Чөтгөр бурхдын домгууд 98

Энэ долоо хоногын [11/13]-р хэсэг. Ивээн тэтгэх гэсэн хэсгээс долоо хоног бүрийн оруулах хэсгийн тоог хэрхэн нэмэх талаар уншаарай

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 98 – Намайг багшаа болго

“Не Лид юу ч тохиолдохгүй биз дээ.” Не Ли алга болохыг хараад Дү Зэ царай багахан барайв. Тэнгэрийн Ариун Хилд юу тохиох бол хэмээн

Лу Пиао хөхрөн инээгээд хэллээ. “Дү Зэ, чи Не Лид итгэдэггүй бололтой. Не Лид ер нь юу л тохиолдов гэж дээ? Не Лид санаа зовох цаг чамд байгаа юм байна. Оронд нь чөтгөрийн сүнстэйгээ нэгдээч. Улаан Чөтгөрийн ирвэс ямар хүчтэйг харахаас тэсэн ядан хүлээж байна.” Лу Пио догдлонгуй өөрийнхөө дотоод орон зайт бөгсөө имрэв.

Тэр хоёр Не Лиг хүлээнгээ сургуулилалт хийхээр шийджээ.

Е Шэнг тэднийг хараад ихээхэн сэтгэл хангалуун байлаа. Дү Зэ мөн Лу Пиао хоёрын сүнсний хөгжил хурдан байхаас өөр аргагүй. Тэд ийм шаргуу хөдөлмөрч сурагчид байна шүү дээ. Тэд ямар ч цаг алгасалгүй сургуулилалтаа хийнэ. Хэрэв бусад сурагчид ч гэсэн тэдэн шиг ийм хичээнгүй байсан бол өөрт нь санаа зовоод байх зүйл алга.

Е Шэнг болон бусад багш нар Лу Пиао Дү Зэтэй хамтаар Не Лиг хүлээнэ. Лу Пиао мөн Дү Зэ хоёр Чөтгөрийн сүнснүүдтэйгээ нэгдэж байлаа.

Энэ мөчид Тэнгэрийн Ариун Хил дотор.

Эргэн тойронд гэрэл гялбан олон зүйлийн дүрс эргэлдэнэ. Энэ зүйлийг харсан хүн орон зай цаг хугацаагаар аялж байгаа гэлтэй. Не Ли эргэн тойрноо хараад зогслоо. Энд цэцэгс мөн өвс ургаж үнэхээр сайхан харагдана.

Не Ли Тэнгэрийн Ариун Хилд хөл гишгэмэгц өөрийнх нь сүнсний тойрон хурдацтай өсч байгааг анзаарав. Түүний сүнсний тойрон тасралтгүй өсч байлаа. Энэ нь түүний сүнсний тойронг сунгана.

Не Ли сүнсний тойрон бага зэрэг өсвөөс Не Ли өвдсөн царай гаргалаа. Сүнсний тойронг хүчээр сунгах нь тун өвдөлттэй зүйл.

Тэнгэрийн Ариун Хил бол сүнсний хүчийг өсгөх ариун дагшин газар байлаа.

Энд хэсэг зуур байх гадаа хэдэн өдөр сургуулилалт хийхтэй дүйцнэ!

Не Ли сүнсний тойрон анх байсны гуравны нэгээр томров. Энэ аймшигт өвдөлт Не Лигий царай барайхад хүргэлээ.

Не Ли нүдээ нээн алсыг харна. Тэрээр өвсөн дээр завилж суусан нэгэн хүнийг харав. Энэ Сяо Нин Арь байлаа. Не Ли хараа бүрэлзэж байгаагаас болж тэрээр бүх зүйлийг тод харж чадахгүй байлаа.

Не Ли сүнсний тойрон дотор Соёот Хулсны баавгай мөн Сүүдрийн чөтгөрийн сүнс хоёр тасралтгүй хүчирхэгжинэ.

Тэнгэрийн Ариун Хил үнэхээр нэрэндээ байж чадаж байна. Не Ли өөрийнхөө хоёр Чөтгөрийн сүнсээ хүчирхэг болж байхыг мэдрэнэ. Тэдний сүнсний хөгжил асар хурдаар нэмэгдэнэ.

Не Ли оюун дотор нэгэн хөгшин хүний дуу хоолой сонсогдлоо.

“Жаалаа, чи сүнснийхээ тойрон дотор яагаад хоёр чөтгөрийн сүнстэй байдаг билээ?”

“Чи хэн бэ?” Не Ли хариу болгож асуув. Тэрээр сүнснийхээ хүчээ тэнцвэржүүлж байхад тэнэмэл сүнс өөрийг нь тандаж байв. Гэхдээ энэ сүнс өөрийг нь заналхийлж чадахгүй байсан учраас Не Ли дургүйцсэнгүй.

