Чөтгөр бурхдын домгууд 106

Дараа долоо хоногын 3-аас 2-р хэсэг.

Хуйларч буй луу зохиолыг Амарбаясгалан орчуулахаар болсон.

Чөтгөр бурхдын домгуудыг ивээн тэтгэх боломжтой байгаа.

Цэлмэг

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 106 – Ю Сю

Төд удалгүй Лу Пиао ааваасаа илүү хүчирхэг болно. Лу Нин бага зэрэг дурамжхан байлаа ч хүүгээрээ ихэд бахархана .

“Лу Пиао…” Лу Нин хэсэг зуур эргэлзэж байгаад эелдэгээр хэллээ. “Чи дотроо үймүүлэх нь зүгээр. Гэтэл чи Сяо гэр бүлийн охиныг усанд орж байхыг харлаа. Хэрэв энэ талаар гадагшаа тарах юм бол Лу овог чамаас болж нүүрээ барна.”

Лу Пиао нүүр нь улайн хэллээ. “Ааваа, би буруугаа ойлгож байгаа.”

“Чи мэдэж байгаа нь сайн хэрэг” Лу Нин толгой дохин хэллээ. “Хэргээ залруулахаас илүү сайн зүйл гэж байхгүй.”

Лу Пиао гараа зангидан хэллээ. “Дараа удаа би харвал дахин тэдэнд баригдахгүй ээ.

Лу Пиао-н үгийг сонссон Лу Нин ам чичигнэв. Тэрээр бүхэл биеэрээ хөлөрч байв. Яаж яваад ийм хүүхэдтэй болчихдог байна…. Лу Пиаог үхтэл нь зодохыг тэрээр хүсч байлаа. Урам нь ихэд хугарсан ч тэрээр юу ч хийсэнгүй. Лу Пиао бол одоогийн Лу овгийн ирээдүйн хүчтэн. Яаж ийм хүнийг зодож болох билээ?

“Энэ хэргийн талаар Сяо гэр бүл хүн явуулсан.” Лу Нин хэллээ.

“Нээрээ юу? Тэд юу гэж байна?” Лу Пиао ихээхэн баярлав. “Аав тэд танд гэрлэх тухай хэлж байна уу?”

Лу Пиао үгийг сонссон Лу Нин хэсэг зуур цочирдов. Юу болсныг ойлголоо.”Тэгэхээр чи Сяо гэр бүлийн тэр охинд сайн юм байх нь…. Чи намайг Сяо Гэр бүлээс бэр гуйлгамаар байна уу? Хмм, Сяо овогт ихээхэн тал өгч байна шүү.”

Хэрэв жилийн өмнө байсан бол Лу Нин ингэж хэлэхгүй байх байсан. Лу Пиао Сяо Сюэтэй гэрлэх яг л мэлхий хунгийн биеийг хүсэхтэй адилхан. Сяо гэр бүлийн Сяо Сюэд Лу Пиао сайн юм. Тэрээр Сяо Сюэтэй багын найзууд. Тэд бага байхаасаа шороо өмхөж тоглож өссөн. Гэхдээ тэр хоёр томрох тусам бие биедээ сэтгэлтэй болсон ч овгын настангууд нь тэднийг тусгаарласан.

Лу Пиао-н царайг харсан Лу Нин баяртай байлаа. Лу Нин Сяо овгоос бэр гуйгаагүй. Харин ч Сяо овог гэрлэх талаар түрүүлж ам нээсэн. Энэ тэдэнд их нүүр өгч байгаагийн илрэл.

Энэ мөчид зарц гүйж орж ирлээ.

“Эзэнтэнд айлтгая. Сяо овгийн авхай ирлээ.”

Зарц хэлж дуусаагүй байтал гаднаас эмэгтэй хүний дуу хангинав.

“Лу Пиао, гараад ир!”

Энэ Сяо Сюэ байлаа. Тэрээр гал мэт улаан дээл өмсч, ихээхэн сайхан уран гуалиг харагдана. Үсээ хойшоо боосон байх бөгөөд ихээхэн эгдүүтэй хөөрхөн харагдаж , хоёр гараа ташаандаа тавиад бага зэрэг ууртай харагдана.

