Бамбайт баатрын сэргэн мандалт- Хэсэг 4

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын 4-р хэсэг. Энэ долоо хоногийн үнэгүй (1/3)+ Бонус (0/0) хэсэг. Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн явуулсан гэдгээ 95585838 утас руу мэдэгдэнэ үү. Орчуулагч Ариунбилэг би энэхүү зохиолыг орчуулж байгаа бөгөөд цаашдаа идэвхтэй орчуулж оруулах болноо

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 4: Онцгойлон хуваарилсан төсөв

Эцэст нь үүр цайлаа.

Бид нар өглөөнийхөө цайг уучхаад хааныг дуудах байх хэмээн таамаглаад хүлээцгээв. Өглөө бидэнд бага зэрэг чөлөөт цаг өгөх нь ойлгомжтой хэрэг л дээ. Хэн ч өглөө орноосоо яаран босохыг хүсэхгүй шүү дээ.

Эцэст нь нар нэлээд мандсаны дараа буюу, ойролцоогоор 10 цагийн үед, хаан биднийг дуудлаа. Бид сэтгэлээ арай хийн барьцгааж, уулзалтын танхим руу яаран очив.

“Баатруудаа, Орцгооно уу .”

Уулзалтын танхимын хаалга онгойтол танхимд 12 танихгүй хүмүүс байсан бөгөөд, бүгд л аян замд гарах гэж буй мэт хувцаслажээ.

Тэдний дунд хөлөг баатрууд ч байлаа.

Бид хаан руу мэхийн ёслоод, түүний хүсэлтийг сонсохоор хүлээв.

“Өчигдөр ярьсанчлан, та бүхэнд туслуулахаар зарим хүмүүсийг дуудсан. Миний хүсэлт талаар болоогүй бололтой.”

Хэрвээ хүн болгонд 3 хүн туслах юм бол, бид амьд гарч болох л юм.

“Тэгэхээр, Адал явдлын хайгуулчид минь, өөрсдийн хамт аялахыг хүсэж буй домогт баатраа сонгоцгооно уу.”

Хүлээгээрэй, тэгэхээр ТЭД өөрсдөө сонгоно гэж үү ??

Бид бүгд цочирдсон байлаа. Өмнө нь бодож байсан ч гэсэн, ингэх нь хэн хэндээ шударга байх байлаа. Нэгэнт л бид өөр ертөнцөөс ирснээс хойш, бид өөрсдийн аялалд юу тохиолдохыг яаж мэдэх билээ дээ ? Туршлагатай хүмүүст сонголт хийх эрхийг үлдээсэн нь дээр биз.

Тэгээд бид дөрөв 1 эгнээ болон зогсов.

Адал явдал эрэгчид бидэн рүү харснаа, өөрсдийн явахыг хүсэж буй баатруудынхаа өмнө жижигхэн бүлэг болон хуваагдан зогсов

Рэний урд 5 хүн,

Мотояасугийн урд 4 хүн,

Ицүкигийн урд 3 хүн,

Миний урд ? Тийм ээ, нэг ч хүн зогссонгүй.

“Гэхдээ эрхмээ!” хэмээн хааныг дуудлаа. Яаж ийм юм байж болох юм бэ ? Үнэхээр шударга бус байна !

Хаан миний эсэргүүцэлд бухимдсан бололтой. Тэрээр,

“Би ийм юм болно гэж таамаглаагүй,” гэж хэлэв.

“Тэр тийм ч алдартай биш биздээ ?” хэмээн ерөнхий сайд яг л бид нар үүний тухай юу ч хийж чадахгүй гэх шиг санаа алдав. Харин хаанд энэ тухай огт падлий байхгүй мэт харагдлаа.

Нөмрөгтэй хүмүүс хаанд ямар нэгэн зүйл шивнэн инээлдэж байх шиг харагдав. Гэхдээ яагаад ?

“Тэгэхээр цуу яриа гарсан бололтой.”

“Ямар цуу яриа вэ ?” хэмээн Мотояасу асуув. Яагаад ч юм тэр сонин царайлчихжээ.

Нөхцөл байдал үнэхээр шударга биш байлаа. Надад үнэхээр утгагүй санагдаж байв. Энэ яг л биднийг багт хуваарилахад, намайг бага ангид оруулж байгаатай адилхан байв. Би магадгүй хамгийн сүүлд сонгогдсон юм болов уу ? Цоо шинэ ертөнцөд намайг огт мэдэхгүй байж яаж надад ийм зүйл хийж чадаж байна аа ?

