Тэр шулмыг сулла – 3

Энэ долоо хоногийн үнэгүй [3/3] хэсэг. Капитал банкны 2003031375 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараагийн


Гуравдугаар бүлэг – Тэр шулмын нэр Анна (2-р хэсэг)

Роланд өглөөнийхөө цайны сүүлчийн шарсан өндөгийг идчихээд, амны алчуураар амаа арчин, ”Тэгэхээр, чи Шулмын хамтралын холбоо өөрсдийг нь үхүүлэхгүй гэдгийг дуулаад туслах вий гэхээс эмээгээд байгаа хэрэг үү?”

”Эрхэм дээдсээ тэр тухай.” Баров хөлөө дэвслэн өндөр дуугаар хэллээ. ”Би тэдний хаа нэг тийшээ явахаар яаравчилж байгаа гэж дуулсан. Хоригдол үхсэн бол тэд тусалж чадахгүй байх байсан, гэсэн ч тэр одоо ч амьд байна! Хэрэв шулмууд хүүхдүүд хулгайлахаар хэмжээний солиорсон бол, би тэднийг доройтсон байгаа хамтрагчаа орхихгүй байх вий гэхээс эмээж байна!”

Роланд эргэлзэж байв, мөн тэрээр тухайн нөхцөл байдалд нь ямар таагүй зүйл байгаа болохыг төдийлөн мэдрэхгүй л байлаа. Яагаад Туслах сайд болон Хүлэгт баатруудын ахмад нар шулмуудыг ингэтлээ аймшигт дайсан хэмээж эгдүүцээд байгааг юм бол?

Цаазлагдах гэж байсан шулам эмэгтэй хүн биз дээ? Дээрээс нь тэр маш туранхай хийгээд салхинд л хөл нь найгаад уначих юм шиг харагдсан. Тэр үнэхээр л тийм аймшигтай хүчтэй юм бол, яагаад тэнд үхлээ хүлээж зогсож байсан юм бол? Үгүй ээ, тэр баригдах ч үгүй байх байсан. Сүмийн тайлбарласнаар бол, хэрэв түүнийг барихаар цэргүүд эсвэл Шийтгэлийн арми тулалдсан бол хохирол амсах байсан. Тэгтэл, тэр Хилийн хотын энгийн иргэдэд баригдсан бүүр болоогүй түүнийг дүүжлүүр дээр гаран гартал янз бүрийн аргаар тарчлаан цээрлүүлэхэд түүнээс аймшигт хүчтэй ямар ч шинж тэмдэг илрээгүй.

”Тэр яг яаж баригдсан юм бэ?” хэмээн Роланд асуулаа.

”Хойд энгэрийн уурхайн талбай нурах үед, зугтах гэж байгаад хэн гэдэг нь илчлэгдэж, уурссан тосгоны иргэдэд баригдсан гэж дуулсан.” хэмээн Баров хариулав.

”Тэгсэн болов уу ч гэж бодсон юм, дээрээс нь энэ зүйл яг тэр өдрөө л болж өнгөрсөн” Роланд бодлоо.

”Тэр яаж өөрийгөө илчилсэн юм?” Ханхүү өндөр дуугаар асуув.

”Би… Би мэдэхгүй.” Баров толгойгоо гудайлган хэллээ, ”Нөхцөл байдал маш замбараагүй байсан бөгөөд хэн нэгэн түүнийг шид ашиглахыг нь харсан байсан.”

Роланд барайн асуув, ”Та нөхцөл байдлыг зөвөөр хянан шалгаагүй гэж үү?”

”Эрхэм дээдсээ, уул уурхайн салбарыг сэргээх нь бидний хувьд нэн тэргүүний зүйл байсан.” сайд хэлэв. ”Бид орлогийнхоо тэн хагасыг төмрийн уурхайгаас олдог, мөн хамгаалагчдыг шидээр алсан болохыг хүмүүс ч гэрчилсэн.”

”Ямар шид” Роланд өмнөхөөсөө ч сониучирхан асуулаа.

”Толгой болон их бие нь яг л хайлсан мэт газраар хөглөрсөн байсан нь, хүмүүст шатсан хар лааг санагдуулсан гэнэ лээ.” Гэж хэлэхдээ Баровын царай жигшүүцэлээр дүүрэн байв. ”Эрхэм дээдэс, та тийм дүр зургийг харахыг хүсэхгүй байх байсан.”

