Чөтгөр бурхдын домгууд 103

Энэ долоо хоногын 3-аас 3-р хэсэг.

Хуйларч буй луу зохиолыг Амарбаясгалан орчуулахаар болсон.

Чөтгөр бурхдын домгуудыг ивээн тэтгэх боломжтой байгаа.

Цэлмэг

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 103 – Хариу довтолсон нь

Хар хувцастай хүмүүсийг хоёр эрэгтэй удирдана. Не Ли тэдний зарим нь Мөнгөн зэрэглэл бусад нь Алтан зэрэглэл гэдгийг мэдэрч байв. Ард нь байгаа гурав Алтан зэрэглэл, бусад нь Мөнгөн зэрэглэл байлаа.

“Би чамайг арай дутуу үнэлжээ. Чиний эргэн тойрноо мэдрэх мэдрэмж чинь их өндөр юм. Чи бидний байршлыг мэдчихлээ.” гэж хар хувцастай Алтан зэрэглэлийн эрэгтэй хэллээ.

Не Ли хөнгөхөн инээмсэглээд хэлэв. “Намайг чи зүгээр ч нэг дутуу үнэлээгүй ээ, Шэн Мин настан. Хүмүүс авчирч биднийг гэтэх ямар шаардлага байна?”

Мөнгөн зэрэглэлийн хар хувцастай хүн Шэн Мин настан байлаа.

Шэн Мин настны мөр чичирхийлэв. Не Ли өөрийнх нь хэн гэдгийг ийм амархан мэдчихнэ гэж тэрээр санаагүй. Нүүрээ халхалсан Шэн Миний царай хилэгнэсэн байлаа. “Энэ жаалыг ингээд явуулчихаж болохгүй. Хэрэв зугтаачихвал бидэнд асуудал удна шүү!”

Не Ли энэ урд байгаа хүмүүс хэн гэдгийг амархан таньж байлаа. Шэн Миний хажууд байгаа өндөр хүн түүний өмнө шархдуулж байсан Юн Хуа байлаа.

Ариун Гэр бүл мөн Харанхуйн бүлгэмийн хүмүүс иржээ!

“Нинь Арь, Дү Зэ, Лу Пиао, болгоомжтой байгаарай.” Не Ли сүнсний тойронгоо идэвхижүүлэн тулалдахад бэлэн болов.

“Жаалаа чи бидний хэн гэдгийг мэдэж байгаа бол бууж өг. Бид чамайг амьд үлдээж магадгүй л юм. Эс бөгөөс та бүгд бүгдээрээ өнөөдөр үхэх болно шүү.” Шэн Мин хүйтнээр хэллээ.

Не Ли гэнэтхэн урагшаа Шэн Мин уруу үсрэн давшлав. “Шэн мин настан, та үнэхээр зөрүүд юм гээч. Ийм олон хүн авчирч намайг алахаар иржээ. Яруу алдрын хотын хуулийн дагуу энэ цаазын ял бишүү? Хэрэв намайг дагаад Хотын захирагч уруу хүлцэнгүй явах юм бол чамайг амьд үлдээж болох юм. Эс бөгөөс намайг бүдүүлэг загнасанд битгий гомдоорой!”

Не Ли үгийг сонссон хар хувцастай хүмүүс гайхшран амаа ангайлган харж байлаа.

“Хаха! Ямар хөгжилтэй жаал бэ?”

“Энэ жаалын тархи нь устчихсан юм байхдаа?”

“Үнэхээр гахай толгойт хүүхэд юм”

Юн Хуа ахлагч галзуу мэт хөхрөн инээв. Тэрээр Не Ли уруу онгирон чичлэв. “Жаалаа. Чамайг ямар бүдүүлэг байхыг харья л даа.”

Хар хувцастай хүмүүс хөхрөн инээлдэж, эмх замбараагүй байсныг харсан Не Лигийн баруун гар сүнсний хүүхэлдэй толгойг илбэв “Сяо Фэй Фэй, одоо чи дүрэлзэн бадрах цаг ирлээ!”

Е Ян хүсэхгүй байсан ч гэсэн Не Ли түүнийг удирдаж байлаа. Сүнсний хүүхэлдэй хоёр удаа жиргэн дээш нисч хар хувцастай хүмүүс уруу аянга мэт хурдаар цахилан дайрлаа.

“Үнэхээр ачлалгүй хүүхдүүд юм аа! Надаар энэ тоглолтыг эхлүүлж л байдаг, үнэхээр хэлэх ч үг алга!” Үүсгэн байгуулагч Е Ян Не Лиг загнах, хар хувцастай хүмүүс загнаж байгааг хэн ч мэдсэнгүй. Тэрээр Алтан зэрэглэлийн дайчны нүүрийг сарвуугаараа сийчив.

“Аарх”

Хар хувцастай залуу өрөвдөлтэйгөөр хашгирна. Энэ сүнсний хүүхэлдэйнд Домгын зэрэглэлийн дайчин лацдуулсан. Сүнсний хөгжил нь сэргэх болоогүй ч Алтан зэрэглэлийн хүчтэйгээ байгаа. Е Ян тулааны өндөр туршлагатай дайралт нь маш нарийн бас хурц байлаа.

