Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 5]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6, Өшөө авах замнал – Хэсэг 5, Язгууртны зэрэг дэв

Эрнст сургуульд 7 болон түүнээс өндөр зэрэглэлийн шившлэг олон нийтэд ил байдаггүй.

Хэрэв өндөр зэрэглэлийн шид сурмаар байвал, бүлэглэлд орох ёстой.

”Баярлалаа, Эзэн Гулермо, Лампсон.” Линлэй талархан хэллээ.

Линлэй уншиж байсан номон дээр нь эрэмбэлэгдсэн байсан өндөр зэрэглэлийн салхины шившлэгийн хүчийг эргэн саналаа. Тэр өндөр зэрэглэлийн шившлэг, түүний дайралтын чадамжийг аймшигтай нэмэгдүүлнэ, ялангуяа салхины хандлагыг. Энэ нь дайралтын шившлэг бөгөөд бүх шидийн хандлагууд дундаа шилдэгтээ тооцогдоно.

Жишээлбэл, хориотой түвшний ”Хэмжээст ир” шившлэг, 9-р зэрэглэлийн шившлэг ”Хүчингүй устгал” гэх мэт.

”Линлэй, ингэвэл яаж байна. Бид Фэнлай хот руу буцангуутаа, чиний шийдвэрийг Клайд хаанд дамжуулъя. Клайд, тэр даруй, чамд язгууртан зэрэг дэв болоод, их хэмжээний шан харамж өгөх нь лавтай.” гээд Гулермо инээлээ.

Линлэй толгой дохив.

”Линлэй.” Лампсон Линлэй мөрөн дээр цохиод. ”Чи одооноос ямар ч албан ёсны зүйлд санаа зовох шаардлагагүй. Ганц бэлтгэлдээ л анхаар. Би чамайг тавин жилийн дотор манай Гэрэлт сүмийн гэгээнтэн зэрэглэлийн дайчин болохыг чинь харахыг тэсэн ядан хүлээж байя.”

”Тавин жил?”

Линлэй тавин жилийн дотор Гэгээнтэн зэрэглэлийн Лууны цуст дайчин болно гэдэгтээ итгэлтэй байв. Гэхдээ тавин жилийн дотор Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн болно гэдэг их хүндрэлтэй.

”Хичээгээрэй.” Гулермо нөхөрсөгөөр Линлэйн мөрөн дээр цохилоо.

Сүр жавхлант сүйх тэрэгнүүд тосгоны замаар явж өнгөрөхөд, ойролцоох модод болон нууруудаас удалгүй холдоно. Сүйх тэрэгний урд болон хойно, хүлэгт баатрууд байлаа. Энэ сүр жавхлант хамгаалалт дор, Фэнлай хотод үдийн хоолны үеэр хүрч ирлээ.

Фэнлай хот. Дебс овгийн эдлэнд.

”Алис, чи намайг өршөөх үү?” Калан Алисын гараас атгаад, нүдрүү нь ширтэнэ.

Алисын царай арга барагдсан мэт харагдах ч. Эелдэгээр толгой дохилоо.

Яах вэ?

”Роулинг ирэх нь.” Алис аяархан хэллээ. ”Би ирлээ.”

Одоог хүртэл, Калан болон Алис нар албан ёсны эхнэр нөхөр болоогүй байгаа. Хэдийгээр сүй тавьсан ч, хараахан эхнэр нөхөр болоогүй л байлаа. Албан ёсны зан үйлийн дараа л эхнэр нөхөр болно. Хуримаас өмнө, Алис эд хөрөнгөө тэмдэглэхээр өдөр бүр гэртээ очно.

”Роулинг?” Калан энэ нэрийг сонсоод яаж ч чадсангүй.

Роулинг бол Каланы үндсэн эхнэр.

Зүүднээс сэрсэн нь сийлбэр ихэд алдартай учир, хүн бүрийн оюун ухаанд сийлбэр дээрх эмэгтэй тод томруунаар үлдсэн. Калан түүнтэй албан ёсоор сүй тавьснаа зарлахад, маш олон хүмүүс Алисыг анзаарсан. Тэр даруй, Дебс гэр бүл Каланы үндсэн эхнэрийг сонгосон нь энэ.

”Калан.”

Жаргалтай хоолой сонсогдоно. Алтан шаргал үсээ ардаа сүлжсэн охин жаргалтай нь аргагүй гүйн ирж байлаа. Энэ охиноос цэвэр ариухан, гэм зэмгүй харагдах бөгөөд язгууртны ауратай ажээ. Ялангуяа, шингэн том нүднүүд нь, илүү сэтгэл татам харагдуулна.

”Роулинг. Чи ирээ юу.” Калан түүнрүү хараад хүчээр инээмсэглэлээ.

