Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 10]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Advertisements
One comment

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 10 – Олзлогдсон нь

Дебс овгийн гол танхимд үймээнтэй байлаа.

”Энэ… энэ…”

Олон язгууртнууд Алисыг хараад цочирдолд орлоо. Линлэйн сийлбэрийн чадвар дээд түвшнийх байсан нь, тэд Алисыг ‘Зүүднээс сэрсэн нь’-ийн эмэгтэй гэдгийг танихад хялбар болголоо.

Линлэйн чадварын түвшингөө хэдийнээ давсан, сийлбэрээрээ дамжуулан тэрээр, энэ эмэгтэйн бусдыг ховсдсон, сэтгэл татсан чанарыг нь гаргаж өгч чадсан. Бүх язгууртнууд, ганц хараад л, Алисыг зүүдний дагина гэдгийг мэдлээ.

Олон язгууртнууд Алисыг хараад, Линлэй руу ширтэцгээнэ.

Чимээгүй!

Гэнэтхэн, гол танхим аниргүйд автахад, бүр язгууртнууд гэнэтхэн нэг зүйлийг ойлгосон нь, одоо ийм зүйл ярьж байх цаг гэдэг байв.

Гэхдээ энэ чимээ аниргүй байдал… Алисыг улам их ичээнэ.

Тэрээр нүднийхээ булангаар Линлэйг ширтэнэ. Линлэй, Фэнлай хааны баруун талд зогсож буй хүн. Тэр тайван хэвээр байх бөгөөд, түүнийг чимээгүйхэн харж байлаа.

Линлэйгээс ялгаатай нь…

Алисын сэтгэл хөдлөл нарийн төвөгтэй байлаа. Тэр харамсаж бас үзэн ядаж байлаа. Линлэйн сийлбэрээс болж үндсэн эхнэр болж чадаагүй нь бодогдон үзэж ядахын хажуугаар тэр одоо үнэхээр ичиж байлаа. Гэхдээ үүнтэй зэрэгцэн, тэр сийлбэр… Линлэй өөрийг нь юу гэж мэдэгдэг байсныг ойлгуулж өгсөн юм.

Каланд туйлын эвгүй байлаа.

”Бүгдээрэй, миний оршилыг таалан болгооно уу.” Бернанд инээмсэглэн, чанга хоолойгоор хашхирлаа. ”Ийнхүү миний хүү Калан Алис болон Роулинг нартай албан ёсоор сүйгээ тавьж байна.”

Тэрээр ярингаа, Каланы дэргэд ирээд. Роулинг рүү заан, хэллээ, ”Энэ бол хатагтай Роулинг, миний хүүгийн үндсэн эхнэр. Харин энэ бол хатагтай Алис.”

Удалгүй, гол танхим аниргүй хов живээр дүүрлээ. Үе үе, зарим нь Линлэй рүү сэмхэн харна.

”Бүгдээрэй, цэнгүүнээ эхэлцгээе!” Бернанд хөгжилтэйгөөр инээлээ.

Гол танхимд байсан бүх язгууртнууд цэнгүүнд оролцлоо. Цэнгүүний үеэр, Дебс овгийн гишүүд хүн бүртэй нөхөрсөг, халуун дулаанаар харьцана. Гэсэн хэдий ч, олон язгууртнууд Алис болон Линлэй руу ширтсэн хэвээрэй л байлаа.

Хундага дарс бариад, Линлэй гол танхимын тусгаарлагдсан буланд буйдан дээр суулаа.

”Эзэнтээн, би тантай олон хүн ярихыг сонслоо.” Бэбэ Линлэйн хөлрүү харайлаа.

Линлэй хундагатай дарсаа аажуухан шимээд. ”Тэднийг хүсэж байвал би ярилцана. Надад зүгээр. Гагцхүү… Алисийг л зовоож байх шиг байна.”

Өнөөдөр, Алисаас ялгаатай нь, Линлэй сэтгэл хөдөл тайван бас амгалан байлаа.

