Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 11]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 11 – Хөшигний ард байсан эр

Түүний бүх биеийг нь хар хайрс бүрхэж, тохой болон өвдөгнөөс нь хар иртэй гадас цухуйн гарч ирлээ. Түүний нуруунаас тэр чигт нь иртэй гадас эгнэн гарч ирсэн байв. Мөн түүний нүд хар алтан өнгөтэй болсон байлаа. Тэрбээр хар алтан нүдээрээ хүйтэн ширтэх нь Ван Патерсонд хангалттай айдас төрүүлж байв.”Чи… Чи хэн бэ?” Ван Патерсон айсандаа хувхай цайсан байлаа. Эдгээр хэдэн үгийг хэлэхээсээ ч өмнө ам нь томоо нээгдсэн байв.”Би хэн бэ гэж үү?” Линлэйн хүйтэн харц Патерсон дээр тогтлоо.
”Шшрр, шшр”
Патерсоны бүх биеэс яс тарчигнах чимээ гарах бөгөөд, Линлэй түүнийг төмөр ташуур мэт сүүлээрээ үргэлжлүүлэн чангаана. Түүнийг хөдөлгөхгүй байгаа нь Патерсонд тэсэхүүе бэрх байлаа.Өвдөлт нь гарнаас нь бүхэл биед нь тарж эхэллээ. ”Чи өөр газраас ирсэн юм уу?” Патерсоны нүд айдсаар дүүрэн байлаа. Түүний хэлэх зүйл, мөн Линлэйн одоогийн төрхөөс нь үзвэл, Линлэйн хийсэн зүйлийг гагцхүү өөр газраас ирсэн өөр онцгой зүйл л хийж чадна. ”Линлэй, би чамаас гуйя, намайг өршөөгөөч, миний амийг өршөөгөөч. Би заавал нууцыг чинь хадгалах болно.”Линлэйн хар алтан харц түүнийг хөшөөх шиг болж, Патерсон амгалан байдлаа бүрэн алдлаа.”Амийг чинь өршөөх өө?” Линлэйн царайнд хүйтэн инээмсэглэл тодорлоо. ”Боломжгүй зүйл биш ээ. Надад чамаас асуух зүйл байна. 12 эсвэл 13 жилийн өмнө, чи хэдэн хүмүүс явуулж нэг эмэгтэйг хулгайлсан байхаа.” Патерсон гайхширлаа.Тэр 12, 13 жилийн өмнөх хэргийг санахыг хичээж байсан ч, тэр маш урт хугацаа байв. Хамгийн чухал нь… ”Линлэй, үгүй ээ, Ноён Линлэй, би… Би санахгүй байна.” Патерсон ухаан мэдрэлээ алдсан байдалтай хэллээ.”
Энэ их урт хугацааны өмнөх явдал, би таалагдсан эмэгтэйгээ бариулан эдлэндээ авчруулдаг байсан. Хэн нь болохыг мэдэх юм алга.”Линлэйн сэтгэл дэх алах хүсэл улам нэмэгдлээ.Энэ Патерсон үнэхээр эмэгтэйчүүдийг хулгайлдаг байжээ? Линлэйн царайнаас, Патерсон Линлэйн сэтгэл өөрчлөгдөж буйг мэдсэнгүй. Луун хувиралдаа бүрэн орсон Линлэй хүйтэн, сэтгэл хөдлөлгүй мөн аймшигтай төрхтэй харагдаж байв.”Төрөөд удаагүй, Гэрэлт сүмд мөргөл үйлдэж байсан эмэгтэйг, зочид буудалдаа эргэж ирсэнийх нь дараа.” Линлэй Патерсоныг хүйтнээр ширтэхэд. Түүнээс дуу гарсангүй.