Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 3

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын 3-р хэсэг. Энэ долоо хоногийн үнэгүй (3/3)+ Бонус (0/0) хэсэг. Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн явуулсан гэдгээ 95585838 утас руу мэдэгдэнэ үү. Орчуулагч Ариунбилэг би энэхүү зохиолыг орчуулж байгаа бөгөөд цаашдаа идэвхтэй орчуулж оруулах болноо

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 3: Баатруудын яриа

Тэдэнд бэлдсэн өрөөнд гоёмсог орнууд байлаа. Баатрууд ч тухлан сууцгааж, зэвсгээ сонирхцгоон, өөрсдийн түвшингийн дэлгэцийг алмайран харцгаав.

Намайг цонх руу харахад нар жаргаад аль хэдийнээ хэдэн цаг өнгөрчихсөн нь байсан нь биднийг зэвсгээ сонирхоцгоон хичнээн их цаг өнгөрүүлснийг сануулав.

Ок, тэгэхээр алив харцгаая. Домогт зэвсгүүдэд ямар нэгэн арчилгаа засвар шаардагдаад байхгүй бөгөөд хангалттай бөх бат аж. Зэвсгийг хийсэн материал тэднийг эзэмшиж буй баатруудын түвшинд хариу үйлдэл үзүүлдэг тухай, мөн зарим нэгэн мангасуудын тухай зэвсгийн ном хэмээх зүйлд бичигдсэн байв.

Зэвсгийн ном нь ерөнхийдөө Домогт зэвсгүүдийн хувирах боломжтой хувиралуудын жагсаалтыг агуулсан эд ажээ. Миний бамбайны Зэвсгийн ном хүртэл байв. Номыг нээлээ.

Фвийп !

Нэгэн дэлгэцний хүрээ томорч, зэвсэгний дүрсээр дүүрэн цонх нүдний минь өмнө нээгдэв. Эдгээрийн алийг нь ч одоогийн байдлаар сайжруулах боломжгүй гэдгийг олж мэдэв. Юу ? Итгэмээргүй юм. Зарим нэгэн зэвсэгнүүд нь цаг хугацаа өнгөрөх тусам сайжирдаг ажээ.

Ерөнхийдөө ойлгочихлоо. Энэ яг л онлайн тоглоомд өөрийнхөө зэвсэг, онцгой чадваруудаа сайжруулдагтай ижил юм. Зэвсгийн номонд хэлснээр онцгой чадваруудыг сурахын тулд өөрсдийнхөө зэвсгэнд нуугдаж буй нууцлаг хүчийг суллах ёстой аж.

“Хээе, Та нарт энэ яг л тоглоом шиг санагдахгүй байна уу?”

Бусад залуус ч гэсэн туслах тайлбаруудыг уншиж байх шиг харагдав. Нэг нь хариуллаа.

“Тоглоом шигээ ? Би энийг тоглоом гэж бодож байна. Би яг иймэрхүү тоглоом олныг мэднэ,” хэмээн Мотояасу ихэмсэгээр хариулав.

“Юу?”

“Тиймээ, Энэ бол маш алдартай онлайн тоглоом. Өмнө нь сонсож байгаагүй гэж үү ?”

“Юу, үгүй ээ ? Би уг нь улаан Отаку.”

“Үүний тухай өмнө нь сонсож байгаагүй гэж үү Наофүми ? Энэ тоглоомыг Эмэралд Онлайн гэдэг.”

“Сонсож байгаагүй юм байна. Ямар тоглоом юм ?”

“Наофүми, өмнө нь онлайн тоглоом тоглож байгаагүй юм уу ? Маш их алдартай тоглоом шд!”

“Үгүй ээ, би Один онлайн, Фентеси Мүүн онлайн гэх мэт тоглоом л тоглож байсан. Эд нар ч гэсэн маш алдартай тоглоомууд шүү.”

“Хэзээ ч сонсож байгаагүй нэрнүүд байна. Сураггүй л тоглоомууд биз.”

“Юу гэнээ ??”

“Юу ????”

“Чамайг яг юу ярих гээд байгааг чинь ойлгохгүй байна. Энэ онлайн тоглоом гэхээсээ илүү консол тоглоомтой төстэй.”