Одоо л тэр ‘Зүүднээс сэрсэн нь’ Алисын амьдралд маш том нөлөө үзүүлсэн гэдгийг ойлгосон юм.

Буланд суугаад, Линлэй Калан, Алис болон Роулинг нарыг ширээ ширээ дамжин зочидтой уулзахыг нь ажиглангаа чимээгүйхэн дарсаа ууна.

”Ноён Линлэй, яагаад энд ганцаараа ууж суугаа юм бэ?” Хаш үстэй, цасан цагаан аристай үзэсгэлэнтэй залуу авхай алхан ирээд, Линлэйн хажууд суугаад түүн рүү хундагатай дарсаа сунгалаа.

Линлэй ч хундагаа тулгалаа.

”Миний нэрийг Саша [Shasha]. Цэнгүүн эхлэхийн өмнөөс л, тантай ярилцах боломж олдоно хэмээн найдаж байлаа, Ноён Линлэй. Гэсэн ч, олон охидууд өөрт чинь анхаарал хандуулаад байсан тул надад боломж олдсонгүй.” гээд Саша инээлээ.

Линлэй Саша-г харахад.

Саша өндөр, гоолиг биетэй ба дуу хөөртэй хүн байв. Тэрбээр сэтгэл татам, мансууруулагч харцаараа ширтэж байлаа. Залуухан язгууртан хатагтай нартай харьцуулахад, ийм эмэгтэй илүү дур булаам.

”Охидууд? Саша охин биш хэрэг үү?” Линлэй сонирхон асуухад.

Саша дарсаа шимэн инээгээд. ”Охин? Би гэрлээд 8 жил болж байна. Яаж охин байх билээ дээ?”

Линлэй гайхаж хоцорлоо.

”Гэсэн ч… миний нөхөр хурмын өдрөө үхчихсэн.” Саша намуухан хоолойгоор Линлэй рүү хараад хэллээ.

”Ммхх…” Линлэй Саша-г гайхшран ширтэнэ.

Линлэйн царайг хараад, Саша сэтгэл татам инээмсэглээд, улаан дарс нэмж хийлээ. Инээмсэглээд, Линлэйд хандан, ”Ноён Линлэй. Чи үнэхээр… өхөөрдөм юм.”

Линлэй инээлээ.

Энэ Саша үнэхээр сонирхолтой хүн юм.

”Саша. Чи энд юу хийж байгаа юм?” Ван Патерсон инээмсэглэн ирлээ.

Саша Патерсон руу хараад, уурлан, ”Ноён Ван гуай, би Ноён Линлэйтэй ярилцаж эхлээд байлаа. Зүгээр ээ, зүгээр. Чи түүнтэй ярь би явлаа.” Гэж хэлээд, Линлэй рүү ирэмчихээд яваад өглөө.

Ван Патерсон Саша-г явахыг хараад Линлэйн хажууд суулаа.

”Линлэй, чи юу гэж бодож байна?” Ван Патерсон Линлэйгээс асуулаа.

”Юу, юу гэж бодож байна гэж?”

”Мэдээж, Саша-г.” Ван Патерсон Линлэйг бодлогошронгуй харахад. ”Линлэй, язгууртны тойрог дунд, Саша яахын аргагүй олон хүн хойноос нь хөөцөлдөхөөр сайхан бүсгүй. Түүний нүд, жижигхэн уруулыг төсөөлөхөд л. Оо…”

Линлэй зөвхөн инээлээ.

”Надад хэлээч, Саша чамайг үнэхээр сонирхож байгаа юм шиг байна. Хэрэв иймэрхүү хэмжээний боломжийг шүүрчихвэл, чи түүнийг гартаа оруулж чадна.” Патерсон Линлэйн мөрөн дээр алгадлаа.

Линлэй Патерсон руу хараад. ”Сонирхол алга аа.”

Патерсон Линлэй руу гайхшрангуй ширтээд.

