Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 3]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Advertisements
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн

 


Ном 6, Өшөө авах замнал – Хэсэг 3, Тосгон дахь цуглаан

Шөнө, Линлэйн унтлагийн өрөөнд.

Линлэйн биенээс тасралтгүй булчин болоод яс нүжигнэх дуу сонсдож, арьс нь сөрдийгөөд эргээд нална. Биенийх нь нүх сүв бүрээс хөлс зутгаж буйвч, Линлэйн царай тайван бөгөөд амар амгалан байна.

Энэ үед, Линлэй Лууны цусын нууц хөгжүүлэх ботиор хичээллэж байлаа.

Тэрээр анх өөрийнхөө судсан дахь Луугийн цусыг идэвхжүүлэхэд, шууд л 6-р зэрэглэлийн дайчны түвшинд очсон. Луугийн цусын нууц хөгжүүлэх боть дээрхээр бол, эхний удаад Луугийн цусны эхний үе маш нягтаршилтай байдаг, харин сайжруулалт нь маш хурдан.

Цаашид бэлтгэлээ үргэлжлүүлэх замд улам хэцүү болдог.

Ялангуяа 9-р зэрэглэлд хүрчихсэн, Гэгээнтэн зэрэглэлд орох хүсэлтэй байгаа бол, шаардагдах хугацаа нь бусад бүх цаг хугацааг нийлээлсэнээс ч их байх. “Одоо бол, Гэрэлт сүм надад маш үнэ цэнэтэй. Надад мастер сийлбэрчийн байр суурийг өгсөн болохоор миний хувийн байр муурь хурдацтай өссөн. Гэсэн ч одоо болтол миний хүн хангалтгүй хэвээрэй л байна. Тэдний надад эелдэг хандаж байгаа нь, миний ирээдүйн бололцооноос л болсон. Хэрэв өшөөгөө авах болбол, миний хүч хараахан хангалтгүй байна.“

Линлэй одоогоор хангалттай хүчгүй гэдгээ сайн мэдэж байгаа. Эцсийн эцэст,тэр хэн нэгнийг алах хүсэх үед Луугийн цуст дайчинд хувирч, Луугийн хувиралаа өөрөө удирдах боломжгүй болно.

Ноцтой нөхцөл байдал л үүсэхгүй бол, Линлэй Луугийн цуст дайчины хувиралдаа орохыг хүсэхгүй байлаа.

Учир нь түүнийг Луугийн цуст дайчин болж чаддаг гэдийг олж мэдвэл, түүнд маш аюултай болно. Эцсийн эцэст, Луугийн цуст дайчины нэр алдар аугаа их.

Луугийн цуст дайчин нь Гэгээнтэн зэрэглэлд багтдаг, мөн тэр үедээ Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байсан.

“Эзэн минь, та хэтэрхий их хичээгээд байна.“ Орон дээр хэвтэнгээ, Бэбэ Линлэйн бэлтгэлийг харж байлаа.

Бэбэгээс гадна, Делин Кевоте ч гэсэн түүнийг дэргэдээс нь харж байв. Делин Кевоте Линлэйн сэтгэл санаа ямар байгааг мэднэ. Эцэг нь гэнэт өнгөрчихсөн, дээрээс нь ээж нь төрхийн хүндэрлээр өөд болоогүй хулгайлагдсан гэдгийг олж мэдсэн шүү дээ. Энэ хоёр мэдээ Линлэй дээрээс гэнэтхэн л буугаад ирсэн.

Алисийн сэтгэл хувирсан гэдгээс ч илүү хүнд сэтгэлийн цохилт.

Делин Кевоте Линлэйн зүрх сэтгэлд хязгааргүй их үзэн ядалт болон алах хүсэл байгааг мэдэрч байв. Хэрэв Линлэй үзэн ядалтаасаа салах гарц олохгүй л бол, түүнийг алуурчин чөтгөр болно гэдгийг Делин Кевоте сайн мэдэж байлаа.