“Цайз дотор цуу яриад тархаад буй бололтой. Юу гэж вэ гэхээр дөрвөн баатрын дотроос, Бамбайт баатар нь манай ертөнцийн тухай юу ч мэддэггүй гэнэ ээ.”

“Юу?!”

“Домогт дурдагдсанаар энд дуудагдсан дөрвөн баатар манай ертөнцийн тухай ерөнхий мэдлэгтэй байх болно гэсэн байсан. Тэгээд л хүмүүс үнэхээр домогт гарсан шиг байж чадах болох уу гэж эргэлзээд байгаа юм.”

Мотояасу намайг тохойгоороо нудрав.

“Хэн нэгэн өчигдөр нууцаар чагнасан бололтой.”

Тэр бидний тоглоомын тухай яриаг хэлээд байгаа бололтой. Тэд намайг тоглоомын тухай мэдэхгүй болохоор л ганцааранг минь үлдээсэн гэж үү ?! Бас ямар новшийн домог гэхээрээ ийм байдаг байна аа? Би энэ улсын тухай мэдэхгүй ч гэсэн Бамбайт баатар гэдэг маань бол үнэн шүү дээ! Ямар ч шалтгаан байсан…

Бусад залуусынхаар бол би хамгийн хэрэггүй зэвсэгтэй… Гэхдээ энэ чинь яг ч тоглоом биш шүү дээ!

“Рэн, Чамд таван хүн илүүднэ! Хуваачих лдаа!”

Рэний тойроод зогсож байсан адал явдлын эрэлчид бүгд түүний ард бөөгнөрөн зогсоцгоов. Тэд яг л аймхай жижигхэн хурга шиг л харагдаж байв.

Рэн бухимдангуй, будилсан байртай толгойгоо маажаад ингэж хэлэв,

“Би ганцаараа ажилладаг төрлийн хүн, хэрвээ та нарт энэ таалагдахгүй байгаа бол, явж болно.”

Тэр үүнийгээ нэлээд захирангуй хэлсэн ч, түүний арын хүмүүс огт хөдөлсөнгүй.

“Мотояасу… Чи юу гэж бодож байна…. Муухай биш байна гэж үү ??”

“Тэгэхээр…”

Ерөнхийдөө, нэг зүйл онцлон хэлэхэд түүнийг дагалдах адал явдал эрэгчид дунд ганц ч эрэгтэй хүн байсангүй. Яг л эмсийн хүрээлэн шиг юм байгуулсан юм шиг харагдаж байна.

“Тэгэхээр би хэнийг ч ялгаварлаагүй байна л даа… Тэгэхээр…”

Ицүки бага зэрэг эргэлзсэн ч гэсэн өөртөө туслах хүмүүсийг татгалзаж чадахгүй гэдэг нь мэдэгдэж байв.

Мотояасугийн дэргэдэх адал явдлын эрэлчид бүгд эмэгтэйчүүд байв. Энэ нь ч тэрэнд зохих юм шиг санагдав. Яагаад ч юм зүгээр л түүнд татагдсан байх.

“Би хүн болгонд тэнцүү 3, 3 хүн хуваарилах нь шударга гэж бодож байна. Гэхдээ тэднийг шийдвэрээ гаргасны дараа тэднээс татгалзах нь эелдэг хэрэг биш.”

Ицүкигийн хэлсэн нь хангалттай шударга санагдсан учраас, өрөөнд байсан хүн болгон толгойгоо дохицгоов.

“Тэгээд чинийхээр би ганцаараа явах хэрэгтэй гэх гээд байна уу ?”

Би энэ бамбайнаас огт салахгүй юм. Тэд бол үүнийг хамгийн муу зэвсэг гэж хэлсэн хүмүүс. Хэрвээ надад хамт явах хамтрагчид байхгүй юм бол, яаж хүчтэй болох болж байна аа ?

“Эрхмээ, хэрвээ энэ танд зүгээр бол, би Бамбайт баатартай хамт явж болно.” хэмээн Мотояасугийн дэргэдэх нэгэн эмэгтэй сайн дураараа гараа өргөн хэлэв.

