Чөтгөр бурхдын домгууд 101

Энэ долоо хоногын 3-аас 1-р хэсэг.

Хуйларч буй луу зохиолыг Амарбаясгалан орчуулахаар болсон.

Чөтгөр бурхдын домгуудыг ивээн тэтгэх боломжтой байгаа.

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 101 – Чөтгөрийн сүнснүүд залгисан нь

Не Ли, Сяо Нин Арь хоёр бослоо. Эртний үүсгэн байгуулагч Е Ян газарчилж тэр гурав Тэнгэрийн Ариун Хилийн гүнд ирнэ.

Тэнгэрийн Ариун Хилийн дотогш орох тусам тэдэнд олон хий дүрсүүд харагдана. Хэдэн арван мянган чөтгөрийн араатнууд тэдэн уруу дайрч байлаа.

Энэ дорд зэрэглэлийн хий дүрсүүд Не Лид нөлөөлөхгүй. Не Ли оюун санаа хүчирхэг билээ.

Сяо Нин Арь энэ хий дүрсүүдийг хараад хариу тулалдана. Бүх хувцас нь хөлсөндөө норсон байв. Тэнгэрийн Ариун Хилд ирсэн суутнууд гүн уруу нь орохоос эмээдэг байсан. Тэд Тэнгэрийн Ариун Хилийн гүнд орох бүр ямар аймшигтай болохыг мэднэ.

Не Лигээс үхлийн эрчим мэдэрлээ.

Энэ Аянган Бурхны Солирын илд байх ёстой!

Энэ аюултай эрчим бусад хүмүүст их дарамт өгнө.

Тэнгэрийн Ариун Хилийн гол цөм нь Аянган Бурхны Солирын илд байх нь! Тэнгэрийн Ариун Хилийг Аянган Бурхны Солирын илд тэтгэдэг юм байна!

Энэ үхлийн эрчим Сяо Нин Арь уруу довтолно.Не Ли харин ууртайгаар харав. Сяо Нин Арийн сүнсний тойронг энэ эрчим аянга мэт хурднаар сүйрүүлэх шахлаа. Сяо Нин Арь царай нь барайж , чичирнэ.

“Чи зүгээр үү?” Не Ли Сяо Нин Арь уруу харан хөнгөхөн инээмсэглэв.

“Аанха, Баярлалаа Не Ли.” Сяо Нин Арь талархалтайгаар Не Ли уруу харлаа. Хэрэв Не Ли байгаагүйсэн бол энэ үхлийн эрчим өөрийг нь аль хэдийн үгүй хийх байв.

Хөлс нь гарсан Сяо Нин Арийн хувцас биед нь наалдсан байлаа. Түүний хөхний толгой хүртэл хувцасны цаанаас үл ялиг харагдана.

Нин Арь үнэхээр хүний оюун бодлыг эзэмдэхээр сайхан харагдана. Не Ли түүнийг алмайран харна. Тэрээр ичингүйрэн хамраа илбээд өөр тийшээ харлаа.

Не Лигийн тачаадсан харцыг харсан Сяо Нин Арь-ийн хацар улайв. Толгойгоо гудайлган ичингүйрсэн хэдий ч дотроо багахан баярлаж байлаа.

“Үүсгэн байгуулагч Е Ян, хэрэв би Аянгат Бурхны Солирын илдийг эрхшээх юм бол та намайг дагалдаж явна гэж үнэн хэлсэн биз дээ?” Не Ли сэдвийг өөрчлөн Е Ян уруу харан хэллээ.

“Мэдээж шүү дээ.” Е Ян хэллээ. “Би хэлсэн үгэндээ байх болно. Хэрэв чи үнэхээр Аянгат Бурхны Солирын илдийг эрхшээх юм бол би Тэнгэрийн Ариун Хилд үлдэх боломжгүй болно. Миний сүнс Аянгат Бурхны Солирын илдтэй холбоотой. Тиймээс л би өнөөдөр хүртэл замхраагүй байгаа юм шүү дээ. Жаалаа нэг зүйлийг зөвлөхөд Аянгат Бурхны Солирын илдийг сугалах амаргүй ажил шүү!”

