсгаа авч, тулж буй таягаа эргэлдүүлснээ “Боол!” гэж хэлэв.

“Боол гэнэ ээ ?”

“Тийм ээ, боол.”

Боол…энэ чинь одоо бас юу вэ ? Би тэднийг жинхэнэ ертөнц дээр өмнө нь оршдог байсан хэмээн сонссон ч, одоо үед зөвхөн манга юм уу тоглоом дээр л (Ялангуяа иймэрхүү өөр ертөнц рүү очдог төрлийн).

Энгийнээр хэлэх юм бол, чи яг л эд хэрэгсэл авдаг шиг бусад хүмүүсийг эзэмшиж болно. Тэгээд тэднийгээ захиран биеийн хүчний ажил хийлгэж болно. Би тэднийг ташуурдаж байгаагаар төсөөллөө.

Ямартай ч, Боолууд бол амьд зүйлс.

Тэгэхээр энд боол зарж худалддаг гэсэн үг үү ?

“Тэд нар худлаа ярихгүй, тэгээд өөрсдийнхөө эзнээс урвадаггүй. Хэрвээ тэд эзнийхээ тухай муугаар бодох юм уу урвах аваас, тэд үүнийгээ өөрсдийн амьдралаар төлөх учиртай”

“Хмммм…”

Одоо л түүх сонирхолтой болж эхэлж байна.

Хэрвээ тэд үгээс минь гажвал, үхэх болно. Зарим талаараа яг л миний хайж байсан зүйл байлаа.

Миний дайралт хэтэрхий сул. Надад өөрт минь туслах хэн нэгэн хэрэгтэй байлаа. Гэхдээ хүмүүс надаас урваж болно, тэгээд ч тэдэнд төлөх мөнгө байхгүй. Би хэнээс ч тусламж авч чадахгүй байлаа. Гэхдээ боолын хувьд урвалт гэдэг нь үхэл учраас надаас урвахгүй байх.

“Юу гэж бодож байна даа ?”

“Таныг дуустал нь сонсмоор байна.”

Тэр инээмсэглээд, “Үүгээр явна, эрхмээ.”

Тэр намайг дагуулаад гудамж уруудан явж, тун удалгүй гайхмаар олон тооны сэгсгэр, аюултай байдлын хүмүүс байгааг анзаарав. Ууртай хашхиралт болон хэврэг зүйлс хагарах чимээ агаарт хадаж байлаа. Юу юунаас илүүтэйгээр үнэр танар аймшигтай байв.

Мэдээж энэ ертөнц ч гэсэн өөрийн муу бараан талтай ажээ.

Хэдийгээр үд дунд болж байсан ч энд ямар ч гэрэл байсангүй. Булан эргэтэл гудамжны төгсгөлд циркийн майхан шиг нэг зүйл байв.

“Ийшээ, эрхмээ”

Боол зуучлагч нэг л сонин явах юм. Дэгдэж буйтай төстэй боловч, тэр алхаж байхдаа агаарт их цаг өнгөрүүлж байв. Тэрээр намайг майхан руу дагуулан явлаа.

“Орохоосоо өмнө бүх зүйлийг шулуухан болгоё. Хэрвээ намайг хуурч байгаа бол…”

“Аан тийм ээ…таны бөмбөлгөн мангасын шийтгэл чинь хотод нэлээд алдаршаад байгаа. Та шуугиан тарьчхаад, тэгээд яваад өгчихдөг, тийм ээ ?”

Тэгэхээр хүмүүс миний тухай ярьж эхэлсэн байх нь. Зүгээрээ, энэ бол муу хүмүүсийг шийтгэх сайн арга, тэгээд ч энэ намайг алдартай болгосонд гайхшраад байх зүйл үгүй.

“Үнэнийг хэлэхэд, Үүн дотор өөрсдөө чам шиг Баатарт боол болохыг хүсэж буй олон хүн байгаа. Би чамайг анхандаа тийм зорилготойгоор авчирсан боловч, зорилго маань бага зэрэг өөрчлөгдсөн.”

“Өршөөгөөрэй ?”

“Тэгэхээр чамд маш гайхалтай үйлчлүүлэгчид байж болох бүх л чанарууд байна. Сайн, муу аль аль нь.”

“Юу гэсэн үг вэ ?”