“Хмм? Чамд зүгээр гэж үү ?”

“Тийм ээ.”

Тэр бүсгүй үнэхээр хөөрхөн, мөрөөрөө татсан улаан үстэй байлаа.

Түүний царай мөн маш үзэсгэлэнтэй бөгөөд нэлээн өндөр, надаас бага зэрэг л намхан юм.

“Та бүхний дунд өөр Ноён. Наофүмид бүхнээ зориулах хэн нэгэн байна уу ?”

….Хэн ч хөдөлсөнгүй. Хаан хүндээр санаа алдав.

“Өөр арга байхгүй юм шиг байна. Ноён Наофүми, аялж явахдаа л багтаа хэн нэгнийг оруулах хэрэгтэй болж дээ. Сар болгон, би та бүхнийг аялалд чинь хэрэг болох зүйлс худалдан авах мөнгөөр хангана. Харин өнөөдрийн хувьд Наофүмид нөхөн төлбөр болгон бусдынхаас нь их мөнгө өгөх болно.”

“З…..За, Эрхмээ!”

Энэ бол шударга үйлдэл байлаа.

Хэрвээ хэн ч сайн дураараа надтай хамтрахыг хүсэхгүй байгаа бол, би өөрөө л надад туслах хэн нэгнийг хайх хэрэгтэй болж дээ.

“Одоо тэгэхээр, Баатрууд минь, Та бүхний мөнгийг хажууд чинь тавьсан. Авцгаана уу.”

Үйлчлэгчид бидний өмнө дугтуйтай юм тавилаа.

Би боодол дотор ямар нэгэн металл зүйл харжигнан дуугарахыг сонсов. Нууцаар хартал маш том мөнгөний хэтэвч байгаа бололтой.

“Би ноён Наофүмид 800 ширхэг мөнгөн зоос, харин бусдад нь 600-г хуваарилсан байгаа. Үүнийг аваад аялалаа эхэлцгээнэ үү.”

“За, Эрхмээ!” хэмээн бид нэгэн дуугаар хариулав.

Хүн болгон уулзалтын танхимаас гарахын өмнө, хаанд талархсанаа илэрхийлэн гүнээ мэхийн ёслолоо. Өрөөнөөс гарсны дараа, бид өөрсдийнхөө тухай танилцуулж эхлэв.

“Аммм, Танилцахад таатай байна, Намайг Маинэ Софиа гэдэг.”

“Таатай байна.”

Тэр ичимхий юм шиг надад санагдаагүй бөгөөд, шууд л ямар эргэлзээгүй ярьж байлаа. Бас түүнийг надтай хамт явахыг зөвшөөрсөн гэдгийг дурдах нь зүйтэй байх.

Би найзууд бие биенээ санаа тавих ёстой гэдэгт итгэдэг. Би уулзсан хүмүүстээ санаа тавьсаар ирсэн. Тэгээд ч Майнэ бол охин, харин би бол Бамбайт баатар. Тийм ч учраас би түүнийг хамгаалах хэрэгтэй.

“За тэгэхээр, явцгаах уу, Хатагтай Майнэ ?”

Тэр инээмсэглэн толгой дохиод, надтай хамт гарав.

Цайз болон тосгоны дунд нэгэн гүүр байх бөгөөд түүнийг давсны дараа тосгоныг анх удаагаа өөрийн биеэр харлаа.

Хэдийгээр өчигдөр орой цонхоор хальт харсан ч гэсэн, яг дотор нь зогсоход, үнэхээр л огт өөр ертөнцөд ирчихсэн гэдгээ мэдэрч байлаа.

Чулуун гудамжнуудад чулуун барилгууд эгнэх бөгөөд, ихэнх нь модон тавилгатай байв. Хаашаа ч харсан бүх л зүгээс сайхан үнэр үнэртэж байлаа.

“Одоо бид яавал зүгээр вэ?”

“Илүү дээр хэрэгсэл болон хуяг дуулга гэх мэт зүйлс авбал ухаалаг алхам болох болов уу.”

“Сайхан санаа байна, хааны өгсөн мөнгөтэй байхад жинхэнэ чанартай зүйлс авч чадах байх.”

