Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 4]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 4 – Шөнийн яриа

“Патерсон!“

Линлэй түүний нэрийг чимээгүйхэн хэллээ. Тэр бол Линлэй ээжийг хэдэн жилийн өмнө авч явсан бөгөөд одоо буюу, тэрнээс хойш 11 жилийн дараа ээжийг нь хайж явсан аав нь түүний хүмүүсийн гарт шархдан амь насаа алдсан.

Линлэй өөрийн алах хүслээ яг л галт уулын лав адил далдалсан, гэсэн ч нэг л өдөр тэр тэсрэх болно.

“Эзэн минь, надаар түүнийг алуулаач.“ Линлэйн мөрөн дээр суух, бяцхан сүүдрийн хулгана оюун санаагаараа хэлэхэд.

“Бүү хөдөл.“ Линлэй эргүүлэн оюун санаагаараа хашхирлаа.

Линлэй гол танхим дотор өвдөглөн сууж байхад, ар араасаа аавд нь хүндэтгэл үзүүлэхээр ирсэн хүмүүс хүрэлцэн ирсээр л байлаа.

Үдшийн зоогт, ганц Линлэй л оролцоогүй бөгөөд гол танхим дотор өвдөглөн суусан чигээрэй, гашуудлыг ёслолыг ажиглана.

Ихэнх язгууртнууд үдээс хойш Вушан тосгоныг орхин Фэнлай хотруу буцсан ч, тоотой хэдэн хүмүүс л Вушан тосгонд үлдсэн байлаа.

Жишээлбэл, Их лам Гулермо, Делиа гэх мэт.

Гашуудах ёслолын сүүлчийн өдөр.

Тэр шөнө, Линлэй хоолоо идчихээд унтлагынхаа өрөөнд эргэж очоод бэлтгэлээ эхэллээ.

“Линлэй, чи аавынхаа өшөөг авахаар төлөвлөж байна уу?“ Түүний хажууд цагаан нөмрөгтэй Делин Кевоте гарч ирлээ.

Линлэй Делин Кевоте руу хараад. “Делин өвөө, Ван Патерсон хүн явуулж аавыг минь мөшгүүлэн хороосон гэдгийг мэднэ, мөн өшөө авалтаас гадна би ээжид минь юу тохиолдсон, одоо амьд байгаа эсэхийг нь олж мэдэх хэрэгтэй.

Патерсоныг алах амархан.

Гэхдээ түүнийг алсны дараа хэн нэгэн ямар нэгэн зүйл олж мэдэхээс сэргийлнэ гэдэг л илүү хэцүү. Эцсийн эцэст, Патерсонг алчихаад Линлэй ээжийнхээ талаар үргэлжлүүлэн судлах хэрэгтэй байгаа.

Делин Кевоте бага зэрэг толгой дохиод. “Чи өөрийнхөө хувийн асуудалд өөрөө шийдвэр гаргах ёстой. Би чамайг зэвлэхгүй. Эцсийн эцэст, одоо ч хүч чинь сул дорой байна, өндөр зэрэглэлийн хүмүүстэй харьцуулахад. Патерсоны тухайд ч гэсэн… Түүний бүх цэргийн хүчийг нийлүүлбэл чи хаана нь ч хүрэхгүй.

Линлэй багахан толгойгоо дохилоо.

Патерсон бол Клайдын дүү. Хэр олон тооны дайчидтай бол?

“Би нэг жилийн дотор, 7-р зэрэглэлийн дайчин болсон. Өшөө цаг дэмий үрж болохгүй. “ Линлэй газар дээр завилан сууж байлаа. Луугийн цусны тулааны ки түүний бүхэл биеэр тарж, бүх булчин, яас нь чичирж эхэллээ.

Линлэй хүч нь удаанаар өсөн нэмэгдэж, жижигхэн Луугийн цусны эсүүд яс болон булчинтай нь нэгдэн, бат бөх чанарыг нь нэмэгдүүлж байхыг мэдэрч байлаа.

Луугийн цусны нууц ботьны дагуу хичээлллэж эхэлсэнээс хойш, тэрээр маш хурдацтай сайжирсан.

Бэлтгэлээсээ болоод, Линлэй хэр их цаг өнгөрснийг ч анзаарсангүй.

Ойролцоогоор 11 цаг харьцаа болсон байв.

“Тог“ “Тог“ Тог“

Хаалга тогших дуутай зэрэгцэн нэгэн танил хоолой сонсдлоо. “Линлэй, Делиа байна. Орж болох уу?“

Линлэй ихэд гайхлаа.

“Хүүх“ Линлэй гүнзгий авахад, түүний чичирж байсан булчин эргээд хэвийн болж, бие дэх Луугийн цусны тулааны ки нь дантиан бүсрүү нь татагдлаа. Линлэй хаалганы зүг хараад. Тэрээр учрыг нь нэг л ойлгохгүй, “Яагаад Делиа энэ шөнөөр надтай ярилцахаар ирдэг билээ?“

Тэрбээр ихэд гайхширсан чигтээ, “Ор ор“ гэж хэллээ.