“Линлэйг өшөөгөө аль болох хурдан авна гэж найдая. Эс бөгөөс, ийм байдалтай хэт удвал, түүний сэтгэл зүрх хэтэрхий их өөрчлөгдөнө.“ Делин Кевоте санаа зовж эхэллээ.

Дараа өглөө нь.

Баруч овгийн дотор, маш олон үйлчлэгчид хоол хүнс бэлтгэж байлаа. Удалгүй Линлэй унтлагын өрөөнөөсөө гарч ирээд, үймэцгээж байхыг харлаа.

“Линлэй, өнөөдөр ирэх хүмүүс бол маш чухал хүмүүс. Тэднийг хэрхэн хүлээж авах гэж байна даа?“ Делин Кевоте Линлэйн хажууд гарч ирлээ.

Линлэй болон Делин Кевоте хоёр зөв таамагласан байлаа. Фэнлай хот болон Гэрэлт сүмийн чухал хүмүүс Линлэйн аавын үхлийн талаар маш хурдан мэдсэн. Линлэй аавд хүндэтгэл үзүүлэхээд тэдний 80-90% нь хүрэлцэн ирж байгаа, тиймээс Линлэй тэднийг угтан авах ёстой.

Линлэйн бэлтгэсэн материал муугүй ч, тогооч нарын чадвар хэтэрхий сул байв. Вушан тосгонд ур чадвар нь шаардлага хангасан гэж үзэгддэг хоёрхон л тогооч байдаг.

“Танай жижиг тосгоны хоёр тогооч энэ том хүмүүсийг хүлээж авна гэж үү?“ Делин Кевоте инээд алдлаа.

“Тэд манай нутгийн зарим хоолыг зооглог. Энэ л хангалттай.“ Ярьж дуусгаад, Линлэй өглөөнийхөө хоолыг идэхээр явлаа. Өглөөний хоолоо идчихээд, Линлэй сүнсний тавцангийн өмнө өвдөглөн суугаад, гашуудлын ёслолоо үргэлжүүллээ. Өглөөний 7 цагт, Баруч овгийн гаднаас сонсогдох туурайн түвэргөөн. Эдлэнгийн гадаа тээшээ тараан хаяад.

“Гуравдугаар дүү!“ Нэгэн танил хоолой дуугарлаа.

Гол танхимд өвдөглөн сууж байхад, Иел, Жорж болон Райнолдс нар гүйн орж ирэхэд Линлэй тэдэн рүү эргэн харлаа. Хоёр хүнд цохилтонд ороод, Линлэй одоо маш их сэтгэлээр унасан байлаа. Гэсэн ч Эрнст сургуульд хамтдаа өсөж тонисон гурван ах дүүсээ хараад, Линлэй царайнд инээмсэглэл тодорлоо.

Гол танхимд орж ирээд тэр гурав мөргөлийн шалны голд өвдөглөн суулаа.

“Гуравдугаар дүү, аавыг чинь өнгөрсөн гэх мэдээг өчигдөр шөнө олж олж мэдлээ. Тэгээд урд шөнө Хоёрдугаар дүү болон Дөрөвдүгээр дүүг дуудаад дагуулаад хүрээд ирлээ. Өнөөдөр олон язгууртнууд хүрэлцэн ирнэ, тиймээс Фэнлай хотоос хэдэн тогооч шөнө цуг аваад ирсэн.“ Иел намуухан хоолойгоор хэллээ.

“Баярлалаа.“ Линлэй гурван ах дүүс нь өнгөрсөн хугацаанд хэр завгүй байсныг нь төсөөллөө.

Тогооч нарын ачаа тээшийг бэлдэж. Рэйнолдс, Жорж нар Эрнст сургуулиас яаравчлан ирж Иелтэй уулзаад шөнийн цагаар энэ замыг туулж хамтдаа хүрч ирсэн. “Гуравдугаар дүү, битгий сэтгэлээр унадаа.“ Жорж Линлэйн мөрөн дээр зөөлөн товшив.

