Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 2]

Хуйларч буй луу Ивээн тэтгэлгийг түр зогсоосон байгаа.

Бусад зохиолуудыг ивээн тэтгэж долоо хоног бүрийн орчуулах хэсгийн тоог нэмэх боломжтой.

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 6, Өшөөгөө авах замнал – Хэсэг 2, Шийдвэр

Юлан тивд Эзэнт гүрний Эзэн хаан л зөвхөн дүү нартаа “Хунтайж” цол хэргэм өгч болно.

Эзэнт гүрний “Хунтайж” хаант улсын “Хаан” хэргэмтэй тэнцүү. Хаадууд харин дүү нартай хамгийн дээд талдаа “Ван” хэргэмийг хайрлах боломжтой. Үүнээс дээш хэргэм өгөх боломжгүй.

“Их Ван” буюу Вант улсын эзэд Вангуудаас ямар ч ялгаагүй.

Эзэнт гүрэн, Хаант улс, Вант улс зэргээр улс бүрийн эрх мэдэл, хүч чадал буурдаг. Вант улсууд хамгийн дорой билээ.

Патерсон ван гэсэн үү?

Фэнлай хаант улсын хааны дүү гэнээ?

Линлэй Фэнлай хаант улсын алтан ургын овог Болейн гэр бүлийн сайн мэднэ. Энэ маш хүчтэй овог. Болейн овгийн ахан дүүс хоёул хүчтэй дайчид. Клайд хаан Фэнлай улсын бахархал болсон хүн. Тэрээр есдүгээр зэрэглэлийд айчин.

Харин Патерсон ах шигээ хүчтэй биш. Тэр долдугаар зэрэглэлийн дайчин. Түүнийг хүчтэй хүн л гэж хэлж болно.

“Патерсон ван?” Линлэйн зүрхэнд түүнийг алах хүсэл төрнө.

Линлэй үргэлжлүүлэн уншлаа. “Өөрийгөө зарц мэт өнгөлөн далдлаад, Би Патерсон вангийн эдлэнд нэвтэрсэн. Би тоо томшгүй олон аюултай учирсан ч, би долдугаар зэрэглэлийн дайчин болох нэг хүнийг барьцаалж чадсан. Түүнийг би тоо томшгүй олон аргаар тамласны эцэст тэрээр Патерсон вангийн тушаалаар явснаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэрээр Лина ээжийг чинь булаан авсан ч Патерсоны өөр цэргүүд түүнийг авч явсан. Патерсоны ард өөр нэг хүн байсан байж таарав.”

“Би байцаалтыг дуусгаж чадаагүй байж байхад Долдугаар зэрэглэлийн дайчин алга болсон нь Патерсон ванд сэжүүр өгсөн. Би бэлтгэл хийсэн тулдаа хэдэн хүчтэн хөнөөгөөд Фэнлай хотоос дүрвэн энд хүндээр шархадан ирсэн юм. Би гэртээ хулгайгаар орсон. Хиллман авга ахаас чинь өөр би хэнд ч хэлээгүй. Миний шарх хэтэрхий хүнд байсан учраас би үхэхээ мэдээд энэ захиаг чамд бичин үлдээлээ.

“Линлэй. Аав чинь сайн аав байж чадаагүй. Би чамд хэтэрхий хатуу, хүйтэн хөндий байсан байх. Би чамаас уулчлал эрэхгүй. Чамайг эрүүл ухаантай байж, долдугаар зэрэглэл хүрсэн юм чинь болгоомжтойгоор мөрдлөгөө хийгээрэй гэж захих байна. Маш болгоомжтой байгаарай. Бүх юмыг няхуур хийгээрэй. Лина бид хоёроос болж чамайг үхээсэй гэж бид хоёр хүсэхгүй шүү.

“Линлэй. Ингээд чамайг орхиод явья. Үүнээс хойш чи Баруч овгийн ахлагч, би чамд гал голомтоо үлдээлээ.”

“Энэ мөчид, би “Алуурчин” илдийг ямар их харахыг хүсч байна вэ? Гэхдээ энэ зүгээр мөрөөдөл л юмдаа. Линлэй… сайн хичээгээрэй. Манай овог Вартон та хоёрын гарт үлдлээ. Аав чинь амьдралдаа, Вартон та хоёроороо л бахархаж байсан юм шүү. Хоёр гайхалтай хүүхэдтэй хүн шүү би.”

Гарын үсэг дээр нь цусны толбо үлдсэн байв.

Линлэйн гарнаас гал дүрэлзэв.

“Шүүү.” Нүд ирмэх зуур Линлэйн гаран дээрх захидал үнс болтлоо шатав.

