Чөтгөр бурхдын домгууд 97

Энэ долоо хоногын [10/13]-р хэсэг.

Ивээн тэтгэх гэсэн хэсгээс долоо хоног бүрийн оруулах хэсгийн тоог хэрхэн нэмэх талаар уншаарай

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 97 – Тэнгэрийн Ариун Хил орсон нь

“Чи Нин Арь Тэнгэрийн Ариун Хил орсныг мэдээгүй л байх даа” гэж Лу Пиао гэнэтхэн хэллээ.

“Тэр Тэнгэрийн Ариун Хил орсон юмуу? Надад яагаад хэлээгүй юм болоо?” Не Ли хэсэг зуур цочирдон бодоод хэллээ.

“Чи Тэнгэрийн Хээ овог уруугаа буцаад, дараа нь тэмцээнд орсон. Тэгээд чи Хотын захирагчийнд ирлээ. Чамд хэлэх боломж хэнд ч байгаагүй шүү дээ. Бид чамтай уулзах үнэхээр амаргүй байлаа!” Лу Пиао гараа савчин хэллээ.

‘Нин Арь авьяастай бас өндөр сүнсний хөгжилтэй, Тэнгэрийн Ариун Хил ороход ямар ч асуудал байхгүй. Гэхдээ нэгэнт орчихоод ямар нэгэн асуудал тохиохыг хэн мэдлээ?” Не Ли бодолдоо шумбасан байв. Тэрээр толгойгоо өргөөд Лу Пиао, Дү Зэ мөн бусдуудад хандан хэлэв. “Алив, бид ч гэсэн явах хэрэгтэй!”

Не Ли үргэлж Тэнгэрийн Ариун Хилийг судлахыг хүсдэг байсан. Тэнгэрийн Ариун Хилд өөрт нь хэрэгтэй нэгэн эрдэнэс бий. Нин Арь Тэнгэрийн Ариун Хил уруу орсныг дуулсан Не Ли цухалдав. Тэрээр ингээд зүгээр суугаад байж болохгүй. Нин Арьийг өмнөх амьдралдаа сайн мэддэг байсан. Тэрээр Нин Арийг ихээхэн өрөвдөж, бас хүндэлсэн. Нин Арь өөрийнхөө сэтгэлийг огтхон ч нуугаагүй. Не Ли Зиюуныг сэтгэлдээ тээдэг ч гэсэн юу ч болсон бай Нин Арь ч гэсэн өөрийнх нь хайрлаж хамгаалахыг хүсдэг хүмүүсийн нэг.

“Бид Хотын захирагчийн эдлэнгээс гарвал юу болох бол?” Дү Зэ хөмсгөө зангидан хэсэг зуур бодлогошироод хэлэв.

“Асуудал байхгүй ээ. Надад нэг санаа байна. Өөрийгөө өнгөлөн далдласны дараа эндээс гарч болно. Вэй Нан, Зү Сиан Жин, Зан Мин, та гурав энд үлдээд дүүг маань хараарай. Энэ миний өрөө, та нар эндээ бэлтгэл сургуулилалт хийж болно.” Не Ли гурван найзыгаа хараад хэллээ.

“За бидэнд даатгачих!” Тэр гурав ч хүлээн зөшөөрлөө.

“Сяо Юу, эндээ томоотой бэлтгэлээ хийж байгаарай. Ах нь хэдэн өдрийн дараа хүрээд ирнэ.” Не Ли дүүгийнхээ толгойг илбэн хэлнэ.

“За, Не Ли ахаа, болгоомжтой байгаад хурдан буцаад ирээрэй!” Не Юу толгой дохин хэлэв.

Хэдэн захиас хэлж үлдээгээд Не Ли өөрийгөө Вэй Нантай адилхан болгож өнгөлөн далдлав. Дү Зэ, Лу Пиао хоёр түүнийг хараад алмайрлаа. Не Ли өнгөлөн далдлах чадвар үнэхээр гайхалтай юм. Тэрээр нүүрэндээ нэг юм түрхээд л зүсээ хувилчихлаа шүү дээ. Хувцас нь өөр болохоос тэр яг Вэй Нан болсон байв.

“Энэ ертөнцөд чамд мэдэхгүй зүйл гэж байна уу?” Дү Зэ гашуунаар инээмсэглэн Не Лиг харан хэлэв.

“Ийм аргатай гэж үнэхээр санасангүй шүү. Гайхалтай.” Лу Пиао нүд бүлтийв. Энэ аргаар ер нь Не Ли энэ Хотын Захирагчийнд нуугдаад ч байх шаардлага алга. Гудамжаар ингээд алхаад явж байвал Харанхуйн бүлгэм Не Лиг танихгүй биз.