Линлэйн хэлэхийг сонсоод, Патерсоны бүхэл бие чангарлаа. Дараа нь Линлэйг гайхширсан байдалтай ширтлээ.”Чи одоо санав уу?” Линлэй хүйтнээр хэллээ. Мэдээж Патерсон одоо санаж байгаа. Тэрээр эдгээр жилүүдэд, дөнгөж төрсөн хоёрхон эмэгтэйг л хулгайлсан. Тэрбээр тэр хэргийг маш тод санаж байлаа. Ялангуяа 13 жилийн өмнөх нэг хэргийг нь. Тэр үед, тэр зүйлийг хий гэж тушаасан хүн үүнийг маш нууц гэдгийг сануулж байсан.”Би санахгүй байна.” Патерсон хэлэхдээ айсан байлаа.”Ноён Линлэй, би чамаас гуйя, намайг өршөөгөөч. Би үнэхээр мэдэхгүй юм байна. Чи андуурч.” Линлэйн хар алтан нүд гялтганан.”Чи үхэхийг хүсээ юу?” Линлэйн хоолой хүйтэн боллоо.”Ааа!” Линлэйн сүүл чангархад Патерсон аймшигтайгаар хашхирлаа. Энэ их шахалт Патерсоны бүх бие эсэргүүцнэ. ”Чччрр!” Ясны чимээ хэний ч зүрхийг үхүүлэхээр тачигнаж байв.Гэхдээ Линлэй Патерсон руу хүйтнээр ширтсэн хэвээр л байлаа.”Шшрр!””Ааа!”Патерсон эрүү шүүлтэнд чарлан, яс хугарах дуу хадна. Энэ даралтнаас болж түүний зүүн гарын яс хугарсан байв.”Муугүй шүү.” Линлэйн уруулаа багахан сэгсрээд. Инээмсэглэлээ.Гэхдээ Патерсонд инээдтэй байсангүй. Луун хувиралтайгаар, Линлэйн уруулаа багахан муруйлгах нь түүнийг илүү айдаст унагааж байлаа.”Та мэдэж байгаа байлгүй. Тулааны ки нь ихэвчлэн амин чухал эрхтнүүдий хамгаалдаг. Жаахан тулааны ки-гээр л та гараа хамгаалж байгаа. Үнэндээ, таны хугарсан гар чинь амь насаа алдах нөхцлөөс дор биш. Хэрэв эрхтнүүд чинь гэмтэх юм бол чи жинхнээсээ амиа алдана.” Линлэйн хоолой тайван байлаа.
Патерсонд тунч аргуу санагдана.Тэрбээр Линлэйг ийм аймшигтай гэж төсөөлөөгүй.”Санахгүй л байна уу?” Линлэй дахин асуулаа.Патерсон түүнд хариулахыг хүссэн ч, хэлчихвэл түүнийг хүлээж байгаа шийтгэлийг бодвол, тэр чичрэхээ больж чадахгүй байлаа. Түүний царай улам хөөрхийлөлтэй болж, чангаар хашхирлаа, ”Ноён Линлэй, чамаас гуйя, намайг битгий тамлаач. Би үнэхээр мэдэхгүй. Хэрэв намайг алсан ч, би юу ч мэдэхгүй хэвээрэй л байна шүү дээ.” Патерсон, Линлэй залуухан бас 13 жилийн өмнөх хэргийг үеэр юу болсон гэдгийг мэдэх арга түүнд байхгүй гэдэгт итгэж байв. Магадгүй, Линлэй ямар ч нарийн ширийн зүйлсийг мэдээгүй байх. Тэр шүдээ хавиран ярихаас татгалзаад, Линлэйг болих байх хэмээн найдна.”Ноён Линлэй, чамаас гуйя, энэ асуудлыг тодорхой шалгаж үзээч дээ.” Патерсон нулимс бөмбөрүүлэхэд, царайнд нь чин сэтгэлээсээ байгаа нь үзэгдэнэ.

