Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 7

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын 7-р хэсэг.
Энэ долоо хоногийн үнэгүй (1/3) хэсэг.
Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн явуулсан гэдгээ 95585838 утас руу мэдэгдэнэ үү. Орчуулагч Ариунбилэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх  хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 7: Хуурамч ял

Тэд намайг гудамж руу чирж гаргаад, тун удалгүй цайз руу орох хаалганд тулж ирэв. Би зөвхөн дотуур хувцастайгаа л байв. Хөлөг баатрууд намайг уулзалтын танхим руу авч явах зуураа тулгаастай байсан жадаа огт буулгасангүй.

Хаан болон түүний зарц хоёр барайн сууж байв.

Тэгээд дараа…

“Майнэ!”

Рэн, Мотояасу, Ицүки болон тэдний багийнхан бүгд энд байлаа. Майнэг дуудах үед тэрээр Мотояасугийн ард орон нуугдан, над руу хорсолтойгоор ширтэж байв.

“Ямар новш нь вэ, Майнэ ?”

Хүн болгон над руу яг л гэмт хэрэгтэн байгаа мэт ширтэж байлаа.

“Чи үнэхээр санахгүй байна гэх гээд байна уу?”

Мотояасу над руу дөхсөнөө, байцааж гарав.

Тэд нар яг юуны тухай яриад байгаа юм бол ?

“Юу гэсэн үг вэ ? Юу санана гэж…. ХӨӨЕ !”

Мотояасу миний хөө хуягийг өмсчихсөн байв.

“Тэгэхээр энэ чи байжээ…. Муу хулгайч!”

“Хэн хулгайч гэж? Би чамайг ийм адгийн новш байсан гэж мэдээгүй юм байна!”

“Адгийн новш ?  Юугаа яриад байгаа юм ??”

Дүрсхийн уурлахдаа гэнэтхэн уулзалтын өрөө нэг л шүүхийн танхим шиг санагдаж буйг анзаарлаа.

“Бид одоо Бамбайт баатарт оноох ялыг сонсох болно.”

“Ял ? Гэхдээ…. Гэхдээ би!”

“Уйлах….уйлах….Бамбайт Баатар хэтэрхий их уусан…. тэгээд тэр миний өрөө лүү дайрч орж ирээд. Тэгээд тэр намайг доош нь дараад. Тэгээд…”

“ЮУ ?”

“Тэр намайг доош нь дараад “Шөнө дуусах болоогүй байна, хонгор минь.” гэж хэлсэн. Тэгээд миний хувцсыг урж эхэлсэн…”

Тэрээр Мотояасугийн ард зогсоод гонгинож байсан бөгөөд над руу чичирсэн хуруугаараа заалаа.

“Тэгээд би чадахаараа чанга орилоод өрөөнөөс гаран гүйсэн. Тэгээд Ноён Мотояасутай таарч, тэр намайг аварсан юм.”

“Юу ?”

Тэр яг юу яриад байна аа ?

Өнгөрсөн шөнө, Майнэ бид хоёр салан явсны дараа би шууд унтахаар хэвтсэн. Тийм болохоор би юу ч санахгүй байна.

Түүнийг уйлж байгааг харахад надад хэцүү байлаа. Гэхдээ яг юу болоод байгааг ойлгоход хэтэрхий будлисан байв.

“Чи юу яриад байна аа, бид хоёр хоолоо идсэний дараа би шууд унтахаар явсан!”

“Худалч! Хэрвээ наадах чинь үнэн бол Майнэ яагаад уйлна гэж ?”

“Яагаад түүнийг өмөөрөөд байгаа юм ?  Тэгээд гялалзсан шинэ хөө хуягаа хаанаас аваа вэ ?”

Тэд нар бүгд өчигдөр уулзсан биз дээ ?

“Өнгөрсөн шөнө би баар луу уухаар явсан. Майнэ над руу гүйж ирэх үед би тэнд ганцаараа сууж байсан. Бид хоёр хэдэн хундага юм уугаад, тэр надад энэ хөө хуягийг өгсөн. Бэлэг гэсэн.”

“Юу гээч ?”

Миний хөө хуяг гэдгийг би мэдэж байлаа.

Майнэ өөрийнхөө хөө хуягийг Мотояасуд өгсөн байж болох л юм. Гэхдээ миний хөө хуяг яг тэр үед алга болсныг бодож үзэхэд энэ хэтэрхий сэжигтэй санагдаж байна.

Мотояасутай яриад ямар ч нэмэр алга. Хаантай шууд ярилцахаар шийдэв.

“Эрхэм дээдсээ! Би дээрэмдүүлсэн! Миний мөнгө, хувцас, хэрэгслүүд-бүх зүйл маань алга! Шударга ёсны төлөө үүнийг хийсэн хүнийг олж өгөөч!”

“Амаа тат, адгийн новш минь !”

Хаан миний хүсэлтийг үл тоомсорлов.

“Хөлөг баатар байна уу юу байна хамаагүй, миний хаант улсын иргэдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр завдсан хэнбугайг ч цаазын ялаар шийтгэх болно!”

