Чөтгөр бурхдын домгууд 99

Энэ долоо хоногын [12/13]-р хэсэг. Ивээн тэтгэх гэсэн хэсгээс долоо хоног бүрийн оруулах хэсгийн тоог хэрхэн нэмэх талаар уншаарай

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

 

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 99 – Ачлалгүй хүү

“Ноён үүсгэн байгуулагч аа, таны таван техник үнэхээр муу юм. Та амьд байхдаа энэ техникуудыг сурсан уу? Та амьд байхдаа сул дорой байсан нь аргаггүй. Та ердөө Домгын зэрэглэл хүрэх нь аргаггүй байсан юм байна. Танд би супер сүнс хөгжүүлэх техник зааж өгвөл яаж бйана? Таны сүнсний хөгжил сайжирна гэж бодож байна.” Не Ли цээжээ дэлдэн хэллээ. “Надад нийт гурван мянга зургаан зуун супер сүнс хөгжүүлэх техник байгаа. Хамгийн өрөвдөлтэй муу техник нь ч таны сая гаргасан таван техникээс илүү. Хэрэв муу бол таньд үүнийг заах надад нэр нүүр үнэхээр байхгүй байх байлаа.”

“За хангалттай.” Е Ян ууртайгаар хэлэв. Не Ли өөрт нь ямар ч нүүр өгөхгүй нь ээ. Өөрийг нь Яруу алдрын хотын үүсгэн байгуулагч гэдгийг мэддэггүй юм байхдаа?  “Жаалаа, чамайг хаанаас ийм олон сүнс хөгжүүлэх техникийг олсоныг мэдэхгүй. Чи бодвол эрдэнэсийн сан олоо биз. Гэхдээ чи супер техникүүдтэй байлаа гэсэн ч би Домгын зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн. Би чамд замыг чинь зааж чадна. Миний өргөн уудам мэдлэгийг чи юутай ч зүйрлэхгүй шүү!”

“Өө,за. ‘Ноён үүсгэн байгуулагчийн уужим уудам мэдлэг’ Би асуумаар байна л даа. Чөтгөрийн сүнс яагаад хүний сүнсний тойронтой нэгдэж чаддаг юм бэ?” Не Ли Е Ян уруу харан асуув. Цү цү.. Өөртэй нь Эртний үүсгэн байгуулагч Е Ян цэц булаалдмаар байна гэнээ?

“Багш чинь чамд ийм энгийн зүйл тайлбарлаагүй юмуу? Чөтгөрийн сүнс бол сүнсний нэг хэлбэр. Сүнсний тойрон болхоор сүнс хадгалах сав учраас хүн чөтгөрийн сүнстэй нэгдэж чаддаг юм”  Е Ян инээмсэглэн хэлэв. “Чиний авьяас муугүй ч чиний суурь хэтэрхий муу байна. Залгиж чадахаасаа ихээр битгий их идэж бай!”

“Хэрэв сүнсний тойрон хадгалах сав, чөтгөрийн сүнс зүгээр л сүнсний нэг хэлбэр юм бол аяга бас устай адилхан байлаа. Тэгвэл яагаад зарим хүмүүс Мөнгөн зэрэглэл хүрсэн ч гэсэн чөтгөрийн сүнстэй нэгдэж чаддаггүй юм бэ?” “Хэрэв сүнсний тойрон аяга л юм бол ус хадгалж болох л ёстой биз дээ?”

“Энэ…. Энэ бүтэлгүйтэл бараг л байхгүй гэж хэлж болно. Тиймээс анхаарал хандуулаад байх зүйл биш” Е Ян хэсэг зуур бодоод хэллээ. Тэрээр бага зэрэг бухимдсан байлаа. Не Ли асуусан асуулт өөрийнх нь хариулж чадахгүй зүйл байв.

“Энэ гайхалтай зүйлсийг бид судалснаар нууцуудыг тайлж чадна. Домгын зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн үүнийг мэдэхгүй ч байх гэж дээ. Таны багш танд юу зааж байсныг мэдэхгүй юм байна, хэрэв би ийм шавьтай байсан бол хананд савж зодохоор байлаа!” Не Ли үл тоосон шинжтэй харна.

“Чи тэгвэл надад яагаад хэлж болдоггүй юм бэ?” Е Ян хоолой чичирхийлж байв. Домгын зэрэглэлийн дайчны хувьд тэрээр өмнө хэзээ ч ийм байдалд орж байгаагүй.