Хэрэв тэр аавынхаа захидлыг уншаагүйсэн бол, эргэлзэх байсан байх.Патерсоныг ширтээд, Линлэйн уруул улам муруйж эхэллээ.Патерсоны зүрх гэнэтхэн хүйт даахыг мэдэрлээ.”Сайн байна. Гайхалтай.” Линлэйн төмөр ташуур мэт сүүл Патерсоны дэргэд ороонго хэлбэртэй байснаа. Гэнэтхэн, луугийн сүүл Патерсон руу шууд дайралт явуулахад, аймшигтайгаар чулуун шалан дээр буув. Аз болоход, Линлэй Патерсоны толгойруу биш хөл рүү эхэлж дайрчээ.Линлэйн луугийн сүүлний хүч үнэхээр их байв! Патерсоны хоёр хөл чулуун шалан дээр хугарсан байдалтай байна.”Лллрр.”Яс хугарах дуу Патерсонд аймшигтай өвчин шаналал авчирна.Патерсон өвдөглөхөд, цагаан яс нь түүний нүдэнд харагдах ба өмдийг нь хөл нь цоолон гарсан байлаа. Түүний баруун хөл, бүүр доор байдалд байх ба газар тэрийн шагайн эргэн тойрноо дахь өмдөө цусанд будсан байлаа.”Ааа! Ааа!” Патерсон хашхирч байлаа.Энэ түүнийг алахуйц хэмжээний өвдөлт байлаа. Гэсэн ч аз болоход, түүний тулааны ки эрхтнүүдийг нь хамгаалсан бөгөөд амь насанд нь халгүй байв.”Чөтгөр. Чөтгөр.” Патерсон түүний зүрх зогсолтгүй чичрэнэ. Тэр Линлэйн ашиглаж буй хүч маш их болохыг мэдэж байлаа. 7-р зэрэглэлийн дайчны хүчээр бол, туулны ки-гээрээ тэр эрхтэнүүдээ хамгаалж чадах ч, бүхэл биеэ хамгаалж бол чадахгүй.Патерсон үхэхийг хүсэхгүй байлаа.Хөл нь тахир дутуу болсоон?Асуудалгүй. Хангалттай мөнгө байвал, тэрээр Гэрэлт сүмийн 9-р зэрэглэлийн Амин шидтэнийг авчруулан ‘Амьдралын дуу’-г ашиглуулж болно. Тэр үхээгүй л бол, хэр ноцтой гэмтсэн байсан ч, эдгээж чадна!”Санав уу?” Хулгайлсан эмэгтэйгээ?” Линлэйн хоолой тайван байв. Гэхдээ Патерсоны зүрхэн дэх айдас улам л нэмэгдэж байв.”Саналаа, саналаа.” Патерсоны царайнаас хөлс цутгана. Өвдөлтөөс бус, айдсаас болж.Патерсон Линлэй хоёрыг энэ газар доорх нууц өрөөнд байхад, хэн ч гаднаас нь юу ч сонгож чадахгүй, хэр чанга хашхирсан ч. Хэн нэгэн яг гадаа нь, чулуун хаалганы эсрэг талд зогсвол, багахан сонсогдоно.Гэхдээ хэн энэ жижигхэн нууц өрөөний гадна талаас, чулуун хаалгыг чагнана гэж.Хэр чанга хашхирсан ч, хэн ч мэдэхгүй.”Хэрэв чи эртхэн хэлсэн бол, ингэж зовохгүй байх байсан юм?” Линлэй хар алтан нүдээрээ Патерсонг тайван гэгч нь ширтэнэ. ”Ярь. Юу болсныг надад тайлбарла.”Патерсон яаравчлан толгой дохилоо. ”Ноён Линлэй, тэр жил, тэр эмэгтэй туйлын үзэсгэлэнтэй байсан. Би гайхширч, эмэгтэйг хулгайлуулан өөрийн гэртээ авчруулсан. Би түүнтэй унтахыг хүссэн ч, тэр эмэгтэй хэтэрхий зөрүүд байсан. Тэгээд тэр чулуун хананд толгойгоо саван амиа хоролсон.”