Хаалга түлхэгдэн, Делиа өрөөнд орж ирэв.

Делиа-г хараад Линлэй нүдээ ч салгаж чадахгүй байв. Энэ мөчид, Делиа алтан шаргал үсээ энгийнээр боож, хэдэн чимэглэл унжуулсан нил ягаан даашинз өмссөн нь түүний урьд урьдныхаасаа илүү сайхан харагдуулна. Линлэй хүлээн зөвшөөрч байлаа… Делиа бол яах аргагүй гайхалтай ховсдог нэгэн.

Ялангуяа Юлан эзэнт гүрний Леон овгийнх болохоор Алисаас ялгаатай нь Делиа язгууртны ауратай байлаа.

“Линлэй, чи зүгээр үү?“ Делиа Линлэй оруу очиж суугаад намуухан хоолойгоор асуулаа. Тэрээр Линлэйг ханхааралтай гэгч нь ширтэж байв.

Линлэйн сэтгэлд дулаан мэдрэгдэн. Инээмсэглээд, “Зүгээр ээ.“ гэлээ.

Делиа толгойгоо дохиод. “Фэнлай хотод, би аавыг чинь өнгөрсөн болохыг дуулсан. Тэгээд санаа минь зовж байсан юм. Гэхдээ… би чамайг нугаршгүй хүн гэж боддог.“

“Баярлалаа.“

Линлэй үргэлжлүүлэн, “Делиа, энэ шөнөөр надтай юу ярихыг хүссэн юм?“

“Муу тэнэг.“ түүний хажууд байсан Делин Кевоте нууцхан зэмэллээ.

Энэ үзэсгэлэнтэй охин чамайг тайтгаруулахаар энэ шөнөөр ирж байхад чи юу хүссэнийг нь асууж л байдаг?

Делиа инээд алдаад, бага зэрэг бухимдлаа. Гэхдээ тэр тун тайван байсан юм. “Яасан, надад шалтгаан байхгүй бол, би чамтай ярилцахаар ирж болохгүй хэрэг үү? Бид чинь Эрнст сургуульд орсноосоо хойш нэг нэгнээ мэддэг болсон биз дээ. Чи хэзээнээс надаас зайгаа барихаар шийдчихсэн юм?“

“Үгүй дээ, тэгж хэлэх гээгүй юм.“ Линлэй яаран хэллээ.

Делиа баярлан инээсэн ч, удаанаар санаа алдаад. “Линлэй, би чиний талаар ярих гэж энэ шөнөөр ирсэн юм.“

“За.“ Линлэй Делиагийн юу хэлэх гэж байгааг таамаглаж байлаа.

Делиа итгэлгүйхэн, “Линлэй, чи одоо Юлан цаг тооллын 9999 он гэдгийг мэдэж байх ёстой. Наймхан сарын дараа, Юлан цаг тооллын 10000 он гарна. Жил бүрийн эхний өдөр, Юлан тив даяар Юлан баярыг тэмдэглэдэг. 10000 дахь Юлан баяр хэр чухал болохыг чи төсөөлж л байгаа биз.“

Линлэй толгой дохилоо.

Гэхдээ Линлэй Делиаг яагаад энэ талаар ярьж байгааг ойлгохгүй байв.

Делиа үргэлжлүүлэн, “Юлан тив даяараа Юлан баярт өндөр ач холбогдол өгч байгааг нь, манай Юлан эзэнт гүрэн өндрөөр үнэлэж байгаа.“

Линлэй ойлгож байлаа. Эцсийн эцэст, Юлан цаг тоолын эхний жил бол Юлан эзэнт гүрний тивийг нэгтгэсэн өдөр юм. 10000 дахь Юлан баяр Юлан эзэнт гүрний хувьд маш чухал өдөр.

“Манай овгоос тушаал ирсэн. Энэ Юлан баяраар, би гэртээ харина. Энэ Юлан баяраар, манай Юлан эзэнт гүрэн бүхэл эзэнт гүрнийг хамарсан баяр зохион байгуулах гэж байгаа. Мэдээж, би Леон овгийн гол гэр бүлийн үр удмууд болохоор заавал оролцох ёстой. Делиа Линлэй руу хараад. “ Линлэй, Юлан эзэнт гүрэн Ариун нэгдлээс маш хол. Энэ аялалд нэг эсвэл хоёр жилийг ч зарцуулж магадгүй. Маргааш, би төрөлх нутагруугаа буцна.“

Линлэй Делиагийн юу гэх гэснийг нь ойлголоо.

