Бамбайт баатрын сэргэн мандалт- Хэсэг 6

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын 6-р хэсэг.
Энэ долоо хоногийн сүүлийн үнэгүй хэсэг орж байна.
Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн явуулсан гэдгээ 95585838 утас руу мэдэгдэнэ үү. Орчуулагч Ариунбилэг.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 6: Ар нуруунаас хутга зоогч аюултай нэгэн

Орой болох үед бид хот руу орж ирсэн бөгөөд зэвсгийн дэлгүүр лүү ахиад нэг очиж үзэхээр шийдсэн байлаа.

“Тэгэхээр, Манай Жижиг Бамбайт найз мөн үү. Бусад баатрууд ч гэсэн үүгээр ороод гарсан шүү.”

Энэ дэлгүүр үнэхээр алдартай гэдгийг анзаарав.

Дэлгүүрийн эзэн бидэн рүү нүүр дүүрэн инээмсэглэсээр ирлээ.

“Сайн уу. Үүнийг худалдаж болохоор газар мэдэх үү ?”

гээд түүнд Улбар шар бөмбөлөгөөс гарсан шагналын эд зүйлсийг харуултал, тэрээр хаалга руу заав.

“Зам уруудаад маш олон дэлгүүрүүд байгаа. Үүнийг чинь худалдаж авна гэдэгт итгэлтэй байна.”

“Баярлалаа.”

“Тэгэхээр яагаад энд ахиж ирэхээр шийдэв ?”

“Өө харин, аялалынхаа хамтрагчид зарим нэгэн хэрэгсэл худалдаж авах гээд.” гэж хэлээд Майнэ руу харлаа. Тэрээр дэлгүүр дотор буй олон төрлийн зэвсгүүдийг маш нухацтай ойроос харан шинжиж байв.

“Хэр их мөнгөөр юм авах боломжтой байгаа билээ ?”

Миний 680 мөнгөн зоос хэвээр байгаа ч гэсэн хэр ихийг нь зарцуулбал зохихоо мэдэхгүй байв.

“Яавал зүгээр гэж бодож байна, Майнэ ?”

“…”

Тэрээр маш нухацтай бодож, янз бүрийн хэрэгслүүдийг харьцуулан үзэж байв. Миний хэлснийг анзаарахгүй болтлоо төвлөрчээ. Хаана буудаллах тухай надад мэдэх зүйл огт байгаагүй бөгөөд, ядаж нэг сарын хугацаагаар байр хөлсөлбөл дээр санагдаж байв.

“Тэгэхээр найзын чинь хувь, мэдээж илүү дээр хэрэгсэлтэй бол илүү хүчирхэг болж чадна.”

“Тийм ээ.”

Надад өөрийнхөө дайралтын хүчийг нэмэгдүүлэх тал дээр хийж чадах зүйл байгаагүй учир, мөнгөө Майнэд хэрэгсэл худалдаж авахад зарцуулах нь илүү дээр байв.

“Та мэдээж надад үнийг нь буулгаж өгөх юм чинь тэрийгээ шууд ярилцъя. ”

“Ахаха, шаргуу жижигхэн Баатар байх нээ!”

“80%-иар буулга!”

“Арай л галзуу юм. 20%-иар ихэсгэлээ.”

“Ихэсгэлээ гэж үү ?  79%”

“Чи юу авахаа ч хараагүй байна шүү дээ, тэнэг минь !”

“Хамаагүй ээ, 90% буулга!”

“Хүлээгээрэй хө, 21% ИХЭСГЭЛЭЭ.”

“Үнийг нь нэмэх шалтгаан байхгүй шүү дээ. 100% ХЯМДРУУЛЧИХ !”

“Чамд үнэгүй өгнө гэж үү!” гээд Дэлгүүрийн эзэн тургиад, “За яахав, 5 хувь хямдруулъя.”

“Тэгээд л болоо гэж үү, 92%…”

Ийнхүү бид хоёрыг маргалдаж байх зуур Майнэ өхөөрдөм хуяг болон үнэтэй, алтан чимэглэлтэй илдтэй ирээд зогсож байв.