“Мотояасу, Ицүки та хоёр андуураад байх шиг байна. Юу ч байсан энэ бол VRMMO (Virtual Reality Massively Multiplayer Online буюу Төсөөллийн ертөнцөд олуулаа онлайнаар тоглодог тоглоом )”

“Яагаад ч биш, Үнэн байсан ч, хэрвээ бид нар онлайн тоглоомонд байсан бол ямар нэгэн маус, гар гэх мэт удирдах төхөөрөмж байх байсан .”

Рэн Мотояасугийн онолыг сонсоод эргэлзсэн байдалтайгаар ярианд оролцов.

“Маус ? Удирдлага ? Ямар гээчийн эртний тоглоомын тухай та нар яриад байнаа ? Сүүлийн үед бүх л онлайн тоглоом VRMMO болчихоогүй гэж үү ?”

“VRMMO ? Virtual Reality MMO гэх гээд байна уу ? Наад зөгнөлт юмаа мартаж үз. Техник технологи ийм болтлоо хөгжиж амжаагүй байгааг та нар мэдэж байгаа шд.”

“Юу ?” хэмээн Рэн гайхшран дуу алдав.

Бодоод үзвэл, тэрээр ‘Түвшингийн шид’-ийн хамгийн түрүүнд хэрэглэж сурсан. Түүнийг харахад өмнө нь мэддэг байсан юм шиг л санагдсан.

“Ммм, өршөөгөөрэй ? Чи яг энэн шиг тоглоомны тухай мэддэг юм шиг санагдсан. Тэр тоглоомнуудын чинь нэрийг мэдэж болох уу ?”

Ицүки гараа өргөөд маш хурдан хариулав: Эр зориг Онлайн .

Эмэралд Онлайн

Дараа нь би хэлэв. “Би мэдэхгүй юм байна. Ер нь бид нар тоглоомын ертөнцөд байгаа нь үнэн үү ? Надад ч гэсэн энэ ертөнцийн зарим зүйлс нь тоглоомтой адилхан санагдсан. Гэхдээ миний хэзээ ч сонсож байгаагүй тоглоомон дотор бид нар орно гэж үнэхээр боломжтой зүйл мөн үү ?”

“Тэгэхээр, Миний бодлоор энэ ертөнц Хэмжээст Давалгаа гэдэг консол тоглоомыг санагдуулж байна.”

Тэгэхээр хүн болгон өөр өөр тоглоомын тухай бодож байгаа юм байна.

“Түр хүлээгээрэй. Өөрсдийнхөө баттай мэдэж байгаа зүйлсээ нэгтэе.” хэмээн Мотояасубиднийг тайвшруулахаар оролдлоо. “Рэн, Чиний яриад байгаа VRMMO гэдэг чинь бидний ярьж байгаа шиг зүйл мөн үү ?”

“Тийм ээ.”

“Ицүки, Наофүми, та нар түүний яг юу гэх гээд байгааг нь ойлгосон уу ?”

“Зөгнөлт зохиол дээрх тоглоом шиг сонсогдсон ч гэсэн, тиймээ ойлгосон.”

“Би нэг иймэрхүү юм гардаг хөнгөн тууж уншиж байсан шиг санаж байна.”

“За хангалттай. Надад ч гэсэн энэнээс өөр санаа орж ирэхгүй байна. Тэгэхээр, Рэн. Чиний хэлсэн Онлайн Эрэлхэг Од ч гэсэн VRMMO мөн үү ?”

“Тиймээ. Миний тоглож байсан VRMMO тоглоомын нэрийг Онлайн Эрэлхэг Од гэдэг байсан. Тэрний ертөнц нь энэ ертөнцтэй мааш адилхан байсан шиг санагдаж байна.”

Рэний ярьж байгаагаас харахад иймэрхүү VRMMO технологи түүнд энгийн зүйл мэт бололтой. Тэрээр яг л компьютерүүд хүний тархины долгионыг уншаад, тоглогчийг virtual ертөнц рүү илгээх боломжтой мэт л ярьж байлаа.

“Тэгэхээр ойлгомжтой. Хэрвээ энэ үнэн бол, Рэн чиний ирсэн ертөнцөд бидний дурьдсан шиг тоглоомууд байдаг уу ? Магадгүй өнгөрсөнд ч юмуу ?”

Рэн толгойгоо сэгсрэв. “Тэгэхээр, та нарын мэдэж байгаагаар, би өөрийгөө тоглоомын түүхийн тухай маш сайн мэдлэгтэй гэж боддог. Та нарын ярьж байгаа зүйлсийн талаар огт сонсож байгаагүй юм байна. Гэхдээ та нарын хэлсэн тоглоомууд… Та нар үнэхээр тэднийг алдартай гэдэгт итгэлтэй байна уу ?”