Товчхондоо, дараа жил эсвэл тэрний дараа жил хүртэл түүнд Делиатай дахин уулзах боломж олдохгүй байж ч магадгүй.

Линлэй рүү ширтэнгээ уруулаа чимийлгээд, гэнэтхэн хэллээ, “Линлэй. Би явахаасаа өмнө чамайг тэвэрч болох уу?“

“Тэврэх ээ?“ Линлэй гайхширлаа. Тэр Делиаг цоо ширтлээ.

Линлэй Делиаг өөрт нь хэрхэн ханддагийг мэднэ. Гэхдээ тэднийг ярилцаж байхад, Линлэйн толгойд, Эрнст сургуульд орж түүнтэй танилцаснаас хойш, Делиа бол түүний хамгийн дотны эмэгтэй гэдэг л бодогдож байв.

Ялангуяа Алистай болсон хэргээс хойш, Линлэйн сэтгэл хөрж, түгжигдсэн.

Делиагийн нүдийг хараад, Линлэй толгой дохилоо.

Делиагийн царайнд инээд тодорч, тэр гараа даруй сунган, Линлэйн хүзүүгээр тэврэн авлаа. Тэд толгойгоо аажуухнаар ойртоход, Линлэйд түүний амьсгалах нь мэдрэгдэнэ…

Линлэйд Делиагийн биеийн сэтгэл татам тансаг үнэр үнэртэнэ. Жишээлбэл, тэдний царай нэг нэгэндээ хүрэлцэхэд, түүний арьсны дулаан Линлэйд мэдрэгдэн… Тунчиг өвөрмөц мэдрэмж төрүүлнэ.

“Линлэй. Баярлалаа.“ Делиа Линлэй чихэнд шивнэлээ.

Линлэй дуу гаргаж чадсангүй.

Түүний тавиад, Делиа аажуухнаар босохдоо ч Линлэй рүү шинтсэн хэвээрэй л байлаа. Гэтэл Делиа хагас суухад тэдний нүднүүдийн хоорондын зай хоёрхон инч л боллоо.

Гэнэтхэн, Делиа доошоо бөгтийхөд.

Делиагийн уруулаа цормойлгон, Линлэйг шүргээд өнгөрсөнд Линлэй гайхширч хоцорлоо.

Линлэй хариу үйлдэл үзүүлж амжаагүй байхад Делиа хурдхан шиг босоод, Линлэйг сүүлчийн удаа харчихаад, Линлэйн унтлагын өрөөнөөс хурдлан гүйн гарлаа.

“Эзэнтээн, таныг хүсээр үнсчихлээ!“ Хөнжилний эсрэг талаас, Бэбэ бяцхан толгойгоо ил гаргаж ирэн, Линлэй рүү ширтлээ.

“Чи. Унт.“ Линлэй Бэбэ оюун санаагаараа хэллээ.

Хөнжилрүүгээ эргээд орохоос өмнө Бэбэ хэдэнтээ сэтгэл дундуур чахарлаа. Гэхдээ Линлэй Делиагийн гарч явсан хаалттай хаалгийг ширтсээр л байлаа. Линлэйн хамар Делиагийн сүрчигний анхилуун аурагаас дүүрэн байв. Царай нь Делиагийн царайны дулааныг мэдэрсээр л байв.

Тэрээр уруулаа үрэхэд, түүний сэтгэлд дулаан мэдрэгдэж байлаа. Энэ шөнө Алисийн тагтан дээр нууцаар ярилцаж байсан шөнөтэй ижилхэн мэдрэгдэж байв.

“Делиа…“

Линлэй толгойгоо сэгсрээд, бодлоо таягдан хаялаа.

“Линлэй.“ Делин Кевоте Линлэйг хараад ихэд сонирхон. “Чамайг Эрнст сургуульд ороод, энэ Делиа гэх охиныг харангуутаа, чамд түүний үзэсгэлэн гоог хэлээгүй билүү? Би эхнээсээ л чамайг түүнтэй учир ургуул гэж хэлсэн. Одоо харамсаж байна уу?“

Линлэй Делин Кевотетийг хараад барайлаа.

“За даа, больлоо.“ хэмээн сахлаа эрчилдүүлэн, гэрэл цацруулаад эргээд Хуйларч буй луу бөгжиндөө орлоо.

Линлэй үүний талаар ярьсангүй. Тэрээр үргэлжлүүлэн завилан суугаад, бясалгалын трансд орлоо.

Маргааш өглөө эрт, Делиа болон Леон овог Вушан тосгоноос явсан ч, Линлэй түүнийг гаргаж өгсөнгүй. Тэрээр гол танхимд өвдөглөн суусан чигээрэй, нойргүй гашуудлын ёслолыг үргэлжлүүлнэ.

Нүд ирмэхийн зуурт л долоон өдрийн гашуудлыг ёслол өндөрлөж ээ.