Надад байсан цорын ганц хэрэгсэл бамбай байсан учраас, зэвсэг худалдаж авах нь нэн чухал зүйл болоод байв. Зэвсэггүйгээр би ямар ч мангасын эсрэг тэмцэж чадахгүй. Би зэвсэггүй бол хамтрагчдаа тус нэмэр болж чадахгүйгээ ойлгож байв. Гэхдээ л бусад баатруудад өөрсөдтэй нь хамт хөгжих боломжтой зэвсгүүд байгаа. Одоо хурдлахгүй бол тэд намайг гүйцэх нь цаг хугацааны асуудал байлаа.

Намайг дуудах болсон тэдний шалтгааныг бодсон ч гэсэн, хүч муутай байх нь зөв зүйл биш байлаа. Тэгээд бас хэдийгээр би муу дүр ч гэсэн, Майнэ надтай баг болсон. Би түүний төлөө өөрийн чадах бүх зүйлээ хийх болно.

“Тэгэхээр, Би нэг сайн дэлгүүр мэднэ, тийшээ явцгаая.”

“Тэгье.”

Зэвсэг бол чухал, гэхдээ чамд хамгийн их хэрэгтэй зүйл бол найз нөхөд. Майнэ намайг өөрийнхөө мэддэг зэвсгийн дэлгүүр лүү дагуулан явлаа. Яг л дэгдэж байгаа мэт алхах юм.

Цайзаас нэлээд өнгөрсний дараа , Майнэ алхаагаа удаашруулан, нэгэн дэлгүүрийн өмнө зогсов. Хаалганы урд маш том модон сэлэмний дүрс бүхий хаяг өлгөөтэй байв.

“Миний яриад байсан дэлгүүр энэ байна.”

Онгорхой хаалгаар нь хальт хараад авав. Бүх л төрлийн зэвсгүүд чулуун хананд өлгөөтэй байлаа. Зэвсгийн дэлгүүр гэж ямар байх ёстой яг л тийм байлаа. Мөн хуяг дуулга болон адал явдал эрэгчдэд хэрэгтэй бусад зүйлс ч мөн байлаа.

“Тавтай морилно уу,” хэмээн дэлгүүрийн эзэн эелдгээр хэлэв. Дэлгүүрийн эзэн ч гэсэн яг л зэвсгийн дэлгүүрийн эзэн ямархуу байдаг, яг тийм л хүн байлаа. Яагаад гэвэл би намхан, бүдүүн маягийн эзэн байх вий гэж айж байсан учраас санаа минь амарлаа. Би үнэхээр өөр ертөнцөд иржээ.

“Тэгэхээр энэ зэвсгийн дэлгүүр байх нь ээ…”

“Анх удаа ирж байгааг чинь ойлгож байна. Тэгэхээр хэрхэн зэвсэг сонгохоо мэднэ гэж найдаж байна.”

“Үнэндээ, манай хамтрагч надад танай дэлгүүрийн тухай хэлсэн юм л даа.” Гээд Майнэ руу заатал тэрээр гараа нөхөрсгөөр даллан мэндчилэв.

“Өө тийм үү….баярлалаа хатагтай… Хоёулаа өмнө нь хаа нэгтээ таарч байлуу ?”

“Танайд өмнө нь ирж байсаан эрхмээ. Тэгээд бас танай дэлгүүр энэ хавьдаа маш их алдартай.”

“Танай энэ сонин хувцасласан найзын чинь асууж болохсон болов уу ?”

Нээрээ ч тэгж санагдах байхдаа гэж бодов. Өөр ертөнцөд бол, тэдэнд миний хувцас сонин санагдаж байгаа. Би яг л хотод анх ирж байгаа хөдөөний хүн шиг, эсвэл галзуу хүн шиг харагдсан байх.

“Миний бодлоор та хариултыг нь аль хэдийнээ мэдэж байгаа байх, эрхмээ.”

“Чи… Чи…. Баатруудын нэг гэж үү ? Гайхалтай!”

Дэлгүүрийн эзэн намайг анхааралтай ажиглан эхлэв.

“Тэр тийм ч хүчтэй харагдахгүй байна.”

Би чихэндээ ч итгэсэнгүй.

“Яг юу мэдэрч байгаагаа хэлээч! Бурхан минь гэж!”

Гэхдээ энэхүү эрийн зөв. Би ямар нэгэн юм хийж чадах юм шиг үнэхээр харагдахгүй байгаа. Тийм учраас л би илүү хүчтэй болох хэрэгтэй байгаа юм.

