Чөтгөр бурхдын домгууд 104

Ивээн тэтгэсэн хэсэг 1-ээс 1
Ивээн тэтгэснээр гаралтын хурдыг нэмэх боломжтой.

Орчуулсан Цэлмэг.
Хянасан Алтангэрэл

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 104 – Байцаах гэж олзолсон нь

“Бүгдийг эрсдэлд тавин байж мөрий тавья.” Шэн Мин хүчтэй архиран Цаст Баавгайн чөтгөрийн сүнсээ дуудлаа.

Бие нь дөнгөж хувирч эхлэж байхад “Таас” Лу Пиао-ын зангидсан гар Шэн Минийг элэгдэв. Шэн Мин гэдсээ барин газар эвхрэлдэн хэвтэж ходоодны хүчлээрээ бөөлжив.

Шэн Мин Ариун Гэр бүлд өндөр албан тушаалтай. Үйл ажиллагаа сайн зохицуулдаг ч тулалдахдаа муу бөгөөд сүнсний хөгжил нь ердөө Мөнгөн зэрэглэлтэй. Лу Пиао-д цохиулаад газар өнхрөн хэвтэнэ.

Шэн Мин газар унамагц бүх хар хувцастангууд үймж эхэллээ.

Сүнсний хүүхэлдэй далавчаа дэвэн дээшээ нисэж Не Ли-гийн мөрөн дээр суулаа. Не Ли Сүнсний хүүхэлдэйтэй учраас л ийм амархан яллаа. Алтан зэрэглэлийн дайчдыг Сүнсний хүүхэлдэй дарамталсан. Эс бөгөөс энэ тулаан удаан үргэлжлэх байв.

Лу Пиао Шэн Мин дээр гишгэн дуугаа өндөрсгөн хэллээ.

“Не Ли, энэ хүмүүсийг яах вэ?”

“Намайг суллаач! Намайг алвал Ариун Гэр бүл чамайг зүгээр явуулахгүй дээ.” Шэн Мин зөрүүдэлсээр байлаа. Ариун Гэр бүлийн үндсэн үйл ажиллагаа хариуцсан настан болсноосоо хойш урьд өмнө ингэж гутамшигтай байдалд орж байсангүй.

“Чи муу хөгшин зөнөг. Ариун гэр бүлийг ичгүүргүй гэж үргэлж сонсч байсан. Биднийг сүрдүүлмээр байна уу? Бид айгаагүй байна. Чи дахиж дуу гаргавал чамайг энд чинь булчихна шүү” Лу Пиао хоёр удаа хүйтнээр амьсгаагаа гаргалаа. Удаан хугацаанд дургүй нь хүрч явсан Ариун Гэр бүлийн хүний дээр гишгэх нь сайхан байв.

Лу Пиао-ийн үгийг сонссон Шэн Мин дуугаа аядаж дахин юу ч хэлсэнгүй.

“Энэ хөгшин өвгөн чинь үхлээс айсан бололтой!” Лу Пиао хөхрөн инээж хэлэв.

Дү Зэ Не Ли уруу хандан асуув. “Не Ли, бид тэднийг яах вэ? Хурдан шийдвэрээ гаргах хэрэгтэй. Ариун гэр бүлийн нэмэлт хүч ирж магадгүй…”

“Шэн Мин, бас нөгөө тэр залууг аваад явья. Бусдыг нь үлдээ.” Не Ли Юн Хуа ахлагч уруу чичлэн хэллээ.

“Энэ хүмүүсийг яагаад зүгээр явуулж байгаа юм бэ?” Лу Пиао хөмсгөө зангидан асуув. Тэднийг ингээд явуулах хайран байлаа. Дараа ийм боломж олдохгүй.

“Надад төлөвлөгөө бий.” Не Ли нууцлагаар инээмсэглэв. “Учир нь энэ Алтан зэрэглэлтнүүдийг сүнсний хүүхэлдэй шархдуулсан. Тэд дараагийн хэдэн жил, бүр хэдэн арван жил эдгэж эргүүлэн хүчээ олж чадахгүй. Харин Мөнгөн зэрэглэлтнүүдийн хувьд тэд бидэнд аюулгүй авчрахгүй.”

“Хоёр ахлагчийг нь барина гэдэг сайн хэрэг. Бид хаашаа явах бэ? Хотын захирагчийн эдлэн үү?” Дү Зэ Не Лиг харан асуув. Тэд Шэн Мин мөн Юн Хуа ахлагчийг барьцаалж хэнд өгөх хэрэгтэй юм бол.

Не Ли хэсэг зуур бодлоо. “Бид Хотын захирагчийнд очсон ч Ариун Гэр бүл тэднийг буцааж авч магадгүй. Алхимийн холбоо эхлээд орьё.”

Тэд Ян Синь захиралд энэ хоёр хүнийг өгч тамлан байцаалгана.

Шэн Мин бас Юн Хуа ахлагч хоёр Ариун Гэр бүлийн итгэлт хүн, нөгөө нь Харанхуйн бүлгэмийн хүн. Тэд хоёулаа нууцууд мэдэх учиртай. Ариун Гэр бүлийн үнэн төрхийг олон нийтэд дэлгэж ч магад.