Лу Пиао Сяо Сюэг хараад хулчийж зугтамаар санагдана.

Сяо Сюэгийн хурц нүд Лу Пиаог ширтэн зандачив. “Лу Пиао, чи зугтаагаад үздэг л юм бол надтай дахин уулзахгүй шүү.”

Лу Пиао толгойгоо гудайлгаад байсан газраа зогсоно.

Сяо Сюэгийн уяхан хуруу Лу Пиаогийн чихнээс татаад ууртайгаар хэлэв. “Лу Пиао, намайг өчигдөр усанд орж байхад чи нууцаар харсан гэлүү?”

“Үгүй ээ, тийм юм болоогүй.” Лу Пиао толгой яг л нүдүүлж буй бөмбөр мэт чичирхийлж байв.

“Үгүй гэнээ? Булзахгүй шүү!” Сяо Сюэ ширтэнэ.

“ За, үнэнээ хэлье. Би харсан.” Лу Пиао гашуунаар уйлна. Тэрээр аргаа барж байлаа. “Зөөлөн л дөө, зөөлөн. Сяо Сюэ, би буруу юм хийсэн. Үнэн!”

“Чи намайг хэдэн удаа нууцаар харсан?”

“Нэг….. Нэг удаа. Өө, үгүй юм байна, ганц ч биш юм байна…..”

“Хэд юм бэ?”

“Санахгүй байна.” Лу Пиаогийн царайд хөлс цувжээ.

“Чи яг юу харсан? Хэл!” Сяо Сюэ Лу Пиаог ширтэнэ.

“Би зөвхөн…. өө, үгүй юм байна. Бүгдийг нь харсан…” Лу Пиаогийн царай яг л өндөг шиг цагаан болов.

“Чи харсан зүйлээ хараад нүд чинь баясав уу?” Сяо Сюэ Лу Пиаогийн чихийг мушгив. Уурандаа тэрээр хүчтэй мушгиж байлаа.

“Өө сайхан байсан шүү.” Лу Пиао инээмсэглэн толгой дохин хэлэв. Тэрээр өмнө харсан зүйлээ ургуулан бодож байлаа.

“Ингэж хэлж зүрхлэнэ гэнээ?” Сяо Сюэ Лу Пиаогийн чихийг өргөн газар дэвслэв.

Лу Пиао хурдхан толгой сэгсрэн хэллээ. “Үгүй ээ, сайхан байгаагүй ээ.”

“Өө, одоо чи намайг муухай биетэй гэх гээ юу?!” Сяо Сюэ дахин ууртайгаар Лу Пиаог ширтлээ. Баруун гартаа улам хүч нэмнэ.

Лу Пиао толгой нь төгсгөлгүй өвдөж байлаа. Биеийг нь сайхан гэж хэлэх юмуу? Сайхан биш гэж хэлэх юм уу одоо?

Үүнийг харсан Лу Нин мөрөө хавчив. Сяо Сюэ яг л Лу Пиаогийн ээж шиг байлаа. Удаанаар нь хажуунаас нь холдоод, өөр өрөөнд орлоо.

Лу Пиао эргэж харав. Ааваасаа тусламж хүсэх гэсэн боловч аавыгаа зугтан явж байхыг л харлаа. Цөхрөнгөө барсан тэрээр хэлэв. “Та ингэхэд миний аав мөн юмуу?”

Хотын захирагчийн эдлэн.

Е Зонг хотын захирагч хэдэн Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүдийг дуудан ямар нэгэн зүйлийн талаар хэлэлцэнэ.

“Захирагч аа, Е Мо ноёнтноос мэдээ ирлээ. Цаг уурын өөрчлөлтөөс болоод Яруу алдрын хотын ойролцоох нутагт бэлчих Чөтгөрийн араатнуудын өсөлт энэ жил их хурдан байна. Бид хэдэн хүмүүс явуулж Яруу алдрын хотын эргэн тойрон дахь Чөтгөрийн араатнуудыг агнах ёстой. Эс бөгөөс хэрэв Чөтгөрийн араатнууд үржээд өсөх юм бол Яруу алдрын хотод аюултай шүү.” гэж нэгэн Хар Алтан зэрэглэлийн дайчин хэллээ. Энэ хүн бол Хотын захирагчийн эдлэнгийн гурав дахь хүчтэй хүн. Түүний нэрийг Е Сю гэдэг. Тэрээр Е Мо, мөн Е Зонгийн дараа орох сүнсний хөгжилтэй хүн.