“Сонс, Баатар-Хүү минь. Чи дажгүй хэрэгсэл авахгүй бол бусад аялагчид чамаар шал арчих болно шүү.”

“Би ч гэсэн тэгж бодсон.”

Надад энэ залуу таалагдаж байх шиг байна. Тэр үнэхээр шударга шулуухан нэгэн юм.

“Хараад байхад чамд богинохон саваа таарсан бололтой.” /Олон урт саваа дунд нэг богино саваа хийгээд сугалж хэн нь азгүйгээ үздэг тоглоом/

Миний нүүр татвалзаж байгааг мэдрэв. Хов жив яаж ингэж тардаг байна аа ? Ямартай ч, би эхлээчгүй байхдаа ялагдлаа хүлээн зөвшөөрч болохгүй.

“Би бол Бамбайт Баатар, Наофүми Иватани. Одооноос бүх зүйл хэцүү болох учраас, би таны туслалцааг авахаар энд ирлээ.” Бага зэрэг түрэмгий танилцуулга байсан ч гэсэн, би өөрийгөө хүчлэх хэрэгтэй байлаа.

“Ноён Наофүми… Тэгэхээр энэ байгаа зүйлсийн тухай мэднэ гэж найдаж байна. Алив юу хийж чадахаа харцгаая!”

Тэр үнэхээр нөхөрсөг залуу байлаа.

Майнэ “Эрхмээ, танд манай найзад ямар нэгэн сайн хэрэгсэл байгаа юу ?” гэж асуув.

“Би тийм гэж бодож байна. Гэхдээ та хоёрт хэр их мөнгө байгаа вэ ?”

“Тэгэхээр…”

Майнэ над руу шинжиж байгаа мэт харцаар харав.

“Бид нар 250 зоос ашиглаж болох юм шиг байна.”

Бидэнд зөвхөн 800 зоос л байгаа бөгөөд, хэрэгсэл авахдаа 250-г нь зориулах гэж байна. Үлдэгдэл нь хоол, унд болон багтаа хүн элсүүлэх зэрэг хүрдэг байгаа ?

“Тийм их гэж үү ? Тэгэхээр эндээс эхлээд үзэцгээе.” хэмээн эзэн хэлээд, олон зэвсэг өлгөсөн хана руугаа очлоо.

“Хэлээч, хүүхдээ. Ямар төрлийн зэвсэгэнд дуртай вэ ?”

“Одоохондоо байхгүй.”

“Тэгвэл би эхлэн сурагчдад тохиромжтой хөнгөхөн илд санал болгоё.” гээд булангаас олон илд гаргаж ирэв. “Бүгд ‘Цус цэвэрлэгч’ бүрхүүлтэй учраас барихад эвтэйхэн.”

“Цус цэвэрлэгч?”

“Цус нөж илдний ирийг зэврүүлээд арчлахад хэцүү байдаг юм. Энэ илднүүдэд харин тийм асуудал байхгүй.”

“Гайхалтай.”

Би эхэндээ гайхширсан ч, бодоод үзэхэд, манай ертөнцөд хүртэл хүмүүс мах хэрчсэний дараа хутга нь иргүй болсон гэж ярьдаг юм байна. Тэр удаан хугацаанд хурц иртэй байна гэж хэлэхийг хүссэн байх. Тэгээд эдгээр сэлэмнүүдийг сонирхож үзэв. Бүгд л миний харж байсан илдүүдээс илүү чанартай юм. Маш сүртэй зэвсэгүүд мэт л санагдаж байв.

“Эд нар Төмөр, Шидэт Төмөр, Шидэт Ган, тэгээд Мөнгөн төмөр гэсэн дарааллаар байгаа. Цаашлах тусмаа үнэтэй болно, гэхдээ чанарын хувьд хэмжээлшгүй их ялгаа гарна даа.”

Ашигласан хүдрээсээ хамаараад өөр өөр хэмийн халуунд тэднийг хийсэн юм байхдаа ? Бүгд л адилхан төмрөөр хийсэн юм шиг л харагдаж байна.

“Тэнд илүү сайн чанарууд зэвсгүүд байгаа, гэхдээ 250 зоосонд бол эд нар л байна даа.”

