Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 7]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Сурталчилгаа
One comment

Өмнөх

Дараах


Ном 6, Өшөө авах замнал – Хэсэг 7, Хүнд хохиролгүй

Халуун рашаан пор пор хийнэ. Яг од, Линлэй халуун рашааны ёроолд байна.

Халуун рашаан тийм ч гүн биш, сайндаа л 2 метр. Одоогоор, Линлэй халуун рашааны ёроолд өөрийн биеэ нууна. Рашааны ус үнэхээр тунгалаг болхоор Линлэй гадна талаасаа үл ялиг л харагдана.

” Тэдгээр хүмүүс хэн юм бол? Яагаад Гэрэлт сүмийн дайчид ганц ч цохилт өгч чадаагүй юм бол?” Линлэйд сэжигтэй санагдлаа. Гэрэлт сүмийн дайчид дор хаяж 5-р зэрэглэл. Бүгд тулааны ки ашиглах чадвартай.

Дайчид хар манангийн хаалтын улмаас болж тулааны кигээ ашиглаж чадахгүй байлаа.

Линлэй юу болж байгааг ойлгоогүй, тиймээс хар мананг шууд эсэргүүцэж зүрхэлсэнгүй.

” Линлэй, хар манан нь ‘Идэмхий манан’ гэгддэг харанхуйн хандлагатай шидтэний нийтлэг шившлэг. Нөлөө нь тулааны ки эсэргүүцэх.” Делин Кевоте-ийн хоолой Линлэйн оюун санаанд сонсдлоо.

” Гэхдээ Гэрэлт сүмийн дайчид…”

” Тэд оюун санаа булингартуулдаг олон төрлийн шившлэгээр дайрсан ч, тэд тулааны кигээрээ цагийн гажуудал гарахаас сэргийлж чадна.” Энэ бол Делин Кевоте-ийн гаргалгаа байлаа.

” Пүл.” ” Пүл.”

Линлэй биеийн эргэн тойрноос, салхи салхилж эхэллээ. Салхин хандлагийн шид, Салхин хайгуулч. Линлэй гадаах бүх зүйлсийг мэдэрч байлаа.

” Юу ч болж байсан, бид Линлэйг алах ёстой.” Хар хувцастай хүмүүсийн удирдагч хүйтнээр хэллээ. Бусад таван хар нөмрөгтэй хүмүүс толгой дохиод, өндөр хурдаар халуун рашаан руу чиглэлээ.

Энэ мөчид…

” Ссхх.”

Линлэй нум сум мэт усан сангаас агаарт үсрэн гарч ирэхэд хаа сайгүй ус цацрана. Дараа нь, яг л уулнаас бууж ирсэн догшин бар шиг тэдний араас давшихад, түүний саван таван хар нөмрөгтэй хүмүүсийн нэгнийх нь толгой тус газарт ирсэн байлаа.

” Хмм.” Хар нөмрөгтэй эрийн бие багахан чичирхийлээд, зориудаар зүүн гараа ашиглан Линлэй саврыг хаагаад, баруун гар дахь хутгаараа чичлээ.

Линлэй царайнд хүйтэн инээмсэглэл тодорлоо.

Гэнэтхэн, Линлэйн баруун гарыг хар хөх тулааны ки бүрхэн гар нь савран дайралт боллоо. Луугийн цусын тулааны ки-ны давхарга үнэхээр нимгэхэн. Идэмхий манан эргэн тойрныг харанхуйд хучсан учир… Үзэгдэх орчин үнэхээр муу байлаа. Хамгийн чухал нь… Линлэйн хурууны хумснууд гэнэтхэн л савар хэлбэртэй болсон нь байлаа.

” Шшшрк” Линлэй мөрөн дээрээ сэлэмтэй хар нөмрөгтэй эрийг амархан нэвт сүлбэлээ. Тэрхүү мөчид, Линлэй баруун гарын хүчээ ашиглан дахин нэг, хэрцгий тохойлдолт өглөө.

” пид” Хар нөмрөгтэй эрийн цээж нилэнхүйдээ задарч, хаа сайгүй шинэхэн цус урсгалаа. Хар нөмрөгтэй эр үхэх тэрхүү мөчдөө, үл итгэсэн байртай ширтлээ, учир нь тэр эр Линлэйн бие рүү хутгаараа чичсэн ч ямар ч ул мөр үлдээгүй байв.