Рэйнолдс Линлэй хажууд сууж байсан бөгөөд. “Линлэй. Юу ч болж байсан бид чиний ах дүүс. Юу ч болж байсан, бид чамайг өөрийгөө дордуулахыг зөвшөөрөхгүй. Хүчтэй бай.“

Рэйнолдсыг хараад Линлэй царайнд инээмсэглэл тодорлоо.

Линлэй Рэйнолдсыг сонсоод сэтгэлд нь дулаан мэдрэгдлээ, түүний хэлсэн үгсийн ихэнх нь томоогүй үгс байсан юм.

Хаана ч байсан, юу ч болж байсан бид гурав чиний ах дүүс.

“Бүгдэнд чинь баярлалаа.“ Линлэй Иел рүү хараад. “Дарга Иел, би язгууртнуудыг хүлээн авах үүргийн чамд өгмөөр байна. Надад энэ зүйлд туршлага байхгүй.“

Иел толгой дохиод. “Санаа зовох хэрэггүй. Би олон хүн авчирсан. Тэд язгууртнуудыг хүлээн авахаар сайн гэгч нь ажиллаж болно.“

Энэ өдөр бяцхан Вушан тосгон анир чимээгүй байсангүй. Цаг өнгөрөх тусам, Вушан тосгоны иргэд цуглан, зөрж өнгөрсөн язгууртны талаар ярилцацгаана.

“Өглөөний бүлгийн тэрэг дор хаяж дөрвөн морьдтой мөн маш том ачаатай байлаа. Тэд бүгдээрэй эрэлхэг хүлэг баатрууд, гайхалтай… Би урьд нь ийм олон хүлэгт баатрууд харж байсангүй.“ Баруч овгийн эдлэнгийн гадаа байх хүлэгт баатруудыг ширтээд хөгшин эр гашуудангуй магтана.

Ойролцоо нь байх нутгийн иргэд магтаалд нь толгой дохино.

Ийм жижиг тосгонд, баян чинээлэг язгууртнуудын уулзалт болох боломж хэр их билээ дээ? Линлэй эргэж ирэхдээ дагуулж ирсэн Хүлэгт баатруудын суман болон Линлэй өөрөө, нутгийн иргэдийн дуусашгүй ярианы сэдэв байлаа.

“Юу гэж бодож байна?“ Залуу эзэн Линлэй гадаах ертөнцөд хүчирхэг язгууртан болов уу? Нэг эмэгтэй таамаглан. “Хоёр өдрийн өмнө, би түүнийг ирэхдээ хүчирхэг Хүлэгт баатруудын салаа удирдан ирж байхыг харсан.“

Вушан тосгон харилцан яриа болон таамгуудаар дүүрэх нь тэр.

Дараа нь, үд дунд орчимд, 11 орчимд… Газар дахин чичирч эхэллээ. Вушан тосгоны бүх иргэд маш шигүү байхыг нь мэдрэхэд, туурайн түвэргөөн сонсдоно.

Энэ удаа, Иелийн ирэх үеийн туурайн түвэргөөнөөс ч илүү байлаа.

Гялалзсан хуяг дуулга өмссөн, хамгийн хүчирхэг морьт салаа хамгийн эхэнд давхин ирж байв. Араас нь дөрвөн сайхан азарганд холбосон хоёр асар их ачаа тээш ирж байв. Харин тэргийг маш хүчирхэг харцтай дайчин жолоодож байлаа.

Ард байх хоёр тэргээр дүүрэн ачаа тээш нь цөм бэлэг сэлт бөгөөд, хүлэгт баатруудын салаагаар удирдуулан явж байгаа нь энэ юм.

Вушан тосгоны иргэд бүр ачаа өргөчийг ажиглана.

Вушон тосгоны бүх иргэдэд Гэрэлт сүмийн Хүлэгт баатруудын салааны ахмадын сүр жавхлант аура яг л уул мэт санагдана. Тэдний зүрх хүчтэй цохилно, тэрэгт байх бүх л ачаа гоё ганган их байгаад нь нүд нь бүлтрэх шахна.