“Баатар минь, энийг хангалттай гэж бодож байна.”

“Юу гэж бодож байна даа хөгшин эр минь, 60 хувь хямдруулчих.”

“Тохиролцоо хийе. Би чамд 480 зоосоор өгье. Яг 59 хувь хямдруулаад.”

Майнэгийн юу авахаа шийдэхээс өмнө, би дэлгүүрийн эзэнтэй нэлээд боломжийн тохиролцоо хийх боломжтой болчихоод байв. Гэхдээ л бидэнд 200 мөнгөн зоос үлдлээ. Ирээдүйд хүрэлцэх болов уу  ?

“Майнэ, Арай хямдхан юм авч болохгүй юу. Би энд бусад зүйлс ямар үнэтэй байдгийг мэдэхгүй, тэгээд бас бид хоёр амьдрахад мөнгө хэрэгтэй болохоор…”

“Битгий санаа зов, Баатар минь. Миний шинэ хэрэгслүүдтэй байхад, Би буцаагаад зарцуулсан мөнгөө амархаан олчихож чаднаа. Шагналын эд хэрэгслүүд нөхөх болно.”

Тэр нүдээ тормолзуулан, цээжээ гаранд минь наан налав.

Энэ үнэхээр л ӨӨР ертөнц юм. Энд ирсэн нь ямар ЭРХЭМ ДЭЭД завшаан болсон юм бэ.

Би өмнө нь хэзээ ч охидын дунд алдартай байж үзээгүй, гэтэл түүний над руу яаж байгааг хардаа !

Магадгүй түүний зөв байх. Бидэнд илүү дээгүүр түвшний дайрах чадвар хэрэгтэй.

“За яахав, Миний бодлоор…”

200 ширхэг зоос. Рэн, Мотояасу, Ицүки бүгд л дор хаяж 3 хүнтэй болохоор хэрэгцээ нь бүр л их байгаа байж таараа.

Мөн 200 ширхэг зоос магадгүй 1 сар амьдрахад хангалттай байж ч болох юм. Гэхдээ л бусад хүмүүсийг багтаа оруулахын тулд, түвшингээ ахиулж бас илүү их мөнгө олох хэрэгтэй байлаа.

“Тэгэхээр хөгшин эр минь, тохиролцсоноор чинь болъё.”

“Баярлалаа хүү минь. Чи аль хэдийнээ Баатар болчихсон нь мэдэгдэж байна.”

“Ахахаха. Юу гээч, Би бизнест дуртай.”

Онлайн тоглоом тоглох бүрдээ л, мөнгө олох тал дээр би  мэргэжилтэн байлаа. Үнэ хаялцах үед би аль болох хямдхан аваад, ахин зарахдаа түүн дээрээсээ ашиг олдог байв. Үнэ хаялцах надад амархан зүйл. Яг л төрөлхийн зүйл мэт.

“Баярлалаа, Баатар минь.”

Майнэгийн сэтгэл ихээр хөдөлсөн байв. Миний гарыг үнсэв.

Нөхцөл байдал улам дээрдсээр л байлаа. Маргааш ч гэсэн гайхалтай адал явдалтай учрах нь ойлгомжтой биз.

Майнэ шинэ хэрэгслүүдээ өмсөөд, бид хоёр дэн буудалд өрөө хөлсөллөө.

1 хүн 1 шөнө 30 хүрэл зоос…

“Тэгэхээр бидэнд  2 өрөө хэрэгтэй,” хэмээн Майнэ хэлэв.

“Нэг өрөө хангалттай биш гэж үү ?”

“Гэхдээ л…”

Майнэ яг л хэн нь удаан чимээгүй байхаа үздэг тоглоом тоглож буй мэт боллоо.

За яахав…

“Хоёр өрөө өгөөч.”

Дэн буудлын эзэн бидэнд өрөөг үзүүлж байхдаа гар нь үргэлж ямар нэгэн юм нэхэх мэт хөдөлсөөр л байлаа. Мөнгөө хямгадахыг үргэлж хичээж байсан бөгөөд, бид оройн хоолоо залгаа хоолны газарт идэв. Оройн хоол буудлын үнэд багтаагүй тул нэг хүний 5 хүрэл зоосоор хоол авав.