Роланд асуудлыг шийдчихээд мөнгөн сэрээгээрээ тоглоно. Түүхэнд, Шулмын хамтралын холбооных гэж агнагдсан хүмүүсийн дийлэнх нь гэмгүй хүмүүс байсан бөгөөд шулмууд мунхаг хүмүүс болоод Сүмүүдийн уур хилэнг үүрсэн. Үнэндээ, тэдгээр шуламнуудын багахан хувь нь л өөрсдийнхөө үхлийг дуудсан.

Эдгээр шулмын бүлэглэл нь этгээд сонин хувцас өмсөж, том саванд янз бүрийн материал холин өдрийг өнгөрөөхийн дээр ирээдүйг зөгнөн хүмүүний үхэл болоод амьдралыг таамаглаж мэддэг байсан. Тэд хууль бус хэд хэдэн арга заль ашигладаг байсан, жишээ нь, тэд бурхны хүчийг авсан гэдгээ нотлохоор байгалийн дөлийг ашигладаг байсан.

Орчин үеийн хүмүүст тэдгээр нь энгийн л химийн арга залиудаас өөрцгүй ч, дундад зуунд бол, эдгээр нь бурханлиг үзэгдэл гэж хуурахад хялбар.

Хүмүүсийг хайлуулахын тулд, Роландын хамгийн түрүүнд толгойнд нь орж ирсэн зүйл хромын хүчлийн уусмал байлаа. Гэсэн ч, үүний бэлтгэл ажил нь маш төвөгтэй бөгөөд энэ процесс нь тухайн хүнээ өөрийг нь хромын хүчилдээ бүхэлд нь оруулах шаардлага гардаг. Цаашилбал, хайлалтын нөлөө нь лааны хайлалттай адил хүчтэй биш. Мөн хромын хүчил нь одоогоор мэдэгдсэн хамгийн хүчтэй хүчил юм.

Тэр яаж хийсэн юм бол?

Хэрэв тэр алхимид найдсан бол, тэр химич байж магадгүй юм, энэ нь газар нутагт тунчиг ховор байх зүйл, гэсэн ч үгүй бол…

Роланд энэ хүртэл бодоод, тодорхой гэгч нь хэлэв, ”Намайг түүн дээр аваач.”

Туслах сайд яаравчлан босвөл уугаагүй байсан сүүтэй аягаа ч алдан унагалаа. ”Эрхэм дээдсээ, та шуламтай уулзахыг хүсээ юу?” гэхэд.

”Тийм, энэ бол тушаал.” гээд Роланд Туслах сайд руу инээмсэглэнгүй харлаа. Тэр Роланд ханхүүгийн ёс суртахуунгүй хэв маягт ихээхэн талархаж байлаа.

Роланд хаалга руу алхаж байснаа гэнэт зогсоод асуулаа, ”Нээрээ тийм, би яагаад дүүжлүүр ашигладгийг асуухыг үргэлж хүсдэг байлаа.”

”Юу?”

Роланд асуултаа дахин давтав, ”Яагаад дүүжлүүр гэж? Шулам шонг нь шатаачихгүй юу?”

Баров самуурсан байдалтай. ”Тийм гэж үү? Гэхдээ тэр галнаас айдаггүй.”

Тарчиг үржил шимгүй газар тул Хилийн хотод ганц л гяндан байдаг тиймээс тийм ч олон хоригдол саатуулаад байж чаддаггүй. Тиймээс ихэнх гэмт хэрэгтнүүдийг хэдэн өдрийн дотор шүүх хуралд оруулан суллаж эсвэл цаазалдаг.

Баровоос гадна, гянданд ханхүүг хүлэгт баатруудын ахмад, шоронгийн харгалзагч, шоронгийн манаач мөн хоёр харуул дагалдана.

Гяндан нийт дөрвөн давхар ба хана нь хатуу боржгон чулуугаар хийгджээ. Роланд анх удаагаа л ийм газарт ирж байгаа нь энэ. Тэр илүү гүнрүү явах тусам хонгил нарийсаж, шоронгийн камерний тооч багассаар байв. Түүнд барилгачид магадгүй эхлээд урвуу конус хэлбэрийн нүх ухаад дараа нь давхар бүрт чулуу овоолсон байх гэж төсөөлөгдлөө.

Инженерийн иймэрхүү гүйцэт бус төсөл нь сайн бохирдол зайлуулах системээр хангагдаагүй байдаг. Энэ газар үргэлж чийгтэй байх агаад шавар нь шатаар урсана, хамгийн доод давхар хүртлээ.

Шулам гяндангийн хамгийн доод давхарт хоригдож байлаа. Доошлох тусам тэндэхийн агаар дахь өмхий үнэр улам хурц болсоор байв.

