Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 1]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 6, Өшөөгөө авах замнал – Хэсэг 1, Өнгөрсөн дэх дуусаагүй хэргүүд

Хиллман хүчтэй базуулж байлаа. Линлэй Хиллманы хувцасыг сийчсэн байв. Түүний мөрнөөс улаан өнгийн цус гарна.

Гэхдээ Хиллман ямар ч өвдөлт мэдрэхгүй байлаа.

Линлэйг ширтээд Хиллман намуухнар хэллээ. “Линлэй, эхлээд тайвшир.”

“Надад хэлээч дээ” Линлэй Хиллманыг ширтэнэ.

Хиллман нухацтайгаар хэлэв. “Чамайг дагаж ирсэн хүлэгт баатрууд ирэх нь байна. Одооноос эхлэн овгийнхоо асуудлыг хүмүүст мэдэгдүүлж болохгүй. Алив намайг дагаад яв.” Хиллман Линлэйн сарвууг мөрнөөсөө салган Линлэйн гарнаас барин хэллээ. Тэрээр Линлэйг өвөг дээдсийн танхимд дагуулах гэсэн бодолтой байлаа… Гэсэн ч Линлэйн ухаан санаа самуурсан хэвээр байв.

“Линлэй.” Хиллман эргэж харвал нүдэнд нь уур хилэн бадарна.

“Хиллман авга ах аа, би тэнхээтэй байна аа.”

Линлэйн царай барайсан байлаа. Гэхдээ тэрээр гүнзгий амьсгаа аваад буцаад хэвийн төрхөндөө хувиран оров. Линлэй Алуурчин сэлмээ дөнгөж хайрцганд нь буцан хийвэл морьдын төвөргөөн сонсогдоно.

Гэрэлт сүмийн салаа Хуягт баатрууд хүрч ирэв.

Линлэй эргэж харан тэднийг хүйтнээр харна. Тэрээр Хиллман ахдаа хэлэв. “Авга ах аа, та замчил”

“За.”

Линлэй тайвширсныг харсан Хиллман санаа амрав. Тэрээр Линлэйг Өвөг дээдсийн танхимд нь аваачин ирлээ. Линлэйн царай барайсан хэвээр байв. Гэсэн хэдий ч ихээхэн тайван харагдаж байлаа. Хэн ч энэ тайван царайны цаана ямар их зовлон шаналал байгааг мэдрэхгүй.

Сүүдрийн хулгана Бэбэ ч тэр, Делин Кевоте ч тэр дуу гаргасангүй.

Тэд Линлэйтэй сүнсээрээ холбоотой. Тиймээс Линлэй ямар их зовж байгааг тэд мэдэрнэ.

Салхи салхилж, эртний өвөг дээдсийн танхимд навчис орж ирлээ.

“Крүүк”

Хиллман өвөг дээдсийн танхимын хаалгийг түлхэн онгойлгоод Линлэйг харав. Алуурчин илдийг барьж байсан Линлэй дотогш орж ирлээ. Тэрээр тайван харагдаж байв. Гэхдээ түүний харц өвөг дээдсийн танхимын голд байх сүнсний тавцанг ширтээстэй. Энэ танхимын хамгийн шинэхэн сүнсний тавцан түүний эгц өөдөөс харагдана.

Энэ тавцанд хоёр үг сийлээстэй байв. “Хогг Баруч”

Линлэйн оюун бодол харанхуйлж, хий зүйл хрж эхэлнэ. Линлэй одоо ч хөдлөлгүй тэндээ зогссон хэвээрээ байлаа. Гэхдээ Линлэй гэнэтхэн “Алуурчин” илдээ дээш өргөн урагш алхан сүнсний чулуун тавцанд Алуурчин сэлмийг тавив.

Линлэй сүнсний тавцанг харна. Линлэй тайвнар инээмсэглэн намуухнаар хэллээ. “Ааваа. Би эргээд ирлээ.”

