Хуйларч буй луу [Ном 5, Хэсэг 17]

Хуйларч буй луу зохиолын 5-р номын төгсгөл.

Энэ долоо хоногын үнэгүй [3/3] + Bonus [8/8] хэсэг. УБ хотын банкны 2612221041 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна.

6-р номыг 2-р сардаа багтаан орчуулах захиалгатай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн

Ном 5, Бурхны илд, Цустягаан – Хэсэг 17, Гэртээ харьсан нь

Дуудлага худалдааны танхимд баян язгууртнууд дүүрэн. Гэрэлт сүмийн Их ламтан Гулермо болон Их Ламтан Лампсон, Фэнлайн эзэн хаан Клайд, Прулкс галерэйн ерөнхий захирал Маяа, Давсон худалдааны пүүсийн Иел залуу ноёонтон, мэдээж суут шидтэн мөн суут сийлбэрч Линлэй мастерт язгууртнууд хоёр тийш хуваагдан зам тавьна.

Дунд коридороор хүмүүс гаран хоорондоо ярилцаж, хөхрөнлдөн инээлдэцгээнэ. Тэд Прулкс галерэйн гарц уруу чиглэнэ.

“Ноён Гулермо. Ноён Лампсон.”

“Эрхэм дээдэстээн.”

“Линлэй мастераа.”

…..

Хүрээлсэн язгууртнууд мөн магнатууд чин сэтгэлээсээ хүндэтгэлтэйгээр бөхийн мэндчилнэ. Дебс овог л харин хажуу буланд шигдэн орсон байлаа. Малгайныхаа цаанаас Алис өнгийн Линлэйг харна. Тэрээр машид хүчтэй язгууртнууд магнатуудын ерөөлийн далайд шумбасан байжээ.

Линлэй алдартай суутан болжээ.

Арван долоон настай хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн. Тэрээр сийлбэрийн чадвараараа Прулкс, Хупе Женсен, Ховертэй энэ дүйцнэ. Сийм суутан тэнгэрийн одонд төрж, бусдад хүндлэгдэх заяатай. Хоёр Их ламтан, Клайд хаантан, Линлэй, Иел нар бүгдээрээ хаалгаар гарав.

Одоо л баян язгууртнууд мөн магнатууд хаалгаар гарч эхлэв.

“Чи Алис байх аа.” Нэгэн хүний дуу гарлаа.

Дебс овгийн гишүүд танхим уруу ширтэнэ.

Үзэсгэлэнтэй, алтан үстэй эмэгтэй тэдэн уруу алхан ирнэ. Түүний хажууд инээмсэглэл тодруулсан настан байлаа. Энэ эмэгтэй, мөн настанаас ясандаа шингэсэн язгуур угсаа мэдрэгдэнэ. Тэднийг харсан хэн бүхэн тэднээс дорд гэдгээ мэдэрнэ.

Бернард энэ эмэгтэйг хараад хүндэтгэл төгөлдөрөөр инээмсэглэв. “Ноён Сю, та Ноён Делия байх аа. Би Леон овгийн домогт Делия авхайн талаар өмнө олон дуулж байсан. Үзэсгэлэн төгөлдөр нь хаант улсыг сүйрүүлэхээр гэж дуулсан юм байна шүү. Өнөөдөр би таныг биеэрээ харсан чинь та домгоосоо ч үзэсгэлэнтэйг би гэрчлэхээр боллоо.”

Дебс овгийн нөлөө Фэнлай улсаар л хязгаарлагддаг. Ертөнцийг хамарсан Леон овгийн хувьд тэд өчүүхэн билээ.

“Оо, Дебс овгийн ахлагч Бернард уу даа?” Делия Бернард уруу хялам хийв.

Бернард хүндэтгэлтэйгээр толгой дохив.

“Энэ чинь харин танай хүү Каланы сүйт бүсгүй юу?” Делия Алис уруу харав. Алис Каланы ард нуугдаж байлаа.

Бернард даруй асуув. “Тэр үү? Үгүй ээ. Тэр манай Каланы нэгдүгээр эхнэр биш.”

“Жинхэнэ эхнэр биш юмуу?” Делия царайнд хүйтэн инээмсэглэв тодров. Тэрээр Алис уруу удаанаар ойртов. Бернард түүний замыг хорьж зүрхлэхгүй. Делия Калан уруу ойртвол, Калан цээжээ дэлдэн түүний замыг хорихыг хичээв.

Гэхдээ Делия хүйтэн харцыг харсан Каланы зүрх үхлээ.

