Чөтгөр бурхдын домгууд 100

Энэ долоо хоногын [13/13]-р хэсэг.

Дараа долоо хоногт Чөтгөр бурхдын домгуудыг одоогоор ивээн тэтгээгүй учраас нэмэлт хэсэг орохгүй 3 хэсэг орно.

Хуйларч буй луу зохиолын 6-р номыг бүтнээр нь захиалсан учраас Хуйларч буй луу зохиолд нэмэлт хандив авахгүй.

Ивээн тэтгэх гэсэн хэсгээс долоо хоног бүрийн оруулах хэсгийн тоог хэрхэн нэмэх талаар уншаарай

Сурталчилгаа
4 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 100 – Аянгат бурхны солирын илд

“Асуудал байна уу гэжүү?” Е Ян ширүүнээр асуулаа.

“Ноён Үүсгэн байгуулагч минь та аядана уу. Миний хичээллэдэг техникийг [Аянгат луу] гэдэг юм. Энэ техникийг миний найз надад өгсөн. Тэр найзынхаа зөвшөөрөлгүй Ноён үүсгэн байгуулагчид энэ хөгжүүлэх техникийг би дур мэдэн уншуулж болохгүй”

“Би зүгээр харахыг хүссэн юм шүү дээ. Техникийг чинь би хулгайлахгүй….” Е Ян царай улайлаа. Тэрээр нүүрээ баран байж Сяо Нин Ариас техникийг нь асуусан нь хэдийн хэцүү хэрэг. [Аянгат Луу] техникийг тэрээр сониучирхан мэдье гэхээс тэсгэл алдана. Гэхдээ энэ техникийг харж чадахгүй гэхээс түүний зүрх мууранд сийчүүлсэн мэт боллоо.

“Гэхдээ… Уучлаарай Нинь Арь таны тушаалыг дагаж чадахгүй нь ээ.” Сяо Нин Арь зөрүүдлэн хэллээ. Өөрийнхөө Аянгат луу техникийг хүнд өгнө гэдэг Не Лигээс урвахтай адилхан хэрэг. Яруу алдрын хотын үүсгэн байгуулагч асуусан ч гэсэн энэ үгийг нь дагаж болохгүй.

“Ингэвэл яаж байна? Би чамд солих зүйл өгье. Чи надад энэ Аянгат луу техникээ ганц харуулчих. Би чамд арван маш хүчтэй сүнс хөгжүүлэх техник өгье.”Е Ян тэсгэл алдан хэлнэ.

Е Ян Сяо Нин Арьтай ярилцаж байхад нэг хүний хоолой гарла.

“Нин Арь, энэ хөгшин худалчид битгий итгэ. Түүний эвдэрхий сүнс хөгжүүлэх техникүүд яаж чиний [Аянгат Луу] техниктэй дүйцдэг юм бэ?” Не Ли хэллээ.

“Чи! Муу өмхий жаал. Чи намайг худалч өвгөн гэнээ?” Е Ян уурандаа тэсрэх шахна. Өөрийнх нь сул талыг илчилсэн болохоор зүрх нь хөндүүр болж өвдөнө.

“Яасан гэнээ? Чи нөгөө эвдэрхий техникүүдээр [Аянгат Луу] техникийг авмаар байгаа чинь ичгүүргүй биш бол өөр юу юм бэ? Тэгээд өөрийгөө Яруу алдрын хотын үүсгэн байгуулагч гэчихжээ. Зуу зуун жил амьдарчихаад жаахан охин хулхидахдаа ичихгүй байна уу? Ичиг ичиг!” Не Ли юунаас ч айлгүйгээр загнав.

“Чи, чи, чи….” Е Ян галзуурах шахна. Не Ли үнэхээр хурц үгтэй хүн юм.

“Не Ли энд юу хийж байгаа юм бэ? Чи яаж миний толгой дотор яриад байна аа?” Сяо Нин Арь гайхан асуулаа. Тэрээр одоо бэлтгэлээ хийх байрлал авсан байлаа. Гэтэл Не Лигийн хоолой толгой дотор нь сонсогдоно.

Сяо Нин Арьийн үг Е Янийг цочирдуулав. Тэр аль хэдийн үхээд Сүнс болсон учраас Сяо Нин Арьтай ярилцаж байлаа. Гэхдээ Не Ли яаж бас чадаж байна аа?

