Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 8

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын 8-р хэсэг.
Энэ долоо хоногийн үнэгүй (2/3) хэсэг.
Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн явуулсан гэдгээ 95585838 утас руу мэдэгдэнэ үү. Орчуулагч Ариунбилэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 8: Сүйрсэн нэр хүнд

Нэг долоо хоног өнгөрөв. Цайзтай нэлээд ойрхон байрлав.

“Хээе, Бамбайтай Залуу.”

“Юу ?!”

Зэвсгийн дэлгүүрийн эзэн залуу байв. Хот дундуур намайг дотуур хувцастайгаа явж байхад, тэр намайг хараад дуудлаа.

Өмнө нь түүний дэлгүүрээр орж байсан ч гэсэн одоо тэр юу хүссэн юм бол ?

“Би чамайг найзынхаа давуу талыг ашиглахыг оролдсон гэж дууллаа. Наашаа хүрээд ир чамд нударганы амт үзүүлье.”

Тэр яг л намайг сонсох ямар ч бодолгүй байгаа нь илт байв. Үзэн ядалт нүүрэн дээр нь илрэх бөгөөд, гараа чулуу мэт зангиджээ.

“Чи ч гэсэн үү ?!”

Хэн ч намайг сонсохыг хүсэхгүй байна. Хэн ч надад итгэдэггүй. Би өөр ертөнцөөс ирсэн болохоор энэ улсын ердийн зүйлс нь ч надад нууцлаг байсан. Хэдий тийм ч би эмэгтэй хүнд хүч хэрэглэхээр төрлийн хүн яагаад ч биш.

Ааагх… Энэ бүхэн намайг алж байна. Зэвсгийн дэлгүүрийн эзэн хүртэл Майнэтэй адилхан харагдаж эхлэв

Би түүнийг нэг хүчтэй цохиод алж чадах байх. Би ч гэсэн гараа зангидав. Тэгээд түүн рүү ширтлээ.

“…Чи…”

“Юу ? Намайг цохих гээгүй юм уу ?”

Түүний гар нь тэнийчихсэн, огтхон ч уурласан шинжтэй харагдсангүй.

“Ммм….тэгэхээр, хамаа алга.”

“Баярлалаа.”

Яг үүний дараанаас хэдийгээр би сул дорой ч, уулзсан хүн болгоноо цохиж чадах байх гэж бодов.

Гэхдээ өөрийгөө зогсоолоо. Тэглээ гээд ямар сайн зүйл болох юм бэ? Би  өөрийгөө хөгжүүлж, мөнгө олоход анхаарах хэрэгтэй. Хэрвээ өөрийнхөө уурыг Бөмбөлгөн мангасуудад гаргавал ядаж л надад бага ч гэсэн тустай биз.

“Түр хүлээгээрэй !”

“Юу?!”

Би өвсөн нуга руу явахаар зэхэн, хотын үүдэнд зогсож байтал зэвсгийн дэлгүүрийн эзэн залуу намайг ахин дуудлаа. Түүн рүү хартал, над руу жижигхэн ууттай юм шидэв.

“Чи ийм хувцастай явж болохгүй ээ. Ядаж энийг авчих.”

Ууттайг үзэв. Дотор нь хөө тортог болсон нөмрөг болон хямдхан хувцаснууд байв.

“Эд нар чинь ямар үнэтэй вэ ?”

“Таван хүрэл зоос хавьцаа. Зүгээр л дараа нь өгөхөд болно.”

“Ойлголоо. Мөнгийг чинь аль болох түргэн өгөхийг хичээнэ ээ.”

Үнэндээ би дотуур хувцастайгаа явахаас санаа зовж эхлээд байсан юм.

“Мөнгө авчирхыг чинь хүлээж байя.”

“Мэдээж чи тэгнэ л дээ.”

Би нөмрөгөө нөмрөөд, хувцсаа солиод зүлгэн нуга руу явахад бэлэн боллоо.

Би энэ хэсэгт суурилан, бөмбөлгөн мангасуудыг агнахаар шийдлээ.

“Аааргхххххх!”

Нэгийг нь агнахад 5 минут зарцуулж байсан ч, тэд намайг гэмтээж чадахгүй учраас цаг л өнгөрөөхөөс өөр зүйлгүй байлаа.

Өдрийн ихэнх өдрийг ан хийхэд зориулж, нэлээд их Бөмбөлгөн мангасын арьстай боллоо.

