Чөтгөр бурхдын домгууд 105

Дараа долоо хоногын үнэгүй 3-аас 1-
р хэсэг.

Ивээн тэтгэснээр гаралтын хурдыг нэмэх боломжтой.

Цэлмэг.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 105 – Шалтгаан

Хотын захирагчийн эдлэн

Не Ли аюулгүй хариад үргэлжлүүлж сургуулилалт хийнэ.

Сүнсний хүүхэлдэй буюу Өвөг дээдсийн сүнс тэнгэрт нисч байлаа. Тэнгэрийн Ариун Хилд удсан учраас ихээхэн уйдсан байлаа. Е Ян хаашаа ч явсан их сайхан санагдана.

“Мянган жилийн дараа ч Яруу алдрын хот хэвээрээ үлдэнэ гэж төсөөлсөнгүй. Өмнөх үеэ бодвол одоо ч гэсэн айж байна шүү.” Е Ян өнгөрсөн талаараа харамсан боддог.

“Яг одоогийн хотын захирагчийг Е Овогтон гэж сонссон. Манай Аянгат гэр бүлийн үр сад юм байх даа?”

Не Ли нүдээ нээгээд хэллээ “Е Ян овгийн ахлагчаа та энэ талаар битгий бод. Аянгат гэр бүл аль хэдийн дууссан. Одоогийн Хотын захирагч Цаст Салхин овгийнх.”

Е Ян бахархалтайгаар хэллээ. “Жаалаа, чи үүнийг мэдэхгүй байх. Цаст салхин овог манай Аянгат овгоос гаралтай. Энэ манай Аянгат гэр бүлийн нэг мөчир л байсан юм. Танай одоогийн хотын захирагч намайг хараад Өвөг дээдэстэн минь гэж хүндэтгэлтэйгээр дуудах биз. Гэтэл чи надад ийм хүндэтгэлгүй байдаг…”

“Хотын захирагч? Хотын захирагчийг би тооно гэж бодоо юу? Миний хадам аав биш байсан бол аль хэдийн хотын захирагчийн суудлыг нь авчихсан байх байлаа.” Не Ли Е Яны үгийг басан хэллээ. “Та нарын мэдэх хамгийн хүчирхэг хүн Домгын зэрэглэл л байх юм..

“Жаалаа, чи хэтэрч байна шүү. Чи Домгын зэрэглэлээс дээшээ хүн харсан юмуу?

Не Ли инээмсэглэн хэллээ. “Мэдээж би харсан. Домгын зэрэглэл яг үнэндээ сүнсний хөгжлийн дөнгөж эхлэл. Чөтгөрийн араатны цуглаан яаж болдогийг ер нь мэдэх үү?”

“Би яаж мэдэх юм? Чөтгөрийн араатнуудыг ямар нэгэн зүйл өдөөн татдаг байх.” Е Ян өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөн хэллээ.

Не Ли хэллээ. “Тэд ямар нэгэн зүйлд татагддаггүй юм. Нэгэн удаа чөтгөрийн сүнс оюун ухаанаа нээсэн нь Домгын зэрэглэлээс дээш амьтан болсон учраас Гурван зуун Домгын зэрэглэлийнхэн нийлж байгаад энэ чөтгөрийн араатныг алсан юм. Гэхдээ үүнээс болж энэ ертөнцөд гай гамшиг тохиосон. Энэ чөтгөрийн араатан бүх тивд байгаа чөтгөрийн араатнуудад хүн төрөлхтөнг хөнөө гэж тушаасан. Уурандаа олон эзэнт гүрнийг хэдхэн сарын дотор сөнөөсөн. Тэр жил Харанхуйн эриний эхлэл шүү дээ!”

“Ийм учиртай байж ээ.” Е Ян ойлголоо. Гэнэтхэн чөтгөрийн араатнууд сүргээрээ дайран эзэнт гүрнүүд нэг өдрийн дотор гэлтэй алга болсон байжээ.

“Домгын зэрэглэлээс хэтэрсэн Чөтгөрийн араатан таны нүдэнд тун хүчирхэг санагдаж болох юм. Гэтэл өөр ертөнцөд энэ бол энгийн амьд амьтан. Миний хүч чадал оргил үедээ байхад би бодлоороо л энэ амьтныг алж чадах байлаа!” Не Ли холын холыг харан завилж суух нь яг л уул шиг байлаа.