“Үүнийг Сүнс хуваах арга гэдэг юм. Үнэхээр амархан чадвар.” Не Ли инээмсэглэн хэллээ.

Сүнс хуваах аа? Е Ян хэзээ ч өмнө нь ийм чадварыг сонсч байгаагүй. Не Ли гэтэл энэ аргыг амархан арга гэлээ? Е Ян галзуурах шахна. Энэ жаал хаанаас ирсэн юм бол?

“Хөгшин худалч аа, чи юу хүсээд байгаа юм бэ?” Не Ли хүйтнээр хэллээ.

Не Ли Үүсгэн байгуулагч Е Яныг ингэж дуудахыг сонсоод Сяо Нин Арь сэжиг төрөв.

Е Ян сүнс уурандаа тэсрэх шахлаа. “Би аль хэдийн үхсэн. Та нарын сүнс хөгжүүлэх техникээр би яадаг юм бэ? Бас өөрийнхөө сүнс хөгжүүлэх техникүүдээ дөвийлгөчихжээ!”

“Чамд хамаагүй бол Нин Арийн [Аянгат Луу] техникээр яах гэж байгаа юм бэ? Хмм хмм, хүмүүс мэдээсэй гэж хүсэхгүй бол одоо болисон нь дээр байх.”

“Чи….” Е Ян хилэгнэнэ. “Чи намайг үнэхээр хилэгнүүлж байна шүү. Би зөвхөн [Аянгат Луу] техникт алдаа байна уу? харах гэсэн төдий!’

Алдаа? Хэрэв өөрийн чинь чадвараар [Аянгат Луу] техникээс алдаа олоод харчихвал нар баруунаас манддаг болог!

“Чамд [Аянгат Луу] техникийг үзүүлэх хэцүү биш ээ.” Не Ли жуумалзан хэллээ.

Е Ян хөмсөг чичирхийлэв. Тэрээр Не Ли ямар нэгэн юм сэдээд байгааг мэдэрч байгаа ч сониуч зангаасаа болж тэссэнгүй. Е Ян тулааны урлагт үнэхээр хайртай. Тэрээр төрөл бүрийн сүнс хөгжүүлэх техник харч байсан. Тэрээр Не Ли мөн Сяо Нин Арь хоёрын сүнс хөгжүүлэх техникуудыг өмнө хэзээ ч харж байгаагүй гэдгээ мэдэж байгаа учраас сониучирхав. Тэрээр ганц ч болов түүнээс хялам хийхийг хүсч байлаа.

Не Лиг өөрийнхөө шавиа болгоод Не Лигийн гайхалтай техникийг тэр анх хүсч байсан. Гэтэл Не Ли мангас лугаа адил өөрийг нь зажлахгүй залгиж байсан учраас тэрээр Не Лигийн сүнс хөгжүүлэх техникийг харж чадаагүй. Тэрээр Сяо Нинь Арийн техникийг харах гэсэн боловч Не Ли өөрийг нь илчилчихлээ.”

Тэдний техникийг харах боломжгүй болсон мэт боловч Не Ли хэлсэн үгс өөрт нь итгэл найдварын оч өгөв.

“Юу гэх гэсэн юм бэ? Яриач!” Е Ян ойлгов. Не Ли үнэхээр зальхай юм. Хэрэв шулуухнаар асуухгүй л юм бол Не Ли өөрийг нь зальдаж мэднэ.

“Та үнэхээр Яруу алдрын хотын үүсгэн байгуулагчдын нэг яахын аргагүй мөн юм байна. Тэгвэл тойруулалгүй хэлчихье. Надад Аянгат Бурханы Солирын илд хэрэгтэй байна!” Не Ли хөнгөхөн инээмсэглэн хэллээ.

“Байж боломгүй юм!” Е Ян хоолой чирчирхийлэв.

Аянгат Бурхны Солирын илд ээ? Энэ юу юм бол? Сяо Нин Арь юу хэлэхээ үл мэднэ. Энэ талаар тэрээр өмнө сонсч ч байгаагүй.

Үүсгэн байгуулагчийн сүнс гарч ирсэн цагаас л Не Ли өөрийнхөө төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн байсан. Не Ли хүсч буй зүйл бол Аянгат Бурхны Солирын илд. Энэ маш хүчтэй зэвсэг юм. Энэ сэлэм тоо томшгүй чөтгөрийн сүнсийг тулааныхаа туршид залгисан учраас аймшигтай хүчтэй болсон.