Хиллман хажуунаас Линлэйн ажив.

Аавынх нь гэрээслэл үнс болон замхарлаа. Гэхдээ Хиллман уурласангүй. Тэрээр дотроо нууцханаар толгой дохино. Энэ түүний гэрээслэл хэдий ч олон нууцыг агуулсан. Буруу хүний гарт орвол энэ сүйрлийг дагуулах эрсдэлтэй.

Линлэй Хиллман уруу харлаа. “Хиллман ахаа, танд нэг зүйл даатгах гэсэн юм.”

“За хэл л дээ.” Хиллман Линлэйг харав.

Хиллман Линлэйд юу ч болсон өшөө авахад нь туслана гэж шийдсэ байлаа.

Линлэй гараа сунган дайны илд “Алуурчинг” авлаа. Тэрээр Хиллманыг харна. “Хиллман ахаа, энэ дайны илд “Алуурчин” бол манай Баруч овгийн өвөг дээдсийн дурсгалт илд. Би таныг энэ “Алуурчин” илдийг Обрийн эзэнт гүрэнд суугаа Вартон дүүд маань өгөөсэй гэж хүсч байна. Та өөрийн биеэр өгөөрэй.”

“ОБрийн эзэнт гүрэн? Тэгвэл энд…” Хиллман Линлэйд санаа зовов.

Линлэй нухацтайгаар хэллээ. “Хиллман ахаа, битгий санаа зов. Би долдугаар зэрэглэлийн хос элементийн шидтэн. Гэрэлт сүм намайг өндрөөр үнэлдэг. Фэнлай улсын хаан Клайд хүртэл надад ёсорхуу ханддаг шүү. Би энд аюулгүй ээ.”

Хиллман зөвхөн дайчин. Тэрээр арван долоон настай долдугаар зэрэглэлийн шидтэн юуг илэрхийлдэгийг мэдэхгүй.

Үнэнийг хэлэхэд Хиллман Линлэйг Хупе Женсентэй дүйцэх Их мастер болсныг мэдэхгүй.

“Хэрэв тийм бол..” Хиллман хөмсгөө зангидав.

“Та энэ дайны илд “Алуурчин” дүүд маань өгөөд Хири өвөөтэй хамт дүүтэй маань хамт байгаарай. Энд болж буй бүхнийг би өөрөө аргалж чадна.” Линлэй хан хуур мэт дуутай байлаа. Гэхдээ түүний хоолойнд хүйтэн өнгө нуугдаастай.

Ариун Нэгдэлд Линлэй одоо цор ганцаар. Түүнд гэр бүл энд байхгүй. Юунаас айх юм бэ?

Линлэй аавынхаа өшөөг авахаар шийдсэн. Ээждээ юу тохиолдсоныг ч тандан судлах болно. Ээж нь амьд байгаа юм болвуу? Линлэй ээжийгээ амьд байгаасай гэж чин зүрхнээсээ хүснэ. Энэ боломж маш бага ч гэлээ Линлэй бууж өгөхгүй.

“Обрийн эзэнт гүрэнд үлд гэсэн үү?” Хиллман хэсэг зуур чимээгээ аядав. Энэ Вушан тосгонд гэр бүл нь байдаг юм шүү дээ.

Зургадугаар зэрэглэлийн дайчин учраас тэр Юлан тивд хаана ч хөлөө олчих боломжтой.

“Хиллман ахаа. Та гэр бүлээ аваад яв. Нэмж хэлэхэд энэ шидэт кристал картуудыг аваад яв. Энэ шидэткристал картуудыг би тамгалаагүй. Энд сая алтан зоос дотор нь бий. Энэ шидэт кристал карттай байхад Обрийн эзэнт гүрэн хүрч чадна.

Линлэй ганц шидэт кристал картыг гарган Хиллманд өгөв.

“Сая алтан зоос оо?” Хиллман Линлэйг үл итгэн харна.

Сая алтан зоос их мөнгө. Хогг амьд ахуй байхад хэдхэн мянган алтан зоосны төлөө овгийнхоо эд хогшлыг зардаг байсан. Тэрээр бүх гэрээ зарсан ч зуун мянган алтан зоос олохгүй. Гэхдээ нүд ирмэхийн хооронд Линлэй сая алтан зоостой шидэт кристал карт гаргаад ирлээ.

“Линлэй.. чи энэ мөнгийг хаанаас олсон юм бэ?” Хогг гайхан асуув.

