Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 9]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 9 – Сүй тавих ёслол

”Ноён Фаллэн Леаф.” Линлэйн ямар үйлдэл гаргахыг хараад, Гулермо яаравчлан өршөөл эрэн, ”Ноён Фаллэн Леаф, энэ Линлэй одоо ердөө 17-хон настай. Ноён Фаллэн Леаф, түүнийг өршөөж болгооно уу.”
Гулермо Гэрэлт сүмд Фаллэн Леаф маш том нөлөөтэй хүн гэдгийг сайн мэднэ. Мөн энэ хүнийг бүх Даяанчид сүнслэг удирдагч гэж үздэг. Тэр байтугай Ариун эзэн хаанд хүртэл түүнийг эсэргүүцэх хүч байхгүй.
Тэрбээр туранхай, тахиан сарвуу шиг баруун гараараа, өрвийсөн сахлаа илбээд. Сонирхсон байртай, Линлэйн нурууг ширтлээ. ”Бүдүүлэг зан уу? Үгүй ээ, үгүй. Тэр бүдүүлэг хүн биш байна. Энэ хүүхэд ердөө л цуцашгүй чанга хатуу нэгэн юм.”
Гулермо гайхаж орхилоо.
Тэр Ноён Фаллэн Леафийг ингэнэ гэж санаагүй, Линлэй түүнд муу сэтгэгдэл төрүүлсэн болов уу гэтэл, тэр одоо түүнийг магтаж байна шүү дээ.
”Гулермо.” Фаллэн Леаф Гулермо руу харлаа.
”Ноён Фаллэн Леаф, таны зааврыг хүлээж байна.” Гулермо хүндэтгэлтэйгээр хэллээ.
Фаллэн Леаф инээмсэглэнгээ, ”Энэ Линлэй гэгчийн зүрх сэтгэл алах хүслээр дүүрэн ба цуцашгүй чанга хатуу хүн юм. Би түүнийг хэн нэгнийг алах эсвэл өөр юу ч хийлээ гэсэн хийсэн үйлдэлдээ хэзээ ч эргэлзэхгүй гэж бодож байна. Иймэрхүү хүн л Гэрэлт сүмийн илдний ир болоход нийцнэ.”
Гулермо Фаллэн Леафийн юу гэх гээд байгааг ойлголоо.
Гэрэлт сүм харьцангуй сайн талыг баримтлахыг шаарддаг ч, бусад шашин шүтэгчдэд, тэд маш хэрцгий өршөөлгүй ханддаг. Тиймээс л Сүмийн шашны шүүх тэдний үндсэн суурь болж өгдөг.
”Ирээдүйд, магадгүй энэ хүү, Шашны шүүхийн шинэ Дээд зааварлагч болж ч магадгүй юм.” Фаллэн Леаф аяархан хэллээ.
Гулермо ч гэсэн Линлэйн зүг эргэн харлаа.
Шашны шүүхийн Дээд зааварлагч аа?
Гулермо Шашны шүүхийн дээд зааварлагч Гэрэлт сүм дэх хоёр дахь дээд тушаалтан болохыг сайн мэднэ. Үнэндээ, зарим үед, Шашны шүүхийн дээд зааварлагчийн байр суурь Ариун эзэн хаантай энэ зэрэгцдэг.
Ариун эзэн хаан, гаднаасаа бол Гэрэлт сүмийн удирдагч хамгийн хүчирхэг хүн.
Гэхдээ Гэрэлт сүмийн харанхуйн талын Шашны шүүхийн дээд зааварлагч нь, Сүмийн хамгийн хүчирхэг цэргийн хүчний удирдагч юм.
”Ноён Фаллэн Леаф, та түүнд замчилхыг хүсэхгүй байна уу?” Гулермо гэнэтхэн асуухад.
Фаллэн Леаф толгой гэгсрэв.
”Яагаад?” Гулермо эргэлзсэн байдалтай байлаа. Фаллэн Леаф Линлэйг үнэлсэн хэрнээ яагаад бэлтгэх хүсэлгүй байна вэ?
Фаллэн Леаф толгойгоо сэгсрээд. ”Миний бэлтгэлийн арга түүнд тохирохгүй. Миний арга цэвэр ариун зүрх сэтгэлтэй сэтгэлээс нь гэрэл гийсэн хүнд л тохирно. Гэхдээ түүний… түүний алхаж яваа зам бол хядлагийн зам.”
