Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 6]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Advertisements
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 6, Өшөөгөө авах замнал – Хэсэг 6, Шидийн боть

Тавилга болон чимэглэл заслын хувьд энэ газар нэгдүгээр зэрэглэл байлаа.

Ялангуяа Линлэй Халуун Хаврын цэцэрлэгт дурлав.

Халуун Хаврын Цэцэрлэг бол энд амьдардаг байхдаа Эрхэм дээдэс сургуулилж байсан газар нь. Клайд есдүгээр зэрэглэлийн дайчин байсан. Ийм хүчтэй дайчин нэг өдөр сэрээд болчихдоггүй. Харин маш шаргуу бэлтгэл сургуулилалт хийсний хүчинд болдог.

Халуун Хаврын Цэцэрлэгийн тал нь өвс ногоо бүхий газартай байлаа. Энэ өвстэй газар төрөл бүрийн тоног төхөөрөмж байх ажээ.

Халуун Хаврын Цэцэрлэгийн зүүн талд, зохиомол дов байлаа. Энд халуун рашааны усан сан байлаа. Энэ халуун рашаан газраасаа оргилно. Энд сургуулилан байгалийн рашаанд орох нь үнэхээр сайхан. Нэг өдрийн галзуу бэлтгэл сургуулилалтын дараа Линлэй нүцгэн усан санд орж байлаа.Доороос оргилох хөөснүүд түүний биеийг үрвэл Линлэйд тун таатай ажээ. Тэрээр нүдээ анин таашаана.

“Эзэн, бид Патерсоныг хэзээ алах вэ? Өнгөрсөн шөнө оройн хоолон дээр би түүнийг таны өмнөөс алахыг хүсч байсан шүү.” Бэбэ усан сангаас үсрэн гарав. Түүний бүх үс нойтон болсон байлаа.

“Битгий цухалд.”

Халуун рашаанаас гараад Линлэй бэлтгэлийнхээ хувцсаа өмсөв. Тэрээр өвстэй газар очиж шидийн хэдэн шившлэг уншив. Хэдэн мөчийн дараа Линлэйн ойролцоогоос газрын элементийн эрчим түүнийг хуйлран бүрхэн авлаа.

Газрын төрлийн шид – Супер татах хүчний талбай

Линлэй агаарт даруй үсэрлээ. Тэрээр толгойгоо доош нь газар тулж, харин хөлөө дээш нь өргөнө. Хоёр гараараа тэрээр өөрийнхөө тэнцвэрээ олно. Тэрээр дараа нь ганц хуруугаараа газар тогтож эхэллээ. Ганц хуруугаараа супер татах хүчний талбайд байна гэдэг Линлэй өөрийнхөө хязгаараа давж байна гэсэн үг.

“Нэг. Хоёр…”

Линлэй чимээгүйхэн хэлэв. Линлэй мянган удаа суниагаад хуруугаа солино.

Дайчны хамгийн чухал зүйл бол түүний бие юм. Хүчтэй биед л хангалттай өндөр хэмжээний тулааны ки хуримтлагдаж чадна. Ийм хэцүү аргаар л хүчтэй болж болох билээ. Луугийн Цуст дайчин болсон хэдий ч Линлэй өдөр бүр сургуулилалт хийх хэрэгтэй.

Хмм?”

Линлэй хагас цаг сургуулилалтаа хийсний дараа эргээд байрандаа оров. Линлэй хүйтнээр Халуун Хаврын Цэцэрлэгт орсон үйлчлэгч охиныг харлаа. Энэ үйлчлэгч охин маш сэтгэл булаам тачаангуй байлаа. Тэрээр цайн дээр жимс тавин бариад ороод ирэв.

“Э.. Эзэн инь, энэ таны жимстэй цай.” Эмэгтэй үйлчлэгч охин Линлэйг харвал ихээхэн цухалдана. Тэрээр багахан ээрч байлаа.

“Чамайг орж ир гэж хэн тушаасан юм?” Линлэй хүйтнээр хэлнэ.

Үйлчлэгч охин цухалдав. Ээрч бураад тэрээр хэлэв. “Эзэн минь. Би.. Би таныг цангаж байгаа гэж бодлоо.

“Цангах аа?” Линлэй гайхшран харлаа.

“Гараад ирцгээ” Линлэй хашхирав.

Дөрвөн хүчирхэг дайчид Халуун Хаврын Цэцэрлэгт ороод ирэв. Дөрвөн дайчид бүгд Гэрэлт сүмийн дайчид. Гэрэлт сүм Линлэйн аюулгүй байдлыг хангуулах гэж зуун хүлэгт баатар томилсон.

