Бамбайт баатрын сэргэн мандалт- Хэсэг 5

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын 5-р хэсэг.
Энэ долоо хоногийн үнэгүй (2/3)+ Бонус (0/0) хэсэг.
Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн явуулсан гэдгээ 95585838 утас руу мэдэгдэнэ үү. Орчуулагч Ариунбилэг.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 5: Бамбайны жинхэнэ нууц

Цайзаас гарснаас хойш, хаашаа ч явсан зүлэг ногоон тал үргэлжилсээр байлаа.

Тахиралдан үргэлжлэх чулуун замыг үл тооцвол, ертөнц яг л дан ногоон болчихсон мэт.

Энэ надад Хоккайдо-г санагдуулж байлаа.

Энд аялан явах нь яг л роман уншиж байгаа юм шиг надад сонирхолтой байв. Надад тэнгэрийн хаяа харагдаж. Баатар гэдгээ бодоод үзвэл энд тэндгүй хөөрөн гүйх нь надад тохирохгүй байсан тул, чадахаараа сэтгэл хөдлөлөө нуухыг оролдлоо.

“Одоо тэгэхээр Баатар минь. Энэ хавьд маш сул дорой мангасууд олон бий. Тэдэнтэй тулалдах нь сайн туршлага болох байх.”

“Сайхан санаа байна. Надад тулааны туршлага байхгүй болохоор, сайхан боломж юм шиг санагдаж байна.”

“Хичээгээрэй.”

“Юу ? Чи надтай хамт тулалдахгүй гэж үү ?”

“Тулаанд оролцохоосоо өмнө өөрийн чинь чадварыг чинь шинжиж үзмээр байна.”

“Өө тийм үү, За яахав тэгэхээр…”

Түүний хэлсэн нь цаанаа утга учиртай санагдаж байв. Тэр надаас илүү их туршлагатай, тэгэхээр тэр миний хэр хүчирхэг вэ гэдгийг харахыг хүссэн нь ойлгомжтой хэрэг биз.

Эхлээд, Майнэгийн надад  дийлэхэд хангалттай амархан гэж үзсэн мангастай тулалдахаар шийдлээ.

Тэгээд бид хоёр тэр хавиар хайн хэсэг явсны эцэст, өвсөн дунд нэгэн зүйл байгааг олж харав. Яг л улбар шар агаарын шаар мэт юм.

“Нэг нь энэ байна, Баатар минь. Бид үүнийг ‘Улбар шар бөмбөлөг’ гэж нэрлэдэг, бөгөөд  дийлэхэд үнэхээр амархан. ”

Үнэхээр тэнэг нэр байна. Бүтээлч сэтгэлгээ нэрлэх тал дээр дутагдсан юм шиг санагдлаа.

“Гахххх!”

Тэр амьтан ууртай архиран, нүдээ гялалзуулан над руу ширтэж байсан нь дайсан гэдгийг нь гэрчилнэ.

Тэгэхээр бид нар иймэрхүү бөмбөлгүүдийг ногооны талбайдаа тавиад шувуу үргээж болох л юм.

“Чи энийг хийж чадна аа, Баатар минь.”

“Ойлголоо!”

Хажууд Майнэ байсан болохоор дайрч байхдаа янзтай харагдах хэрэгтэй байлаа.

Би бамбайгаа баруун гартаа бариад, үзүүртэй үзүүрээр нь мангасыг цохихоор бэлдлээ.

“Хаа!”

Төлөвлөж байснаараа цохиж чадсан ч…… БОЙНГ! Миний дайралт буцаад ойв.  Энэ яг зөөлхөн оймхой мангас байснаас зайлахгүй !

Тэгээд энийг удахгүй дэлбэрэх байх гэж бодов.

Гэтэл Улбар шар бөмбөлөг архираад, соёогоо ярзайлган, над руу буцаан дайрав.

“Аааах!”

Намайг хазах үед шажигнах дуу гарахыг сонсов.

Хачирхалтай нь ямар ч өвдөлт байсангүй. Улбар шар бөмбөлөг миний гарыг хазсаар байсан боловч түүний дайралт нь ямар ч нөлөөгүй мэт байлаа.

Би гэнэтхэн бамбай маань намайг тойруулаад зөөлхөн, хамгаалалтын бүрхүүл цацруулаад юм шиг санагдав. Бамбайны жинхэнэ хүч нь энэ байж болох уу ?

Майнэ руу чимээгүйхэн харлаа.

“Хичээгээрэй!”

Энэ яг л би гэмтэл учруулж ч чадахгүй, авч ч чадахгүй байдалд орчихсон мэт санагдав.

“Ааарррх!”

Би Улбар шар бөмбөлгийг яг л тийм Домогт Баатар мэт  нам цохив.

5-н минутын дараа…

Дэлбэрэх…

Агаар хальт салхи сэвэлзэх шиг болж, Шар бөмбөлөг дэлбэрлээ.

“Дин…дин…дин…”

Хэмээн дохио дуугарахад, би өөрийн туршлагын хэмжүүрээ хартал: 1 гэсэн байв.

Энэ нь намайг 1ш туршлагын оноо авлаа гэсэн үг байх гэж ойлгов.

Гэхдээ л шалихгүй 1 онооны төлөө ингэж удах юм бол…. Би тэгж хэтэрхий удмааргүй байна.

Тэгээд бас саяных маш хэцүү байсан. Нүцгэн гараараа хийж болох зүйл гэж хязгаартай бололтой.

“Сайхан ажиллаа.”

Майнэ надад баяр хүргэж алга ташиж байсан боловч, бага зэрэг урам хугарсан гэдэг нь мэдэгдэж байв.

“Юу ?”

