Чөтгөр бурхдын домгууд 94

За Чөтгөр бурхдын домгууд Бүтэнсайн өдөр нэмэлт хэсгүүдээ дуусгана.

Энэ хэсэг яагаад ч юм цаанаасаа богинохон хэсэг байлаа.

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] нэмэлт [4/10] хэсэг.
Хэрэв нэмэлт хэсгийг захиалах бол ивээн тэтгэх гэсэн цэснээс дэлгэрэнгүй заавар уншаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 94 – Нэг жилийн гэрээ

“Зиюун, замаас холд” Не Ли ууртайгаар хэлэв. Тэрээр сүнсний тойронгийнхоо чадвараа гарган, сүнсний хүчээ оргил хэмжээнд нь хүргэв

Не Лигийн биеээс гайхалтай эрчим цацарч байлаа. Е Зонгийн нүдэнд гайхшрал төрнө. Не Ли хэдэн настай билээ? Энэ залуу насандаа ийм түвшинд хүрээд өөрийнх нь эрчимийг сөрж байна шүү дээ. Гэсэн хэдий ч Е Зонг Не Ли уруу хүйтнээр харсан хэвээр.

“Не Ли, хэрэггүй ээ! Болиоч, та хоёроос би гуйж байна.” Е Зиюун уйлж эхэллээ.

Не Ли хүйтнээр урдаа байгаа Е Зонгийг харав. Тэрээр хүйтнээр хэлэв. “ Чи аав байх эрхтэй юмуу? Хүүхэд байхаас нь Е Зиюунд анхаарал тавьдаг байсан уу? Чи Зиюуныг сургуулилалт хий гэж байнга шахдаг байснаас өөр юу хийсэн юм бэ? Чи Зиюуныг ганцаарддагыг ер нь мэддэг юмуу? Зиюунд сургуульд нэг ч найз байдгүйг мэдэхүү? Чиний хотын захирагч байх хэнд хамаатай юм. Бас тэр хөгшин Е Мо , Зиюуны төлөө юу хийсэн юм бэ? Чи Зиюунд багахан ч болов цаг гаргасан юмуу? Зиюун бид хоёрын дунд юм болсон байлаа ч чи учрыг нь сонсохгүй алж болдог юмуу? Зиюунд ямар байгаа чамд хамаагүй юу? Чи Цасан салхит гэр бүлийн нэр төрөөс өөр юм ингэхэд боддог юмуу?”

“Жаалаа, чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Чи үхлээ эрээ юу? Миний өөдөөс ингэж эрээ цээргүй ярьж болж байгаа юмуу?” Е Зонг улам уурлав. Тэрээр хүйтнээр хараад илүү хүчтэй сүнсний хүчээрээ Не Лиг дарамтлана.

Таас!

Не Ли хойшоо шидэгдэв.

Таас. Таас. Таас

Не Ли сүнсний хүч Е Зонгийн эсрэг хүчтэй тэмцэж агаарт тэсрэлтүүд үүслээ.

Не Ли дахин хойшоо шидэгдэв. Түүний бүх бие шархадлаа.

“Би үхсэн ч, зөөлөн самар биш шүү. Чи Хотын захирагч байлаа гээд яадаг юм бэ? Хар алтан зэрэглэлийн дайчин байсан ч чи юу ч биш. Надад нэг жилийн хугацаа байсан бол би чамайг ялж чадах байсан. Би өмнө Домгын зэрэглэлээс ч өндөр зэрэглэлийн тулаанчдыг харж байсан юм шүү” Не Ли бүх бие шархадсан байлаа. Не Ли нүдээ хагас нээнэ. Не Ли шүлсээ хаяв. “Хараал ид. Чи үнэхээр тулалдмаар байвал Би Сүнсээ ухраах техник ашиглан чамайг болгоод өгье л дөө.”

Хэрэв Не Ли Сүнсээ ухраах техникийг ашиглавал хоёр тал хоёулаа хүндээр шархадна. Не Ли Е Зиюуныг гомдоомооргүй байлаа. Е Зиюуны эцэг шүү дээ Е Зонг.

“Нэг жил ээ? Чи Хар Алтан зэрэглэлийн дайчныг нэг жилд ялж чадна гэх гээ юу?” Е Зонг Не Ли уруу хүйтнээр харж хөхрөн инээлээ. Тэрээр Не Лиг басамжлан шоолж байв.

“Юу? Чи шалгамаар байна уу?” Не Ли хоёр гараа ташаандаа тулав. Тэрээр Е Зонг уруу чичлэн хэлэв. “Надад нэг жилийн хугацаа өгчих. Жилийн дараа би чамайг дэвсэлж байх болно доо.”

“Чи өөрөө л хэлсэн шүү. Хэрэв жилийн дараа чи намайг ялж чаддаг болох юм бол би өнөөдрийн явдлыг мартая. Харин чи, Зиюун аа.” Е Зонг хүйтнээр Е Зиюун уруу харлаа. “Чи жилийн дотор Алтан зэрэглэл хүрч чадахгүй бол та хоёр дахиж уулзаж болохгүй.”

Е Зонгийн сүнсний хүч Не Лигийн биеийг хүчтэй цохив. Не Ли хойшоо шидэгдэн ниснэ. Тэрээр алгуурхнаар эргэж хараад хэллээ. “Миний өнөөдрийн хэлсэн үгнүүдийг битгий мартаарай.”

Таас.

Не Лигийн сүнсний хүч сарниж хойно нь ургасан далавч ч гэсэн хагарав. Түүний дотоод эрхтнүүд гэмтсэн ч аминд нь халгүй. Не Ли хүчтэй амьсгалвал үхэл хажуугаар нь өнгөрөх шиг болов. Е Зонгийн ашигласан саяын техник энгийн Хар алтан зэрэглэлийн дайчны дайралтаас илүү хүчтэй байв. Е Зонг аль хэдийн Хар алтан зэрэглэлийн оргил хэсэгт хүрч, Домгын зэрэглэл хүрэхэд ганц алхам дутуу байв.

“За битгий санаа зов. Би хэлсэн үгнээсээ ухрахгүй ээ.” Не Ли Е Зонгийн нурууг харан амьсгаадан хэллээ. Е Зонг явахыг хараад Не Ли эргэлзэв. Е Зонг Цаст салхин гэр бүлийн нэр төрийг хадгалж авч үлдэхийн тулд өөрийг нь ална гэж бодсон. Е Зонг харин ч өөрийг нь өршөөлөө шүү дээ!

Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s