“Яв!”

Дөрвөн найз Шэн Мин, Юн Хуа ахлагч нарыг чангаар хүлэн Ян Синь захиралд хүлээлгэн өгөхөөр явлаа.

Алхимийн холбоонд ирж Шэн Мин, Юн Хуа ахлагчийг Ян Синьд өгөв. Тэднийг тамлан байцаах болно.

Ариун гэр бүл.

“Муусайн хэрэгцээгүй хогнууд. Хэдхэн хүүхдүүдийг барьж чадахгүй байна уу?” Шэн Хонг өндөр сандал дээр сууж байлаа. “Таас” гэсэн дуугаар сандлын гарын тавиур хэдэн хэсэг болов. Ямар ууртай байгааг тэд анзаарав.

“Өршөөгөөч дээ овгийн ахлагч аа. Тэр хүүхдүүд аль хэдийн Мөнгөн зэрэглэл хүрсэн байсан. Хүчтэй нь Алтан зэрэглэл хүрсэн байсан шүү. Юн Хуа ахлагч ч гэсэн тэдний гарт орсон. Бас Алтан зэрэглэлийн хачин шувуу биднийг ялагдуулсан юм.” Хэдэн залуу Шэн Хонгд мөргөнө.

Шэн Хонгийн царай барайв. Ийм байдалд хүрнэ гэж санасангүй. Алтан зэрэглэлийн дөрвөн хүн, Мөнгөн зэрэглэлийн хорин гурван хүн дөрвөн жаалуудад ялагдав. Ийм олон хүн явуулсан ч бүтэлгүйтлээ. Өрсөлдөгч нь их бэлтгэлтэй бололтой.

Шэн Хонг Не Ли Шэн Мин болоод Юн Хуа хоёрыг аваад явсанд хилэгнэнэ.

Хоёр хүнийг авч явсан нь өөрийнх нь амин судсыг атгаснаас өөрцгүй.

Шэн Мин Ариун Гэр бүлд их удсан. Тэр хүмүүсийн мэдэх ёсгүй олон зүйлийг мэдэж байгаа. Юн Хуа бол Ариун Гэр бүл болоод Харанхуйн бүлгэмийн гүүр. Шэн Хонгд Не Ли тэр хоёрыг алсан бол илүү дээр байлаа. Алт болон Мөнгөн зэрэглэлийн дайчдаа алдах том хэрэг биш. Гэхдээ Не Ли тэднийг амьдаар нь олзолжээ.

Энэ жаал ямар нэгэн зүйл мэдээд байна. Шэн Хонг нүдээ анив. Тэрээр хэрцгий зүйлс бодно. Не Ли яг л нүдэнд орсон өргөс мэт байв. Түүнийг үтэр түргэн тонилгох ёстой.

“Би чамайг алахаас өөр аргагүй боллоо. Хотын захирагчийнд чи нуугдаад биднээс мултарчихна гэж бодоо юу? Чи Ариун Гэр бүлийн хүчийг дутуу үнэлж байна.” Шэн Хонгийн нүдэнд уур хилэн бадарна. Не Лиг бодлоосоо гаргаж чадахгүй байлаа.

“Шэн Мин, Юн Хуа хоёр хаана байгааг судла. Не Ли ямар хүмүүстэй холбоотойг ч бас судла. Тэнгэрийн Хээ овог Алхимийн Холбооны нөмөр нөөлөгт зүгээр үлдэж чадахгүй. Харанхуйн бүлгэмд мэдээ дуулга. Тэнгэрийн Хээ овгийн хэн ч байсан нутгаасаа гарвал шууд устга гэж хэл.” Шэн Хон алуурчин мэтээр харлаа.

Өвдөг сөхөрсөн хүмүүс нэгэн дуугаар тийм гэж хариулав.

Шэн Хонг нэг зүйл бодов. “Хоёр Настан дуудаад ир: Шэн Сү болоод Шэн Юан”

“Мэдлээ”

Шэн Сү болон Шэн Юан хоёр Хар алтан зэрэглэлийн дайчид. Шэн Хонг аль хэдийн Не Лиг ална гэж бодоод эхэлжээ. Өмнө Алтан зэрэглэлийн дайчид ялагдсан. Тиймээс Не Лиг дутуу үнэлж болохгүй.

“Не Ли, чи Юн Хуа ахлагчийг Харанхуйн бүлгэм, Ариун Гэр бүл хоёрын гүүр гэж хэлсэн үү сая?” Ян Синь сэтгэл татмаар үл итгэсэн харцаар харна.

“Зөв.” Не Ли толгой дохив.

“Хэрэв тийм бол Ариун Гэр бүл юу төлөвлөж байгааг амнаас нь унагамаар байна.” Яруу алдрын хот бол амьд үлдэх боломжтой цор ганц газар. Хэрэв Яруу алдрын хот сүйрвэл тэдэнд очих газар үгүй.