“Гэхдээ энэ чинь алдаа! БИ ЭНИЙГ ХИЙГЭЭГҮЙ!”

“Чамайг анх хараад битүүхэн сэжиг төрж байсан юм. Мэдээж энийгээ батлаад харуулчихлаа, өөдгүй амьтан минь!”

“Өөдгүй амьтан ?? Би юу хийсэн гэж ?!”

“Ийм л зүйл болчихлоо. Би чамайг биднээс бага зэрэг өөр гэдгийг шууд л мэдэрсэн.”

“Би ч гэсэн. Гэхдээ тийм ч гэсэн би чамайг ингэж доошоо орно гэж бодоогүй. Чи магадгүй өөрийгөө юу ч хийж болохоор нэр хүндтэй боллоо гэж бодсон байх!”

“Энэ бүхэн зөвхөн чамд хамааралтай зүйл биш. Хүндлэл үзүүлээч !”

Тэд бүгд намайг гэм буруутай гэж бодож байгаа бололтой. Толгой руу цус дүүрээд ирэхийг мэдрэв. Ямар новш нь болоод байна аа ? Ямар чөтгөр нь вэ ?

Тэд нарын юу яриад байгааг огтхон ч ойлгохгүй нь! Би хэзээ ч ийм зүйл хийгээгүй. Яагаад би шийтгэгдэнэ гэж ? Би Майнэ руу цөхөрсөн байдалтай харлаа. Тэр өөрийг нь хэн ч харахгүй гэж бодож буй бололтой над руу хэлээ гарган дооглов.

Тэгээд би юу болоод гэнэтхэн ойлголоо.

Би Мотояасу руу харлаа. Цээжин дотор үзэн ядах, хар бараан, хатуу зүйл хуримтлагдахыг мэдрэв. Түүн рүү хуруугаараа заагаад, хэзээ ч төсөөлж байгаагүй чангаар хашхирч эхлэв.

“ЧИ ! Чи миний мөнгө хэрэгсэлд атаархаж байсан, тэгээд тэднийг маань булаахаар үүнийг хийсэн үү ?!”

“Хэн энэ гаж донтоны үгэнд итгэх болж байна?”

Мотояасу урагшлан, Майнэг халхлан зогсож цээжээ түнтийлгэв. Тэр яг л сул дорой эмэгтэйг хамгаалж буй эрэлхэг баатрын дүр тоглож буй бололтой.

“Худалч ! Чи анхнаасаа л миний мөнгө хэрэгсэлд шунаж байсан. Чи болон чиний бяцхан найз үүний тухай ярилцахаар уулзсан байх, тэгээгүй гэж үү ?”

Ийм л зүйл болсон байх: Мотояасу Майнэд цайзад уулзах үедээ бүх зүйлийн тухай шивнэн хэлсэн. Тэр түүнд намайг сул дорой, мөн мэдээж ялагдана гэдгийг хэлсэн. Тэгээд Майнэ намайг ятган үнэтэй сайн хэрэгсэл авахуулсан. Авахыг хүссэн зүйлээ авсныхаа дараа, тэр үлдсэн мөнгө болон хэрэгслүүдийг хулгайлаад цайз руу хохирогчийн дүрээр хуурамч түүхтэйгээ зугтсан. Тэд намайг алчхаад, бүх зүйлийг цэвэрхэн мултрах гэж байна.

…… Энэ тэдний төлөвлөгөө байлаа.

Түүнчлэн! Майнэ намайг үргэлж “Баатар” гэж дууддаг байсан, гэхдээ тэр Мотояасуг нэрээр нь дууддаг. Энэ хангалттай нотолгоо биш гэж гэж үү ?

Энэ ертөнцөд, нэг баатар хангалттай гэж бодож байна.

“Чи өөр ертөнцөөс ирчхээд өөрийнхөө хамтрагчид ингэж хандлаа гэж үү ? Чи ч хог новш юм даа.

“Би ч гэсэн санал нийлж байна. Түүнийг өрөвдөнө гэхээр хэцүү байна.”

Мэдээж Рэн Ицүки хоёр Мотояасугийн талд орохдоо огтхон ч эргэлзсэнгүй.

Эхнээсээ л тэд нар нэг тал байсан. Бамбайт Баатар хэтэрхий сул дорой байсан болохоор надаас салахыг хүссэн, тэгээд үүнийхээ сацуу өөрсдийнхөө байр суурийг ихэсгэхийг оролдсон.

Тэд нар новшийн юмаа.

Үүнээс илүү новшийн байж болох уу ?

Ахиад бодоод үзэхэд хэн ч, энэ ертөнцийн хүмүүсээс хүртэл нэг нь ч надад итгэхийг хүсээгүй юм байна.

Гэхдээ яагаад ? Яагаад би ийм хархнуудыг хамгаалахын төлөө тулалдах ёстой гэж ?

Би энэ новшийн газар, новшийн ертөнц нь юу ч үгүй шатаасай гэж хүсэв.