Калан Леон овгийн залуу авхайн өмнө цухалдана. Дебс овог Давсон худалдааны пүүс хоёр муу харилцаатай байгаа. Хэрэв тэд Леон овгийг ч гэсэн уурлуулвал… Леон овгийн авхай Дебс овгийг хүйс тэмтрэх амархан.

“Алис” Делия Алисийн нүдрүү ширтэв.

Алис хүчилж Делия уруу ширтлээ. Тэрээр өөрийгөө аргадан тайвшрууллаа.

Гэхдээ Делия зөвхөн инээлээ. Тэрээр намуухнаар Алисд хэлнэ. “Алис… Линлэй чиний юунд унаж туссан юм болдоо?” Алисийн царай барайв. Гэхдээ тэрээр хариулна. “Энэ таны оролцох асуудал биш.”

“Миний асуудал биш ээ?” Делия жуумалзав. “Өө тиймдээ. Миний ч асуудал биш. Гэхдээ би чамайг үнэхээр өрөвдөж байна. Чи Линлэйг хаяж байдаг. Гэхдээ үр дүн нь юунд хүрэв? Чи Дебс овгийн нэгдүгээр эхнэр ч болохгүй нь байна шүү дээ. Чи голдоо ортол харамсч байгаа даа. Харамсалтай нь чамд хоёрдох боломж гэж байхгүй. Учир нь чам шиг хүнд дахиж Линлэйтэй уулзах ч завшаан тохиохгүй. Та хоёр ирээдүйд тусдаа ертөнцөд амьдрах болно. Ойлгосон уу?”

Делия Каланы царай муутай нүүрийг үл ойшоон Бернард уруу харав.

“Төвөг удсан бол өршөөгөөрэй.” Делия ёслол төгөлдрөөр хэллээ.

Бернард хүндэтгэлтэйгээр бөхийн ёслов. “Делия авхай, та аян замдаа сайн яваарай.”

Делия хажууд байсан настан Калан уруу харлаа. Калан царай барайсан хэвээр байлаа. Хүйтнээр нэг хялам хийчихээд настан Делияг дагаад гарлаа. Бернард тэр хоёрыг авахыг харж, хүндэтгэлтэйгээр инээмсэглэнэ. Делия явсаны дараа л Бернард Алис уруу үзэн ядсан харцаар харна.

“Үнэхээр гутамшиг” Бернард түүн уруу хашгирав.

Калан ч тэр, Алис ч тэр дуу гаргасангүй. Энэ уур хилэнтэй сөрөг уур амьсгалаар тэд Дебс овог уруугаа буцлаа.

……

Лукас овгийн Фэнлай хот дахь эдлэн.

“Линлэй мастер аа, үгүй ээ, үгүй. хэрэггүй дээ.” Жебс тайж Линлэйн өгсөн мөнгөнөөс татгалзав. “600,000 алтан зоосны хэрэг байхгүй дээ. Линлэй мастераа. Намайг үнэхээр уучлаарай. Таныг ийм гайхалтай сийлдэг гэж үнэхээр бодсонгүй.”

Хөгшин зөнөг Жебс тайжтан яг одоо Линлэйг шүтээнээ харсан мэтээр харцаар харна.

Жебс тайжид олон хобби байхгүй. Гэхдээ тэрээр эд зүйлс цуглуулах хамгийн дуртай.

Тэрээр Их мастерийн бүтээлүүдэд хамгаас хайртай. Фэнлай улсын эзэн хаан энд байсан ч тэрээр Линлэйг харж байгаа шигээ хүндэтгэлтэйгээр харахгүй.

“Тэгвэл 180,000 алтан зоос байвал яаж байна? Болох уу? Манай овог 180,000 алтан зоос өгч байсан. Тэгвэл ингээд өрөө тэглэе. Линлэй мастераа би таниас үнэхээр мөнгө авч чадахгүй нь ээ. Хэрэв Линлэй мастер таниас мөнгө авчих юм бол би үнэхээр унтаж чадахгүй байх аа.”

Хөгшин эр тайж үнэхээр зөрүүд хүн байлаа.

“Жебс тайжтан танай Лукас овог өмнө “Алуурчин” сэлмийг 180,000 алтан зоосоор худалдаж авч байсан. Үнэн. Гэхдээ энэ олон жилийн дараа инфляцаас болж үнэ нь одоо нэлээн өссөн байх ёстой.” Линлэй ч гэсэн Лукас овгийг ашиглаж буй мэт санагдахыг хүсэхгүй байв.