“Ноёнтон минь өршөөгөөч дээ!” Үйлчлэгч охин голдоо ортол айн, өвдөг дээрээ сөгдөв.

Юлан тивд язгууртнууд эгэл ардаас өдөр хэргэм зэрэгтэй. Энэ хэргэм зэргээрээ тэд энгийн ардыг юу ч болоогүй мэт алж чадна. Линлэйн хувьд Фэнлай хаант улсад хүндлэгддэг хүн. Тэрээр Фэнлай хаант улсын хамгийн өндөр хэргэм зэрэгтэй ноёдын нэг.

Линлэй үйлчлэгчийг ажив. Хүйтнээр хэлэв. “Санаж яв. Ирээдүйд би Халуун Хаврын Рашаанд байвал хэн ч орж ирж болохгүй. Орж ирсэн хүнийг цэргийн ташуураар хорь ташуурдах болно шүү.”

“Хорь ташуурдах аа?” Үйлчлэгч охин айж сандрав.

Цэргийн ташуур үнэхээр хүнд. Хүчтэй дайчид ч гэсэн цэргийн ташуураар хорь ороолгоод арван өдөр босож чаддаггүй. Сул дорой үйлчлэгч охиныг ороолговол цус алдаж үхнэ.

“Ноёнтон минь, өршөөгөөч дээ.”Эмэгтэй хурдлан амь гуйна.

Линлэй үргэлжлүүлэв. “Энэ чиний анх удаа гаргасан алдаа учраас энгийн саваагаар хорь жанчина. Дараа удаа ийм алдаа гаргавал өршөөхгүй шүү.”

“Баярлалаа, Баярлалаа.” Үйлчлэгч охин санаа амрав.

Өвдөлтийн хувьд энгийн ташуур их өвддөг ч хүндээр гэмтээдэггүй. Яс болон эд эрхтнийг яаж ч чадахгүй. Өвдөх болохоос алахгүй.

“Түүнийг алив гарга.” Линлэй дөрвөн дайчиндаа тушаав.

“Мэдлээ, Ноён Линлэй.” Хоёр дайчин урагш алхаад үйлчлэгч охиныг чирж гаргав. Харин Жимстэй цай шалан дээр үлдсэн байлаа.

Линлэй эргэж хараад өвстэй хэсэгт дахин очив.

Цуст Ягаан бурхны илд бол Линлэйн нууц зэвсэг. Үүнтэйгээ үе үе бэлтгэл хийдэг ч гэсэн энэ бэлтгэлээ маш хэцүү байлгахыг хичээдэг. Линлэй энэ илдийг уян хатан, үл таамаглах хөдөлгөөнтэй хэвээр эрхшээнэ. Линлэй Цуст Ягаан бурхны илдийг хэн ч мэдэхээргүй далдлах ёстой

Тиймээс өөрийг нь бэлтгэл хийж байгааг хэн ч харах ёсгүй

Баруун гараа хөдөлгөвөл бүсэлхийндээ байгаа бүс болсон уян илдээ сугална. Хүйтэн, Нил ягаан өнгийн гялбаа гарч, машид хурц нимгэн ягаан илд гараад ирлээ.

Халуун Хаврын Цэцэрлэгээс ягаан өнгийн гэрэл хаа сайгүй гарна. Линлэй дүүлж буй луу мэт цэцэрлэгтээ бэлтгэл хийнэ. Линлэй салхин төрлийн шид Суперсоник ашиглаж өөрийнхөө хүчээ нэмнэ. Линлэйн хурд маш хурдан, гарамгай байлаа.

Луугийн Цуст дайчны нууц ботиор Линлэй биеэ хөгжүүлнэ. Түүний бие амарвал Линлэй сийлбэр урлаж сүнсний энергиэ өсгөх дасгах бэлтгэл хийнэ. Заримдаа тэрээр халуун рашаанд завилан сууж бясалгалын транс орж шидийн хүчээ хөгжүүлнэ.

Линлэйн өсөлт өдөр бүрээр ихэснэ.

Линлэй Патерсоны эсрэг хөдлөх тохиромжтой цагийг хүлээж байв. Патерсонтой аль хэдийн хэд хэдэн удаа уулзсан. Хэрэв Линлэй Патерсоны гэрт ганцаараа очоод, эсвэл Патерсон гэрт нь ирвэл Клайд хаан хагас өдрийн дараа л юу болсныг мэднэ.