ТҮВШИН АХИЛАА!

ТҮВШИН ХОЁР БОЛЛОО.

Улбар Шар Бамбай: Нөхцөл хангагдсан

Шар Бамбай: Нөхцөл хангагдсан.\

Тэгээд өдрийг өөрийн зааврыг уншихад зарцуулав.

Нар тонгойж эхлэх үед өөрийнхөө өлссөнийг анзаарав. Тэгээд хот руу буцан ангаас олсон зүйлсээ зарахаар нэгэн дэлгүүр лүү яарлаа.

Нэгэн лухгар эр буланд зогсож байв. Намайг хараад жуумалзан буйг мэдрэв. Намайг үл тоох гэж байгаа бололтой.

Ахин нэг ангийнхаа олзыг зарж буй үйлчлүүлэгч байсан бөгөөд, тэдний дунд миний харснаар Бөмбөлгөн мангасын арьс ч байв.

“Тиймээ. Хоёр арьсыг нэг хүрэл зоос гэвэл яаж байна”

Тэд Бөмбөлгөн мангасын арьсны үнийг тохирч буй бололтой.

Тэгэхээр хоёр арьсанд ердөө л ганцхан хүрэл зоос…

“Болгооно уу.”

“Маш их баярлалаа.”

Үйлчлүүлэгч дэлгүүрээс гаран, би ганцаараа үлдэв.

“Сайн уу,Би өөрийнхөө ангийн олзыг авчирлаа. Худалдаж авна байх гэж найдаж байна, Хэхэ.”

“Тавтай морил, Тавтай морил.”

Намайг өөрийнх нь хөхөрч байхыг нь сонсохгүй гэж бодсон юм байхдаа ?

“Тэгэхээр чамд бөмбөлгөн мангасын арьс байгаа юм байна тийм үү ? Арван арьс тутамд  нэг хүрэл зоос байвал яаж байна ?”

Тав дахин бага үнэ ?! Тэр өөрийнхөө хөлийг л ширтээд байсан.

“Саяны хүнд хоёр арьс тутамд нэг зоосоор өгсөн биз дээ ?”

“Би тэгсэн гэж үү ? Санадаггүй ээ…”

“Тэгэхээр,” гэж би хэлээд, түүнийг заамдаж аваад өөр лүүгээ татав.

“Юу хийж байна аа чи ?”

“Надаас энийг худалдаж ав. Тэр амьд хэвээрээ, бас хүчирхэг шүү.”

Миний нөмөргөн доор улбар шар бөмбөлгөн мангас нуугдсан байсан бөгөөд, миний мөрийг амтархан хазсаар байв. Би түүнийг нөмөргөн доороосоо гаргаад дэлгүүрийн эзний царайн дээр тулгатал тэрээр түүний хамрыг хазахаар оролдов.

“ААХХХХХХ!”

Тэрээр хашхиран шалан дээгүүр өнхөрч эхлэв. Бөмбөлгөн мангасыг түүнээс салгаад, ахиад заамдан авав.

“Би энэ жижиг залуусыг олсон газар нь буцааж тавих уу эсвэл танд үлдээгээд явах уу ?”

Би нөмрөгөө сөхөн ахиад таван бөмбөлгөн мангас байгааг харуулав. Тэднийг намайг гэмтээж чадахгүй ойлгосон болохоор тэднийг авч яван хэрэгтэй үед хүмүүсийг сүрдүүлэхээр ашиглая хэмээн шийдсэн юм.

Энэ ухаалаг төлөвлөгөө байсан болохоор одоо хэрэгжүүлж байгаа билээ.  Энэ надад хэн нэгэнтэй хэлэлцээр хийхэд туслах байх. Мөн түүнчлэн надад дайрах хүч байхгүй учраас эдгээрийн ашиглалгүй хүн сүрдүүлэх боломжгүй байлаа.

Мэдээж энэ залуу ойлгож байгаа. Бөмбөлгөн мангасуудыг энд үлдээвэл түүнээс зөвхөн яс л үлдэнэ гэдгийг.

“Би их юм хүсээгүй, зүгээр л шударга үнээр авахыг шаардаж байна. Зах зээлийн үнээр л тохиролцоо хийх болно.”

“Гэхдээ энэ улс…”

“Баатрыг өөрийнхөө шударга үнээр хуурахыг оролддог худалдаачид юу тохиолдоно гэж ?”

