Breakers – 1

Орчуулагч Сэргэлэнг халуун дулаанаар хүлээн авья.

Солонгос Breakers зохиолын эхний ангийг уншигчид та бүхэн хүлээн авна уу.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Дараагийн


Бүлэг 1: Эхлэл #1

Хуучин кино, тоглоом, дуу тэр ч бүү хэл зохиол ч дахин шинэчлэгддэг.

Жоо Ин Гон буланд суун их сургуулийн шалгалтанд бэлдэн, гүнзгий амьсгаа авна.Түүний хар цүнхэнд өнөөдөр гарсан тоглоом байна.

Хөлөг баатрын домог шинэчилж хийсэн тоглоом, Хөлөг баатрын домог:Re

Энэ бол Жоо Ин Гонгийн дуртай тоглоом. Taro Soft компаны алдартай тоглоом бөгөөд шинэчлэгдсэн тоглоом хямдралтай үеэр гарна гэж хэн ч бодоогүй байв. Харин шинэчлэгдсэн тоглоом гэнэт гарч бүх хүмүүсийг шоконд оруулсан.

Энэ зүгээр ч нэг шинэчлэл биш. Тоглож болох баатруудын хэмжээ 2-12 болтлоо нэмэгдэж энгийн тоглоомноос VR( Virtual Reality) Rpg тоглоом болсон.

Ин-Гон хиймэл оюун ухаан сайтай төхөөрөмжийг ширтэж гүнзгий амьсгаа авч байлаа.

Тэр Хөлөг баатрын домгийг 10-аас ч илүү удаа дуусгаж байсан бөгөөд, түүнд мэдэхгүй баатар, онцгой хэрэгсэл, нууц газар гэж үгүй. Гэсэн ч энэ зүгээр нэг Баатрын домог тоглоом биш Баатрын домог:Re.

Ин-гон танилцуулгийг нь уншиж байгаадаа баяртай байлаа. Өдөр бүр тоглоомны сайтыг шалгадаг ч шинэ мэдээлэл тийм ч их байдаггүй. Гэсэн ч, жинхэнэ фенүүд жижиг зүйл дээр ч баярладаг.

Баатрын домгийн зохиолын хувьд хоёр тал гарах бөгөөд, хүн ба чөтгөрүүдийн талаар гардаг. Гол дүр нь сүмд өссөн Локе гэх хүмүүсийн талын баатар юм. Эсрэг талын дүр буюу чөтгөрийн хүү Зефир Рагнарос юм.

Тоглоомын хувьд бол ерөнхийдөө ижилхэн. Гол дүр нь тоглоомын ертөнцөөр аялаж түвшингээ ахиулан, хэрэгсэл цуглуулж өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бусадтай холбоо тогтооно.

Чөтгөрийн хааны хүү Зефирийн зорилго гэвэл хүний болон чөтгөрийн ертөнцийг нэгтгэн өөрөө хаан ширээнд нь суухыг санаархах юм. Харин Локегийн зорилго гэвэл Чөтгөрийн хааныг устгаж хүний ертөнцийг аврах явдал байлаа.

Баатрын домог:Re дээр тоглож болох дүрийн хэмжээ нэмэгдсэн нь нилээд том шинэчлэлтэй болсон. Чөтгөрийн талд бол ханхүү, гүнж байхаа сонгох боломжтой бөгөөд Зефирийн удам болно. Харин хүний хүн төрөлхтөний талд Локегийн нутгийн дүр эсвэл өөр олон үндэстний баатар болох боломжтой.

Шинэ дүрүүдийн талаарх шүүмж ч гарч, Ин-гон VR төхөөрөмж рүүгээ дөхлөө. Баатрын домог:Re амжилттай суулгалаа.

“Тэгэхээр, өнөөдөр 8 цаг тоглох уу даа?”

Ин-гон төхөөрөмжөө зүүн хэвтэхэл түүнийг гэрэл бүрхэн авлаа. Түүнийг нүдээ нээхэд тэр саравчинд сэрэв. Өрөө харанхуй байсан ч, хананд гарсан нүхнээс нарны хурц гэрэл тусаж байлаа. Ин-гонг орноосоо аяархан өндийв. Сэтгэл ханамж дүүрэн байсан болохоор тэр инээж байлаа. “Тэгэхээр, RPG( Role Playing Game буюу ертөнцөөр аялан түвшин ахиж хэрэгсэл цуглуулж тоглодог тоглоом) тоглоом бүр орон дээр сэрэх хэрэгтэй юм байхдаа. Хэдэнтээ толгойгоо дохиж үзсэний дараа, Ин-гон эргэн тойрноо ажиглав. Түүний уруул үнэхээр дур булаам ажээ.

“Ваа, энэ зураглал нь төгс биш гэж үү?”

