Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 8]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 8 – Хэмжээлшгүй алах хүсэл

Сая болсон алагад, Линлэй хажууд Гэрэлт сүмийн 18 хүлэгт баатар ялагдаж 4 эмэгтэй болон 2 эрэгтэй бараа бологчидоо алдсан. Үүний үр дүнд, Гэрэлт сүм хүчээ улам нэмж, эдлэн газрын хамгаалалтын албыг өргөтгөсөн.
Аллага болсон тэр шөнө, эдлэн дотор.
”Линлэй чи зүгээр үү?” Хаан Клайд хоргоон асуулаа.
”Би хөнгөхөн л бэртсэн, эрхэм дээдэстээн.” Линлэйн гар эмнэлгийн бинтээр ороогдсон байлаа.
Үнэндээ, Линлэй дайралтын үеэр шархдаагүй ч, өөрийнхөө хүчийг бусдад мэдэгдэхийг хүсээгүй. Тиймээс, тэр албаар гараа шулуун цүүцээрээ хөнгөн шархдуулсан юм.
Анхны луугийн хувирлын хувиралт өвтгөж байсан ч, энэ түүний хувьд юу ч биш.
”Зүгээр бол яамай даа, Линлэй.” Клайд хааны хажууд байх Ван Патерсон инээмсэглэлээ.
Линлэй Ван Патерсон руу харав.
Уг нь өнөө шөнө Линлэй Ван Патерсон хоёр уулзах ёстой байсан ч, аллагын оролдлогоос болоод, тэдэнд хувийн яриа өрнүүлэх боломж олдоогүй билээ.
”Хоёрдугаар дүү, бид Линлэйд саад болоод хэрэггүй биз. Түүнийг амраая.” Клайд толгойгоо эргүүлээд хэллээ.
”Мэдлээ, эрхэм дээдсээ.” Патерсон Линлэй руу хараад, Клайд хааныг дагаад гарлаа.
Линлэй Патерсон руу хялам хийхэд тэр арга барагдсан мэт санагдана. Үнэндээ, Патерсоны төлөвлөснөөр, хоёулахнаа уулзахдаа хувийн амьдралынхаа талаар ярих хэдэн зүйл байсан юм.
Гэсэн ч, тэгэх цаг биш байлаа.
Дараагийн хэдэн өдөрт, эдлэн эргээд хэвийн байдалдаа орлоо.
”Эзэнтээн, өнөөдөр 5-р сарын 18 байхаа?” Бэбэ, Линлэйн хажууд хоолоо идэж байснаа, гэнэтхэн оюун санаагаараа хэллээ.
”Тийм ээ. Юу болоов?” Линлэй Бэбэ рүү харав.
Бэбэ жижигхэн хамраа үрээд. Амаан хөдөлгөн, оюун санаагаараа, ”Эзэнтээн, та мартчихаа юу? Дебс овгийн ахлагчийн хэлснээр, 6-р сарын 18нд хүүгийнх нь сүй болохоор болсон. Түүндээ тэр биднийг урисан шүү дээ. Харин одоо 5-р сарын 18 болж байна. Ганц л сарын хугацаа үлдэж.”
”Сүй?”
Линлэй цорчирдолд оров.
Одоогоос нэг сарын дараа, Калан Алис хоёрын сүй болох нь.
”Энэ миний хэрэг биш.” Линлэй түргэхэн шиг эргэж тайвшраад, толгойгоо доошлуулан хоолоо үргэлжлүүлэн идлээ.
Бэбэ гурвантаа бяцхан гялалзсан нүдээ эргэлдүүлээд, жижигхэн сарвуугаа ашиглан эрүүгээ үрлээ. Түүний царайн дахь эргэлзээг хараад, ийнхүү хэллээ, ”Бэбэ би алдаа гаргачихсан юм болов уу? Үгүй дээ. Надад сайхан байна. Миний шийтгэл ч гэсэн зөв зүйл байсан. Эзэн та сэтгэлийнхээ хаа нэгтээ энэ хэрэгт санаагаа чилээгээд байна. Би таны оронд байсан бол, ганц бяцхан савраараа л Каланы гавлыг бяцлах байсан юм.”
