Тэр шулмыг сулла – 5

Энэ долоо хоногийн үнэгүй [2/3] хэсэг. Капитал банкны 2003031375 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Тавдугаар бүлэг – Шалтгаанууд

”Термодинамикийн хоёрдугаар хууль: Дулаан нь өөр нөлөө үзүүлэлгүйгээр халуун биес хөрж чадахгүй, эсвэл өөр нөлөө үзүүлэлгүйгээр ажил нь ганц эх үүсвэрээр дулааныг үйлдвэрлэх боломжгүй, аль эсвэл энтропи нь үргэлж дулааны урвалыг буцалтгүйгээр өсгөдөг.”

Роланд энэ ертөнцийн хэлийг ашиглан болгоомжтой нь аргагүй бичнэ. Холоос харвал, тэдний бичиг яг л хөдөлж байгаа өт шиг бөгөөд нутгийн иргэд яаж ийм олон нарийн түвэгтэй дүрсүүдийг сурдагийг ойлгож өгөхгүй байв.

Аль хууль нь хамгийн ихээр урам хугалсан бэ гэж асуувал, Роланд термодинамикийн хуулийг гэж хэлнэ. Халууны темпратур ихээс багаруу үргэлж дамждаг, улмаар энтропи үүсгэх мөн өсгөхөд эмх замбараагүй болдог. Эцэст нь гэхэд, бүх зүйлс юу ч биш болж орчлон ертөнцөд анир чимээгүй ноёрхоно.

Юу ч байлаа гэсэн, энэ ертөнц энтропи өсөлтийн асуудлаас чөлөөлөгдөж. Оргүй хоосноос шидийн хүч гаргаж байна, энэ нь байнга ажиллагаатай байгаа машинаас ч гайхалтай юм! ”Чөтгөрийн хүч ээ?” Роланд өөрийгөө дооглоо. ”Хүмүүс энэ хүчний эх үүсвэрийг харж чадахгүй байна, үүгээр хорвоо ертөнцийг бүхэлд нь өөрчлөх боломжтой.”

Мэдээж, тэр үүнийгээ хилийн жижиг хотыг өөрчлөхөөс эхэлнэ.

Роланд амандаа дуу аялаад, юм бичсэн цаасаа уран галд хийн үнс болгоход, гэнэтхэн эрх чөлөө, баяр хөөр мэдрэгдлээ.

Туслах сайд Роландын хийсэн үйлдлийг хараад гайхширсан ч, аз болоход хуучин ханхүү байнга иймэрхүү хачин үйлдэл гаргадаг байсан болохоор Баров ханхүүг сайхан зантай байна хэмээн бодлоо.

”Шулмыг үд дундад дүүжлэхээр болсон.” Баров илтгэв.

”Сайн байна, хэн нэгэн юм хэлсэн үү?” Роланд юм бичингээ асуухад, ”Бүх шүүгдэгчид юүдэн өмссөн байна.” гэв.

Ариун сүм болон Шулмын хамтралын холбоо нар асуудал үүсгэхээс зайлс хийн, Роланд шоронгийн харгалзагчид адилхан цаазлуулах ялтай ижил төрхтэй хүнээр Аннаг соль хэмээн тушаасан. Туслах сайд болон Хүлэгт баатрын ахмад нараас гадна, гянданд байсан бүх хүмүүсийг мөнгөөр хахуульдан тус бүрт нь 20 алтан зоос өгсөн юм. Энэ нь тэдний хувьд асар их мөнгө билээ.

Баров гэрчүүдийг дуугүй болгохын тулд алах хүсэлтэй байсан ч, Роланд татгалзсан. Тэр нууцыг тараахаас сэргийлж чадахгүй гэдгээ мэдэж байлаа, гэсэн ч одоохондоо түүнд хэний юу гэх нь хамаагүй. Тэр эрт орой хэзээ ч бай Сүмтэй зөрчилдөнө, тэдгээр хүмүүс тэвчээргүй мунхаг хүмүүс учир үнэт нөөцийг дэмий үрнэ. Хэрэв бусад шулмууд сонсвол тэд хотод чөлөөтэй амьдарч, бүүр болоогүй тусгай эмчилгээ ч авч чадна, тэд юу гэж бодох бол?

Эрин үеэс үл хамааран, авьяас чадвар хүний хамгийн чухал нөөц баялаг байсаар ирсэн.

”Сайн байна.” Роланд хэллээ, ”Дараа нь өмнөх жилийн худалдаа, татвар, зардал гэх мэт зүйлсийн тайлангаа гаргаад өгөөч. Мөн би хотод байх гангийн хэмжээ, нэхмэлийн газар, шавар эдлэл хийдэг газруудын тоог мэдмээр байна.” гэвэл.

”Надад эдгээрийн бүртгэлийг бэлтгэхэд гурван өдөр хэрэгтэй, гэхдээ…” хэмээн Баров эхлээд толгой дохисон ч хэдхэн л үг хэллээ.

”Юу болов?” Роландыг асуухад, түүнийг худал хэлэх чадвараа ашиглах гэж байна гэдгийг мэдэв. Баровд өчигдөр болсон зүйлийг талаар асуух асуулт эргэлзээгүй бий, олиггүй хүн тэр хэвэндээ дуусдаг ч, олиггүй байлаа гээд толгой муутай гэсэн үг биш. Туслах сайдын нүдэнд бол, шулмыг хамгаална гэдэг бол дайны тунхаглалтай ижил зүйл юм.

