Чөтгөр бурхдын домгууд 102

Энэ долоо хоногын 3-аас 2-р хэсэг.

Хуйларч буй луу зохиолыг Амарбаясгалан орчуулахаар болсон.

Чөтгөр бурхдын домгуудыг ивээн тэтгэх боломжтой байгаа.

Цэлмэг

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 102 – Сүнсний хүүхэлдэй

Шэн Мү Домгын Зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн байсан. Тэрээр Аянган төрлийн сүнс хөгжүүлэх техниктэй байсан учраас Аянгат Бурхны Солирын илдийг эрхшээлдээ оруулж чадсан байдаг. Энэ маш үр дүнтэй арга. Гэхдээ үүнд их хохирол бий. Шэн Мүгийн сүнсний тойронд засч болохгүй гэмтэл учирсан. Тиймээс л Шэн Мү гучин настайдаа өөд болсон юм. Чөтгөрийн сүнстнүүд Гучин есөн насандаа оргил үедээ байдаг. Шэн Мүгийн оргил үе ирээгүй байхад насан өөд болсон нь харамсалтай.

Үүний дараа Аянгат Бурхны Солирын илдийг хэн ч эрхшээлдээ оруулахыг хүсэхээ больсон. Аянгат Бурхны Солирын Илдний үхлийн эрчмийг гадагш гаргахгүйн тулд бүх Домгын зэрэглэлийн дайчид Тэнгэрийн Ариун Хилийг байгуулан энд илдийг тамгалан лацдаад үлдээсэн.

Шэн Мүгээс ялгаатай нь Не Ли биеэ өөрчлөн Аянгат Бурхны Солирын илдийг эрхшээлдээ авахыг оролдсонгүй. Гэхдээ илдний чөтгөрийн сүнснүүдийг залгин авч өөрийн болгоод тэр хүчээрээ Илдийг дарамтална.

Не Ли их том бооцоо тавьсан. Мөнгөн зэрэглэл ч гэсэн Домгын зэрэглэлийн хийж чадахгүй зүйлийг тэр яг одоо хийж байв.

“Хэрэв ийм аргаар Аянгат Бурхны Солирын Илдийг эрхшээлдээ оруулж болдогыг мэдсэн бол би тэр үед л энэ тэнгэрлэг илдийг эрхшээлдээ оруулдаг байжээ.” Е Ян гуниглан хэлэв. Хэрэв Аянгат Бурхны Солирын илдийг эрхшээлдээ оруулсан байсан бол Домгын зэрэглэлийн дайчин нөхөд нь үхэхгүй байсан. Яруу алдрын хот бүр илүү бадран хөгжих байжээ!

Таас! Таас! Таас!

Аянгат Бурхны Солирын илднээс аянга цахилна. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ аянга багасна.

Не Ли бослоо. Тэрээр сүр жавхаат сүнсний хүчтэйгээ Аянгат Бурхны Солирын Илд уруу алхам алхмаар ойртно.

Энэ аянга лугаа адил сүнсний хүчний дэргэд Аянгат Бурхны Солирын илд чичирхийлнэ. Энэ илд эсэргүүцэж байсан ч удалгүй тайвширлаa.

Не Ли бариулаас нь эцэст нь барив

“Яллаа”

Энэ “ом” гэх дуу эргэн тойронд цуурайтана.

Энэ дуу цааш тархан бүхэл Яруу алдрын хотод ч сонсогдлоо.

Дууны долгион үл үзэгдэх учраас энгийн хүмүүс сонсч чадахгүй. Зөвхөн Чөтгөрийн сүнстнүүд буюу Хар Алтан зэрэглэл ба түүнээс дээш хүмүүс л сонсч чадав. Энэ дууны долгион ямар хүчтэйг тэд ухаарцгаана. Энэ тэдний сүнсний тойронг нэвтлэх хүчтэй дуу байв.

Ариун Гэр бүл.

“Юу болоод байна?” Ариун Гэр бүлийн овгийн ахлагч Шэн Хонг барайв. Тэрээр энэ дууны долгионд цохигдон сүнсний тойрон нь чичирхийллээ. Тэр цусаар золтой л бөөлжсөнгүй. Хэдэн цаг бэлтгэл сургуулилалт хийсэн үр дүн замхарлаа

Ямар аймшигтай хүчтэй юм бэ?