Линлэйн ямар өсөлттэй гэдгийг мэддэг Клайд хаан төрсөн дүүг нь хөнөөвөл эелдэг загнахгүй нь мэдээж.

Линлэй үдийн хоолоо зочны танхимдаа идэж байлаа.

Үдийн хоолоо идчихээд Линлэй дахин Патерсоны талаар бодож эхлэв. “Патерсон над дээр ирж уулзсангүй шүү. Чамтай өөрийн биеэр очиж уулзахаас.” Линлэй туулайн үүрийг отож буй чоно байхаа болин өөрийн биеэр Патерсонтой уулзахаар шийдэв.

“Ноёнтон минь.” Яг энэ үед хоёр үйлчлэгч гаднаас ороод ирэв. “Ноёнтон минь, Ноён Их лам Гулермо Гэрэлт сүмээс ирлээ.”

Гулермо.”

Линлэйн бие чичирхийлнэ.

Тэрээр даруй хаалга уруу чиглэн Гулермог өөрийн биеэр тослоо.

Их танхимд

Линлэй чи сайхан тансаг амьдралтай болсон ч гэсэн өдөр бүр сургуулилж, эсвэл халуун рашаанд амарч, бас сийлбэр хийж байгаа гэж сонслоо. Чи ийм амьдралтай нь миний атаархлыг төрүүлж байна шүү.” Гулермо Линлэйг хөхрөн инээгээд харна.

Линлэй ч толгой дохин инээв.

“Гэхдээ Линлэй.” Гулермо нухацтайгаар хэллээ. “Линлэй чиний сийлбэрүүд мөнгө хүрдэг ч гэсэн хүнийг тодорхойлдог зүйл тэр хүний хувийн хүч чадал. Дебс овгийг хар л даа, тэд мөнгөтэй шүү дээ. Тэд гэхдээ статусын хувьд чамаас сул дорой.”

Линлэй үүний талаар ч мэдлээ.

Хүн нэг түвшин хүрэхээрээ мөнгөөр авч чадах зүйл улам бүр багасдаг. Тухайлбал Гэгээнтэн зэрэглэлийн дайчдад мөнгө бол зүгээр л материаллаг зүйл. Тиймээс л Давсон худалдааны пүүс Линлэйг элсүүлэх гэж зуун сая алтан зоос санал болгосон юм шүү дээ.

Худалдааны пүүсүүдэд супер дайчид амин чухал.

Гулермо ноёнтон, таныг сануулсанд талархаж байна.” Линлэй инээмсэглэн хэлэв.

Линлэй мэдээж хэлэхгүй. Чулуун сийлбэр нь өөрийг нь долдугаар зэрэглэлийн хос элементийн шидтэн болгосон нууц гэдгийг.

Аан, энэ бол зүгээр л явган яриа. Чи амрах хэрэгтэй шүү дээ.” Гулермо хойноо байгаа санваартан уруу харав. Санваартан хайрцагтай зүйл гаргав. Мөнгөн хайрцаг дотор чулуун хайрцаг дотор нь байв.

Санваартан чулуун хайрцгийг Линлэй Гулермо хоёрын голд тавив.

“Ноён Гулермо энэ чинь?” Линлэй энэ юу болох талаар аль хэдийн мэдэж байлаа.

Гулермо хөхрөн инээгээд сэтгэл хангалуунаар хэлэв. “Линлэй. Өөрөө онгойлгоод үз.”

Линлэй чулуун хайрцгийг алгуур онгойлгов. Хайрцаг онгойвол торгон утсаар ээрсэн хоёр боть ном байв. Энэ хоёр хар алтлаг өнгөтэй боть номууд байв.

“Энэ чинь?….” Линлэй Гулермог харна.

Линлэй, чамд газрын мөн салхин төрлийн шидийн шившлэгүүдийн номыг би чамд өгнө гэж хэлээгүй билүү? Энэ бол тэр хоёр боть ном.” Гулермо хөхрөн инээв.

Линлэй ч гэсэн догдлов.

Шидэт шившлэгүүдээр хүн шидийг сайн удирдахад амар болдог. Хэрэв хүн хангалттай сүнсний энерги, шидийн хүчтэй л бол олон хүчтэй шившлэг уншиж чадна.

Нэг боть номыг хурдан нээж үзэв.

“Салхин төрлийн шид” Эхний хуудсыг уншвал Линлэй энэ ном юуны талаар байгааг даруй ойлгоно.

Товч танилцуулгын дараа нэгээс нөгөө төрлийн салхин шидийг тайлбарлаж байлаа. Энэ боть маш нарийн байсан ба шид болгоныг нарийвчлан тайлбарласан байв. Шид болгон дээр юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг нь  ч тусгагджээ.