Энэ эр үнэхээр тогтворгүй юм. Тэр надаас яг юу хүссэн юм бол ?

Төмөр жингэнэх чимээ гаран, маш хүнд мэт харагдах хаалга савагдан онгойв.

“Пөөх…”

Дотор маш бүдэгхэн гэрэлтэй бөгөөд нэвширсэн үнэр агаарт хадаж байв. Амьтны үнэр ч мөн үнэртэж байв. Тийм сайхан газар биш юм.

Өрөөнд олон тооны торнууд байсан бөгөөд хүн мэт дүрстэй зүйлүүд дотор нь хөдлөн байлаа.

“Одоо тэгэхээр….Би чамд энийг санал болгоё.”

Би түүний заасан тор луу ойртон дотогш харлаа.

“Гуоооов!… Гахх!”

“Энэ хүн биш байна !”

Торон дотор ямар нэгэн….ямар нэгэн маш өтгөн үсээр хучигдсан, хурц соёо савартай зүйл байв. Ерөнхийдөө хүн чоно шиг.

“Энэ бол араатан хүн. Хүмүүс хамгийн их үүнд дуртай байдаг.”

Ерөнхийд нь үүний тухай нэгэн зүйл санав. Уран зөгнөлт тоглоомуудад араатан хүний дүр их гардаг.

“Би хэдийгээр Баатар ч гэсэн энэ газрын тухай тийм ч их зүйл мэдэхгүй. Үүний тухай ярьж өгөөч?”

Бусад баатруудаас ялгаатай нь би энэ газрын тухай огт мэдэхгүй байлаа. Би юу мэдэх ёстой гэдгээ ч мэдэхгүй байв.

Хотын дундуур явж байхдаа би нохойн чихтэй ч юмуу, муурын чихтэй хүмүүс байхыг анзаарсан. Тэднийг харах болгонд уран зөгнөлт ертөнц байгаа тухайгаа санадаг. Гэхдээ тийм хүмүүс тийм ч олон биш бололтой.

“Мэлромарк эзэн улс энгийн хүмүүсийг иймэрхүү бусад төрлөөс нь илүү дээгүүр зэрэглэлийн гэж үздэг. Тийм учраас эндэх араатан хүн болон бусад хагас хүмүүст амьдрахад хүнд газар болсон.”

“Юу…”

Би хотод араатан хүмүүс болон, хагас хүмүүсийг хангалттай харсан ч, боолын худалдаачны хэлснээр тэд бол зүгээр л энгийн худалдаачид болон адал явдал эрэгчид аж. Ялгаварлан гадуурхагдсаныхаа улмаас доогуур зэрэглэлийн ажил л олддог болсон гэнэ.

“Ок тэгэхээр, Гэхдээ араатан хүмүүс болон хагас хүмүүс гэж яг юу юм бэ ?”

“Хагас хүмүүс гаднаасаа яг хүнтэй адилхан харагддаг ч гэсэн, дотор талдаа нэлээд ялгаатай. Тэднийг ерөнхийд нь хүний нэг төрөл гэж үздэг. Харин зэрлэг хүмүүс бол нэгэн төрлийн хагас хүн, ялангуяа араатан төрлийн зан чанар нь тэдгээрийн маш хүчирхэг болгодог. “

“Ойлголоо. Тэгэхээр тэд нар нэг төрөлд багтдаг байх нь.”

“Яг үнэн. Тэгээд хагас хүмүүсийг мангасаас нээх ялгаагүй гэж үздэг учраас энд амьдрахад тэдэнд маш хэцүү. Тийм ч учраас боол болон худалдагдаад дуусах нь элбэг.”

Бүх л ертөнцөд бараан тал гэж байдаг байх. Хагас хүмүүс яг ч хүмүүс биш учраас, тэд боолчлолд яг л төгс тохирчээ.

“Тийм ээ, Энэ боолуудад бас ийм нэг давуу тал бий…” гээд Боолын худалдаачин хуруугаа чангаар инчдэв. Тэгмэгц ид шидийн аура түүний гарыг тойрон бий болж, цээжин дэхь хүн чонын дүрс гэрэлтэж эхлэв.

“Аррррррх! Авүүүүүү! АВҮҮҮҮ!”

