Тэр шулмыг сулла – 6

Энэ долоо хоногийн үнэгүй [3/3] хэсэг. Капитал банкны 2003031375 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


6-р бүлэг – Бэлтгэл

Цамхагийн ард ганц зуны байшин байх бөгөөд модон банзаар хүрээлэгдсэн ба хоёр цонхтой. Байшингийн урд цөөрөм байх агаад 9.5 ярд эзэлхүүнтэй, голын усаар дүүргэсэн, ганц галд тэсвэртэйгээр хийгдээгүй ба өөрчлөхөд боломжтойгоор хийгджээ. Газар хэдэн төмөр ембүү овоолоостой байх ба Картер эднийг төмрийн дарханаас авч ирсэн.

Роланд их ойр болохоор нь энэ зуны байшинтай газрыг сонгосон ч, лаборатори болгоход хэтэрхий жижигхэн байлаа. Тэр толгойгоо сэгсрээд, төгс ЛАБ барих боломжгүй гэдгийг анзаарав. Түүнд албан ёсоор ажлын газраа бариулахаас өмнө Баровоор нөөц цуглуулах хэрэг гарсан юм.

”Хэр байна даа? Сайн унтаж чадаж байна уу?”

Роланд эргээд эргэлзэнгүй Аннагаас асуулаа.

Түүний өмнөх байх шулам өчигдөр бусдын харсан шуламнаас тэс өөр байв. Усанд оруулсаны дараа, түүний зөөлөн гялалзсан долгионтой үсийг нь яг л мөрний алчуур мэт мөрөн дээр нь тохсон байх бөгөөд арьс нь эрч хүчээр дүүгэж, царайн дахь залуу насных нь эрч хүчийг хамар дээрх гэрэлтсэн сэвх нь улам нэмнэ. Тэрээр хэтэрхий туранхай болохоор салхи хүчтэй салхилахад л уначихаар мэт байх ч, хацар дээрх хөх няц болон хүзүүн дээрх тэмдэг нь бүдгэрч байлаа. Роланд шидийн хүч нь шулмуудад ер бусын хүч өгөөд зогсохгүй, эрүүл мэндийг нь ч гэсэн сайжруулдаг гэж таамаглаж байв. Аннагийн эдгэрэлтийн түвшин дундаж хүнийхээс хамаагүй хурдан байлаа.

”Чи их хүнд нөхцөлд байсан болохоор, чамайг хэдэн өдөр амраая, гэсэн ч бидний цаг хязгаартай, тиймээс чамаар дараа хийлгэе дээ.” гэснээ Роланд охиныг тойрон алхаж байгаад. ”Хувцас чинь таарч байна уу?”

Тэрээр Аннад нийцүүлэхийн тулд болгоомжтой гэгч нь сонгосон тачаангуй хувцсаа түүнд өмсгөсөн байлаа. Хамгаалалтын хувцас нь барилга дээр ажиллахад хэтэрхий зузаан, мөн түүнд зохимжгүй. Гоёмсог, үнэндээ тоглоом дээрх шиг олон төрлийн шидтэний нөмрөг өмсүүлж болох байсан ч. Үйлчлэгчийн хувцаснаас илүү хувцас гэж хаана байх билээ?

Хэдийгээр энэ ертөнцөд орчин үеийнх шиг үйлчлэгчийн хувцас байхгүй ч, одоогийн үйлчлэгч нарын хувцас орчин үеийнхээс ялгаагүй байсан болохоор асуудал болсонгүй. Тиймээс, Аннагийн хэмжээнд тааруулан Тирээс хувцас аваад, юбка, ханцуйг нь богиносгоод, заханд нь нугалаас гарган нум нэмээд шинэ шулмын дүрэмт хувцас бий болгосон билээ.

Үүнд шулмын малгай (Захиалгаар хийгдсэн), хар гутал (Бэлэн), өвдөг шүргэсэн юүдэн (Оёулсан), ийнхүү Роланд зөвхөн кинон дээрээс л харж байсан дүрээ өөрийн биеэр олж харлаа.

”Эрхэм дээдсээ… Би таны төлөө юу хийх билээ?” Анна асуулаа.

Анна энэ эрийг яах гээд байгааг мэдэхгүй ч, тэр өөрийгөө ялаас мултарсан гэдгийг мэдэрч байв. Түүний толгойнд уут углаад гяндангаас гаргахад, тэрээр өөрийгөө энэ хараалт амьдралаас чөлөөлөгдөх нь гэж бодсон. Гэтэл, толгойн уутыг авахад, Анна дүүжлүүр бус гайхамшигт өрөөг олж харсан. Дараа нь, цугласан олон хүмүүс хувцсыг нь тайлж гар хөлийнх нь хуруу гээд юу ч үлдээлгүй угаасан.

Тэрээр дараа нь хувцсаа өмсөх гэтэл, хэн нэгэн хувцсаа өмсөхөд нь хүртэл тусална гэж тэр санаагүй. Тэрбээр зөөлөн үрчлээгүй хувцас биед ямар тухтай болохыг мэддэггүй байсан юм.