Калан Роулингийг үнэхээр сэтгэл татам гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Түүнтэй хамт байхаас татгалзах хүн гэж үгүй биз. Гэсэн ч, Калан Алис-д л чин сэтгэлээсээ хайртай.

”Авга ах Бернард хаана байна?” Роулинг том нүдээрээ эргэн тойрныг ажина.

”Аав хэдэн ажил зохицуулахаар явсан. Удахгүй ирнэ байх.” хэмээн Калан хариуллаа.

Калан эцгийнхээ хаашаа юу хийхээр явсныг сайн мэдэж байгаа. Давсон худалдааны пүүсийн дарамт шахалтаас болж, Фэнлай хот дахь Дебс овгийн бизнес уналтанд орсон. Өдөр бүр, тэд мөнгө алдаж байлаа. Хэрэв үргэлжлүүлэн алдангад орсоор байвал нэг юм уу хагас жил л тэснэ, гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам, тэдний том халаас нь хоосроход хүрнэ.

Үүнээс гадна, овог нь үүнд юу ч хийж чадахгүй. Эцсийн эцэст, Фэнлай хотын бусад олон овгуудын ч нүд нь өнгөлзөж, эргэн тойрноор нь эргэлдэх болсон.

Тиймээс… түүний аав, Бернард, аюултай шийдвэр гаргасан нь, усан хаш хууль бусаар олборлон хил давуулах юм.

Усан хаш нь маш үнэтэй эрдэнийн чулууны төрөл юм. Ерөнхийдөө, үүгээр шидэт таягны оройн шигтгээ хийдэг бөгөөд, усны хандлагатай шидтэнд маш ач тустай. Фэнлай хаант улсад, маш их хэмжээний усан хаш байдаг бөгөөд, Фэнлай хаант улс нь усан хаш олборлолтоороо маш их хөрөнгийг бий болгосон.

Усан хаш нь маш үнэ цэнэтэй болохоор, усан хашийг олборлох гэсэн хүмүүс маш олон.

Гэвч, Клайд хаан, уг усан хашийг хууль бусаар олборлохыг нухчин дарсан. Тэгээд усан хаш хууль бусаар олборлосон бүх ганц бие худалдаачдад үхлийн ял оноосон. Гэсэн ч, усан хаш хууль бусаар хил давуулан худалдаа хийх ашиг нь 500-600% учир, худалдаачид энэ эрсдэлийг үргэлж зоригтойгоор үүрдэг.

Өмнө нь, Дебс овогт энэ аюултай замаар явах хэрэг байгаагүй. Гэхдээ одоо, байдал хүнд байгаа.

Давсон худалдааны пүүс тэдний бүр энгийн бизнесийн замыг хаасан болохоор, Дебс овогт хууль бус хил давах л сонголт үлдсэн!

”Ямар ч асуудалгүй ээ.” Калан өөртөө хэллээ. ”Аавын бизнесийн хамтрагч бол Фэнлай хаанд улсын Сангийн сайд Эзэн хааны дүү, Ван Патерсон. Бид түүний хамтрагч учир, асуудал гарах магадлал бага.”

Патерсон нь Фэнлай хаант улсын Сангийн сайд юм.

Клайд бүх улсынхаа санхүүг хариуцуулах хүнээрээ хамгийн итгэлт хүнээ сонгодог.

”Авга ах Бернард би ирлээ.” Роулинг чангаар дуугарлаа.

Калан толгойгоо өргөв.

Бернардын царайнд инээмсэглэл тодрон, хаалгаруу алхлаа. Роулингийг хараад тэрээр инээд алдан. ”Роулинг, чи ирчихээ юу? Хоолоо идсэн үү?”

”Арай идээгүй байна.” хэмээн Роулинг хариуллаа.

Бернард толгой дохиод. ”Өнөө шөнө, эндээ үлдээд Калан ахтайгаа зоог барь. Өө, тийм, Калан ахтай чинь ярих зүйл байгаа юм байна. Яагаад чи Алистай юм ярьж байж болохгүй гэж? Дараа нь, Калан ахтайгаа цагийг өнгөрөөгөөрэй.” гэж хэлээд, Бернард Калан руу харлаа.

Калан Бернардыг дагасаар тэр хоёр хувийн өрөө рүү орлоо.

Чулуун хаалгыг хаагаад, дэнлүүгээ асаалаа.

”Ааваа, юу болсон бэ?” Калан яаран асуулаа.

Каланы царай сэтгэл ханамжаар дүүрэн байв. ”Би Ван Патерсонтой ярилцсан. Тэр зөвшөөрсөн. Гэхдээ энэ ажлаар олсон ашгаа 50-50%аар нь авахаар болсон.”