Тэр ярьж байхдаа, Линлэй руу харлаа.Патерсоны итгэж байсан зүйл нь, тэр эмэгтэйд чухамдаа юу болсон талаар мэдэх хүн тун цөөхөн. Мөн Линлэйд ч гэсэн ямар ч таамаг байхгүй гэдэг байв. ”Худалч!”Линлэй уурслаа. Хар алтан нүд нь удаанаар улайн. Лууны сүүлээ ашиглан, Патерсонг өмнөө авчраад. Линлэй Патерсоны өөдөөс хүйтнээр ширтлээ.Линлэйд шахуулж байхдаа, түүний хар хайрс болон духан дээрх эврийг нь хараад, Патерсоны айдас улам нэмэгдлээ.”Би худлаа хэлээгүй!” Патерсон яаравчлан хэллээ.Линлэйн гар, хэдийнээ Луун хувирлаар сарвуу болсон байх ба гэнэтхэн Патерсоны нүүрэн дээр цохилт ирлээ.”Түпп!” Патерсоны нүүрнээс таван мах тасарч, цус олгойдлоо. Аз болоход, Линлэй түүнийг алах гэсэнгүй. Эс бөгөөс, энэ дайралтанд Патерсоны тархи нунтаг болтлоо бяцрах байсан.”Ннхх… ннхх..” Патерсоны хоолой өвдөлтөөсөө болж өөрчлөгдсөн байлаа.Линлэй Патерсон руу ширтэнэ. ”Патерсон, анхааралтай сонс. Би болсон зүйлийн талаар мэднэ, надад худлаа яриагүй чинь дээр шүү. Эс бөгөөс, чиний тарчлаанд хязгаар үгүй байх болно шүү. Чамд гэж хэлэхэд. Чиний хулгайлсан эмэгтэй миний ээж байсан юм!””Ээж ээ?” Патерсон цочирдон, энэ мөчид хамаг өвдөлтөө мартлаа.”Би тэр өдөр ээжид минь юу болсныг мэднэ, бас энэ хугацаанд мөрдлөгө хийсэн. Тиймээс, худлаа яриагүй чинь дээр шүү. Үгүй бол… чи үхэх болно.” Линлэйн хоолой улам хүйтэн боллоо.Үнэндээ, Патерсон хэлсэн хэлээгүй үхнэ.Линлэйн аавыг Патерсоны хүмүүс хүндээр шархдуулсан болохоор л аав нь үхсэн. Патерсон Линлэйн аавыг алуулахаар хүн явуулсан гэдгээ хараахан мэдэхгүй байгаа. Хэрэв мэдвэл… магадгүй Патерсон өөр хариу үйлдэл үзүүлэх байх.”Надад хэл. Хэнд миний ээжийг өгсөн?” Линлэй Патерсонг ширтлээ.”Чи мэдэж байсан юм уу?” Патерсоны царай цонхийв.Линлэй үнэндээ тэр эмэгтэйг өөр хүнд өгсөн гэдгийг нь мэдэж байлаа.”Надад түүний нэрийг хэл, гэхдээ худлаа ярих хэрэггүй шүү. Хэрэв худлаа хэлэх гэвэл, би чиний амьдарлыг үхлээс ч доор болгоно.” Линлэйн хоолой дахин тайван боллоо.Патерсон хэсэг эргэлзээд.”Чамд хэллээ гээд ямар ч ашиггүй. Чи түүнийг алж чадахгүй.” Патерсон сул дуугаар хэллээ.”Алж чадахгүй ээ?” Линлэй Патерсонг хүйтнээр ширтээд. ”Патерсон, намайг сонс. Чи зүгээр л надад тэр хүн хэн болохыг хэл. Чамд миний түүнийг алж чадах эсэхэд санаа зовох шаардлага байхгүй. Чамайг миний жинхэнэ чадварын түвшинг мэднэ гэж бодож байна?”Түүний хэлэхийг сонсоод, Патерсон нууцхан хүлээн зөвшөөрлөө.

