Тэр шулмыг сулла – 4

Энэ долоо хоногийн үнэгүй [1/3] хэсэг. Капитал банкны 2003031375 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараагийнх


Дөрөвдүгээр бүлэг – Галын дөл

”Уурхай нурах үед юу болсон талаар чи тодорхой тайлбарлаж чадах уу?” хэмээн Роланд асуув.

Анна толгой дохиод ярьж эхэллээ.

Роланд түүнийг уурлаж эсвэл чимээгүй байх болов уу гэтэл харин ч асуусан асуулт бүрт нь хариулсанд цочирдлоо.

Энэ тийм ч ярвигтай түүх биш. Аннагийн аав уурхайчин байсан бөгөөд уурхай нурах үеэр ажиллаж байжээ. Ослын талаар сонссон даруйдаа Анна болон бусад уурхайчдын гэр бүл хайртай дотны хүмүүсээ авархаар яарцгааж. Хойд энгэрийн уурхай нь бүх чиглэл рүү салаалсан замтай учир хүмүүс тэндэхийг мангасын орхигдсон ичээ хэмээн нэрийдсэн. Сайн дурынхан хичээнгүйлэн ажилласаар, уурхайн орох замын хуваагдсан хэсэг дээрээс, Аннагийн аавыг олоход түүний дэргэд тэдний хөрш болох Ансгар, Сүсан нар л байжээ.

Аавынх нь хөл хүдрээр дүүрэн тэрэгний доор дарагдчихсан байсан тул хөдөлгөж болохгүй байсан ч, дэргэд нь байсан өөр нэг уурхайчин өөртөө мөнгө нуусан байж. Тэднийг дээрэмчин гэж хараад, Ансгарыг цохиж унагаагаад Анна-г цохих гэхэд нь Анна өрсөж түүнийг алжээ.

Хөршүүд нь Аннагийн нууцыг хадгална гэж амалсан бөгөөд тэд нар Аннад аавыг нь авархад тусалсан юм. Гэтэл дараа өглөө нь, Аннагийн аав нь суга таягтай гарч яваад охиноо шулам гэж харуулуудад мэдээллэсэн байжээ.

”Яагаад?” Роланд байж ядан асуув.

Баров санаа алдаад хариуллаа, ”Магадгүй тэр шагнал авах гэсэн байх. Шулмыг олж өгсөн хүнд 25 алтан зоос өгдөг. Тахир дутуу болсон хүний хувьд, 25 алтан зоос түүний үлдсэн амьдралд хангалттай.”

Хэсэг чимээгүй болоод, Роланд асуулаа, ”Дайсан чинь хүчтэй насанд хүрсэн хүн байсан, түүнийг яаж алсан юм бэ?”

Анна инээд алдахад, бамбарнуудын дөл нуурын гадаргуу дээрх долгион адил чичигнэж эхэллээ.

”Бодож байгаа шиг чинь, би чөтгөрийн хүч ашигласан юм.” хэмээн Анна хариуллаа.

”Амаа тат! Муу нүгэлт шулам.” шоронгийн харгалзагч хашхирсан ч, бүгдэд түүний хоолой чичирхийлэх сонсдоно.

”Үнэн гэж үү? Би харж болох уу” Ханхүү Роландыг нухацтайгаар асуухад, ”Эрхэм дээдсээ, энэ чинь инээдтэй биш байна.” Хүлэгт баатрын ахмад хөмсгөө зангидангуй санууллаа.

Роланд камер рүү алхвал Хүлэгт баатрын ахмад даган алхана. ”Хэрэв хэн нэгэн чинь түүнээс айж байвал, би тэр хүнийг энд үлд гэж хэлэхгүй.” гэхэд.

”Бүү ай, тэр хүзүүндээ залхаан цээрлүүлэгчийн гуутай байгаа.” гэж Баров бусдыгаа тайвшруулсан ч, үнэн хэрэгтэй өөрийгөө л хамгийн ихээр тайвшруулахыг оролдож байлаа. ”Чөтгөр хэр хүчтэй байсан ч, бурхны хамгаалалтыг давж чадахгүй.”

Роланд камерны өмнө зогсоход, Аннагийн гар урт мөн царайнд нь шарх үүсэж тоос шороонд дарагдсан байгаа нь тод харагдана. Жаахан ч гэлээ түүний зөөлөн царайны онцлог нь харагдах ч, түүний төрхөнд хүүхдийнх гэмээр зүйл агуулагдаагүй байх аж. Түүний царайнд уур хилэн байхгүй байх бөгөөд Роландад үүнийг ганц зурагтаар л харж болох юм шиг мэдрэмж төрнө. Энэ бол ядуурч, өлсгөлөнд зовж буй өнчин хүүхдүүдийн нүүр царай, гэсэн ч энэ яг ч тийм биш. Тэдгээр хүүхдүүд үргэлж биенд гэмтчихсэн бөгтийн зогсож байдаг бөгөөд камерны урд толгойгоо бөхийлгөдөг байсан, гэсэн ч Анна тэгсэнгүй.

Одоог хүртэл, холхон зогсоод хэвэндээ байхыг хичээн, ханхүүгийн нүдрүү тайван гэгч нь харна. ”Тэр үхлээс айхгүй байгаа бөгөөд үхлээ хүлээж байна.” гэдгийг Роланд анзаарлаа.

”Эрхэм дээдсээ, энэ таны шулам харж байгаа анхны удаа юу? Таны хайхрамжгүй үйлдэл үхэлд ч хүргэж мэднэ шүү.” гэж Анна хэллээ.