”Эрхэм дээдсээ, та ийм зүйл хийх нь хэт эрсдэлтэй. Хэдийгээр түүнийг залхаан цээрлүүлэгчийн бурхны гуунд битүүмжилсэн ч, бүрэн аюулгүй гэсэн үг биш.”

(Гуу – гадаад байдал нь голдоо зураг хийх боломжтой жижиг гинжтэй төстэй)

Картер Ланнис, энэ бол яриад байсан Хүлэгт баатрын ахмад. Тэр ханхүүг шулам дээр зочлоно гэдгийг дуулаад, ханхүүг яаравчлан болино уу хэмээн хүссэн. Тэр ханхүүгийн тушаалыг хүлээж авалгүй явахаас татгалзсан ч- Ханхүү яах аргагүй өөрийнхөө аюулгүй байдлыг үл тоомсорлосноос нь болоод чадаагүй юм. ”Яаж ийм өндөр бас царайлаг зэвүүцэм хүн байж болдог байна аа?” хэмээн бодно. Тэр Картерийн амыг хэн нэгэн үдээд хаячихаасай гэж хүснэ.

Роланд ”Чи чөтгөрийн нүдрүү зүрхлэн харахгүй юм бол, яаж мангасыг ялах зориг зүрхтэй байж чадах билээ? Чамайг ойлгож байгаа гэж бодож байна.” гэж хэлэхэд. Картер ”Чөтгөртэй тулалдахаас өмнө, нэг нэгнийхээ хүчийг мэдсэн байх ёстой. Болгоомжгүй зан бол зориг биш” гэж эсэргүүцвэл. ”Чи өөрөөсөө дорд дайсаныхаа эсрэг шударга ёсыг урдаа барьж байгаа ч, өөрөөсөө илүү дайсаныхаа нүдрүү ч эгцэлж харахгүй хэрэг үү?” хэмээн Роланд сөргүүллээ.

”Үгүй дээ, эрхэм дээдсээ, би…” хэмээн Картер шулганалаа.

”Өмнө нь, чи шулмын дайралтнаас айдаг байсан, харин одоо бяцхан охинтой уулзахаасаа эмээж байна, хүлэгт баатрын ахмад ийм л хүн байж.” Хүлэгт баатрын ахмад хэлэмгий хүн ч гэлээ, мэтгэлцээнд туршлага дутмаг, түүнчлэн Роланд шиг бусдын өөг сайн олдог хүний эсрэг юу ч болохгүй байлаа. Удалгүй гяндангийн хамгийн доод давхарт хүрлээ. Энэ давхар маш жижигхэн бөгөөд хоёрхон камер байлаа. Тас харанхуй байх бөгөөд гяндангийн манаач ханан дээрх бамбарийг асаавал, Роланд нэг камерийн буланд цагирагалсан байх шулмыг харлаа.

Хэдийнээ намрын сүүл болж гяндан дахь темпратур тэнд байх хүмүүсийн амнаас цагаан уур гаргахуйц бага болжээ. Роланд торгон дотортой үслэг цув өмссөн учраас түүнд огтхон ч хүйтэн биш байсан ч, охин биеэ ч бүрэн таглаагүй нимгэн хувцастай байснаас болоод гар хөл нь хөлдөн цайсан байлаа.

Гэнэтхэн бамбар асаахад тэрээр нүдээ анилаа. Гэсэн ч удалгүй, нүдээ нээн цугласан хүмүүсрүү харна.

Түүний нүд борооны өмнөх нуур адил цэв цэнхэр байв. Шулмын царайнд айдас байтугай үзэн ядалт эсвэл уур хилэн ч байсангүй. Тэрхүү мөчид, Роланд сул дорой охинд харагддаггүй бүртэлзсэн зүйл байна уу гэтэл, оронд нь дүрэлзэн асах дөлний сүүдэр байв. Түүнд бамбар жаахан бүүдгэр юм шиг санагдана. Охин хананы эсрэг талд босохыг оролдовч, охины хөдөлгөөн удааны дээр хэзээ ч хамаагүй унаад өгөх юм шиг харагдана. Гэтэл эцэст нь, хөл дээрээ тогтон гэрлийг чиглэн алхах нь тэр. Энэ л тэнд байсан хүмүүсийг уулга алдуулан хойш хоёр алхам ухараахад хангалттай байв. Харин гагцхүү Хүлэгт баатрын ахмад л байрандаа үлдэж ханхүүг хамгааллаа.

”Чиний нэрийг хэн гэдэг вэ?” Роланд сүржигнэх хэрэггүй гэдгийг илтгэн хүлэгт баатрын мөрөн дээр хөнгөхөн гэгч нь цохивол.

Тэрбээр ”Анна” гэж хариуллаа.

 


Өмнөх

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s