Е Ян хүчтэй сүнсний хүч олгойдон гарахыг мэдрэв.

Энэ олгойдсон сүнсний хүч тоо томшгүй олон жилийн настай байлаа. Энэ хүч сул мэдрэгдэж байлаа ч машид хүчтэй байв. Энэ хүчийг сүнс дүртэй Эртний үүсгэн байгуулагч Е Ян л мэдэрнэ. Тэрээр энэ хүчийг мэдрээд айсандаа дагжин чичирч байлаа.

Энэ жаал хэн юм бэ?

Не Ли Мөнгөн зэрэглэл ч гэлээ аянга шуурган дунд байгаа мэт санагдав.

Домгын зэрэглэлийн дайчин ч Е Янд ийм аймшигтай мэдрэмж төрүүлэхгүй.

Не Ли Е Яныг харахаа болин инээмсэглэн хэллээ. “Е Ян, өөрийнхөө хүн биеэ дахин бүтээгээд тэр нууцлаг ертөнцөд очмоор байна уу?”

Е Ян цочирдов. Не Лигээс олгойдон гарсан сүнсний хүч хэзээ ч байгаагүй мэт алга боллоо. Не Ли арван гурван настай хүүхэд баймаарсан. Яагаад ийм аймшигтай мэдрэмжтэй байна.

Не Ли инээмсэглэж байгааг хараад Е Ян дотроо харанхуйгаас гэрэл олсон мэт итгэл найдвар төрнө. Не Ли арван гурван настай жаал ч гэсэн түүний ярьж байсан ертөнц ямар газар байдаг бол?

“Би явмаар байна!” Е Яны нүдэнд бишрэл төрнө. Тэрээр өөрийн эрхгүй Не Лиг хүндлэн хэллээ.

Е Ян, Не Лиг яагаад хүүхдийн дүр төрхтэйг мэдэхгүй ч, супер хүчтэний сүнс дотор нь байгааг ойлгов.

Сүнс болсон тэрээр л энэ мөчид үүнийг мэдэрч чадна!

Е Яны сүнс Сүнсний хүүхэлдэйнд лацдуулсан. Түүний сүнс аль хэдийн Не Ли-ийн хяналтанд байгаа. Энэ мөчөөс хойш тэрээр Не Лид жинхнээсээ бууж өгөв.

Цааш юм хэлэлгүй Не Ли сүнсээ хөгжүүлэх байдалд оров. Алтан зэрэглэлийн Чөтгөрийн дайчин болохын тулд давшилна.

Не Ли хэсэг сургуулилалт хийх зуур Дү Зэ, Лу Пиао, мөн нөхдүүд нь Хотын захирагчийн эдлэнгээс гарч өөрсдийн гэр бүл уруу явлаа.

Дү Гэр бүл

Дү Зэ гэр бүлтэйгээ эгэл ардын гудамжинд амьдардаг. Дү овогт гурван зуун хүн байдаг.

Дү Зэ жижигхэн жимээр алхаж байв. Жим дагуу Дү овгийн гэр бүлийнхэн инээмсэглэн түүнтэй мэндчилнэ.

“Дү Зэ эргээд ирээ юу даа?”

“Тиймээ авга ах нараа.” Дү Зэ инээмсэглэн хариулав. Дү гэр бүл ядуу ч гэр бүлийн дотоод уур амьсгал ихэд урин дулаан.

Дү Зэ эргэж ирэхийг харсан тэд хэллээ. “Дү Мэнг-ийн гэр бүл чам шиг хүүхэд төрүүлсэн нь том аз завшаан шүү!”

“Тиймээ. Тэр аль Хэдийн Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болсон байна лээ шүү. Бүхэл Дү овог түүнээр бахархах хэрэгтэй.

“Хэрэв Дү Зэгийн талд нь л миний хүү хүрчихвэл би үхсэн ч инээмсэглэж үхэх болно.”

Энэ авга ах нар хэтрүүлэн магтаж байлаа. Дү Зэ царай багахан улайж гэртээ харина.