Яг үнэн. Худалдаачид өөрсдийнхөө хүлээсэн итгэл найдвар маш чухал. Хэрвээ тэр өөр ямар нэгэн адал явдал эрэгчдэд ингэж хандах юм бол үүдэн шүдээ хуга цохиулах нь мэдээж. Түүн дээр ямар ч үйлчлүүлэгч ирэхээ больж ч магадгүй.

“Аагхх…”

“Гэхдээ заавал тийм байх албагүй. Хэрвээ надаас тогтмол юм худалдаж авах юм бол зах зээлийн үнээс хямдаар өгч болно шүү дээ.”

“Үнэндээ, Би татгалзмаар л байна. Гэхдээ Бизнест нүгэл гэсэн зүйл байхгүй.”

Худалдагч хэзээ ч бууж өгөхгүй мэт байсан ч эцэст нь түүнийг ятган өөрийн ангийн олзыг зарахаар боллоо.

“Миний тухай бусдад юу ч гэсэн болно. Тэд нарт намайг зальтай худалдаачдыг өөрийн бөмбөлгөн мангастайгаа хамт шийтгэнэ гэж ярь.”

“Мэдээж, хамаа алга. Чи ч жинхэнэ үйлчлүүлэгч юмаа ?”

Өөрийнхөө олзоор мөнгөө солиод, зэвсгийн дэлгүүр лүү буцан эзэнд нь хувцасных нь мөнгийг эргүүлэн өгч эцэст нь зоогийн газар луу хоол идэхээр явав.

Хоол, яг л ямар ч амтгүй мэт санагдав.

Яг л ямар ч амтгүй бохь зажилж байгаа юм шиг байв. Эхэндээ хэн нэгэн надаар тоглоод байна гэж бодсон ч, асуудал надад байгааг ухаарав.

Хаана байрлах вэ ? Би мөнгөгүй учраас зүлэгт нуга руу очиж унтлаа. Бөмбөлгүүд намайг гэмтээж чадахгүй учир надад ямар ч асуудал байсангүй.

Намайг сэрэх үед би бөмбөлгөөр хучигдчихсан байв. Энэ яг л Төвдийн тэнгэрийн оршуулга шиг байв. (Төвдэд нас барагсдаа тасдан тасанд өгч идүүлдэг уламжлал бий. Ингэснээр тэнгэрт гарч буй хэмээн үздэг байна. Орч.) Намайг өвтгөөгүй ч гэсэн нэг нэгээр нь салгах гэж их зүдрэв.

Гэнэтхэн надад нэгэн санаа орж ирэв. Би тэднийг бүхэл өдөржингөө агнахгүйгээр мөнгө олж чадах юм байна.

Эхний хийх зүйл бол бөмбөлгөн мангасын арьснаас өөр зүйлс олж авах бөгөөд, тэднийг заран ашиг олж чадна. Зүлэгт нугад эмийн ургамлууд ихээр ургасан байсан бөгөөд, эмийн ургамлын дэлгүүрт тэднийг харж байсан учир хэрвээ түүчих юм бол зарж чадна гэдэгтээ итгэлтэй байв.

Зүлэгт нугаар өөрийн хайж буй өвсөө олтлоо хэсэг явав. Олсны дараахан гэнэт бамбай минь хариу үйлдэл үзүүлж эхэллээ. Өвсийг түүтэл бамбай маань өөртөө шингээчихэв.

Навчин Бамбай: нөхцөл хангагдлаа

Энийг хараад зэвсгийн жагсаалтаа ойрд хараагүй болохоо санав. Зэвсгийн жагсаалтаа гарган анивчиж буй бамбайны дүрсэнд анхаарлаа хандуулав.

Жижиг Бамбай: чадвар нээгдлээ: хамгаалалтын оноо 3

Улбар шар Бамбай: чадвар хаалттай:

Олж авах бонус: хамгаалалт оноо 2

Шар Бамбай: чадвар хаалттай

Олж авах бонус: хамгаалалт оноо 2

Навчин Бамбай: чадвар хаалттай

Олж авах бонус: шингээх чадвар 1

Би тэгээд тусламжийн цэсийг харахаар шийдэв.