“Хэрэв амархан байсан бол ямар ч утгагүй шүү дээ!” Не Ли санаа зовохгүйгээр инээмсэглэн хэлэв.

Е Ян гайхшрав. Не Ли яагаад ийм өөртөө итгэлтэй юм бэ?

Хэрэв Не Ли Аянгат Бурхны Солирын илдийг сугалаад авчих юм бол гадагшаа гарах тийм ч муухай зүйл биш.

Хэсэг хугацаа өнгөрөв. Тэр гурав Тэнгэрийн Ариун Хилд улам ойртно. Эртний дуган дотор тэнгэрлэг илд Не Лид харагдана. Энэ сэлэм аянгаар цахилж байв. Энэ илднээс салхиар туугдан аянга цахилах сонсогдоно.

Ямар аймшигтай эрчим бэ?

Энэ тэнгэрлэг илдэнд сүнс байв. Хэдэн зуун метрийн цаана ч гэсэн тэд энэ илдний чөмөг царцаам хүйтнийг мэдэрч байлаа.

“Аянгат Бурхны солирын илд гэж юу юм бэ?” Сяо Нин Арь хэллээ. Хол байсан ч Сяо Нин Арь тэрхүү газраас хүчтэй сүнсний дарамт ирж байгааг мэдэрнэ. Урагш алхах бүр хэцүү санагдах болжээ.

Энэ сүнсний дарамтыг мэдэрсэн Сяо Нин Арьийн сүнсний хүч өсч байгааг тэрээр анзаарав. [Аянгат Луу] техник биеэр нь хурдтай эргэлдэж байв. Сүнсний тойронд нь луу дүүлэн нисч буй мэт санагдаж эхлэв.

Энэ мөчид Сяо Нин Арийн сүнсний тойрон тэсэрлээ. Түүний сүнсний хүч түүний үе мөч, судсаар тархав.

Таас!

Саадыг давлаа!

5-одтой Мөнгөн зэрэглэл!

[Аянгат Луу] техник бол машид хурдтай сүнс хөгжүүлэх техник. Энэ техник Не Ли-ийн [Тэнгэрлэг Бурхан] техникээс илүү хурдтай. Сяо Нин Арь мөн Не Ли хоёр сүнсний дүрдээ орж Аянгат Бурхны Солирын илдний хүчээр хурдан сүнсээ хөгжүүлж байв.

Алтан зэрэглэл хүрэхэд ганц алхам дутуу!

Сяо Нин Арь Алтан зэрэглэл хүрэх болоогүй атал эгэл 1-одтой эсвэл 2-одтой Алтан зэрэглэлийн дайчид Сяо Нин Арьд аюул учруулахгүй.

Сяо Нин Арь-ийн сүнсний хөгжил өссөнийг анзаарсан Не Ли хөнгөхөн инээмсэглэнэ. Одоогийн Сяо Нин Арь аль хэдийн өмнөх амьдралынхаа гашуун хувь тавилангаас бултсан ажээ.

“Энэ Чөтгөрийн сүнстэй нэгдээрэй.” Не Ли чөтгөрийн сүнсний кристалыг Сяо Нин Арьд өглөө.

“Энэ юу юм бэ?” Сяо Нин Арь чөтгөрийн сүнсний кристалыг сониучирхан харлаа.

“Салхин Аянгат төрлийн Тэнгэрийн Аянгат Харцага байгаа юм. Энэ Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс!” Не Ли Сяо Нин Арийн гарт кристалыг атгуулав.

“Не Ли, Би….” Сяо Нин Эрь толгойгоо өргөвөл түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байв. Не Ли өөрт нь ийм сайхан хандаж байхад ачыг нь яаж хариулахаа үл мэднэ.

Не Ли Сяо Нин Арийн мөрийг хөнгөхөн цохиод хэллээ. “Хурдхан чөтгөрийн сүнстэй нэгдээрээ. Хэрэв чи Тэнгэрийн Аянгат Харцагатай нэгдэх юм бол би ч чамтай тулалдаад дийлэхгүй байж мэднэ!”

Не Лиг дагахын тулд, Не Лигийн хажууд хэзээ нэгэн өдөр зогсохын төлөө Сяо Нин Арь Тэнгэрийн Аянгат Харцагатай нэгдэв.

