Чөтгөр бурхдын домгууд 96

Энэ долоо хоногын [9/13]-р хэсэг.

Ивээн тэтгэх гэсэн хэсгээс долоо хоног бүрийн оруулах хэсгийн тоог хэрхэн нэмэх талаар уншаарай

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 96 – Ариун Гэр бүлийг үнэхээр үндсээр нь сугалмаар байгаа юмуу?

Не Ли өөрийгөө ямар нэгэн асуудалтай гэж боддоггүй. Гэхдээ Хотын захирагчийнд Е Зиюунтай уулзах гэж ирсэн өдрөө Хотын захирагчид баригдахаар тийм азгүй хүн гэж өөрийгөө бодоогүй.

Е Зонг өөрийг нь алаагүй. Магадгүй Алхимийн Холбоо өөрийг нь өмгөөлөн өмнө нь үг хэлсэн байх. Не Лид одоо айгаад байх зүйл үгүй. Удаан хүлээгээд байх шаардлагагүй боллоо. Не Ли удахгүй Е Зонгийг эрхшээлдээ оруулан, охиныхоо гарыг өөрт нь өгүүлнэ.

Энэ талаар бодвол Не Ли-ийн нүүрэнд мишээл тодров. Холын мөрөөдөл болсон зорилгынхоо төлөө шаргуу хичээллэх ёстой.

Не Ли хэдэн тан уугаад сүнсний бэлтгэлээ эхлүүлэв. Тэрээр [Тэнгэрийн Бурхан] хөгжүүлэх техникийг ашиглан 4-одтой Мөнгөн зэрэглэл болохын төлөө сургуулилав.

Хашаан дотор

[Есөн хуйлрах мөсөн шувуу] техникээр хичээллэх болсноос хойш, мөн Цасан хатантай нэгдсэнээс хойш Е Зиюуны сүнсний хөгжил хэдэн ч давааг давж, тэнгэрт дүүлэх болжээ. Е Зиюун Не Лигээс дутахгүй хурдан байлаа. Е Зиюун 3-одтой Мөнгөн зэрэглэл хүрчээ. [Тэнгэрийн Бурхан] техник удаан хөгжүүлэх техник учраас Е Зиюун Не Лигээс илүү хурдан байв. Гэхдээ Тэнгэрийн Бурхан техникийн жинхэнэ хүчийг сүнсний хөгжлийн сүүлийн шатуудад харж болно.

Не Ли хүмүүст өгсөн техникүүдээс [Тэнгэрийн Бурхан] бол хамгийн удаан нь. Энэ техникээр хичээллэх ажиллагаа бусад хүмүүсээс хэд дахин хүнд. Мэдээж [Тэнгэрийн Бурхан] техникийг дуусгаж чадвал бүх техникүүдээс хамгийн хүчтэй нь. Не Ли өөрийнхөө түвшний долоон хүнтэй тулалдсан ч тэд өөрийг нь дийлж чадахгүй. Энэ техникээр хичээллэх тун хэцүү. Гэхдээ Не Лид дахин төрсөн учраас өмнөх мэдлэг нь бий.

‘Гэгээнтэн Хаан намайг [Тэнгэрийн Бурхан] техникийг дуусгахыг хүлээж л бай. Би бас долоон Бурхан зэрэглэлийн дайчдыг бэлтгэнэ дээ. Энэ удаа хэн нь илүү хүчтэй байна харья л даа!” Не Ли дотроо бодно. Өмнөх амьдралдаа түүний ялагдсан шалтгаан нь өөрийнх нь хүчнээс болоогүй. Учир нь Гэгээнтэн эзэн хаан Тэнгэрлэг зэрэглэлийн олон чөтгөрийн араатнуудтай байсан учраас Не Ли энэ Тэнгэрлэг зэрэглэлийн чөтгөрийн араатнуудтай тулалдаад ядарсан байсан. Энэ түүний ялагдсан гол шалтгаан. Өөрийнхөө хүчээ нэмэгдүүлэхээс гадна хүчтэй хэдэн найз нөхөдтэй болох хэрэгтэй. Энэ амьдралдаа Не Ли ганцаараа тэмцэхгүй

Нэг цагийн турш завилан суусны эцэст шарх нь аниж эхэллээ.

“Не Ли чиний шарх яаж байна?” Е Зиюун Не Ли уруу харав.

Е Зиюуны үгийг сонссон Не Ли хэсэг зуур бодлоо. Е Зиюун өөрт нь их санаа тавьжээ. Не Ли толгой дохин хэлэв. “Миний шархнууд аньсан.”

“Өө тиймүү, тийм бол чи явах хэрэгтэй! Энд үлдээд байвал намайг бүдүүлэг загнасанд уурлах хэрэггүй шүү!”