Хүн чоно маш их өвдөнгүй, яг л цээжийг нь чанга боогоод байгаа мэт улив. Боолын худалдаачинг хуруугаа ахин инчдэхэд хүн чонын цээжинд гэрэлтэх дүрс аажмаар бүдгэрэн алга болов.

“…Шийтгэл үзүүлэх хуруугаа инчдэх мэт л амархан.”

“Ямар аятайхан юм бэ “ хэмээн би бувтнаад, тэрийн хэвтсэн хүн чоно руу харав. “Би ч гэсэн ингэж чадах уу?”

“Зүгээр л төрөлхийн чадвар шиг чинь л. Заавал инчдэхгүй болгож тохируулсан ч болно. “

“Хөөх…”

Энэ үнэхээр тохиромжтой санагдаж байлаа.

“Гэхдээ зан үйл үйлдэх шаардлагатай л даа. Эзний мэдээлэл заавал боол руу дамжиж байх ёстой.”

“Тэгэхээр боол эзнийхээ бодлыг байнга ойлгож чадна гэсэн үг үү ?”

“Чиний бөндгөр ч сайн ажиллах юмаа.”

Боолын худалдаач над руу хүйтнээр инээмсэглэв. Энэ нь надад эвгүй санагдав.

“Надад зүгээр сонсогдлоо. Тэгэхээр энэ ямар үнэтэй вэ?”

“Тэгэхээр чи араатан хүнийг тулаанд ямар их хэрэг болохыг нь ойлгож байгаа байх. Ерөнхийдөө энэ үнэнд нь их нөлөө үзүүлнэ л дээ.”

Эргэлзээгүй, миний санхүүгийн тухай цуу яриа боолын худалдаачны чихийг ч тойроогүй бололтой. Тэр юу хүссэнээ хэлж чадах байв. Би хаа сайгүй мөнгө цацаад байж чадахгүй.

Бодоод үзэхэд: Тэр намайг асуудалтай байгааг мэдсэн учраас над дээр ирсэн. Мөн тэр намайг хуурахыг оролдох магадлал маш их.

“15 алтан зоос байвал яаж байна ?”

“Би зах зээлийн үнийн тухай сайн мэдэхгүй ч гэсэн, таныг надад сайн үнэ санал болгож байгаа гэж бодож байна ?”

Нэг алтан зоос нь ойролцоогоор 100 мөнгөн зоостой тэнцдэг билээ.

Энэ л хааны бидэнд алт биш мөнгөн зоос өгсөн шалтгаан юм. Алтан зоос хэтэрхий үнэтэй учраас худалдаа хийхэд маш хэцүү. Мөнгөн зоосоор худалдаа, солио хийхэд маш амархан бөгөөд хотын худалдаачдын ихэнх нь алтаар биш мөнгөн зоосоор худалдаа хийдэг.

Тэгэлгүй яахав

Боолын худалдаачин намайг дуугүй болонгуут зальжин инээмсэглэв.

Та намайг энийг авч чадахгүйг мэдэж байсан болохоор хамгийн үнэтэйгээс нь эхэлсэн, тийм ээ ?

Тийм ээ, гэхдээ би таныг маш сайн үйлчлүүлэгч гэдгийг мэдэж байна. Хэрвээ хамгийн сайн бараагаа харуулахгүй бол би ядуурна шүү дээ.

Энэ эр ч зусарч юмаа.

Өөрсдийнх нь мэдээллийг хармаар байвал харж болно шүү.

Тэр надад жижигхэн талст өглөө. Тэрхүү талтст тасралтгүй анивчиж байсан бөгөөд төд удалгүй нүдний өмнө үгнүүд урсан гарч ирэв.

Тулаанч Боол: Түвшин 75

Угсаа: Хүн Чоно

Энэхүү жагсаалт боолын төрөл бүрийн чадваруудын тухай үргэлжилсэн байв.

Түвшин 75… Энэ миний түвшингээс бараг 20 дахин их юм.

Хэрвээ энэ залуу миний багт байвал миний амьдрал маш хялбар болох байх даа.

Бараг бусад баатруудаас ч хүчтэй болох байх.

Надад энэ үнэ нь үнэхээр шударга эсэхийг мэдэх арга байсангүй.

Тэр эрүүл биш харагдаж байсан бөгөөд аяллын дунд үхэж ч магадгүй.