”Линлэй.” Патерсон Линлэйд хандан нам дуугаар. ”Өнөө шөнө, эцсийн эцэст энэ цэнгүүн болохоор, яаран бүү яваарай. Чамтай ярих зүйл байна.”

Линлэй гайхшран.

Тийм нууц гэж үү?

”Чи надад нүүр өгөхгүй юм уу?” Патерсон хуурамчаар уурлалаа.

Линлэй Патерсон руу хараад, эргэцүүлж байгаад, ”Би яахыг чинь хармаар байна.” Линлэй Патерсонтой ойртох ийм том боломжийг л хүлээж байсан.

”Ноён Вантаан, санаа зовох хэрэггүй. Өнөө шөнө, би тантай үлдэе.” Линлэй инээмсэглэн хариуллаа.

Оройн 8 цаг. Язгууртнуудын олонх нь явсан ч, Линлэй тэгтлээ яарсангүй. Тэр одоо ч Патерсонтой уулзана гэснээ санаж байв.

”Би чамайг яахыг чинь хармаар байна.”

Линлэй гол танхимд чимээгүйхэн хүлээж байтал.

”Линлэй, би ингээд явъя даа.” гэж хэлээд Клайд хаан яваад өглөө. Гол танхимыг хүмүүс хэд хэдээрээ цөөрсөөр л байлаа. Тэвчээр нь барагдаж, Линлэй гол танхимаас гаран, тагтан дээр гарч шөнийн салхинаас таашаал авч байв.

Энэ мөчид, түүн дээр эрэгтэй үйлчлэгч чимээгүйхэн хүрч ирлээ.

”Ноён Линлэй. Ноён Ван таныг хамт алхаач хэмээн урьж байна.” Эрэгтэй зарц аяархан хэллээ.

”Энэ тийм нууц юм байх даа?” Линлэй жаахан гайхлаа.

”Энэ замаар.” Гаднаас нь харахад, Линлэй тайван байлаа. Харин Бэбэ Линлэйн нөмрөг дотор хэвтсэн хэвээр л байв. Эрэгтэй зарц Линлэйг улам харанхуй руу дагуулна. Эндэх нь замаас холдуухан байх бөгөөд ховорхон л хүн ирдэг газар байв.

”Бид хаашаа явж байна вэ?” Линлэй намуухан хоолойгоор хэлэхэд.

Эрэгтэй зарц хүндэтгэлтэйгээр, ”Ноён Линлэй, энэ бол Ноён Вангийн заавар. Хэн ч тантай уулзах ёсгүй.”

”Өө?”

Линлэйн хөмсөг нумарлаа. Гэсэн ч Линлэй айсангүй. Тэр үйлчлэгчийг даган үргэлжлүүлэн алхсаар, тэр хоёр харанхуйг өнгөрч, нарийхан гудамжаар яван, гурван бяцхан навчит модийг өнгөрлөө. Нууц хаалга нээгдэхэд, тэд жижигхэн барилга дотор орж ирлээ.

”Тэгэхээр энэ Дебс овгийн нууц бааз байх нь ээ.” Линлэй дотроо хэллээ.

Нисэж чаддаггүй хүнд бол, энэ бяцхан нууц барилгыг олно гэдэг хэцүү байна байх.

Эрэгтэй зарц, Линлэйг шууд гол танхимд аваачлаа.

”Ноён Ван, Ноён Линлэй ирлээ.” Гол танхимын өмнө ирээд эрэгтэй зарц хүндэтгэлтэйгээр хэллээ.

”Хаха, Линлэй чи ирчихээ юу?” Урт хар нөмрөг нөмөрсөн Ван Патерсон гол танхимаас гарч ирлээ. Линлэйг хараад, Ван Патерсоны шонхрын нүдэнд сэтгэл нь хөдөлсөн дүр төрх гэрэлтэн, яаравчлан хүрч ирлээ. ”Линлэй, алив, хурдал.”