”50-50% аа?” Калан ширтсэнээ. ”Ааваа, Ван Патерсон хэтэрхий шуналтай юм. Манай овог хууль бусаар хил давуулах ажлын бүх зардлыг гаргаж байгаа. Харин түүний хийж байгаа зүйл нь ердөө биднийг аюулгүй хил давуулах л биз дээ.”

Калан хууль бусаар хил давахын ач холбогдолыг ойлгохгүй байв.

Гэсэн ч, энэ ажлын хувьд, Дебс овог их хэмжээний мөн зарцуулж байхад, Ван Патерсон ганц ч зоос оруулаагүй. Тэр ердөө л албан ёсны эрх мэдлээ ашиглахад л, их хэмжээний мөнгө олохоор байлаа.

”50-50% бол зөвшөөрч болохуйц дүн.” Бернард тайвнаар инээгээд. ”Ван Патерсонд биднийг аюулгүй хил давуулахаас өөр арга байхгүй. Илүү чухал нь гэвэл, тэр улсаасаа урвана гэдэг ахаасаа урваж байгаагаас ялгаагүй. Хэрэв Клайд хаан мэдвэл хэдийгээр өөрийнх нь дүү байсан ч, зөөлөн хандахгүй биз.”

Калан багахан толгойгоо дохилоо.

Түүний хамтрагч бол Сангийн сайд мөн Ван хэргэмтэй хүн. Тэдний овгийг хууль бусаар хил давуулснаар тэрээр их эрсдэл үүрэх тул ашгийн тал хувийг авна гэдэг шударга хэрэг.

Бернард болон Калан нар нууц өрөөгөө орхин эргээд зочны өрөөрүүгээ буцахад. Алис болон Роулинг сүйн талаар ярьж байлаа.

”Өө, тийм. Калан, Би Патерсоноос гурван өдрийн дараа ордонд эзэн Линлэйд язгууртны хэргэм зэрэг өгнө гэж дуулсан.” ”Надад бэлэг бэлд. Хэдэн өдрийн дараа, би Линлэйд өгөх болно.” гэв.

Калан толгой дохилоо.

Алис, Роулингтай холгүйхэн ярилцаж байсан болохоор, тэдэнрүү харахгүй байж чадсангүй.

”Линлэй ах язгууртны хэргэм зэрэг авах гэж байгаа юм уу?” гэж Алис амандаа бувтналаа.

Фэнлай хотын хааны ордонд.

Олон тооны чухал гүнгүүд эгнэн зогсож, Клайд хаан өндөрлөгт суусан байх бөгөөд хүн бүрийг анхааралтайгаар ажина.

”Бүгдэд нь өнөөдөр тунхаглан зарлах чухал зүйл байна.”Клайдын нүүрэнд инээмсэглэл тодрон өндөр дуугаар ярилаа. Энэ мэдээг дуулсан бүх гол сайдууд Клайд хааны юу хэлэх гэж байгааг мэдэж байлаа. Клайд хажуудаа байх үйлчлэгч рүүгээ хараад. Гэнэтхэн, чанга дуугаар хэллээ. ”Линлэй Баруч, орно уу!”

Түүний дуу ордонд хадахад. Удалгүй, Линлэй, хар алтлаг шидтэний нөмрөг өмсөн орж ирэхэд. Бүх язгууртан, сайдууд түүнрүү харна.

”Эрхэм дээдэс амгалан байна уу.” Линлэй ярихдаа бөхийж байв.

Клайд Линлэйг хараад, царайнд цэцэг дэлбээлэх мэт инээмсэглэл тодров. ”Линлэй, манай хаант улсад чамайг хүчин зүтгэх болсонд би маш сэтгэл хангалуун байна. Би чамд шүүхийн шидтэн цол мөн тайж зэрэг олгож байна.”

”Татгалзаж байгаа хүн байна уу?” Клайд чангаар хэллээ.

Бүх язгууртан, сайдууд Линлэй рүү атаархангуй ширтэж байсан ч, хэн ч эсэргүүцэж зүрхэлсэнгүй.

”Эрхэм дээдэст талархаж байна.”

Үнэндээ, Гэрэлт сүмийн Их лам Гулермогийн хэлснээр, Гэрэлт Сүм Линлэйг Ван болгохыг нь зөвшөөрсөн. Гэхдээ Линлэй өөрт нь хэт анхаарал хандуулаад байгаа мэт санагдсан юм, ялангуяа язгуур зэрэггүй хүн хурдан хугацаанд зэрэг нь өсвөл, сайн зүйл болохгүй нь лавтай.

Тиймээс л тэд түүнд доод шатны тайж зэрэг олгохоор шийдсэн юм.

”Линлэй, чи Ерөнхий шүүхийн шидтэн болоод тайж, дээрээс нь Давсон худалдааны пүүсийн энгийн нэг зочин биш. Би хэдийнээ амар амгаланг цогцлоосон, тиймээс чамд эдлэн газар өгөх болно. Грийнлеаф Роад нь орноос холгүй байдаг.” гэж хэлээд Клайд Линлэй руу инээмсэглэлээ.