Эцэст нь, сахалтай хөгшин эр өрөөнд орж ирээд, бусад хүмүүсийг гарахыг тушаагаад түүнтэй гэрээ байгуулсан юм. Энэ мөчид, түүнийг гянданд хөлслөхийг хүссэн хүн нь энэ хаант улсын ханхүү Роналд болохыг тэрээр мэдсэн юм, тоглоом ч үгүй. Хэрэв тэр ханхүүд үйлчилбэл гэрээнд заасны дагуу, сар бүр алтан зоос төлбөрт нь авна.

Алтан зоос ямар үнэ цэнэтэй болохыг Анна мэдэж байгаа. Ашигт малтмал олборлогч аав нь олборлосон хүдрийнхээ хэмжээгээр л цалин авдаг ч, аавынх нь хамгийн сайн тээвэрлэлт нь л ганц мөнгөн зоос болсон. Нэг зуун мөнгөн зоос нэг алтан зоостой тэнцдэг. Мөн энэ нь тухайн мөнгөн зоосныхоо хэр цэвэр гэдгээс нь хамаардаг. Тэгэхээр, түүний ажил ханхүүтэй унтах юм уу? Анна усанд орж байхдаа үйлчлэгч нарын шивнэлдэхийг сонссон ч, ач холбогдол өгөөгүй. Түүний цусыг чөтгөр бохирдуулсан, хэн ч байсан эрсдэл гаргахаас зайлс хийнэ. Хэдийгээр ханхүүгийн сониуч зан нь түүнийг чөтгөрөөс айлгахгүй байлгадаг байсан ч, тэр заавал ч үгүй надад төлбөр төлөх шаардлагагүй.

Гэсэн ч, тэр шөнө түүний унтлагын өрөөнд хэн ч ирээгүй бөгөөд тэрээр бөх гэгч нь унтсан байлаа. Маргааш өглөө сэрэхэд нь, аль хэдийн үд болчихсон байсан бөгөөд үдийн хоол болгон талханд хавчуулсан бяслаг, мах авчираад тавьчихсан байв. Тэр үхэхэд бэлэн байсан ч, тансаг хоол идсэнийхээ дараа, яагаад ч юм уйлж эхэллээ.

Амтлаг соусны амтны хамт хүчтэй халуун ногооны зуурмаг аманд нь тэсрэх шиг болж, өсвөр насны охины амтлах мэдрэмж рүү дайрлаа… Гэнэтхэн, тэр дэлхий ертөнц бага зэрэг тодрохыг мэдэрлээ.

Хэрэв Анна өдөр бүр ийм хоол иддэг байсан бол, өөрийнх нь бие рүү дайрсан чөтгөрүүдтэй ч тулалдахуйц зориг олж авах мэт санагдав.

Шоронгийн камернаас ялгаатай харагдах энэ цэцэрлэгт хүрээлэнд зогсож байх зуур, Аннагийн бодол өөрчлөгдөж байлаа. Тэрээр ханхүүд хэрэгтэй болсноос хойш, тэр түүгээр хачин хувцас өмсүүлж эсвэл чөтгөрийн хүчийг нь ашиглуулахыг хүсэх болсон. Тиймээс, тэрбээр дахин асуултаа давтсан ч, энэ удаа ямар ч эргэлзсэн шинжгүй байлаа.

”Эрхэм дээдсээ, би таны төлөө юу хийх билээ?”

”Чамайг өөрийнхөө хүчийг удирдаж сураасай гэж хүсэж байна. Бэлтгэл хийсээр байвал чи галын дөлөө хүссэнээрээ гаргаж ирж бас алга болгодог болно.”

”Та чөтгөрийн…”

”Үгүй дээ, үгүй Анна.” Роланд түүний яриаг таслаад. ” Энэ бол чиний хүч.” Шулам үзэсгэлэнтэй хөх нүдээрээ ирмэлээ.

”Ихэнх хүмүүс шулмын хүч нь чөтгөрөөс гаралтай гэсэн буруу ойлголттой байдаг.” Роланд тонгойгоод түүнийг ширтлээ. ”Гэхдээ чи үүнийг аль хэдийнээ мэдсэн биз дээ?”

Роланд Аннагийн гяндан дахь инээмсэглэлийг санаж байлаа. Өөрийгөө шоолон чөтгөр мэт инээж чадах хүн бий гэж үү?

”Би хүчийг хэн нэгнийг гэмтээхэд ашиглахгүй.” ”Дээрэмд оролцохгүй.” хэмээн бувтаналаа.

”Өөрийгөө хамгаалах бол нүгэл биш, чиний хийсэн зүйл зөв. Хүмүүс чамайг ойлгодоггүй болохоороо л чамаас айдаг, тэд чамайг хүчээ удирдах бэлтгэл хийдэг гэдгийг мэдэх ч, шулам гэдгийг чинь мэдэхгүй. Учир нь тэд үл мэдэгдэх хүчнээс айна.”

”Та айгаагүй.” Анна хэллээ.

”Учир нь би энэ хүч чинийх гэдгийг мэднэ.” гээд Роланд инээснээ. ”Гэхдээ би энэ гайхалтай хүчийг олж авсан бол, энд ингээд тайван зогсож байхгүй байсан.”

”За, эхэлцгээ!” гэлээ.


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s