”Эрхэм дээдсээ, би ойлгохгүй байна…” Баровын үг сөргөөцөлдсөн маягтай байлаа. ”Өмнө нь та асуудал тарьдаг байсан ч, тэр чинь үргэлж ямар ч гэм хоргүй зүйл байдаг байсан, гэсэн ч одоо… шулмыг аварна гэдэг хэтэрхий эрсдэлтэй бус уу? Сүм агнах хуулийг баталсан ч, таны аав, Сүр жавхлант 3-р Вимбледон гуай тэрийг нь дэмжсэн шүү дээ.”

Роланд хэсэг бодсоноо асуулаа, ”Энэ хилийн хотыг та амьдрахад тохиромжтой газар гэдэгт итгэдэг үү?” гэвэл.

”Аа, энэ… ” Баров энэ асуултын гол учир нь юундаа байгааг ойлгоогүй ч, ”Үгүй.” хэмээн үнэнээр хариуллаа.

”Валенсиа болон Клэйрвотэр хоёртой харьцуулахад, ах дүү нартайгаа өрсөлдөн хаан сэнтийг залгамжлах боломж надад хэр их байгаа вэ?”

Туслах сайд ам ангайсан ч юу ч хэлсэнгүй. ”Бараг тэг. Тиймээс л би өөр зам сонгож байна.” Роланд Баров руу юу ч болоогүй мэт хараад. ”Энэ бол аавынхаа сэтгэлийг хөдөлгөх зам.” гэлээ.

Тэр шулмыг чөтгөр энэ тэр биш гэж огтхон ч маргаагүй, учир нь тэгэх хэрэг байхгүй. Баров бол 20 жилийн турш Сангийн туслах сайдаар ажилласан бөгөөд ихэд туршлагатай улс төр ч юм. Улс төрчдийн хувьд, тэдний хувийн эрх ашиг хуулиас ч илүү байсан.

Хэрэв Роланд өмнөх ханхүүгийн үйлдэл зөв байсан гэвэл, тэр түүнийг үнэнч шударга биш гэж үзсэн болохоороо л жирийн бус сэтгэл хөдөл ашиглаж байна. Тиймдээ ч, тэр шашин хоорондын мөнхийн тэмцэл болон шашинаас ангид эрх мэдлийг ашиглахаар сонгосон, мөн Ариун сүмийн хүч өргөжиж байгаа нь 3-р Вимбледоны хувьд байнгын асуудал юм.

Сүм нь дэлхий ертөнц, бурхны хүсэл тааллын дагуу ажилладаг бөгөөд Пап лам бол бурхны дуу хоолой юм хэмээн баталдаг. Хэрэв хүмүүс тэдний худал хэлж байгааг олж мэдвэл, Ариун сүмийн ноёрхол ихээхэн доройтно.

”Шулам бол чөтгөр биш, тиймдээ ч би тэднийг авармаар байна.” гэж хэлээд Туслах сайдын итгүүлэх хэцүү. Гэхдээ оронд нь ”Шулам бол чөтгөр биш, мөн бид тэднийг сүмрүү дайрахдаа ашиглаж болно.” ингэснээр Баровыг илүү амар ятгаж чадна.

”Ах эгч маань нутаг дэвсгэрээ хэрхэн хөгжүүлж байгаагаас үл хамааран, бид бүгд Сүмийн эзэмшил доор л байсаар байх болно. Хаадын бурханлиг эрхийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд, заавал ч үгүй Пап ламаас адис хүртсэн байх ёстой гэж заасан байдаг, тийм байхад бид үнэхээр энэ нутгийн жинхэнэ удирдагчид мөн гэж үү?” Роланд түр азнаад хэллээ, ”Аав маань намайг шинэ итгэл найдвар гэж харвал, Сүмийн дарамт шахалтанд ороогүй удирдагч, мөн хааны онцгой эрхийг эзэмшдэг нэгэн гэж л харна, тиймээс аавын сонголт тодорхой.”

”Сүмийн дайсан”-уу ”Бүхэл ертөнцийн дайсан” руу сонгоход арай хялбар байгаа биз, ялангуяа Баров өөрийн хааны л талд зогсоно.

”Үүний зэрэгцээ, хэрэв тэр шулам Сүмийн эсрэг тулалдахад тус болохуйц гайхалтай их хүчтэй гэдгийг анзаарвал, нөлөө нь тоглоом биш. Амжилттай болно гэсэн баталгаа байхгүй ч, боломжгүй гэсэн үг биш. Та энэ үнэ цэнэтэй эрсдэлийг юу гэж бодож байна даа?” ингэж хэлээд Роланд Туслах сайдруу ширтлээ. ”Надад бүү эргэлз, Баров гуай. Та хорин жилийн турш туслах сайд хийсэн тийм биз? Би 4-р Вимбледон болохоороо, туслахын хэсгийг татан буулгана, эсвэл таныг… Хааны гар болгох уу?

Баровыг явахыг хараад, Роланд тайвширлаа. Тэр энэ амлалтыг сүртэй зүйл гэж бодоогүй, харин ч энгийн, Роланд яаравчлан зоримог төлөвлөгөө гаргана гэдэгтээ өөртөө итгэлгүй байсан ч. Баровд өөрийгөө нухацтай хандаж байгаагаа ойлгуулах нь илүү чухал. Энэ энгийн төлөвлөгөөгөөр язгууртны хүү гэх хамгаалалтанд байгаагаа бодолцож үзэн Ханхүү Роланд Сүмийг гэх үзэн ядалтаа ойлгосноор илүү олон шулмуудыг татах замыг нээх юм.

Түүний жинхэнэ бодол нь? Баров мэдэж байж болох ч, ойлгохгүй байлаа.

Роланд үйлчлэгчээ дуудлаа. ”Хатагтай Аннаг над дээр аваад ир.”

”Эргээд ажил хэрэгтээ орох нь,” хэмээн Роланд баяртайгаар бодлоо.


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s