“Тэгвэл март даа…” Не Ли мөрөө хавчив.

“Жаалаа. Чи Тэнгэрийн Ариун хилд Аянгат Бурхны солирын илд тамгалагдсаныг яаж мэдэж байгаа юм бэ?” Е Яны хөмсөг чичирхийлэн Не Лиг харан хэллээ.

“Би мэдэж байгаа болоод л мэдэж байхгүй юу. Тэнгэрийн Хээ овог олон жилийн түүхтэй. Өвөг дээдэс Е Ян мэдэхгүй зүйлсийг ч бид мэддэг юм шүү!” Не Ли мөрөө хавчин хэлэв.

“Чи… муу өмхий жаал. Аянгат Бурхны Солирын илдийг авах амаргүй. БИ зөвшөөрсөн ч гэсэн тэнгэрлэг илдийг чи захирч чадахгүй. Чи ганц л буруу хөдөлгөөн хийвэл Аянгат Бурхны Солирын илд чамайг ниргэнэ шүү дээ.” Е Ян хэллээ.

“Тэгэхгүй л болов уу. Ноён Үүсгэн байгуулагч намайг Аянгат Бурхны Солирын илд дээр аваачих аваас Би түүнийг эрхэндээ оруулчихаж чадна.” Не Ли бардмаар хэллээ.

“Боломжгүй. Таван Домгын зэрэглэлийн дайчдаас зөвхөн ганц нь л түүнийг эрхшээж чадсан юм шүү дээ.” Е Ян толгой сэгсрэв.

“Ноён үүсгэн байгуулагч тэгж бодож байгаа юм бол мөрий тавьбал яасан юм бэ?” Не Ли нэг хөмсгөө өргөн хэллээ.

Е Ян Не Лиг удаанаар ширтэв. Е Ян өөр хүн байсан бол тэднийг тэнгэрлэг илдийг эрхшээж чадахгүй гэж баттай хэлэх байлаа. Гэтэл Не Ли өөрт нь хачин этгээд мэдрэмж төрүүлнэ. Не Лигийн эргэн тойрондох зүйлс бүгд энгийн биш байх ажээ.

Не Ли үнэхээр Аянгат Бурхны Солирийн илдийг эрхшээж чадах юм байхдаа?

Е Ян эргэлзэнэ. Хэрэв Не Ли үнэхээр Аянгат Бурхны Солирын илдийг эрхшээчих юм бол энэ Яруу алдрын хотод үнэхээр сайны дохио. Шэн Мү Аянгат Бурхны Солирын илдийг эрхшээж байхдаа сая сая чөтгөрийн араатан хөнөөж чадсан. Энэ цусанд улангассан илд. Шэн Мү [Ариун Гэр бүлийн] Аянгат Бурхны Солирын Илдэнд ниргүүлж үхсэн ч гэсэн Аянгат Бурхны Илдийн хүч чадал хэмжээлшгүй.

“Ямар мөрий юм бэ?”

“Хэрэв би Аянгат Бурхны Солирын илдийг эрхшээж чадах аваас Үүсгэн байгуулагч Е Ян та намайг дагалдан яв. Хэрэв чадахгүй бол би танд [Аянгат Луу] техникийн уншлагыг өгье. Ингэвэл яаж байна?” Не Ли инээмсэглэн хэллээ. Энэ өөрт нь ашигтай тохиролцоо. Тэрээр ялагдсан ч гэсэн Аянгат Луу бол ердөө сүнс хөгжүүлэх техник. Е Ян энүүгээр хичээллэж чадахгүй.

“Чи намайг өөрийг чинь дага гэсэн үү? Муу моньд чинь” Е Ян хилэгнэв.

“Тийм бол Үүсгэн байгуулагч Е Ян больчихгүй юу даа.” Не Ли мөрөө хавчив.

Сяо Нин Арь Не Ли болод Е Яныг харна. Тэрээр мишээгээд хөхрөн инээлээ. Тэрээр Не Ли яагаад Үүсгэн байгуулагч Е Янтай ингэж ярьж байгааг ойлгож байв. Анхнаасаа л Е Янаар Не Ли тоглож байжээ.

‘Не Ли үнэхээр муу хүн шүү!’ Сяо Нин Арь ямар нэгэн зүйлийн талаар бодоод нүүр нь улайлаа.