Зэвсгийн түвшинг нэмэгдүүлэх болон Чадвар нээх:

Зэвсгийн түвшин ахина гэдэг нь одоогийн эзэмшиж буй Домогт Зэвсэг чинь өөрийн хэлбэр төрхөө өөрчилнө гэсэн үг. Хэрвээ зэвсгээ гартаа бариад ямар болоосой гэж хүсэж байгаагаа төсөөлбөл, зэвсэг чинь яг тийм хувиралд орно. Зэвсгийн чадвар гэдэг нь олж авсан хэрэгслүүдийг ашиглаж нээж буй чадваруудтай хамаатай. Нэг нээгдсэн бонус чадвар хэзээ ч алга болохгүй.

Бонус олж авах:

Олж авах бонус гэдэг нь зэвсгийг ашиглаж байх үед ашиглаж боломжтой чадварууд юм. Хэрвээ зэвсэг ‘Агаарын сүйрэлт довтолгоо’ чадварыг нээсэн бол, зэвсгийг эзэмшиж буй бүх л хугацааны туршид үүнийг ашиглах боломжтой. Хэрвээ зэвсэг ‘Дайралтын хүч 3-аар нэмэх’ бонустай болбол, зэвсгийг эзэмшиж байх үед хэрэглэгчийн дайрах чадвар 3-аар нэмэгдэнэ.

Ойлголоо. Тэгэхээр чадварууд нээгдсэн үед өөр зэвсэгтэй байсан ашиглаж чадах нь.

Дайсантайгаа тулалдах үед олж авсан туршлага хэрэгслийн чинь түвшинг ихэсгэх болно.

Энэ тоглоом яг л видео тоглоом шиг юм.

Энэ бүхэнд бага зэрэг уур хүрсэн ч, Өвсөн бамбайны бонус нь сонирхлыг минь татав.

“Шингээх чадвар 1-ээр ихсэх”

Энэ нь магадгүй намайг эд зүйлс цуглуулах үед бонус оноо шингээхэд туслах байх.

Тэр үед надад ямар ч мөнгө байхгүй байлаа. Тэр нь би хамгийн бага хүчин чармайлтаар, хамгийн сайн чанарын зүйлс олж зарах хэрэгтэй гэсэн үг байв. Би бамбайгаа Өвсөн бамбай болгон солив.

Гэтэл түргэн зуурын салхи салхилаад, гарт минь байсан бамбай өөрчлөгдлөө. Бамбай минь яг л навч шиг ногоон өнгөтэй болсон байв.

Миний хамгаалалтын үзүүлэлтүүд маань багасаагүй байв. Өмнөх бамбай минь арай муу санагдаж эхлэв. Өөрийнхөө таамаглалыг батлахаар нэгэн бөөн ургасан өвс рүү хүрэв.

Блииййп!

Нэгэн аятайхан чимээ гарч, өвс амархаан сугараад ирэв.

Багц өвснөөс бүдэгхэн гэрэл гарч байв.

Шингээлт +1

Аэло: сайн чанартай: шарх эмчлэхэд зориулахад эмчилгээний ургамал

Өөрчлөлтийн дүрс гарч ирэв.

Тэгэхээр түргэн хугацаанд ийнхүү тайлбар авах нь сайхан юм.

Би тэгээд өдрийн үлдсэн хугацаанд яван, өвс түүж цүнхээ дүүргэхэд зарцуулав. Навчит Бамбай руу шилжин, шингээх бонусыг идэвхжүүлснээс хойш бүх л өдөржингөө өвс түүв. Тийм ч учраас цаг өнгөрснийг анзаараагүй биз.

Бусад жижиг Бамбайнуудын олж авах чадварууд ч мөн нээгдэв.

Хот руу буцаад өөрийнхөө түүсэн эмийн ургамлуудаа зарахаар оролдлоо.

“Маш гайхалтай хэлбэртэй юм. Хаанаас түүсэн бэ ?”

“Хотын гаднах зүлэгт нугаас. Тэнд ургадагийг мэдэхгүй гэж үү ?”

“Би мэднэ. Гэхдээ ийм сайн чанартай эд ургахыг харж байсангүй. Би зөвхөн хэрэггүй зүйлс л ургадаг гэж бодсон.”

Бид хэсэг ярилцсан бөгөөд эцэст нь тэр надаас худалдаж авахаар болов. Миний өвс 1 мөнгөн зоос, 50 хүрэл зоосны үнэ хүрсэн нь миний өмнөх худалдаануудаас хамаагүй ашигтай байлаа. Шинэ амжилт тогтоов.