Жижиг хэрэгслийг хүртэл их сайн дүрсэлжээ. Овоохой хүртэл жинхэнэ мэт л харагдаж байна. Орон дээрх хучлага хүртэл үнэхээр гайхалтай харагдаж байлаа. Гэсэн ч зарим зүйлс нь тийм ч төгс байсангүй. Энэ л технологийн хязгаар биз.

“Taro Soft харь гаригийн дайсан нэмсэн болов уу?”

Ин-гон үнэхээр жаргалтай байлаа. Тэр дөнгөж тоглож эхэлж байгаа ч бодит амьдрал дээрх шигээ юмсад хүрч үзлээ.

Тэр яг л тэнэг юм шиг харагдсан байх.

“Би орлоо шүү” хэмээн майханы гаднаас дуу гарлаа. Том биетэй хүн Ин-гоны өмнө зогсож байлаа.

“Оо”

Ин-гон гайхлаа.

Энэ залуу өргөн мөртэй, горилл шиг том гартай, ногоон арьстай бөгөөд хүнд баймааргүй зузаан уруултай ажээ. Фантаси(fantasy) төрлийн тоглоомонд орк байна гэдэг байдаг л зүйл. Ин-гон түүний өмнө гайхсан дүр үзүүлсэнгүй. Майханд байгаа зүйлс шиг орк ч гэсэн жинхэнэ мэт л харагдаж байлаа.

“Энэ бараг… бишээ, үнэхээр гайхалтай биш гэж үү?”

Хэрвээ түүний буланд жижиг газрын зураг болон цэсний товч байгаагүй бол жинхэнэ гэж андуурахаар байлаа.

“Юугаа ширтээв?” гэх орк ширүүн дуугаар асуухад Ин-гон огцом дуугаар

“Энэ дүрслэл ч гайхалтай юм аа.”

“Дүрслэл?” хэмээн орк толгойгоо гэлжийлгэн асуув. Ин-гонд үнэхээр гайхалтай байлаа.

“Аах, бид ярилцаж болох нь ээ?” Тоглоом бүтээгчид хиймэл оюун ухаан дээр сайн ажиллажээ. Орчин үед жинхэнэ мэт дүрслэл хийх боломжтой ч гэсэн ийм хэмжээний хиймэл оюун ухаан хийхэд үнэхээр хэцүү. Түүнчлэн, NPC(тоглоом доторх хиймэл оюун ухаантай тоглогчид заавар, даалгавар гэх зүйлийг өгдөг туслах дүрүүд)тэй ийм бодит мэт тоглоомон дотор яриа өрнүүлж байгаагүй. Асуултанд нь тохирох хариултыг л сонгож байжээ. Ин-гон оркод “ дүрслэл” хэмээх үг хэлсэн. Тэр юу ч хэлэхгүй байгаа нь түүний үгийн санд энэ үг байхгүй болохоор тэр биз гэхдээ үнэхээр гайхалтай байлаа.

“Taro Soft харь гаригийнхныг оруулж эхлээ юу?” “Тэд яагаад хэлээгүй юм?” “Энэ бас л нэг гэнэтийн бэлэг үү?” “Эсвэл маркетинг үү?”

“Хөөе, энэ түүнд ямар ч хамаагүй бололтой.”

Ин-гонд үнэхээр таалагдаж байлаа. Энэ тоглоом төсөөлснөөс ч гайхалтай болсон байлаа. Ин-гон оркд юу хэлэхээ бодож байлаа.

“Би жинхнээсээ хэлж байна.”

Орк үнэхээр жинхэнэ юм шиг харагдах боловч түүний амнаас үг унагах үнэхээр амаргүй ажээ. Эцэст нь тэр ярихаасаа өмнө нэлээн бодлоо.

“Хмм мм. Намайг Жоо Ин-гон гэдэг. Чамайг хэн гэдэг вэ?”

Тэр өөрийгөө танилцуулахдаа эвгүй байсан ч, нэрээ хэлсэнд нь баярлав.

Орк нүүрээ үрчийлгэн амандаа юм бувтнав. Тэр сайн сонсдоггүй ч энэ үнэхээр хараал шиг л санагдаж байлаа.

“Энэ новш, дахиад л Жоо Ин-гон гэх нэрнээс минь боллоо.”

Хиймэл оюун ухаан сайхан санаа боловч Ин-гонд таалагдсангүй. Үгүй ээ, зүгээр л орк биш хөөрхөн охин түүний өмнө гарч ирсэн бол таалагдах байсан биз. Шулам, шулам, шулам.

Гэсэн ч орк түүний нэрнээс болж нүүрээ үрчийлгээгүй байлаа. Орк толгойгоо маажин амандаа юм үглэсээр л байлаа.