“Хиллман ахаа, та асуух хэрэг юун? Удахгүй мэдэх болно.” Линлэй энэ мөчид ихээхэн хилэгнэсэн, харууссан байгаа учраас өөрийнхөө сийлбэрчин болсон амжилтаа дурдах сонирхолгүй байв.

Хиллман толгой дохив.

“Линлэй, хүлээж байгаарай.” Хиллман хувийн өрөөнд орж ваартай гараад ирлээ.

“Энэ чинь?…” Линлэй ваарыг нүд салгалгүй харна. Энэ вааранд юу байгаа нь тодорхой.

Хиллман хэлэв. “Линлэй, энэ аавын чинь чандар. Аав чинь нас барсныг хүмүүс мэдэхгүй. Түүнийг оршуулах ч боломж байгаагүй. Би энэ чандарыг чамайг ирэх хүртэл нууц өрөөнд хадгалахаас өөр аргаггүй байлаа.”

Линлэй шаазан ваарыг хүлээж авав. Энэ үнэхээр хүнд байв. Хүнд…

……

Ганцаардсан салхи исгэрнэ. Вушан тосгоноос холгүйгүйхэн оршуулгын газар олон бунхан бий. Энэ үед маш том бухан баригдав. Богинохон үстэй Линлэй энэ бунхны өмнө завилан сууна.

Энэ бүхэл шөнө энэ том бунханг босгох гэж зарцуулсан. Линлэйн чадвараар хэдэн бул чулуу сийлбэх хялбархан. Линлэй их мастер сийлбэрчин болсон учраас энэ бул чулууг үзэсгэлэнтэй бунхан болгоно.

Ганцаардсан салхи исгэрсээр. Линлэй энд чимээгүй сууж байлаа.

“Линлэй.” Хиллман “Алуурчин” идийг нуруундаа үүрнэ. Тэрээр Линлэйн өмнө гарч ирлээ.

Линлэй нүдээ нээсэнгүй. “Хиллман ахаа, би танд Алуурчин илдийг мөн дүүгээ даатгалаа. Та Хири өвөөтэй хамт сайн сууж байгаарай. Та сая яваарай. Таныг би үдэн гаргахгүй ээ.”

Хиллман завилан сууж буй Линлэйг харна. Тэрээр бунханг нэг харчихаад толгой дохин үг дуугаралгүй яваад өгөв.

Хиллман явлаа.

Алуурчин илдийг тэрээр барин одсон ажээ.

Энэ өдрөөс эхлэн Баруч овгийн эдлэнд Линлэй болон зарц нараас өөр хэн ч үгүй.

Гэнэтхэн Линлэй нүдээ нээлээ. Тэрээр бунханг харна.

“Ааваа, би тэднээр шанг нь төлүүлнэ.” Линлэй хэлээд яваад өглөө. Сүүдрийн хулгана Бэбэ Линлэйн мөрөн дээр сууна. Тэрээр дуу гаргахаас эмээж байв.

“Хогг ноёнтон тэнгэрт хальсан гэсэн үү? Энэ чинь….” Вушан тосгоны иргэд Хогг өөд болсоныг дуулаад гашуудаж байв.

“Тэрээр ямар сайхан язгууртан хүн байлаа? Яаж ингэж үхэж болдог юм бэ? Вушан тосгоны ирээдүй ямар болохыг одоо бурхан л мэдэх байх. Энэ олон жил Хогг ноёнтон бага татвар хураадаг байсан. Тэр заримдаа улсдаа өөрөөсөө мөнгө тушаадаг байсан хүн шүү дээ. Ийм сайхан язгууртныг өөр хаанаас харж болох бэ?” Вушан тосгоны ард иргэд сайхан сэтгэлт ноён Хогг-ийн нинжин сэтгэлд талархаж явдаг.

Баруч овгийн эдлэнгийн өмнө цагаан өнгийн оршуулгын даавуунууд өлгөөстэй байв. Линлэй ч гэсэн гашуудлын хувцас өмсөнө. Тэрээр дурсгалт сүнсний тавцангийн өмнө өвдөг сөгдөн юу ч дуугарсангүй. Жижигхэн сүүдрийн хулгана Бэбэ ч мөн өвдөг сөгдөн мөргөнө. Тэрээр дуу огт гаргахгүй байлаа. Тэрээр Линлэйд ямар хэцүү байгааг мэдэрч байв.

Долоон өдрийн гашуудал зарлах учиртай.

Энэ гашуудал оройтсон хэдий ч өнөөдрөөс гашуудна.

“Линлэй Мастераа, Гулермо ноёнтон таныг хүлээж байна.” Линлэйн хажууд Гэрэлт Сүмийн хуягт баатруудын ахлагч зогсч байлаа.