“Энэ юун хүмүүс вэ?“ Вушон тосгоны иргэд цөм гайхан зочирдоно.

Энэ тэрэг нь Баруч овгийн эдлэнгийн урд ирж зогслоо.

Баруч овгийн эдлэнд, олон хүмүүс морьд болон тэрэгт зориулан хашаанд зогсоол бэлдэн.

“Их лам Гулермо болон Лампсон нар ирлээ.“

Чанга хоолойгоор хэлэхэд, Баруч овгийн эдлэнгээс гарах тэр чанга хоолойноос болоод тосгоны иргэд дунд үймээн гарлаа.

Хоёрын хоёр их лам!

Ариун нэгдлийн иргэний хувьд, Гэрэлт сүмийн Их лам бол сүрлэг оршихуй юм. Тэдний сэтгэлд, Их лам бол үзэсгэлэнтэй бөгөөд хүрэх боломжгүй шөний тэнгэр дэх одод юм. Гэхдээ өнөөдөр, Вушан тосгонд Гэрэлт сүмийн хоёр Их лам ирлээ шүү дээ.

“Товор!“ “Товор!“ Дахин туурайн чимээ сонсдлоо. Их лам нарыг ирсний дараахан, үнэхээр танил салаа ирж яваа бөгөөд их гэхэд ч багадахуйц ачаа тээштэйн дээр, ямар ч эмэгтэйгээс илүү цагаахан арьстай эмэгтэй бараа бологчийн хамт байлаа.

Ачаа асар их алт мөнгө болоод тансаг зүйлсээр дүүрэн байв.

Тэдгээр хүлэгт баатрууд өөрсдийнхөө дээд зэрэглэлийн морь унах чадвараа үзүүлэн, морьдын түвэргөөн нь нарийн дэг журамтай байгаа нь яг л гайхамшигт дуу эгшиглэж буй мэт сонсогдох нь иргэдийн сэтгэлийг чичрүүлнэ.

Вушан тосгоны иргэд ихэд цочирдлоо.

“Хэн… эдгээр хүмүүс хэн бэ?“ Олон иргэд тэднийг тосгонд орж ирж байхад нь харж чадсангүй.

Шинэ салаа Баруч овгийн эдлэнгийн гадаа ирэх үед, эдлэнгээс нэг нь чанга хоолойгоор, “Сүр жавхлант, Фэнлайн эзэн хаан Клайд ирлээ.“ гэлээ.

“Сүр жавхлант хаан!“

Бүх иргэд бие биерүүгээ харлаа.

Хаант улсын хүмүүст, хаант улсын хаан бол тэнгэрт гялалзах нар адил. Гэтэл эзэн хаан, өөрийн ордондоо байх ёстой байтал, энэ жижигхэн Вушан тосгонд ирлээ.

Морьдын түвэргөөн зогслоо.

Араас нь өөр нэг цэргийн салаа ирлээ. Баруч овгийн эдлэнгийн урд ачаагаа буулгаад.

“Фэнлай хаант улсын ван Боналт ирлээ.“

“Фэнлай хаант улсын тайж Жебс ирлээ.“

“Фэнлай хаант улсын ван Жүнэаү ирлээ.“

“Юлан эзэнт гүрний Леон овгийн Делиа авхай ирлээ.“

“Фэнлай хаант улсын Дебс овгийн толгойлогч Бернард ирлээ.“

Хоолой дахин дахин хадахад, Вушан тосгоны иргэд хэлэх ч үггүй боллоо. Юу болоод байна? Яагаад Вушан тосгонд ийм өндөр хэргэм зэрэгтэй хүмүүс цуглаад байна? Гэсэн ч иргэд шаалтгааныг нь таамаглаж байлаа.

Вушан тосгонд болсон хамгийн том хэрэг бол Хоггийн үхэл.

