Чөтгөр бурхдын домгууд 95

Бүтэнсайнд Чөтгөр бурхдын домгуудын 5 хэсэг дахин орж нэмэлт хэсгийн захиалга дуусна.
Маргаашнаас долоо хоногын 3 үнэгүй хэсэг орох болно.

Цэлмэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 95 – Хотын захирагч цөхрөнгөө барлаа

Е Зиюун Не Лиг чимээгүйхэн харна. Е Зиюун Не Лиг хашааныхаа хаалгаар гаргаж өгөөд хэсэг зуур дуугаа аядсанаа хэллээ. “Не Ли, дахиж битгий ирээрэй.”

“Яагаад?” Не Ли Е Зиюунаас хөмсгөө зангидан асуув

Е Зиюун толгойгоо өргөн Не Ли-г харав. Е Зиюуны алаг хоёр нүдэнд гуниг хурсан байлаа. “Чи үхлээс айхгүй байгаа юм уу? Аав маань чамайг алчихна шүү дээ.”

“Намайг алах аа? Хэрэв аав чинь намайг алахыг хүсч байсан бол аль дээр алчих байлаа.” Не Лигийн нүд өөртөө итгэлтэй байв. “ Аль эсвэл аав чинь намайг Хотын захирагчийн эдлэнгээс хөөчиж болох байсан. Хэрэв намайг Хотын захирагчийн эдлэнгээс хөөсөн бол би үхэх байсан. Харанхуйн бүлгэм намайг зүгээр тавиад явуулчихгүй. Гэхдээ тэр тэгсэнгүй.”

“Яагаад тэгээгүй юм бол?” Е Зиюун эргэлзэн асуулаа.

Не Ли Е Зонг явсан зүг харав. Энэ хүний нуруу төмөр цамхаг шиг бат бөх, мандаж буй нар мэт тод байлаа. Не Ли нэг зүйлийг ойлгоод хэлнэ. “Энэ бол эрчүүдийн хоорондох асуудал. Чи намайг сонсч байхад л хангалттай.”

Е Зонг охиноо хайрлаж хамгаалахыг хүсдэггүйдээ харж ханддаггүй хэрэг биш. Е Зонг олон зүйлийг хариуцаж дааж авдаг байна.

“Би чамайг яагаад сонсч байх ёстой юм бэ?” Е Зиюун сэтгэл дундуур хэллээ. Өнөөдөр шиг ийм өдөр түүнд тохиож байгаагүй. Е Зонг аавтайгаа тийм ойрхон биш ч гэсэн аав охин хоёрт нууж хаадаг зүйл байдаггүй. Гэхдээ өнөөдөр Е Зиюун аавдаа анх удаа загнуулсан. Е Зиюуны зүрх шимшрэх шиг болов.

Е Зиюуны царай ихэд сэтгэл татам байлаа.

“Гүү. Гүү.” Не Ли цусаар ханиалгав. Гашуунаар инээмсэглээд тэрээр хэллээ. “Чи намайг ингээд үдээд гаргах гэж байгаа юмуу?”

“Чиний шарх хэр хүнд байна?” Не Лигийн биеийн байдлыг харсан Е Зиюун санаа зовнингуй асуугаад Не Лиг хурдан барьж авлаа.

“Миний шарх хэтэрхий хүнд байна. Энд би хоёр өдөр үлдээд өөрийгөө эмчлэх хэрэгтэй юм шиг байна.” Не Ли цээжээ барин хэллээ.

Е Зиюун Не Ли уруу харлаа. Тэрээр манарсан хүн мэт харна. Не Ли шиг ийм ичгүүргүй хүн гэж байж болох уу? Не Лигийн толгойд юу байдаг юм бэ? Аавд нь ийм хүчтэй зодуулсан хэрнээ энд дахиж хоёр өдөр үлдмээр байна гэнэ шүү. Аавыг нь уураа барьж дийлэлгүй өөрийг нь алчихна гэж боддоггүй юм байхдаа.

Энэ мөчид Хотын захирагчийн эдлэнгийн буланд. Хоёр хүн бахархалтайя зогсоно.

Энэ хоёр хүмүүсийн нэг нь Е Зонг байв. Тэрээр Е Зиюуны эдлэнгээс наашаа шууд ирсэн. Нөгөө хүн нь Алхимийн Холбооны ерөнхийлөгч Гу Ян байв.

“Хотын захирагч аа, та түүнийг хүндээр шархдуулсан байна шүү дээ. Хэрэв багш нь уурлах юм бол Яруу алдрын хотод сайн зүйл тохиохгүй ээ.” Гу Ян гашуунаар инээмсэглэн Е Зонгийг харан хэллээ.