“Жаалаа. Чамд Тэнгэрийн Аянгат Харцага байдаг юм байжээ. Гэхдээ Бурхны өсөлтийн хурд гэж юу гэж байгаа юм?” Үүсгэн байгуулагч Е Ян хөмсгөө зангируулан асуулаа.

“Би танд хэлэх албатай юу?” Не Ли гараа саван хэлэв.

“Чи… За хэлэх сонирхолгүй байвал март даа!” Е Ян хоёр удаа хүйтнээр хамраараа амьсгаагаа гаргаад хэллээ.

Сяо Нин Арийг харсан Не Ли толгойгоо өргөв. Тэрээр Аянгат Бурхны Солирын Илд уруу алхан ойртлоо.

Не Ли Аянгат Бурхны Солирын Илд уруу ойртвол Е Ян чимээгээ аядав. Тэрээр Не Лигийн ар талыг харна.

Не Ли үнэхээр Аянгат Бурхны Солирын Илдийг сугалж чадах юм байхдаа?

Не Ли бол Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Алтан зэрэглэл ч хүрээгүй. Аянгат Бурхны Солирын илдийг эрүүл ухаанаар бодвол яаж ч бодсон сугалж чадахгүй. Хамгийн багадаа Домгын зэрэглэлийн дайчин л Аянгат Бурхны Солирын Илдийг сугалж чадна.

Гэхдээ Е Ян Не Ли яахыг үнэхээр таашгүй.

Не Ли хэтэрхий аймшигтай байсан юм. Түүний сүнс хөгжүүлэх техник ч бай, эсвэл уужим ухаан ч бай энэ бүгд түүний төсөөллөөс давсан зүйл байлаа. Е Ян Не Лиг хэдэн зуун жил амьдарсан хөгшин мангас гэж бодох ч үе байв.

Аянгат Бурхны Солирын Илдээс тавин метрийн зайнд хүчтэй даралт ирнэ.

Аянгат Бурхны Солирын илд тоо томшгүй олон чөтгөрийн араатан устгасан. Чөтгөрийн араатнуудын цусан далайд умбасан энэ илд их хүчирхэг болсон. Энэ олон тоо томшгүй олон чөтгөрийн араатныг ч залгисан илд юм. Ингэснээрээ энэ илд өөрийн гэсэн сүнстэй болсон.

Үхлийн эрчим бүх зүйлийг залгих гэсэн санаатай байв

Энэ эртний илд гэсэн нэрэндээ дүйцэж байна шүү!

Хэрэв энгийн чөтгөрийн сүнстнүүд, Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн байсан ч энэ эрчмийг мэдрээд ухаан балартах байсан.

Не Лиг энэ үхлийн эрчим бүрхэн авбал Не Ли хамраараа хүйтнээр амьсгаагаа гаргав. Тэрээр Сүүдрийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдэв. Түүний дараа тэрээр үл үзэгдэх дүрдээ орон хувирлаа.

Түүний бие удалгүй алга болон замхрав.

Не Лигийн биеийг үхлийн эрчим бүрхэн авч чадалгүй нэвтлээд гарав. Энэ Не Лид ямар ч гэмтэл учруулаагүй.

Үүнийг харсан Е Яны нүд сэргэв. Не Лигийн сүнсний тойронд хоёр чөтгөрийн сүнс байгааг тэрээр мэдсэн ч ямар хоёр чөтгөрийн сүнс байгааг мэдэж чадаагүй. Не Ли Чөтгөрийн тулааны чадвараа ашиглахыг хараад гайхан балмагдав.

“Сүүдрийн чөтгөрийн сүнстэй юм байна!” Сүүдрийн чөтгөрийн сүнсний нэрийг бодсон түүний шар үс босно.

Эрин зууны өмнө Сүүдрийн чөтгөрийн сүнс маш хүчирхэг байсан. Сүүдрийн чөтгөрийн сүнстэй нэгдсэн дайчид бүгд гарамгай алуурчид. Домгын зэрэглэлийн дайчид ч тэднээс ихээхэн болгоомжилдог. Тоо томшгүй олон Домгын зэрэглэлийн дайчид Сүүдрийн чөтгөрийн сүнсний хурц сарвуунд алуулж байсан түүхтэй.