Шэн Хонг энэ дуу хаанаас гарсныг олж мэдэж чадсангүй.

Хотын захирагчын эдлэн.

Хэдэн хүчтэнгүүд хоорондоо ярилцана.

“Энэ дуу хаанаас гарав?” Е Зонг хөмсгөө зангидан асуув.

“Хотын захирагчид айлтгах нь. Энэ дуу хаанаас гарсан нь үл мэдэгдэнэ. Бид байрлалыг нь хүртэл тогтоож чадсангүй.” Нэг Хар алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн хариуллаа.

Хаа нэгтэйгээс үл үзэгдэх дууны долгионыг мэдэрсэн учраас Е Зонг аймшигтай Домгын зэрэглэлийн араатан Яруу алдрын хот уруу дайрч байхаас эмээгээд бүх Хар Алтан зэрэглэлийн дайчдыг цуглуулан хариу цохих төлөвлөгөө сэдэж байв.

Том гэр бүлийн супер хүчтэнгүүд л адилхан зүйлийг мэдэрлээ. Гэсэн хэдий ч энгийн Тулаанчид мөн Чөтгөрийн сүнстнүүд юу ч мэдэрсэнгүй.

Ямар их хүч бэ?

Тэнгэрийн Ариун Хилийн төвд нь.

Аянгат Бурхны Солирын илдийг бариад, Не Ли сэтгэл хөдлөв. Аянгат Бурхны Солирын илд эртний илд гэсэндээ нэр төрөө хамгаалж байна шүү. Төсөөлсөнөөс нь ч илүү хүчтэй илд байна. Өмнөх амьдралдаа хэрэглэж байсан Нил Ягаан манант илднээс ч хүчтэй байлаа.

Тэрээр Аянгат Бурхны Солирын илдийг хүчтэй сугалан авбал тэнгэрт аянга цахилна. Тэнгэрээс олон аянга Аянгат Бурхны Чөтгөрийн илдэнд цахилж Не Лигийн гарыг бадайруулна. Гэхдээ энэ аянга удалгүй зогслоо.

Аянганд цохиулсан Аянгат Бурхны Солирын Илд гэрэлтэхээ болиод төд удалгүй зэвний хэлтэрхий дээр нь үлджээ. Энэ зэвтэй том Аянгат Бурхны Солирын Илдийг хэмжээлшгүй хүчтэй гэж хэн таах билээ?

Энэ мөчид Аянгат Бурхны Солирын илд эзнээ сонгож, Не Лигийн зарц болсон юм.

Энгийн төмөр сэлэмнээс ялгаагүй харагдаж байгаа ч гэсэн Не Ли сүнсний хүчээ Аянгат Бурхны чөтгөрийн илдэнд шингээвэл илд аймшигтай хүчтэй болно.

Не Ли Аянгат Бурхны Солирын илдээ нуруундаа үүрээд Үүсгэн Байгуулагч Е Ян уруу харав. Хөнгөхөн инээмсэглээд хэллээ. “Тэгэхээр? Үүсгэн айгуулагч Е Ян, би Аянгат Бурхны Солирын илдийг эрхшээлдээ оруулчихлаа шүү дээ.”

Хэсэг зуур цочирдсон Үүсгэн байгуулагч Е Ян хэлэв. “Би чамайг хэзээ ч түүхэндээ Аянгат Бурхны Солирын Илдийг ингээд сугалчихна гэж санасангүй. Би амлалтандаа хүрнэ. Гэсэн хэдий ч Аянгат Бурхны Солирын илд одоо эзэнтэй болсон учраас би эзэнтэй илдэнд хоргодоод байж чадахгүй. Би хэдхэн өдрийн дараа замхрах болхоор амлалт маань хэдхэн өдрийн настай байж дээ….”

“Үүсгэн байгуулагч Е Ян, та тоглож байгаа байлгүй дээ?” Не Ли Е Ян уруу харав.

“Чи…. Яруу алдрын хотын үүсгэн байгуулагч би бээр яахан худлаа хэлэх билээ?” Е Ян хүйтнээр амьсгаагаар гаргалаа.