Дү гэр бүлийнхэн Дү Зэгээр бахархана. Тэдний хувьд юугаар ч нөхөшгүй хүн болсон

Дү Овгийн өвөг дээдсийн танхим.

“Дү Зэ, Дү гэр бүлийн дурсгалт эд. Энэ бол Галт Ганц эвэртийн хаш зүүлт. Овгийн ахлагчид л энэ Хаш тэмдэгтийг авдаг юм. Өнөөдөр чамд энэ тэмдэгтийг чамд өгөх гэсэн юм. Чи насанд хүрвэл Дү овгийн ахлагч болно.” Цулгай хувцас өмссөн хүн хэлнэ. Тэрээр урт сахалтай хөгшин хүн бөгөөд бөгтгөр нуруугаа багахан тэнийлгэн Дү Зэд өглөө.

Дү гэр бүлийн одоогийн ахлагч Дү Ронг.

“Ноён овгийн ахлагч аа, Дү Зэ ийм үнэтэй эдийг авч чадахгүй нь ээ.” Дү Зэ сандрангуйгаар хэллээ. Энэ Галт Ганц эвэртийн Хаш зүүлтнээс ямар ариун сүнсний хүч ялгарч байгааг тэр мэдэрнэ.

“Манай Дү овог олон жилийн турш гундаж явлаа. Би өвөг дээдсийнхээ нэр төрийг унагаасан. Дү овгийг чи л одоо сэргээж чадна. Тиймээс чи үүнийг авах эрхтэй.” Дү Ронг нухацтай өнгөөр хэллээ. Үеийнхнээ бодвол Дү Зэ их томоожсон. Тиймээс Дү Ронг энэ хаш зүүлтийг Дү Зэд өгч байна.

Дү Зэ хэсэг зуур тээнэгэллзэж байгаад Галт Ганц Эвэрийн Хаш зүүлтийг Дү Ронгоос авлаа. Тэрээр хэсэг зуур тайвширч үл чадна.

Нүдэнд нь эр зоригийн оч бадарлаа.

Дү Зэгийн гэр бүл маш ядуу. Бүхэл овог нь хэдхэн фермерийн газартай. Тэд ууланд ан хийж өөрсдийгөө болгодог байна. Дү Зэд хоёр эгч бий. Дү Зэг Ариун Орчид сургуульд оруулахын тулд тэд хөрш тосгоны хөгжлийн бэрхшээлтэй эртэй суусан.

Дү Зэ дотроо ихээхэн зовдог. Энэ тайван шөнө л тэрээр чангаар мэлмэрэн уйлав. Эгч нарынхаа төлөө уйлав.

Ариун Орчид сургуульд авьяас муутай байсан ч Дү Зэ бэлтгэл хийж шаргуу хичээллэсэн. Хэрэв шаргуу хичээллэвэл овгийнхоо хувь тавиланг өөрчилж чадна хэмээн бодож байжээ.

Энэ зорилгодоо хүрэхэд хол байтал Не Ли гараад ирсэн.

Не Ли өөрийнх нь хувь заяаг бүхлээр нь өөрчилсөн. Мөнгөн Зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болчихлоо шүү дээ! Гэр бүл, овгийнхноо ядуурлаас гаргаж чадна.

Дү Зэ Галт Ганц Эвэртийн Хаш Зүүлтнээс чанга атгана. Түүний аньсганд нулимс цийлэгнэнэ.

“Не Ли, өнөөдрөөс миний амьдрал чинийх” Дү Зэ дотроо нууцаар хэлэв. Түүний харц шийдсэн байв.

Не Лигээс болж Дү Зэ-ийн хувь заяа өөрчлөгдөнө.

Өөрийнх нь ч, овгийнх нь ч хувь заяа!

“Дү Зэ, Бэй Зэн-ийн Чэн овог, Ю гэр бүл мөн Жин Зэн-ийн Лин Жиа овгууд гэрлэх санал тавьжээ.” Дү Ронгийн гар чичирхийлнэ. Дү овогтой маш цөөхөн эмэгтэйчүүд гэрлэхийг зөвшөөрдөг. Гэхдээ одоо эсрэгээрээ эмэгтэйчүүд Дү овогт бэр болох гэж хуйларч байна. Энэ бол бахархалт хэрэг.