“Би түүнийг хүчтэй зодсон гэнэ шүү.” Е Зонг үзэн ядсан харцар хэллээ. “Би түүнийг алаагүй нь харин ч сайн хэрэг. Энэ жаал харин ч миний охинтой сээтэгнэн байж байдаг байна шүү. Миний охины ариун цэвэр биеийг бузарласан байна!”

Гу Ян ч гэсэн цөхрөнгөө барж байлаа. Не Ли энэ удаа арай хэтрүүлжээ. Хотын захирагчын охинтой нь гэрт нь сээтэгнэхыг Не Ли л чадах биз. Не Лиг алаагүйд Хотын захирагчид талархах хэрэгтэй.

“Хотын захирагч тэгвэл түүнийг яагаад эндээс хөөгөөгүй юм бэ?”

“Хөөх ямар шаардлага байна? Энэ жаал бурхан л мэдэх нэг чөтгөрийн сүнстэй нэгджээ. Энэ чөтгөрийн сүнс нь үл үзэгдэх чадвартай юм билээ. Хар алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнээс гадна хүмүүс түүнийг олж мэдрэхгүй. Тэр манайд хэнд ч мэдэгдэлгүй орж гарч чадах юм билээ.Нэмж хэлэхэд энэ охин маань юу бодоод явж байдаг юм болдоо. Энэ жаалын мэдэлд амархан орчих юм. Үнэхээр намайг галзууруулах нь ээ. Би ер нь охиноо нууцаар ажиглаж байдаг ч юм билүү.” Е Зонг хүйтнээр хэлнэ. “Энэ хүү ийм залуудаа Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болж, Яруу алдрын хотод хэдэн алтаар үнэлэшгүй үрлэн эмийн жорыг өгсөн. Манай хот энэ хүүгийн аюулгүй байдлыг харин ч нэг хангах хэрэгтэй боллоо. Яруу алдрын хотын төлөө би уураа дарахаас.”

Е Зонг үгийг сонссон Гу Ян ёжилж нэг инээлээ. Агуу сүр жавхаат Яруу алдрын хотын захирагч арван гурван настай жаалын өмнө цөхрөнгөө барж байна шүү дээ.

“Арван гурван настай жаал хүү Хотын захирагчийнд охинтой нь сээтэгнэж байна. Энэ хүүхэд яаж өсч торнисон юм бол? Е Зиюун энэ хүнтэй нийлвэл үнэхээр зовно. Би энэ жаалыг олон охинтой учиртайг өмнө дуулсан. Далавчит луун гэр бүлийн охин, Хуяан овгийн охин гээд олон охин дуулдаж билээ. Энэ хүү яавч ирээдүйд нэг эхнэртэй болох хүн биш!” Е Зонг ихээхэн хилэгнэж байв.

“Тэгвэл Хотын захирагч та ямар хариу барих гэж байна?” Гу Ян хөхрөн инээж Е Зонгоос асуув.

“Би юу хийж чаддаг юм? Одоо тэвчих л үлдэж дээ.” Е Зонг шүдээ зуулаа. Хотын захирагч болсноосоо хойш хэзээ ч тэрээр ийм хүчгүй санагдаж байгаагүй. “Энэ жаал Зиюуны ард нуугдаж байсан бол түүний багшийг хилэгнүүлсэн ч хамаагүй түүнийг алах байлаа. Харамсалтай нь Не Ли бас овоо аавын хүү байсан учраас Е Зиюуны ард нуугдалгүй гараад ирсэн. Ирээдүйд Не Ли хэдэн ч эхнэр авсан Зиюуныг маань хамгаалах байх.”

Е Зонгийн үийг сонссон Гу Ян санаа амрав. Е Зонг мөн Не Ли хоёр засашгүй өс хонзонтой хүмүүс биш ажээ.

“Гу Ян, Чи Сүнс ухраах техник гэж сонсч байсан уу?” Е Зонг гэнэтхэн нэг зүйлийг санаад асуув.

Гу Ян толгой сэгсрээд хэлэв. “Би бас сайн мэдэхгүй юм байна.”

“Тэр жаал хэрэв Сүнс ухраах техник ашиглавал намайг ялж чадна гэсэн. Гэхдээ түүнийг харж байхнээ энэ Сүнс ухраах техник өөрт нь их халгаатай байсан. Магадгүй энэ техникийн дараа тэр үхэх байсан биз. Гу Ян ерөнхийлөгч энэ хүүхдийн амнаас энэ техникийн талаар үг унагаагаарай.” Е Зонг хэсэг зуур бодож байгаад хэллээ.