“Тэгвэл та хоргодох эд зүйлс олчих л доо.” Не Ли нүдээ эргэлдүүлэн мөрөө хавчаад хэлэв. “За намайг дагаад яв!”

Сүнс хоргодох эд олох амаргүй. Хөх тэнгэрийн дор Аянгат Бурхны Солирын илд лугаа адил эзэнгүй сүнслэг эд зүйлсэнд л сүнс хоргодож болно. Энгийн зүйлст сүнс хоргодох боломжгүй билээ.

Не Лигийн итгэлтэй царайг харсан Е Ян хэсэг зуур эргэлзэж тээнэгэлзэж байснаа толгой дохив.

Түүний сүнс замхрахаас өмнө амлалтандаа хүрэх ёстой!

Аянгат бурхны солирын илдгүйгээр Тэнгэрийн Ариун Хил хуучнаараа байж чадахгүй.

Не Ли Сяо Нин Арьд хэллээ. “Нин Арь буцья.”

“За.” Сяо Нин Арь толгой дохив.

Тэнгэрийн Ариун Хилийн гадна.

Тэнгэрийн Ариун Хилээс гараад Не Ли, Сяо Нин Арь хоёр Дү Зэ болон Лу Пиао хоёртой таарав.

“Та нар Тэнгэрийн Ариун Хилийн шалгалтыг давжээ.” Е Шэнг Не Ли болон Сяо Нин Арь хоёрыг гайхан харав. Тэд шалгалтыг давна гэдэг тун сайн хэрэг.

Не Ли гараараа ёслон хэллээ. “Дэд захирал аа. Намайг Тэнгэрийн Ариун Хилийг давсаныг та нууцлаж өгнө үү хэмээн гуйж байна.”

Не Лигийн үгийг сонссон Е Шэнг царай барайв. Хэсэг зуур бодоод тэрээр толгой дохив. Не Ли-н шийдвэр зөв байх учиртай. Не Ли-н авьяас хүн бүрийг цочирдуулж буй. Дахин нэмж гэнэтийн бэлэг барьвал хүмүүс цочирдохгүй ч Харанхуйн бүлгэм түүнийг хөнөөхөөр хөдлөнө.

Сяо Нин Арь Тэнгэрийн Ариун Хилийн шалгалтыг давсандаа ихээхэн баярлаж байлаа. Тэрээр аль хэдийн 5-одтой мөнгөн зэрэглэл. Ирээдүйд тэрээр Шэн Фэйтэй гэрлэх шаардлагагүй болов.

Сяо Нин Арь, Не Ли хоёр Тэнгэрийн Ариун Хилийн шалгалтыг давсаныг Е Шэнг хотын захирагчид хэллээ. Энэ мэдээг дуулсан Хотын захирагч Сяо Нин Арийг хотын захирагчийн эдлэнд амьдруулах тушаал буулгав.

Не Ли хотын захирагчын эдлэнд буцаж очсонгүй. Тэрээр Яруу алдрын хотод бараа цуглуулахаар явж байлаа. Олон материал худалдаж авсан Не Ли шувуун төрлийн сүнсний хүүхэлдэйг зургийн дагуу урлана.

Зарим тусгай металыг Яруу алдрын хотын уран дархчуудаар хийлгэж, эд ангиудыг өөрөө угсарна. Тэрээр энэ үед хээн бичээсүүдийг ч мөн дээр нь бичиж байлаа.

Не Ли юу хийж байгааг харсан Е Ян цочирдов. “Энэ чинь сүнсний хүүхэлдэй юу?”

“зөв.” Не Ли толгойгоо дохин хэлэв.

“Чи ийм муу ёрын зүйл хийх гэж дээ.” Е Ян ойлгов. Өөрийнх нь сүнсийг энэ сүнсний хүүхэлдэйнд хийх гэж Не Ли бодож байв.

“Энд муу ёрын зүйл гэж байдаггүй юм, зөвхөн хорон санаатнууд л гэж бий.” Не Ли толгой сэгсрэв.

Е Ян тээнэгэлзэв. Не Лиг дагана гэж амласнаас хойш амлалтдаа хүрэх хэрэгтэй. Гэхдээ энэ сүнсний хүүхэлдэйд сүнсээ тамгалуулахдаа дурамжхан байлаа. Гэхдээ л сүнс нь замхарснаас энэ арга илүү дээр. Не Лигийн удирдлаганд түүний сүнс байх нь бас тийм ч сайхан зүйл биш.