Би хөлийн чимээнүүд ойртохыг сонсов. Эргээд хартал Рэн өөрсдийнхөө багынхантайгаа явж байв. Тэднийг дуудъя гэж бодсон ч, тэд маш нухацтай, төвлөрсөн байсан тул саад болохгүй байхаар шийдэв.

Улбар шар бөмбөлөг Рэний урд гарч ирэв.

…. Гэтэл.

Рэн сэлмээ нэг л том далайгаад л, 3 мангасыг цавччихав.

Нэг цавчилт ?! Алив лдээ, ерөөсөө ч шударга санагдахгүй байна.

“…”

Миний санаа зовсон ч, Майнэ гараа нүүрний өмнө даллаж,

“Зүгээр дээ! Бүх л баатрууд өөрийн гэсэн тулалдах арга барилтай.”

“…Баярлалаа.”

Улбар шар бөмбөлөгтэй тулалдаад ойлгосон зүйл гэвэл, Би 5 минутын турш дайруулчхаад ямар ч гэмтэл аваагүйг бодоход надад нэлээд сайн хамгаалалт байгаа бололтой.

Улбар шар бөмбөлөг устгасныхаа дараа шагналын эд зүйл үлдээсэн байсан бөгөөд түүнийг нь авлаа. Энэ нь Улбар шар бөмбөлөгний араг яс байв. Үүнийг барьсны дараа миний бамбай дохио өгөн дуугарч эхлэв.

Шагналын эд зүйлийг бамбайнд ойртуултал бүдэгхэн гэрэл түүнийг бүрхээд, бамбайны эрдэнийн чулуунд шингэчихэв.

Улбар шар бөмбөлгийг нэгтгэлээ.

Эдгээр үгнүүд миний өмнө гарсны дараа зэвсгийн номын дүрс гэрэлтэж эхлэв. Дотогшоо нь ортол жижигхэн, улбар шар бамбайны дүрс харагдав. Хэдийгээр би хангалттай цуглуулж чадаагүй байгаа ч гэсэн, улбар шар бөмбөлөг Бамбайг минь сайжруулахад хэрэгтэй зүйл байсан байж.

“Тэгэхээр домогт зэвсгийг ингэж сайжруулдаг байх нээ ?”

“Тийм ээ. Домогт зэвсгийг улам сайжруулахын тулд, тодорхой зүйлсийг шингээх шаардлагатай байдаг бололтой.”

“Тийм байх нь.”

“Тэгэхээр, саяны авсан шагнал маань хэд хүрэх бол ?”

“Хммм… Магадгүй нэг ширхэг хүрэл зоос ?”

“Хэдэн ширхэг хүрэл зоос нэг мөнгөн зоостой тэнцэх вэ ?”

“100.”

Рэн тэднийг тийм амархан ялсныг бодоод үзэхэд тийм байх нь ойлгомжтой байлаа.

“Тэгэхээр Майнэ, чиний ээлж.”

“Ойлголоо.”

Яг тэр агшинд бидний хажууханд 2 улбар шар бөмбөлөг гарч ирсэн бөгөөд бидэн рүү ойртон ирж байв.

Майнэ бүсэндээ зүүсэн байсан сэлмээ сугалан аваад хоёр удаа маш амжилттай цавчив. Псссс! Пссс! Хоёр Улбар шар бөмбөлөг хоёулаа устав.

“Пөөх… Би үнэхээр ТИЙМ сул дорой гэж үү ?”

Хэдийгээр энэ ойлгомжтой байсан ч гэсэн…. ядаж л миний бамбай тийм байсан ч гэсэн, би өөр тулаанд ялах ямар ч боломж алга.

Яг энэ үед Майнэ дайрч би багынхнаа хамгаална гэвэл илүү дээр сонсогдох байв.

“За тэгэхээр, Чи дайр, тэгээд би арыг чинь хамгаалъя. Тэгээд энэ маягаараа хэр хол явахаа үзье.”

“За,” гээд тэр толгой дохив.

Бид тэр газар нар жаргатал тулалдлаа. Замдаа тааралдсан бүх л Улбар Шар мангасыг устгаж байсан бөгөөд, Шар бөмбөлөг ч мөн байдгийг мэдэж авав.

“Хэрвээ би ахиад жаахан явбал, илүү хүчтэй мангастай тулгарна. Гэхдээ Цайз руу харанхуй болохоос өмнө нь буцсан нь бидэнд дээр байх.”

“За яахав, Би ахиад жаахан удаан тулалдахыг хүсэж байсан юм….”

Би ямар ч гэмтэл авахгүй, бөмбөлөгүүдээс хамгаалах нь маш амархан байсан болохоор ахиад цаашламаар санагдаж байлаа.

“Өнөөдөр эртхэн хариад үлдсэн хугацаанд зэвсгийн дэлгүүрт ахиад очиж болох юм. Хэрвээ би одоо ганц хоёр шинэ хэрэгсэл авбал, маргааш бид хоёр илүү ихийг хийж чадах байх.”

“Чиний зөв юм байна аа.”

Түвшингээ дээшлүүлэхэд их цаг хугацаа орох байсан тул, бүхнийг нэг өдөрт багтаах гэж зүтгэх нь утгагүй зүйл байлаа. Тэгээд бас миний Бамбай шингээж чадах бүхнээ авчихсан тулд шингээгээгүй үлдсэн Улбар шар мангасын эд зүйл зөндөө үлдэв.

Мөн намайг түвшингээ ахиулах болгонд миний бамбай илүү хүчирхэг болно.

Ямартай ч, өнөөдөртөө адал явдлаа дуусгаад Цайз руу буцан хөдлөхөөр шийдэв.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

 

 

 

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s