“…Тэгэхээр, Надад хамаагүй. Зүгээр намайг ертөнц рүү буцаачих, тэгээд өөрийгөө шинэ Бамбайт баатар гэж нэрлэ. Тэгвэл болж байна уу ?

Өөр ертөнц ? Хаха! Ямар инээдтэй юм бэ. Би ер нь яагаад ийм хөгийн газар өөрийнхөө хамаг цагаа үрнэ гэж ?”

“Чиний хүссэнээр болдог юм гэж байхгүй, тэгэхээр сүүлээ харуулаад зугтахаар шийдээ юу ? Ямар сул дорой юм бэ дээ.”

“Санал нийлж байна. Чамд ямар ч үүрэг хариуцлага, шударга ёс гэсэн юм алга. Чи өөртөө итгэл хүлээн авсан үүрэг даалгавраа умартан хөөрхий охин руу дайрсан байна…. Зүгээр л өрөвдөлтэй…”

“Тэгвэл эндээс зайлаадах! Гэр лүүгээ яв! Бидэнд иймэрхүү хүмүүс энд хэрэг болохгүй!”

Би Рэн, Ицүки, Мотояасуг яг л алах гэж байгаа мэтээр ширтэв.

Энэ уг нь бол ХӨГЖИЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ БАЙСАН. Гэхдээ тэд нар үүнийг сүйрүүлчихлээ.

“Ойлгомжтой! Гэр лүү минь явуулаадах!”

Хаан гараа зөрүүлснээ санаа алдав.

“Би чамайг гэр лүү чинь явуулмаар л байна. Гэхдээ сүйрлийн давалгаанууд үүнийг зөвшөөрөхгүй. Дуудагдсан 4 н баатар үхсэн цагт л шинэ Баатруудыг дуудах боломжтой.”

“Ю…. Юу ?”

“Гэхдээ…”

“Энэ…. та тоглож байгаа тийм ээ ?”

Эцэст нь тэр гурав цочирдсон бололтой.

Буцаж харих ямар ч зам байхгүй ?

“Бид нар гэр лүүгээ харьж чадахгүй гэх гээд байна уу ?”

Түр хүлээгээрэй.

“Үүнийг хэзээ хэлэхээр төлөвлөж байсан бэ ?”

Гэнэтхэн хөлөг баатар болон тулгаастай байсан жаднаас чөлөөлөгдөв.

“Зугтахаар санаархаж байна уу?!”

“Би зугтах гээгүй байна.”

Хөлөг баатруудын нэг нь намайг цохив.

Түүний нударга хүчтэй чимээ гаргав. Гэхдээ өвтгөсөнгүй. Надад юу ч болсонгүй. Харин хөлөг баатар л нударгаа гэмтээсэн бололтой. Надаас зугтаан холдохдоо гараа яг л нялх хүүхэд энхрийлэх мэт барьсан байлаа.

“Тэгэхээр ? Одоо юу болох вэ, Эрхэм дээдсээ? Миний шийтгэл юу вэ ?”

Гар маань бадайрсан тул гараа сэгсрэв.

“Яг одоогийн байдлаар, ирж буй аюулын давалгааг хамгаалах Бамбай нь чи учраас шийтгүүлэхгүй. Гэхдээ чиний гэмт үйлдлийг чинь хүмүүс мэддэг болсон. Энэ л чиний шийтгэл болох болно. Чамд манай улсын ямар нэгэн хүн тусална гэдэгт эргэлзэж байна.”

“Аа, маш их баярлалаа!”

Тэгэхээр би түвшингээ дээшлүүлж, сүйрлийн эсрэг тэмцэж болох нь.

“Би та бүхнийг сарын дараа дараагийн сүйрэл дөхөх үед дуудах болно. Чи гэмт хэрэгтэн ч гэсэн Бамбайт Баатар гэдэг чинь үнэн. Үүрэг хариуцлагаа бүү март.”

“Ойлголоо. Би сул дорой, тэгээд л болоо гэж үү ? Яарсан нь дээр юм байна.”

Жингэнэх…

Аа тийм ээ. Би бамбайныхаа ард нуусан зүйлээ саналаа.

“Үүнийг шалгая. Чиний хүссэн зүйл мөн биз дээ ?”

Надад байсан 30 мөнгөн зоос байлаа. Үүнийг Мотояасу руу шидэв.

“Юугаа, юугаа хийгээд байна аа ?”

Би түүний халаасыг дүүргэж түүгээр даажигнана гэж өмнө нь бодож байсангүй.

Цайзыг орхин үүдийг нь өнгөрөөд, хот руу ортол хүмүүс над руу шивнэлдэцгээж байлаа.

Хов жив энд хурдан тархдаг. Юу, хэнд хэлэхээ сайн анхаарах хэрэгтэй.

Бүхэл ертөнц хөгийн санагдаж байв. Үзэшгүй.

Би өөрийнхөө хүндлэл, итгэл тэгээд мөнгөө алдлаа. Дөнгөж миний адал явдал эхэлж байхад, би бүхнээ алдлаа.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s