” 7-р зэрэглэлийн газрын хамгаалагч хуяг дуулга нь хашнаас бүтдэг. Тийм ч амархан эвдчихнэ гэж санаа юу?” хэмээн Линлэй түүнд хандаж хэлэв. Дээрээс нь, хаш хуяг дуулгийнх нь давхаргаас гадна, тэрхүү мөчид өөрийнхөө арьсыг Луугийн цуст дайчины хайрсаар сольсон билээ.

Одоогоор, Линлэй Луугийн цус дайчны төлөвт байгаа болохоор, тэрээр багадаа л 8-р зэрэглэлийн дайчны хүчтэй байгаа.

Мөн луугийн хувиралыг ашиглаж байх үедээ, Линлэй Хуягт Ирт нуруун Лууны өвөрмөц шинж тэмдэгийг нь өвлөн авдаг бөгөөд хамгаалалтын хүч нь гайхалтай болдог.

Линлэйн хар хайрс хаш хуяг дуулгаас хүчтэй, хар нөмрөгтэй эрийн шархдуулсан байдлыг харахад тэрээр 7-р зэрэглэл байлаа.

Харамсалтай нь, 7-р зэрэглэлийн мэргэжилтэний хамгаалалтын чадвар Линлэйн дайралтыг хааж чадахгүй. Эдгээр нь Луугийн цуст дайчины хувирлын дараах лууны сарвуу юм. Тэрнээс гадна, энэ нь хагас лууны хувирал.

” Ийм зүйл боломжтой гэж үү?” Бусад дөрөв нь хөшиж орхилоо.

Тэдний мэдээллээр бол, Линлэй бол 7-р зэрэглэлийн хос элементийн шидтэн мөн дайчины чадвар нь нэлээд сул. Тэд тэдний 7-р зэрэглэлийн дайчин нь түүний ганц ч цохилтыг тэсвэрлэхгүй гэж бодоогүй.

” Бид буруу бодсон байна!” Хар нөмрөгтнүүдийн удирдагч хамгийн ард дотроо хараан зогсоно.

Гэтэл Линлэй түүнд оюун санаагаараа толгой дохиж хариуллаа. ” Хэсэгчилсэн хувирлынх нь үед, өрсөлдөгч нь анхаарлаа сулруулах л юм бол хүндээр бэртэнэ.”

” Чи муу сүүдрийн н***нуудыг дахин шүтэгч!” гаднаас хашхирах чимээ сонсогдоход, тэр зүйл халуун рашаан руу хурдтайгаар ирж байлаа. Линлэйг хамгаалахаар ирж буй Гэрэлт сүмийн хүлэгт баатруудын салааны хүн гэдгийг тэр дор нь ойлголоо. Ердөө арвуулахнаа дээрээс нь хүмүүс нь үхсэн, хамгаалагчид нийлээд 100 гаруйлаа байгаа.

Хар нөмрөгтнүүдийн удирдагчийн царай барайгаад.

” Юу ч болсон, Линлэйг ал!” Хар нөмрөгт удирдагч хашхирлаа.

Тэгтэл дөрвөн хар нөмрөгтэй эрчүүд Линлэйг хүрээлээд түүн рүү дайрлаа. Хар аураны хамт хар утаа улалзуулах нь, тэд сүүлчийн хүчээ гаран дахь хар хутгаруугаа оруулчих вуу гэлтэй.

Тэд өөрсдийнхөө амьдралд бууж өгөн ухас хийн дайрлаа!

” 7-р зэрэглэлийн дайчид байхаа?”

Хар нөмрөгтэй бүлэг эрчүүдийн дайрахыг хараад, Линлэй нуугдаж эсвэл бултсангүй. Тэрээр баруун гараараа бэлхүүсэнд нь зөөлөн хүрэхэд. Гэнэтхэн…

Хүйтэн, хэрцгий, догшин гэрэл гялтгана.

Тэрхүү мөчид, Линлэй зэрэгцэн дээд хурдаараа хөдөллөө. Линлэй таван хүнрүү дайрахад, дөрөв нь байрандаа үлдэж, тав дахь нь буюу удирдагч нь, яаран дээд хурдаараа ухас хийсэн байв.

” Шшшшрк”

Дөрвөн нөмрөгтэй эрчүүдийн гэдэс нь дэлгэгдсэн байх ба хаа сайгүй цус шүршигдэж, гэдэс доторх нь цувлаа.

” Хурдан. Мөн хурц.”