“Хаха, эхлээд миний асуултанд хариулчих. Тэгвэл би чамд хэн гэдгээ хэлье!”

“Би тусгай сүнс хөгжүүлэх техник ашигладаг болохоор ийм байгаа юм…” Не Ли тайвнаар хэллээ.

“Өөө… энэ ямар шидтэй сүнс хөгжүүлэх техник бэ?”

“Наадах чинь аль хэдийнээ чиний хоёр дахь асуулт биш үү?” Не Ли нүдээ эргүүлэв. “Хүнээс олон асуулт асуугаад, өөрөөс чинь асуултанд хариулахгүй байна гэдэг бүдүүлэг хэрэг шүү”

Хөгшин хоолойтой сүнс хөхрөн инээгээд хэллээ. “Чамтай эвээ олох үнэхээр хэцүү юм байна. Би Тэнгэрийн Ариун Хилд хэдэн зууны турш нойрслоо. Би олон ч суут ухаантнуудтай таарсан юм шүү.” Тэднийг би нэг ч нүдээрээ тоож хараагүй. Харин өмнө чинь байгаа залуу авхай их авьяаслаг юм гээч. Чиний авьяас арай л сайн юм. Өнөөдөр би чамайг сонирхож байгаа учраас чамайг би шавиа болгож авна.”

“Чи намайг шавиа болгомоор байгаа юм уу? Чи миний багш болох юмуу?” Не Ли тоомжиргүйгээр хэллээ. Хэн багш маань болох гээд байгаа юм? Чи ер нь ингэхэд хэн юм бэ? Надад юм зааж ингэхэд чадах уу? Хэрэв хаанаас ч гарч ирсэн нь мэдэгдэхгүй хүн миний багш болж чадах юм бол би одоо олон багштай болчихсон явж байх байлаа.”

“Жаалаа чи намайг хэн гэдгийг мэдэхүү?” Хөгшин настай хүн хэллээ.

“Чи хэн юм бэ?” Не Ли нүдэнд орсон өргөс мэтээр залхуутайя хариулав.

“Харанхуйн эрин эхлэхэд таван Домгын зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүд бид азтай амьд үлдсэн хүмүүсийг энэ Яруу алдрын хотод бид авчирж, Чөтгөрийн араатнуудын сүргээс хамгаалж ирсэн! Би Яруу алрын хотын үүсгэн байгуулагч таван хүний нэг Е Ян байна! Би бас Цаст Салхин гэр бүлийн үүсгэн байгуулагч. Миний нэрийг сонсоод айсандаа битгий өмдөндөө дусаагаарай.” Хоолой ихэмсэгээр хэллээ. “Би өөрийнхөө сүнснийг Яруу алдрын хотыг хамгаалахын тулд энд тамгалан үлдээсэн юм. Хэрэв би байгаагүй бол Яруу алдрын хот аль хэдийнээ мөхөх байсан юм!”

“Тэгэхээр чи таван үүсгэн байгуулагчдын нэг байх нь ээ!” Не Ли ойлгон гараараа ёслов. “Үнэхээр уучлаарай. гэхдээ, Ноён үүсгэн байгуулагч аа, би таны шавь болох хүсэлгүй байна.”

“Хүсэхгүй байна аа? Чи миний шавь болмооргүй байгаа юм уу?” Е Ян уурлав. “Жаалаа. Би чамд ямар сайхан боломж өгч байхад амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэнээ? Миний зааварчилгаа дор чи Домгын зэрэглэлийн дайчин болж чадна шүү дээ. Багадаа Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн!”

“Чи миний багш болоод хэрэггүй ээ. Би өөрөө Домгын зэрэглэлийн дайчин болж чадна!” Не Ли чангаар хэллээ. Би таныг Яруу алдрын хотын үүсгэн байгуулагчаар хүндэлж байгаач миний багш болох шаардлагагүй!

“Чи… үнэхээр онгироо юм. Домгын зэрэглэл хүрэх тийм амархан гэж бодоо юу? Домгын зэрэглэл чинь энэ тивийн тэргүүн оргил шүү дээ. Чамд авьяас байхаас гадна олон зүйл хэрэг болно. Гоц хүмүүс ч гэсэн энэ түвшинд хүрч чадахгүй байсан үе олон.” Хэрэв Е Ян амьд байсан бол уурандаа тэсрэх байлаа. Домгын зэрэглэлийн дайчин Не Лиг шавиа болгож авах гэсэн боловч зөвшөөрсөнгүй. Үнэхээр тус мэдэхгүй хүн юм. “Чи миний шавь болох гэж ямар олон хүн гуйж ирдэгийг чи мэдэх үү?”