Гулермо толгой дохилоо.
”Гулермо, түүнд багш хайх хэрэггүй. Жинхэнэ хүчирхэг хүн өөртөө хамгийн тохирсон замыг олохын тулд өөртөө итгэлтэй байх ёстой. Хэрэв өөр хүнээр багшлуулах гэвэл, тэд өөрсдийнхөө арга барил дээр л үндэслэнэ.”
Фаллэн Леаф Гулермо руу хараад. ”Чи бол 9-р зэрэглэлийн Амин шидтэн. Тийм юм чинь яагаад чи надад шавь орж болохгүй гэж? Яагаад гэвэл үүнд учир шалтгаан бий. Хэдийгээр би чамд өөрийнхөө ухаж ойлгосон зүйлийг хэллээ ч, чам дээр амжилт олохгүй, учир нь маш олон хувийн туршлагуудын дараа л сүнс чинь хувирч, нууцын гүн гүнзгий зэрэглэлийг ойлгох боломжтой болно. Ингэж л чи амжилтанд хүрнэ.”
”Санаж яв, өөртөө итгэ.” Фаллэн Леаф инээмсэглэлээ.
Гулермо толгой дохив.
Тэр Гэгээнтэн зэрэглэлд ороогүй, тиймээс тэр 9-р зэрэглэл болон Гэгээнтэн зэрэглэлийн хоорондын ялгааг ойлгож чадахгүй. Хэдхэн мөчийн өмнө, тэр Фаллэн Леафийг өөрийнх нь үнэ цэнэтэй зөвөлгөөг зориудаар үл тоож байх вий гэж бодсон ч, түүний чин сэтгэлийн хоолойг сонсож, харцыг нь харснаар түүнд итгэлээ.
”Магадгүй би үнэхээр өөртөө итгэх хэрэгтэй байх.”
Гулермо урт хугацааны туршид 9-р зэрэглэлдээ гацчихсан байдалтай байгаа ч. Тэрбээр их амжилтанд хүрэхийг хүсдэг.
Эцсийн эцэст, Гэгээнтэн зэрэглэл болон 9-р зэрэглэл хоорондоо тэнгэр газар мэт ялгаатай шүү дээ.
Линлэйн эдлэн. Халуун рашаанд.
Халуун рашаанд Линлэй чимээгүйхэн бясалгал хийн сууна.
”Ззрр.” Линлэйн бүхэл биеэс хачирхалтай чимээ гарган, яс болон булчин нь чичирхийлнэ. Түүний биеэс байнга хөлс цутгаж байлаа.
Луун цусны нууц ботийн аргаар бэлтгэл хийх нь энгийн тулааны ки бэлтгэлийн аргаас 10 дахин үр дүнтэй.
Гэхдээ энэ нь энгийн л зүйл нь. Эцэсийн эцэст, Луун цусны нууц ботийг ашиглахын тулд маш их хүч шаардагддаг.
”Яагаад хүмүүсийн бэлтгэл ийм хэцүү байдаг юм бэ? Нууц боть таны биеийн төрлөөс ялгаатай олон төрлийн зүйл шаардах юм.” Линлэй буруу харвал, Бэбэ бяцхан толгойгоо эргүүлэн Линлэй рүү хараад, түүний оюун санааг асуултаар дүүргэж орхив.
Тэр бол шидэт араатан, түүний бэлтгэл маш хялбар. Тэр гадаах ертөнцөөс харанхуйн хандлагатай элементийн мөн чанарыг шууд шингээж чадна бас ингэснээр тэр үүнийгээ өөрийнхөө шидийн цөм рүү юүлдэг.
Ямарч нууц зүйл байхгүй. Зүгээр л нэг шингээх процесс.
Линлэй энэ төрлийн тайван амьдарлаа үргэлжлүүлсээр, өдөр бүрийг бэлтгэл хийхдээ зарцуулж байлаа.
Заримдаа нэгэн зэрэг олон өндөр чанарын бэлтгэлийн арга ашигласнаасаа болоод, түүний бие хамгийн хүнд шийтгэлийг амсана.
”Вүүш!”
Цуст Ягаан бурхны илд түүний гарт эргэлдэхэд, Линлэй дайралтуудаа нэг нэгээр нь туршина.
Илд аль өнцгөөрөө хамгийн хурдан дайралт хийж байна?
Хэрхэн салхины эсэргүүцлийг багасгаж Цуст Ягааны чичрэлтийг удирдаж, илдээ хурдан хөдөлгөх вэ?