”Ноён Линлэй.”
Хамгаалагч хүлэгт баатрын нэг нь гол танхимд орж ирээд. ”Ноён Линлэй. Их лам Гулермо ирлээ.”
”Гулермо?” Линлэй хэсэг зуур мэлэрч зогсосноо, түргэхэн шиг хаалгаар гаран доош буулаа.
Гэрэлт сүмийн бүх шатлалд, Линлэй бол маш олны танил хүн ба Их лам Гулермотой ч сайн харилцаатай байдаг. Хэн нэгэн өөртэй нь Гулермотой адилхан найрсаг хандах үед ч Линлэй бардамнаж, өөрийгөө дээгүүр үнэлдэггүй.
”Линлэй чамтай ярих зүйл байна.” Линлэй рүү хараад, Гулермо ярьж байхдаа баясагалантайгаар инээнэ.
Линлэй Гулермогийн хэлсэн байдлыг хараад. ”Юу юм бол?”
Гулермо хэллээ, ”Линлэй, манай Гэрэлт сүмд, Даяанчид гэгдэх хүмүүсийн онцгой бүлгэм байдаг юм…”
”Тиймээ, мэднэ.” Линлэй толгой дохив.
Өмнөн, Сүүдрийн сүмийн мэргэжилтнүүдэд хулгайлагдах үед, Шашны шүүхийн дэд шүүгч болох Даяанчаас өрсөлдөгч болох гүйцэтгэгч нар нь эмээсний ачаар л Линлэй Фэнлай хотдоо эргэж ирж чадсан.
”Гэрэлт сүмд, Даяанчийн зэрэглэлд багтдаг шид болон тулааны чадвар ашигладаг олон хүмүүс бий. Мөн Гэрэлт сүмийн хүлэгт баатрууд болон Шашны шүүхийг оруулахгүй байсан ч Даяанч зэрэглэлийн олон мэргэжилтнүүд манайд бий.”
Гулермо Линлэйн мөрөн дээр алгадаад. ”Миний хэлэх гэсэн зүйл бол, чамд домогт Даяанчийн шавь болох боломж байна.”
”Домогт Даяанч?” Линлэй барайв.
Гулермо инээмсэглээд. ”Энэ домогт Даяанч нь Даяанчид дундаа өндөр зэрэглэлд тооцогддог. Тэр манай гэрэлт сүмд их өндөр байр суурьтай. Түүний хүчний хувьд, бид Юлан тивийг бүхэлд нь самнасан ч, түүний хүчийг давж гарах хүмүүс бол зөвхөн гурван Төрөлхийн суутнууд юм.
”Гурван Төрөлхийн суутнууд аа?” Линлэйн сонирхол тэрхэн мөчид нэмэгдлээ. ”Ноён Гулермо, таны яриад байгаа гурван Төрөлхийн суутнууд гэж хэн юм бэ?”
Тэд ярилцангаа, гол танхим руу буцаж байлаа.
Гулермо хариу хэлсэнгүй. Тэрээр хажуудаа байх Викар руу ширтэхэд, Викар тэр даруй бүх хүмүүсийг замчлан, дуулгавартай гэгч нь өөрөө гараад хаалгийг хаалаа.
Гол танхим дотор одоо, Линлэй, Гулермо болон Бэбэ нар л үлдлээ.
”Линлэй, ирээдүйд, чи тэд нартай уулзах боломж олдох биз, тиймээс одоохондоо чамтай энэ талаар ярихгүй.” Гулермо хэлээд, нууцлагаар агаар сорно.
Линлэй Гулермог сониучирхан харахад.