“Хүчтэй хүмүүс амь насаа даатгаад хэдэн башир арга сурах хэрэгтэй!” Не Ли хөнгөхөн инээгээд хэллээ. Энэ үнэхээр амархан арга. Энэ аргад тийм ч хүнд ухаан зарах шаардлагагүй. Жинхэнэ хүчтэн хүнийг ялгаруулж буй эрчмээр нь таньдаг. Домгийн зэрэглэл хүрсний дараа хүн өөрийнхөө өндөр, эрчим болон биеийн бусад шинж чанараа өөрчлөх боломжтой. Тэгвэл хэн ч тэднийг танихгүй.

Не Ли заримдаа өөрийгөө дахин төрснийг мэдэгдүүлчих гээд байдаг. Е Зиюуны аавтай уулзахдаа Не Ли хэдэн башир аргатай байсан ч түүнийгээ ашиглаагүй. Учир нь энэ аргууд хэтэрхий хэрцгий байсан. Хэрэв Не Ли энэ аргуудаас ашигласан бол хоёр тал хоёулаа ихээхэн гэмтэх байсан. Не Ли ийм зүйл болохыг хүсэхгүй. Юу ч болсон бай Е Зонг бол Зиюуны төрсөн эцэг. Хэрэв аав нь биш байсан бол юу ч болсон Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэнд ингэтлээ зодуулаад байхгүй.

“Өө нээрээ, та нарт өгье гэсэн зүйлээ мартах шахлаа.” Не Ли баруун гараа хөдөлгөвөл таван чөтгөрийн сүнсний кристалууд гараад ирлээ. Энэ Не Лигийн боловсруулсан чөтгөрийн сүнснүүд юм. Энэ таван сүнс тавуулаа Бурхны өсөлтийн хурдтай.

“Энэ юу вэ? Чөтгөрийн сүнсний кристалууд уу даа?” Лу Пиао хоёр гараа ташаандаа тавин бахархалтайгаар хэллээ. “Саяхнаас би Мөнгөн зэрэглэл хүрсэн. Аав маань надад баярлаад Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнс надад өгсөн. Түүнтэй би аль хэдийн нэгдсэн. Тиймээс надад өөр сүнс хэрэггүй! Алтан зэрэглэлийн сүнстэй байхад би хүчтэй Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болно доо, хахаха!”

“Би чамд Улаан Чөтгөрийн ирвэс өгөх гэж байлаа. Энэ бас Бурхны өсөлтийн хуртай. Домгын зэрэглэл хүртэл өсөх боломжтой л байсан юмсан. Чи хүсэхгүй байгаа бол болихгүй юу даа.” Не Ли мөрөө хавчин Дү Зэ болон бусдад чөтгөрийн сүнсний кристалаа тараав. “Энэ бол Тулааны төрлийн Хавцлын бар, энд бас гурван төрлийн чөтгөрийн сүнс байгаа. Та нарт энэ сүнснүүдийг зориуллаа.” Не ли Вэй Нан, Зү Шианжүн мөн Зан Минийг харан хэллээ.

Дү Зэ аль хэдийн Не Лиг дагана гэж шийдсэн. Тэд тиймээс ихээхэн хүндэтгэлтэйгээр чөтгөрийн сүнсний кристалуудыг хүлээн авав. Тэд энэ чөтгөрийн сүнсний кристалуудыг сониучирхан харлаа. Энэ Не Лигийн тайлбарласан чөтгөрйн сүнснүүд ямар хүчтэйг тэд мэдэхгүй.Бурхны өсөлтийн хурд гэж юу гэдгийг мэдэхгүй. Энэ чөтгөрийн сүнснүүд Домгын зэрэглэл хүрч чадах учраас ихээхэн хүчтэй байх ёстой.

Бурхны өсөлтийн хурд аа? Домгын зэрэглэл хүртэл өснө гэсэн үү?

Ийм хүчтэй сүнс гэж байж болох уу?

“Чи дөнгөж сая энэ сүнс Домгын зэрэглэл хүрч чадна гэсэн, үнэн үү?” Дү Зэ сониучирхан асуув.

“Нээрээ шүү” Не Ли толгой дохин хэлэв. Үнэнийг хэлэхэд Не Ли нэг зүйлийг тэдэнд хэлээгүй. Түүний өгсөн Чөтгөрийн сүнснүүд зөвхөн Домгын зэрэглэл очоод зогсчихгүй. Тэдний өсөлт ирээдүйд хаана хүрэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ Не Ли энэ талаар тэдэнд хэлвэл тэд ойлгохгүй.

“Хэхэ, Не Ли бид нар чинь сайн найзууд шүү дээ, тиймээ? Би энэ чөтгөрийн сүнсийг харж болохуу?” Лу Пиао жуумалзан хэллээ.

Лу Пиао хараад Не Ли хөхрөн инээв. Не Ли Лу Пиао-аар тоглоод байх шаардлага үгүй. Тиймээс тэрээр дотоод орон зайт бөгжнөөсөө Улаан Чөтгөрийн Ирвэсийг баруун гараараа Лу Пиао уруу шидэв.