Е Зонг хэсэг зуур чимээгүй сууж байснаа толгой дохин хэлэв. “Тиймээ, бид хэдэн Чөтгөрийн сүнстнүүдийг явуулаад энэ Чөтгөрийн араатнуудыг агнах хэрэгтэй. Зол болж бид Алхимийн холбооны тангуудтай. Энэ бидний хүчийг сайн өсгөж байгаа шүү. Есөн Хувирал Үрлэн эм бас бидний дайчдыг шархдаж, үхэхээс сэргийлнэ.” Е Зонгийн толгойд нэгэн хүн орж ирлээ. Не Ли энэ тал дээр үнэхээр хувь нэмрээ оруулсаныг хүлээн зөвшөөрөх болжээ. Гэхдээ Не Ли охиных нь эрх чөлөөнд халдсаныг бодвол Е Зонг Не Лиг хэдэн хэсэг тасдан алчихмаар санагдана.

“Гэхдээ, бид Харанхуйн бүлгэмээс болгоомжлох хэрэгтэй.” Е Зонг нэмэв. Хэрэв тэд Чөтгөрийн сүнстнүүдээ гадагшаа гаргах юм бол Харанхуйн бүлгэм ямар нэгэн зүйл хийж магад.

“Хотын захирагч Е Мо ноёнтон намайг нэг зүйл аваад яв гэсэн. Үүнийг нэг хар даа.” Е Сю нэг номыг дотоод орон зайт бөгжнөөсөө гаргаад ирэв. “Е Мо ноёнтон энэ номыг маш эртний агуйгаас олсон. Энэ юу болох, бас ямар материалаар хийснийг, мөн дээр нь юу бичсэнийг тэрээр мэдэхгүй байна гэсэн.”

Ю Сю номны хуудсыг сөхөн хэдэн зураг харна. Энд шидийн гэмээр хачин зүйлсийг бичсэн бөгөөд олон чөтгөрийн сүнсний зургууд энд байв.

Нууцлаг хүч номноос гарлаа.

Энэ хүч маш ариун байлаа. Е Зонг хүртэл энэ номноос ихээхэн ариун эрчим агуулагдаж байгааг мэдэрнэ.

“Энэ номыг хаанаас авсан гэсэн бэ?” Е Зонгийн зүрх энэ номыг харвал зогсох шиг болно. Номыг сайтар ажиж харсан ч дээр нь юу бичсэнийг ойлгохгүй байлаа.

“Энэ номыг Е Мо ноёнтон шидэт араатны агуйгаас нэгэн хүчтэний цогцосноос олсон гэсэн. Бидний таамгаар энэ хүчтэн амьд байхдаа аль хэдийн Домгын зэрэглэлийн оргилд хүрсэн байсан.” Е Сю хэллээ. Е Мо ихэвчлэн эргэн тойрноо тандан судлаж маш аюултай газруудаар аялдаг хүн. “Тэр агуй маш аюултай газар байсан. Е Мо ноёнтон ч дотогшоо гүнзгий орохоос зүрх хүрэхгүй номыг аваад буцсан гэсэн.”

Энэ ном эрдэнэс гэдгийг мэдэж байсан ч яаж ашиглахыг нь мэдэхгүй нь гаслантай.

Е Сю нэг хүний талаар бодон догдолсондоо баярлан хэлэв. “Е Зонг ноёнтоон, би саяхан Яруу алдрын хотод суутан өсвөр насны хүү тодорсон гэсэн. Энэ жаал эртний үеийн бичгүүдийг ойлгодог гэсэн шүү. Тухайлбал Дагшин Аянгат Галын номыг уншсан гэсэн. Бид тэр хүүгээр энэ номыг уншуулвал яаж байна?”

Е Сюгийн зөвлөгөөг сонссон Е Зонгийн царай барайв. “Түүнийг бүү дурс!”