Жебс тайжтан зөрүүдлэн Линлэйг ширтсээр.

“Хаха, залуусаа.. та нар үнэхээр..” Иел элэг хөшихөөр хүчтэй хөхрөн инээж байлаа. Тэрээр элгээ хүчтэй даран бөхийнө. “Зарж буй хүн нь үнээ бууруулаад, худалдаж авч буй хүн нь үнээ өсгөөд. Би өмнө нь ийм зүйл огт харж байгаагүй.”

Линлэй ч гэсэн цөхрөнгөө баран хөхрөн инээв. “Жебс тайжтан ингэвэл яаж байна. Өнгөрсөн зууны 180,000 алтах зоос одоо 360,000 алтан зоосны үнэтэй болсон. 360,000 алтан зоосоор л тохирьё. Та одоо битгий зөрүүдлээрэй. Хэрэв тэгвэл би шидэткристал картаа энд шидээд явчихна шүү.”

Линлэй цээжний халааснаасаа шидэткристал карт гарган ирлээ.

Жебс тайжтан дурамжханаар Линлэйг харан толгой дохив. “За яахав.”

Линлэй хөхрөн инээв.

Жебс тайжтан гэнэтхэн ичингүйрэн Линлэйг харав. “Линлэй мастераа, таниас гуйх жижигхэн гуйлт байна. Та зөвшөөрвөл.”

“Хэл хэл.” Линлэй инээж тайжыг харлаа.

Жебс тайжтан зарц нараа харан дохив. Тэд чулуун тавцанг харшаас авчран гаргалаа.

“Линлэй мастераа. Би таныг энэ чулуун тавцан дээр гарын үсгээ бичээсэй хэмээн хүсч байна. Энэ чулуун тавцанг тэгвэл би насаараа нандигнан хайрлана.” Жебс тайж Линлэй уруу итгэл дүүрэн харцаар харна.

Линлэй жуумалзан цээжний халааснаасаа шулуун цүүц гарган ирлээ.

Тэрээр бугалгаа хөдөлгөн, нисч буй гялбаа аястай чулуун тавцан дээрээс чулуун хэлтэрхийнүүдийг унагалаа. Гурван амьсгал авах хооронд Линлэй цүүцээ нааш татав. Чулуун тавцанг хөнгөхөн үлээвэл тавцан дээрх тоос унаж, урнаар таталган бичсэн нисч буй луу мэт, бүжиглэж буй галт шувуу мэт нэр гарч ирлээ.

ЛИНЛЭЙ

Энэ нэрийг харсан Жебс тайжын нүд сэргэв. “Ямар сайхан сийлбэр вэ? Ямар сайхан юм бэ? Энэ үг л 360,000 алтан зоосноос эрхэм санагдаж байна.”

Линлэй энэ үгийг сонсоод хөрхөн инээж аньсагнаас нь нулимс цийлэгнэв.

……….

Фэнлай хотоос Вушан тосгон орох замд улаан өнгийн модод хоёр талд эгнэн ургана. Том азарга адууг хүлэглэсэн Линлэй нуруундаа том хайрцагтай зүйл үүрсэн байлаа. Тэрээр хэдэн зуун паунд жинтэй байлаа. Аз болж Давсон худалдааны пүүсийн гаргасан хурдан хүлэг ихээхэн хүчтэй. Эс бөгөөс энгийн адуу энэ хүнд жинг даахгүй.

Линлэйн араас зуу гаруй хүлэгт баатрууд дагаж явна.

Гэрэлт сүмийн Их ламтан Лампсон мөн Гулермо хоёр бэлэглэсэн салаа цэргүүд билээ. Гэрэлт сүм Линлэйн аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж байлаа. Тэд дахиж түүнийг хулгайлах оролдлого амжилттай болгож болохгүй.

Зуун дайны хүлэг морьдын давхианд тоос босно.

Вушан тосгон ойртон ойртсоор. Вушан тосгоны бараа харагдав. Залуу насандаа энэ газар Хурдны лууг харан ямар их айж байснаа тэрээр эргэн саналаа.

Өнгөрсөнд Хурдны луу Линлэйн хувьд гамшиг байсан. Гэхдээ одоо Хурдны луу юу ч биш болж дээ.

“Чичирхийлэл, чичирхийлэл.”

Элит хүлэг баатрын дайны морьд давхина. Холоос ч тэдний туурайн доргион мэдрэгдэнэ.

“Ямар хүчтэй цэргүүд вэ?”