Гу Ян хэсэг зуур цочирдсоноо хэллээ. “Хотын захирагч энэ Сүнс ухраах техникийг ашиглах гэж байгаа юм биш биз дээ? Ёстой болохгүй шүү! Дөнгөж сая та энэ сүнс ухраах техник хүндээ их халгаатай гэж хэлээгүйсэн билүү?”

Е Зонг хэсэг зуур чимээгээ аядаад санаашрав. “Хориотой техникийг өөр аргагүй болохоос нааш хэрэглэхгүй шүү дээ. Өмнө бэлтгэл хийсэн байхад гэмгүй. Харанхуйн бүлгэм ойрын үед улам бүр хяналтаас гараад эхэллээ!”

“Е Мо ноёнтноос мэдээ ирсэн үү?” Гу Ян Е Зонгоос гайхан асуулаа.

“Мэдээ ирсэн, Харанхуйн бүлгэм Яруу алдрын хотыг чөтгөрийн араатнуудын сүрэг чиглүүлэн хүйс тэмтрэхээр шийдсэн бололтой!”

“Чөтгөрийн араатнуудыг Яруу алдрын хот уруу чиглүүлэх ээ? Энэ тэдэнд ямар ашигтай юм бэ?” Гу Ян зүрх шимшрэв. “Харанхуйн бүлгэм галзуурсан юм байхдаа? Яруу алдрын хот сүйрвэл тэд амьд үлдэж чадахуу?”

“Тэд Чөтгөрийн араатнуудын дайралтаас бултах аргатай болсон бололтой!” Е Зонг хэллээ.

Гу Ян хэсэг зуур бодсоноо хэллээ. “Не Лигээс нэг арга асуугаад үзвэл яасан юм бэ? Не Ли энэ талаар нэг юм бодож магадгүй.”

“Түүнээс гуйх юмуу?” Е Зонг царай барайв. “Түүнийг алаагүй өршөөнө гэдэг миний нинжин сэтгэл. Түүнээс очиж юм гуйна гэдэг харин байж боломгүй зүйл.”

Е Зонгийн үгийг сонссон Гу Ян гашуунаар инээмсэглэв. Гу Ян өөрийгөө тэр хоёрын зуучлагч байж чадах эсэхээ мэдэхгүй байлаа.

Энэ мөчид Е Зиюуны өрөөнд.

Не Ли орон дээр завилан сууж сургуулилалт хийж байлаа. Не Ли хүнд шархдаж сүнсний тойрон нь цуурсан ч гэсэн үүнээс болоод өөрийнх нь Сүнсний хөгжлийн саадаа тэрээр даван гарах гэж байв. Тэрээр үргэлжлүүлэн сургуулилна. Не Лигийн сүнсний хөгжил нэгэн давааг давлаа. Сүнсний хүч нь дахин нэг алхмаар урагшилна.

Е Зиюун Не Лигийн үгүйд хэсэг зуур аавынхаа царайг бодож төсөөлж байгаад санаашрав. Түүний ээж эрт нас барсан. Харамсалтай нь Зиюун аавтайгаа тийм ч дотно биш. Тэрээр хүүхэд байхаасаа л их шаргуу хичээллэдэг байсан. Учир нь Е Зонг түүнийг их шавдуулдаг байсан. Е Зонг бэлтгэл сургуулилалт хий гэж шамдуулж байсан хүчинд Зиюун үеийнхнээсээ нэг алхмаар түрүүлдэг. Гэхдээ аавынхаа өнөөдрийн гаргасан шиг хатуу ширүүн занг өмнө харж байгаагүй.

“Не Ли, чамайг би яах ёстой юм болоо?” Не Лиг бодвол аавтай нь яасан ч тулалдаж чадахгүй. Не Ли бага зэрэг хөгийн зан гаргасан ч гэсэн яг эгзэгтэй үедээ Не Ли ихээхэн зориг гаргасан билээ. Тиймээс Зиюуны зүрх хоёрдож яахаа үл мэднэ.

Зиюун энэ үед аавыгаа ч бас ойлгохоо болив. Уурласандаа юу ч хамаагүй хийнэ гэж бодсон аав нь өөрийг нь Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн жилийн дотор болоорой гээд захиад явсан.

Аав нь юу бодож байгааг Зиюун мэдэхийг ихэд хүснэ. Гэхдээ юу ч болсон байсан Зиюун сайн хичээллэж аавынхаа урмыг хугалж болохгүй.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s