Хэрэв Не Ли өөрөөр нь ч гэсэн тоглох аваас Сяо Нин Арь зөвшөөрнө.

“Жаалаа, намайг дөнгөх гээ юу? Тийм ч амаргүй шүү. Бид мөрий тавьж болно. Гэхдээ болзолоо өөрчильё.” Е Ян бахархалтайгаар хэлнэ. Не Ли өөрт нь өгөөш өгч байгааг мэдэж байгаа ч гэсэн Е Ян Не Ли хэрхэн илдийг эрхшээлдээ оруулахыг харахыг хүсч байв.

“За яаж өөрчлөх юм бэ?” Не Ли хөмсөг өргөгдөв.

“Надад [Аянгат Луу] техникийг өгөөд аль. Тэгвэл би чамайг Аянгат Бурхны Солирын илд уруу дагуулаад явья. Харин чи Аянгат Бурхны солирын илдийг эрхшээлдээ оруулж чадахгүй бол өөрийнхөө техникийн уншлагыг өгнө шүү!” Е Ян хэллээ. Не Лигийн техникийг Е Ян илүү сонирхож байлаа.

Не Ли Сяо Нин Арь уруу харлаа. “Чиний Аянгат Луу техникийг Үүсгэн байгуулагч Е Янд өгч болох уу?”

Сяо Нин Арь толгой дохин хэллээ. “Чи надад анхнаасаа энэ Аянгат Луу техникийг өгсөн шүү дээ. Надад маргаад байх зүйл алга.”

Не Ли толгой дохив.

“Үүсгэн байгуулагч Е Ян тохирлоо.” Не Ли инээмсэглэн хэллээ. Энэ чинь ердөө хоёрхон техник шүү дээ. Үүсгэн байгуулагч Е Ян харлаа ч асуудалгүй. Гэхдээ өөрийнх нь тусламжгүйгээр Е Ян сүнсэн биетэйгээ л үлдэх болно.

Не Ли [Аянгат Луу] техникийн уншлагыг нэг удаа уншив. Е Ян чихээ дэлдийлгэн байж сонсно. Түүний хөмсөг зангирч, бие нь суларч, яг л манарсан мэт боллоо. Не Ли [Аянгат Луу] техникийг уншиж дуусаад уртаар амьсгаа авлаа.

“Ямар төгс сайхан сүнс хөгжүүлэх техник вэ? Би хэрэв анхнаасаа энэ техникээр хичээллэсэн бол аль хэдийнээ Домгын зэрэглэлээс даваад гарчих байсан юм байна. Аль хэдийн би хэний ч төсөөлөшгүй түвшинд хүрэх байжээ.” Е Ян баярлан хэллээ. [Аянгат Луу] техник төсөөллөөс нь давсан техник байв. Домгын зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн учраас тэрээр [Аянгат Луу] техникийг засч найруулж болно гэж бодсон. Гэтэл [Аянгат Луу] өөрийнх нь мэдлийн хэрээс хэтэрсэн түвшний техник юм байна!

Энэ бурхны л урлагын бүтээл гэсэн үг!

Домгын зэрэглэлээс илүү хүчтэй хүмүүс гэж байж болох уу?

“За, Е Ян үүсгэн байгуулагчаа, та бидэнд газарчилна уу.” Не Ли алмайрсан Е Янийг инээмсэглэн харна.

“Тэгэлгүй яахав!” Үүсгэн байгуулагч Е Ян мөрөөдлөөсөө гаран толгой дохин хэлэв. Тэрээр Не Лиг ямар хүн гэж харахаа мэдэхгүй тээнэгэлзэнэ.


Өмнөх хэсэг

Дараагийн

4 comments on “Чөтгөр бурхдын домгууд 100”

  1. Энэ сүнс хөгжүүлэх техникүүдээ нэ ли өөрөө зохиосон юмуу бас өмнөх амьдралдаа хэдэн жил амьдарсын бэ

    Like

  2. За маш их баярлалаа. Хуйларч буй луу зохиол 6-р ном хэдэн хэсэгтэй вэ? Хэдий хэр хугацаанд оруулна гэж төлөвлөж байна даа? Нэ ли тэр түр зуурын чөтгөрийн номонд яг хэр удсан юм болдоо мэдэхгүй зүйл гэж алгаа.

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s