Линлэй даруй Долдугаар зэрэглэлийн шид уруу оров.

Линлэй нэгээс нөгөө хүчтэй шидүүдийг уншин алмайрна. Линлэй өмнө үеийн өөд болсон Юлан тивийн шидтэнгүүд энэ шившлэгүүдийг зохиосон хүмүүс үнэхээр суутан гэдгийг хүлээн зөвшөөрнө.

“Есдүгээр зэрэглэлийн шид – Салхин сүүдэр техник. Энэ “Суперсоник” шид “Агаарын далавч” шид хоёрын нийлбэр юм. Агаарын далавч шидийг бодвол илүү хурдан, хүчтэй, учир төгс гэж хэлж болно.

Салхин сүүдэр шидийн тухай ийм дэлгэрэнгүй ном уншсан Линлэй ихээхэн догдлов

Шидийн ертөнцөд шив шинэхэн хаалга нээгдлээ.

Ирээдүйд газрын шидүүд, мөн салхин шидүүд нь хурдтай өсөхөөр болов. Мэдээж Линлэй бол Луугийн цуст дайчин учраас дайчны замнал нь ч удаан биш. Линлэйн ирээдүйн хүч хэний ч  зүрхийг үхүүлнэ.

Линлэй энэ шидэт ботьнуудад яаж уусан орж байгааг харсан Гулермо дотроо бодон юу ч дуугарсангүй.

….

Халуун хаврын цэцэрлэг

Линлэй өвсөн дээр завилан сууна. Биеэр нь Луугийн цуст дайчны тулааны ки биеийг нь хүчлэн давшилж, биеийг нь эсэргүүцэхэд хүргэнэ. Энэ эсэргүүцэл дундаас өөрийнх нь бие цаг мөч бүр хүчирхэг болно.

“эзэн, Патерсон өнөөдөр орой ирнэ. Та одоо ч сургуулилалт хийх урамтай байна уу?” Бэбэ амандаа бувтнан Линлэйн дэргэд хэвтэнэ.

Линлэй нүдээ нээгээд Бэбэг харав.

“Урам байна уу”

Линлэй өглөө ихэд шимширсэн. Өнөөдөр өглөө Патерсон ван өнөө орой ирнэ гэж элч явуулсан. Линлэйтэй ганцаарчилж уулзах гэсэн юм билээ.  Сангийн сайдынхаа хувьд Патерсон ван олон хүмүүстэй сайн харилцаатай байдаг. Сүүлийн хэдэн өдөр тэрээр хууль бусаар усан хаш олборлож худалдаалж байсандаа санаа зовж байсан учраас Линлэйтэй уулзаж чадаагүй.

“Яг одоо надад урам алга. Гэхдээ би сургуулилах ёстой. Тэгж байж л өөртөө итгэх итгэлтэй болно шүү дээ.” Линлэй өөртөө хэлэв.

Дараагийн хагас жил гэхэд Патерсоныг Линлэй хөнөөгөөд ард нь хэн байсныг олж мэднэ.

Патерсоныг хөнөөсний дараа Линлэй аавынхаа өөд болсны нэг жилээс өмнө аавынх нь үхэлд хүргэсэн хүмүүсийг олж мэдээд Патерсоны арын хүнийг алах болно.

“Шүү! Шүү!”

Аах..” Халуун Хаврын цэцэрлэгт хүн орилов.

Линлэй ганц үсрэн Халуун Хаврын Цэцэрлэгийн дов дээр үсрэн гарав. Дов дээрээс Гэрэлт сүмийн арав гаруй хүлэгт баатрууд үхсэн байхыг олж харав. Тэдний биенээс цус гаран зарим нь өрөвдөлтэй орилж байлаа.

Яг энэ мөчид хар манан өндөр хурдаар Халуун Хаврын цэцэрлэгт ирнэ. Энэ хар манан өнгөрсөн газар хүн ч бай, амьтан ч бай үхэж байлаа.

Линлэй дээшээ тэнгэрт харна.

Дээшээ тэнгэрт ч энэ хар өнгийн манан байлаа. Эргэн тойрноо энэ хар манан хурдан бүрхэн авна.

Хэн нэгэн энд байна.

Хар манан дундаас хар өнгийн хэдэн хүмүүс түүн уруу хурднаар давшилна.

Линлэйд нуугдах газар үгүй.

Хаарх.”

Өндөр хурдаар Линлэй загас мэт халуун хаврын усан санд шумбан орчихлоо.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 6]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s