Тэгээд зоогийн газар хямдхан оройн хоол аван хооллов. Намайг идэж байхад ганц хоёр хүн надаас өөрсдийнх нь багт орохыг асуув. Харамсалтай нь тэд бүгд нэр хүнд муутай мэт харагдаж байв. Сүүлдээ тэдний ядаргаатай байдал уурыг минь хүргэв.

Тэр өдрөөс  хойш, миний идсэн бүх хоолноос ямар ч амт амтагдсангүй.

“Би Чиний багт оръё, Бамбайт Баатар минь,” хэмээн өөрийгөө их зүйлд бодсон хүмүүс хэлсээр байв.

Үнэндээ, надад энэ үед хэн нэгэнтэй баг болох талаарх бодол огт байсангүй. Мөн тэднийг харах болгонд Майнэг санаанд орж байв. Зүгээр л тэднийг харахад миний уур хүрч байв.

“Тайван. Эхлээд хүмүүсийг багтаа авах ярилцъя.”

“Мммм за.”

Тайван бай, тайван бай. Хэрвээ чи одоо буцах юм бол, эдгээр залуус чамайг хаана ч явсан дагах болно.

“Тэгэхээр, багт авах эсэх нь өөрийн чинь гүйцэтгэлээс хамаарах болно. Ойлгосон уу ?”

“Үгүй ээ.”

Бурхан минь, Эд нарыг шанаадаад унагааж болдог ч болоосой.

“Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, бид аялж байхдаа тодорхой хэмжээний олз олно, тийм биз ? Хэрвээ 100 мөнгөн зоос оллоо гэж бодвол, би  үүний нэлээдийг нь авна, хамгийн багадаа 40 хувь. Тэгээд үлдсэнийг нь та нарын дунд хийсэн гүйцэтгэсний чинь дагуу хуваарилна. Хэрвээ өдөржингөө зүгээр л зогссон бол чи юу ч авахгүй. Та нарын хэр их авах нь миний шийдвэрээс хамаарна.”

“Новш гэж! Чи тэгээд өөрийгөө өөрийнхөө хүссэнээр авч болно гэх гээд байна уу?”

Энэ улсын хүмүүс ямархуу гэдгийг нь хардаа ?

“Гэхдээ чи өөрийнхөө зүйлийг хийвэл, чи шагнуулна. Ойлгосон уу ? Чи өөрийнхөө ажлыг хийх ёстой.”

“Тэгэхээр ойлгомжтой. Болж байна. Явж хэрэгсэл худалдаж авцгаая.”

“Та нар өөрсдийн хэрэгслээ өөрсдөө авах болно. Та нарт яагаад анхаарах ёстой гэсэн шалтгаан би олж харахгүй байгаа учир. Өөрсдөө санаа тавьцгаа.”

“Пфффф”

Яг л миний төсөөлж байсан зүйл. Өөрийнх нь хэрэгслийг би авч өгсөн ч тэр бүх л цагийн туршид халхайн хэвтэх байсан. Эцэст нь зугтаагаад намайг хүнд байдалд оруулж, өөрийнхөө хэрэгслийг зарж мөнгө олно. Эдгээр заваан хүмүүсийн жинхэнэ зорилго. Тэдэнд Майнэгаас ялгараад байх зүйл байхгүй.

“Ойлголоо. Зүгээр жаахан мөнгө өгчих.”

“Хүүе, бөмбөлгөн мангас энд юу хийж байдаг билээ ?”

Би нөмөргөн доороос бөмбөлгөн мангас гаргаж ирэн түүний нүүрийг хазуулсан байлаа.

“Яааая! ААААА!”

Хүмүүс уурласандаа дэлбэрэх шахаж байлаа. Би зоогийн газарт бөмбөлгөн мангас авчирсан, гэхдээ хэнд хамаатай юм ? Хашхирч буй эрээс бөмбөлгөн мангасыг салган ширээн дээр идсэн хоолны мөнгийг үлдээгээд явлаа.

Энэ дэлхий дээр сайн хүн огт байхгүй гэж үү ? Тэд нар бүгд л өмхий хүн идэштнүүд шиг харагдаж байна.

Ямартай ч, иймэрхүү байдлаар хэдэн өдөр яваад мөнгө цуглуулж эхлэх болно.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s