Линлэй эргэж хараад хүйтнээр харав. Ахлагчийн зүрх урагдах шиг болов.

“Би долоо хоног гашуудна. Энэ долоо өдөрт би хэнд ч анхаарал тавихгүй.” Линлэй хүйтнээр хэлээд дуугаа дахин хураалаа.

Ахмад цөхрөнгөө барав.

Гэхдээ тэрээр Линлэйд ямар байгааг мэднэ. Аав нь өөд болоод удаагүй шүү дээ. Хүү нь гашуудах нь Газар тэнгэрийн жам. Хүлэгт баатрын ахлагч чимээгүйхэн их танхимаас гарч Фэнлай хотод Линлэйн одоогийн нөхцөл байдлыг Гэрэлт сүмд дуулгахыг тушаав.

“Линлэй залуу эзэнтэн хүчтэй байгаарай.”

Вушан тосгоны ард иргэд Хоггийн дурсгалт сүнсний тавцанд хүндэтгэлтэй аргаггүй мөргөнө. Тэд Хогг ямар сайхан хүн байсныг эргэн дурсцгаана.

Линлэй яриа өрнүүлсэнгүй. Ирсэн хүмүүст зөвхөн талархаж байлаа.

…..

Энэ мэдээ Гэрэлт сүмд хурдан хүрэв. Гэхдээ Лампсон их ламтан, Гулермо их ламтан нар ихээхэн цочирдсонгүй.

“Линлэйн аав өөд болсон юмуу?” Гулермо хөмсөг зангирав. “Линлэй долдугаар зэрэглэлийн шидтэн болоход аавынх нь талаар олж мэд гэж хүмүүсийг явуулсан, тэд юу ч олж мэдэж чадаагүй нь аргаггүй юм байна. Тэр аль хэдийн өөд болсон байжээ.”

Гэрэлт сүмд таван их ламтан байдаг. Линлэйн асуудлыг Гулермо мөн Лампсон хоёр мэднэ.

“Гулермо, алив хурдан бэлтгэлээ базаая. Бид Линлэйн аавд хүндэтгэл үзүүлэх ёстой.” Лампсон санал болгов.

Гулермо толгой дохив.

Хоггийн статусаар Гэрэлт сүмийн Их ламтан яаж өөрт нь хүндэтгэл үзүүлж болох билээ? Гэхдээ Хогг Линлэйн төрсөн эцэг. Линлэйн ирээдүй хэмжээлшгүй бөгөөд хязгааргүй олон боломжоор дүүрэн. Гэрэлт сүм Линлэйг аль хэдийн машид чухал хүнээр тооцсон байгаа.

“За гадаа харанхуй болчихож. Маргааш өглөө хөдөлцгөөе.”

Хогг нас барсан тухай олон хүн мэдлээ. Фэнлай улсад Линлэй машид чухал хүн болсон учраас Фэнлай хотын хааны ордонд энэ мэдээ хурдан хүрэв. Гэрэлт сүмээс хэдхэн мөчийн дараа энэ мэдээ очсон.

“Линлэйн аав өөд болсон?”

Клайд толгой сэгсэрн. Линлэй хос зэрэглэлийн долдугаар зэрэглэлийн шидтэн болоход тэрээр Линлэйн аавынх нь талаар судлуулахаар хүн явуулсан. Клайд Линлэйд аав нь ор сураггүй алга болсныг дуулгасан хүн. Гэтэл Линлэйн аав өөд болсон байжээ.

“Маргааш өглөө, Би явж хүндэтгэл үзүүлнэ.” Клайд ч гэсэн адилхан шийдвэрт хүрлээ.

Клайдаас гадна Фэнлай хотод суугаа хамгийн чухал хүмүүс энэ мэдээг Хааны ордноос дууллаа. Олон хүмүүс Линлэй мастерийг хүндлэн биширдэг. Тэд Линлэйтэй зөвхөн нөхөрлөхийг хүсдэг. Маргааш өглөө хүн бүр Вушан тосгонд очиж Линлэйн аавд хүндэтгэл үзүүлэхээр шийджээ.

Энэ бүхэн өрнөж байхад Линлэй өвөг дээдсийнхээ гэрт Вушан тосгонд чимээгүйхэн гашуудан сууж байлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 2]”

  1. ямар харамсалтай юм бэ? Яг аавынхаа захиасаар бүгдийг нь хийгээд хангалттай хүчтэй мөн мөнгөтэй болоод одоо л сайхан амьдарна гээд ирсэн чинь байхгүй болсон байдаг. Өшөө олон нууцлаг зүйлсүүд гараад ирлээ шүү.

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.