”Хэрэв чамд чөтгөрийн хүч байсан бол, чи харах төдийд л алчихсан байх байсан.” хэмээн Роланд хариуллаа. ”Хэрэв үнэн бол би үхэхээс айхгүй байна, гэсэн ч чиний аав.”

Гэнэтхэн шоронгийн бамбар бүүдийж эхлэв, энэ нь төсөөлөл биш бөгөөд, дөлөнд бяцхан оч үсрэх шиг болов. Роланд ард нь байгаа хүмүүсийг залбирхыг сонслоо, мөн зугтахыг оролдсон хүмүүс ч пад хийн бүдэрч унацгааж байв.

Роландын зүрхны цохилт улам түргэссээр тэрбээр өөрийгөө хоёр ертөнцийн хоорондын хил дээр байгаагаа мэдэрлээ. Нэг талаасаа хууль дүрмэнд захирагддаг энгийн ертөнц, харин нөгөө талаас нууцлаг мэдэгдэхгүй зүйлсээр дүүрэн шинэ ертөнц шиг санагдана. Тэр энэ ертөнцийн өмнө зогсож байлаа.

”Түүний хүзүүнд залхаан цээрлүүлэгчийн бурхны гуу байгаа билүү? Энгийн бөгөөд бүдүүлэг гуу.” гэж Роланд бодлоо. Гялалзсан улаан гинжтэй тунгалаг зүүлт. Хэрэв гарыг нь хүлээгүйсэн бол амархан эвдэж болохуйц.

Роланд ардаа байгаа хүмүүсрүү хартал, тэд одоо болтол айсандаа залбирцгааж байв. Тэр хурдхан гэгч нь камерт хүрээд, гууны гинжнээс татан тайлсанд Анна хүртэл зочирдов.

”Алив.” гэж Роланд шивнэлээ.

”Чи худалч, алхимич аль эсвэл үнэнээсээ шулам юм уу? Хэрэв тэр хүчил нэгдүүлж шилэнд гаргаж авсан бол би үнэхээр сэтгэлээр унах болно.” хэмээн Роланд бодлоо.

Роландад тас няс хийх дуу сонсдоно, усны уурын дулаан нэмэгдэж буй дуу байлаа. Тэдний эргэн тойрон хурдацтай халж, газар дахь ус ууршиж эхэллээ.

Роланд Аннагийн доороос гал ноцож байхыг харахад, түүний зогсож байсан хэсэгт гал дүрэлзэн аслаа. Ард байх бамбарнууд нэг нэгээрээ дэлбэрч, цэвэр хүчил төрөгч өгчихөв үү гэлтэй, харанхуйд гэрэл гийв. Тэр мөчид, камерт өдөр адил гэрэлтэй байсанд, харж байсан хүмүүсийг хашхирхад хүргэлээ.

Шулмыг хөдлөхөд эргэн тойронд нь байх гал ч мөн адил цуг хөдөлнө. Тэр камерны буланд ирвэл, хананд байсан төмөр хаалт галанд автлаа.

Роланд халуунд түлэгдэхээс сэргийлж хойш ухартал, хэдхэн хоромд, зун цаг эргээд ирсэн юм шиг санагдав ч, зөвхөн галаар бүтээгдсэн өөр төрлийн дулаан зуныг авчирлаа. Түүний биеийн нэг тал нь галын дулаанд төөнөгдөж харин нөгөө талаас нь хүйт даана. Роланд нуруунаас нь хүйтэн хөлс асгархыг мэдэрлээ.

”Энэ эмэгтэй галнаас айхгүй байна.” гэж Роланд бодлоо.

Роланд Туслах сайдын хэлсэн үгийг саналаа. Тэр одоо л учрыг нь ойлгов.

Хэрэв тэр өөрөө галын дөл юм бол, яагаад тэр өөрөөсөө айна гэж?

Удалгүй, улаан хүрэн өнгийн төмөр түгжээ цайвар шаргал болж хайлж эхэллээ. Энэ нь дулаан 1500 хэм байгааг илтгэх бөгөөд температурыг тусгаарлах ямар ч арга байхгүй байв.

Бусдын адилаар, тэр ч гэсэн камернаас холдон, эсрэг талын хамгийн хол байх хананд наалдан зогслоо.

Хэрэв тэгээгүйсэн бол, хайлах төмрийн дулаан нь түүний хувцсыг шууд шатаахуйц байсан юм- Аннагийн хувцас үнс болж галан бөмбөлөгнүүдээр солигдлоо.

Үүрд үргэлжлэх юм шиг санагдсан ч, төд удалгүй галын дөл алга болов.

Тэгээд эцэст нь үлдсэн зүйл нь юу ч болоогүй мэт шатах хоёр бамбар л байв, гэсэн ч Аннагийн хувцас шатаж халуу шатсан агаартай байх бөгөөд шоронгийн хаалт хуурмаг зүйл байгаагүй гэдгийг нотолно.

Роланд болон Хүлэгт баатрын ахмадаас бусад нь газарт унасан байх бөгөөд шоронгийн харгалзагч өмдөө чийгтүүлэх хэмжээгээр айсан байлаа. Анна одоо камерны гадна нүцгэн зогсож байх ба гарных нь гав алга болсон байлаа. Тэр нүцгэн биеэ нуулгүй, гараа өргөжээ, түүний цэв цэнхэр нүд өмнөхөөсөө ч амар амгалан байв.

”Би таны сониуч занг хангаж чадсан болов уу, эрхэм дээдсээ, харин одоо та намайг алах уу?” хэмээн асуухад.

”Үгүй.” Роланд урагш алхаад, түүнийг дээлээрээ ороогоод, эелдэг хоолойгоор, ”Хатагтай Анна, би таныг ажилд авмаар байна.” гэлээ.


Өмнөх

Дараагийнх

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s