Гулермо санаа алдаад. ”Юлан тивд, Гэгээнтэн зэрэглэлийн хүмүүсийг давсан гурван оршихуй байдаг юм. Тэр гурвыг Төрөлхийн суутнууд гэдэг юм.
”Гэгээнтэн зэрэглэлийг давсан хүмүүс ээ? Тэд бурхад болчихсон юм уу?” Линлэй цочирдлоо.
”Тийм ээ. Тэгж хэлж болно.” Гулермо толгой дохилоо.
Линлэй тэр даруй толгойгоо өргөөд чихээ ойртуулан сонслоо.
Гулермо аажуухнаар, ”Юлан тивд, ердөө гуравхан л бий. Эхнийх нь Юлан эзэнт гүрний Амьдралын сүмийн дээд хувраг. Маш олон хүн Дээд хуврагаас зөвөлгөө авдаг. Надад, түүний хэдэн настай байх гэж таамаглах таамаг алга. Тэр маш удаан амьдарсан.”
Линлэй толгой дохив.
”Хоёр дахь нь ч гэсэн маш удаан амьдарсан. Тэрээр Юлан тивийн хамгийн аюултай гурав дахь газар болох Харанхуйн ойн жинхэнэ удирдагч. Тэр шидэт араатан ч, хүний дүрд хувирахуйц зэрэглэлд хүрчихсэн. Линлэй, чи Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн шидэт араатан ямар болохыг мэдэх биз, тэд хүний хэлээр чадмаг ярьж бие хувиргаж чаддаг ч хүний дүрд орж чаддаггүй. Харин хүний дүрд хувирч чаддаг шидэт араатан хэр аймшигтай болохыг төсөөлөөд үз.”
Линлэй багахан толгой дохив.
Энэ хоёр хүний талаар Делин Кевоте өмнөн түүнд ярьж байсан. Делин Кевоте-ийн амьд ахуй цагт ч энэ хоёр дийлдэшгүй байсан.
”Харин гурав дахь нь?” Линлэй асуулаа.
Гулермо санаа алдаад. ”Гурав дахь хүн нь миний ихэд хүндэтгэдэг хүн. Тэрээр Юлан тивийн хамгийн хүчирхэг эзэнт гүрэн болох Обриэн эзэнт гүрний Эзэн хаан. Хүмүүс түүнийг дайны бурхан Обриэн гэдэг.”
”Обриэн?” Линлэй энэ нэрийг цээжиллээ.
Энэ хүний нэрээр бүхэл бүтэн эзэнт гүрэнг нэрэлсэн байна гэдэг, үнэхээр гайхамшигтай санагдлаа.
”5000 жилийн өмнө, Дайны бурханы нэр алдар хурдтай өсөж, Гэгээнтэн зэрэглэлийн хүмүүсийг ар араас нь ялж эхэлсэн. Тэр эринд, олон сүпер цэргүүд мөн Дөрвөн аугаа дайчид байсан, тэр тийм л үед гарч ирсэн.” Гулермо Линлэй руу инээмсэглэлээ.
Линлэй өөрийн өвөг дээдэс Баручийг эргэн дурслаа.
Баруч овгийн анхны ахлагч бараг 5000 жилийн өмнө гарч ирсэн.
”Тэр үед, Дөрвөн аугаа дайчид машид хүчтэй байсан ч, тэдний гэрэл Дайны бурхны сүүдэрт дарагддаг байсан. Дайны бурхан Гэгээнтэн зэрэглэлийн өөр нэгэн хүчирхэг хүнд ялагдсан нь, Юлан голын дээр Дээд Санваартантай тулалдсан нь байсан юм. Тэдний тулааны үеэр, үүсгэх долгионд нь л 10000 хүн үхсэн гэдэг. Эцэст нь, Обриэн болон Юлан эзэнт гүрэн маш том газар нутаг эзлэн авч, хоёр аугаа эзэнт гүрний хоорондын зайг тогтоосон гурван биеэ даасан хаант улсыг цогцлоосон юм.” Гулермо санаа алдаад.