“Тэр хачин шувууг бариад аваарай!”

“Наадхаа устга!”

Таас! Таас! Таас!

Тулаан эхлэв. Хар хувцастай хүмүүс сүнсний хүүхэлдэйг барих гэж оролдсон ч Сяо Фэй Фэйг барьж чадахгүй байв.

Хэтэрхий хурдан юм

Бас их этгээдээр хөдөлж байна.

Барьж авах боломжгүй юм байна шүү дээ!

Үүнийг харсан Шэн Мин настан, Юн Хуа ахлагчийн царай барайв. Не Лиг ийм хачин шувуутай байх юм гэж тэд төсөөлөөгүй. Энэ хачин шувуу метал биетэй байв. Тэдний дайралт түүнд огт нөлөөлөхгүй байлаа. Энэ шувуу их хурцаар , үргэлж хүмүүсийн нүд эсвэл хүзүүрүү дайрч байв.

Шэн Мин Не Ли байгаа газрыг чичлэн заалаа. “Наад шувуугаа битгий тоо. Эхлээд тэр хэдэн жаалыг бариад аваадах.”

Юн Хуа ахлагч гараа сарвуу мэт хурцлан, Не Ли уруу үсрэн давшлав. Тэрээр агаарт байхдаа Хар Одот Бар болон хувирав.

“Өлсгөлөн бар тасдан сийчнэ!” Юн Хуа ахлагч агаарт тэсрэн, хурц сарвуугаараа Не Ли уруу давшлав.

“Цаг тооцоолох чинь сайн юм” Не Ли тайван байв. Тэрээр Соёот Хулсны баавгай болон хувирав. Харагдах үзэмжээрээ Юн Хуа ахлагчийг гүйцэхгүй ч эрчмийн хувьд Не Ли илүү. Не Ли хүчтэй архиран Юн Хуа ахлагчийг алгадав.\

Энэ эрчмийг мэдэрсэн Сяо Нин Арь, Лу Пиао, Дү Зэ нар гайхлаа.

“Не Ли болгоомжтой!”

Таас!

Хүчтэй дуу гарлаа.

Булцгар Соёот Хулсны баавгай Хар Одот бартай мөргөлдөв. Хүчтэй эрчим эргэн тойронд тархаж, хажууд байсан хүмүүс хэдэн алхам ухарлаа.

Энэ дайралтыг хамгаалчихлаа гэжүү?

Бүгд алмайрна.

Бүх хүмүүс Хар одот барын аймшигтай эрчмийг мэднэ. Гэхдээ Не Лигийн Соёот Хулсны баавгай түүнээс дутахааргүй хүчтэй байгаад зогсохгүй Юн Хуа ахлагчийн дайралтыг хамгаалчихав.

Не Ли ердөө Мөнгөн зэрэглэлийн дайчин, гэтэл Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстний дайралтыг хамгаалчихлаа. Не Ли ийм хүчтэй байна гэж Юн Хуа ахлагч төсөөлж байсангүй. “Намайг ялна гэдэг харин боломжгүй зүйл!” Хар Одот Бар архирч амаа нээн Не Ли уруу ойртов.

“Чоно тасдах Бар!”

Хар Одот бар амаа томоо ангайв. Түүний хурц шүднүүдийг харсан хүн айж эмээнэ.

Аар!

Не Лиг залгих гэсэн том ам байлаа.

Үүнийг харсан Шэн Мин даруй хэлэв. “Битгий алаарай. Амьд байлгавал дараа хэрэг болж магад!”

Намайг алмаар байна уу?

Не Ли инээмсэглэв. Хар Одот бар өөрийг нь хазахыг оролдохыг л тэрээр хүлээж байв. Соёот Хулсны баавгай амаа ангайлаа. Хар цагаан өнгийн бөмбөлөгүүд түүний амнаас гарч Хар Одот Барын аманд орчихов.

Ин-Ян бөмбөг

Энэ Хар Одот Барын аманд ороод тэсэрчихлээ. Хар цагаан өнгийн хоёр бөмбөлөг хоорондоо мөргөлдөн дэлбэрэв.

Аймшигтай энерги гарлаа.

Хар Одот Бар шиг чөтгөрийн сүнснүүд Ин-Ян бөмбөг аман тэсэрвэл яах аргаггүй хүчин мөхөсдөнө. Энэ тэсрэлт Хар Одот барын толгойнд тэсэрч, толгойн эдүүд газар унана. Юн Хуа ахлагч ихээр цус гарган бөөлжив. Түүний бие хэдэн зуун метр хол шидэгдэж газар хүчтэй уналаа. Тэр аль хэдийн үхсэн мэт газар хэвтэнэ.

Ин-Ян бөмбөг хэрэв Хар Одот барын биенд тэсэрсэн бол ийм их гэмтэл учруулахгүй. Харин аманд нь тэсэрсэн учраас гэмтэл нь төсөөлөхийн аргагүй их.