Цаг үргэлж, тэрээр илдээрээрээ нягт нямбай дайрахаар бэлтгэнэ.
Линлэйг хөдлөх бүрт, гялалзсан догшин гэрэл анивчина.
Хүний зүрх цохилохтой энэ тэнцэх хурдтайгаар.
Гэсэн ч Линлэй сэтгэл ханасангүй. Тэрээр байнга сайжруулж төгс болгохыг эрмэлзэж байв. Салхины ойлголтыг ашиглан салхины шидээр, тэр Цуст Ягаанаа илүү хурдан хөдөлгөхөөр хичээж байна.
”Эзэнтээн.” Халуун рашааны гадаанаас хүний хоолой сонсдлоо.
Линлэй түр азнаад. Түүний гараа хөдөлгөх мөчид Цуст Ягаан түүний гар дээрээс алга боллоо. Ингээд Линлэйн бүсэлхийг ороосон байгаа Цуст Ягааныг одоо хэн ч анзаарахгүй.
Хэрэв энгийн хүн бүсийг анхааралтай ажсан ч, тэд үүнийг энгийн ягаан бүс л байна гэж бодно.
”Ор.” Одоо бол Линлэй ганцаараа ярьж байлаа.
Гэнэтхэн, үзэсгэлэнтэй үйлчлэгч эмэгтэй хамаг хурдаараа гүйн орж ирлээ. Түүний царайнаас биширсэн байдал ажиглагдана, тэр Линлэйг хараад, тэр даруй толгойгоо бөхийлгөн хүндэтгэлтэйгээр, ”Эзэнтээн, Дебс овог урилга илгээсэн байна.” Тэр ярьж байх зуураа, урилгыг Линлэйд өглөө.
Линлэй урилгыг харвал.
Улаан өнгийн урилга алтан чимэглэлтэй байх бөгөөд. ”Урилга” хэмээн тод тэмдэгтээр тодотгон бичсэн байлаа.
”Урилга?”
Линлэй урилгыг аваад нээж үзтэл. Урилгын агуулга яг бодож байсан шиг нь байлаа.
”6-р сарын 18нд, Калан Роулинг болон Алис нарын сүй тавих ёслол болох болно. Роулинг гэж хэн билээ?” Урилгыг хараад, Линлэй барайв.
”Явж болно.” Линлэй тайвнаар хэлэхэд.
”Мэдлээ, эзэнтээн.” хэмээн хүндэтгэлтэйгээр хэлээд, халуун рашаанаас гаран явлаа.
”Эзэнтээн, Дебс овог Алисын сүйг хийх гэж байна уу?” Бэбэ Линлэйн мөрөн дээрээс харайгаад, бяцхан толгойгоо урилгын зүг чиглүүллээ.
”Роулинг? Роулинг гэж хэн юм бол?” Бэбэ Линлэй рүү сэжиглэнгүй харахад.
Делин Кевоте Линлэйн хажууд гарч ирэн. Урилгыг хараад, түүний царайнд инээмсэглэл тодров.
”Делин өвөө.” Линлэй Делин Кевоте руу эргэн харлаа.
”Роулинг гэж хэн юм бол?” Делин Кевоте юм үзэж нүд тайлсан хүн учир тэр доор нь ойлгов. ”Энгийнээр бол. Чиний сийлбэр, ‘Зүүднээс сэрсэн нь’, Алисын гадаад төрхийг олон нийтэд дэлгэсэн. Тэд Алисыг танихгүй ч, сүй тавих ёслол олон нийтэд ил болж байгаа болохоор олон хүн Алисыг харна. Тэгвэл, хүмүүс ‘Зүүднээс сэрсэн нь’-ийг шууд л анзаарах болно. Чиний сийлбэрт агуулагдсан хайрын түүх чулуун сийлбэр шинжилдэг хэн буйгайд илт харагдана. Мөн энэ шалтгаанаас болж, Дебс овог түүнийг Каланы үндсэн эхнэр болохыг зөвшөөлгүй, энэ Роулинг гэгчийг Каланы үндсэн эхнэр болгож байгаа биз.”
Линлэй цочирдолд орох нь тэр.
Алис. Каланы үндсэн эхнэр болж чадахгүй ээ?
Юлан тивд, үндсэн эхнэр өндөр байр суурьтай байдаг бол хоёр дахь эхнэрийн байр суурь маш доогуур байдаг.