“Зүгээр л баталгаатай болгох гээд, Өнөөдөр бид хоёрын ан хийсэн газар энэ мөн, тиймээ ? ”

Хот руу буцаж байх замдаа авсан газрын зургаа би ширээн дээр дэлгэв. Энэхүү газрын зурагт энэ хавийн газар нутгийн тухай маш их мэдээлэл байх ажээ. Би зүгээр Рэн юм уу Мотояасугаас асууж болох байсан ч, өмнө нь надад яаж хандаж байсныг бодоод үзвэл, тэд нар надад тийм ч их зүйл хэлж өгөхгүй байсан байх. Хэтэрхий хүчтэй мангасын ичээ рүү дагуулаад орчихгүйн тулд би чадах бүхнээ хийх ёстой байлаа.

“Тиймээ, Бид хоёрын байсан газар байна.”

“Бусад баатруудын хэлсэнээс үзэхэд, бид зүлэгт нугаас цаашаа явбал ой мод руу орно, зөв үү ? Дараагийн бэлтгэл хийх газар маань мөн үү ?”

Энэ газрын зураг энэ хавиарх нутаг дэвсгэрийн тухай мэдэхэд маань үнэхээр их тус болж байлаа.

Ерөнхийдөө, Цайз төв хэсэгт нугаар хүрээлэгдэн байх бөгөөд олон замууд байна. Эдгээр замууд Ой мод, Уул нурууд, гол горхи руу хөтлөх бөгөөд бас нэгэн холын тосгон руу хүргэдэг зам ч бий.

Газрын зураг маш жижигхэн байсан болохоор хөрш тосгодын тухай тийм ч ихийг мэдэж чадсангүй.

Хэдийгээр ойн нөгөө талд юу байгааг харах боломжгүй байсан ч, илүү хүчтэй мангас руу хүргэх тохиромжтой зам сонгохгүй бол бид хэзээ ч түвшингээ дээшлүүлэх боломжгүй болох байв.

“Тэгэхээр, газрын зурган дээр байхгүй ч гэсэн, миний санаж байгаагаар ойн нөгөө талд Лафан нэртэй тосгон байдаг. ”

“Юу ?”

“Хотын захад, шинээр эхлэгчдэд тохиромжтой газар доорх гяндан бий.”

“Газар доорх гяндан…”

Энэ бүхэн яг л зүүд мэт байлаа! Онлайн тоглоомууд ихэвчлэн мангас агнаж түвшингээ ахиулж эхэлдэг ч гэсэн, гяндангийн хувьд !

“Тэнд тийм ч их мөнгө олж чадахгүй ч гэсэн, түвшингээ дээшлүүлэхэд тохиромжтой газар байх болно.”

“Ойлголоо.”

“Надад шинэ хэрэгсэл байгаа. Чиний хамгаалалтанд найдаж байх үед бидэнд тийм ч хэцүү байхгүй байх.”

“Гайхалтай.”

“Өө ямар ч асуудал алга, Дарс уухгүй юм уу ?”

Хоолны газар хоолтой хамт дарс өгсөн ч гэсэн би огт ам хүргээгүй байв.

“Үгүй ээ, Би архи уух дургүй.”

Энэ яг ч ууж чаддаггүй гэсэн үг биш байв. Яг л эсрэгээрээ. Нэг уухаараа зогсож чаддаггүй болохоор өөрийгөө хэтрүүлж уух зуршилтай гэж боддог юм. Ямар нэгэн арга хэмжээ коллеж дээр болоход, би бусад хүмүүс шиг уухыг хүсдэг. Тэднийг хэмжээ хязгаартай уудгийг зөндөө харж байсан ч, надад энэ нь боломжгүй зүйл байлаа. Тийм ч учраас эцэст нь уухаас татгалзах зуршилтай болсон юм.

“Нээрээ тийм гэж үү ?  Ганц ч аяга ууж чадахгүй гэж үү ?”

“Үгүй ээ, баярлалаа. Би үнэхээр дургүй.”

“Гэхдээ….”