Мотояасу бид хоёр зөвшөөрсний тэмдэг болгон толгойгоо дохицгоов.

Хэрвээ бидний бодож буйгаар, бид онлайн тоглоомын тухай бүгдийг мэддэг нь гэдэг маань үнэн л юм бол, бие биенийхээ дурьдсан тоглоомны тухай огт мэдэхгүй байна гэдэг бол боломжгүй. Хэдийгээр бид өөрсдийнхөө бодсон шиг тийм ч сайн мэдлэгтэй биш байсан ч….. бид нар бүгд л маш алдартай тоглоомнуудын тухай хэлсэн гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Яаж ийм юм байж болдог байнаа ??

“Ок, тэгэхээр бие биенээсээ маш энгийн ойлгомжтой зүйлс асууцгаая. Та нар одоогийн ерөнхий сайдынхаа нэрийг мэднэ биз, тиймээ ?”

“Тэгэлгүй яахав.”

“Ок, тэгвэл нэгэн зэрэг хэлцгээе.”

Шүлсээ залгих.

“Масата Юуда”

“Готаро Явахара”

“Эничи Кодака”

“Шигэно Ичифүжи”

Бид бүгд дуугаа хураав.

Би эдгээр нэрнүүдийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй. Түүхийн номонд ч хүртэл тэр шүү.

Тэгээд бид өөрсдийн Интернэт хэллэг, алдартай интернэтийн сайтууд, алдартай тоглоомуудын тухай мэдлэгээ харьцуултал, бидний дурьдсан зүйлсд ганц ч зүйл ижил юм байсангүй. Эцэст нь бидний хооронд ямар ч хамаарал байхгүй мэт санагдав.

“Бид яг л өөр өөр ялгаатай Япон улсаас ирсэн юм шиг санагдлаа.”

“Яг л тэгж санагдаж байна. Бид нар ижилхэн газраас ирсэн гэхээр ерөөсөө төсөөлөгдөхгүй байна.”

“Тэгэхээр бидний ирсэн зэргэлдээ ертөнцүүд болгонд Япон улс байдаг гэж ойлгож болох уу ? ”

“Эхэндээ өөр өөр цаг хугацаанаас ирсэн юм уу даа гэж бодож байсан ч, бидний ярьсан зүйлүүдээс ганц нь ч тохирсонгүй. Тэгэхээр энэ яагаад ч биш.”

Гэхдээ бидэнд нэг түгээмэл шинж байлаа. Бид бол Отаку. Энэ нь ч цаанаа ямар нэг утгатай байх.

“Хэрвээ тийм бол, бид бүхэн энд ялгаатай шалтгаануудаар, ялгаатай аргаар ирсэн бололтой.”

“Би үнэхээр хэрэггүй зүйлийн тухай ярьмааргүй байна лдаа. Бид нар ер нь заавал төстэй байх албатай гэж үү ?”

Яг л энэ өрөөний хамгийн лаг хүн гэдгээ батлахыг хүссэн мэт, Рэн ярьж эхлэв.

“Нэгэн өдөр гэр лүүгээ харьж байх замдаа гэнэт нэгэн алуурчинтай таарсан юм ”

“Юу ?”

“Би нэг сайн найзтайгаа хамт явж байсан юм. Түүнийг аварснаа, гэмт хэрэгтэн баривчлагдаж байсныг лав санаж байна…”

…Рэн ярьж байхдаа цээжнийхээ хажуу хэсгээ зөөлхөнөөр илж байв.

Би түүнээр өдмөөр санагдлаа. Иймэрхүү найзыгаа аварсан гэсэн маягийн юм яриад л өөрийгөө баатар болчихно бодсон юм байхдаа ?? Өөрийнхөө бодлыг арай гэж хэлэлгүй тэсэв.

Түүний ярианаас нь тэрээр нэгэн муу залууг барьсан боловч дараа нь ямар нэгэн асуудалд орооцолдсон юм байна гэж таамаглав.

Тэр яг л хэзээ ч болж байгаагүй зүйлийн тухай ч яг л болж байсан мэт ярьж мэдэхээр нөхөр байлаа. Би түүнийг итгэл даахгүй хүн хэмээн дотроо үзсэн ч гэсэн , тэр бол энэ ертөнцөд дуудагдан ирсэн баатруудын нэг. Ядаж л түүнийг дуустал нь сонсох хэрэгтэй байх гэж бодлоо.