Тэр өмнө нь Коллезиумд тулалддаг байсан. Тэгээд тэр хөлөө гэмтээсэн учраас түүнийг зарсан. Тэгээд би түүнийг худалдаж авсан юм.

Тэгэхээр энэ гэмтэлтэй бараа байх нь. Түүний түвшин үүнд хамаагүй юм байна.

Одоо тэгэхээр би танд хамгийн шилдэг бараагаа харуулъя. Та ямар төрлийн боол сонирхож байна.

“Хямдхан гэмтээгүйг”

“Бидэнд тулаанд юм уу биеийн ажилд мэргэшсэн боолууд байгаа. Эсвэл миний зөн совин үнэн бол…”

“Би тэгээгүй!”

“Хэхэ, хэхэ, хэхэ тэгэлгүй яахав… Би хүнд санаа санаа зовдог хүн биш. Ямар төрлийг илүүд үзэж байна ?”

“Галзуу юм, Секс боол л биш бол хамаагүй.”

“Хэх, тэгэхээр цуу яриа худал байжээ?”

“Би тэгээгүй.”

Тийм ээ, би өөрийн хүссэн зүйлээ хэлнэ. Би энийг хийгээгүй.

Надад хэрэгтэй байсан зүйл бол мангас руу дайрахад минь туслах хэн нэгэн байлаа. Тэгээд л болоо. Өөр ямар нэгэн юманд сайн байсан ч надад хамаагүй. Би өнөө шөнө амьд гарвал, тэгээд тэрний дараагийн өдөр ч бас… тэр л надад хангалттай.

“Ямар хүйстэй боолыг илүүд үзэж байна ?”

“Эр байвал илүү дээр байх, гэхдээ надад үнэндээ хамаагүй ээ.”

Боолын худалдаачин шанаагаа маажив. “Нэг боол байгаа, гэхдээ танд тийм сайн тохирохгүй байж магадгүй…. хувийн тав тухын үүднээс.”

“Надад хамаагүй ээ.”

“Түвшин нь тийм ч өндөр биш.”

“Хэрвээ тулалдаж чаддаг л бол, хамтдаа түвшингээ ахиулж чадна.”

“Сайхан хариулт байна… Чамайг хүнд итгэдэггүйг чинь үл тооцвол.”

“Боолууд хүн биш биздээ ? Хэрвээ би эд зүйлийнхээ түвшинг ихэсгэж байгаа бол, яг бамбайгаа л сайжруулж байгаатай ижил. Би өөрөөсөө урвахгүй ямар нэгэн зүйлийг л авах болно.”

“Ойлголоо,” гээд боолын худалдаачин хөхрөв.

“Ийшээ”

Хоёр талаараа тортой дэлгүүр дундуур явлаа. Аажимдаа муухай үнэр, орилоон намжин дэлгүүрийн арай чимээгүй хэсэгт хүрч ирэв.

….Эсвэл би тэгж бодсон байх. Энэ өрөөнд хүүхдийн уйлалдах чимээ цуурайтаж байлаа.

Би өргөстэй торыг хартал дотор хүүхэд болон өсвөр насны хагас хүмүүс дотор нь байв. Бүгд л маш зовлонтой харагдаж байлаа. Боолын худалдаачин намайг дагуулж явж байснаа гэнэт зогслоо.

“Энэ бол одоогоор миний санал болгож чадах хамгийн хямд боол, эрхмээ.”

Тэгээд 3 тор луу заалаа.

Эхнийхд нь эр хүн байсан бөгөөд, туулайн чихтэй, нэг гар нь сонин мурийсан байв. Тэр 20 орчимтой харагдаж байлаа. Тэр яг л толь бичиг дээрх боолыг яаж дүрсэлдэг, яг л тийм харагдаж байв.

Дараагийнх нь 10 орчимтой охин байв. Тэр итгэмээргүй туранхай бөгөөд түүний нүд нь айсан харагдаж байлаа. Бөгшүүлэн ханиалгах ажээ. Түүнд мөн нохойны шиг чих, мөн сүүл байлаа.

Гурав дахь торонд нүд нь хүн алах гэж буй мэт галзуугаар эргэлдэх гүрвэлэн хүн байв. Гүрвэл гэхээсээ илүү хүн шиг харагдаж байлаа.

“Баруун талаасаа: Генийн алдаатай Туулайн хүн, Сэтгэлзүйн өвчинтэй Доргон хүн, Холимог үүлдрийн Гүрвэлэн хүн.”