“Та бүх насаараа манай өвөг дээдсийн дурсгалт өвөө буцаан авчрахыг мөрөөддөг байсныг мэднэ. Та мөн манай Луугийн цуст дайчны овгийн алдар нэрийг сэргээхийг хүсдэг байсан шүү дээ.” Линлэй хэн нэгнийг айлгачих вий гэсэн шиг их намуухнаар хэлнэ. Түүний дуу  хоолой ихээхэн намуухан зөөлхөн байлаа.

Линлэй сүнсний тавцанг хрна. “Би таны урмыг хугалаагүй шүү. Би аль хэдийн Луугийн цуст дайчны овгийн өвөг дээдсийн дурсгалт дайны илд Алуурчныг аваад ирлээ.”

“Одоо… Би Алуурчин илдийг авчраад ирсэн ч тун удахгүй Луугийн цуст дайчны яруу алдрыг дэлхийд бадраана. Бүхэл Юлан тив хэзээ нэгэн өдөр манай Луугийн Цуст дайчны овгийн суу алдрыг сонсох болно. Тэр үед Юлан тивийн бүх хүн таны нэрийг мэддэг болно.”

“Энэ бүхнийг би заавал биелүүлэх болно. Тандаа би амлаж байна.”

Гэнэтхэн Линлэйн нүдэнд уур хилэн бадрав. “Гэхдээ мэдээж, энэ бүхнээс өмнө таны өшөөг би авна.”

Хэнээс ч асуух шаардлага үгүй. Линлэйн аав, Хогг хэн нэгэнд алуулсан байх ёстой.

Эс бөгөөс зургадугаар зэрэглэлийн дайчин амьдралынхаа ид үе дээрээ ингээд бурхан болчихгүй. Тэрээр цоо эрүүл хүн байсан. Хэрэв Хогг өвчнөөр нас барсан байлаа ч ийм нууцаар өөд болохгүй байх байсан. Линлэй аавынхаа үхлийг хэн нэгнээс болсныг мэдэж байлаа!

“Таныг үхэлд хүргэсэн хүнийг би бас алах болно!”

Линлэйн нүд Хуягт ирт нуруун Луугийн хар алтан өнгийн хүйтэн харгис нүд болон хувирав.

Линлэй Хиллман уруу ширүүнээр харав. “Хиллман авга ах аа, Аав маань яаж үхсэн юм бэ? Аав маань хаана оршуулагдсан юм бэ? Бас та аавыг маань гурван сарын өмнө өөд болсон гэж хэлсэн. Та надад яагаад хэлээгүй юм бэ?”

Хиллман амаа ангайсан ч юу ч хэлсэнгүй.

“Линлэй эхлээд тайвшир” Хиллман нухацтай хэлэв.

Тайвшрах аа?

Ийм үед хэн тайвширч чадах билээ?

“Би аавыгаа энэ дайны сэлэм Алуурчныг өөрийн биеэр хараасай гэж хүссэн. Би бас өөд болсон аавдаа Луугийн цуст дайчин болсноо хэлмээр байсан юм. Аавынхаа инээхийг, мөн сэтгэл ханасан хоолойг нь сонсмоор байсан. Би Луугийн хувиралаа хийвэл аавынхаа бахархалтай царайг хармаар байсан юм. Гэхдээ… одоо энэ бүхэн боломжгүй”

Линлэйн зүрхийг олон хутга сийчсэн мэт болов.

Гэтэл Хиллман өөрийг нь тайвшир гэнээ?

Линлэй Хиллманыг ууртайгаар загнахыг хүсч байлаа. Гэхдээ тэрээр тэсэв. Тэрээр өөрийнхөө сэтгэл хөдлөл, уур хилэнгээ барих ёстой. Хиллманыг ширтээд Линлэй хэллээ. “Хиллман ах аа, юу болсон юм бэ? Би бүгдийг мэдмээр байна.”

“Аав чинь гурван сарын өмнө нас барсан. Гэхдээ аав чинь өөд болохоос өмнө надад чамайг Долдугаар зэрэглэлийн дайчин болсон цагт л чамд хэлж болно гэсэн. Эс бөгөөс би чамд түүний үхлийн талаар хэлж болохгүй.” Хиллман нухацтай хэллээ.