”Надаас болоод уу?” Гэнэтхэн, Линлэйн сэтгэл хөдлөл ээдрээтэйгээр нэмэгдлээ.
Түүний сийлбэрээс болоод, Алис Каланы үндсэн эхнэр болж чадахгүйд хүрлээ.
”Линлэй, чи сүй тавих ёслолд яавах гэж байна уу?” Делин Кевоте асуухад.
”Тийм ээ, мэдээж.” Линлэйн нүд хурцлагдаад, инээд алдлаа. ”Бернанд намайг хэд хэдэн удаа урьсан. Энэ удаа, надад бүүр тусгай урилга хүртэл явууллаа шүү дээ. Яахан татгалзаж болох билээ?”
Линлэй тэнгэр рүү ширтэхэд, торгоны жаахан өөдөс шиг үүл хөвж байлаа.
Өмнө нь, Алис түүнтэй хамт зүлгэн дээр суугаад үүнтэй адил хөх тэнгэрийг ширтдэг байж билээ.
6-р сарын 18.
Гэрэлт сүмийн санваартнуудын хувьд ч, энэ маш тааламжтай өдөр байсан учир… Дебс овгийн хуримын ёслолд ороцохоор болсон байлаа.
Энэ өдөр, хүмүүс болон сүйх тэрэгнүүд Дебс овгийн эдлэнгийн урд түгжирэлдэж байв.
Гол язгууртнууд, баян чинээлэг хүмүүс, үзэсгэлэнтэй язгууртан эмэгтэйчүүд, нүд гялбам залуухан язгууртан бүсгүйчүүд, царайлаг залуухан язгууртан залуус гээд… Фэнлай хотын өнцөг булан бүрээс ирсэн язгууртнууд Дебс овгийн эдлэнд байсан гэхэд хэлсдэхгүй биз.
”Ноён шидтэн Линлэй ирлээ!”
Дебс овгийн хүлээн авагчийн хоолой хадахад, хар боловсон хувцас өмссөн эр, Дебс овгийн гол танхимд орж ирлээ.
Гол танхимд байсан бүх язгууртнууд Линлэй рүү ширтэн хоорондоо ярилцахаа больцгоов.
Линлэй өрөөний эргэн тойрныг ажаад, багахан инээмсэглэлээ. Линлэйн зан араншин дээд язгууртан гэлтэй байв.
”Ноён Линлэй, тавтай морил!”
Бернанд, өөр зочидтой ярилцаж байснаа, Линлэйн зүг яаравчлан алхлаа. Энэ ёслолын гол эзэн, Калан, Бернандын хажууд ирж явлаа.
”Ноён, Бернанд.” Линлэй инээмсэглэлээ. ”Таны хүү сүй тавьж байгаад баяр хүргэе, тэр хоёул үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байна.”
”Баярлалаа.” Бернанд дулаахнаар хэллээ.
Калан хүндэтгэлтэйгээр, ”Ноён Линлэй, манай гэрт тавтай морил. Өнөөдрийг сайхан өнгөрөөнө гэж найдаж байна.” хэмээлээ.
Линлэй Каланыг харсан ч толгойгоо л дохив. Тэрээр юу ч хэлэлгүй, Бернанд руу хараад. ”Ноён Бернанд, та бусад зочинтойгоо чөлөөтэй байдаа. Би нэг газар олоод зогсож байя.”
Дебс овгийн гол танхим маш том. Хэдэн зуун язгууртан болоод магнатууд ирсэн ч, тэд огтхон ч шахцалдахгүй байлаа. Баян язгууртан эмэгтэй болон баян залуухан язгууртан бүсгүйчүүдийн үзэсгэлэн гоо, олны дундах тогоснууд шиг л байв.
Ялангуяа Линлэйг ирсэний дараа. Олон баян залуухан язгууртан авхай нар түүнтэй өөрийн эрхгүй ойртоцгоож байлаа.
”Ноён Линлэй, та гайхалтай юм. Би одоо чулуун сийлбэрийн бэлтгэл хийгээд 3 жил болж байгаа, гэтэл одоо ч үндсэн хэлбэрээ гаргаж чадахгүй л байна.” Залуухан язгууртан авхай үзэсгэлэнтэй бор үсээ намируулаад дулаахнаар Линлэйд хэллээ. ”Ноён Линлэй, та үнэхээр гайхалтай юм. Та биднээс тийм ч ах биш, тэгтэл аль хэдийнээ Прулкс, Хуп Женсе нарын түвшинд хүрчихсэн байх гэж. Ноён Линлэй, надад заагаад өгөөч?”