Е Сю гайхшран асуулаа “Яагаад билээ?”

Е Зонг ихэд хилэгнэв. Чадварлаг хүүхдүүдийг хамгаалахын тулд Не Лиг Хотын захирагчийн эдлэнд авчирсан. Гэтэл бэлчээртээ чоно урьсанаас өөрцгүй хэрэг болно гэдгийг яаж таамаглахав. Энэ жаал Е Зиюуны ариун дагшин биеийг эрхшээхийг оролдсон. Ийм учраас тэвчихээс өөр аргагүй энд цухалдан сууж байна. Не Литэй асуудлаа бүрэн дуусгаж шийдээгүй байтал тэр жаалаас гуйх юм гэжүү?

Не Лигээс гуйж нэр төрөө доош нь хийнэ гэжүү?

Е Зонгийн царайны хувиралыг харсан Е Сю ухаарав. Энэ жаал Е Зонг захирагчийг ихэд хилэгнүүлсэн бололтой. Гэсэн ч энэ маш чухал хэрэг. Е Сю бөхийн ёслоод хэлэв. “Хотын захирагч аа, энэ Е Мо ноёнтны амиа эрсдэлд оруулан байж авчирсан эд. Эгэл зүйл байж таарахгүй. Хэрэв бид энэ нууцлаг зүйлийн оньсыг тайлвал Яруу алдрын хотод тун сайн. Хотын захирагч хувийн өш хонзонгоо мартана уу хэмээн хүсч байна!”

Е Зонг хилэгнэсэн ч хийж чадахгүй хүчин мөхөсдөх зүйл гэж бас бий. Өөрийн амин хэргийн төлөө албаны ажлыг удааж болохгүй. Гараа саваад тэрээр хэлэв. “Чи Не Лиг уриад ир. Би энэ асуудалд гар бие оролцмооргүй байна!”

“Мэдлээ, Хотын захирагч аа.” Е Сю толгой дохин бөхийн ёслоод явлаа.

Не Лигийн хашаанд.

Е Сю дотогш орон эргэн тойрноо ажиглав. Энд үнэхээр сайхан байлаа. Е Зонг энэ Не Ли гэгчид сайхан хандсан байна.

Доош харвал зургаагаас долоон настай охин маш хөөрхөнөөр завилан сууж сургуулилалт хийж байлаа. Энэ охиноос сүнсний хүч олгойдон гарч байлаа.

Энэ дүр зургыг харсан Е Сюгийн зүрх нэг цохилтоо алгасав. Энэ охин 3-одтой Хүрэл зэрэглэлийн хүчтэй байна.

6-7 настай Хүрэл зэрэглэлийн охин!

Ийм суутныг бусад хүмүүс мэдвэл Яруу алдрын хот даяар шуугин цочирдоно!

Уртаар амьсгалаад Е Сю бодов. Яруу алдрын хотын захирагчийнд ийм суутан байна гэдэг сайн хэрэг. Харанхуйн бүлгэм энэ талаар мэдсэн бол энэ охиныг алахын төлөө бүхнээ зориулах байсан.

Е Сю дотогш орох гээд алхаж байтал дотор байрнаас нэг өсвөр насны хүү гараад ирлээ. Энэ хүү Не Ли байв.

Не Ли толгойгоо өргөн Е Сюг харлаа. Е Сю хүчтэн атал Не Ли огтхон ч сандарсан шинж алга. “Хотын захирагчийн эдлэнгийн гуравдугаар хүчтэн, Е Мо, Е Зонг нарын дараа бичигдэх Е Сю ах ямар хэргээр ирсэн юм бол?”

Не Лигийн үгийг сонссон Е Сю ихээхэн цочирдов. Өөрийг нь хараад танина гэж тэрээр санаагүй. Е Мотой хамт гадуур их явдаг тул Яруу алдрын хотод тэрээр удаан байдаггүй. Не Ли шиг жаал өөрийг нь шууд таних ёсгүй.

Өөрийнхөө гайхшралаа дараад Е Сю хөнгөхөн инээмсэглэн хэллээ. “Зөв өө, тэр чинь би байна.”


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 106”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.