”Линлэй, олон хүмүүсийн бодолд, Дээд санваартан бол хамгийн хүчирхэг хүн. Гэхдээ Дайны бурхан Дээд санваартантай тулалдаж мухардалд оруулж чадсан. Гэсэн ч, Дайны бурхан хэр удаан амьдарч байгаа билээ дээ? Тиймээс л хүмүүс түүнийг хүндэтгэдэг. Одоо түүний хүчийг хэн ч мэдэхгүй, тэр явдлаас хойш тэрбээр 5000 жил бэлтгэл хийсэн.” Гулермо бахархалтайгаар хэлээд санаа алдлаа.
Линлэй нууцхан толгой дохилоо.
”Энэ Дайны бурхан. Дээд санваартанг мухардалд оруулсаан?” Делин Кевоте-ийн хоолой Линлэй оюун санаанд хадлаа. ”Боломжтой гэж үү?”
Делин Кевотийн үед, Дээд санваартангын гэрэл бүхэл хорвоо ертөнцийг хучдаг байсан.
Делин Кевоте-ийн сэтгэлд, Дээд санваартан үнэмлэхгүй хийгээд ялагдашгүй байсан.
”Делин өвөө, энэ цаг хугацаанд сүпер цэрэг бий болжээ. Хэрэв та үхэлгүй, бэлтгэлээ үргэлжлүүлсээр байсан бол, нэг л өдөр та Гэгээнтэн зэрэглэлийг давж Дээд санваартантай дүйцэхүйц мэргэжилтэн болсон байх байсан нь лавтай.” Линлэй оюун санаагаараа хэллээ.
Делин Кевоте жаахан санаа алдаад, олон зүйл ярьсангүй.
”Гурван Төрөлхийн суутнууд талаар хангалттай ярьлаа. Чамтай уулзуулах гэсэн хүн маань энэ гурвын доохон нь л байдаг. Хэрэв чи түүний шавь болбол, шидийн хүчийг чинь өсгөхөөр оролдоно, чамаас их хүчин чармайлт шаардах байх.” Гулермо ийн хэлэхэд.
Линлэй дотроо инээгээд.
Тэр гурвын доох нь байсан хүн гэвэл… Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байсан Делин өвөө л байх?
”Даяанчийн нэр хэнсэн билээ?” Линлэй асуухад.
”Түүний нэрийг… Фаллэн Леаф.”
Фэнлай хотын ядуусын хорооллын нэгэнд нь.
Линлэй анх удаагаа л Юлан тивийн хамгийн хөгжингүй, том хотуудын нэг болох Фэнлай-д ийм ядуу зүдүү газар байдаг гэдгийг анзаарлаа. Түүний Вушан тосгон дэргэд нь хамаагүй дээр байсан юм.
Энэ мөчид, Линлэй Гулермо хоёр бохир гудамжаар мөр мөрөө налан алхаж байлаа.
”Ноён Гулермо, Ноён Фаллэн Леаф гуай энд амьдардаг гэсэн билүү?” Линлэйг итгэнгүй байдалтайгаар хэлэхэд.
”Тийм ээ.” Гулермо толгой дохив. ”Линлэй, санаж яв, Ноён Фаллэн Леаф өөрийгөө бусдаас илүү гэж боддог язгууртнуудыг үзэн яддаг. Тиймээс, чи ядуу зүдүү хүмүүстэй эелдэг мөн даруу харьцах ёстой шүү.”
Линлэй гудамжаар алхах ядуу хүмүүсийг ажина.
Тийм ч холгүй, 7-8 настай хүүхэд харагдахад, тэрээр хувцас болгоод тостой хар даавуу ороочихсон, яс арьс болтлоо хатангиртчихсан байлаа. Энэ хүүгийн нүдэнд айдас хурсан байхыг Линлэй харлаа.
Туранхайгаасаа болоод, нүднийх нь хөнхөр бүүр томорчихсон байв.