“Ямартай ч, үүний дараа, энд сэрсэн юм даа.”

“Үнэмшилтэй л байлаа. Чи ч лаг юмаа тиймээ ? Найзыгаа авраад л”

Тэр миний магтаалд юу ч дуугарсангүй. Тэгсэн нь ч зүгээр.

“Ок, дараагийнх нь би юм шиг байна” гэж Мотояасу хэлээд, өөр лүүгээ заалаа.

“Надад… тэгэхээр… товчхон ярья… Надад маш цөөхөн найз охин байдаг.”

“Эргэлзэхгүй байна.”

Түүний ямар нэгэн юм нь халамжтай ах хүнийг санагдуулж байв. Тэр мөн охидуудын дунд алдартай гэдгээ гайхуулаад авлаа.

“Тэгээд юу гэхээр…”

“Чи хэтэрхий олон найз охинтой болчихоод ,тэгээд тэр чинь чамайг асуудалд оруулсан юм уу ?” хэмээн Рэн шоолон асуув.

Мотояасу нүдээ огцом нээгээд толгойгоо дохив.

“Тиймээ, тэгсэн… Эмэгтэйчүүд ч аймаар шүү.”

“Хараал идэг! ” Уураа барих цаг байгаагүй тул золтой л түүнийг цохиод унагаачихсангүй. Намайг цохивол аягүй бол үхчих байлгүй…. эсвэл хүлээгээрэй, магадгүй тэр аль хэдийн үхчихсэн юм болов уу . Тэд энд бүгд ингэж ирсэн гэж үү ?

Гэхдээ хүлээгээрэй… Ицүки гараа зүрхэн дээрээ тавиад ярьж эхэллээ.

“Одоо миний ээлж байхаа ? Нэг өдөр би сургуулиасаа хариад явж байсан юм. Зам гарч байтал гэнэтийн булан тойроод хогийн том машин маш их хурдтай гарч ирээд тэгээд….”

Ахиад л бүгд чимээгүй болов.

Тэгэхээр тэр мөргүүлсэн юм шиг байна. Ямар гунигтай аргаар ирээ вэ.

Гэхдээ хүлээгээрэй… Хараад байхад надад л иймэрхүү гунигтай зүйл тохиолдоогүй бололтой.

“Тэгэхээр бид нар үнэхээр хэрхэн ирсэн тухайгаа ярих хэрэгтэй гэж үү ?”

“Тэхх, бид нар аль хэдийн ярьчихсан.”

“Тэгэхээр….. уучлаарай. Би номын санд нэгэн өмнө нь харж байгаагүй нэг номны дэргэдүүр өнгөрөөд. Тэгээд л ирчихсэн.”

Ахиад л чимээгүй болов.

Тэд намайг яг л мөс шиг хүйтнээр ширтэж байв.

Энэ бүхэн ямар учиртай юм бол ? Тэдний нэг байхын тулд заавал ийм зовлонтой нөхцөл байдалд орох ёстой байсан гэж үү ? Тэд гурав хоорондоо шивнэлдэж эхэлсэн учир юу ярилцсаныг нь мэдэж чадсангүй.

“Тиймээ…. гэхдээ тэрэнд…. тэрэнд бамбай байгаа шдээ.”

“Би мэднээ…. Мотояасу, чи ч мэдэж байгаа, тиймээ. ?”

“Тиймээ…”

Тэд нар надаар тоглоом хийгээд байгаа юм шиг надад санагдав. Ярианыхаа сэдвийг өөрчлөх цаг болсон бололтой.

“Тэгэхээр бид бүхэн энэ ертөнцийн тухай хангалттай юм мэддэг болсон гэж үзвэл зүгээр үү ?”

“Тэгэлгүй яахав.”

“Хэдэн мянга дахин сайн ойлгосон”

Тэгэхээр, тийм байх нь…. гэхдээ хүлээгээрэй. Энд байгаа цорын ганц анхлан сонирхогч нь би гэж үү. Балай юм.

“Тэгэхээр…. тэгэхээр. Магадгүй залуусаа энэ ертөнцөд яаж тулалдах хэрэгтэй тухай та бүхэн надад зааж өгч чадна байх ? Миний ирсэн ертөнцөд иймэрхүү тоглоом огт байдаггүй болохоор….”