“Үгүй ээ баярлалаа.”

“Өө…. за яахав.”

Тэрээр сэтгэлээр унасан харагдаж байв.

“Ядаж маргаашийнхаа төлөвлөгөөг хамтдаа гаргалаа. Өнөөдөр эртхэн унтацгаая.”

“Тэгэлгүй яахав. Маргааш уулзъя.”

Бид хоёр идэж дуусаад, өрөө өрөө лүүгээ явцгаав.

Гэнэтхэн өөрийнхөө Хөө хуягийн талаар санав. Унтахын тулд тайлах хэрэгтэй болох нь. Хөө хуягаа тайлаад, сандлын ард тохов.

“…”

Тэгээд мөнгөнийхөө хэтэвчийг орны дэргэдэх ширээн дээр тавив.  200 мөнгөн зоос, тэгээд өрөөний хөлс төлсөн учир надад 199 зоос үлдсэн. Би санхүүгийнхээ тухай маш их зовсон ч гэсэн цаашдаа ч гэсэн иймэрхүү байна байх хэмээн таамаглаж байлаа.

Яг л аялаж байгаа Япон хүн шиг 30 мөнгөн зоосоо бамбайныхаа ард нуув. Энэ нь миний зовнилыг багахан ч гэсэн намдаав.

Өнөөдөр үнэхээр завгүй өдөр байлаа.

Одоо би мангастай тулалдаж ялахад ямар байдгийг мэддэг болсон. Өчигдөр ч гэсэн мэдэрсэн ч, яг л өөр ертөнцөд байсан мэт байсан болохоор.

Миний сэтгэл үнэхээр хөдөлж байлаа. Тайвшрахад хэцүү байв. Шинэ, гайхалтай адал явдлын үүд хаалга нээгдэж байна. Би магадгүй бага зэрэг бусдынхаа ард байсан ч, яг л надад зориулсан хувь заяа гэж байгаа. Надад ямар нэгэн тодорхой зорилго байхгүй байгаа ч гэсэн би өөрийнхөө юу хүссэн болгоныг хийж чадах байв.

Гэнэтхэн маш их нойрмоглов. Зоогийн газарт болж буй найр наадмын чимээ ч сонсогдож байлаа. Мотояасу, Ицүки хоёртой маш адилхан харагдах хүмүүс хонгилд ярилцан явахыг харав. Тэр хоёрыг миний хаалганы дэргэдүүр өнгөрч байсныг харснаа саналаа. Тэд нар ч гэсэн энд амьдарч байгаа юм байхдаа ?

Тэгээд дэнлүүгээ унтраав. Хэдийгээр бага зэрэг эрт байсан ч, би сайн нойр авахыг хүсэж байлаа.

Пажигнах…

Хммм?  Юу байсан бэ ? Бааран дотор хүмүүс хашхираад байгаа юм байхдаа ?

Хурхирах.

Шивнэх, шивнэх…. Ямар нэгэн зүйл хувцаснаас маань татаад байв.

“Хэхэ, Эрчүүд ч тэнэг юмаа. Маш амархан хууртлаа… Маргааш болохыг хүлээж тэсэхгүй нь.”

Хэн байсан бэ ?  Энэ зүүд гэж үү ?

“Хмм ?”

Энд маш хүйтэн байв.

Тэгээд нарны гэрэл нүүрэн дээр минь тусаж, аль хэдийнээ өглөө болчихсоныг сануулав. Нойрмог хэвээрээ нүдээ нухлан, орноосоо босоод цонх руу очлоо. Би өчигдөр бодож байснаасаа оройтож унтсан бололтой. Нар аль хэдийнээ эгц дээр мандчихсан байлаа.

Ойролцоогоор 9 цаг болж буй бололтой.

“Юу ?”

Гэнэтхэн би өөрийнхөө дотуур хувцастай байгаагаа анзаарав. Шөнө би хувцаснуудаа тайлчихсан юм байхдаа ?

Ямартай ч.