Эрэгтэй зарц хүндэтгэлтэйгээр, ”Ноён Ван, би ингээд явъя даа.” гэлээ.

”За, чи яв яв.” Патерсон хэллээ.

Эрэгтэй зарц хүндэтгэлтэйгээр бөхийгөөд эргэж хараад явах гэтэл. Ван Патерсон гэнэтхэн инээмсэглээд асар хурдтайгаар баруун гараараа буудах шиг болоход, эрэгтэй зарцын нуруунаас, хутга шиг зүйл хэрцгийгээр цоолон гарлаа.

”Аа!” Эрэгтэй зарц толгойгоо эргүүлэн үл итгэсэн байртай Ван Патерсонг ширтлээ. Тэр яагаад хүчирхэг Ван Патерсон өөр шиг нь хүнийг алахын тулд нэр төрөө гутаасныг ойлгосонгүй!

Харамсалтай нь, түүний зүрх хэдхэн хормын дотор шидэгдэж, нүднээс нь гэрэл сарнилаа.

”Ноён Вантаан, энэ юу гэсэн үг вэ…?”

Линлэй, дэргэд нь тайван хэвээр байлаа.

Ван Патерсон бол 7-р зэрэглэлийн дайчин. Түүний хувьд нэг юм уу хоёрдугаар зэрэглэлийн дайчныг алах юу ч биш.

Тэрбээр хувцаснаасаа нусны алчуур гаргаж ирээд, гаран дахь цусаа арчихдаа ашиглаад. Шидэж орхилоо.

”Линлэй. Юу ч биш дээ. Би ердөө л намайг чамтай уулзсан гэдгийг хэнд ч мэдэгдэхийг хүсээгүй юм.” Ван Патерсон инээд алдлаа.

Линлэй Ван Патерсоныг сэжигтэйгээр хараад. ”Хэнд ч мэдэгдэхийг хүсэхгүй байна аа?”

Ван Патерсон толгой дохиод. ”Санаа бүү зов. Миний зааврын дагуу Бернанд энэ уулзалтыг зохион байгуулсан. Энэ газрыг ашиглана гэдгийг Бернанд л мэдэж байгаа ч, би хэнтэй уулзсан гэдгээ хэлээгүй. Энэ үхсэн зарц л биднийг уулзсан гэдгийг мэдэж байсан. Тиймээс, бидний уулзсаныг одоо хэн ч мэдэхгүй.”

Линлэй бодолхийлээд. Гол танхим руу алхалаа.

”Ван Патерсон. Энэ асуудал нэн чухал бололтой.” Линлэй Ван Патерсон руу инээмсэглэлээ.

Патерсон толгой дохиод. ”Мэдээж. Бас, би зангануудыг зохицуулсан. Бусдын нүдэнд, би урт хугацааны өмнө, эдлэн газар дээрээ эргэж очсон. Бернандаас гадна миний гэрийн үйлчлэгчээс өөр хүн намайг энд байгаа гэдгийг мэдэхгүй гэхээс эмээж байна.”

”Занга?”

”Ван Патерсон, та яг юу хийхээр төлөвлөөд, энд надтай нууц уулзалт зохион байгуулсан билээ?” Линлэй сонирхон асуулаа.

Ван Патерсон эргэн тойрноо харахад, гол хаалга халттай байв.

”Алив. Дотор ярилцаж.” Гараараа Линлэйг түлхээд, гол танхимын өрөө рүү явлаа. Өрөөнд орсны дараа, Ван Патерсон механизмыг идэвхжүүллээ.

Юм нүдэх дуу гарч, чулуун хана хөдөлж эхлэхэд, чулуун гарц гарч ирэх нь тэр.

”Линлэй. Алив.” Патерсон Линлэй рүү инээмсэглэлээ.

Линлэй толгой дохиод дотогш орлоо.

Газар доорхи өрөөнд орвол харанхуй байв. Патерсон гурван лаа асаагаад Линлэй рүү инээмсэглээд.