“Би чамд өчигдөр хэлээгүй бил үү. Чиний нэр чинь ханхүү Шутра биш бил үү?” Шутра Игнус. Тэр бол Чөтгөрийн хааны ес дэх хүүхэд юм. Тэр бол 12 дүрүүдээс сонгож болох нэг байсан.

“Энэ надад нэг зүйлийг гэнэт сануулсан юм. Би дүрээ сонгоогүй байсан. Тоглож эхэлж байгаа хүн бүр чөтгөрөөс эхэлж байгаа юм байх даа?”

Ин-гон Баатрын түүх:Re тоглоомын түүхийг Баатрын түүхээс нь ялгах гэж хичээлээ. Тэр ханхүү хэдий ч сул дорой хүчгүй нэгэн билээ. Тэр яг л Гурван хаант улс тоглоомын Яан шиг л.

“Би гадаа хүлээж байя.”

Тэр оркыг Карак гэх бөгөөд уруулаа долоолно. Ин-гон Каракын дагзыг нь ширтэж байлаа.

“Би Шудрагаар эхлэхийг хүсэхгүй байна.” Тэр Шудрад дургүйдээ ингээгүй. Зүгээр л чөтгөрийн тал түүний хүссэн тал байгаагүйд л асуудал оршиж байлаа.

“Би дүрээ сольж болох уу?”

Баатрын домог: Re чинь Баатрын түүхийн дахин хийгдсэн хувилбар байтал ижил зүйл нэг ч алга. Анх эхлэхдээ л хэцүү дүрээр эхэлж байна.

“Taro Soft үнэхээр энэ дүрээр тоглоомоо эхлүүлэхээр зохиосон юм болов уу? Эсвэл тоглоомны ямар нэг алдаа юм болов уу?”

Хэрвээ энэ эхлэх дүр юм бол, Зефир Рагнарос эсвэл дайчин Локе гол дүр байхаа болих биш үү.

“Би тоглоомоо хадгалж гарчихаад заавар унших хэрэгтэй бололтой.”

Тоглоом өнөөдөр гарсан болохоор энэ дүрүүдийн талаар ямар нэг мэдээлэл байж л таараа. Хэрвээ энэ ямар нэг алдаа байвал Taro Soft мэдэгдэл хийсэн биз. Ин-гон буланд байрлах цэсэн дээр дарлаа. Түүний өмнө цагаан гэрэл цацарлаа.

[Нэр: Шутра Игнус]

[Нас: 14]

[Төрөл: Гандхарва]

[Мэргэжил: Гол дүр]

[Гоц зүйл: Ханхүү/ Хөлөг баатар]

[Түвшин: 1]

Хүч: 5

Оюун ухаан: 5

Шаламгай байдал: 5

Авьяас: 5

Тэсвэр: 5

Оюуны хүч: 5

Шидийн хүч: 5

Шившлэг: 5

“Яг л бодож байснаар. Үнэхээр хөөрхийлэлтэй үзүүлэлт байлаа.” Зүгээр л нэг тосгоны иргэн гэхэд л үзүүлэлт нь 10 байх байсан. Энэ үзүүлэлтүүд түүний настай л холбоотой байх.

Ханхүү яаж энгийн иргэнээс сул дорой байж болох юм бэ?

“Яаж яваад гол дүр болдог билээ? Энэ үнэхээр алдаа юм байхдаа?”

Ин-гон ярвайн дараагийн үзүүлэлтийн товчийг дарлаа.

“Айн?”

Тэнд ямар ч хадгалах товч алга. Ин-гон дахин дахин нягтлан харсан ч үнэхээр тийм товч байсангүй.

“Галзуу юм, энд тоглоомыг дуусгах товч алга байна.”

Ин-гон төхөөрөмжөө ашиглан гарах гэсэн боловч, нөлөө үзүүлсэнгүй. Төхөөрөмжний товчлуур тоглоомыг хүчээр унтраах ёстой ч ажиллахгүй байлаа.

“Тайвшир, тайвшир.”

Ин-гон гүнзгий амьсгаа аван хонь тоолж эхэллээ.

“ Хоёр боломж бий.”

Эхнийх нь, тэр энэ тоглоомонд гацсан байх боломжтой.

Taro Soft энэ тал дээр том алдаа гаргаж үхэлд ч хүргэхээр зүйл хийсэн байж болно. Олон тоглоом тоглож байсан туршлагаас үзвэл энэ л хамгийн боломжтой нь. Ин-гонд тийм ч муу байсангүй. Учир нь төхөөрөмжийг гаднаас нь салгаж аврагдах боломжтой. Гэсэн ч, Ин-гон бусад боломжийг бодож байлаа.

Гэхдээ энэ тоглоом бодит биш. Яг л зохиол, комик дээр гардаг шиг тоглоомын ертөнц рүү орсон байх. Галзуу сонсогдож байгаа л даа. Тэр олон тоглоом тоглож байсан болохоор үнэхээр хэлж мэдэхгүй. Ин-гонд ийм боломж бий.