“За, за!” Не Ли бууж өглөө. “Ноён Үүсгэн байгуулагч аа, та миний багш болмоор байгаа юм бол надад юу зааж чадах юм бэ дээ? “

“Домгын зэрэглэлийн чөтгөрийн сүнстнийхээ хувьд би тивийн газар зүйн байршил, одон орон, мөн хээн бичээсүүдийг сайн мэднэ. Би бас маш хүчтэй сүнс хөгжүүлэх техникуудыг мэднэ. Би чамд бас Чөтгөрийн сүнстнүүдийн тулааны чадварыг зааж өгч чадна!” Е Ян ихээхэн бахархалтайгаар хэллээ. “Надад маш хүчирхэг таван овгийн сүнс хөгжүүлэх техникууд байгаа.”

Таван гэрэл гэнэтхэн Не Ли өмнө гарч ирлээ. Энэ ном мэт харагдана.

“За чамайг ямар хүчтэй сүнс хөгжүүлэх техниктэйг чинь харья л даа.” Не Ли таван номнуд уруу хрлаа. “Юу, чи [Хуйлрах Сүнсний мод] техникийг гаргаж ирсэн юмуу? Энийг ер нь сүнс хөгжүүлэх техник гэж хэлэх нь зөв ч юмуу буруу ч юмуу? Энэ хүнийг зөвхөн Хар Алтан зэрэглэлийн дайчин болгож болно. Энэ сүнс хөгжүүлэх техник том алдаатай юм байна бас. Гуравдугаар бүлэг нь Тианшү цэгт сүнсний хүчээ цуглуулахыг шаардаж байгаа нь хүний ирээдүйг баллах бус уу? Хүний Тианшү цэг чинь чөтгөрийн сүнстнийг тэнгэр газартай харилцуулдаг цэг юм шүү дээ!”

[Тианшү цэг болхоор хүний биеийн сүнсний судалны цэг юм]

“Юу… Би буруу номоо гаргаад ирчихжээ.” Е Ян бантсан царайтай болов. Нэг ном нь замхран арилав.

“За үүнийг нэг хараадахья. Юу? [Ян сүнс] хөгжүүлэх техник ээ? Энэ хөгжүүлэх техник үнэхээр удаан. Хамгийн их нартай газар өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай техник шүү дээ. Бас үүнийг шөнө ашиглаж болохгүй. Би Домгын зэрэглэл хүрлээ ч би наян нас гарчихсан өвгөн байх биз. За энэ техникийг бүхлээр нь муулахаа больё. Хэрэв би энэ гайхалтай Ян эрчмийг Ин эрчимтэй хослуулан Ин Ян хоёрыг тэнцвэржүүлвэл энэ техник дор хаяж гучин хувь сайжирна!”

“…..” Е Ян чимээгээ аядав. Тэрээр Не Лиг үнэхээр ухаантай гэдгийг мэдрэв. Түүний хэлсэн хэдхэн үг түүнийг алмайруулж орхив.

“За үүнийг бас харья. Энэ чинь [Үнсэн чоно] техник биш үү? Энэ техникийг чинь заавал чонын чөтгөрийн сүнстэй нэгдэж ашигладаг техник. Үнэхээр Домгын зэрэглэл хүрэх ч боломжтой л доо..”

“Чи энэ техникийг сонирхож байна уу?” Е Ян баярлангуйгаар хэллээ.

“Энэ хөгжлийн техникийг уу? Юу л даа, Энэ Үнсэн чоно ердөө найман бүлэгтэй байна. 3-одтой Домгын зэрэглэл хүрээд дууссан байна. Надад бас Үнсэн чоно техник байгаа л даа. Надаас 10 дахь бүлгийг нь авахуу? Энэ бүлгээр 5-одтой Домгын зэрэглэл бол хүрч болно шүү.” Не Ли хэллээ.

“…..” Е Ян хэлэх үггүй боллоо. Тэрээр галзууртлаа гайхав. Энэ жаал ямар үүсэл гаралтай юм бол? Өөрт нь сүнс хөгжүүлэх техник заана гэнэ шүү!

Энэ олон жил Е Ян Яруу алдрын хотын тоо томшгүй суутнуудыг харсан. Арван мянга хүрээгүй юм гэхэд хэдэн мянган сурагч харсан. Тэд Яруу алдрын хотын элитууд. Не Ли шиг аймшигтай сурагч гэхдээ тэдний дунд байгаагүй. Түүний гаргаж ирсэн таван сүнс хөгжүүлэх техник маш хүчтэй техникууд. Гэхдээ Не Ли өмнө энэ ямар ч үнэ цэнэгүй хог шаар шиг харагдана.

Е Ян юу болоод байгааг үнэхээр ойлгохгүй байлаа. Не Ли хэдэн настай болоод ийм мэдлэгтэй юм бэ? Мянга насалсан хөгшин мастер өөрөөс нь ч илүү аймар юм гээч!


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.