”Юу ч байхгүй. Манай эсвэл манай эдлэн тохиромжгүй. Тэнд хэтэрхий олон тагнуулууд бий. Тэнд аюулгүй биш.” Ван Патерсон гүнзгий амьсгаа авлаа.

Линлэй ч бас өөрийнх нь эдлэн газар үргэлж Гэрэлт сүм болон Клайдын хяналтан доор байдаг гэдийг мэднэ.

Учир нь түүний эдлэнг Клайд бэлэглэсэн. Үйлчлэгч нарыг ч бас. Клайдын тагнуулуудаар дүүрсэн газар. Үүний зэрэгцээ, түүний хамгаалалтын салаа ч гэсэн Гэрэлт сүмийн харъяа доор байдаг байлаа. Шуудхан хэлэхэд, Линлэй эдлэндээ тогтмол, хоёр талыг ажигладаг байсан.

”Ван Патерсон. Өнөөдөр бид чухал зүйлийн талаар ярих бололтой. Эхлээд, надад юуны талаар болохыг нь хэлээд өгөөч.” Линлэй инээмсэглэхэд.

Патерсон хувцаснаасаа шидэткристал карт гаргаж ирээд. ”Линлэй, энэ дотор 10 сая алтан зоос бий.”

”10 сая алтан зоос оо?” Линлэй Патерсоны тайлбарлахыг хүлээлээ.

Патерсон арга буюу, ”Би чамд үнэнийг хэлье. Эцсийн эцэст ах маань намайг хаант улсын сангийн сайдийн тушаалд томилсон, тиймдээ ч өөртөө зориулан хөрөнгө хуримтлуулсан юм. Одоог хүртэл, миний үйл ажиллагаа төгс нууцлал доор байсан ч, энэ удаа, миний нэг бүлэглэлтэй хийсэн хууль бус наймаа хэтэрхий том байсан. Надад хэлсэн эх сурвалжаас үзвэл, ах маань… хэдийнээ мэдчихсэн байж ч болзошгүй.”

Патерсон, тэр бүлэглэл нь Дебс овог гэдгийг илчилсэнгүй.

”Хэтэрхий том хууль бус худалдаа? Гэхдээ энэ чинь надтай ямар хамаатай юм?” Линлэй Патерсон руу хараад инээлээ.

Патерсон яаравчлан хэллээ, ”Мэдээж энэ чамд хамаатай. Би бол Клайд хааны дүү, би түүний үйлдэл бүрийг мэднэ, тэр надад өршөөл үзүүлэхгүй. Би ухрах зам олох ёстой. Эцсийн эцэст, энэ олон жилүүдийн туршид, би олон зүйл гүйцэлдүүлсэн. Энэ хэрэг дээр ч гэсэн гэрэл тусвал, бусад олон хэргүүдийн адилаар мартагдах болно.”

”Тиймээс… Би чамайг Давсон худалдааны пүүсийн залуу эзэн Иелтэй яриасай гэж хүсэж байна. Би чамайг Иелтэй сайн найзууд гэдгийг мэднэ.” Патерсоны царайнд инээмсэглэл тодорлоо.

”Иел?” Линлэй Патерсоны санааг ойлголоо.

Патерсон, ”Ирээдүйд, олон зүйл болж өнгөрөх үед, Фэнлай хотоос миний амийг аврах боломжтой олон хүчирхэг орон нутгууд байхгүй. Гэхдээ Давсон худалдааны пүүс бол тэдний нэг. Фэнлай хаант улс Давсон худалдааны пүүсийг гомдоож зүрхлэхгүй! Үүний зэрэгцээ, Гэрэлт сүм Давсон худалдааны пүүстэй жижигхэн авилгалын төлөө тэрсэлдэж тэнэг зүйл хийхгүй.”