“Сүнсний тойронгууд өөрийн гэсэн тогтмол шинж чанартай байдаг юм. Хэрэв хоёр шинж чанарын ялгаа хэтэрхий их бол мэдээж нэгдэж чадалгүй бүтэлгүйтнэ. Ус гал хоёр яаж сөргөллдөг түүнтэй адилхан.

“Өөр шинж чанаруудтай?” Е Ян амандаа бувтнав. Тэрээр өмнө хэзээ ч имй зүйл бодож төсөөлж байгаагүй. Не Ли хэлсэн үг түүнд ертөнцийг харах шинэ цонх нээж өглөө.

“Шинж чанаруудаас гадна хүний сүнсний тойронд олон нууцууд байдаг. Хэрэв өөрийн чинь зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн энэ талаар мэдэхгүй байх гэж. Хэрэв намайг багшаараа сонгомоор байвал би танд тайлбарлаж болох юм. Таны сүнс одоо сарних болоогүй байна. Тиймээс таны биеийг дахин бий болгох боломжгүй биш.” Не Ли завилан суугаад хэллээ.

Не Лиг багшаа болгох оо? Е Ян өмнө хэзээ ч ингэж уурлаж байгаагүй. Яруу алдрын хотын үүсгэн байгуулагч энэ хүүхдийг багшаа болгоно гэдэг үнэхээр ёсгүй хэрэг. Гэхдээ Не Ли үг түүнийг хөшөөв.

“Миний биеийг дахин бий болгох оо? Энэ боломжтой юмуу?” Е Ян алмайрав. Энэ түүний төсөөллөөс гадна өндөр түвшний зүйл. Энэ жаалхүүгийн үүсэл гарал хаанахых юм бол? Энэ хүүхэд яаж ийм их зүйл мэддэг юм бэ? Яруу алдрын үүсгэн байгуулагчийн хувьд энэ хүүхэд өмнө нь өвдөг сөгдөн мөргөх учиртай. Гэтэл Не Ли өөрт нь багшилж байна.

Цусаар бөөлжих хэмжээнд уурласан ч Не Ли хэлсэн үгс өөрийг нь соронз мэт татаж байлаа.

Е Ян Не Лиг ойлгохүгй байв.

“Жаалаа, чи миний багш болмоор байгаа юм уу?”

“Чиний багш болмоор байна гэжүү? За бодьё… Үгүй ээ, ер нь март даа. Чам шиг муу авьяастай хүнд багшлахад би хэтэрхий залхуу юм байна.” Не Ли тоомжиргүйгээр хэллээ. “Хэрэв миний шавь Домгын зэрэглэл хэдэн зуунаар байгаад түүгээрээ бахархдаг бол би түүнийг үхтэл нь сураар ороох байлаа.”

Е Ян хуруугараа Не Лиг чичлэв. Түүний хуруу чичирхийлж байлаа. “Чи… Чи… Чи муу ачлалгүй хүү.” Е Ян урт сахал чичирхийлэх хүртлээ тэрээр савчина. Хэрэв тэр эргээд амилдаг юм бол буцаж үхтлээ уурлах байлаа.

“ Би танай Е овгийн хүн биш. Би Тэнгэрийн Хээ овгийн үр  сад. Манай Тэнгэрийн Хээ овог танай Е овгоос илүү удаан оршин тогтносон юм шүү. Та Зиюуны өвөг дээдэс байгаагүйсэн бол таньтай ингэж цагаа үрэхгүй байх байлаа.” Не Ли жуумалзан хэлэв.

Е Ян уур хилэн дээд цэгтээ хүрлээ. Гэхдээ тэрээр одоо сүнс учраас юу ч хийж чадахгүй.

“Тэнгэрийн Хээ овог. Аан тийм саналаа. Яруу алдрын хотыг байгуулж байхад танай Тэнгэрийн Хээ овог жижигхэн гэр бүл байсан. Танай өвөг дээдэс хүчтэй байсныг зөвшөөрч байна. Чи овгоосоо ямар нэгэн зүйл өвлөн авсан бололтой. Гэхдээ энэ өвлөн авсан зүйлээрээ чи ийм онгироо байж болох уу?” Е Ян Не Лиг өөрөөс нь мэдлэгтэй гэдгийг зөвшөөрсөн ч ингээд бууж өгөх бодолгүй байлаа.

Хэрэв арван гурваас арван дөрвөн настай жаалхүүд ингэж бууж өгөх юм бол цаашид Домгын зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн гэдгээ яаж хүмүүст хэлэх юм бэ?

“Хмм” Е Ян уурласандаа юу ч дуугарсангүй.