Түүний өмнө байх Линлэй маш аймшигтай байлаа. Линлэйн өмнөн үзүүлсэн хүч түүнийг хэдийнээ үнэмлэхүй гоц ухаантан гэдгийг нотолсон. Гэсэн хэдий ч, Линлэйн жинхэнэ хүч 7-р зэрэглэлийн дайчинг хол хаясан. Линлэйн өмнө, тэрэнд ямар ч эсэргүүцэх чадвар байсангүй.Патерсон оюун санаандаа галзуу мэт тооцоолж эхэллээ.Линлэй түүнийг шавдуулахгүй байх бөгөөд, гагцхүү хар алтан нүдээрээ л ширтэж байлаа.Удаан хугацааны турш бодож тунгаасны эцэст, Патерсон шүдээ хавираад Линлэй рүү харлаа. ”Линлэй, би чамд түүнийг хэн болохыг хэлье, гэхдээ намайг чамд хэлсэн гэдгийг хэн ч мэдэхгүй гэдгийг батлан даах ёстой! Мөн намайг алахгүй гэж амла.”Линлэйн царай хүйтэн хэвээрээ. ”Болж байна. Чамайг надад хэлсэн гэдгийг хэн ч мэдэхгүй гэдгийг батлан даая. Бас чамайг алахгүй.”Одоо Патерсон зөвхөн нууцханаар амьсгалаа гаргана.”Арван хоёр жилийн өмнө, нэгэн удаа, Фэнлай-ийн хааны удмын гишүүд Гэрэлт сүмд зочилхоор явсан юм. Тэр үед, Гэрэлт сүмд бид танай ээжийг олж харсан юм. Дараа нь би танай ээжийг хулгайлуулахаар хүн явуулсан.” Патерсоныг хэлээд, ”Гэхдээ энэ миний санаа байгаагүй. Би өөр хүнээс тушаал авсан байсан юм.””Хэнээс?” Линлэй асуулаа.Патерсон Линлэй рүү хараад. Удаан гэгч нь, ”Ах маань надад тушаал өгсөн. Фэнлай хаант улсын удирдагч, Клайд хаан.””Клайд?” Линлэй гайхаж орхив.Фэнлай хаант улсын бахархал, Алтан арслан Клайд уу? Тэр 9-р зэрэглэлийн дайчин Клайд уу?”Тийм ээ. Клайд байсан.” гэж хэлээд. ”Гэхдээ би Клайд танай ээжийг их өндрөөр үнэлэж байгааг мэдсэн. Тэр надад юу ч болж байсан мэдээлэл гадагшлуулж болохгүй гэсэн, үхэх байлаа ч гэсэн.”Линлэй Патерсон руу харлаа.”Тэр үнэнийг хэлж байна.” Делин Кевоте-ийн хоолой Линлэй оюун санаанд сонсдлоо. ”Би түүний сүнс чичирхийлхийг мэдэрч байна.”Линлэй түүний бодлыг ойлголоо.Патерсон Линлэй рүү гуйсан байртай хараад. ”Линлэй, миний амийг өршөөх үү? Би өнөөдөр болсон зүйлийг хэнд ч хэлэхгүй гэдгээ тангаргалж байна.” Патерсоны нүд итгэл найдвараар дүүрэн байлаа.”Болно оо. Би чамд амалсан.” Линлэй лууны сүүлээ сулаллаа.Патерсоны бие шалан дээр уналаа. Патерсоны царай баяр хөөртэй байх бөгөөд Линлэй рүү талархалаар дүүрэн харж байв.Энэ мөчид, хар үсэрхэг зүйл гялс хийхэд.”Шшрр.”Бяцхан сүүдрийн хулгана, Бэбэ, Патерсоны хүзүүг хазлаа. Патерсон Бэбэ рүү ширтлээ. Тэр үхлийн хаалганаас зугтааж чадсан ч, тэрээр одоо хэдийнээ Доод ертөнцийн дуудлагыг мэдэрч байв. Патерсон бяцхан Сүүдрийн хулгана бол үргэлж Линлэй мөрөн дээр сууж байдаг зүйл гэдгийг нь мэдэж байлаа.Үл итгэсэн байртай, Патерсон Линлэй рүү ширтэхэд.”Би чамайг алахгүй гэж хэлсэн. Гэхдээ миний шидэт араатан чамайг алахгүй гэж хэлээгүй.” Линлэй Патерсон руу хүйтнээр харахад, Патерсоны хоолойноос цус олгойдож байлаа. ”Би чамд өөр зүйл хэлье. Хэдэн сарын өмнө, чиний Вангийн эдлэнд нэг эр нууцаар орсон. Дараа нь, чи тэр эрийг алуулахаар хүмүүсээ илгээсэн. Харин тэр эр бол… Миний аав!”

 


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s