Хар нөмрөгт эрчүүдийн удирдагч Линлэйг гайхшран ширтэнэ.

Дөрвөн 7-р зэрэглэлийн дайчид ганц илдний далайлтанд л үхлээ.

Энэ жишээ үнэхээр аймшигтай байлаа.

Линлэй Цуст Ягаан бурхны илд хэр хурц болохыг сайн мэднэ, гэсэн ч Цуст Ягаан үндсэн ганц л иртэй, тиймээс 7-р зэрэглэлийн шидэт араатны хамгаалалтыг нэвтлэнэ гэдэг хэцүү. Үүний адилаар, хэрэв тэдгээр 7-р зэрэглэлийн дайчид өөрсдийнхөө биеийг хамгаалахаар тулааны кигээ ашиглавал, Линлэй хамгийн сайндаа л тэднийг хүнд гэмтээж чадахаас алж чадахгүй.

Тэгтэл, дөрвөн хар нөмрөгт эр довтолгоондоо бүх хүчээ ашигласан.

Тэд Линлэйг илдтэй гэж бодоогүй.

” Хэрэв би Цуст Ягааны хүчийг нэмэгдүүлэхийг хүсвэл, Луун цуст тулааны кигээ идэвхжүүлэхэд л хангалттай. Гэхдээ Луун цуст тулааны ки-г ашиглахаар идэвхжүүлэхдээ салхины хандлагийн шидийн хүчээ ашиглавал, Цустягааны хурд удаашрана.” Энэ мөчид, Линлэй давуу талуудаа тус бүрийг нь бодолцоно.

Эцсийн эцэст, тэрхэн мөчид Линлэй ганц дайралтаар тэдний дөрвийг нь алсан гэдэг жинхэнэ бодит байдал байв.

Тэрбээр өөрийнхөө гайхалтай хурданд итгэлтэй байсан юм, өрсөлдөгч нь хариу үйлдэл хийж ч чадхааргүй тийм хурдан дайралт!

Гэсэн ч түүний хурдандаа итгэх итгэл болон илднийх нь ир 6-р зэрэглэлийн дайчныг алах, 7-р зэрэглэлийн дайчныг шархдуулах хэмжээнийх л байв. Гагцхүү дөрвөн алуурчид 7-р зэрэглэлийнх ч дайралтандаа бүх тулааны кигээ ашиглан, хамгаалалт болон амь амьдарлаа хөсөр хаясан тохиолдолд л тэр тэднийг алж чадна.

” Гэхдээ удирдагч нь тийм ч хүнд шарх аваагүй.” Линлэй хар нөмрөгтэй хүмүүсийн удирдагч руу харлаа.

Энэ хар нөмрөгтэй хүний хүч 7-р зэрэглэлийг давсан байж магадгүй.

Цуст Ягаанд салхины хандлагийн шидийн хүч оруулбал Цуст Ягаан илүү хурдан болж, хөдөлгөөн нь жигд болох болно. Гэсэн ч дайралтын хүч өсөхгүй! Гэхдээ тэр Цуст Ягаанд Луун цуст тулааны ки ашиглавал, тэр дайралтын хүчийг өсгөсөн ч дайралтын хурд нэмэгдэхгүй.

” Чи муу хог шаар!”

Халуун рашааны гадаанаас ууртайгаар хашхирах сонсдлоо. Мэдээжийн зүйл байх, Гэрэлт сүмийн хүлэгт баатрууд нөхдийнхөө цогцсыг хараад галзуурцгааж байгаа биз.

” Линлэй, чи бидний бодсоноос ч ширүүн юм. Гэхдээ харамсалтай нь, чи Гэрэлт сүмийн талынх. Тиймээс…” Хар нөмрөгтнүүдийн удирдагч гаднах хүмүүст анхаарал хандалгүй, Линлэйтэй аяархан хоолойгоор ярьж байлаа.

Хар нөмрөгтнүүдийн удирдагч түрүүнйхээсээ хачин хоолойн өнгөтэй байв. Эхлээд, Линлэй юу ч анзаараагүй ч, хар нөмрөгтний удирдагчийн амнаас үг гарах бүрт, Линлэйн ухаан нь балартаж анхаарал нь сарниж байгааг мэдэрлээ.

” Чи заавал үхэх ёстой!”

Хар нөмрөгтэй залуугийн хар хутга Линлэй цээжинд маш хурдан ирэв.