Линлэй түүний өгөөмөр сэтгэлд талархан хаанд талархал илэрхийллээ.

Үнэндээ, Клайд Линлэйтэй эдлэн газар болон хэргэм зэргийн талаар ярилцчихсан. Харин өнөөдөр, танхимд олон нийтэд зарлалаа.

Ордноос гарах үед, Линлэй бусад сайд нартай яриа өрнүүлж байлаа.

Фэнлай хаант улсын хамгийн дээд хэргэм зэрэгтэй хүмүүс бол Дайны сайд, Зүүн гар, Баруун гар, Ерөнхий зааварлагч болон бусад төстэй албан тушаалтнууд юм. Эдгээр хүмүүс нь Фэнлай хаант улсын бүхий л асуудлыг зохицуулдаг.

Эдгээр хүмүүсийн ихэнх нь тайж хэргэмтэй. Тэдгээрээс хамгийн доод түвшний хүмүүс бол Ерөнхий зааварлагч болоод тайж нар.

Грийнлеаф Роад.

Линлэй сүйх тэрэгтээ суун, нүдээ аниад чимээгүйхэн аялалдаа гарлаа.

”Эзэн Линлэй, бид ирлээ.” Сүйх тэрэгний гаднаас үйлчлэгчийн хоолой хадлаа.

Линлэй нүдээ нээгээд, хөшгөө татаад сүйх тэрэгнийхээ хаалгыг нээлээ. Бэбэ сүйх тэрэгний суудал дээрээс шууд Линлэйн мөрөн дээр гарлаа.

”Хөөх, ямар том эдлэн бэ!” Бэбэгийн нүд харшийг ширтээд гялтганалаа.

Линлэй Фэнлай удирдагчийн өгсөн бэлэг сэлтийг сайтар ажиглахад. Энэ эдлэн газар тариалангийн талбайтай мөн 10 м өргөнтэй ганц гол хаалгатай. Онгорхой хаалга дээр, Линлэй олон тооны эрэгтэй эмэгтэй үйлчлэгч нар болон маш олон Гэрэлт сүмийн хүлэгт баатрууд харагдлаа.

”Муугүй шүү.” Линлэй толгой дохин орлоо.

”Ноёнтон.” Хаалганы сахиул хүндэтгэл үзүүлэн бөхийхөд тэнд байсан эрэгтэй эмэгтэй үйлчлэгч нар гэсэн хийж байсан зүйлээ зогсоогоод Линлэйд хүндэтгэл үзүүллээ.

Линлэйд төрүүлэх анхны сэтгэгдэл тэдэнд их чухал. Эдгээр бүх үйлчлэгч нар шинэ эзнээ хэр гайхалтай болохыг мэднэ.

”Линлэй мастер, баяр хүргэе!” Гэнэтхэн, холгүйхнээс танил хоолой сонсогдлоо.

Линлэй толгойгоо эргүүлвэл. ”Ноён. Бернард.”

Ирсэн хүн Дебс овгийн ахлагч, Дебс Бернанд байв. Бернанд Линлэй рүү инээмсэглээд. ”Линлэй эзэн, юу гээч давхцал вэ. Манай овгийн эдлэн Грийнлеаф Роадад байдаг. Манайх л ганц энд байдаг. Ирээдүйд, бие биенийдээ зочилж байя.”

”Өө.” Тэрээр Алисыг анх аварч Калан тэр хэдийн Фэнлай хотод хүргэж ирж байснаа саналаа, Каланы эдлэн эндээс холгүйхэн байдаг.

”Гэхдээ Линлэй мастер, танай эдлэн манайхаас том. Энэ эдлэнд Эзэн хаан өөрөө амьдардаг байсан юм.” Бернанд гайхшран хэллээ.

Линлэй ч гэсэн энэ эдлэн газрыг маш том гэж бодож байсан бөгөөд, энэ өвөг дээдсийнх нь эдлэнгээс хамаагүй том байлаа. Фэнлай хотод ийм том эдлэн газрын талбайн хэмжээ бүр алтны хэмжээний дүйцэхүйц үнэтэй юм. Тиймдээ ч эндээс Хаан Клайд нүүсэн биз. Гайхаад байх зүйл алга.

”Ноён. Бернанд, би буцъя даа. Ирээдүйд, хэзээ ч ярилцах боломж олдох биз.” Линлэй даруухан инээмсэглээд, эргэж харан эдлэнрүүгээ явлаа.

Энэ мөчид, Дебс овгийн эдлэнгийн хаалга дээр Калан, Роулинг, Алис нар алсаас ажин зогсож байв.

 

 

 

 

 


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s