Тэгэхээр сүүлчийнх нь холимог үүлдрийнх байсан байх нь.

Тэд бүгд л ноцтой асуудалтай юм шиг санагдлаа.

“Танд  санал болгож чадах зүйлс энэ хэд л байна. Хэрвээ илүү доошоо болгоё гэвэл… Тэгэхээр…”

Боолын худалдаачин түргэхэн харцаа ард талын хана руу шилжүүлэв. Би ч түүнийг дагуулан харлаа.

Тэндээс маш холоос байсан ч, үхлийн үнэр үнэртэж байв. Энэхүү оршуулгын газрын мэт хүчтэй үнэр тэр зүгээс үнэртэж байв. Яг л өмхийрсөн зүйл мэт байв. Тэр зүг рүү харахад л өвчтэй болчих юм шиг мэдрэмж төрөв.

“Хэр үнэтэй вэ ?”

“Баруун талаасаа 25,30 40 мөнгөн зоос.”

“Түвшнүүд нь ?”

“5, 1 тэгээд 8”

Хүчирхэг тулаанч гэвэл гүрвэлэн хүн хамгийн сайн сонголт байв. Үнийн тухайд туулайн хүн хамгийн сайн сонголт. Бүгд л маш туранхай харагдаж байлаа.

Туулайн хүний нэг гар нь ажиллагаагүй болсон ч, бусад хэсэг нь зүгээр харагдаж байна. Тэд маш золгүй харагдаж байв….Гэхдээ асарт байсан бүгд л тийм байсан.

“Яагаад эд нар ийм чимээгүй байгаа юм ?”

“Яагаад гэвэл тэднийг чимээ гаргах болгонд шийтгэдэг учраас.”

“Ойлгомжтой.”

Тэгэхээр түүний харуулж байгаа бүхнийг сургах боломжтой юм болов уу? Гүрвэлэн залуу тулаанд болохоор байсан ч, бусад нь тийм санагдсангүй.

“Голынх нь яагаад ийм хямдхан байгаа юм ?”

Тэр охин үнэхээр айсан бөгөөд маш туранхай ч гэсэн харьцангуй энгийн охин шиг харагдаж байлаа.Түүний царай хөөрхөн ч биш, царай муутай ч биш яг л энгийн.

Хэдий тэр илбэнхэн хүн ч гэсэн хангалттай өндөр үнэ авахаар харагдаж байв.

“Тэр шөнө айх өвчинтэй. Түүнийг асрахад их ажил орно.”

“Тэгэхээр одоогоор чамд байгаа хамгийн сайн бараанууд энэ үү ?”

“Тэр хүнд ажилд сайн биш, бас түүний түвшин нь бага.”

Энэ үнэхээр зүгээр гэж үү ? Би бүрэн итгэлтэй биш байна.

Илбэнх охинтой харц тулгарлаа. Тэгээд түүний нүд рүү нь хараад, юу мэдэрч байгаагаа ойлгов.

Тийм ээ. Энэ зүйл бол надтай урвасан хүнтэй адилхан эмэгтэй хүн. Би түүний айдастай нүд рүү хараад түүнийг удирдахыг хүсэж буйгаа мэдрэв. Би зүгээр л Майнэг боол болгосон мэтээр төсөөлөхийг хүсэж байна. Хэрвээ тэр үхвэл, магадгүй намайг илүү дээрдүүлж магадгүй.

“Тэгэхээр, дунд байгааг нь авъя.”

“Гайхалтай сонголт байна, надад ч илүү дээр санагдах биз.”

Боолын худалдаачин нэг түлхүүр бий болгоод түүний торыг онгойлгов. Түүнийг гаргаад хүзүүнд нь хүзүүвч зүүлгэв. Охин архирах мэт авиа гаргалаа.

Түүнийг харахад айдсаасаа болж дагжин чичирч байсан нь миний сэтгэлийг хангах мэт санагдав. Би өөр эмэгтэйчүүдийг ийнхүү дагжин чичирч байгаагаар төсөөлтөл надад гайхалтай мэдрэмж төрөв.

Боолын худалдаачин охины хүзүүвчин дэхь гинжнээс татан бидний анх ирсэн гудамжинд авчрав. Тэрээр хэдэн хүмүүсыг дуудах үед дорхноо гарч ирлээ. Тэд дүүрэн бэхтэй мэт харагдах бортого барьжээ.