Энэ хөгшин эр өөрт нь төвөг удахаа больсон учир Не Ли түрүүлж дуугарсангүй.

Өөрийнхөөрөө бэлтгэлээ хийвэл сүр жавхаат сүнсний хүч өөрийг нь хуйлран эргэлдэнэ. [Тэнгэрлэг бурхан] техникээ идэвхижүүлвэл сүнсний тойрон доторх чөтгөрийн сүнснүүд хуурай порлон лугаа адил сүнсний хүчийг сорон авч байлаа.

Е Ян сүнс Не Ли хажууд үлдсэн. Не Ли өөрийг нь ихээхэн уурлуулсан ч гэсэн Не Ли өөрийнхөө сүнс хөгжүүэх техникээ ашиглавал сониуч зан нь хөдлөөд өөрийн эрхгүй түүнийг харав.

Сүнсний хүч давалгаалан түүнд шингэнэ. Энэ ердөө Мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн сүнстний сургуулилалт. Гэтэл энэ Домгын зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн сургуулилалт хийж байгаатай адилхан харагдав.

Е Ян хэсэг зуур Сяо Нин Арийг харав. Тэрээр дотроо бодов. “Энэ жаал хүү, бас энэ охин хоёулаа аймшигтай сүнс хөгжүүлэх техниктэй юм. Хүүхдээрээ ийм хүчтэй болчих гэж. Хэдэн жил хүмүүс орж ирээгүй байхад гаднах ертөнц тийм их өөрчлөгдсөн юм байхдаа?”

Не Ли [Тэнгэрлэг бурхан] техниктэй харьцуулвал өөрийнх нь таван сүнс хөгжүүлэх техник хог шиг харагдана.

[Тэнгэрлэг бурхан] техник Сяо Нин  арийн [Аянгат Луу] техник, Зиюуны [Есөн хуйлрах мөсөн шувуу] техникээс удаан ч гэсэн Е Яны гаргаж ирсэн таван техниктэй зүйрлэшгүй хүчтэй.

Е Ян Сяо Нин Арь байгаа газар очив.

“Охион, чиний авьяас муугүй юм. Миний шавь болмоор байна уу?

Е Ян хоолойг сонссон Сян Нин Арь цухалзав. Тэрээр даруй хэллээ. “Та хэн юм болоо?”

“Би Яруу алдрын хотын үүсгэн байгуулагч Цаст Салхин овгийн үүсгэн байгуулагч Е Ян байна!” Е Ян бардмаар хэллээ.

“Ноён үүсгэн байгуулагчаа! Далавчит луу овгийн Сяо Нин Арь таньтай мэндчилж байна.” Сяо Нин Арь даруй ихээхэн хүндэтгэлтэйгээр хэллээ. Тэрээр түүхэн хүний өмнө ёс жудагтай байх хэрэгтэй.

Е Ян инээмсэглэн хэлэв. “Муугүй шүү, муугүй шүү. Чамд багшилж болох юм байна.” Энэ энгийн гэр бүлийн нэг охин бололтой. Не Ли шиг онцгой биш бололтой. “Би аль хэдийн Тэнгэрийн Ариун хилд хэдэн мянган жил болжээ. Гаднах ертөнц ямар байгаа бол?”

“Ноён үүсгэн байгуулагчаа, Яруу алдрын хот одоо аюулгүй байгаа.”

“Яруу алдрын хотод хэдэн Домгын зэрэглэлийн дайчин байна яг одоо?”

“Ноён үүсгэн байгуулагчийн дараачаар Яруу алдрын хот одоо ганц Домгын зэрэглэлийн дайчинтай байна. Энэ нь ноён Е Мо.” Сяо Нин Арь хүндэтгэлтэйгээр хариулав.

“Яаж байж болдог юм бэ?” Е Ян хэсэг зуур бодов. Энэ үнэхээр сонин байна. Сяо Нин Арь мөн Не Ли хоёр хоёулаа аймшигтай сүнс хөгжүүлэх технигтэй. Гэтэл ийм хүчтэй сүнс хөгжүүлэх техниктэй атал ганц Домгын зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн байх гэж.

“Би буруу юм хэлчихвүү?” Сяо Нин Арь сониучирхан асуулаа.

“Үгүй дээ, Охин минь. Чи хөгжүүлэх техникээ нэг дамжуулдаа. Би нэг харж болох уу? Чамд би зөвлөгөө өгч юуны магад!” Е Ян хэллээ. Үүний дараа түүний нүүр улайв.

“Энэ…” Сяо Нин Арь эргэлзэв.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

 

 

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.