”Давсон худалдааны пүүс үйлдэл хийвэл, намайг амархан аварч чадна. Гэсэн ч, би Давсон худалдааны пүүстэй ярьсан ч, тэд миний төлөө Клайд хааныг гомдоохыг хүсэхгүй.” Патерсон Линлэй руу найдвар тээсэн харцаар харна.

”Линлэй, Иел бол Давсон худалдааны пүүсийн эзний хүү. Түүний үг их нөлөөтэй. Тэрнээс гадна, Давсон худалдааны пүүсэд чи маш үнэ цэнэтэй хүн. Чи надад туслах хүсэлтэй байгаа цагт, энэ асуудал биш.” Ван Патерсон гуйлаа. ”Хэрэв чи надад туслахгүй бол, би ингээд үхнэ. Чамаас гуйж байна, надад туслаач. Чи бид хоёрын ярьсан зүйлийг хэн ч мэдэхгүй.”

”Чи намайг аварбал, би чамд 10 сая алтан зоосоо өгье, Линлэй. Чамаас гуйж байна.” Патерсоны үгс чин сэтгэлийнх байсан ба нүд нь итгэл найдвараар дүүрэн байлаа.

Линлэй инээгээд.

”Хэн ч мэдэхгүй ээ?” Линлэй цогтой гэгч нь инээгээд.

”Тийм байж. Хэн ч мэдэхгүй.” Патерсон яаравчлан толгой дохилоо. Түүний нүднээс баяр баясал ундарч байгаа нь харагдана.

Гэнэтхэн, Линлэйн бие хувирч эхэллээ. Хар луугийн хайрс түүний биенээс гарч ирэн, ганц хар эвэр духан дээр нь ургалаа. Хоёр гар нь луугийн савар болон хувирсан байх ба хүүхэн хараа нь Хуягт ирт нуруун лууны хар алтан өнгөтэй болсон байлаа.

”Чи…” Ван Патерсоны царай хувьс хийлээ. Тэрээр ямар нэгэн зүйл буруу болсныг мэдээд, яаравчлан тулааны ки-гээ өсгөн, хамаг биеийнхээ булчинг чангаллаа.

”Вүүүшшш!”

Линлэйн төмөр ташуур мэт сүүл нь агаарыг аймшигтайгаар исгэрүүлэн савчина.

Ван Патерсон өөрийн хариу үйлдэл үзүүлэх хурдаар үүнээс бултаж чадаагүй бөгөөд биедээ аймшигтай цохилт авжээ.”

”Түпп!”

Патерсон, 7-р зэрэглэлийн дайчин агаарт нислээ. Цус хаа сайгүй цацрана.

Гэхдээ дараагийн удаа, төмөр ташуур мэт сүүл Патерсоны хажууд ороолголоо. Түүний бүхэл биеийн мөчийг хүлэхэд яснууд нь даржигнах нь сонсдон, түүнийг огтхон ч хөдөлгөсөнгүй. Патерсон чадах бүхнээ хийсэн ч, тэрбээр гарынхаа хүлээсийг тайлж чадсангүй.

Линлэй луугийн сүүлээ удирдан Патерсонг өөр рүүгээ татаж байлаа.

Линлэй одоо луугийн хувиралдаа бүрэн оржээ. Түүний хүйтэн, хэрцгий, хар алтан нүд Патерсоны нүдрүү үхлийн харцаар ширтэнэ. Линлэйн уруулны булангуудаас хэрцгий инээмсэглэл тодорно. ”Чи… хэн ч мэдэхгүй гэсэн үү? Хаха. Сайн байна. Би энэ боломжийг их удаан хүлээлээ.”

”Чи… чи…” Патерсон энэ гэнэтийн хөгжлөөс тэнэг болтлоо айсан байлаа.


Өмнөх

Дараах

 

1 comments on “Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 10]”

  1. Ингээд шууд алах гэж байгаа юм байхдаа? Уг нь мэдээлэл их хэрэгтэй дээ. бас тэр Саша гэдэг эмэгтэй их нууцлаг юмаа.

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s