“Долдугаар зэрэглэлийн дайчин?”

“Тиймээ.” Хиллман толгой дохив. “Би чамд аавын чинь үхлийн талаар сургууль дээр чинь очиж хэлж болохгүй байсан юм. Аавын чинь эцсийн гэрээслэл дээр чамд өөрийнх нь үхлийн талаар хэлвэл хичээлд чинь садаа болох учраас хэлж болохгүй гэсэн.”

Хиллман Линлэйг харна. “Линлэй би чамд хэлэхийг хүсэхгүй дээ байгаа юм биш. Энэ аавын чинь эцсийн хүсэл байсан. Би үүнийг дагах ёстой. Чи долдугаар зэрэглэлийн дайчин болвол би чамд бүгдийг хэлнэ.”

Линлэй ойлголоо.

Долдугаар зэрэглэлийн дайчин?

Линлэй хувцаснаасаа савхиар ороосон ном гаргаад ирлээ.

“Энэ чинь?” Хиллман гайхан харав.

“Шидтэний зэрэглэлийн гэрчилгээ” Линлэй тайван харлаа.

Бүх шидтэн бүр шалгалт өгсөнийхөө дараа зэрэглэлийг нь гэрчлэх гэрчилгээ авдаг. Тэрээр зэрэг ахих тусам энэ гэрчилгээн дээрээ тэмдэглэл хийлгүүлдэг.

Хиллман номыг онгойлгон харлаа. “Салхин-төрөл” мөн “газрын-төрөл” хоёрын тэмдэглэлүүд байлаа. Энд долоон таван хошуу байв.

“Долдугаар зэрэглэл… Долдугаар зэрэглэлийн хос элементийн шидтэн юмуу?” Хиллман цочирдов. Тэрээр Линлэйг үл итгэсэн харцаар харна.

Линлэй хэдэн настай билээ?

Тэр одоо арван долоон настай.

Арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн дайчин юуг илтгэдэгийг санх хэрэгтэй. Хиллман нарийн учрыг мэдэхгүй ч Фэнлай хаант улсад байгаа хамгийн хүчтэй шидтэн наймдугаар зэрэглэл. Энэ зуу гаруй настай хөгшин эр билээ.

Хиллман армид долдугаар зэрэглэлийн шидтэн байснаа эргэн санав. Тэрээр тэр хүний яруу суу алдрыг эргэн дурслаа.

Гэтэл өөрийнх нь багаас нь өсгөн хүмүүжүүлж харж хандаж ирсэн Линлэй нүд ирмэх зуур Долдугаар зэрэглэлийн хос элементийн шидтэн болчихлоо.

“Энэ… энэ үнэн үү?” Хиллман тэнэг асуулт асуув. Хиллман энэ гэрчилгээ хуурамч байж болохгүйг мэднэ.

“Авга Хиллман. Та надад одоо юу болсныг хэлж болно биз дээ?” Линлэй Хиллман уруу харна.

Хиллман толгой дохив. Тэрээр Өвөг дээлсийн танхимын хойд талын нууц өрөөнд Линлэйг дагуулан ирэв. Линлэйг дагуулан ирээд тэрээр хувцаснаасаа нэг дугтуйтай захиа гарган ирлээ. Энэ захиаг Линлэйд өгөөд намуухнаар хэллээ. “Энэ чиний аавын үлдээсэн захидал. Тэрээр энэ захиаг үхэх мөчдөө бичиж дуусгасан. Үүнийг уншвал чи юу болсныг ойлгоно.”

Линлэйн гар чичирхийлж захиаг хүлээн авна

Захиан дээр ямар ч гарчиг байхгүй байв.

Тэрээр захиаг онгойлгон үзвэл маш их зүйлийг өгүүлсэн байжээ.

“Линлэй: Энэ захиаг уншиж байхад, би тэнгэрт халиад их удсан байх болно.”