“Зиюун аа, би чамд хайртай! Намайг битгий ингээч дээ! Ёоох, шарх маань бүрэн аниагүй байна. Надад хоёр өдөр биеэ тордох өдөр өгөхгүй бол би хөдөлж чадахгүй нь ээ! Ёоо, Би цусаар бөөлжих нь ээ!”

“Чамд дахиж итгэхгүй шүү. Чи явахгүй бол би шүүр бариад чамайг хөөнө өө!” Е Зиюун шүдээ зуулаа. Не Ли хэтэрхий зальхай юм.

“Чи ийм харгис байж болохгүй шүү дээ” Не Ли Зиюун уруу ширтэнэ.

“Чи оролдоод үзэж болно шүү!” Зиюун хоёр гараа ташаандаа тулаад хоёр удаа хүйтнээр амьсгаагаа гаргав. Өнөөдрийн явдалд Не Лиг загнаагүй нь аль хэдийн сайн хэрэг.

“За яахав. Тэгвэл би ингээд буцья даа. Маргааш чамтай уулзая.”

“Маргааш ирдэг юм бол намайг яахыг чи хар л даа.” Е Зиюун Не Лиг түлхэн гаргалаа. Тэрээр ташаа тулан ууртай харцаар харна.

“Юу? Би чамайг тэгвэл хэзээ харж болох юм бэ?” Не Ли гашуунаар инээмсэглээд Е Зиюун уруу харав.

Таас!

Зиюун хашааныхаа хаалгыг хаалаа.

“Тэгвэл нөгөөдөр л хүрээд ирье” Е Зиюун өөрийг нь хөөсөн ч Не Ли уурласангүй. Тэрээр хоёр гараа хойноо атгаад, дуу аялан өөрийнхөө амьдарч буй хэсэг уруу очив.

Е Зиюун хаалгаа хаагаад, газар дэвсэллээ. Түүний шүд загатнам ихээр дургүй нь хүрсэн бололтой. Гэхдээ Зиюун нэг зүйлийг санаад хөхрөн инээв. Түүний инээд үнэхээр сэтгэл татам байлаа. Хэрэв өөр хүн харсан бол үнэхээр гайхшрах байсан биз. Зиюун Не Ли шиг ичгүүргүй хүний өмнө үнэхээр хүчин мөхөсджээ. Гэхдээ юу ч болсон бай Зиюун Не Лигийн үгийг сонсч дагана. Яагаад ингэж байгаагаа ч Зиюун ойлгохгүй байв.

Сая болсон явдлыг санаад Зиюуны хацар улайв.

Алхаж байхдаа Не Ли өнгөрснөө эргэн санана. Үнэнийг хэлэхэд Не Ли эмэгтэй хүний араас гүйх талаар ямар ч туршлага байхгүй. Не Ли Зиюун хоёр үхэл амьдралын зааг дээр хамтдаа байж дотноссон хүмүүс. Зиюуныг нас барсны дараа Не Ли өөр хэдэн охидуудтай нэр холбогдож байсан ч тэдэнтэй тийм дотно байгаагүй. Не Ли үргэлж Зиюунаа бодон өөр эмэгтэйг зүрхэндээ оруулаагүй.

Не Ли Зиюунаа дахин харах баяр хөөрийг та төсөөлөх биз. Не Ли үхэл амьдралын зааг дээр хамт байж бие биедээ хайртай болсон учраас Зиюуны сэтгэлийг хэрхэн татахаа мэдэхгүй байлаа. Тиймээс Не Ли ичгүүргүйгээр Зиюунтай ойртож байгаа юм шүү дээ. Зиюун өөрийг нь үзэн ядсан ч гэсэн ичгүүргүйгээр Зиюуныг хамгаалах болно. Не Ли түүнийгээ дахин алдахыг хүсэхгүй.

‘Оролдоогүйгээс л дээр шүү дээ’ Не Ли дотроо бодно. Юу ч болсон, Е Зиюун өөртэй нь яаж ч хандсан бай Не Ли хажууд нь түүнийг хамгаална.

Не Ли-ийн эдлэн дотор Не Юу хичээнгүйлэн сургуулилалтаа хийнэ. Не Лиг явсны дараа Не Юугийн санаа ихэд зовсон.

Не Ли Не Юугийн толгойг илбэв .” Сяо Юу, чи сайн хичээллэсэн үү?”

“Тиймээ, Сяо Юу нь шаргуу хичээллэсэн. Не Ли ахыг хөгжүүлэх техник үнэхээр гайхалтай юм. Би аль хэдийнээ 2-одтой Хүрэл зэрэглэл хүрчихлээ!” Не Юугийн нүд гэрэлт очоор бадарч Не Лиг харна. Не Юугийн хувьд Не Ли хүсвэл юуг ч хийж чадах агуу хүн билээ.