Рэн нүдээ нарийсган над руу ширтлээ. Ахиад л, мөс шиг хүйтэн харц. Харин ямар нэгэн шалтгаанаар, Мотояасу, Ицүки хоёр над руу эелдэгээр харж байв.

“Тэгэхээр, чиний том ах Мотояасу чамд чадахаараа ерөнхий суурь зүйлүүдийн тухай зааж өгнө.” Тэр үнэмшилгүй сонсогдож байсан бөгөөд, нүүрээрээ дүүрэн худлаа малийлган инээж байлаа. Гараа миний мөрөн дээр тавиад цааш ярьсаар холдов.

“Юуны түрүүнд , би өөрийнхөө мэддэг ганц тоглоом болох Онлайн Эмэралдынхаа тухай л ярина… Гэхдээ чи бол Бамбайчин. Ерөнхийдөө чиний үүрэг бол бамбайгаа ашиглан хүмүүсийг хамгаалах.”

“Өө юу гэнээ ??”

“Эхэндээ, чиний хамгаалалт чинь маш өндөр түвшнийх маш гайхалтай мэт байх боловч, чиний түвшин ихсэх тусам чиний хамгаалж чадах хүчний хэмжээ тогтворгүй болж эхэлнэ.”

“Өө тийм гэж үү ?”

“Тэгээд маш өндөр түвшний бамбай гэж огт байхгүй. Дээгүүр түвшинд ирэхээр, бамбай ямар ч хэрэг болохгүй.”

“Үгүй эээээээ!”

Энэ бол миний сонсохыг хүссэн зүйл биш байв. Тэд намайг үхэх тавилантай гэж хэлэхийг хүссэн гэж үү ? Үгүй ээ, үгүй баярлалаа!

“Шинэчлэхийн тухайд яах бол ? Ямар ч шинэчлэлт гэж байдаггүй юм уу ?”

Түвшингээ тогтворжуулах ч юм уу ? Тиймэрхүү??

“Үгүй ээ. Тоглоомын системээс болоод, бас тоглоомын нэр хүндээс болоод, энэ ангилал маш эрт хасагдсан. Угаасаа тийм ч сайн зүйл байгаагүй. Тэднийг бүр анхнаасаа энэхүү ангилалыг хасахаар төлөвлөж байсан байх гэж бодож байна…”

“Тэгэхээр би өөрийнхөө үүргийг сольж чадахгүй гэж үү ?”

“Тэгэхээр холбоотой үүргүүдийг …. яаж эзэмших вэ гэж үү ? Үхэл.”

“Чадахгүй гэж үү ?”

“Тиймээ, Тоглоом чамайг өөр үүрэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх.”

Юуууу ! Би тоглоомын хамгийн муу дүрээс салж чадахгүй юм гэж үү ? Гартаа байх бамбай руу харангаа бодов. Миний ирээдүй тийм бүрхэг байгаа юм гэж үү ?

“Уучлаарай…”

Үгүй ээ ! Би ийм жижигхэн юманд сэтгэлээр уналаа гэж үү ? Тэднийг нүднийхээ булангаар харж байхдаа үүнийг бодов. Тэд тоглоомынхоо тухай нухацтай гүн гүнзгий ярилцаж буй бололтой.

“Газар нутгийн хувьд ?”

“Нэрнүүд нь ялгаатай ч гэсэн, газрын зураг ижилхэн байх юм шиг байна. Хэрвээ газрын зураг ижил байх юм бол, мангасуудын байгаа байршил нь ч гэсэн ижил байх өндөр магадлалтай.”

“Ан хийх шилдэг газрууд нь зэвсэг болгоны хувьд өөр өөр байх болно. Магадгүй бид өөр өөр зүг рүү явцгаасан нь дээр байх.”

“Яг үнэн, бид нар одоо үр дүнтэй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй”

Тэд булхайцаж тоглож чадахаар хэмжээний мэдлэгтэй гэж үү ? Тиймэрхүү зүйл яриад эхлэх шиг санагдав. Зүгээр л миний бодол л доо. Хэрвээ миний ангилал тийм сул юм бол тэдний дэмжлэгт найдахаас өөр арга байхгүй. Үүнийг хийж болох маш олон арга замууд байгаа. Хэдийгээр би хүч муутай байсан ч, багаараа тулалдах нь миний түвшинг нэмэгдүүлэх болно. Ер нь ах дүүстэйгээ хамт тулалдахгүйгээр нөхөрлөлөө бататгадаг ямар ертөнц байсан юм бэ? Ер нь ийм л байх ёстой биз дээ тиймээ ?