Тэд тавганд жаахныг дусаагаад над руу түлхэв.

“Баатар минь, хэдэн дусал цус өгнө үү. Тэгвэл бүртгэл баталгаажна, тэгээд тэр таных болно.”

“Ойлголоо.”

Би тонгоргоо гарган хуруугаа зүслээ. Тэгэх үед миний бамбай хариу үйлдэл үзүүлэхийг мэдэрсэн ч, хэн нэгэн над руу дайраагүй байсан учир цус гоожихыг зогсоосонгүй. Тулаанд ороогүй учир өөрөөр аяглаж буй бололтой.

Цус гоожихыг хүлээн, дараа нь таваг руу хэдэн дусал гоожууллаа.

Тэдгээр залуусын нэг нь бийр гаргаж ирэн тавганд дүрээд, охины цээжин дээр ид шидийн дүрс зурлаа.

“Гаххх, Ааааах!”

Охины цээжин дэх дүрс гэрэлтэж эхэлтэл, миний нэмэлт харааны дэлгэцэнд нэг дүрс анивчиж эхлэв.

Боол эзэмшлээ: ашиглах нөхцөлүүд:

Нэгэн нэмэлт цонх нээгдэн нөхцөлүүдийн тухай жагсаалт гарч ирэв.

Түргэхэн тэднийг гүйлгэж уншив. Унтаж байхад минь дайрах, эсвэл тиймэрхүү ар нуруунаас хутга шаасан үйлдлүүд хийвэл тэр дороо шийтгэгдэх аж.

Мөн боолын дэлгэцийн хажууд багийн гишүүн гэсэн хэсэг харагдаж байв.

Боол А. Би түүний нэрийг мэдэхгүй, үүнд дээр л ингэж бичсэн байв.

“Тэгэхээр одоо тэр чинийх, Баатар минь. Төлбөрөө өгнө үү.”

“Тэгэлгүй яахав.”

Би боолын худалдаачинд 31 мөнгөн зоос өгөв.

“Та хэтрүүлээд төлчихлөө, эрхмээ”

“Зан үйлийн төлбөр. Надаас аягүй өөр яаж ийж байгаад ахиад мөнгө салгах гэж байсан уу ?”

“….Та ч үнэхээр ухаалаг юмаа.”

Хэрвээ би урьдчилаад төлчихвөл, түүнд дараа нь элдэв юм ярихад хэцүү болно.

“ Маш сайн. Та намайг ядаргаатай асуудлаас минь чөлөөлж өглөө.”

Ерөнхийдөө, та энэ үйл бүхний төлөө хэр ихийг авдаг вэ?”

“Хаха, энэ бүхэн боолынхоо үнэнд багтдаг.”

“Мэдээж тийм биз.”

Түүнийг инээхэд нь би ч мөн дагаж инээв.”

“Та ч үнэхээр онцгой юмаа.”

“….”

“Би таныг ирээдүйд ахин олон удаа үйлчлүүлнэ байх гэж найдаж байна.”

“Тэгэлгүй яахав.”

Тэгээд тэндээс явахдаа, боолоо хамт явъя гэж дуудлаа.

Боол зовлонт царай гарган, араас минь дагалдав.

“Одоо тэгэхээр, нэрийг чинь сонсъё.”

“….Мммм…”

Тэр нүүрээ буруулаад, надад хариулсангүй.

Гэхдээ энэ нь тэнэг зүйл байлаа. Хэрвээ боол эзнийхээ үгэнд орохгүй бол шийтгүүлэх болно. Түүний шийтгэлийн хараал идэвхжив.

“Аааа…..аааа…”

Тэр маш их өвдсөн бололтой, цээжиндээ гараа тавиад ёолж байв.

“Алив ээ, чамайг хэн гэдэг вэ ?”

“Ра..Рафталиа… Ханиалгах! Ханиалгах!”

“Тэгэхээр Рафталиа байх нь. Алив явцгаая”

Тэр нэрээ хэлснийхээ дараа өвчин нь намдах шиг болов.

Түүний гараас нь хөтлөөд үргэлжлүүлэн ярилцсаар явлаа.

“….”

Тэр над руу харлаа. Тэр айсан харагдаж байв.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s