“Лу Пиао, өөрийнхөө Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнсээ хурдан гаргаж хая. Энэ чөтгөртэй удаанаар нэгдээрэй. Эхлээд сургууль ороод Тэнгэрийн Ариун Хил ороодохьё.” Не Ли хэлэв. Сяо Нин Арь Тэнгэрийн Ариун Хилд одоо хүртэл байгаа учраас Не Ли санаа зовсон байв.

Не Ли өмнөх амьдралдаа Тэнгэрийн Ариун Хил орж үзээгүй. Тэнгэрийн Ариун Хил ямар газар гэдгийг тэрээр мэдэхгүй. Дотор нь юу нуугдсаныг тэр гадарлаж л байгаа.

“За тэгье” Лу Пиао болон Дү Зэ хоёр толгой дохив.

Лу Пиао, Дү Зэ, Не Ли гурав Хотын захирагчын эдлэнгээс гарч явлаа. Тэд Ариун Орчид Сургууль уруу явна.

Ариун Орчид Сургууль

“Е Шэнг дэд захирал аа, Сяо Нин Арь одоо хүртэл гарч ирээгүй байна уу?” Е Шэнгийн хажууд байсан хэдэн багш нар сандрангуй хэллээ.

Е Шэнг хөмсөг зангирна. Сяо Нин Арь Тэнгэрийн Ариун Хилд бусад хүмүүсээс удаан байна. Ерөнхийдөө илүү чадварлаг хүмүүс Тэнгэрийн Ариун Хилд удаан үлддэг. Харин чадваргүй нь хурдан гараад ирдэг байна. Гэхдээ Сяо Нин Арь хэтэрхий удаад байх шиг байна.

“Дэд захиралаа, гурван сурагч таньтай уулзахаар иржээ!” Нэг багш гаднаас орж ирээд хэллээ. “Тэд бүгдээрээ Суутны ангийн сурагчид юм байна!”

“За оруулаад ир.” Дэд захирал Е Шэнг толгой дохин хэлэв.

Хэсэг хугацааны дараа Не Ли нөхөдтэйгээ орж ирэв. Не Ли орж ирээд өөрийнхөө өнгөлөн далдлалтаа авлаа. Е Шэнг Не Лиг хараад гайхав. Не Лиг тэрээр анхааралдаа тээж явдаг. Жилийн эцсийн шалгалтанд Не Ли сүнсний хүч 1-одтой Хүрэл зэрэглэл байсан. Гэхдээ төд удалгүй Не Ли тэмцээнд орж Алтан зэрэглэлийн сүнсний хүчтэй нь батлагдсан. Ийм өндөр хурдтай өсөлттэй байна гэдэг аюултай.

Шалгалт худлаа шалгана гэж байхгүй. Эсвэл хүн сүнсний хүчээ буруулж болдог юм байхдаа?

Е Шэн толгойгоо гашилгатлаа бодож байсан. Гэхдээ яг юу болоод байгааг тэрээр ойлгож чадаагүй. Юу ч болсон бай сургуулиас нь суутан төрнө гэдэг сайн хэрэг.

“Е Шэнг дэд захиралаа, Би Тэнгэрийн Ариун Хил ормоор байна, асуудалгүй биз дээ?” Не Ли Е Шэнг уруу харан асуув.

“Чиний хүчээр Тэнгэрийн Ариун Хил орох асуудалгүй.” Е Шэнг толгой дохин хэлэв. Тэнгэрийн Ариун Хил орохын тулд хүн суутны ангийн сурагч байх хэрэгтэй. Не Ли одоогийн хүчээр суутны ангийн аль ч сурагч түүнийг ялж чадахгүй.

“Ихээхэн талархлаа, Дэд захиралаа! Би одоо тэгвэл Тэнгэрийн Ариун Хил уруу орлоо шүү!” Не Ли хэллээ. Е Шэнг уруу Не Ли гараараа ёслов.

Е Шэнг Сяо Нин Арь мөн Не Ли хоёр сайн харилцаатайг мэднэ. Хэрэв Не Ли дотогшоо орвол Сяо Нин Арийг яагаад удаад байгааг нэг шалгаж болох байх.

Хэдэн хүмүүс Не Лиг Тэнгэрийн Ариун Хил уруу гаргаж өгөв. Холоос харвал Не Лигийн нүдэнд нэгэн хаалга харагдав.

Өмнөх амьдралдаа Не Ли Тэнгэрийн Ариун Хил орж үзээгүй. Тэнгэрийн Ариун Хилийн талаар Не Ли номноос л уншиж байсан. Не Ли Тэнгэрийн Ариун Хил ямар газар бол хэмээн ихээхэн сониучирхна. Дү Зэ мөн Лу Пиао хоёр гадаа хүлээвэл Не Ли Тэнгэрийн Ариун Хил уруу яваад орлоо.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s