“Учир нь энэ хэтэрхий бодит юм.”

Түүнийг тойрсон гэрэл л бодит гэж хэлэхэд болно.

Карак оркд өөрийн гэсэн зан авиртай. Ин-гон үүнийг өмнө хэлж байсан.

Ямар ч VR тоглоом байсан гэсэн энэ түвшин үнэхээр утгагүй. Тэр тоглоомонд хөлөрсөн байж болох уу?

Ин-гон үүнийг тоглоом төдий гэж бодсон ч энэ дүрслэл, хиймэл оюун ухаантай учир үгүй гэх газаргүй.

Тэр өөрийгөө харахаар шийдлээ. Хамгийн чухал мөч.

“ Би Солонгос хүн биш”

Тэр орктой юу ч бодолгүй ярилцаж байгаа ч тэд Солонгосоор ярилцахгүй байна. Энэ бол бидний ойлгохгүй сонин хэл. Ин-гон өмдөө тайлаад нүүрээ гараараа халхаллаа. Тэр өөрийгөө шууд харчихаж болохгүй шүү дээ. Тэр өөрийн доод хэсгээ хартал

“Тэнд унжуурга алга.”

Хөлөг баатрын домог: Re 17оос дээш насныханд зориулсан тоглоом боловч хуулиар тоглогчдод үзүүлж болохгүй зүйлс бий. Гэсэн ч, түүнд бүр юу ч байхгүй байлаа.

“Алив л дээ”

Ин-гон өмдөө өмсөөд орон дээр урамгүйхэн суулаа.

“Үгүй ээ, хэрвээ би тоглоомонд орсон бол дараагийн тоглоом яах болж байна! Эрогэ, эрогэ, эрогэ… новш!”

Ин-гон хонио тоолон төвлөрч байгаад ахиад л бодлоо

“Тийм ээ, ядаж би огре, орк шиг мангас дүр биш. Хэрвээ Хөлөг баатрын домгийн зохиолоор явбал тэр ханхүү хэвээрээ. Алтан халбага атгаж төрсөн.”

Олон бодол эргэлдэж байлаа.

Шудра тоглоомын хуудсан дээр танилцуулагдаж байсан бөгөөд царайлаг дүр. Тэр өөрийнхөө царайг харж чадаагүй ч түүний гар нь туранхай охин шиг цайвар арьстай байгааг бодоход царайнд ч бас өөрчлөлт орсон биз.

“Муугаар бодоход, хэрвээ би энд амьдравал би ханхүү. Тиймээ, муугүй шүү. Яг л сугалаанд хожсон юм шиг л болчихлоо. Би 14 нас руу буцаад үсэрчихлээ.”

Түүнд олон эерэг чанар бий. Тэр өөрийгөө удирдан биеэ хүчилсэн ч энэ түүний биед ч оюун санаад ч тайвшралыг авчирч чадахгүй байлаа. Гэхдээ сэтгэл хөөрлөөсөө болж олон зүйлс толгойд нь эргэж байлаа.

“Хөлөг баатрын домог дээр Шутрад юу тохиолдсон бол?”

Тэр бол гол дүрийн дайсан бөгөөд, Зефир түүнийг ялан чөтгөр болсон. Товчоор бол Шутра Зефирийн дайсан. Тэгэхээр, ойлгомжтой, тоглоомонд-

“ Аллагийн өдөр! Тоглолтын евент!”

Локе дайчин байсан үе гэхээр, Зефир чөтгөрийн хаан болох нь.

Аллагийн өдрөөр Зефир ах дүүсээ ялгалгүй алсан хүйтэн цуст чөтгөр.

“Тэр галзуу өөрийн тал ч бай дайсан ч бай бүгдийг нь алсан.”

Хэрвээ тэр зөв санаж байгаа бол Шутра нуугдаж байгаа. Зефир ертөнц даяар түүнийг хайж олох хүртэл.

“Зефир хэдэн настай байгаа бол?” Аллагийн өдөр хүртэл хэр их хугацаа үлдсэн бол?” Ямар ч хариулт алга. Яг одоо, түүнд их бага мэдээлэл байна. Тэр хаана байгаагаа ч сайн мэддэхгүй.

“ Наошу?”

Майханы гадаа хонх цохих сонсогдлоо. Ин-гон хацраа зөөлхөн алгадаж бослоо. Тэр энэ тоглоом эсвэл жинхэнэ ертөнц гэдгийг мэдэхгүй. Гэхдээ одоо үүнд санаа зовоод сууж байх цаг биш. Яг одоо бол түүнд мэдээлэл л чухал. Ин-гон сэтгэлээ чангалан майханаас гарлаа.


Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s