Вушан тосгоны голоос Хиллман бишрэн ширтэнэ. Туурайн төвөргөөн эмх цэгцтэй учраас Хилмманыг айлган сандаргана. Тэрээр армид байхдаа ч хэзээ ч ийм хүчтэй чанартай хүлэгт баатруудыг харж байгаагүй.

Энд байгаа хүмүүсийн хамгийн муу нь тавдугаар зэрэглэл. Гэрэлт сүмийн тусгай салаа яаж муу байж болох билээ?

Туурайн төвөргөөн олон хүнийг айж сандаргана.

“Энэ хэн бэ?” Хиллман хамгийн урд давхиж байгаа морин дээрх хүнийг харав.

“Линлэй.” Хиллманы царай хувирав. Тэрээр Баруч овгийн эдлэн уруу хамаг хурдаараа гүйлээ.

Вушан тосгон уруу нэр төртэйгөөр ороод, Линлэй хүлэг баатруудаа хурдаа сааруулахыг тушаав. Линлэй эдлэн уруугаа гэхдээ хурдтайгаар явсан хэвээр. Ороонгод идэгдсэн ханаа хараад Линлэй залуу насаа эргэн дурсана.

“Баруч овог минь, миний үндэс угсаа минь!” Дайны сэлэм “Алуурчин” илдээ мөрөн дээрээ үүрээд Линлэй омог бардам эргээд ирлээ.

Линлэй одоо ч гэсэн Эрнст сургууль уруу анх гарж байснаа эргэн санана. Түүний аав өөрт нь хэлсэн үгийг Линлэй хэзээ ч мартдаггүй.

“Линлэй санаж яв. Баруч овгийн олон настангийн хүсэл болсон зүйлийг. Баруч овгийн гутамшгийг санаж яв!”

“Төсөөд чи зургадугаар зэрэглэлийн шидтэн болно. Чи хичээвэл долдугаар зэрэглэлийн шидтэн болох чамд хэцүү биш. Ирээдүйд овог дээдсийнхээ дурсгалт илдийг авчрах боломж олддг юм бол заавал авчир. Хэрэв чи бүтэлгүйтвэл би үхсэн ч чамайг уучлахгүй.

“Үхсэн ч би чамайг уучлахгүй.”

…..

Энэ хоолой Линлэй оюун бодолд цуурайтна. Линлэй гэхдээ нуруун дээрх “Алуурчин” илдийнхээ жинг мэдрээд бардам алхаж байлаа.

“Ааваа, би эргээд ирж байна!”

“Ааваа, би дайны сэлэм “Алуурчин” илдээ авчирлаа шүү дээ!”

Линлэй мориноосоо үсрэн буугаад овгийнхоо эдлэнд ороод ирлээ.

“Ааваа!” Линлэй чангаар орилов.

“Би эргээд ирлээ, хүү нь “Алуурчин” илдээ эргүүлээд аваад ирлээ.” Линлэй баярлан догдолсон байлаа. Овгийнх нь өвөг дээдэс олон зууны турш хичээнгүйлэн ажилласан. Аав нь ч гэсэн бүхэл насаараа хичээнгүйлэн ажиллаж, энэ сэлмийг мөрөөдөн ирсэн.

“Дайны сэлэм, “Алуурчин?” Нэгэн хүн хэллээ.

Линлэй эргэж харвал Хиллман байлаа.

“Хиллман авга ахаа, аав хаана байгаа юм бэ? Хурдан түүнийг дууд. Хаха, би эцэст нь “Алуурчин” илдийг авчирлаа шүү дээ. Нээрээ шүү! Би Луугийн цуст дайчны овгийн дурсгалт сэлмээ авчирсан. Аав мэдвэл үнэхээр хөл нь газар хүрэхгүй байхдаа. Өнөөдөр бид бүгдээрээ согтотлоо уунаа. Авга Хиллман битгий санаа зов. Та өнөөдөр ажиллахгүй байсан ч болно. Таньтай би согтотлоо ууна. Согтохгүй байсан ч зогсохгүй ээ.”

Линлэй ихэд баяртай байсан учраас зогсоо зайгүй чалчина. Тэрээр үүрсэн сэлмээ буулган гартаа бариад Хиллман авга ах уруугаа харлаа.

Гэхдээ…

Хиллманы царайнд баяр хөөр байхгүй байлаа. Түүний царайнд гуниг гутрал л харагдана.

“Ав… Авга ах Хиллман?” Линлэйн царай барайж эхлэв. Авга Хиллман уруу хараад “Хиллман ахаа, аав маань хаана байна?”