Сэтгэлээр гутарсан тэрээр юу ч хийж чадалгүйгээр бодсон зүйлээ хэлэлгүй үлдээлээ.

Не Лигийн урласан энэ Сүнсний хүүхэлдэй гайхалтай байлаа. Домгын зэрэглэлийн хүчтэн ч энэ хүүхэлдэйг устгаж чадахгүй байх. Е Ян Домгын зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн учир түүний сүнс их хүчтэй.

Энэ Сүнсний хүүхэлдэй дайралт багатай ч гэсэн Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэнийг ялж чадна. Е Ян хүүхэлдэйтэй нэгдвэл түүний хүч уданаар сэргэн өмнө ямар байсан шигээ болох боломжтой.

Домгын зэрэглэлийн Сүнсний хүүхэлдэй болно!

Олон хүмүүс Харанхуйн эринд олон сүнсний хүүхэлдэй бүтээж байсан ч Домгын зэрэглэлийн сүнсний хүүхэлдэй ховор.

Е Яныг Сүнсний хүүхэлдэйнд лацадвал Е Ян шинэ далавчаа дэвлээ. Тэрээр тэнгэрт тойрон хэсэг зуур нисэв.

“Е Ян үүсгэн байгуулагчаа, ямар байна?” Не Ли хөнгөхөн инээмсэглэв.

“За яахвээ.” Е Ян сэтгэлээр унажээ. Тэрээр амьд байхдаа Домгын зэрэглэлийн дайчин байсан бол одоо Сүнсний хүүхэлдэй болов. Тиймээс сэтгэлээр гуралгүй яахав. Гэхдээ Тэнгэрийн Ариун Хилд удсан учраас гаднах ертөнц ямар болсон талаар ихээхэн сониучирхана. Сүнсний хүүхэлдэй болсон ч энэ ертөнцийг тэнгэрээс харах боломж түүнд ирэв.

Амьдралд олж алдах зүйлс бий. Е Ян үүнтэй эвлэрэн зохицох цаг иржээ.

“Одооноос би чамайг Сяо Фэй Фэй гэж дуудья.” Не Ли хэллээ.

Е Ян Не Лигийн үгийг сонсоод сэтгэлээр гутрахаа болив. Харин ч хана мөргөөд үхэхээр бодов. Тэрээр Яруу алдрын хотын үүсгэн байгуулагч. Гэтэл Сяо Фэй Фэй гэж дуудуулах гэж. Энэ үнэхээр гутамшиг.

Е Ян уурандаа багтраад үг хэлэх гэтэл Сяо Нин Арь хажуунаас инээмсэглэн хэллээ.” Сяо Фэй Фэй, гоё нэр байна.”

Е Ян уурандаа багтрах шахав. Яахаараа сайхан нэр байдаг юм бэ?

Не Ли хэлэв. “Нин Арьд энэ нэр таалагдсан учраас ирээдүйд таныг Сяо Фэй Фэй гэж дуудья.”

Е Янд үг хэлэх завдал өгөлгүй шинэ Сүнсний хүүхэлдэйг Сяо Фэй Фэй гэдэг боллоо.

Ажлаа дуусгасны дараа Не Ли, Сяо Нин Арь, Дү Зэ, Лу Пиао нар хотын захирагчийн уруу очив.

Намуухан ой модонд хүйтэн салхи үе үехэн салхилна. Не Ли хэд алхаад гэнэтхэн аюулыг мэдрэв.

“Не Ли, яасан бэ?” Лу Пиао Дү Зэ хоёр асуув.

Сяо Нин Арь-н нүд бүлтийж Не Лиг гайхан харна.

Не Лигийн хоолой чангарав. Тэрээр хүйтнээр хэллээ. “Нэгэнт ирсэн юм чинь гараад ирэхгүй юу. Нуугдаад яахав?”

Не Ли үгээ дуусгавал хэдэн хүн ой модноос гараад ирлээ. Не Ли болон нөхдийг нь тойрон хүрээлнэ. Тэд бүгдээрээ нүүрээ халхалсан учраас хэнийг нь хэн гэдгийг мэдэх боломжгүй байлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s