” Линлэй!” Делин Кевоте Линлэйн оюун санаанд цуурайттал архирхад, Линлэйн мэдэрхүй тэр даруй эргэн ирлээ.

” Шяр!”

Хар нөмрөгтнүүдийн удирдагч бэлхүүсрүүгээ гайхан харлаа. Түүний бэлхүүсний хагас нь хазагдсан байлаа. Түүний ил гарсан булчин чичирж, цус олгойдон гарч байв. Хар нөмрөгт эр бүх биеийнхээ хүчийг алдаж буйг мэдэрч байлаа. Түүний амьдарлын хүч маш түргэн урсан гарч байв.

” Энэ Сүүдрийн хулгана байлаа…”

Хар нөмрөгтнүүдийн удирдагч Линлэйн хажууд байгаа хар Сүүдрийн хулганыг ширтлээ.

Хар Сүүдрийн хулгана 3 юм уу 4-р зэрэглэлийн шидэт араатан байх ёстой. Харин хар нөмрөгтнүүдийн удирдагч, 8-р зэрэглэлийн дайчин, хар Сүүдрийн хулгана түүн гэмтэл учруулж чадах ёсгүй.

Гэхдээ…

Тэгтэл тэр үед, бяцхан Сүүдрийн хулгана дүүлэн ирээд асар хурдан том болоод хэрцгийгээр түүний бэлхүүснээс маш томоор хазсан.

” Хмм!” Чамайг одоо хамраа сөххийг чинь харъя л даа. Чам шиг хүн Бэбэ миний гарт үхсэн нэр төрийн хэрэг юм шүү.” Бэбэ хар нөмрөгтнүүдийн удирдагчийн цогцос дээр зосгоод, өөрийн бяцхан толгойгоо бахархалтайгаар өргөлөө.

Линлэй аргагүйн эрхэнд инээлээ.

Бэбэгийн байгалиас заяасан хуяг нь Хуягт Ирт нуруун Лууны сүүлчийн дайралтыг ч тэсвэрлэж чадахуйц. Мөн Бэбэ 8-р зэрэглэлийн Хурдны луугийн биеийг бүрхсэн хайрсан хуягийг хүртэл хазаж хэмхлэх чадалтай. Дайралт болон хамгаалалтын аль аль нь одоо маш хүчирхэг байгаа.

Сул тал нь гэвэл… Тэр жижигхэн.

Хэрэв Бэбэ аварга шидэт араатны хэмжээтэй байсан бол, Бэбэ тэдний зузаан хайрсан хуягийг зажилах ч үгүй байсан.

” Н***!”

Линлэйн дэргэд Гэрэлт сүмийн хүлэгт баатрууд уурсангуй байдалтай ирсэн байлаа. Тэд өрсөлдөгчидтэйгөө тулалдахаар зэхэж байх тэр үед… тэдний доор цогцоснууд хэвтэж байлаа.

” Эзэнтээн, та зүгээр үү?” Хүлэгт баатруудын ахмад асуулаа.

Одоогийн, Линлэйн царай үнэхээр аймшигтай байх бөгөөд бие болоод царай нь цусанд будагдсан байв.

” Би зүгээр ээ. Хөнгөн л гэмтсэн.” хэмээн Линлэй хэллээ. ” Та нар цогцоснуудыг цэвэрлэ. Би явж амарлаа.” гэж хэлээд, Линлэй халуун рашаанаас явлаа. Харин хүлэгт баатрууд толгойгоо доошлуулан цогцоснуудыг ширтээд, тэд барайлаа.

Хар нөмрөгтнүүдийн удирдагчийн цогцосны бүсэлхийний тал нь алга байв бөгөөд хазсан эсвэл савраараа тасчсан гэлтэй байлаа.

Бусад дөрвөн хар нөмрөгт алуурчдыг цэвэрхэн голоор нь хуваасан байсан бол, сүүлчийн нэгийнх нь, цээж нь дэсэрч яс нь ил гарсан байв.

” Юу… Яаж…”

Хүлэгт баатруудын салаа тэр зүйлийг хараад, эрүү нь мултрах шахав. Тэдэнд Линлэй дайснуудаа ингэж алсан гэж төсөөлөгдөхгүй байлаа.

Гэрэлт сүмийн дээд давхарт.