Юн Хуа ахлагч Соёот Хулсны баавгайг насан туршдаа хогийн чөтгөрийн сүнс гэж боддог байсан. Ин-Ян бөмбөг шиг ийм хүчтэй тулааны чадвартай байна гэж төсөөлж байгаагүй. Хэрэв ийм чадвартайг мэдсэн бол Не Лигийн өмнө хэзээ ч амаа ангайлгахгүй байсан биз.

Одоо харамсахад нэгэнт оройтжээ.

Юн Хуа газар унавал Шэн Мин нүд бүлтийв. Алтан зэрэглэлийн дайчин Юн Хуа Не Лид ялагдчихлаа шүү дээ!

Арван хар хувцастай хүмүүс бүгд давшиллаа. Сяо Нин Арь, Лу Пиао, Дү Зэ нар өөрсдийнхөө чөтгөрийн сүнсээ дуудан хар хүмүүстэй тулалдахад бэлдэв. Тэд Мөнгөн Зэрэглэлийн хүчтэй ч гэлээ тэд бүгдээрээ Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнснүүдтэй. Тэдний сүнс хөгжүүлэх техник маш хүчтэй учраас хар хувцастай хүмүүстэй нүүр тулсан ч тэд аюулд одоохондоо унаагүй байв.

Энэ жаалууд үнэхээр арван гурваас арван дөрвөн настай юмуу?

Хавцлын барын гадна яс ургав. Түүнээс хар өнгийн манант гэрэл цацарна. Улаан Чөтгөрийн Ирвэс хайрсаар хучигдан, хоёр хос далавч ургалаа. Тэнгэрийн Аянгат Харцагыг мартаж болохгүй. Түүний биеэр аянга цахилна.

Шэн Миний толгой гашлав. Энэ хүүхдүүд хаанаас гарч ирсэн юм болдоо?

Тооны давуутай ч тэднийг хөнөөх боломжгүй байв. Дөрвөн Алтан зэрэглэлийн хүмүүс Ин Ян бөмбөгт өртөж газар хэвтэнэ. Нэг Алтан зэрэглэлийн дайчныг Сүнсний хүүхэлдэй сохолсон. Нөгөө хоёр нь Сүнсний хүүхэлдэйтэй хүчтэй тулалдана. Үлдсэн хүмүүс Мөнгөн зэрэглэл л байлаа.

Мөнгөн зэрэглэлийн дайчидтай нүүр тулсан Не Лигийн Соёот Хулсны баавгайг хэн ч дийлэхгүй.

Татах хүчний талбай!

Сүр жавхаат сүнсний хүч тэдний дээрээс дарлаа. Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүд хэд дахин хүнд болсноо мэдрэв. Ганц алхам урагшлах ч их хэцүү болжээ.

Не Ли Татах хүчний талбай Мөнгөн зэрэглэлийн дайчдад л нөлөөлөв. Сяо Нин Арь, Дү Зэ, Лу Пиао нарт энэ талбай огт нөлөөлөхгүй.

Дү Зэгийн Хавцлын бар хүчтэй архирвал Чөтгөрийн сүнстнүүд айсандаа дагжин чичирнэ.

Лу Пиао Улаан Чөтгөрийн ирвэс урагш үсрэв. Түүний хурд хүн бүхний төсөөллөөс илүү байв. Хурц сарвуу нь тасралтгүй Чөтгөрийн сүнстнүүдийг цохин цавчина. Чөтгөрийн сүнстнүүд нэг нэгээрээ хол шидэгдэнэ.

Сяо Нин Арийн Тэнгэрийн Аянгат Харцага олон тооны аянга дуудав. Аянга бүр чөтгөрийн сүнстнүүд дээр унавал тэдний бие хөшиж, үс нь соронзлогдоно.

Не Ли нөхөдтэйгээ хамтаар нөхцөл байдлыг эргүүллээ.

Шэн Мин шар үс бослоо. Энэ мангас мэт хүүхдүүд хаанаас гараад ирснийг гайхав. Яруу алдрын хотод олон тагнуулууд Не Лигийн мөрийг мөшгидөг. Тэд дөрвөн Алтан зэрэглэлийн дайчид мөн хорин гурван мөнгөн зэрэглэлийн дайчид хангалттай тул Не Лиг нөхөдтэй нь хамт амархан олзлон авч чадна гэж бодсон байжээ.

Гэвч төсөөллөөс нь яг эсрэгээрээ болно гэж төсөөлөөгүй. Не Ли төсөөллөөс нь илүү хүчтэй юм. Алтан зэрэглэлийн дайчдын үйлдлийг бэрхшээлтэй болгодог шувууг нь ч тэд төлөвлөөгүй байжээ. Бүх зүйл ингэж хувирсаныг мэдсэн Шэн Мин Овгийн ахлагчдаа эргэж очоод яаж тайлбарлахаа бодно.

Шэн Хонгийн аймшигтай харцыг бодсон Шэн Миний зүрх урагдаж хөлдөв.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s