Яруу алдрын хотыг юу ч заналхийлсэн бай, хэн ч урвасан бай Алхимийн Холбоо бүх чадлаараа түүнийг устгана.

Ян Синь Не Лигийн үүрч байгаа Аянгат Бурхны Солирын илдийг хараад инээмсэглэн хэллээ.

“Дүү минь, чи яагаад ийм зэвтэй илд барина бэ? Бас мөрөн дээрээ хачин шувуу суулгачихаж. Хэрэв чи хүсвэл эгч нь чамд мөнгө зараад сайн илд аваад өгье. Энэ хачин шувуугаа орхи. Чамд Алтан зэрэглэлийн дайчин өгье.”

Мөнгөөр сайн илд авч өгнөө? Аянгат Бурхны Солирын илдийг мөнгөөр авч болохгүй.

Аянгат Бурхны илдийг Домгын зэрэглэлийн дайчин хэрэглэх юм бол хориотой техниктэй адилхан хүчтэй.

Не Ли мөрөн дээр сууж байсан шувуу бол Яруу алдрын хотын үүсгэн байгуулагчийн нэг.

“Муу ачлалгүй хүүхэд. Намайг үхтэл уурлууллаа.” Е Ян зөвхөн сүнснийхээ хүчээр хэллээ. Өөр шиг нь хүчтэй сүнсний хүчтэй хүмүүс л сонсно. Энгийн хүмүүст энэ жиргээ мэт л сонсогдоно.

“Не Ли, чиний шувуу ярьж чаддаг юмуу? Юу гэж хэлж байна?” Ян Синь Сүнсний хүүхэлдэйг сониучирхан харлаа. Тэрээр гараа сунган Сүнсний хүүхэлдэйд хүрэх гэсэн боловч шувуу нисээд явчихлаа.

Ян Синь хэсэг зуур цочирдов. Энэ шувуу металаас бүрдсэн ч сүнстэй мэт харагдана.

Не Ли эргэн тойронд байх зүйлс бүгд гайхалтай юм.

Не Ли Ян Синийг харлаа. “Ян Синь захиралаа, намайг гадаа хүмүүс хүлээж байгаа. Би ингээд түрүүлээд явья даа. Хэрэв байцаалтаас ямар нэгэн юм мэдвэл надад даруй мэдэгдээрэй!”

“За.” Ян Синь нухацтай толгой дохив. Энэ хэрэгт хуумгай хандаж болохгүй. Яруу алдрын хотын аюулгүй байдлын талаар яригдаж байгаа. Не Лиг хэсэг зуур өдөж хоргоох гэсэн боловч Не Ли яарч байгааг мэдсэн тэрээр бодлоо хаяв. “Чи дөнгөж сая гадна отолтонд орсон учраас чамайг хүмүүс мөшгиж магадгүй. Би хэдэн Хар алтан зэрэглэлийн настанг явуулаад чамайг хүргэж өгье.”

“за.” Не Ли толгой дохив. Хэдэн Хар Алтан зэрэглэлийн настангууд Алхимийн Холбооноос ирж түүнийг хамгаалвал Ариун Гэр бүлийн ахлагч байсан ч яаж ч чадахгүй.

“Дүү минь, баяртай.” Ян Синь доошоо хагас суув. Тэрээр инээмсэглэн Не Лиг харлаа. Торгон хувцас нь түүний биеийг чанга гэгч нь ороосон байв. Не Ли Ян Синь захиралын уран сайхан бэлхүүсийг харна. Эмэгтэй хүний анхилуун сайхан үнэр өөр уруу нь хийсэв.

Энэ эмэгтэй үнэхээр янаг болоод байх юм гээч. Дотуур хувцас өмсөөгүй байна.

Не Ли түүнийг хараад дотроо тачаадав. Ийм зүйлийг амьдралдаа анх удаа харлаа.

Ян Синь Не Ли-гийн харцыг хараад дургүйцсэнгүй, духан дээр нь үнсээд хэллээ. “Эгч нь хэд хоногын дараа очно.”

Не Ли ичингүйрэн инээмсэглэв. Энэ янаг чөтгөр өөрийг нь албаар өдөж байна. Арван гурван настай хүүхдээс юу хүсээд байгаа юм бол?

“Би явлаа.” Не Ли шалавлан гараад явлаа. Энд удвал амьсгаа авахад ч хэцүү болох биз.

Не Ли шалавлаж байгааг хараад Ян Синь хөхрөн амаа таглав.

Не Ли Алхимийн Холбооноос гарч гүн амьсгаа авлаа. Сяо Нин Арь болон нөхдөө хараад хэллээ. “Нин Арь, Буцья. Бид Хотын захирагчийн эдлэн орох болно.”

“За” Сяо Нин Арь толгой дохив.

Не Ли араасаа хоёр хүний эрчим мэдэрлээ. Энэ хоёр хүн Алхимийн Холбооны Хар Алтан зэрэглэлийн дайчид байх ёстой. Хотын захирагчийнд тэд аюулгүй очих бололтой.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.