Вушан тосгонд, Линлэй ах дүүсээс гадна, хоёрхон том хүмүүс үлдсэн нь: Их лам Гулермо болон Лампсон нар л байлаа.

Гэрэлт сүмийн Их лам нар болох Гулермо болон Лампсон нар түүнд санаа тавия гэсэн ч юу ч хийж чадахгүй. Эцсийн эцэст, ийм жижиг асуудлуудад туслахууд нь санаа тавьчихдаг учир тэд маш тайван амьдралтай. Эдгээр хэд хоногт, тэд Вушан тосгоны эргэн тойрон дахь дурсгалт газруудыг үзэж, хааяа Вушан ууланд гарч цагийг өнгөөжээ.

Өглөө. Вушан тосгоны иргэд гудамжийг ажиглацгаана.

Гэрэлт сүм болон Давсон худалдааны пүүсийн төлөөлөгчид явж эхэлжээ.

“Дарга Иел, Хоёрдугаар ах, Дөрөвдүгээр дүү. Би Их лам Гулермотой цуглааны талаар ярих зүйл байна.“ гэж Линлэй ах дүү нартаа хэлчихээд, Давсон худалдааны пүүсийн тэргийг орхин, Их лум Гулермогийн тэрэгт орж суув.

Лампсон ч мөн адил тэрэгт байлаа. Хоёр их лам Линлэйтэй тэргээ хуваалцан суулаа.

Гэхдээ энэ тэрэг нь Гэрэлт сүмийн Их лам нарт зориулагдсан тусгай загвар хийцтэй бөгөөд маш цэлгэр ажээ. Энд тэр гурав хэвтээд унтсан ч хүрэлцэхүйц хангалттай зай байлаа.

“Линлэй, бодол чинь цэгцэрсэн үү?“ Гулермо Линлэй руу харах инээмсэглэлээ.

Өмнөн нь, Линлэй аавтайгаа Гэрэлт сүмд элсэх эсэхээ хэлэлцэх гэж байсан. Гэтэл түүний аав өнгөрчихлөө. Мэдээж, Линлэйд энэ талаар ярилцах өөр хүн байхгүй. Гэсэн ч, тэр түүнээс энэ талаар асуух ёстой.

“Эзэн Гулермо, Лампсон. Би одоо ч залуу байна. Би… түр зуур Клайд хаанд хүчин зүтгэмээр байна. Одоогоор, Гэрэлт сүмд албан ёсны байр суур олж аваагүй байснан дээр гэж бодож байна. Ирээдүйд, Гэрэлт сүмд миний хэрэг гарвал, би ямар ч үед байсан хүчин зүтгэх болно.“ Хэмээн Линлэй хэллээ.

Гулермо, Лампсон хоёр инээд алдаад

Клайд хаанд хүчин зүтгэнэ ээ? Фэнлай хаант улсын удирдагч Клайд, Фэнлайн нийслэл бол Ариун нэгдлийн Ариун нийслэл билээ. Тэрнээс гадна, Фэнлай удирдагч Гэрэлт сүмийн шууд удирдлага дор байдаг.

Линлэй Клайд хаанд хүчин зүтгэнэ гэдэг Гэрэлт сүмд үнэнч байгаа зарлаж буйтай ижил.

“Сайн байна.“ Лампсон эхлээн инээд алдлаа. “Линлэй, энэ маш ухаалаг шийдвэр байна.“

Гэхдээ, тэр хоёр Линлэйн энэ шийдвэр нь ээжийнхээ хаана байгааг мөрдөхийн тулд гэдгийг мэдэхгүй. Гагцхүү Фэнлай хаант улсад хүчин зүтгэснээр л ирээдүйд Ван Патерсонтой харьцах боломжтой болно.

Гулермо инээд алдаад. “Тэгэхээр энэ мөчөөс эхлэн, бид чамайг Гэрэлт сүмийн нэгэн гишүүн гэж үзье. Тийм шүү дээ. Чамд 7, 8, 9 эсвэл хориотой газар болоод салхины шившлэг байхгүй байхаа?“

“Тийм ээ.“ Линлэй толгой дохив. “Би зөвхөн шидийн онолыг шинжлэх аргаар л Хөөрөх техникийн шившлэгийг хөгжүүлж чадна.“

Гулермо сэтгэл хангалуунаар, “Хөөрөх техникийн шившлэгийг өөр хэсэг рүү шилжүүлэх тийм ч хэцүү биш, гэхдээ Хөвөх техникийн шившлэгээс өөр хэсэг рүү шилжүүлнэ гэдэг гайхалтай хэрэг. Линлэй санаа зовох хэрэггүй. Би Сүмд эргэж очингуутаа, чамд 7 болон тэрнээс ч дээгүүр зэрэглэлийн шидэт шившлэг хүргүүлэх болно.“

 

>
Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s