Сүүдрийн чөтгөрийн сүнснүүд түүнээс болж устах дөхсөн. Сүүдрийн чөтгөрийн сүнстэй нэгдсэн хүмүүс цөөрсөөр байжээ.

Энэ эринд Сүүдрийн чөтгөрийн сүнсийг харна гэж тэрээр хэзээ ч санаагүй.

‘Энэ Аянгат Бурхны Солирын илдийг сугалж чадна гэж худлаа бураагүй байна. Өмнө бэлдээд ирсэн байжээ!’ Е Ян дотроо санаашрав.

Үл үзэгдэх дүрдээ орсон Не Ли удаанаар Аянгат Бурхны Солирын илдэнд ойртов. Тэрээр бишгүүр бишгүүрээр дуганд ойртон орлоо. Тэрээр Аянгат Бурхны Солирын илдэнд хоёр метр ойртоод Не Ли харагдаж эхэллээ. Аянгат Бурхны Солирын илдний үхэл ханхлуулсан эрчим дуган дотор мэдрэгдэхгүй байлаа.

Не Ли Аянгат Бурхны Солирын илдэнд ойртоод завилан суугаад нүдээ анив. Түүний биеэс сүнсний хүч ялгарч Аянгат бурхны солирын илдийг дайрав.

Оххмм!

Аянгат Бурхны Солирын илд аймшигтайгаар ниргэв.

Арван сая чөтгөрийн араатнууд аянга болж цахилж Не Лиг ниргэв.

“Хүрээд ир” Не Лигийн чөтгөрийн сүнс гараад ирэв. Соёот хулсны баавгай Не Лигийн хажууд түүнийг хамгаалан тулалдаж байв.

Не Лигийн сүнсний тойронд нэгээс нөгөө чөтгөрийн араатнууд давшилна.

Яг л амаа ангайлгасан халим мэт Чөтгөрийн сүнснүүдийг түүний сүнсний тойрон залгилна.

Үлэмж шавар хүн аалз бяцлахтай адилаар чөтгөрийн сүнснүүдийг хэлтэрхий болгон хуваана. Энэ сүнсний хүчний хэлтэрхийнүүдийг Не Ли бүрэн дүүрэн сорон авч өөрийнхөө болгов.

Не Ли сүнсний тойронд олон тооны чөтгөрийн сүнснүүд орно.

Не Ли тасралтгүй чөтгөрийн сүнс залгилна. Түүний сүнсний хөгжил 4-одтой Мөнгөн зэрэглэл боллоо. 5-одтой Мөнгөн зэрэглэл, төд удалгүй Алтан зэрэглэл болоход ойртов.

Соёот Хулсны баавгай галзуу мэт тэднийг бяцлан буталж, сүнсний хүчийг харин Не Ли тэднийг өөртөө шингээнэ. Энэ сүнсний хүч Аянгат Бурхны Солирын илдтэй гинж мэтээр холбоог Не Лид өгөв.

Таас! Таас! Таас!

Не Ли сүнсний хүч Аянгат Бурхны Солирын илдийг хүрээлэн дайрна. Тэр хоёул бие биетэйгээ мөргөлдөн удаа дараа тэсрэлтийг үүсгэнэ.

Е Ян Не Лиг юу хийж байгааг ойлгов. Не Ли энэ аргаар Аянгат Бурхны Солирын илдийг эрхшээлдээ оруулах гэж байна!


Өмнөх хэсэг

Дараагийн

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд 101”

  1. Баярлалаа. Домайн авсанд нь баяр хүргэе. Цаашдаа орчуулгынхаа үнийг нэмэхгүй гэж найдаж байна. Нөгөө сайтууд нь нэмээд эхэлсэн байна лээ.

    Таалагдсан

    1. Нэмэхгүй л байгаа шүү дээ. Анхнаасаа 5000₮ гэсэн, түүгээрээ л байгаа. За 10 жилийн дараа гэхдээ 10000₮ ч юмуу болж магадгүй шүү. Инфляци гэж байдаг шүү дээ. :))

      Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.