Би иймэрхүү зүйл өмнө нь сонсож байсан юм байна. Энэ яг л видео тоглоомонд гардаг шиг, хамгийн эхний зэвсгийн дэлгүүрт маш сайн зэвсгүүд байдаг. Энэ дэлгүүрийн сонголт үнэхээр өргөн юм. Энэ нь л энийг илүү тоглоомтой ижил болгоод байгаа юм даа. Гэхдээ ахиад хэлэхэд, энэ бол тоглоом биш. Ер нь бодит амьдрал дээр ч гэсэн, ямар ч ертөнцөд, нийслэл хот дохь зэвсгийн дэлгүүр сайн сонголттой байх нь ойлгомжтой зүйл тийм биз дээ ?

“Төмөр илд…… Хмммм….”

Тэдний нэгийг нь барьж үзтэл, үнэхээр хүнд байв. Миний бамбай бараг мэдэгдэхээргүй хөнгөхөн байхад, энэ зэвсгүүд үнэхээр хүнд юм. Мангасуудтай тулалдахын тулд үүнд дасах хэрэгтэй байхдаа.

“Пөөх!”

Гэнэтхэн, яг л тогонд цохиулсан юм шиг, миний барьж байсан илд гараас маань нисээд явчихав.

“Юу ?”

Дэлгүүрийн эзэн болон Майнэ эхлээд над руу, дараа нь газарт хэвтэж буй илд рүү харлаа. Ахиад нисээ явж магадгүй хэмээн таамаглан сэлмийг авлаа. Гэтэл өмнө нь юу ч болоогүй мэт зүв зүгээр байв. Өмнө нь юу болсон юм бол ?

“Ouch”

Юу болоод өнгөрвөө ?! Дэлгүүрийн эзнийг ямар нэгэн юм мэдэх байх гэж бодоод хартал, толгойгоо сэгсрэв. Би Майнэг миний хэрэгт хөндлөнгөөс оролцоно гэж бодоогүй ч гэсэн, аюулгүй байдлын үүднээс түүн рүү ч гэсэн харлаа.

“Хараад байхад өөрөө л нисээд явчих шиг боллоо.”

Гэхдээ ийм байж болохгүй…. Зүгээр л ийм юм байх боломжгүй. Өөрийнхөө алга руу түр хартал…. хэдэн үгнүүд тодрон гарч ирэв.

Домгийн зэвсгийн тухай заавар: Домгийн зэвсгээс өөр зэвсэг ашиглах нь дүрмэнд харшилна.

Ямар новш нь вэ ?

Тэгээд түргэхэн шиг тусламжийн дэлгэцээ гаргаад энэхүү талаар уншлаа.

“Баатрууд өөрсдийн Домгийн зэвсгээс өөр зэвсэг тулалдах зорилготойгоор эзэмшиж болохгүй.”

Юу ?! Тулаанд бамбайнаасаа өөр юм ашиглаж чадахгүй гэсэн үг үү энэ чинь тэгээд ? Ямар тэнэг тоглоом нь чамайг зөвхөн бамбайтай тулалдахыг зөвшөөрдөг байна аа ?

“Тэгэхээр” хэмээн ярвайн хэлээд, тэр хоёр луу харлаа. “Хараад байхад би ганцхан бамбай л ашиглаж болох бололтой…”

“Гэхдээ яагаад ? Би харж болох уу ?”

Би бамбайгаа дэлгүүрийн эзэнд харуулахаар ойртуулсан боловч, бүр тавьж болохгүй хэвээрээ л байлаа.

Хөгшин залуу амандаа нэг зүйл бувтнаад нэгэн гэрлэн бөмбөлөг бамбай руу явуултал, буцаж ойлгоод яасан ч үгүй. “Тэгэхээр”, хэмээн тэр хэлээд. “Энэ яг л энгийн бамбай шиг харагдаж байгаа ч гэсэн, үүний аяглаж байгаа нь….”

“Та үүний тухай мэднэ гэж үү ? “ хэмээн би асуув.

Энэхүү бамбайг мөн жижиг бамбай гэж нэрлэдэг бөгөөд, миний статус дэлгэцэнд Домгийн зэвсэг хэсэгт нь байдаг байлаа.