“Муугүй шүү.” Не Ли инээмсэглэн толгой дохив. Не Юугийн сүнсний хөгжлийн хурд сайн байлаа.

Не Ли Не Юу хоёр ярилцаж байх хооронд хаалга дуугарлаа.

Не Ли хаалгаа тайлвал Дү Зэ, Лу Пиао хоёр бас нөгөө гурав ирсэн байв. Не Ли ихээхэн цочирдлоо. “Та нар энд юу хийж яваа юм бэ?”

“Бид чамайг Хотын захирагчийнд ирсэн гэж дуулсан. Чамайг олох амаргүй байлаа шүү. Гу Ян Ерөнхийлөгчийг олоод олон дахин шалгаасны эцэст бид энд нэвтрэх зөвшөөрөл авсан юм” Лу Пиао хөхрөн инээгээд хэллээ. “Чи үнэхээр мундаг юм. Е Зиюуны араас гүйсээр байгаад Хотын захирагчын эдлэнд ороод ирчихдэг.Би чамайг бүр биширч байна!”

ДҮ Зэ харин Не Ли уруу нухацтай харан хэллээ. “Чи Шэн Сяо-ийг ялсан гэсэн. Чи албаар өөрийнхөө жинхэнэ хүчээ харуулсан уу? Өмнө нь чи юу ч болж байсан даруухан загнадаг байсан.”

“Өмнө миний хүч чадал хэтэрхий сул дорой байсан учраас би олон нийтэд хэлээгүй юм. Чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэний дараа би Харанхуйн бүлгэмтэй нүүр тулж өөрийгөө хамгаалах хэрэг гарсан юм. Тиймээс л Ариун гэр бүлийн хэдэн эргүү нарыг зодоход гэмгүй биз дээ?” Не Ли хөхрөн инээлээ.

Не Ли үгийг сонссон Лу Пиао Зү Зэ хоёр ч инээв.

“Энэ удаа Ариун гэр бүл шившигт унасан. Тэд дөрвөн зуун тавин сая чөтгөрийн зоос алдсан!”

“Өө тийм, Ариун гэр бүлийн овгийн ахлагч цусаар бөөлжмөөр санагдаж байгаа бизэ.”

Не Ли толгой сэгсрэв. “Дөрвөн зуун тавин саяар бид Ариун гэр бүлийг үндсээр нь сугалж авч чадахгүй.”

“Не Ли, чи Ариун гэр бүлийг сүйрүүлмээр байгаа юм биш биз дээ? Энэ чинь Яруу алдрын хотын гурван үндсэн гэр бүлийн нэг шүү дээ!”

“Мэдээж. Ариун гэр бүлийн шившигт унагасан учраас тэд намайг зүгээр тавиад явуулчихгүй. Хэзээ нэгэн өдөр тэд миний араас ирж л байгаа. Гэхдээ би тэднийг зүгээр тавиад явуулчихгүй.” Не Ли нүдэнд хүйт даав.

Не Лиг харсан Дү Зэ цочирдоно. Не Ли тоглож буй хүн шиг харагдахгүй байв. Не Ли үнэнээсээ ганцаараа Ариун Гэр бүлийг сүйрүүлэхээр шийдсэн бололтой. Энэ тэмцээнд ялахаас хэд дахин хүнд даалгавар.

“Юу ч болсон бай, бидэнд дуулгавал ахан дүүс бид нар чинь чамд туслана.” Дү Зэ итгэл дүүрэн хэллээ. Хэрэв Не Ли байгаагүйсэн бол тэр өнөөдрийнхөө дайтай явахгүй байсан. Не Ли хэрэв ам нээсэн л бол амиа золиод ч хамаагүй Дү Зэ нүдээ ирмэлгүй даалгаврыг биелүүлнэ.

“Намайг ийм зүйлээс яаж хасч болох билээ?” Лу Пиао жуумалзан хэлэв.

“Сайн байна ахан дүүсээ” Не Ли Дү Зэгийн цээжинд гараа тавив. Энэ нөхөдтэйгээ хамтаар ирт ууланд авирсан ч, галт далайд сэлсэн ч айгаад байх зүйлгүй. Энэ амиа өгөхөөс ч буцахгүй ахан дүүстэй байна гэдэг нэг насны аз билээ!

Дү Зэ Лу Пиао хоёр Яруу алдрын хотыг нэр төртэйгөөр хамгаалан амь эрсдэж байсныг санавал Не Ли нүдэнд нулимс цийлэгнэв. Энэ амьдралдаа Не Ли Яруу алдрын хотыг тэр гай зовлонгоос гэтэлгэх хэрэгтэй.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s