Одоо, хэрвээ багт маань 1 юмуу хоёр охин орчихвол. Тэгвэл бүх зүйлс сайхан болох гээд байна. Хэрвээ би Бамбайчин юм бол, би тулалдахгүй гэсэн үг. Зүгээр хамтрагчдаа хамгаалахад болно биз. Өөрийнхөө ертөнцөд буцчихвал надад охинтой уулзах ямар ч боломж олдохгүй, харин энд бол өөр байж болох л юм.

“Хммм, Тэгэхээр бүх зүйл зүгээр болно биз. Бид шал өөр ертөнцөд байна! Хэдийгээр би хамгийн хүчтэй баатар нь биш ч гэсэн, яаж ийгээд болно гэдэгт найдаж байна.”

Тэд намайг яг л ямар нэгэн өрөвдмөөр ядарч зовсон хүн харж буй мэтээр харж байв. .. эсвэл зүгээр л надад тэгж санагдсан байх. Хэрвээ өөрийгөө сэтгэлээр унагаачихвал эхлээчгүй байхдаа ялагдчихлаа л гэсэн үг. Түүнчлэн, би зүгээр л хамгаалалтыг эзэмшсэн бас энэ тоглоом биш бол болохоор бамбайнаасаа салаад өөр зэвсэг авчихад болно биз.

“Тэгэхээр, алив үүнийг хийцгээе!” хэмээн өөрийгөө хүчлэн хэлэв.

“Баатруудаа, та бүхэнд хоол бэлтгэлээ.”

Юу вэ ? Ямар нэг амттай хоол идэх гэж буй бололтой.

“Янзтай.”

Бид нар хаалгаа онгойлготол, үйлчлэгч хөлөг баатруудын хоолны танхим руу дагуулан явав.

Энэ яг л кино шиг байлаа. Агуу том цайз дахь гайхамшигтай хоолны танхим! Танхимын голд нэгэн том ширээ байсан бөгөөд, тавиур дээр бүх л төрлийн хоолнууд өрөөстэй байв.

“Хүмүүсээ, хүссэн хоолоо идэцгээнэ үү.”

“Юу ? Бид хөлөг баатруудтай хамт хооллох юм гэж үү ?” хэмээн Рэн амандаа бувтнав.

Ийм оройн хоолны тухай яаж гомдоллож чадваа. Хараал ид гэж тэр үнэхээр бүдүүлэг юм.

“Та бүхэн буруу ойлгосон байна. Энэ хоол зөвхөн та нарт л зориулагдсан. Та бүхнийг цадтал хөлөг баатрууд ийшээгээ орж ирэх эрхгүй ” гэж үйлчлэгч хэлэв.

Үүнийг сонсоод бид хөлөг баатруудаас илүү эрх мэдэлтэй гэдгийг ухаарав.

“Баярлалаа, тэгэхээр идэцгээх үү ?”

“Тэгцгээе.”

Тэгээд бид энэхүү шинэ ертөнцийн хоолыг идэж гарав. Амтлах мэдрэмж маань өмнөхтэй маань ижилгүй байсан ч гэсэн, муухай бол санагдсангүй. Идэж болохооргүй ганц ч зүйл байгаагүй.

Гэхдээ омелет шиг харагдаж байсан зүйл жүрж шиг амтагдаж, өөр бусад хоолнуудаас миний өмнө амсаж байгаагүй амт амтагдаж байв.

Идэж дуусцгаасныхаа дараа, нойрмоглон өрөө лүүгээ явцгаалаа.

“Тэд нар усанд ордог гэж бодож байна уу?”

“Тиймээ, харахад энэ дундад зуунд байгаа бололтой, Тэдэнд ванн байгаа байх.”

“Асуугаагүй байсан ч өгчих байх гэж бодож байнаа.”

“Нэг л өдөр өгчих байхаа.”

“Тиймээ, Би ядарч байна, адал явдал маргааш эхэлнэ. Одоо унтаж амарсан нь дээр байх.”

Хүн болгон Мотояасугийн зөвлөгөөг зөвшөөрсний тэмдэг болгон толгойгоо дохиж, ор луугаа явцгаалаа.

Бид дөрөв маргааш юу болох талаар маш их сэтгэл догдлон байв. Гэхдээ л дэрэнд толгой нийлэнгүүтээ нам унтацгаав.

Бидний адал явдал маргааш эхэлнэ !

Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s