“Чи бамбайныхаа голд шигтгээтэй үнэт чулууг харж байна уу ? Үүнээс маш их хэмжээний энерги цацарч байгааг мэдэрч байна. Би үүн рүү өөрийнхөө ‘Шинжих шид’-ээ явуулсан боловч ямар ч мэдээлэл олж чадсангүй. Хэрвээ энэ ямар нэгэн байдлаар хараалтай байсан бол би үүний тухай мэдэх байсан.” Хэмээн тэрээр санаа алдаад, над руу харан, сахлаа имрэв.

“Тэгэхээр чи надад үнэхээр сонирхолтой зүйл үзүүллээ. Би чамайг ямар нэгэн хамгаалах хэрэгсэлтэй болохыг хүсэж байгаа гэж бодож байна ?”

“Тийм ээ, эрхмээ.”

“Би чамд 250 зоосонд миний өгч чадах зүйл буюу, хуяг дуулга өгмөөр байна.”

Хэдийгээр надад бамбай байгаа ч гэсэн, түүний үгэнд орсон нь дээр байх.

Тэгээд эзэн маш олон хуяг бамбайнууд руу заалаа.

“Бүх биеийн хуяг хөдөлөхөд хэцүү болгоно, харин аялагчид Хөө хуяг зүгээр байх.”

Түүнд хүртэл шажигнаж, жингэнэн дуугарч байв. Дан гинжээр цамц байх ажээ. Түүний санал болгох бүх зүйл нь энэ юм байхдаа ?

Дэлгэцэн дээр гэнэтхэн хуягны дүрс гарч ирэн анивчив, түргэхэн түүнийг онгойлготол.

Хөө хуяг: Хамгаалалтын хүчийг ихэсгэнэ

Хэрэглээ: Цавчилтын хамгаалалт

Хэмжээ: Жижиг

Ааанхаа. Тэр илдийг эзэмших боломжгүй учраас ямар ч мэдээлэл гарч ирээгүй байх нь.

“Энэ хэр их үнэтэй вэ ?” хэмээн Майнэ эзнээс асуув.

“Чамд хямдруулаад 120 зоосоор өгье.”

“Энийг бид нар дараа нь зарвал хэд болох бол ?”

“Хмм, 100 орчим зоосоор л зарах байх.”

“Яагаад тэгнэ гэж ?”

“Бамбайт баатар илүү хүчирхэг болох үед энэ хэрэггүй болоод зарах хэрэг гарах байх, тэгээд л асуусан юм.”

Би бага багаар ойлгож эхэллээ. Миний түвшин ахих үед, би илүү дээр хэрэгсэл ашиглах боломжтой болно, тэр үед энэ Хөө хуяг тийм ч хэрэгтэй байхаа болих биз. Дэлгүүрт илүү дээр хуягууд байсан ч, одоогийн хувьд энэ нь хамгийн зөв сонголт бололтой.

“Тэгэхээр энийг авъя.”

“Маш их баярлалаа. Талархсаныхаа илэрхийлэл болгон, дотор нь жийрэглэн өмсөх цамц бэлэглэе.”

Би талархсанаа илэрхийлээд, 120 зоос түүнд өгөн, Хөө хуягаа авлаа.

“Энд хувцсаа солих уу ?”

“Тэгье.”

“За, гялс сольчих хө.”

Тэр намайг хувцас солих өрөө рүү дагуулан явав. Тэгээд миний өмнөх хувцсыг надад эвхэж өгөв.

“Хээе, Одоо л баатар төрхөмдөө орж эхэлж байна, хүүхдээ!”

“Баярлалаа.”

Тэрээр ямар нэгэн сайхан зүйл хэлэхийг оролдож байна гэж би таав.

“Тэгэхээр баатар минь, Тулаанд ороход бэлэн үү ?”

“Бэлээн!”

Би Майнэтай хамт дэлгүүрээс гарч байхдаа яг л жинхэнэ адал явдлын хайгуулч болчихсон мэт мэдэрч эхлэв.

Цайз руу буцан очин, гол хаалгаар оров. Биднийг явж байхад нэгэн хөлөг баатар тааран толгойгоо дохин мэндэлсэн бөгөөд, би хариу болгон гараа даллав. Надад сайхан санагдаж байв.

Ямар сэтгэл хөдөлмөөр юм бэ ! Миний адал явдал эцэст нь жинхэнээсээ эхлэх нь.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s