Гэвч Хогг бол жижигхэн тосгоны язгууртан. Түүний эрх мэдэл Хаан болоод Гэрэлт сүмийн хоёр Их ламыг авчирахад хүрнэ гэж үү? Иргэдэд санаа орж ирэхгүй байвч, энэ гайхамшигтай зүйл Линлэй тосгондоо хүлэгт баатрын салаа дагуулж ирсний дараахан болсон.

“Энэ бүгд Линлэй залуу эзэнтэй холбоотой байх ёстой.“

Тэдний ихэнх нь Линлэй нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байсан ч, тэд тэгж таамаглаж байлаа.

Баруч овгийн гол танхимын нэг талд Линлэй өвдөглөн суусан чигээрэй л байлаа.

Их лам, хаан, гүн, тайж, ван гээд бүгд бөхийн чин сэтгэлээсээ хүндэтгэл үзүүллээ. Ганц Гулермо Их ламтан л дуртайяа бөхийж байлаа, эцсийн эцэст тэд маш чухал хүний өмнө л бөхийдөг шүү дээ.

Гэвч өнөөдөр, тэд өөд болсон Хоггийн өмнө бөхийж байна.

“Линлэй, битгий сэтгэлээр унадаа.“ Гулерсо Линлэйн хажуунаас аяархан хэллээ.

“Баярлалаа.“ Линлэй үл ялиг бөхийв.

“Линлэй, аавын чинь үхэлд ихэд харамсаж байна.“ Клайд хаан Линлэйг тайвшрууллаа.

Хэсэг хугацааны дараа.

“Линлэй, битгий сэтгэлээр унадаа.“ гэх хоолойноор.

Түүнийг толгойгоо өргөвөл, сэтгэл нь зовнисон царайтай, энгийн хувцас өмссөн Делиа зогсож байв.

“Баярлалаа.“ Линлай аяархан дуугарлаа.

Делиа үл ялиг толгойгоо дохиод араасаа үйлчлэгч нараа нь дагуулан явлаа. Түүний араас өөр нэгэн язгууртан Линлэй аавд хүндэтгэл үзүүлэхээр ирлээ. Тэр хүн нь Дебс овгийн толгойлогч Бернард байв.

“Линлэй мастер, сэтгэлээр унах хэрэггүй дээ.“ Бернард эелдэгээр хэллээ.

Линлэй ч мөн адил эелдэгээр хариу талархлаа. “Баярлалаа, танд.“

“Фэнлай хаант улсын ван Патерсон ирлээ.“ Гадаанаас гэнэт чанга дуугаар зарлалаа.

Линлэй бага зэрэг гайхлаа.

Түүний аавын үхэлд Патерсон холбоотой. Гэсэн ч Линлэй аавыгаа ван Патерсоны гэрт зүсээ хувилган орсон гэдгийг мэдэж байгаа. Ван Патерсон тусалхуудынх нь хүндээр шархдуулан үхэхэд хүргэсэн хүн нь Линлэйн аав гэж санах ч үгүй биз.

Патерсон Клайдтай тун төстэй харагдах бөгөөд, хоёул урт алтан шаргал үс, шонхор адил нүдтэй. Түүний бүсэлхий эрс шулуун бөгөөд язгууртан хүний ауратай байлаа.

Гол танхимд орж ирээд, Патерсон Хоггийн дурсгалын сүнсний тавцангийн өмнө хүндэтгэлтэйн аргагүй бөхийгөөд.

“Линлай мастер, сэтгэлээр унах хэрэггүй дээ.“ хэмээн Патерсон Линлэй рүү алхангаа чин сэтгэлээсээ хэллээ.

Линлэй толгойгоо өргөн Патерсон руу харлаа. Түүнийг чин сэтгэлээсээ хэлж байхыг хараад, Линлэй ч гэсэн эелдэгээр хариу талархан, “Баярлалаа.“ гэлээ. Хажуунаас нь харахад, хэн ч Линлэйг Патерсонтой бусдаас өөр харьцаж байгааг мэдэхээр байлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 3]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s