Линлэй уруу харсан Хиллман хүчилж инээв. “Линлэй, чи дайны сэлмээ авчраа юу даа? Аав чинь мэдсэн бол хөл нь газар хүрэхгүй байх байсан. Гарцаагүй.”

“Аав хаана байна.”

“Аав чинь. Тэр. Тэр гурван сарын өмнө тэнгэрт хальсан.” Хиллман уртаар амьсгаа аван энэ хэдэн үгийг хэллээ. Түүний аньсага чийгтэв.

Линлэй тоо томшгүй аянганд ниргүүлсэн мэт боллоо. Тэрээр сонссон үгэндээ итгэсэнгүй. Түүний оюун санаа харанхуйлав.

“ТҮҮГ”

Линлэйн гаран дээрх илдтэй хайрцаг газар унав. Хайрцаг нээгдвэл цусны эрчим шингэсэн үлэмж дайны сэлэм үхлийн эрчмийг цацруулан гарч ирэв. Энэ үхлийн эрчим бүхэл танхимыг бүрхэн авна.

“Тэнгэрт хальсан?”

Линлэй Хиллманы үгэнд итгэлгүй түүнийг ширтэнэ.

Хиллман толгой дохив.

Линлэй гэнэтхэн инээлээ. “Хиллман ахаа, та худлаа ярьж байгаа байлгүй дээ. Хаха, Би Алуурчин илдээ авчирсан. Хараач дээ, Хиллман ахаа, Би Алуурчин илдээ авчирсан. Аав маань яалаа гэж тэнгэрт хальдаг юм бэ? Тэр эхлээд энэ илдийг харах хэрэгтэй шүү дээ.”

Нэг гараараа Линлэй дайны сэлэм “Алуурчин” барв. Хиллманы зүрхийг энэ цуст эрчим үймүүлнэ.

“Хиллман ахаа, хар л даа. Алуурчин сэлмээ би авчирсан. Аавдаа би Луугийн цуст дайчин болж хувирч чаддагаа бас харуулах хэрэгтэй.” Линлэйн гаранд хайрс ургаж удалгүй Линлэйн гар луугийн сарвуу болон хувирав.

Хоёр Луугийн сарвуугаараа Хиллманы мөрийг атгаад Линлэй Хиллманы нүд уруу ширтэв. “Хиллман ахаа, хар л даа. Би Луугийн цуст дайчин болчихсон байна. Би “Алуурчин” сэлмээ овогтоо эргүүлэн авчирлаа. Үнэн шүү дээ. Аав маань хаана байна? Аав минь!”

“Би дайны сэлэм “Алуурчин” түүндээ харуулна.”

“Би Луугийн цуст дайчин болж чаддаг болсноо хэлээгүй байгаа шүү дээ.”

Хиллманы мөрийг хоёр луугийн сарвуу базна. Гэхдээ энэ луугийн сарвууны эзэн Линлэй Хиллманыг үл итгэсэн харцаар харна.

“Хиллман ахаа, таниас гуйж байна, аав минь хаана байгаа юм бэ?” Өнчин хоцорсон өрөвдөлтэй хүү мэт Линлэй Хиллман ахаасаа аавыгаа нэхэн гуйна. Живж буй хүн ороонго өвс атгасан мэт Линлэй Хиллманыг атгана.

Хиллман толгой сэгсрэнэ. “Линлэй, аав чинь… өөд болсон!”

Линлэй хөхрөн инээв. Тэрээр цөхрөнгөө баран инээнэ. “Үгүй ээ… Үгүй байлгүй дээ. Би Алуурчин сэлмээ авчирснаа, Луугийн цуст дайчин болсноо хэлэх хэрэгтэй. Өнөө орой би түүнтэй дарс ууна.”

Линлэйн нүднээс нулимс урсан гарав.

Линлэйг харсан Хиллман царайгаа гудайлгав. Түүний хоёр нүднээс нулимс урсан гарна.

“Байж боломгүй юм! Байж боломгүй!”

Хиллманыг хүчтэй атгасан Линлэй Хиллманыг ширтэнэ. Түүний нүд Хуягт Ирт Нуруун Луугийн хар алтан өнгийн хүйтэн мөст нүд болон хувирсан байлаа. Бүхэл танхим Алуурчин сэлмийн үхлийн эрчмээр дүүрэв.

Линлэйн хоолойноос сөөнгө намуухан дуу гарав….

“Аав минь…. хаана байгаа юм бэ?”


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.