“Вартон та хоёрыг гэх сэтгэл минь зах хязгааргүй ч, та хоёрынхоо хажууд үлдэх боломж надад үлдсэнгүй. Та хоёр минь урт удаан амгалан амьдрана гэж би итгэж байна. Тиймээс би Хиллман авга ахад чинь энэ захиаг чамайг долдугаар зэрэглэл хүрсний дараа л өгөөсэй гэж захисан.”

Үүнийг уншвал Линлэйн зүрх өвдөнө.

“Намайг урт удаан амгалан амьдраасай гэж хүссэн гэнээ? Аав намайг долдугаар зэрэглэл ийм амархан хүрчихнэ гэж бодоогүй юм байхдаа. Бусад хүмүүсийн хурдаар бол зургадугаар зэрэглэлээс долдугаар зэрэглэл хүрэхэд маш удаан хугацаа зарцуулдаг.”

“Линлэй, би үнэндээ нэг зүйлийг олон жил нууцласан. Ээж чинь Вартоныг төрүүлж байхдаа нас бараагүй юм.”

Энэ үг Линлэйн зүрхийг сийчнэ.

Хүүхэд ахуй цагаасаа л Линлэй ээжийгээ дүүг нь төрүүлж байгаад өнгөрсөн гэж боддог байсан. Гэтэл энэ худлаа байсан байжээ?

“Тэр жил, ээж чинь Вартоныг хэвлийдээ тээсэн. Бид машид баяр баясгалантай байлаа. Гэхдээ Вушан тосгоны төрөх эмнэлэг их муу учраас би ээжтэй чинь Фэнлай хот орсон юм. Фэнлай хотод ээж чинь Вартоныг аюулгүй төрүүлсэн. Бяцхан Вартон үнэхээр өхөөрдөм байсан учраас бид хоёр хөл газар хүрэхгүй байлаа. Ээж чинь түүнийг төрүүлэд удаагүй байхад би ээжтэй чинь Гэрэлт сүм залбирахаар орсон юм. Бид Гэрэлт сүмээс гараад Фэнлай хотын зочид буудалд нэг хоносон. “

“Тэр орой, нууцлаг хүмүүс зочид буудалд ирээд ээжийг чинь хүчээр булаан авсан. Тэд олуулаа байсан учраас би бяцхан Вартоныг л хамгаалж чадсан. … Гэхдээ би нэг хүнийх нь гарынх нь тэмдгийг харсан. Энд аалзны тор мэт улаан төрөлхийн тэмдэг гарт нь байсан хүн бий.”

Линлэй энэ мэдээг уншвал арван жилийн өмнө очсон мэт болов.

Олон хүн байсан учраас аав нь эхнэр хүүхдээ хоёуланг хамгаалж чадалгүй Вартоныг хамгаалсан юм байна. Тэрээр хайрт эхнэрээ аварч цадалгүй хүчин мөхөсдсөн.

“Би тэр хүмүүсийг энгийн хүмүүс биш гэдгийг мэдэж байсан юм. Тэдний хамгийн дорой нь дөрөвдүгээр зэрэглэлийн дайчин байсан. Харин хүчтэй нь надаас ч хүчтэй байсан биз. Аз болж тэд ээжийг чинь онилж байсан учраас Вартон бид хоёр амьд үлдэж чадсан. Ийм олон хүмүүс явуулж чадаж байгаа хүн Фэнлай хотын чухал хүмүүсын нэг л байх ёстой. Тиймээс би энэ явдлыг олон нийтэд зарлаагүй. Би Вартоныг дагуулан эргэж ирсэн. Харин бусад хүмүүст ээжийг чинь төрхийн хүндрэлээр тэнгэрт хальсан гэж хэлсэн юм. Авга ах Хиллман, Гэрийн үйлчлэгч Хири хоёр л энэ нууцыг мэднэ.”

Энэ захиаг уншаад Линлэй тээнэгэлзэнэ.