Дү Зэ толгойгоо өргөн шийдэмгий толгой сэгсрэн хэлэв. “Ноён Овгийн ахлагч аа. Би энэ эмэгтэйчүүдээс алинтай нь ч гэрлэхгүй. Дү Овог унаж явахад тэд биднийг хөөж туусан. Одоо харин биднийг сэргэн мандахад биднээс тус гуйж ирлээ. Энэ ичгүүргүй овгуудад зэвүү хүрч байна!”

Дү Ронг хэсэг зуур бодоод үнэхээр ийм учиртайг ойлголоо. Дү Зэ одоо Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн, энэ жижигхэн овгуудад юу гэж ханд өгч болох билээ?

Дү Ронг инээмсэглэн хэлэв. “Сяо Зэ маань өөрийн гэсэн бодолтой байгаа бололтой. Энэ талаар би дахиж дурдахгүй ээ.”

Энэ мөчид Лу овогт.

Лу овог бол бага язгууртан жижигхэн овог. Лу Нин бол Лу овгийн ахлагч. Тэрээр 3-одтой Алтан зэрэглэлийн дайчин бөгөөд Лу Пиао-н аав. Супер гэр бүлтэй харьцуулашгүй ч, Яруу алдрын хотын хойд хэсэгт тэрээр хурган дарга. Түүний хяналтанд эмийн ургамлын бизнес бий.

Лу Нин зочны өрөөнд том алхлан оров.

Лу Нин орвол Лу Пиао ширээн дээр хөлөө тавьчихсан хар ягаан өнгийн жимс идэн тухалж суулаа.

Үүнийг харсан Лу Нинг хөмсгөө зангидана. Өнгөрсөнд Лу Пиао ингэж өмнө нь том дуу гаргавал бөгсийг нь алгаддаг байсан. Одоо харин залуу үеийн хамгийн урам хугалсан хүн буюу төрсөн хүүгээ яаж ч байсан, гар нь хичнээн загатнаж ч байсан зодохгүй.

Залхуу Лу Пиао гэнэтхэн гэгээрсэн. Өмнөх гэр бүлийн шалгалтаар тэрээр 5-одтой хүрэл зэрэглэл болж бусад бүх залуу хойч үеийнхнийг ардаа үлдээсэн.

Ийм зүйлийг хэн ч төсөөлж чадахгүй.

Лу Нин өөрөө энэ насан дээрээ 1-одтой Хүрэл зэрэглэл байсан. Лу Пиао-гийн сүнсний хөгжил хэтэрхий хурдан байлаа. Аль хэдийн 5-одтой Хүрэл зэрэглэл хүрчих гэж.

Хэрэв Лу Пиао өдөр бүр хичээнгүйлэн сургуулилалдаг бол асуудал биш. Гэхдээ Лу Пиао сүнсээ хөгжүүлж бэлтгэл хийж байхыг нэг ч удаа харж байгаагүй. Лу Пиао хаа явсан газраа асуудал тарьдаг хүн. Өчигдөр орой тэр Сяо гэр бүлд хулгайгаар нэвтрэн орж нэг охины усанд орж байхыг харсан. Сяо Гэр бүл энэ асуудлыг зүгээр ч нэг мартаад өнгөрчихгүй. Лу Нин эхэндээ энэ хүнд асуудал болно гэж бодсон ч Сяо гэр бүл элч илгээн, захиа явуулжээ. Энэ захиандаа Лу Пиао-н усанд орж байхыг харж байсан охиныг Лу Пиаотой гэрлүүлэх саналтай байгаагаа тусгасан. Лу Пиао-н өсөлтийн хурднаас харахад хүчирхэг Хар алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болох бүрэн боломжтой!

Энэ дэлхийн хамгийн залхуу хүн ч гэлээ сүнсний хөгжил нь хэтэрхий хурдан байлаа. Айлын охиныг хулгайгаар усанд орж байхыг харвал эхнэрээ болгоод авчихлаа гэсэн үг шүү дээ!


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s