Ариун эзэн хаан урт, нарийхан мөнгөлөг цагаан нөмрөг нөмөрсөн байлаа. Тэр сандал дээр суусан байх бөгөөд аажуухнаар номын хуудсаа эргүүлнэ. Түүний халзан толгой нар адил гялтганана.

” Ариун эзэн хаан.” Улаан нөмрөгтэй Гулермо түүний өмнө дуулгавартай гэгч нь бөхийлөө.

” Ххмм?” Ариун эзэн хаан нүдээ анивчин, Гулермо руу харлаа.

Хариун эзэн хааныг харах нь 30000 фунт бул чулуунд даруулах мэт дарамт мэдрүүлнэ. Гулермо хүндэтгэлтэйгээр, ” Ариун эзэн хаантаан, Линлэй руу Сүүдрийн сүмийнхэн дайрсан байна. Гэхдээ аз болж, Линлэй чадварлаг дайчин. Өөр рүү нь дайрсан хүмүүсийг алж чадсанаар барахгүй, өөрөө хөнгөхөн гэмтэл авсан.”

” Алсаан?”

Ариун эзэн хаан хаш цэнхэр нүдээрээ Гулермо руу хараад. Гэрэлтсэн инээмсэглэлээр инээгээд, ” Гулермо, Сүүдрийн сүмийнхэн Линлэйг 7-р зэрэглэлийн хос элементийн шидтэн гэдгийг мэдэж байгаа. Тэд хангалттай хүч илгээсэн байсан уу?”

” Ариун эзэн хаантаан, алуурчдын салаа их хүчирхэг байсан. Алуурчдын удирдагч харанхуйн хандлагийн онцгой оюун санаа илбэдүүлэгч шид ашигладаг байх ёстой.” Гулермо яаравчлан хэллээ.

Ариун эзэн хаан өөр юу ч хэлэлгүй, Гулермог хараад зөвхөн инээмсэглэлээ.

” Гулермо, чамд санаа байна уу…?”

Гулермо толгой дохин. ” Тийм ээ. Линлэй бол Гэрэлт сүмийн бэлтгэх ёстой хамгийн чухал хүн. Хамгийн чухал нь, түүний төрөлхийн авъяас өндрөөс гадна, тэр үнэхээр хичээнгүй. 50 жилийн дараа гэхэд, Линлэй Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн байх болно. Харин 100 жилийн дараа гэхэд… Линлэй Юлан тивийн хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн цэрэг болсон байх болно.”

Хэрэв эр хүн ирээдүйдээ бэлдэхгүй бол, асуудлаар дүүрэн байх болно.

Сүүдрийн сүм болон Гэрэлт сүмийн аль аль нь олон жил оршин тогтнож байна. Юлан эзэнт гүрэн Юлан тивийг нэгтгэх үед ч гэсэн тэд байсан.

Энэ удаан хугацаанд оршин байсан шалтгаан нь бол, тэд хоёул нэг зүйлийн ач холбогдолыг ойлгодог байсан. Тэр нь авъяасыг хөгжүүлэх.

Одоохондоо, Линлэй хүчирхэг биш байж магадгүй, харин 100 жилийн дараа ямар байх бол? Магадгүй Ариун эзэн хаантай дүйцэхүйц хүн болчихож ч магадгүй. Гэгээнтэн зэрэглэлийн цэрэг, юу ч болж байсан 100 жилийн дотор л.

” Тиймээс, би Линлэйд илүү сайн зааварлаж, хамгаалахыг хүсэж байна. Товчхондоо… Би Линлэйг Ноён Фаллэн Леаф-ээр бэлтгүүлмээр байна.” хэмээн Гулермо хэллээ.

” Фаллэн Леаф?”

Ариун эзэн хаан ширтэж байснаа толгой дохилоо. ” Болж байна. Гэхдээ эхлээд, чи түүний зөвшөөрлийг авах хэрэгтэй. Би Фаллэн Леафийн өмнөөс шийдвэр гаргах боломжгүй.

” Мэдлээ, Ариун эзэн хаантаан.”

Гулермо хүдэтгэл үзүүлээд явлаа.

Ариун эзэн хаан хаш цэнхэр нүдээрээ Гулермо руу хараад, цонхны гадна байх тэнгэрийг ширтлээ. ” Тэр алуурчдыг алсаан?” Баруч… Баруч… ххмм. Баруч овог чинь Дөрвөн аугаа дайчдын овгийн нэг байхаа. Луун цуст дайчны овог.”

 


Өмнөх

Дараах

1 comments on “Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 7]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.