Энэ хүмүүсийн дунд ааваас ч хүчтэй хүмүүс байсан атал зөвхөн ээжийг нь булаан авсан гэдэг сонин. Ээжийг нь яах гэж булааж авсан юм бол?

“Би чамд энэ талаар мэдэгдэж болохгүй байсан. Сүүлийн арван жилийн туршид би үүнийг нууцлаж ирсэн. Би хэнд ч хэлж болохгүй байлаа. Би ээжийн чинь хаана байгааг өөрийн биеэр ч хайх боломж байгаагүй. Тэрээр амьд байгаа болов уу? Аль эсвэл үхсэн юм болвуу? Учир нь би зүрхлээгүй юм.”

Аавынх нь хэлсэн үгс Линлэйн зүрхийг машид шархлуулав.

“Би Луугийн цуст дайчны овгийн залгамжлагч, мөн овгийн ахлагч. Ядаж та хоёрыг хүн болгох үүрэгтэй. Би өөрийн гараараа Баруч овгийн удам угсааг тасалж болохгүй. Хэдэн жил өнгөрсөн ч би тэссэн… Орой болгон би унтаж чадалгүй хэвтсэн. Ээж чинь амьд байгаа болвуу гэсэн бодол толгойнд минь эргэлдэж, намайг амьдаар минь тамалж байсан юм. Би тэссэн… Би арван нэгэн жил тэссэн!”

“Линлэй, Чи намайг үнэхээр бахархуулж чадса. Чи Юлан тивийн шилдэг шидтэний сургуульд орсон. Дараачаар чи Эрнст сургуулийн суут сурагч боллоо. Би чамд ихэд итгэдэг. Хамгийн чухал нь Вартоны цусан дахь Луугийн цус хангалттай нягт байсан учраас би машид бахархсан. Миний хоёр хүү ийм гайхамшигтай байх гэж дээ.. Би Баруч овгийн өвөг дээдэстэйгээ бардамаар уулзах боломжтой болсон юм. Гэхдээ ийм зүйл болсон ч ээжийг чинь хайж би чадахгүй л байлаа. Вартоны сурлагын төлбөрийг төлөхийн тулд үлэмж хэмжээний алтан зоос хэрэгтэй болсон юм”

“Тиймээс л дахин хүлээж эхэлсэн. Гэхдээ чи Шидэт араатнуудын уулсын хөндийгөөс эргэж ирээд надад шидэт араатны цөмүүд өгсөн. Эцэст нь… би ээжийг чинь хаана байгааг судлах боломжтой болсон юм. Ээж чинь арван нэгэн жилийн турш нэг ч удаа эргэж ирээгүй. Арван нэгэн жил эргэж ирээгүй ч багахан амьд байх найдлага байлаа. Үхсэн байлаа ч би өшөөг нь авах учиртай.”

Линлэйн гар чичирхийлнэ.

Линлэй одоо л ойлгов. Вартоны сургалтын төлбөрийг төлөх их дарамттай байсан учраас тэрээр амьдралаа золин байж ээжийг нь хайж зүрхлээгүй. Гэхдээ Линлэй 80,000 алтан зоосны үнэтэй шидэт араатны цөмүүд авчрахад ааваас нь энэ их дарамт алга болжээ.

“Эцэст нь би судлахаар явсан. Би өөрийнхөө зүсээ хувилан Фэнлай хот орсон. Тэр жил юу болсон талаар би тандсан.”

“Гэхдээ төд удалгүй би тэр жил бидэн уруу дайрсан улаан аалзны тортой тэмдэгтэй хүнийг олсон. Би бүхэл жил хайсан. Тэгээд би сэжүүрүүдийг нэгтгэсээр байгаад тэр жил хэн дайрсныг олж мэдсэн юм.”

“Энэ хүмүүсын толгой хүн одоогийн Фэнлай хаант улсын алтан ургын гишүүн байсан. Тэр хүн бол… Фэнлай хаант улсын Эзэн хааны төрсөн дүү Патерсон ван!”


Өмнөх хэсэг

Дараагийн

 

 

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s