Энэ залуухан язгууртан авхай Линлэйг том итгэл найдвараа гэж харах бөгөөд, маш үзэсгэлэнтэй нүдтэй байлаа.
”Чулуун сийлбэр бугалгын хүч их шаарддаг. Өөр шиг чинь үзэсгэлэнтэй эмэгтэй, яавал сайн зураг зурах талаар сурсан дээр байх.” Линлэй өнгөц инээмсэглэн хэллээ.
Тэгж хэлж байхдаа, Линлэй найдваргүй мэт санагдана.
Магадгүй энд байгаа бүх залуухан язгууртан авхай нар Линлэйг гэрлэж амжаагүй байгаа гэдгийг мэдэж байгаа байх, гэсэн ч тэнд Линлэйд түвэг л удаж байлаа.
Мэдээж хэрэг, залуухан язгууртан авхай нарын эцэг эхчүүдийн хувьд зүгээр хараад суух нь тэднийг илүү жаргалтай болгоно.
Линлэйтэй албан ёсны харилцаатай болбол тэдний овог өсөж хөгжинө гэдгийг Фэнлай хаант улсын язгууртан бүр мэдэж байгаа!
Линлэй ямархуу байна?
Тэрээр хэдийнээ Шүүхийн шидтэн болчихсон, үүнийг Фэнлай хаант улсад зүтгэдэг язгууртан бүр мэдэж байгаа. Ирээдүйд, тэр Гэрэлт сүмийн маш чухал хүн болно. Ирээдүйд, түүний байр суурь Фэнлайн удирдагчаас ч өндөрт байх болно.
”Линлэй.” Тод дуу сонсдлоо.
Линлэй эргэж хартал. ”Эрхэм дээдэс.”
Түүнийг хүрээлэх бүх л залуухан язгууртан авхай нар цомцойгоод, дахиж түүнийг саатуулж зүрхэлсэнгүй.
Линлэй одоо Клайд руу явангаа нууцхан амьсгаагаа гаргалаа. Хааны дэргэд байвал, ядаж л язгууртан хатагтай нар түүнд түвэг удахгүй.
”Линлэй, чамд таалагдчих хүн харагдана уу?” Клайд Линлэй рүү ойртоод чихэнд нь тоглоомоор шивнэлээ.
Линлэй Клайд руу хараад. ”Эрхэм дээдсээ, иймэрхүү зүйлсээр намайг дооглох хэрэг юунд байна?”
”Хаха…” Клайд чангаар инээлээ.
Гэнэтхэн, гол танхимд анир чимээгүй ноёллоо. Клайд гол танхимын хаалга руу толгойгоо эргүүлээд ширтэхэд түүний нүд гялалзана. ”Хөөе. Тэр чинь өнөө оройн гол эмэгтэйчүүд биш үү.”
Линлэй эргэн харвал.
Каланы хоёр талд үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд зогсож байлаа. Тэдний аль аль нь сайхан даашинз өмссөн байх бөгөөд, алтлаг үсэн дээрх үзэсгэлэнтэй гоёл нь гэрэл гялтгануулна.
Тэдний нэг нь Роулинг, харин нөгөөх нь Алис.
”Алис.”
Линлэйн харц Алис дээр тогтлоо. Алис урьд өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй харагдаж байв. Гэхдээ энэ удаа, тэрээр Каланы гарыг барьж байлаа.
”Бурхан минь гэж! ‘Зүүднээс сэрсэн нь’-ийг уралсан Мастер Линлэй уу даа?” Гэнэтхэн, нэг язгууртан чангаар хашхирлаа.
Гол танхим тэр дариу хүмүүсийн хоорондын яриагаар дүүрлээ.
Хэдэн хүмүүс Алисыг харж байсан ч, одоохондоо ихэнх хүмүүс Алисын царайг мэддэггүй байсан юм. Гэтэл хүмүүс ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрийг харчихсан. Олон хүмүүс тэр эмэгтэйг ‘Зүүднээс сэрсэн нь’-ийн зүүдний дагина хэмээн нэрийдсэн билээ.
Тэгтэл энэ мөчид, ‘зүүдний дагина’ гэнэтхэн сүй тавих ёслолын үеэр тэдний өмнө гарч ирлээ.


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s