Түүний гэм хоргүй нүд Линлэйн сэтгэлийг чичирхийлүүлнэ.
Линлэй юу ч хийсэнгүй, зүгээр л Гулермотой зэрэгцэн урагш алхална. Явж байтал, Линлэй өөр нэгэн өрөвдөлтэй хүүхдийг олж харлаа. Тэдний хэн ч өөртөө таарсан хувцас өмсөөгүй байх бөгөөд маш өрөвдөлтэй харагдаж байлаа.
”Бид ирчихлээ.” Гулермо гэнэтхэн хэлэв.
Линлэй толгойгоо эргүүлбэл.
Тэд байшингийн гозойлгосон төмөр араамны урд зогсож байв. Байшингийн голд нэгэн хөгшин гуйлгачин сууна. Хөгшин эр үнэхээр туранхай бөгөөд зүрхний ганц цохилтонд, биеийнх нь бүх арьс унжина. Гар нь яг л тахиан сарвуу шиг ба яс арьс болсон нэгэн байв.
Энэ хөгшин Линлэйн сонирхолыг татжээ.
”Ноён Фаллэн Леаф.” Гулермо хүндэтгэлтэйгээр хэллээ.
”Тэр үнэхээр Ноён Фаллэн Леаф гэж үү?” Линлэй итгэж ядан, Гулермогийн байдлыг ажваас, итгэхээс өөр аргагүйд хүрлээ.
Гэхдээ түүний урд байх хөгшин эр, салхинаас таашаал авч буй гуйлгачин шиг нэгэн, үнэхээр Гэгээнтэн түвшний оргилд хүрсэн, Ноён Фаллэн Леаф гэж үү?
”Гулермо, энэ чиний хэлээд байсан авъяастай хүүхэд чинь үү?” Хөгшин гуйлгачин асуулаа.
”Тийм ээ, Ноён Фаллэн Леаф.” Гулермо хүндэтгэлтэйгээр хэллээ.
”Фаллэн Леаф өвөө, Фаллэн Леаф өвөө, ээжийг минь авраач. Тэр хэн нэгэнд зодуулаад гэмтчихлээ!” Залуухан хоолой хадахад, туранхай ээжийгээ үүрсэн нэгэн охин орж ирлээ.
Хөгшин гуйлгачин тэр даруй эргэж хараад баруун гараа сунгалаа.
Ариун гэрлээр хүрээлэгдэж, эмэгтэйн шарх гайхамшигтай хурдан эдгэлээ.
Хөгшин гуйлгачин Линлэй руу эргэж хараад. ”Би гагцхүү ариун сүнс болон зүрх сэтгэлтэй нэгэнд л багшилж чадна. Гэхдээ чи… Чиний зүрх сэтгэл хэмжээлшгүй алах хүслээр дүүрэн байна. Би чамд багшилж чадахгүй.”
Гулермо энэ үгийг сонсоод гайхширлаа.
”Хэмжээлшгүй алах хүсэл ээ?” Линлэйн царайнд инээмсэглэл тодров.
Линлэйн эцэг эхийнхээ өшөөг авах хүсэл нь түүний хэмжээлшгүйгээр тарчлаан зовоодог. Минут бүрт, түүнд Патерсонг алах хүсэл төрдөг ч, тэр өөрийгөө тайван тэвчээртэй байхыг хүчилсээр ирсэн. Гэхдээ энэ мэтээр өөрийгөө дарамтласнаар Линлэй алах хүслээ улам л бадрааж байсан юм.
”Тэгэхээр, Ноён Фаллэн Леаф, би ингээд явъя даа.” Линлэй багахан бөхийгөөд, эргэж хараад яваад өглөө.
Хөгшин эр эхэндээ хэдхэн үг л хэлэхийг хүссэн. Линлэй эргэж хараад, шуудхан яваад өгсөнд тэр түүнийг арга буюу ширтлээ. Гэсэн ч дараагаар нь, түүний царайнд инээмсэглэл тодров.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s