Хотын зүг харлаа. Яг л бусад өдрүүдээр адил хүмүүс гудамжаар яаран гүйлдэж байлаа. Худалдаачид бараагаа зарж, дэлгүүрүүд өглөөний цай хийн, морин тэрэгнүүд гудамжаар тачигнуулан давхилдаж байв. Үнэхээр зүүд шиг юм.

Энэ шинэ ертөнц үнэхээр гайхалтай юм.

Гудамжинд өөр төрлийн сүйх тэрэгнүүд байхыг анзаарлаа.Тэдэнд цацагт хяруул шиг том шувуу хөллөсөн байв. Энд морид шувуунаас илүү дээгүүр үнэлэгддэг бололтой. Тэр ч бүү хэл үхэр хөллөсөн сүйх тэрэг ч байлаа.

“Ходоондоо хоол олж хийсэн нь дээр бололтой.”

Тэгээд хувцсаа хайн ор луугаа харав.

…..Үнэхээр хачирхалтай, Би хувцаснуудаа олсонгүй.

Сандлын ард тохсон Хөө хуяг хүртэл байхгүй болчихсон байлаа.  Тэгээд бас миний хэтэвчтэй мөнгө ч бас! Миний энд ирэхдээ өмссөн байсан хувцас ч мөн алга.

“Ямар….”

Ийм юм байж болох уу ?  Би дээрэмдүүлчихсэн юм байхдаа ? Хэн унтаж байгаа хүний юмыг хулгайлдаг байнаа ?!

Энэ дэн буудал… ядаж энгийн хамгаалалт гаргаж болдоггүй юм байхдаа ?

Ямар ч байсан, Майнэг түргэхэн хайж олсон нь дээр байх.

Тасс! Хаалгаа онгойлгоод зэргэлдээх Майнэгийн өрөө лүү гүйлээ. Тэгээд хаалгыг нь чангаар нүдэв.

“Майнэ! Аймшигтай юм боллоо! Манай мөнгө тэгээд хэрэгслүүд бүгд…”

Түс, Түс, Түс !

Яаж чанга цохисон, тэр хариулсангүй.

Би хөлийн чимээнүүд ойртож байгааг сонсов. Эргээд харлаа. Цайзын хөлөг баатрууд над руу ирж байлаа. Тэд миний хувьд найдварын гэрэл байв. Тэдэнд хулгайчийн тухай хэлээд, тэдний тусламжийн тусламжтайгаар хулгайчийг олно доо !

Гэхдээ, ямар тэнэг нь баатрын юмыг хулгайлдаг байнаа ?

“Та нар цайзын хөлөг баатрууд мөн тиймээ. Гуйж байна, намайг юу гэхийг түр сонсооч!”

Тэдэн лүү хараад анхаарал хандуулахыг гуйлаа.

Майнэ, аль хэдийнээ явчихсан байлаа. Нөхцөл байдал секунд тусам л дордоод байна!

“Чи Бамбайт Баатар мөн үү ?”

“Яахав, Тийм ээ, гэхдээ…”

Ямар новш нь вэ ? Тэд нар маш ууртай байв.

“Хаан чамайг дуудсан. Бидэнтэй хамт явах болж дээ.”

“Хаан намайг дуудсаан ?  За яахав, хамаа алга. Гэхдээ тэрний өмнө хэлэхэд, би дээрэмдүүлчихээд байна! Бид нар хулгайчийг….”

“Бидэнтэй явах болно. ОДОО.”

Тэдний нэг нь захаас маань заамдаж аваад, хүчээр чирэв.

“Өвдөж байна шүү дээ ! Намайг сонсооч!”

Гэвч тэд гарыг минь чанга бариад, чирэв.

Би бараг л дан дотуур хувцастайгаа байлаа. Ямар ч хүндлэл алга. Яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ ?

“Майнэ! Гуйя хурдлаарай!”

Гэвч хөлөг баатрууд сонссонгүй. Бид Майнэг өрөөнд нь орхиод, намайг тэд цайз руу чирэн авч явав.

Миний түрүүхэн харсан сүйх тэрэг намайг цайзад хүргэхэд зориулагдсан байлаа.

Яагаад ч гэдгийг нь ойлголгүй, цайз руу яг л гэмт хэрэгтэн шиг буцан очлоо.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s